Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/156

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Хохирогч М.М, Б.Д,

Шүүгдэгч  Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Т.Б-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн *********сумын нутаг дэвсгэрт байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, дүүгийнхээ эмчилгээнд хэрэглэнэ гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, иргэн М.Мын Хаан банкны ***** тоот данснаас өөрийн ******** дугаарын дансанд 11,000,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан,

  2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ******сумын *********хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Дын зарах гэж байсан “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны Хөвсгөл аймгийн ********сумын нутаг дэвсгэрт байхдаа  М.М руу “манай дүүгийн бие муу  байгаа хот руу эмчилгээнд явах хэрэгтэй болоод байна” гэж гар утаснаас мессеж бичиж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, дүүгийнхээ эмчилгээнд хэрэглэнэ гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, М.Мын Хаан банкны ***********тоот данснаас өөрийн ********* дугаарын дансанд 11,000,000 төгрөгийг  шилжүүлэн авч залилсан,

  Мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн *******сумын ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт  Б.Дын  фэйсбүүк дээр “машин зарна”  гэсэн  зарын дагуу утсаар холбогдож “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж, Б.Дод 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  дотор машины үнэ 11.000.000 төгрөгийг өгөхөөр  харилцан тохиролцсон боловч тээврийн хэрэгслийн үнийг төлөлгүй, 11.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Б.Дын өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл авто зар дээр зар тавьж холбогдож машин үзэж 8 дугаар сарын 15-ны дотор мөнгө өгнө гэсэн. Одоо болтол өгөөгүй. Одоо мөнгөө авна ...” гэх мэдүүлэг,

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мын өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр машинаа зарж байхад ирээд мөнгө байна уу гээд тэгсэн. Өмнө таньдаг байсан учир 11,000,000 төгрөг байна гэсэн. Тэгтэл хаана байгаа би яваад очъё гээд ирсэн. Би шилжүүлсэн. Өөрийнх нь данс руу хийсэн. Одоо 11,000,000 төгрөгөө авна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  М.Мын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед миний зүс таних  Б.М нь чат бичээд ахаа танд зээлэх мөнгө байна уу би маргааш гэхэд буцаагаад өгнө манай дүүгийн бие муу байгаа хот руу эмчилгээнд явах хэрэгтэй хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би урд өмнө таньдаг мэнд устай явдаг байсан болохоор итгээд би Б.Мд 11.000.000 сая төгрөгийг би  ****** хаан банкны тоот данс руу шилжүүлсэн тухайн данс нь Б.Мын нэр дээр гарч ирж байсан. Тэгээд маргааш нь болоод би чат бичээд мөнгө юу болж байна гэж асуусан чинь оройхон өгнө ах гэж тэгээд орой нь болохоор маргааш өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл намайг хуурч мэхлээд яваад байгаа болохоор нь би цагдаад хандаж байна. Би мөнгө зээлж байгаагүй.  Надад бол дүүгийнхээ эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байгаа гэж хэлээд надаас мөнгө авсан харин сүүлд хүнээс асуугаад байсан чинь Б.М нь хүнд мөнгөний өртэй байсан тэрэндээ өгсөн байсан. Надад ямар ч мөнгө өгөөгүй байгаа. Би гомдолтой байна өгсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хохирогч Б.Дын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Авто зар дээр машин зарна гэж зар тавьсны дагуу тухайн өдөр нэг танихгүй залуу зарын дагуу ярьж байна машиныг чинь сонирхож байна хаана байна үзье гэхээр нь захын хойно 5 дугаар хороонд  нөгөө залууд зарах гэж байсан машинаа үзүүлсэн. Тэгэхэд  тухайн залуу  миний зарах  гэж   байсан тоёота сай маркийн тээвриин хэрэгслийг үзээд авахаар болж бид  хоёр харилцан тохиролцож 11 сая төгрөгөнд зарахаар болж 11 сая төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор эцсийн хугацаанд өгнө гэж амаар тохиролцоод наймаа хийсэн тэр өдрөө машинаа өгөөд явуулсан. Тэр хугацаанаас хойш одоог хүртэл мөнгө бүтэж байна гэсэн байдлаар ярьсаар байгаад өнөөдрийг хүртэл худлаа ярьж намайг залилсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Тухайн тээврийн хэрэгсэл Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн  У.Р гэж хүний нэр дээр  байгаа би тэр хүнээс 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдаж авч байсан бид  хоёр наймаа хийхдээ итгэмжлэл хийгээд наймаа хийж байсан.  Одоо хаана байгаа нь тодорхойгүй хаяг, гар утсаа өөрчлөөд алга болсон. Би энэ залуу урьд өмнө таньдаггүй байсан. Сүүлд нэрийг нь Б.М гэж  хүн гэдгийг мэдэж авсан. Бид хоёр  ямар нэгэн байдлаар худалдан авах гэрээ  хийгээгүй харилцан тохиролцоод аман гэрээ хийсэн. Би 11 сая төгрөгөөр зарсан тухайн үед ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Одоо тухайн тээврийн хэрэгсэл хаана байгааг мэдэхгүй байна. Би бэлэн 11 сая төгрөгөө гаргуулж авмаар байна. Өөрөөр нэхэмжлэх зүйл байхгүй энэ мөнгөө л гаргуулж авмаар байна...” гэх  мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч  Д.Ц өгсөн: “... 2024 оны 08 дугаар сард Б.М нь ийм машин худалдаж авсан гээд хар өнгийн сай маркийн одоо дугаарыг санахгүй байна ямарч байсан хар өнгийн машин байсан. Тэр машинд нь би 1 удаа л сууж *****орж байсан. Одоо тэр хар өнгийн машин нь  миний таньдаг ах С.В гээд ахад байгаа. С.В ахад мөнгөний асуудалтай болоод С.В ах хураагаад авсан гэсэн одоо энэ хүний грашид байгаа. ...Энэ асуудал нь анх нэг хашаа байшин худалдаж авснаас болж мөнгө төгрөгний асуудалд орсон. Энэнээсээ болоод хүн амьтнаас аваад нөгөө хүнд өгөх зэргээр ийм өрөнд орчхоод байгаа хүн байгаа юм. Ингэж явахдаа өөрөө ч гэсэн бусдад мөнгөө залилуулаад авч чадахгүй байгаа юм. Бусдаар бол манай нөхөр ингэж залилан хийгээд байх хүн биш байгаа юм. Хот явж барилгын ажил хийж байгаад өр ширээ дарна гээд одоогийн нэг сарын өмнө Улаанбаатар хот явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  60-61 тал/,

Мөрдөгчийн ***** дугаартай дансанд үзлэг хийсэн: “...Хэрэг бүртгэлтийн ****дугаартай хэрэгт гэрч Т.Бын ******** тоот дансанд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий ******тоот данснаас 11.000.000 сая төгрөгийн орлого орсон байна мөн тухайн өдрөө тухайн 11.000.000 сая төгрөг ****** тоот данс руу Б.Маас гэсэн утгатай буцаад гарсан байна өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл тогтоогсонгүй тул үзлэг хийх ажиллагааг 14 цаг 58 минутад дуусгав...” гэх    тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ********дугаартай дансны хуулга / хх-ийн 22-23 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 53 тал/,

  М.Мын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 5-7 тал/,

  Б.Дын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 54 тал/,

2024 оны 07 дугаар сарын  05-ны өдрийн ** дугаартай нотариатын итгэмжлэл, хур системээс  авсан, “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын лавлагаа /хх-ийн 71-73 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Бын  өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би М.Р ахаас авсан 11.000.000 сая төгрөгийг би хүнээс зээлсэн байсан мөнгөө буцааж өгсөн тэрэнд  л зарцуулсан.  Хохирлыг барагдуулаагүй би уулзаад харилцан ярилцаад мөнгийг нь өгөхөөр болсон байгаа. Би өөрийн эзэмшлийн ****** тоот дансанд авсан... Би  2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Д.Т ахаас тоёота сай загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцож бид 2 тухайн  үед аман гэрээ хийж наймаа хийж байсан юм. Би аман гэрээнд заасан 11 сая төгрөгийг заасан хэлсэн хугацаандаа өгч чадаагүй өдий хүрсэн нь үнэн. Гэхдээ ах бид хоёр мөн сүүлд уулзаад аман байдлаар тохиролцсон байгаа. Одоогоор мөнгө төгрөг төлсөн зүйл байхгүй. Би гэхдээ Д.Т ахтай эвлэрлийн гэрээ хийе гэж тохирсон. Тухайн ********ХХӨулсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.В гээд ахын грашид байгаа би мөнгө өгөх байсан юм энэ хүн мөнгөнийхөө оронд авсан байгаа...” мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, дүүгийнхээ эмчилгээнд хэрэглэнэ гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, иргэн М.Маас 11,000,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь М.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гаргасан хүсэлт, арилжааны банкны харилцах дансны хуулга, Т.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн.  2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Дын зарах гэж байсан “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авсан. Тээврийн хэрэгслийг буцааж өгөөгүй, тээврийн хэрэгслийн үнэ төлөөгүй байгаа. Иргэн Б.Дтой байгуулсан хэлцлээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц  иргэний үүрэг биелүүлэхгүй байх санаа зорилго агуулж гэрээний үүрэг төлөхгүй байх залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал, дүгнэлтийг  гаргажээ.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч  Т.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Д, М.М, гэрч Д.Ц нарын өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн *******дугаартай дансанд үзлэг  үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *********дугаартай дансны хуулга, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл,  М.М, Б.Д нарын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргийг    харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байхдаа  М.М руу “манай дүүгийн бие муу  байгаа хот руу эмчилгээнд явах хэрэгтэй болоод байна” гэж гар утаснаас мессеж бичиж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “дүүгийнхээ эмчилгээнд хэрэглэнэ” гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, М.Мын Хаан банкны *******тоот данснаас өөрийн ******** дугаарын дансанд 11,000,000 төгрөгийг  шилжүүлэн авч залилсан,

  Мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Б.Дын  фэйсбүүк дээр “машин зарна”  гэж зар тавьсан зарын дагуу утсаар холбогдож “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж, Б.Дод 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  дотор машины үнэ 11.000.000 төгрөгийг өгөхөөр  харилцан тохиролцсон боловч мөнгөө өгөлгүй  11.000.000 төгрөгийн хохирол учруулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна. 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол  байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

           Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“Нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулахыг зэргийг,

“бодит байдлыг нуух  замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь дамдуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай  байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг,

 “зохиомол байдлыг байдлыг зориудаар  бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг тус тус ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байхдаа  М.М руу “манай дүүгийн бие муу  байгаа хот руу эмчилгээнд явах хэрэгтэй болоод байна” гэж гар утаснаас мессеж бичиж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “дүүгийнхээ эмчилгээнд хэрэглэнэ” гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, М.Мын Хаан банкны ******** тоот данснаас өөрийн ******** дугаарын дансанд 11,000,000 төгрөгийг  шилжүүлэн авч залилсан,

  Мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн ******сумын *******дугаар хорооны нутаг дэвсгэрт  Б.Дын  фэйсбүүк дээр “машин зарна”  гэж зар тавьсан зарын дагуу утсаар холбогдож “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж, Б.Дод 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  дотор машины үнэ 11.000.000 төгрөгийг өгөхөөр  харилцан тохиролцсон боловч мөнгөө өгөлгүй  11.000.000 төгрөгийн хохирол учруулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилсан, үйл баримт нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээ  шаардахгүй.  Тодруулбал бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг  шилжүүлэн авсан  идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, дүүгийнхээ эмчилгээнд хэрэглэнэ гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, М.Мын Хаан банкны ******** тоот данснаас өөрийн ********* дугаарын дансанд 11,000,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан,

  Мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн *******сумын ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Дын зарах гэж байсан “тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар халдан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах бололцоог бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Т.Б  нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Т.Быг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж , урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Бын  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Быг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”  гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу  шүүгдэгч  Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мт 11.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Дод 11.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  М.М нь “...11,000,000 төгрөгөө авна..” гэх  мэдүүлэг,  хохирогч Б.Д нь: “...машины мөнгөө гаргуулж авна...” гэх мэдүүлгийг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь  хохирогч Б.Дод 11.000.000 төгрөг, хохирогч М.Мт 11.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч  Т.Баас 11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дод, 11.000.000 төгрөгийг гаргуулж  хохирогч М.Мт тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Т.Быг  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Бын  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б нь хохирогч М.М, Б.Дод тус тус 11,000,000 төгрөг төлөх төлбөртэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш үйлдсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Ялын саналыг зөвшөөрч байна...” гэжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Т.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь  цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Б-г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Б-д оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч  Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Т.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Баас  11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д, 11.000.000 төгрөгийг гаргуулж  хохирогч М.М-т тус тус олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН