| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/0383/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1187 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Цогням, шүүгдэгч А.*********, З.*********, нарын бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ын *********, ********* овогт *********гийн ********* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000071624 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *********дүүргийн 25 дугаар хороо, *********, 37 дугаар байр, 3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд: ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
*********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 03 жил, 01 сар, 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил, 10 сар, 16 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 01 сар, 23 хоногийн хорих ялтай, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ын ********* /РД: *********/.
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, “Баянцемент” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 5, ах, эгч, хоёр дүүгийн хамт *********дүүргийн 18 дугаар хорооны 14-6/181 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,
*********дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
*********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********гийн ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.*********, А.********* нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 71а-88 тоотод хохирогч Б.*********ийг унтсан байхад нь түүний өмчлөлийн Айфоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч З.*********: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.*********: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...*********, *********, Анхбаяр нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Намайг унтахын өмнө ********* утсаар чинь дуу тавьчихъя гээд миний утасны кодыг гаргуулаад авсан. ...Би унтаад орой 18 цаг өнгөрч байхад сэрэхэд гэрийн эзэн Анхбаяр байсан, миний утас байгаагүй. ...********* над руу залгаад би гар утсыг чинь 25 дугаар эмийн сангийн хойно байдаг Гүүд нэртэй ломбарданд тавьчихсан, би удахгүй аваад өгье гэсэн. ...Нөгөө ломбард руу очоод гар утсаа асуухад ********* гэдэг нэрээр 1,300,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...Дараа нь *********ын утас холбогдохоо больсон. ...дараа нь дахиад залгахад эмэгтэй хүн аваад энэ утасны эзэн гар утсаа барьцаанд үлдээгээд явчихлаа гэхээр нь би хаана гэдгийг нь тодруулахад Панда нэртэй хятад хоолны газар байхаар нь очоод камерыг нь шүүж үзэхэд *********, *********, үл таних эрэгтэй, эмэгтэй 4 хүн үйлчлүүлээд барьцаанд гар утсаа үлдээсэн юм билээ. Би нөгөө ломбард руу залгаад гар утсаа асуухад хүн ирээд авчихсан байна гэсэн...” /хавтаст хэргийн 26-27, 31-32, 37 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*********, *********, ********* бид 15 цаг хүртэл архи уусан байх ...орой 21 цагийн орчимд сэрэхэд ********* бид хоёр унтаж байсан. *********, ********* хоёр байхгүй байсан. ********* сэрээд миний гар утас алга болсон байна гээд манай гэрт гар утсаа хайгаад олоогүй хамт байсан ********* руу залгахад Налайхад явж байна нэг цагийн дараа яваад очъё гэж гар утсаар ярьж байсан. ...********* Айфоне загварын гар утастай байсан...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,
Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...найз ********* гараад ир гэж дуудаад ...намайг авахаар ирэхдээ Айфоне 13 загварын гар утас барьчихсан минийх гэж хэлээд байсан. ...*********, ********* бид гурав гараад гэрийнх нь хажуу талын Гүүд нэртэй ломбард ороод *********ын иргэний үнэмлэхээр утсыг 1,300,000 төгрөгөөр тавьсан. ...Бид гурав хоол авч идээд би тэр хоёроос салаад явсан...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч З.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...********* надад хандаж Алдаржавхлангийн гар утсыг ломбарданд тавиад юм авч ууя гэхээр нь кодыг нь мэдэхгүй ш дээ яах юм гэхэд кодыг нь асуучихъя гээд гэж сэргээгээд кодыг нь хэлүүлээд *********, ********* бид гурав гадагшаа гараад би Алдаржавхлангийн Айфоне 13 маркийн гар утасны кодыг нь гаргаад замын урд талд байрлах ломбарданд 1,300,000 төгрөгөөр *********ын бичиг баримтаар барьцаанд тавьсан тэгээд *********, ********* бид гурав цаашаагаа үргэлжлүүлээд паб-д орж суугаад виски авч уугаад үргэлжлүүлээд бааранд орсон. ...Би тэр гар утсыг хоёр хоногийн дараа барьцаанд тавьсан байсан ломбардаасаа эргүүлж аваад үл таних хүнд 1,850,000 төгрөгөөр зарж борлуулсан...” /хавтаст хэргийн 57-58, 105 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч А.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Гадаа гараад ломбарданд Учрал, ********* хоёр ломбардны текэн дээр зогсож байсан надаас ********* бичиг баримт асуугаад би ковшийн оператор үнэмлэхээ *********ад өгөөд ломбарданы үүдэнд би хүлээж байхдаа хүнтэй маргалдаад зогсож байсан чинь Учрал ирж болиулаад бид гурав паб-д хамт байсан хэзээ явсныг мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 84-85 дахь тал/ мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 21 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 68-70 дахь тал/,
- З.*********ын ялын тооцооны тодорхойлолт /хавтас хэргийн 107-108, 179 дахь тал/,
- Шүүгдэгч А.*********, З.********* нарын хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 131, 137 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 129, 136 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 109, 110 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 114-127, 186-189 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч З.*********, А.********* нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон төгөл хотхоны 71а-88 тоотод хохирогч Б.*********ийг унтсан байхад нь түүний өмчлөлийн Айфоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.*********ийн: “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...*********, *********, Анхбаяр нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Намайг унтахын өмнө ********* утсаар чинь дуу тавьчхъя гээд миний утасны кодыг гаргуулаад авсан. ...Би унтаад орой 18 цаг өнгөрч байхад сэрэхэд гэрийн эзэн Анхбаяр байсан, миний утас байгаагүй. ...********* над руу залгаад би гар утсыг чинь 25 дугаар эмийн сангийн хойно байдаг Гүүд нэртэй ломбарданд тавьчихсан, би удахгүй аваад өгье гэсэн. ...нөгөө ломбард руу очоод гар утсаа асуухад ********* гэдэг нэрээр 1,300,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...Дараа нь *********ын утас холбогдохоо больсон. ...дараа нь дахиад залгахад эмэгтэй хүн аваад энэ утасны эзэн гар утсаа барьцаанд үлдээгээд явчихлаа гэхээр нь би хаана гэдгийг нь тодруулахад Панда нэртэй хятад хоолны газар байхаар нь очоод камерыг нь шүүж үзэхэд *********, *********, үл таних эрэгтэй, эмэгтэй 4 хүн үйлчлүүлээд барьцаанд гар утсаа үлдээсэн юм билээ. Би нөгөө ломбард руу залгаад гар утсаа асуухад хүн ирээд авчихсан байна гэсэн...” /хавтаст хэргийн 26-27, 31-32, 37 дахь тал/ гэсэн,
гэрч Д.*********ын: “...*********, *********, ********* бид 15 цаг хүртэл архи уусан байх ...орой 21 цагийн орчимд сэрэхэд ********* бид хоёр унтаж байсан. *********, ********* хоёр байхгүй байсан. ********* сэрээд миний гар утас алга болсон байна гээд манай гэрт гар утсаа хайгаад олоогүй хамт байсан ********* руу залгахад Налайхад явж байна нэг цагийн дараа яваад очьё гэж гар утсаар ярьж байсан. ...********* Айфоне загварын гар утастай байсан...” /хавтас хэргийн 43-44 дэх тал/ гэсэн,
гэрч Н.*********ын: “...найз ********* гараад ир гэж дуудаад ...намайг авахаар ирэхдээ Айфоне 13 загварын гар утас барьчихсан минийх гэж хэлээд байсан. ...*********, ********* бид гурав гараад гэрийнх нь хажуу талын Гүүд нэртэй ломбард ороод *********ын иргэний үнэмлэхээр утсыг 1,300,000 төгрөгөөр тавьсан. ...Бид гурав хоол авч идээд би тэр хоёроос салаад явсан...” /хавтас хэргийн 52-53 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч З.*********ын: “...********* надад хандаж Алдаржавхлангийн гар утсыг ломбарданд тавиад юм авч ууя гэхээр нь кодыг нь мэдэхгүй ш дээ яах юм гэхэд кодыг нь асуучхья гээд гэж сэрээгээд кодыг нь хэлүүлээд *********, ********* бид гурав гадагшаа гараад би Алдаржавхлангийн Айфоне 13 маркийн гар утасны кодыг нь гаргаад замын урд талд байрлах ломбарданд 1,300,000 төгрөгөөр *********ын бичиг баримтаар барьцаанд тавьсан тэгээд *********, ********* бид гурав цаашаагаа үргэлжлүүлээд паб-д орж суугаад виски авч уугаад үргэлжлүүлээд бааранд орсон. ...Би тэр гар утсыг хоёр хоногийн дараа барьцаанд тавьсан байсан ломбарднаасаа эргүүлж аваад үл таних хүнд 1,850,000 төгрөгөөр зарж борлуулсан...” /хавтаст хэргийн 57-58, 105 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч А.*********ын: “...Гадаа гараад ломбарданд Учрал, ********* хоёр ломбардны текэн дээр зогсож байсан надаас ********* бичиг баримт асуугаад би ковшийн оператор үнэмлэхээ *********ад өгөөд ломбарданы үүдэнд би хүлээж байхдаа хүнтэй маргалдаад зогсож байсан чинь Учрал ирж болиулаад бид гурав паб-д хамт байсан хэзээ явсныг мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 84-85 дахь тал/ мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 68-70 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Шүүгдэгч З.*********, А.********* нар нь 2022 оны 11 дүгээр 26-ны өдөр Д.*********ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хохирогч Б.*********ийг унтсан хойгуур түүний Айфоне 13 загварын гар утсыг авч гарч, барьцаанд тавьсан буюу буюу бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.*********, А.********* нар дээрх гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдсэн байх тул тэдний бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.*********, А.********* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч З.*********, А.********* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдэл оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.*********, А.********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.********* нь шүүхийн шатанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 22 хоног цагдан хоригдсоныг түүнд шийтгэсэн 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж түүний биечлэн эдлэх ялыг 11 сар, 08 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, уг ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй хаяг болох *********дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.********* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялтай байна.
Хэрэгт авагдсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангиас ирүүлсэн ялын тооцооны тодорхойлолтод шүүгдэгч З.*********ын ялыг тооцоог 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгож 02 /хоёр/ жил, 04 /дөрөв/ сар, 27 /хорин долоо/ хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэж тооцохдоо түүний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн даргын тушаалаар олгосон 10 /арав/ хоногийн шагналыг эдэлсэн ялд оруулан тооцоогүй байх тул дээрх хоногийг оруулан тооцож түүний эдлээгүй үлдсэн ялыг 02 /хоёр/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийг хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*********ад энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Чингэлтэй дүүргийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 03 /гурав/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*********ын энэ хэрэгт цагдан хоригдсон хоног буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цагдан хоригдсон 118 /03 сар, 28 хоног/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, 03 /гурав/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаас хасаж түүний биечлэн эдлэх хорих ялыг 03 жил, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*********ийн эд хөрөнгөд 2,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлж барагдуулсан хохирогч Б.********* хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй /хавтас хэргийн 241 дэх тал/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2305000071624 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********, ********* овогт *********гийн ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********, *********гийн ********* нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *********ын *********ыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн 02 /хоёр/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх ялын 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил, 04 /дөрөв/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*********ын цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*********ын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж түүний биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*********ад шийтгэсэн 03 /гурав/ жил, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*********т шийтгэсэн 11 /арван нэг/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй буюу *********нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.********* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй
9. Эрүүгийн 2305000071624 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.*********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.*********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*********ад авсан цагдан хорих, шүүгдэгч А.*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР