| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2025/00011/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/00012 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* тай хэргийг 2025 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт , дүүрэг 128 байрны 143 тоотод оршин суух, РД:ПЮ92010731, ******* овогт ******* Мөнхбат
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч ******* нь согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд улсын тай, Toyata crown маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно” А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” мөн дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, урсгал сөрж, эсрэг урсгалд явж байсан 89-03 УЕА улсын тай приус маркийн тээврийн хэрэгсэлийн урдаас мөргөж, замын хажууруу унагааж, улсын тай, Toyata crown маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд улсын тай, Toyata crown маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно” А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” мөн дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, урсгал сөрж, эсрэг урсгалд явж байсан 89-03 УЕА улсын тай приус маркийн тээврийн хэрэгсэлийн урдаас мөргөж, замын хажууруу унагааж, улсын тай, Toyata crown маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн -36, 115 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-13 дахь хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 20-23 дахь хуудас/, гэрч , , насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 39, 43, 45 дахь хуудас/, хохирогч биед учирсан гэмтлийн талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ХОВО725/181 тай “ биед гэмтэл учирсан байна. биед зүүн талын гуяны чөмөгт ясны дээд булуу болон дунд 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал, баруун эгэм ясны дээд 1/3 хэсгийн зөрсөн хугарал, зүүн гуяны ар дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь хуудас/, Зам тээврийн ослын талаар шинжээч эмч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 52-06/20 тай “Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Crown маркийн улсын тай автомашины жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркийн 89-03 УАЕ улсын тай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Crown маркийн улсын тай автомашины жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Уг осол гарахад тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Д. эзэмшлийн 89-03 УЕА улсын тай приус маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 14,900,000 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн болох нь иргэний нэхэмжлэгчийн “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий машин авч өгсөн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан ба хохирогч Н.Мөнхдэмбэрэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 8,062,141 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байх тул шүүгдэгч *******аас 8,062,141 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх хуудас)-аар тогтоогдож байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолуулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын 653497 тай В, С1,С1Е,С,СЕ ангилалын жолооны үнэмлэхийг хэргийг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******ад “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 8,062,141 /найман сая жаран хоёр мянга нэг зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын 653497 тай В, С1,С1Е,С,СЕ ангилалын жолооны үнэмлэхийг хэргийг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ