| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00006/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/00011 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж
Хяналтын прокурор *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Иргэний нэхэмжлэгч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПА920010, овогт ******* Нэргүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар намаржиж байсан иргэн монгол гэрийн гадна хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар толгойн орой хэсэгт нь 17 см-ийн өндөртэй, 2 тал нь дугуй, 3 баганатай төмөр //-р нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч ******* нь 10.300.000 төгрөгний хохирол төлсөн. Дахиж гавлын яс нөхүүлэх хагалгаанд орно. Цаашид гарах хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Мөн сэтгэцэд учирсан хор ушигийг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болсон өдөр сумын Эрүүл мэндийн төв хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн. Тухайн тусламж үзүүлсэн км зайг нь сумаас 800 кмээс дээш газар очиж яаралтай тусламж үзүүлсэн гээд нэхэмжлэлээ буруу үүсгэсэн байсан. Иймд 2.116.900 төгрөгийг хасаж 13,5,466 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2. Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг учрал болсон газар нь аймгийн сумын Алтан гадас багийн нутаг “” гэх газарт гэрийн гадна болсон байв. Уг газарт ирэхэд баруун талаар замтай, зүүн урд хэсгээр хөрстэй, ширэгтэй газар байв. Иргэн гэр нь 4 ханатай хаалга нь зүүн урагш харсан байрлалтай гэр байв. Гэрийн зүүн урьд талд аргал овоолсон хэсэгт ******* /хэвтэж байсан/ гэх газрыг нэг тоосгоор тэмдэглэж. Уг газрыг цэвэрлэсэн байх ба гэрийн зүүн талаас 1 тоо хүртэл 5,4 м байв. Уг газарт 2 тал нь дугуй, 3 баганатай 17 см өндөртэй төмөр // байсныг эд мөрийн баримтаар хураан авав ...гэснээр үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл,
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Төмөр: 17 см-ийн өндөртэй, нэг тал нь 14.5 см-ийн дугуй диаметртэй, нөгөө талын дугуй нь 16 см-ийн хэмжээтэй, 3 тулгууртай, 16 см-ийн диаметртэй талдаа 4 нүхтэй, нөгөө талдаа 3 нүхтэй, цул төмөр / гэх/ байх ба ямар нэг бохирдолгүй зэвтэй байв. Нэмэлт жинлэхэд 3,980 кг байв” гэх тэмдэглэл,
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой Аптансүх, нар сумын төв орно гэхээр сургуулийн хүүхдүүдийг дайж явуулсан. Тэгээд гэртээ унтаж байхад шөнө 01 цагийн орчимд Аптансүх, нар буцаж ирэхдээ 2.5 литрийн пиво авсан манайд орж ирсэн. Түүнийг уугаад тэр хоёр хүн явсан. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 07 цагт босоод цайгаа уугаад тэх авдаг айлд очиход маргааш тэхээ ав гэсэн учир 20-30 минут болоод буцаад гэртээ ирэхэд Бат-Эрдэний тэвштэй пронтер ирсэн байсан. Гэрт ороход , , нар ирсэн ширээн дээр 0.5 граммын 3 шил архи тавьсан. Нэгийг нь уугаад дуусаж байсан. Би д эмэгтэй хүн байж машин тэрэг унасан явж байдаг гэж хэлсэн. Тэгээд би суугаад архинаас 3 рунк архи уусан, уучихаад аягаа ширээн доогуур тавьсан чинь надад дахиж шахаж архи өгч, 2 шил архийг уугаад дуусгасан. Үлдсэн 1 шил архи ууна гэхээр уухгүй гэж хэлсэн, тэгээд өөр айлд очно гээд бид нарыг хүчээр шахуу чирээд машинд суулгаад авч яваад Азжаргал гэх айлд очсон. Тэнд очиход 9-10 цагийн орчимд очсон байх, буюу Шаржигийн авч очсон 1 шил Ерөөл нэртэй архийг хувааж ууж байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, өглөө цай уугаагүй, архи уусан учир согтсон байсан. Би ухаан ороод босч ирэхэд Азжаргал гэх айлын зүүн талд хэвтсэн байсан, гадаа харанхуй болсон байсан. буюу Нийлээ утсаар яриад цус нь тогтсон уу гэж асууж байсан. Тэгтэл гаднаас орж ирээд надад та төмөрөөр хүн цохисон гэж хэлсэн. Би хүн цохисон гэдгээ тухайн үед мэдээд айгаад гэрлүүгээ явсан юм. Хохирогчид 1,800,000 төгрөг Улаанбаатар хот явж эмчлүүлж ирэх явцад өгсөн байгаа. Дахиж хохирлоо нөхөн төлнө” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны орой гэртээ унтаж байхад Б. эхнэртэйгээ шөнө манайд ирсэн. Тэр хоёр 1 шил архи, 1 ундаатай ирсэн. Тэр архийг уугаад, би нэг шил архи задлаж өгсөн. Түүнийг уугаад унтаад өглөө эрт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бид гийн гэрт мотоциклтой очиход үхэр малаа сааж байсан ба ярьж сууж байгаад Азжаргалын гэрт 10 цагийн орчимд очсон. Тэднийд очсон байхад манай эхнэр Т. буюу Нэргүй, , Бямбасүрэн нар ирээд архи уусан. Тэгж сууж байгаад би *******г архи уучихаад зодуулсан гэж хэлээд бид хоёр маргалдаж байж байгаад би бие засахаар гэрээс гарсан. Тэгтэл ******* буюу араас гарсан байсан. Би бие засаад эргэтэл ******* намайг толгой руу гартаа барьсан бариултай ч юм шиг цул төмөрөөр цохиж унагаасан. Тэрнээс хойш сайн мэдэхгүй байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,452,366 төгрөгний тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Эрүүл мэндийн сангаас бүх тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасныг баримтлан Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ******* намайг томилсон. Гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 15,452,366 төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү ” гэх мэдүүлэг,
Гэрч Ю.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өглөө нөхөр бид хоёр босоод цай уугаад малаа ээрч явахад Сүх-Далай, Байгаль хоёр малаа ялгаж авах гээд манайд ирсэн. Араас нь Бат-Эрдэнэ мотоциклтой ирж гэрийн үүдэнд зогсоод архи уучлаа уучлаарай эгч гэж хэлээд суусан. Би юм угааж байсан. Тэгээд мал явах гэж байтал дээрээс машинтай н эхнэр , ******* буюу эхнэр хамт, эхнэр нарын хамт ирсэн. Тэгээд бид нар гэрт орсон. Б.Азжаргал, нар малаа ялгаад явж байгаад мал хариулахаар явсан. Гэрт ороод би цай чанаж байхад кармаанаасаа 0.5 литрийн Ерөөл архи гаргаж задлаж ууцгаасан. Надад өгсөн би бас уусан. Архи дуусаад 0.5 литрийн Экс нэртэй архи би гаргаж өгсөн. Түүнийг ууж дуусаад гэрээс гарахад буюу Нэргүй манай мотоцикль унаж яваад гэрийн урд талд онголдож унагаагаад буцаад гэрт орж ирэхээр нь би мотоцикль босгоо гэхэд гарахгүй суугаад байсан. Манайд анх орж ирэхдээ *******, ******* нар чи би гээд хоорондоо намайг дийлэх юм уу гээд маргаад байхаар би та нар зүгээр суугаарай, эвтэйхэн архи ууж чадахгүй бол боль гэж хэлсэн. Тэгээд Байгаль, бид гурав мотоцикль босгон бие засахаар явсан. Гэрт эхнэр нар хоцорсон. *******, ******* нар гэрт таталцаж, түлхэлцэж үлдсэн. *******гийн эхнэр Хартолгой хамт байсан. Бид нар бие засаад, яриад явж байхад гэрийн гадна ирсэн. Энэ хоёр нэгнээ цохиж алж байна гэсэн. Манай гэрийн зүүн дээд талд ******* хэвтэж байсан. н толгойноос цус гарсан хэвтэж байсан. ******* хажууд нь явж байсан. *******гийн биед гэмтэл анзаарагдаагүй. Тэгээд г эмнэлэг авч явсан. хэлэхдээ малаа услаад зогсож байхад *******, ******* нар гэрээс зодолдож гарч ирээд гэрийн зүүн талд машины урд гарч ирээд ******* гараа далайх үеэр ******* газраас нэг юм аваад цохиход ******* уначихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгт манай дүү Хоролсүрэнгийн Бат-Эрдэнэ хүнээр зодуулж толгой хагарсан ирсэн байна гэж сонсоод яваад очиход н толгойн орой баруун хэсэгт 10 см орчим зүсэгдэж оёдол тавиулсан байсан. ******* нь үг хэлж чадахгүй байсан. Тэгээд сумын эмнэлэгт хоноод өглөө нь аймаг руу тээвэрлэж явсан. н хажууд эхнэр, хадам ах нь байсан юм” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14-15 цагийн орчимд манай дүү намайг утсаар сумын эмнэлэгт хүрээд ирээч гэж дуудахаар яваад очиход хүргэн толгойн зүүн орой хэсэгт 10 см орчим зүсэгдсэн шархыг угааж цэвэрлээд оёдол тавих гэж байсан. Тэгээд дүү аас юу болсон талаар асуухад 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Азаагийн гэрт Х.Бат- Эрдэнэ, Байгаль, Нийлээ, *******, нар архи уусан. , эхнэртэйгээ тэнд унтаж байсан ба *******, ******* нар маргалдаж гарч явсан. Тэгтэл ******* толгойндоо цохиулаад унасан байсан гэж хэлсэн. Дүү Байгальтай утсаар ярихад бид нар 3 эмэгтэй бие засч явсан хойгуур *******, ******* нар зодолдсон байсан. Манай нөхөр алсаас харж байхад *******гийн урдаас ******* яваад очиход газраас тонгойж 1 зүйл аваад цохих шиг болоход ******* унасан. Тэгээд мордоод давхиад очиход Х.Бат- Эрдэнэ унасан хажууд нь төмөр хэвтэж байсан гэдэг. ******* эмнэлэгт ирэхдээ ямар нэг зүйл яриагүй, юм ярьж чадахгүй байсан, согтуу байх шиг байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 07 цагт манай хадам эгч ийн эхнэр нар ирэхээр цай чанаж өгөөд цай уугаад сууж байхад ******* мотоциклтой араас ирсэн. Манайд 1 цаг гаруй болоод эгч , нарыг айлд хүргэж өгнө гээд портертой явсан. ******* манайд үлдсэн. Би үхэр саагаад ирэхэд 09-10 цагийн орчимд мал ялгаж авахаар эхнэр Байгаль бид хоёр Азжаргалын гэрлүү явсан. Тэнд очиход Азжаргал, Байгаль бид гурав мал ялгаж байхад ******* араас мотоциклтой очиж Азжаргалын эхнэртэй яриад зогсож байсан. Тэгж байхад хадам эгч машинтай ирээд зогсоод хүмүүс бууж байхад малаа туугаад явж байсан. Намайг нааш ир гээд дуудахаар очоогүй. Би яваад малаа хариулж 14 цагийн орчим байх буцаж Азжаргалын үүдээр ирээд малаа услаад морьноос буугаад зогсож байхад Азжаргалын гэрийн гадна ******* хар цамцтай явж байсан. Гэрээс Байгаль, , нар гарч ирээд гэрийн урд яваад бие засаад суусан. Тэгтэл гэрээс ******* гараад гэрийн зүүн талд зогсож ******* рүү 2 гараа алдлаад чичлээд явж байхад ******* газарлуу тонгойж байсан. Тэгээд эргээд харахад ******* унасан байсан ба босч ирэхгүй болохоор нь яваад очиход ******* дээш хараад унасан ямар ч хөдөлгөөнгүй байсан. ******* ах г босооч гээд тэврээд байсан. Тэр газарт н толгойн орой хэсэг рүү 10 см зүсэгдэн шархнаас цус гарсан хэвтэж байсан ба тэр газарт ямар нэгэн чулуу байхгүй 3 баганатай, дугуй хэлбэрийн төмөр хажууд нь хэвтэж байсан. Юугаар цохисон болохыг харахад төмөрийн ирмэгээр цус болсон байсан. Тэгээд би Азжаргалыг дуудаж ирээд машин бариулж г эмнэлэг явуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө манайх аймгийн сумын багийн нутаг “Хоол”-ын адаг ус гэх газарт гэртээ унтаж байхад Б., Б. нар ирсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдээгүй. Б., Б. нар архи уусан ирсэн. Тэр хоёр Агар нэртэй 0.75 литрийн архи авч ирснийг нөхөр ******* бид 4 хувааж уугаад, манайх нэг 0.75 литрийн архи гаргаж уусан. Б. согтоод унтсан байсан. Б. надад ийнд очъё гэж хэлсэн. Тэгээд өглөөний 06-07 цагийн орчимд гийнд бид хоёр очиход босоогүй байсан ба ******* араас мотоцикльтэй ирсэн. Би машинтай Б.ыг аваад Б.гийн гэрт очоод, тэндээс гараад ийн гэрлүү явсан. ийн гэрт очиход ийн эхнэр Б.Бямбасүрэн буюу Хартолгой боссон байсан ба Нэргүй байгаагүй. Тэднийд цай уугаад манай машинд байсан 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг уух гээд гаргаж байтал ******* ирсэн. Тэгээд тэр архийг бид 4 хувааж уугаад Азжаргалын гэрлүү явсан. Азжаргалын гэрт очиход нөхөр ******* тэнд ирсэн байсан. Тэгээд Азжаргалын эхнэр 0.75 литрийн LX архи гаргасныг Нэргүй, Бямбасүрэн, , , *******, Байгаль бид нар хувааж уусан. , Азжаргал хоёр малд явсан байгаагүй. бид хоёр архи авч ирэхээр манайх руу яваад 0.5 литрийн Агар нэртэй архи, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 2 шил архи авч ирж уугаад, дахиж 0.5 литрийн Арвай нэртэй архи, Агар нэртэй архи гаргаж өгсөн юм. Түүнийг ууж сууж байгаад *******, бид нар унтсан байсан. Намайг сэрэхэд ******* гэр дотор Нэргүйтэй муудалцсан, нэг нэгэнээ заамдсан зогсож байхаар болцгоо гэсэн чинь болиод Нэргүй гадаа гараад явсан. Араас нь , Байгаль бид гурав гарч яваад гэрийнх нь урд талд бие засаж байсан. Тэгсэн гэрийн гадна ирээд хүн алчихлаа гэж орилхоор бид гурав яваад очиход толгойны зүүн талаас нь цус гоожсон гэрийн зүүн талд, Ланд крузейр машины урд талд хэвтэж байсан. Нэргүй хажууд нь сууж байсан ба чи хүн алсан байна гээд татаж байсан. Тэр газарт 2 талдаа дугуй, 3 багантай дээд хэсгээр цус болсон төмөр ийн хажууд байсан юм. Тэгээд ******* ямар нэг зүйл хэлээгүй, Азжаргалыг дуудаж ирээд сумын эмнэлэгт хүргэхээр авч яваад толгойн зүүн талын зүсэгдсэн шархыг оёдол тавиулж Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явж очиж үзүүлэхэд 501 гэсэн кодтой онош тавьж эрчимт эмчилгээний төв рүү оруулж эмчлүүлж байгаад 2024 оны 10 дугаар сарын 17-ны өглөө Улаанбаатар хот руу онгоцоор яваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж Тархи, гавалын яс гэсэн тасагт хэвтэж 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Толгойн зүүн талын чамархай яс цөмөрсөн хугаралтай, тархи бяцралтай гэж хагалгаанд орж гавлын ясыг түүж авсан. Цус хуралтыг соруулсан. Үг ярианы өнгө өөрчлөгдсөн, баруун гар нь ажилгаагүй болсон ба сэргээн засах физик эмчилгээ хийлгэж дахин 6 сарын дараа хагалгаанд орж толгойгоо нөхүүлэх шаардлагатай гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд иргэн ******* нь духны зүүн өмнөд хэсэгт 10 см орчим гүнзгий зүсэгдсэн шархтай, цус алдсан байдалтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээд бүсийн оншилгоо эмчилгээний төвийн эмч Бэрхболоос зөвлөгөө авч аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төврүү хүчилтөрөгчийн баллонтой машинтай аймагруу тээвэрлэж хүргүүлсэн. Тээвэрлэх явцад тухайн өвчтөний биеийн байдал амин үзүүлэлт нь тогтвортой байсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн үед бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч биед учирсан гэмтлийн талаар аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. биед гэмтэл учирсан байна. гавлын зүүн зулайн ясны гавлын хөндийрүү цөмөрч олон тооны ясны хэлтэрхий үүссэн хугарал, уг цөмөрсөн хэсгээс дээшээ зулайн орой хүртэл үргэлжилсэн доошоо fromen magnum (том нүх) хүртэл үргэлжилсэн хугарал, хугаралын харалдаа эпидурал цус хуралт, зүүн зулайн ар болон дагзны хэсэгт субдурал цус хуралт, гавлын цөмөрсөн хэсгээр тархины эдийн дарагдал, зүүн зулайн дэлбэнд цус хуралт няцралын голомтууд, баруун талд мөчдийн саа, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 хацар, хамрын зүүн хэсэгт тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ гэмтлүүд байна.
2. биед учирсан дээрх гэмтлүүд нь ирмэг үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. биед учирсан дээрх гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн талаар аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч , нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэцэд хор уршиг учирсан байна. Тухайн гэмт хэргийн улмаас F07.2 Тархины доргилтийн дараах хам шинж оношлогдож байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт,
- Хохирогч 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний жагсаалт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- өвчний түүх
- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол
- хохирлын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар намаржиж байсан иргэн монгол гэрийн гадна хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар толгойн орой хэсэгт нь төмөр //-р нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрч байсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газар намаржиж байсан иргэн монгол гэрийн гадна хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар толгойн орой хэсэгт нь 17 см-ийн өндөртэй, 2 тал нь дугуй, 3 баганатай төмөр //-р нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...гавлын зүүн зулайн ясны гавлын хөндийрүү цөмөрч олон тооны ясны хэлтэрхий үүссэн хугарал, уг цөмөрсөн хэсгээс дээшээ зулайн орой хүртэл үргэлжилсэн доошоо fromen magnum (том нүх) хүртэл үргэлжилсэн хугарал, хугаралын харалдаа эпидурал цус хуралт, зүүн зулайн ар болон дагзны хэсэгт субдурал цус хуралт, гавлын цөмөрсөн хэсгээр тархины эдийн дарагдал, зүүн зулайн дэлбэнд цус хуралт няцралын голомтууд, баруун талд мөчдийн саа, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 хацар, хамрын зүүн хэсэгт тус бүр зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч ******* нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд бусдыг төмрөөр цохих үед хүний биеийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Уг гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсний улмаас шалтгаалан гарсан байна.
Иймд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 дахь заалтад заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч эмчилгээний зардалд 10,300,000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч , нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч тархины доргилтийн дараах хам шинж оношлогдож байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “дөрөвдүгээр” зэрэглэл тогтоосныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцохоор,
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660000 төгрөг байхаар тогтоожээ.
Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогчийн бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 15,180,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан ба хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 13,5,466 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байх тул шүүгдэгч *******гээс 13,5,466 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч *******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар буюу учруулсан хохирлыг хэсэгчлэн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 талдаа дугуй тавцантай, 1 баганатай цул төмөр 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******гээс сэтгэцэд учирсан хохирол 15.180.000 /арван таван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 13,5,466 /арван гурван сая гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 талдаа дугуй тавцантай, 1 баганатай цул төмөр 1 ширхэгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ