Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/01977

 

2022         06     08                        184/ШШ2022/01977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо, Холбоочдын гудамж-0, т 0 дугаар байр, 0 давхарт байрлах Х дахь Б авагчийн ажлын алба,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, өнөр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт бүртгэлтэй,

-БНСУ, Сөүл хот, Н хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух О овогт Б Э /РД:0000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 00 дугаар хороо, Архустай яцц гудамж 0 тоот хаягт оршин суух хаягтай,

-Баянзүрх дүүрэг, 0 хороо, жуков хотхон 0 байрны 0 тоот түр оршин сууж буй, Б овогт Т Б /0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,123,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 02р сарын 14ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х авагч нь Б.Э, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүгээ зөрчснөөс учирсан хохиролд 17,123,057 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: М болон Х хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот М б актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр М зарим шаардах эрхийг Х шилжүүлсэн. М Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар Х ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Х зарим актив, пассив, хөрөнгийг Т шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.Э олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Б.Э, хариуцагч Б нараас 17,123,057 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 8,563,361 төгрөг гаргуулж Х дахь банкны  авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э төлөөлөгч Б.Э 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн хугацаан дахь онд Монгол улсад байгаагүй. Зээл миний нэр дээр үүсэж Х 10 жилийн дараа мэдсэн. Иймээс миний хариу тайлбарыг хүлээн авна уу гэжээ. /хх-28,51/

Хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч Э дүүгийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч. Манай дүү Солонгос улсад ажиллаж амьдардаг. Бид бодит зүйлсийг төлнө гэж бодож байна. Манай дүүд нэхэмжлэлээрээ ийм төлбөртэй байна гэж гаргаад ирвэл төлөх боломжтой. Гэтэл огт бодит бус нэхэмжлэл гаргаж төлбөр нэхэгдэж байна. Энэ хүний нэр дээр ийм гэрээ байна, мөнгө авсан баримт байна гэж гаргаж ирсэн зүйлгүй. Нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн төлбөрийг авч ашиглаагүй, хилээр хэзээ орж гарсан талаарх баримтыг би хавтас хэрэгт гаргаж өгсөн. Огт зээлийн гэрээ байгуулагдаагүй. Манай дүү 1997 оноос эхлэн Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Зөвхөн Монгол шуудан банк байх үед Солонгос талаас картыг хариуцаж хэвлэж явуулдаг хүн байсан. Тухайн цаг үед банкны хооронд юу болж байсныг мэдэхгүй. Өөр нэмж хэлэх тайлбаргүй гэв.

Хариуцагч Т.Б 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2010 онд М банк Х нийлээд ажлаа хүлээлгэн шилжүүлэн өгсөн. Зээлийн эрх нээгдэхдээ зээлийн гэрээ хийгдээд, гарын үсэг зурсан, баталгаажсан нөхцөлд гэрээ болдог, ашигласан бол хаана яаж ашигласан нь харагддаг юм.

Миний хувьд 2010 онд картын захирлаар ажиллаж байсан. Банкны шийдвэрийн дагуу зээлийн эрх биш зээлийн шугам нээж өгөөд, тэнд нь зээлийн карт олгодог байсан. Тухайн үед Энхбатын нэр дээр зээлийн эрх үүсгэж өгсөн. Түүнийг ашиглавал зээлтэй, ашиглахгүй бол зээлийн эрхтэй хэрэглээний зээлийн эрхтэй картыг олгож байсан гэж ойлгож болно. Энэ нь 2010 онд болсон зүйл. Тухайн үед Х нийлж, ажлаа хүлээлгэж өгч байх үед зээлтэй холбоотой материалуудыг Х хүлээлгэж өгсөн байдаг. Зээлийн эрх яаж нээгдэх вэ гэхээр зээлийн гэрээ байгуулагдаж, зээл ашиглах хүн гарын үсэг зурж, зээлийг олгох үед талууд тамга тэмдгээ дарснаар баталгаажуулдаг. Зээлийн эрх олгох гэрээ бий болж байна. Тухайн үед тус зээлийн эрхийг ашиглах бол хаана яаж хэрэглэсэн нь дансны хуулга дээр нарийвчлан харагддаг. Банкны дотооддоо зээлийн хүүг тооцдог программ байдаг. Зээлийн эхний гүйлгээ хийгдээд, түүнээс хойших бүх гүйлгээ бодогдож зээл, зээлийн хүү нь тооцогдож эхэлдэг.

Хэргийн материалд гаргаж өгсөн дансны хуулга нь муу зээлийг шилжүүлэв гэдгээс эхлээд 4,000 доллар гэсэн баримт байна. Анхны үлдэгдэл нь хэдэн төгрөгийн зээлийг хаана хэдэн төгрөгөөр ашигласан тодорхой харагдаж байгаа дансны хуулга биш, зүгээр банкны дотоодын зээлийн ангиллыг шилжүүлсэн, банк өөрсдөө хэрэглэдэг дансны хуулгыг нэхэмжлэлд гаргаж өгсөн байна.

Нэг ёсондоо зээлдэгчтэй байгуулсан гэрээ, гарын үсэгтэй баримттай зүйл байхгүй. Банкинд ямар нийтлэг алдаа гардаг вэ гэхээр зээлийн эрхийг ашигласан зээлтэй хольж, ашиглаагүй зээлийн үлдэгдлийг гаргадаг нь банкны дотоод алдаа гаргадаг. Зээлийн дансны хуулга нь маш тодорхой гарч ирдэг. Тэр хуулга байхгүй байгаа тул зээлийг ашигласан гэх хангалттай баримтгүй байгаа тул мэргэжлийн алдаа байна гэж харж байна.

Энхбаттай ямар нэгэн зээлийн, хувийн харилцаа байгаагүй. Би нэрийг нь марчихсан байна. Солонгосын карт хэвлэдэг үйлдвэр, чанартай 1 долларын картыг арай хямд үнээр нийлүүлдэг байгууллагын ажилтан байсан. Нэхэмжлэлийн шаардлага хангалттай бус байна. Намайг хэнээс хэдэн төгрөгийг хэзээ авсан гэх ямар ч баримт байхгүй, маш тодорхойгүй нэхэмжлэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх-60/

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1-2 нэхэмжлэл, хх-3 итгэмжлэл, хх-4-6 монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эх шилжүүлэх гэрээ, хх7-17 монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, хх-18 Э иргэний үнэмлэхийн лавлагаа, хх-19 монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, хх-20 зээлийн дансны хуулга, хх-21 итгэмжлэл, хх-22 иргэний хэрэг үүсгэсэн захирамж, хх-23-27 шүүхийн баримт, хх-28 Энхбатын хариу тайлбар, хх-29-30 шүүгчийн захирамж, хх-31 тов мэдэгдсэн баримт, хх-32итгэмжлэл, хх-33 монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, хх-34х шүүхэд ирүүлсэн хүсэлт, хх35-39 шүүхээс гаргасан баримт, хх-40-41 мэдэгдэх хуудас, хх-42-43 хугацаа сунгасан баримт, хх-44-46 шүүхэд ирүүлсэн баримт, хх-47-51 шүүхийн баримт, хх-51-57 Э шүүхэд ирүүлсэн баримт, хх-58-59 шүүхийн баримт, хх-60 Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хх-61-76 шүүхийн ажиллагааны баримт, хх-77-81 шүүхийн шийдвэр, хх-82-84 шүүхийн ажиллагааны баримт, хх-85-87 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гаргасан гомдол, хх-95-100 давж заалдах шүүхийн тогтоол, хх-101-103 давж заалдах шатны шүүхийн баримт, хх-104-106 улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гаргасан гомдол, хх-107-109 улсын дээд шүүхийн тогтоол, хх-110-114 шүүхийн ажиллагааны баримт, хх-115115-117 шүүгчийн захирамж, хх-119-120 шүүх хуралдааны тэмдэглэл, хх-121-123 шүүгчийн захирамж,хх-124-126 шүүхийн ажиллагааны баримт, хх-127-шүүх хуралдааны тэмдэглэл, хх-128-129 шүүчгийн захирамж, хх-130 тов мэдэгдэх, хх-131-итгэмжлэл, хх-132-133 шүүхийн ажиллагааны баримт, хх-134 тэмдэглэл, хх-135-136 шүүчгийн захирамж, хх-137-138 тов мэдэгдсэн баримт, хх-139 шүүгчийн захирамж, шүүх хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 17-20, 21, 22-73 дахь тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр, шүүхийн журмаар Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02/2549 тоот албан бичиг хавсралт /хавтаст хэргийн 144-145 дугаар тал/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: ... М болон Х хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот М актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр М банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банканд шилжүүлсэн.

Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Б.Э олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Б Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Б.Э, хариуцагч Т.Б нараас тус бүр 8,563,361 төгрөг гаргуулна. гэсэн агуулгаар тодорхойлсон.

 

Хариуцагч Б.Эитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ... зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө авсан баримтгүй. гарын үсэггүй, ашиглаагүй, хангалттай баримтгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Хариуцагч Т.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ... Зээлийн дансны хуулга нь маш тодорхой гарч ирдэг. Тэр хуулга байхгүй байгаа тул зээлийг ашигласан гэх хангалттай баримтгүй, Намайг хэнээс хэдэн төгрөгийг хэзээ авсан гэх ямар ч баримт байхгүй, маш тодорхойгүй нэхэмжлэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлаж, маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Х зээлийн дансны хуулга гэх баримтыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 4,752.43 ам.доллар, хүүний үлдэгдэл 1,257.98 ам.доллар, нийт 6,010.41 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 06 сарын 07-ны өдрийн М зарласан ханшаар 1 ам.долларыг 2,848.90 төгрөгт тооцон 17,123,057.05 төгрөгийг шаардаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ хэмээн хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заасан.

Нэхэмжлэгчээс Х Зээлийн дансны хуулга гэх баримтыг үндэслэсэн бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлж, Т 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/2549 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтаас үзэхэд ...10590000593 (USD)-17131010 картын зээлийн эрх /USD/ тусгай актив/360/30 хоног, Огноо: 2013.07.23-2021.06.07, Б, эцсийн үлдэгдэл 4,752.43,

Балансын гадуурх дансны хуулга гэх баримтаар ...10590000593 (USD) Б Э. /1067/, Огноо: 2008.04.01-2021.06.07, эцсийн үлдэгдэл 1,257.98 гэсэн утгаар тэмдэглэсэн байна. /хх-20, 145/

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэхүү баримтууд ижил байх ба үндсэн зээл болох 4,752.43 ам. доллар нь 2013 оны 07 сарын 23-ны огноотой, энэхүү зээлийн хүү гэх 1,257.98 ам.доллар нь 2008 оны 04 сарын 01-ний огноотой байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт хэдэн ам. долларын зээлийг, хэзээ олгосон талаараа бичгийн нотлох баримтгүй, мөн тайлбаргүй байх ба шүүх дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нарт зээл олгосон, хариуцагч нар авч ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Үндсэн зээлийг үндэслэж зээлийн хүү бодогдох бөгөөд зээлийн хүү нь 2008 онд, үндсэн зээл нь 2013 онд үүссэн байх боломжгүй юм. Зээлийн дансны хуулга гэх баримтаар зээл олгосон, ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч, эрх хүлээн авагч зээлдэгчид зээлжих эрхтэй карт олгосон, хариуцагч нар ашигласан гэж үзэж байгаа бол хэдэн төгрөгийн зээлийн эрхтэй картыг олгосон, зээлдэгч ямар хэмжээнд ашигласан, худалдан авалт хаана, хэн хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх баримтаас зээлийн харилцаа 2008 онд үүссэн гэж үзвэл ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болох 10 жилийн хугацаа 2018 оны 04 сарын 01-ний өдөр, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг үндсэн зээлийн огноогоор тооцож үзвэл 2013 оны 07 сарын 23-наас 3 жилийн хугацаа нь 2016 оны 07 сарын 23-ны өдрөөр дуусгавар болохоор байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх боловч Иргэний хуульд заасан хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн учир энэ талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК дахь Б-ийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Эт, Д.Б нараас Зээлийн гэрээний үүрэгт 17,123,057 төгрөг гаргуулах тухай Х нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН