| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/00451/И |
| Дугаар | 102/ШШ2022/02415 |
| Огноо | 2022-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/02415
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............................... байранд байрлах, К ХХК /РД:..................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................................. байрлах Д ХХК /РД:................../,
Хариуцагч: ................................... /РД: ..................../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ...................... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Д ХХК, Б.О нарт холбогдуулан ...................... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: К ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д ХХК-тай үргэлжилсэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д ХХК нь нэг гишүүнтэй компани бөгөөд төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Б.О юм. Иймд Д ХХК болон Б.О нь нэг хүсэл сонирхолтой этгээд бөгөөд тухайн гэрээнд Б.О нь хүсэл сонирхлоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Худалдах, худалдан авах гэрээнд бараа бүтээгдэхүүний төлбөрийг сард нэг удаа борлуулалтын хэмжээгээр Д ХХК нь К ХХК-д төлөхөөр тохиролцож бараа бүтээгдэхүүнийг зээлээр авдаг байсан. Д ХХК-ийн үйл ажиллагаа нь доголдон, цаашид бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөх нь эргэлзээтэй болсон тул 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр талууд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны бараа бүтээгдэхүүнд тооллогыг зохион байгуулж, тооцоо нийлсэн актыг хийж гүйцэтгэсэн. Тооцоо нийлсэн актад Д ХХК нь 2,810,258 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоож баталгаажуулсан. Д ХХК-ийн захирал Б.О нь тооцоо нийлсэн тухайн үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үлдэгдэл өр төлбөрийг тухайн сараас эхлэн сар бүр 100,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнг К ХХК-д шилжүүлэн өр төлбөрийг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл өр төлбөрийг барагдуулаагүй байна. Д ХХК-ийн захирал Б.Отэй удаа дараа утсаар холбогдож, үлдэгдэл өр төлбөрийг барагдуулахыг шаардсан боловч хөдөө байна, төлбөр өгөх боломжгүй байна гэх тайлбар тавьсаар өнөөдрийг хүрсэн. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлагч Б.З нь өргөдлийг хүлээн авч Д ХХК-ийн захирал Б.Оийг удаа дараа холбогдож уулзалт товлосон боловч Б.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уулзалтаас зайлсхийж, маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх хүсэл сонирхолгүй, өр төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн. Иймд Д ХХК-д холбогдох маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх болсон тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ............... төгрөг болон худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу тооцсон алданги болох .......................... төгрөг, нийт ...................... төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ
/хх-ийн 4,5/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ....................... дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 6/, К ХХК болон Д ХХК-ийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 7/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №02 дугаартай эвлэрүүлэн зуучлалийн тэмдэглэл /хх-ийн 9/,
Хариуцагчаас: К ХХК болон Д ХХК-ийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 33/, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ....................... дугаар худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 34, 35/, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/, 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 37/, хариуцагч Б.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38/, ажлын байрны дүгнэлт /хх-ийн 39/,
Шүүх 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 645 тоот /хх-ийн 56/, ................ газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн ........ тоот /хх-ийн 82-84/ баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Д ХХК, Б.О нарт холбогдуулан ...................... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд хамтран хариуцагч Б.Оээс татгалзсан.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч нь манай байгууллагаас бараа худалдан авсан боловч үнийг төлөөгүй. Төлбөр төлөх талаар хүсэлт, тооцоо нийлэх баримт үйлдсэн байдаг. Анх нэхэмжлэл гаргахдаа Б.От холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу Д ХХК хариуцах үүрэгтэй гэжээ.
4.Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Д ХХК нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь барааг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь барааны үнийг төлөхөөр тохиролцсоноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
6.Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч К ХХК-иас авсан барааны үнэ ............... төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн Тооцоо нийлсэн акт-аар нотлогдож байна. /хх-ийн 7/
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
13.Мөн худалдах худалдан авах гэрээний 5.3-т барааны үнийг тооцоо нийлснээс хойш 3 хоногийн дотор төлөх, 5.4-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 5.3-т тохиролцсоны дагуу хариуцагч нь 2019 оны 01 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцсон буюу .................... төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.
8.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Д ХХК-иас худалдан авсан барааны үнэ ................... төгрөг, алданги ............ төгрөг нийт ...................... төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
9.Иймд хариуцагч Д ХХК-иас ...................... төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Оээс татгалзсан тул хариуцагч Б.От холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ............ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас .......... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Д ХХК-иас ...................... төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Оээс татгалзсан татгалзлыг баталж, хэргээс хариуцагч Б.От холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-тас 82,396 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР