Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, хохирогч Д.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, шинжээч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2436000000374 дугаартай, 319/2025/0016/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд ******* оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл- тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, аминдаа 120 толгой малтай, жилийн орлого 10 сая төгрөг,  ******* овогт *******ын *******, РД: *******   

Холбогдсон хэргийн талаар

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутагт хохирогч Д.*******тэй маргалдаж, улмаар түүний хоолойг боож, 19 номерийн багажны  түлхүүрээр нүүрэнд нь цохиж, нүүрэнд нь нэг удаа дэвсэж, баруун дээд эрүүний 1,2 дугаар шүд, зүүн дээд эрүүний 1, 2 дугаар шүднүүдийн уналт, зүүн хацрын урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун болон зүүн урд хэсгийн зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, нурууны дунд доод хэсгийн цус хуралт гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Хохирогч Д.*******ээс ... Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед  хамт архидан согтуурсан иргэн Б.******* нь зодож гэмтэл учруулсан ... гэх гомдол мэдээлэл  (хэргийн 02 дугаар  тал)

1.2 Ховд аймгийн ******* сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ууганцоожийн... 2024 оны 10 дугаар сарын 24-25- нд шилжих шөнө дугаарын утаснаас ******* сумын 3 замын постон дээр ******* сумын ******* багийн иргэн Б.******* нь миний үүдэн 4 шүд хуга цохисон гэх дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу ******* сумын олон нийтийн цагдаа Ц.Мөнхбатын хамтаар дуудлагад очиход Д.******* гэдэг хүн зодуулсан хүн би байна гээд байж байсан. Болсон явдлын талаар тодруулж асуухад архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй гэж хэлсэн.Нүдээр шалгахад архи согтууруулах ундаа үнэртэхгүй  байсан. Үүдэн 4 шүд  байхгүй, амнаас цус гарсан зүйл үгүй байсан. Хүзүүний арьс улаалттай харагдаж байсан. Холбогдогч болон гомдол гаргагч нарыг машинд суулгаад Ховд аймгийн төв явах гэсэн боловч Д.******* нь Б.*******ын хамт нэг машинд явахгүй гээд аймгийн төв яваагүй. Биед нь ил харагдах шарх, сорвины зураг авах гэсэн боловч авахуулаагүй. Энэ тухай дугаарын утсанд танилцуулж, холбогдогч Б.*******ыг аймгийн төв оруулж, цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулж, 68-20 драгер багажаар согтуурлын зэрэг шалгаж ажилласан ... гэх илтгэх хуудас  (хэргийн 03  дугаар хуудас)

              1.3 Цагдаагийн газрын НХЖХОНБ-ийн тасгийн дэд ахлагч Э.Ууганцоож нь Г.Бямбадоржийн хамт 2024 оны 10 дугаар сарын 25-ний 01 цаг 50 минутанд Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын *******ын согтуурлын зэргийг 6820 багажаар шалгахад согтол 0.00 хувьтай гэх  тэмдэглэл, гэрэл  зураг (хэргийн 04-05  дугаар тал)

              1.4 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ийн өгсөн... 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед өөрийн адууг ******* суман Баянгол багийн малчин гэх айлд хүргэхээр Д. болон Б.******* нарын хамт явж байсан. ******* сумын төвөөс гараад 30 орчим км яваад би Б.*******д хандан “чи миний адууг адуундаа нийлүүлэхгүй, золбин адуунд тавилаа, чамаас авчих гэхээр хүмүүс айгаад байна гэхийн чи наад зангаа засчих” гэтэл “муу пизда чамайг алга” гээд морины цулбуураар араас боогоод авахаар нь амиа аврах гээд бууны хошуугаар хойшоо эргүүлээд цохисон. Тэгтэл Б.*******  “талчин пиздаг буудаж ална, машинаас буугаад ир” гээд чулуу аваад дайрсан. Машинаас буугаад  явган явна гээд явсан. Машинд суу гэхэд суухгүй байсан. Дахин ирээд авахад машин дотор орж ирээд нүүр хэсэгт хөлөөрөө дэвссэн. Би ******* сумын гурван замын уулзвар дээр ирээд Б.*******тай хамт явахгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед Б.******* нь араас цулбуураар боогоод 19-ийн багажны түлхүүрээр нүүрэн хэсэгт цохиж, нүүрэнд нэг удаа дэвссэн. Наадахаа тавиулаад орхиоч гэхэд Д. ах тавиулсан. Миний хоолой боосон байсан тул бууны гол төмөр бариад хойшоо шууд цохисон. Би өөрийгөө хамгаалсан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Миний зүүн мөр гэмтсэн, толгой тархи хөдөлсөн, 1 шүд хөдөлсөн, 4 шүд хугарсан, шанаа хэсэгт цөмөрсөн. Чи хэдийг авах юм чамайг алчихаад мөнгийг чинь өгье гээд байсан. Тухайн үед би эмнэлэгийн байгууллагад үзүүлээгүй. Цаашаа Мөст сум явсан. Би архи уудаггүй, Б.******* архи ууддаггүй мөртлөө түргэн ууртай хүн. Миний бие гомдолтой байна. Эмчилгээний зардал болон сэтгэл санаанд учирсан хохирлоо гаргуулж авна. Хохирлын бүх баримтаа өмгөөлөгч Д.Эрдэнчимэгт өгсөн байгаа. Прокурорын шатанд бүх хохирлын баримтаа гаргаж өгнө ... гэх мэдүүлэг  (  хэргийн 10-11,57 дугаар  тал )

              1.5 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.гийн өгсөн... 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдөр 12 цагийн үед Д.******* дугаарын утсаар залгаад  “сумын төвөөс нэг морь ачаад хөдөө айлд хүргээд өгөх үү “ гэсэн.  Би “завгүй байна ажил тараад болох уу” гээд ажилдаа ирсэн. Тэгээд орой ажил тарахаас өмнө над руу залгаад “ таниас өөр туслах хүн байхгүй байна “ гэсэн. Тэгэхээр нь би пургонаа асаагаад хүргээд өгье гэсэн. Орой 16 цагийн үед сумын доод талын Б.*******ын хашаанаас бид нар морио ачаад, сумын төвөөс 30 км-ийн цаана  айлд хүргэхээр Баянгол багийн Хүйтний хошуу гэдэг газар луу явсан. Б.*******, Д.******* хоёр зүгээр ярилцаад явж байгаад  Д.******* нь “ Баатарааг чамаас морио аваадах гэсэн чинь айгаад байна” гэсэн чинь. Б.******* “надаас яахаар айдаг юм” гэсэн Д.******* нь “чиний наад адаар муухай зангаас чинь болоод “ гэтэл надаас хүн айна гэж байх  уу гэж маргалдаад  байхаар нь та хоёр чимээгүй дуугүй яваа гэж хэлээд байтал барьцалдаад авсан. Би машин барьж явсан болохоор хэн хэнийгээ түрүүлж цохисныг мэдэхгүй. Машинаа зогсоогоод буугаад ирэхэд нэг нэгнийгээ үсдээд авсан байсан. Д.******* машины урд байсан  буу бариад авахаар нь би буугаа булааж  аваад хажуу талын харганы араар нуугаад Б.*******, Д.******* хоёрыг салгасан. Б.*******ыг үлдээгээд Д.*******ийг цаашаа морио тавих айл руу аваад явсан. Морио хүргэж өгөөд хээр үлдээсэн. Б.*******ыг авах гээд ирэхэд Б.*******, Д.******* хоёр дахиад маргалдаад нэг нэгэнтэйгээ барилцаж аваад байхаар нь дахиад Б.*******ыг хээр үлдээгээд Д.*******ийг “Хар үзүүр”-ийн гүүрний хажууд машинд хүргэж өгсөн. Буцаад хээр үлдээсэн Б.*******ыг аваад сумын төв явах гэж байхад сумын цагдаа ирээд Б.*******ыг аваад үлдсэн. Б.******* нь Д.*******ийг “ална” гэдэг үгийг нэг бус удаа хэлсэн. Д.******* нь Б.*******ыг “шоронд хатаана” гэж хэлээд байсан. Ер нь нэгнээ ална гэж байсан. Машин дотор барьцалдаж авсан байсан.  Машин зогсох хооронд нэгнээ цохисон байх. Б.******* нь Д.*******ийн араас шууд боосон. Тэгээд Д.*******ийн нүүр нь сонин болоод бууны хошуу хэсгээр Б.*******ын нүүрэн тус газарт нь шудрах шиг болсон. Тэгээд би буугаа аваад аюулгүй болгосон. Б.*******, Д.******* нар архи уудаггүй хүмүүс байгаа юм. Б.******* нь ард зааланд морио бариад суугаад явж байсан. Д.******* нь жолоочийн эсрэг талд суугаад явж байсан. Тухайн буу нь миний өөрийн эзэмшлийн тоз-8 маркийн буу байсан. Б.******* нь Д.*******ийн араас нь дарсан байсан. Д.******* нь дээшээ Б.*******ыг өшиглөж байсан. Тэр үед цус гараагүй байсан ... гэх мэдүүлэг (хэргийн 16 дугаар хуудас),

              1.6 Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээч эмч албан тушаалтай, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн  2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1108 дугаартай ... Б.*******ын биед гэмтэл учирсан байна. Б.*******ын баруун нүдний доод хэсэгт зулгаралт, доод эгнээний баруун 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ  байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ... гэх дүгнэлт (хэргийн 1-20 дугаар хуудас)

              1.7 Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч албан тушаалтай, цагдаагийн хошууч Д.*******ын  2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1112 дугаартай ... Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. Д.*******ийн биед дээд эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1.2 дугаар шүднүүдийн уналт, зүүн хацарын урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун болон зүүн урд  хэсгийн зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна  дунд хэсгийн цус хуралт, нурууны дунд доод  хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан дээд эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1.2 дугаар шүднүүдийн уналт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг  15 хувь алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад дээрхи гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан дээд эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүднүүдийн уналт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулна. Бусад дээрхи гэмтдлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт, гэрэл зураг  ( хэргийн 24- 30 дугаар  хуудас)

              1.8 Мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч Б.*******ын  яллагдагчаар өгсөн ... Миний бие Д.Мөнчхигтэй ах дүүгийн холбоотой. 2024 оны 07дугаар сард Д.******* Улаанбаатар хотоос яриад “хүний машинд нэг үрээ ачууллаад явуулчихлаа. Аваад орхиороо” гэхээр нь аваад өөрийнхөө малтай маллаж байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдөр Улаанбаатар хотоос ирээд “морио авна” гээд манай гэрт ирээд хажуу талд байсан Д. ахтай уулзаад хамт явахаар болсон. Намайг машин дотор морь бариад яв гэхээр нь би морийг нь бариад Баянгол руу айлд аваачиж тавихаар явж байх үедээ “миний морь өөрөө өөрийгөө харсан, чи хараагүй, хүргэнээ явуулаад авахуулах  гэсэн тэр ахаас чинь айж байна“ гээд яваагүй гэх зэрэг  зүйл яриад бид  хоёр маргалдсан. Тэгээд над руу дайраад машин дотор байсан Д. ахын буу аваад буугаар намайг цохиод буудаж ална гэсэн. Тэгээд машин дотор урьд хойноосоо нэг нэгнийгээ заамдаж авсан. Би ч гэсэн өөрийгөө хамгаалаад бууг авсан. Тэгтэл Д. ах машинаа зогсоогоод машин дотор бид хоёрыг салгасан. Д. ах буугаа аваад нуухад  Д.******* нь “буугаад өг буудаж ална” гээд орилоод байсан. Д.******* нь чулуу аваад миний нуруунд цохиод хэсэг орилсон. Би явахгүй та яв гэхэд Д. ах Д.*******ийг  машиндаа суулгаад морио аваад явсан. Би шөнө гэрлүүгээ алхаж байтал нөгөө хоёр морио хүргэж өгөөд араас машинтайгаа ирсэн. Тэр хоёр намайг машинд суу гэхээр нь  машинд суувал наадах чинь буудаж ална гээд суугаагүй. Тэгээд Д. нь Д.*******ийг хүргэж өгчихөөд буцаад намайг авсан. Би Д.*******ийг цохиогүй. Өөрийгөө хамгаалж нэг удаа заамдаж авсан. Д.******* нь намайг буугаар болон гар хөлөөрөө удаа дараа цохисон. Д.******* нь “ танай аав манай ээжийг алсан. Чамайг хамаг мөнгөө өгч байгаад шоронд суулгана “ гээд над руу дайраад байсан ... гэх мэдүүлэг (  хэргийн 54-55   дугаар хуудас)

              1.9 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Буянаа, Г.Хулан нарын 2024 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн 03 дугаартай “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай” Тухайн хэргээс шалтгаалан хохирогч Д.*******/ РД:ПЖ74110216/-ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмт хэргийн улмаас гэмлийн дараах стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байгаа нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай... гэх дүгнэлт  (  хэргийн 85-87  дугаар тал)

          1.10 Хохирогч Д.*******ийн хохирол хор уршигт тооцож ... хэргийн 98 дугаар хуудсан дахь ГлориформосаХХК-ний Даймонд дент шүний эмнэлэгт Implant-12360000  төгрөг төлсөн нэхэмжлэх, хэргийн 99-100 дугаар хуудсан дахь шатхууны төлбөрт  төлсөн- 967224 төгрөг, эмнэлэгт хэвтэж байхдаа авсан хүнсний үнэ-231416 төгрөг, хэргийн 100 дугаар хуудсан  дахь Ач заяа  эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд төлсөн ор хоногийн мөнгө-255000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд  төлсөн 1000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15000000 төгрөг нийт 29967940 төгрөг нэхэмжилсэн баримт (хэргийн 97-102 дугаар хуудас)

          1.11 Ховд аймаг Ховд-Илааршуулагч-ХХК, Ач заяа эмнэлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 07- ны өдөр 102 дугаартай ... Дорж овогтой ******* /ПЖ74110216/ нь манай эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 08- ны  хооронд Ds:T-90/ толгойн гэмтлийн үлдэц/ оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь үнэн болно... гэх тодорхойлолт (  хэргийн 103  дугаар хуудас)

          1.12 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн... 2024 оны 7 сард  Д.******* над руу  Улаанбаатар хотоос залгаад “ нэг үрээ явууллаа, ахын дүү чи очоод тосоод авчих,  өөр авах хүн алга” гэхээр нь би Дарви сумаас очиж тосож авсан. Тэгээд үрээгээ байлгаж бай гэхээр нь өөрийнхөө адуунд тавиад байлгаж байсан. 10 сард үрээгээ авна ахын дүү аваад ир гэхээр нь би Доржсүрэн, Д. ах хоёртой очиж авсан. Тэгээд намайг цэцэрлэг дээр явж байсан чинь Д. ах залгаад “ахын дүү Д.*******тэй хамт гурвуулаа үрээ тавьчихаад ирье” гэсэн. Тэгээд Баянгол явах замд бид хоёр маргалдсан. Замд явахдаа “миний үрээг чи хараагүй, миний үрээ өөрөө ус уугаад, ногоогоо идээд байж байсан, чи хараагүй байж илүү, дутуу юм хэлээд бай” гэж хэлсэн. Тэгээд дүүгээ явуулаад авахуулахгүй яасан юм бэ? гэсэн чинь чамаас айгаад очиж аваагүй байна гэхээр нь би “хүн хүнээсээ айна гэж юу байдаг юм” гээд тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Тэгээд Д.******* “чамайг ална” гээд буу аваад миний нүүрлүү цохихоор нь би буугаад Д.*******тэй барилцаж аваад боолцсон. Түүнээс биш нүүрэнд нь би цохиогүй. Тэгээд би буугаад 10-20 километр орчим алхаад явж байхад араас Д.*******, Д. ах хоёр ирээд хамт явъя гэхээр нь би явахгүй гэж хэлээд дахиад  маргалдсан. Тэгээд Д.******* “чиний аав миний ээжийг алсан. Би бүх мөнгөө өгөөд чамайг заавал шоронд суулгана” гэж дайраад байхаар ямар ч хүний уур хүрнэ шүү дээ. Би Д.*******т олон удаа ах, дүүгийн хувьд тусалж байсан. Д.*******ийн үрээ хулгайн үрээ юм уу? ямар замаар ирсэн үрээ гэдгийг мэдэхгүй байгаа. Д.*******ийн шүдний хувьд 2 шүд нь хиймэл шүд байсан байна лээ. Д.******* өөрөө сахартай, би огт цохиогүй, 2 шүд нь хиймэл байсан гэдгийг өчигдөр төрсөн ах нь хүртэл хэлсэн. Харин Д.******* нь намайг буугаар  цохисноос миний нэг шүд хугарсан байгаа. Намайг бууны амаар цохисноос болж маргалдсан. Д.*******ийн амнаас цус гарсан зүйл болоогүй. Д.Мөнчхиг нь надтай хамт явахгүй гээд үлдсэн. Намайг цагдаа аваад аймагт оруулж ирсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Д.******* ч эрүүл байсан.  Бид хоёрыг маргалдаж байхад Д. салгасан ... гэх мэдүүлэг

          1.13 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ийн өгсөн ... Би Б.*******, Д. нартай хамт “Шүүжийн толгой” гэдэг газарлуу нэг үрээ ачаад явж байгаад Б.*******ыг “чи миний үрээг адуундаа тавьчихгүй яасан юм бэ? Баатархүүг чамаас очоод авчих гэсэн чинь чамаас айж байна гээд очиж аваагүй. Чи яахаараа дандаа хүмүүсийг зангаараа айлгаж байдаг юм, зангаа зас” гэсэн чинь намайг хуц муу хулгайч минь гээд морины цулбуураар хүзүү боохоор нь амь тэмцээд гарт тааралдсан буугаар цохиод тавиулсан. Тэгээд бид хоёр машинаас буугаад маргалдсан чинь Б.******* чулуу аваад намайг ална гээд дайрсан. Тэгээд баахан доромжилж байгаад миний өвчтэй хөл рүү өвдөглөөд өшиглөсөн. Намайг чулуу аваад цохиж ална гээд байсан. Д. ирээд салгаад би машинд суусан чинь Б.******* “би наад пиздаатай чинь хамт явахгүй, би наад муугийн чинь хажууд хөдөлмөрийн чадвартай алхаад явна” гээд машинаас буугаад явсан. Д. бид хоёр араас нь 30 орчим минут явж очоод “машинд суу гэсэн чинь наад муу пиздаатай чинь хамт явахгүй” гэсэн Тэгээд намайг цааш явж байхад над руу залгаад “чи над руу хүрээд ир” гээд чамайг ална гээд орилоод байсан. Д. бид хоёр буцаж очоод Б.*******ыг авах гэсэн чинь “чи муу пизда яаж байгаа юм бэ? гээд намайг янз бүрээр хэлээд дайраад, энэ шөнө чамайг би авсанд хийнэ, чи муу пиздаа юу вэ? гэж хэлсэн. Тэгээд Д. очиж авахгүй бол болохгүй дараа нь надад янз бүрийн зүйл хэлнэ гээд очсон. Би  машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан чинь ирээд машины хаалга хүчтэй татаад бариул хуга татаад, намайг хаалга онгойлгохгүй байсан чинь ар талын хаалгаар орж ирээд намайг машины үрүүлтэй хавсраад нүүр лүү  2 удаа цохичихоод Б.******* буугаад явсан. Тэр газар сүлжээтэй байсан учраас би цагдаа дуудсан. Тэгээд би замд явж байгаад миний үүдэн шүднүүдийг цохиод унагаачихлаа гээд цагдаа нарын хажууд цусаа угаагаад үзүүлсэн. Би “чи хүний үүдэн шүд цохидог ямар балмад амьтан бэ” гэсэн чинь “чамайг цохих байтугай энэ шөнө ална” гэж хэлсэн. Тэгээд Б.******* зугтаасан, цагдаа нар араас нь очиж аваад аймаг явсан. Би Мөст, Цэцэг суманд ажилтай гээд үлдсэн. Машины араас орж ирээд мотор дээгүүр хөлөө давуулж  миний нүүрлүү өшиглөсөн.  Тухайн үед миний шүд хугарсан. Д.д энэ талаар хэлж байсан. Би хиймэл хоёр шүдтэй. Гэхдээ үүдэн шүд бол хиймэл биш. Тухайн үед миний 11,12, 21,22 дугаар шүднүүд цохилтын улмаас унасан. Нэг шүд ямарч бэхэлгээ хийх боломжгүй болсон учраас авахуулсан. Шинжээч эмч мэдэж байгаа. Миний үндсэн 4 шүд унасан. Хиймэл шүд хэвээрээ байгаа. Цохилтын улмаас хиймэл шүд унаагүй. Машины рультэй хавсраад миний нүүрэн тус газар луу хоёр удаа цохисон.  Миний 3 шүд тэр доороо унаад 1 шүд бэхэлгээ хийх боломжгүй гээд 10 дугаар сарын 28-ны өдөр авахуулсан байгаа.  БОЭТ-ийн шүдний тасагт очиж авахуулсан. Тухайн үед цус гарсан. Би цусаа алчуураар арчаад явж байсан. Би *******ын ******* “тал дээр намайг цохиод байна” гэх дуудлага цагдаагийн газарт өгсөн.  Хүзүүний баруун болон цээжний  зүүн гарын бугалганы цус хуралт, нуруунд учирсан гэмтэл нь Б.*******ын намайг мотор дээр цохиход үүссэн гэмтэл.  Би шүдэлбэр хийлгэсэн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг

          1.14 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.*******ын өгсөн... Би Д.*******т дүгнэлт хийхдээ биеийн гадаргуу дээрх хэсгийг харж, мэргэжлийн байгууллагад үзүүлсэн дүгнэлтүүдийг үндэслэж дүгнэлт гаргасан.  11, 21, 22 дугаар  шүд унасан, 12 дугаар шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан тул мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Гэтэл мэргэжлийн эмчид үзүүлээд авахуулах шаарллагатай гээд авахуулаад ирсэн тул 11,12, 21, 22 дугаар шүднүүдийн уналт гэх гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалдалтыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 42 дугаар зүйлийн тайлбарт ... Гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, цөгцний ¼ хүртэл хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзнэ ... гэснийг үндэслэн дөрвөн шүд унасан гэж үзэж дүгнэлт гаргасан. Тухайн шүдний унги нь мөлийгөөгүй байсан тул шинэ унасан гэж үзсэн. Хуучин унасан бол унги нь мөлийсөн байдаг. Гэтэл гурван шүдний унги нь мөлийгөөгүй, шинэ байсан. Нэг шүд гуравдугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан тул мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Гэтэл мэргэжлийн эмч авах шаардлагатай гэсэн тул авахуулаад ирсэн тул 4 шүд унасан гэж  үзсэн. Х.Хишигтөгөлдөр гэж эмч үзээд шүдийг авсан тул эмчийн үзлэгийг хүчин төгөлдөр гэж үзсэн.  Зүүн хацрын урд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун болон зүүн доод хэсгийн зулгаралт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: хх-ийн 3-р хуудас цагдаа Э.Ууганцоожийн   илтгэх хуудас, хх-ийн 4-р хуудас 2024 оны 10 сарын 25-ны өдөр цагдаа Э.Ууганцоожийн Б.Даванаанямын согтолтын зэргийг тогтоосон тэмдэглэл, хх-ийн 10-11-р хуудас хохирогчийн мэдүүлэг, хх-ийн 16-р хуудас гэрч Д.гийн мэдүүлэг, хх-ийн 19-р хуудас шинжээчийн дүгнэлт, хх-ийн 24-26-р хуудас шүүх шинжилгээний албан шинжээч эмч Д.*******ын дүгнэлт, хх-ийн 32-р хуудас шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хх-ийн яллагдагчаар татсан прокурорын тогтоол, хх-ийн 60-р хуудас эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, хх-ийн 600000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

          1.15 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч: хх-ийн 7-р хуудас 2024 оны 10 сарын 25-ны өдөр Д.*******ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хохирогчоор авсан мэдүүлэг, хх-ийн 13-14-р хуудас Б.*******аас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хх-ийн 23-24-р хуудас шинжээчийн дүгнэлт 1112 дугаар дүгнэлт, хх-ийн 97-р хуудас баримтын тооцоо, хх-ийн 103-р хуудас Ховд илааршуулагч 2024 оны 11 сарын 01-ний өдрөөс 11 сарын 08-ны өдрүүдэд хохиролтой холбоотой баримтууд, хх-ийн 85-р хуудас шинжээчийн дүгнэлт,

          1.16 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: ХХ-ийн 2-р хуудас гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл, хх-ийн 3-р хуудас Э.Ууганцоож цагдаагийн бичсэн илтгэх хуудас, хх-ийн 10-11 дүгээр хуудас  би өөрийн биеэр очиж гомдол өгсөн   гэх  хохирогчийн мэдүүлэг,  хх- ийн  13-14-р хуудас Б.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, хх-ийн 16-р хуудас гэрчээр Д.г асуугаад эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байна, хх-ийн 18-р хуудас шинжээчид эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баримт, хх-ийн 21-р хуудас дахин шинжээч томилуулах хүсэлт, хх-ийн 24-26-р хуудас Д.*******ын гаргасан 1112 дугаартай дүгнэлт, хх-ийн 27-30-р хуудас амбулторын картууд, хх-ийн 29-р хуудас хохирогчийн шүд унасан талаархи  зураг, хх-ийн 32-р хуудас Б.*******д шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, хх-ийн 53-57-р хуудас Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хх-ийн 59-р хуудас хохирогчийн мэдүүлэг, хх-ийн 79-р хуудас эрүүл мэндийн цахим нэгдсэн системээс авсан 2024 оны эрүүл мэндийн даатгалаар Д.*******ийн  тусламж үйлчилгээ авсан бүртгэл, хх-ийн 2024 оны 12 сарын 25-ны өдөр яаралтай тусламж үйлчилгээ авсан тэмдэглэл, хх-ийн 89-р хуудас мөрдөгчийн Д.*******ын дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол, хх-ийн 88-р хуудас 2024 оны 12 сарын 04-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал, хх-ийн хуралдааны өмнө авч ирж өгсөн 1 хуудас баримтыг шинжлэн судалснаар тооцуулъя, хх-ийн хохирогч Д.*******ийн шүдний эмнэлэгт үзүүлсэн баримт зэргийг шинжлэн судлав.

          1.17 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан... Эрүүгийн 243600000374 дугаартай хэрэгт дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 24-ний орой Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа харилцан зодолдож хохирогчийн хүзүүг цулбуураар боох, 19-ийн багаж түлхүүрээр цохиж, нүүр хэсэгт нь нэг удаа дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь халдаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... баруун дээд эрүүний 1,2 дугаар шүд, зүүн дээд эрүүний 1, 2 дугаар шүднүүдийн уналт, зүүн хацрын урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун болон зүүн урд хэсгийн зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, нурууны дунд  доод хэсгийн цус хуралт ... бүхий гэмтэл учруулсан нь хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож  байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******т учирсан 29,169,900 төгрөгийн хохирол төлөгдөөгүй учраас нөхөн төлүүлэх саналыг гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 86,062 төгрөгийн хохирол учирсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль дээр гэм буруутай этгээдийн улмаас төрд учирсан хохирлыг гаргуулна гэсэн зохицуулалттай. Үүний хүрээнд прокурорын байгууллагаас Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч ямар үйлчилгээ авсан талаар баримтууд хэрэгт авагдсан. Тухайн өдөр буюу 2024 оны 10 сарын 25-ны өдөр 10 сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан байсан учраас 86,062 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

1.18 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хохирогчийн өмгөөлөгч: 0770 дугаартай өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүх хуралдаанд хохирогчид учирсан хохирол хор уршгийг арилгуулах үндэслэлээр оролцож байна. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн хохирогч болсон. Хохирол хор уршгийн хувьд Б.******* би Д.*******т хохирол учруулаагүй гэж байгаа боловч Д.*******ийн биед хохирол учирсан гэдэг нь нотлогдож байгаа.  Д.*******, Б.******* нар нь “Чиний адаар аашнаас болоод асуудал үүсээд байна” гэж хэлснээс болоод  маргалдаж машинаас буугаад зодолдсон. Б.******* машинаас буугаад би хамт явахгүй гэдэг байдлаар таагүй харилцаа үүсэж Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. Зарим оролцогч нар нэг зүйл дээр эргэлзээд байх шиг байна. Д.*******ийн үүдэн 4 шүд унасан. Үүнээс цохилтын улмаас 3 шүд нь унасан. 1 шүд нь нөхөн сэргээх боломжгүй  учраас авсан тул  нийт 4 шүд унасан. Хиймэл шүднүүд гэж яриад байгаа нь 4 шүд гэмтэж унахаас өмнө Д.******* 2 талын араандаа 2 хиймэл шүдтэй байсан. Үүнийгээ Д.******* 1 шүдээ Хятад улсад явж байхдаа хийлгэсэн, 1 шүдээ Монголд хийлгэсэн гэдгээ хэлсэн. Шинжээч эмч шүүх хуралдаанд орж эргэлзээг маш сайн тайлж өгсөн. Эдгээр шүднүүдийг монгол нэршил олон улсын нэршлийг андуураад байдаг гэдгийг ч тайлбарлаж өглөө. Нөгөө талаасаа Д.*******ийн унасан гэх шүднүүдийн буйл эдгэрээгүй байсан гэмтэлтэй байсан гэдгийг тайлбарлалаа. Нэг шүдний асуудал нь унах л байсан учраас авахлуулсан байна гэдгийг тайлбарласан. Энэ нь унах байсан учраас хохирогчид учирсан хохирол хор уршиг байгаа. Нэг нэгнээ үл хүндэтгэсэн. Ах нь дүүгээ хүндэлж чадаагүй, дүү нь ахаа хүндэлж чадаагүйгээс болоод асуудал гарсан байгаа.  Хохирогч Д.*******ийн хувьд имплант шүд хийлгэсэн зардал 12,360,000 төгрөг болсон. Хүмүүс шүд бүх өвчлөлийн үндэс суурийг тавьдаг болсон учраас имплант шүд хийлгэдэг болсон.  Шүдний эмнэлгүүд хөгжсөн учраас имплант шүд хийлгээд 12,360,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Шатахууны зардал 967224 төгрөг  гарсан. Энэ нь Улаанбаатар хотоос 3 удаа, ******* сумаас нэг удаа, Цэцэг сумаас нэг удаа дуудагдаж ирсэн учраас шатахууны баримтаа гаргаж өгсөн. Д.******* эмчилгээний хоолтой өөрийнхөө ая тухаар явдаг учраас хувийн унаагаар ирж, очиж байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хоолны баримтууд нь хэрэгт гаргаж өгсөн. Имплант шүд хийлгэх хүртлээ хэрэглэсэн хоол хүнсний баримтаа гаргаж өгсөн. Хоол хүнсэнд 230,000 төгрөг зарцуулсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар эмчилгээний хоол гэж заасан байдаг учраас хоолны зардлын баримтыг гаргаж өгсөн. Эм тариа нь 409,300 төгрөг гээд нийт гарсан зардал нь 13,967,940 төгрөг болсон. Д.*******ийн зүгээс өмгөөлөгчид 1,000,000 төгрөгийн зардал төлсөн. Үүнийг шүүхээс гаргах эсэх асуудлыг шийдэх байх. Д.*******ийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хувьд 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа. Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн 230 дугаар зүйл, мөн хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар гаргагдах зардал байгаа. Мөн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасан аргачлалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан. Энэ заалтаар бодохоор 3,490,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирол гарсан. Иймд эдгээр хохирлуудыг шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү. Миний тооцоолж үзсэнээр нийт хохирол 17,260,000 төгрөг  байгаа. Үүнийг гаргуулахаар  дүгнэлт  гаргаж байна  ... гэх дүгнэлт, тайлбар,

1.19 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяагийн гаргасан: Хэрэгт цугларсан баримтаар тухайн хэрэг нь бүрэн гүйцэт тогтоогдохгүй байна. Тухайн хүний гэм буруутай эсэх байдлыг тогтооход хангалттай хүрэлцэхүйц байж чадахгүй байна. Хэзээ ямар хүчний үйлчлэлээр ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь хэргийн үндэс нь зангилаа байна. 2024 оны 10 сарын 24-ний өдөр талууд хоорондоо маргалдсан асуудал гарсан. Гэхдээ тухайн маргалдаж байх явцад хэн хэдэн удаа хашаа нь цохисон бэ? гэдгийг тогтоох хэрэгтэй. Хэрэгт авагдсанаар Д.*******ын 2 удаагийн мэдүүлэг, хохирогч Д.*******ийн 2 удаагийн мэдүүлэг, гэрч Д. гийн нэг удаагийн  мэдүүлэг авагдсан  байгаа. Тухайн хэрэгт холбогдох этгээдүүд болох хохирогч нь өөрийн хохирлын зэрэг, гэмтлийн зэргийг тогтоолгох эрхтэй ба уг хэрэгт ашиг сонирхол бүхий этгээд мөн билээ. Өөрийнхөө ашиг сонирхолоор дамжуулан хувийн байдлаа илэрхийлж байдаг этгээд юм. Тэгэхээр хохирогчийн мэдүүлгээр уг хэргийн бодит байдал бүрэн дүүрэн нотлогдсон гэвэл үгүй. Хохирогч анх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхдөө Б.******* нь согтуугаар гэмтэл учруулсан гэх мэдээлэл өгсөн. Гэтэл цагдаагийн байгуулага тухайн үед Б.*******ыг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгасан, 0 хувьтай байсан. Өнөөдрийн хуралдаан дээр ч архи уугаагүй эрүүл байсан талаараа мэдүүлж байгаа. Хохирогч болон шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоох ёстой.  Мөн хохирогчийн эрүүл мэндийн нөхцөл байдал бүгдийг нь эргэлзээгүйгээр тогтоох ёстой байсан. Хохирогчийн 4 шүд унасан гээд байна гэтэл цус гарсан зүйл огт байхгүй. Хэрвээ 4 үүдэн шүд нь угаараа унасан бол цус гарахгүй байна гэдэг зүйл байхгүй. Хамгийн багадаа 1-2 цаг цус гарна. Сая шүүх хуралдаанд шинжээч эмч хэлсэн. Хэрвээ шүд угаараа унаж байгаа бол цус гарах уу? гэхэд гарна гэж байна. Тэгэхээр цус гарсан бол гэмт хэрэг гарсан газарт ач холбогдолтой эд мөрийн баримтуудыг цуглуулаагүй. Тэгээд ч хохирогчтой уулзаад гэмтэж бэртсэн зүйлийн чинь зураг харъя гэхээр ямарч зураг  байхгүй. Яагаад хувийн байдлыг тогтоо гээд  байна гэхээр хохирогч нь цагдаагийн байгууллагад  олон жил ажилласан, мөн “ байгаа бүх мөнгөөрөө хахуулдаж байгаад чамайг шалгуулна” гээд байсан. Хохирогч нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хууль эрх зүйн мэдлэггүй биш хамгийн их хууль зүйн мэдлэгтэй хүн байсан. Үүнээс үүдэж эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон. Шинжээчийн дүгнэлт болон эмчлүүлэгчийн карт дээр шүд хугарсан шинжтэй байна гээд зарим амбулторын карт дээр шүд унасан байсан гээд зөрүүтэй мэдээлэл байна. 4 шүд нь унасан байсан байна гэдгийг цагдаа илтгэх хуудас дээрээ бичсэн байгаа гэтэл энэ нь эргэлзээтэй. Энэ нь өөрөө эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Мөн хохирогч сахарын өвчтэй. Хөнгөлөлттэй эм авч байгаа сахартай хүний шүд хөдлөх, унах боломжтой эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Яллах болон цагаатгах талын бүх нотлох баримтыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой  байсан. Гэтэл хохирогч урд оны 02 сарын 15-ны өдөр амны хөндийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Анхны мэдүүлэгт хиймэл шүд унасан өөр юм болоогүй. Д.гийн мэдүүлэгт намайг харахад шүд унаагүй байсан гэж мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийгээгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн нүүрлүү нь цохисон 19-ийн түлхүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авч ирэх ёстой байсан ч ийм үйл ажиллагаа огт явуулаагүй. Тэгэхээр эргэлзээтэй байгаа нөхцөлд хэний цохилтоос хохирогчийн шүд хэзээ унасан бэ? гэдэг нь эргэлзээтэй байна. 2022 онд 2023 онд хиймэл шүдтэй байсан гэдгийг хохирогч хэлж байна. Гэтэл шинжээч эмч хохирогчийн хиймэл шүдийг анзаараагүй байна. Анзаараагүй байна гэдэг нь  шинжээч хохирогчийн шүд 3 хоногийн өмнө эсхүл 5 хоногийн өмнө унасан байна гэдгийг тогтоож чадах эсэхэд эргэлзээ төрж байна. Шинжээч дүгнэлт дээрээ бусад хиймэл шүд байгаа эсэхийг дурдаагүй байгаагүй. Иймд үнэн зөв шинжилгээ хийсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг нягт нямбай бүрэн гүйцэт тогтооно гэсэн зарчим байгаа учраас шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн  6 дахь хэсгийн 6.14-д заасан нотлох баримт цуглуулах бэхжүүлэх журам зөрчсөн ... гэх дүгнэлт тус тус гаргав.

                        Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын ******* хохирогч Д.******* нар нь  2024 оны 10 дугаар сарын 24- ний орой хохирогч Д.*******ийн үрээ буюу нэг тооны адууг гэрч Д.гийн пургон маркийн машинд ачиж, Ховд аймгийн ******* сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрээс  тус сумын Баянгол багийн нутаг “Хүйтэн хошууны үзүүр” гэх газар хүргэхээр явж байх үедээ хохирогч Д.******* нь шүүгдэгч Б.*******ыг ... чи миний адууг өөрийн адуундаа нийлүүлсэнгүй, золбин адуунд нийлүүллээ, чамаас айгаад манай дүү үрээг авч чадсангүй, чи наад зангаа тат”  гэж хэлснээс болж маргалдаж, улмаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн хоолойг боосон, хохирогч Д.******* нь шүүгдэгч Б.*******ын  нүүр лүү бууны хошуугаар цохиж, гэрч Д.г машинаа  зогсоож буугаа нууж байх үед харилцан зодолдсон, мөн шүүгдэгч Б.*******ыг хохирогч Д.*******, Д. нар нь зам дээр үлдээгээд машинд ачиж явсан адуугаа  ынд  хүргэж өгөөд, буцах замдаа Б.*******ыг авах гэхэд шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн  нүүрэнд хөлөөрөө  өшиглөж,  гараараа цохиж, баруун дээд эрүүний 1,2 дугаар шүд, зүүн дээд эрүүний 1, 2 дугаар шүднүүдийн уналт, зүүн хацрын урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун болон зүүн урд хэсгийн зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, нурууны дунд  доод хэсгийн цус  хуралт бүхий гэмтэл учруулсан хэргийн  үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хохирогч Д.*******ийн  цагдаагийн газарт 2024 оны 10 дугаар сарын 24- ний шөнийн 23 цаг  30 минутанд  гаргасан  ... Б.******* нь зодож биед  гэмтэл учруулсан... гэх гомдол мэдээлэл, цагдаа Э.Ууганцоожийн ... дугаарын утаснаас манай сумын *******  багийн иргэн Б.******* нь  миний үүдэн дөрвөн шүд хуга цохисон  гэх  дуудлага өгсөн. Дуудлагын дагуу олон нийтийн цагдаа Ц.Мөнхбатын хамт очиход иргэн Д.******* гэх хүн зодуулсан хүн байсан, болсон явдлын талаар асуугаад  нүдээр үзэж шалгахад согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан, үүдэн 4 шүд байхгүй, амнаас нь  цус гарсан зүйл байхгүй, хүзүүний арьс улайлттай харагдаж байсан ... илтгэх хуудас, хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... морины цулбуураар миний араас боохоор нь амиа аврах гээд бууны хошуугаар эргүүлээд цохисон.Б.******* машинаас буугаад чулуу аваад дайрсан, буцаж ирээд машинд суулгах гэхэд машины хаалга онгойлгох гэж хаалганы бариул хугат татсан, тэгээд ар талаар орж ирээд нүүрэнд нь хоёр удаа цохисон. Миний гурван шүд тухайн үед унасан. Шинжээч эмчид  үзүүлэхэд мэргэжлийн эмчид үзүүл гэсэн тул үзүүлсэн. Нэг шүд эмчилгээ авахгүй гэсэн тул авахуулсан. Миний дөрвөн шүд унасан. Дөрвөн шүдээ имплантаар хийлгэсэн ... гэх мэдүүлэг, гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тэр хоёрыг маргалдаад байхаар нь чимээгүй яв гээд явж байтал барилцаад авсан. Хэн хэнийгээ түрүүлж цохисныг мэдэхгүй. Д.******* нь машины урд байсан бууг авахаар нь буугаа булааж аваад буугаа харганы цаагуур нуугаад тэр хоёрыг салгасан. Тэгээд Б.*******ыг хээр үлдээгээд буцаж ирээд авах гэсэн боловч дахин маргалдаад нэгэнтэйгээ барьцалдаж аваад байхаар нь Б.*******ыг дахин хээр үлдээсэн. Д.*******ийг “Хар үзүүр” хүргээд дахин очиж Б.*******ыг авсан. Машинаас буух хооронд нэгнийгээ цохисон байх. Б.******* нь ард зааланд морио бариад Д.******* нь урд жолоочийн дэргэд суугаад явж байсан. Б.******* нь Д.*******ийн араас боосон, Д.*******ийн  нүүр нь сонин болоод бууны хошуу хэсгээр Б.*******ын нүүрэн тус газар нь шудрах шиг болсон. Б.******* нь Д.*******ийн араас дарсан, Д.******* нь урдаас нь өшиглөж байсан ... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Д.*******ын өгсөн... Д.*******ийг өөрийг нь биечлэн үзэхэд зүүн хацрын урд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун зүүн урд хэсэгт зулгаралтууд, дээд эрүүний баруун талын нэгдүгээр шүд, дээд эрүүний зүүн талын 1, 2 дугаар шүднүүд унасан, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан тул мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Мэргэжлийн эмчид үзүүлээд авахуулах шаардлагатай гээд хэсгийн мэдээ алдуулалт хийгээд авсан тул 4 шүд унасан гэж дүгнэлт  гаргасан. Мөн цээж хэсэг, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл учирсан байсан  гэдгийг  үзлэгтээ тусгасан. Нэг шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байсан, авахуулсан  тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 42 дугаар зүйлийн тайлбарыг үндэслэн тухайн шүдийг унасан гэж үзсэн... гэх мэдүүлэг,  Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.*******ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1112 дугаартай “ Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох шинжилгээ” гээр тогтоосон... Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. Д.*******ийн биед дээд эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1.2 дугаар шүднүүдийн уналт, зүүн хацарын урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун болон зүүн урд  хэсгийн зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, нурууны дунд доод  хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1.2 дугаар шүднүүдийн уналт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.2-т  зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг  15 хувь алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад дээрхи гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан дээд эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүднүүдийн уналт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулна. Бусад дээрхи гэмтдлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ... гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

            Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.*******ийн хоолойг боож, нүүрэнд гараараа цохиход нь  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... дээд эрүүний баруун талын 1,2 дугаар шүд, дээд эрүүний зүүн талын 1.2 дугаар шүднүүдийн уналт, зүүн хацарын урд хэсгийн зулгаралт, хүзүүний баруун болон зүүн урд  хэсгийн зулгаралтууд, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн доод хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна  дунд хэсгийн цус хуралт, нурууны дунд доод  хэсгийн цус хуралт  буюу дөрвөн шүдний уналт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

5.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг хохирогч Д.*******ийн нүүрэнд цохиж, дөрвөн шүдний уналт бүхий, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

6. Иймд шүүгдэгч Б.*******ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэм буруутайд   тооцов.

7.  Шүүгдэгч , хохирогч нар хэн нэгнийгээ хүндлэхгүй, тухайн үеийн уур бухимдалаа барьж чадахгүй  байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотлогдвол  зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй үзсэн болно.

Учир нь: Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн дөрвөн шүд унасан нь шинжээч эмч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон шинжилгээ хийх үеийн үзлэг ба шинжилгээ хэсэгт  ... дээд эрүүний баруун талын нэгдүгээр шүд, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүднүүд унасан, унасан шүднүүдийн буйл хэсэг  бүрэн гүйцэт мөлийгөөгүй, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй ...  гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон.

 Мөн хохирогч Д.******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулан асуусан мэдүүлэгтээ...  шүүгдэгч Б.*******ын цохилтын улмаас миний үүдэн 3 шүд унасан, нэг шүд эмчлэгдэх боломжгүй тул мэргэжлийн эмчээр шүдээ авахуулсан, уг шүднүүдийг имплантаар хийлгэсэн гэх мэдүүлэг нь  ...  шинжээч эмч Д.*******ын  үзлэг болон  дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, цагдаа Э.Ууганцоожийн илтгэх хуудас, хэргийн 28 дугаар хуудсан дахь эмч Х.Хишигдэлгэрийн ... тухайн үед 11, 21,22 дугаар шүд унасан гэнэ. 12 дугаар шүд 3 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, өвчин эмзэглэл их тул шүдний хөдөлгөөнөөс хамааруулж, 2024 оны 10 сарын 28-нд 12 дугаар шүд хэсгийн мэдээ алдуулалын дор авлаа... гэх тэмдэглэл, 29-30 дугаар хуудсан дахь хохирогч Д.*******ийн гэрэл  зураг, ПЖ 74110216 регистрийн дугаартай Доржийн ******* нь 2024 онд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан... хэргийн 79-81 дүгээр хуудсан дахь Ховд аймгийн БОЭТ, амбулторийн тусламж үйлчилгээ/ амбулториор хийгдэх мэс ажилбар/ -47295 төгрөг, 2024 -10-28 гэх тусламж үйлчилгээ авсан, мөн Ховд аймгийн БОЭТ яаралтай тусламж 38767 -2024-10-25 ... гэх лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон тул хохирогчийн хувийн байдлыг тогтоолгохоор шүүх хуралдааныг хойшлуулж өгнө ... гэх хүсэлтийг хангах боломжгүй  гэж үзэж болно.

Мөн  мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон хохирогч нарт шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, хэргийн материал зэргийг танилцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх, эрх үүргийг хангасан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

   Хоёр: Шүүгдэгчид   эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон,  шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн   хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь хэргийн 60 дугаар хуудсан дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” хэргийн 66-69 дүгээр хуудас дахь Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23- ны өдрийн 2023/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөн хэргийн 70-75 дугаар хуудсан дахь Сум дундын 25 дугаар шүүхийн 20214 оны 10 дугаар сарын 20 - ны өдрийн  58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөрдөн шалгах ажилагаанд гэрч Х.Батбаатарын өгсөн... манай найз Б.******* нь ******* онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, эцэг эхээсээ тавуулаа, айлын том хүүхэд, эмээ, өвөө дээрээ маллаж өссөн, одоо Ховд аймгийн ******* суманд эхнэр, хүүхдийн хамт маллаж амьдардаг, зан харилцааны хувьд дуу цөөтөй, даруу төлөв зантай, хүмүүстэй  эелдэг боловсон харьцдаг, хүн тусархуу, ажилсаг, хичээнгүй, хөдөлмөрч зантай. Манай найз архи тамхи хэрэглэдэггүй, өөрийн гэсэн хэдэн малтай... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

4.Шүүгдэгч Б.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

5. Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, хөдөө эхнэр хүүхдийн хамт маллаж амьдардаг, аминдаа 120 толгой малтай / хэргийн 77 дугаар хуудсан дахь 2024 оны 12 дугаар сарын 04- ны өдрийн жилийн эцсийн мал тооллогын баримт/ хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний өмгөөлөгч нь  торгох ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дааваанямд  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1000000 төгрөгний торгох ялыг  5 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг  шүүгдэгч  Б.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгав.

8. Хохирогчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах ажиллагааг хугацаа тогтоож өгөх, мөн албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлт, мөн шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч нар  нь хор уршгийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулах талаар дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдлын харгалзан энэ хуулийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж,  эрхийн хязгаарлалтыг тогтоож болно... мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан... гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах... гэснийг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д хохирогчид учирсан хор уршигт тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн 14692647 (арван дөрвөн сая зургаан зуун ерөн хоёр мянга зургаан зуун дөчин  долоо) төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлөх үүргийг хүлээлгэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Хохирогч Д.******* болон түүний өмгөөлөгч нар  нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ... Даймонд дент шүдний эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр  имплант шүд хийлгэсэн зардалд 12360000 төгрөг, шатахууны зардалд 967224 төгрөг, эмийн сангаас авсан эмийн зардалд 409300 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15000000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед  хэрэглэсэн хоол хүнс 231416 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардалд 1000000 төгрөг төлүүлэхээр мэдүүлж, дүгнэлт гаргасан болно.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд  учирсан хор уршгийн зэрэглэлийг   нэгдүгээр зэрэглэлд хамаарах болохыг  тогтоосон ... Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03 дугаартай “ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ээр тухайн хэргээс шалтгаалан хохирогч Д.*******ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмт хэргийн улмаас гэмтлийн дараахи стрессийн шинжүүд хөнгөн түвшинд илэрч байгаа нь сэтгэцэд учирсан хор уршгийн  нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай ... дүгнэлт,  мөн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын  03-ны өдрийн 25 дугаартай “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын нөхөн тооцох жишиг аргачлалыг үндэслэж, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдөр дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох (660х4.99 = 3293400)  төгрөг, мөн, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хоёр удаа мэдүүлэг өгсөн, хэргийн материалтай танилцсан, улаанбаатар хотод очиж  имплант шүд хийлгэсэн замын зардал зэрэгт шатахууны үнэнд хэргийн 99-100 дугаар хуудас дахь баримтаар нэхэмжилсэн 967224 төгрөг, Ховд илааршуулагч Ач заяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлэгийн үйлчилгээ 255000 төгрөг, эм тарианы үнэ 154300 төгрөг  (хэргийн 102, 103 дугаар хуудас) нийт 4669944 төгрөгнөөс уншигдах боломжгүй баримтаар нэхэмжилсэн 4400 төгрөг, 250 төгрөг зэргийг хасаж, 4665294 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулах үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт заасан... гэм  хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй) нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана... гэх заалт, мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг заасан... гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн  бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно... гэснийг үндэслэж шүүгдэгч Б.*******аас төлөх 4665294 төгрөгийг хоёр дахин багасгаж, 2332647 төгрөгийг төлүүлэх  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хохирогч Д.******* нь Даймонд дент шүдний эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр имплант шүд хийлгэсэн зардалд 12360000 төгрөг нэхэмжилсэн талаархи  баримтыг  мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн 98 дугаар хуудсанд гаргаж өгсөн, үүдэн дээд 4 шүдийг имплант шүдэлбэр хийлгэхэд 12360000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ...хиймэл эрхтэн хийлгэх... зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

4. Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 230.3 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас  12360000+ 2332647= 14692647 (арван дөрвөн сая зургаан зуун ерөн хоёр мянга зургаан зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулан хохирогч Д.*******т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1236066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн эрүүл мэндийн даатгалт төлсөн 86062 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                

Харин хохирогч Д.******* нь эрх зүйн бүрэн чадамжтай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  эрхээ хамгаалах боломжтой атал өмгөөлөгч авсан байх тул  өмгөөлөгчид төлсөн зардал 1000000 төгрөгийг, мөн  хэрэгт авагдсан баримтаар үүдэн 4 шүд унасны улмаас  нэмэгдэл хоол хүнс хэрэглэх шаардлагатай талаар нотлох баримт авагдаагүй тул шүүхэд ирүүлсэн НӨАТ-ийн баримтыг үндэслэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ хэрэглэсэн хоол хүнсний үнэнд нэхэмжилсэн 231416 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.

5.Шүүгдэгч Б.*******д  холбогдох эрүүгийн 2436000000574 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

6.Шүүгдэгч Б.*******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг,  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг ... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* овогт *******ын *******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан  нэг сая  төгрөгний торгох ялыг  таван сарын хугацаанд  сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр  тогтоосугай.

 

4. Эрүүгийн 2436000000574 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогчийн нэхэмжлэлээс 1236066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн эрүүл мэндийн даатгалт төлсөн 86062 төгрөг гаруулахыг хүссэнийг  хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д  хохирогчид учирсан хор уршиг 14692647 (арван дөрвөн сая зургаан зуун ерөн хоёр мянга зургаан зуун дөчин  долоо)  төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг  шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн  торгох ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА