| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/0738/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1212 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Жамъяндорж, хохирогч Б.*********, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, шүүгдэгч Д.*********, түүний өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********т овогт *********ын *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000200449 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ********* С-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********т овогт *********ын ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.********* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, байранд үйл ажиллагаа явуулдаг ********* салонд Б.*********тай маргалдан биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хүзүү нугаламын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч Б.*********: “...Би айлын ганц охин, Д.********* гэдэг хүнийг 2017 оноос хойш мэднэ, би 2015 онд төрөөд 1 жил хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2017 оноос хойш Д.********* гэдэг хүний түрээсэлдэг салонд ажилд орж байсан. Би тухайн салонд ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цалин мөнгөний маргааны улмаас ажиллахаа больж гэрээгээ цуцалсан. 2021 оны 11 дугаар сарын 01-ний ********* салоны өрөөг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж гэрээ байгуулсан, гэрээг Д.*********тэй байгуулаагүй, Д.********* нь Д.*********д их хэмжээний өртэйгөөс гадна Энхдэлгэр гэдэг хүнд маш их хэмжээний өртэй байсан. Энхдэлгэр гэдэг хүн Д.*********ээс авах ёстой байсан өрөндөө тухайн ********* салоныг худалдаж авсан тухай надад хэлсэн. Би гэрээг н.Энхдэлгэр гэдэг хүнтэй байгуулсан, Энхдэлгэр гэдэг хүн ********* салонд ажиллаж байхад над дээр үйлчлүүлдэг байсан манай үйлчлүүлэгч байсан учир намайг чи энд ажил гэж хэлээд сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж гэрээ байгуулсан. Би тухайн объектыг 2021 оны 11 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулж байхад Д.********* 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орой 18 цагийн үед “писдануудаа миний объектод юу хийж байгаа юм, одоо зайл, би *********ээс мөнгө авах ёстой” гээд орилж орж ирсэн. Би тухайн үед үйлчлүүлэгч нартай байсан бөгөөд хүмүүс сандраад босож ирсэн учир тухайн хүмүүсээс мөнгө авч чадаагүй. Би тэр үед түрээслэгч болох Энхдэлгэр рүү “эгчээ би тантай түрээсийн гэрээ хийсэн, Д.********* гэдэг хүн ирсэн байна. Та орж ирээд асуудлыг шийдэж өгөөч” гэж зурвас бичсэн. Тухайн хүн орж ирээд маникюрын ширээн дээр очоод сууж байхад Д.********* юу ч ярихгүй гараад явсан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин ирж бид нарыг дарамталсан. Бид нарыг та нар хугацаа нь дууссан бараа зардаг, одоо мэргэжлийн хяналт дуудъя гэж хэлж байсан. Хэрвээ та нар ажил мэргэжилтэйгээ үлдье гэж бодож байвал юмаа аваад яв гэж хэлсэн. Би хариуд нь би ********* гэдэг хүнтэй хамааралгүй би Энхдэлгэр гэдэг хүнтэй түрээсийн гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа, надад хугацаа нь дууссан зүйл байхгүй гэж хэлэхэд сууж байгаад гараад явсан. Дараа нь бид нар ажилдаа очмооргүй санагдаж байна, бидний үйлчлүүлэгчтэй байхад Д.********* ирвэл яана гэж ярьж байсан. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирээд “чи *********ийг нуудаг хэн бэ, ********* миний нөхөртэй явалдсан” гэж биднийг загнаж орилж хашгираад эхэлсэн. Тухайн үед түрээсийн гэрээ хийсэн хүн рүү залгахад эгч нь хол ажилтай явж байна. Наад хүн чинь *********тэй уулзах гээд байгаа бол чи *********ийг дуудаад өгчих гэж хэлсэн. Би ********* рүү залгаад танд хамааралтай хүн ийм ийм асуудал үүсгээд байна гэж хэлэхэд наад хүнтэй чинь холбоогүй, нөхөртэй нь л мөнгө төгрөгийн асуудалтай, би нялх хүүхэдтэй гэж хэлээд ирээгүй. Бид аргаа бараад ажил хийлгэхгүй байсан учир *********ээс нөхрийнх нь дугаарыг аваад залгаад “Би түрээсийн гэрээ хийгээд энэ объектыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа таны эхнэр 2-3 удаа ирээд ажил хийлгэхгүй нөхцөл байдалд хүргээд байна. Өнөөдөр арга нь арай хэтэрч байна, би өмнөх өдрүүдэд ажлаа хийж чадаагүй, би өмнө нь ирэхэд нь ажлаа хийж чадаагүй, үйлчлүүлэгчээ авч чадахгүй байна. Та эхнэртэйгээ яриад аваад яваач” гэж хэлсэн. Маргааш нь Эрдэнэтээс намайг зорьж ирдэг үйлчлүүлэгч *********г хүлээгээд хаалга нээгдэхээр нь тухайн үйлчлүүлэгчээ ирж байна гээд очтол Д.********* ирээд “чи янхан минь, чи миний нөхөр лүү залгаж намайг дарамтлуулдаг хэн бэ” гэж хэлээд намайг үүднээс эхлээд өшиглөөд, миний ажлын хувцаснаас чирээд хажуу талын хананд шахаад миний хоолойг боосон. Тухайн үед ажлын хувцас миний хоолойг үрээд боогдоод байхаар нь би “наадхаа суллаад өгөөч” гэхэд чи “битгий шаагаад бай” гэж хэлээд уурлаад намайг зодож нүдсэн. Би “юунаас болоод та надад ингэж хандаж байгаа юм. Та над шиг охин хүүхэдтэй биз дээ” гэхэд чи надад гомдоод байх юм байхгүй, чи тэр *********тээ л гомд, ********* миний мөнгийг авчхаад өгөөгүй миний нөхөртэй явалдсан гэж уурласан. Үүнийг тухайн үед хамт байсан хүмүүс сонссон. ...Энэ эгч хэд хэдэн удаа ирсний улмаас би үйлчлүүлэгч нараа алдсан, надад мөнгө хэрэгтэй байна. Би зээл аваад энэ салоныг түрээсэлсэн гээд үйлчлүүлэгчдээ үнэнээ хэлэхэд миний үйлчлүүлэгч, чиний бие тааруу байгаа юм чинь эгч нь толгойгоо бариулаад массаж хийлгэе, тэгээд эгч нь чамд бүтэн мөнгийг өгье гэж хэлсэн. Д.********* надад зодуулсан гэж мэдүүлж байгаа хэрэв энэ хүн үнэхээр надад зодуулсан бол намайг зодсоныхоо дараа *********тэй яаж зодолдох бэ. Би уйлаад ********* рүү залгахад нялх хүүхдээ аваад ирсэн. Би үйлчлүүлэгчтэйгээ үйлчилгээгээ хийх гээд байж байтал *********, Д.********* хоёр хамаг юм ундуу, сундуу болгож байсан. Тэр хоёр маш их барьцалдаж зодолдож үүдний бүх зүйлийг эвдэлж хэмхэлсэн. Д.********* сууж сууж байгаад цагдаа ирэхээс өмнө гараад явсан. Тухайн үед зодуулсны дараа миний бие цанхайгаад гэдэс дүүрээд байсан. Би дараа нь шүүх шинжилгээний байгууллын эмчийн зөвлөсний дагуу би шинжилгээ өгсөн. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж байхдаа санхүүгийн байдлаас болоод биеэ бүрэн үзүүлж чадаагүй, миний умайд шингэн хураад би өөрөөрөө жирэмсэлж чадахгүй болсон. Би эмнэлэгт үзүүлж чадаагүйдээ маш их харамсаж байна. Би умайдаа хагалгаа хийлгүүлж гуурс тавиулж байнгын гормоны эм ууж байгаа. Би залуу хүн би цаашдаа өөрөөрөө төрөх боломжгүй над маш их хэцүү байна. Би маргааш нь Д.*********гийн нөхөр лүү залгаад асуудлын талаар хэлэхэд “чадвал цагдаа шүүхээр яваад уучлалт гуйлгаарай” гэж хэлсэн. Би 6 сарын дараа байцаагч дээр хагархай гэдэстэй гарын үсэг зураад явж байхад Д.********* өмгөөлөгчтэйгөө миний хажуугаар өнгөрөхдөө муухай хараад нөгөө нэг балиар хор хутгаад байдаг хүүхэн хүн шантаачлаад яваад байгаа хүн энэ байна гэж хэлээд байцаагчийн өмнө харцаараа зодчихоод явсан. Энэ хүнээс би одоо хайж байна. Үнэхээр хийсэн хэрэгтээ гэмшиж байсан бол над руу ярих ёстой байсан. Энэ хүнд ямар ч гэмшил байхгүй байна. Би сэтгэл санааны энэ байдлаа хэрхэн үнэлүүлэхээ сайн мэдэхгүй байна. Баримтаар 14,579,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, маш их гомдолтой байна. Би эмчилгээнд 247,350 төгрөг эмчилгээнд, түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг, сэтгэл зүйн эмчилгээний төлбөр 2,500,000 төгрөг, 11,000,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа...” гэв.
Шүүгдэгч Д.*********: “…Өнөөдөр надтай маргаантай байгаа Б.*********г гэх эмэгтэйг *********ийн ажилчин гэдгээр нь мэднэ. Б.********* нь манай нөхрийн оффис дээр салон түрээсэлдэг байсан учир ийм байдлаар Б.*********г таньдаг. Би Б.*********тай очиж уулзаагүй, Б.********* над руу залгаж хов хэлдэг байсан. Хов хэл гэж ********* ажилчдадаа даалгадаг байсан. Би ********* рүү мөнгө авахын тулд ярьдаг байсан. ********* гэдэг хүнтэй бид гэр бүлийн найзууд боловч н.********* надаас гэрээ нуудаг намайг утсаар блоколсон. Б.*********тай би маргалдах үндэслэл байхгүй ба би Б.*********г ажил дээр нь очоод мэддэг болсон. Тухайн өдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдөр манай гэр бүлд асар их маргаан гарсан учир нь *********ийн захиалгаар Б.*********г манай нөхөр рүү залгуулж манай гэр бүлийн дунд маргаан үүсгэсэн. Тэд гэр бүл салгах хэмжээний хов ярьдаг. Би тухайн өдөр *********ээс мөнгө авах гээд салон дээр очсон Б.*********г санаатайгаар зодох ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ би тухайн өдөр Б.*********д чи залуу хүүхэд байж яагаад ингэж байгаа юм гэхэд ********* эгч надад нэгж өгсөн гэж хэлсэн. Би Б.*********тай маргалдаад чи яагаад манай нөхөр луу залгадаг хэн бэ гэхэд Б.********* эхлээд намайг цохисон. Би тухайн үед баруун хөлдөө бэхжүүлэгчтэй явсан. Б.********* бид 2 харилцан зодолдож, маргалдсан. Маргаан болж байхад ********* ирсэн би *********тэй маргалдаж эхэлсэн. Б.********* намайг эхлээд гараараа цохисон. Би Б.*********гаас уучлалт хүсмээр байна, гэхдээ чи намайг эхлээд цохисон, ийм л зүйл болсон. Б.********* намайг түрүүлж гараараа цохиход би гарыг нь холдуулсан. Б.********* миний өвчтэй хөл рүү цохисон. *********, ********* гэх хоёр эмэгтэй сормуус хийж өөр өрөөнд байсан. Эдгээр хүмүүс Б.*********тай нийлж намайг цохиж худал мэдүүлэг өгсөн учир би гомдсон...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ********* салондоо ажлаа хийгээд байж байхад *********ын ********* гэх эмэгтэй орж ирээд ********* салоны өмнөх захирал болох ********* гэх эмэгтэйг хайгаад орилж хашхичаад байсан. Тэгэхээр нь би дотор үйлчлэгчтэй байна, бид нар энэ салоныг түрээслээд ажиллаж байгаа ********* эгч энд байхгүй гэсэн чинь уурлаад чи *********ийг нуулаа гээд над руу дайрч үсдээд маникюрын өрөө рүү үсдэж ороод миний гэдэс хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон, мөн ажлын хувцаснаас зуураад доош дараад байсан болохоор хүзүү зулгарч өвдөөд байсан, би өвдөөд байна гэж хэлсэн чинь битгий жүжиглээд бай гэж хэлээд улам татаад байсан, тухайн үед би салгая гэж оролдсон ч салгаж чадаагүй. Тэр хооронд манай шивээс хийдэг *********, сормуус артист ********* хоёр ирээд биднийг салгасан. ...Эхлээд орж ирээд үүдний хаалганы дэргэд үсдэж аваад намайг маникюрын өрөөнд чирч ороод нэг гараараа хувцаснаас зуурч нөгөө гараараа миний хоолойг боож тэр хоорондоо хөлөөрөө гуя хэвлий хэсэг рүү өшиглөж жийгээд байсан...” /1 дэх хавтас хэргийн 44-45, 47 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “…Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ********* салонд үйлчилгээ авахаар 15 цагийн үед орсон, хаалгаар ороод хойд зүг рүү харсан эхний хаалганд нэг эмэгтэй орилоод байсхийгээд утсаар яриад орилоод хүн доромжлоод байсан, тэр үеэр би бариа хийх эмэгтэй ********* руу залгаад эгч нь дараа ирэх үү гэхэд зүгээрээ та ороод ир гэж хэлэхээр нь би цаад талын мухрын өрөө рүү орсон, намайг өрөөнд ороход ********* хүзүү хэсэг нь ором гарчихсан юм шиг улайчихсан, уйлчихсан айдастай зогсож байхаар нь би дараа ороод ирье гэхэд ********* бид 2, 3 хоног энэ коридорт орилоод байгаа эмэгтэйгээс болоод үйлчлүүлэгч авч чадаагүй болохоор өнөөдөр таныг авмаар байна, тэгэхгүй бол хоол ундны мөнгөгүй болчихлоо гэхээр нь би заза гээд үйлчилгээгээ авахаар болсон тэгээд намайг үйлчилгээгээ аваад байж байх хугацаанд нөгөө эмэгтэй коридорт орилоод байсан тэгснээ сүүлд өрөөнд орж ирээд *********д яах гэж үйлчлүүлэгч ав гэсэн юм, би чамд хэлээ биз дээ, одоо наад хүнээ гарга, би өмнөөс нь мөнгийг нь төлчихье гэж хэлээд бас тэр Оюунаа гэх хүнээ дууд гээд орилж байгаад гараад явчихсан. Тэгээд 20, 30 минутын дараа гаднаас хүн орж ирж байгаа нь сонсогдоод нөгөө эмэгтэй нь өрөөнөөс галзуу юм шиг гарч ирээд хашхичаад байгаа нь сонсогдсон, тэгж байхад нэг хүүхэдтэй намхан шар эмэгтэй орж ирээд *********г миний дүү зүгээр рүү гэж асуусан, тэгэхэд ********* наад эмэгтэй чинь намайг үг хэлэх завдалгүй шууд жийгээд үсдэж аваад цохисон гээд биеэ харуулсан. Тэгэхээр нь толгойгоо эргүүлээд харахад бие нь энд тэндгүй хөхөрсөн байсан, тэгсэн нөгөө эмэгтэй араас орилоод орж ирсэн, Оюунаа гэх эмэгтэй хоёулаа гарья гээд нөгөө эмэгтэйг дагуулж гарсан чинь коридорт яаж байгаа нь мэдэгдэхгүй унаад цохиод байгаа нь мэдэгдэхгүй тас няс чимээ гараад хүүхэд уйлаад эхэлсэн. Тэгсэн удаагүй миний үйлчилгээ авч байсан өрөөнд Оюунаа гэх эмэгтэй унаад ороод ирсэн тэгсэн араас нь нөгөө эмэгтэй орж ирээд Оюунааг өшиглөөд байх шиг байсан, тэгээд би болиоч гэхэд Оюунаа газар хэвтсэн байдалтай ёооё болиоч гэх мэтээр орилоод байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэхэд Оюунаа болон нөгөө орилоод байсан эмэгтэйчүүд нар гараад явчихсан...” /1 дэх хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ********* эгч, ********* бид нар ажлаа хийгээд өрөөндөө байж байхад гэнэт ********* эгч хашхичаад *********г чамайг ална, чи миний нөхөр рүү залгаж намайг явуулдаг хэн бэ гээд хашхичаад байхаар нь ********* эгч бид хоёр өрөөнөөс гарч коридорт очсон, ********* эгч *********г үсдэж дараад доороо хийчихсэн гараар цохиод өшиглөөд байсан. Тэгээд ********* эгч бид хоёр салгасан, ********* эгч ********* руу дайраад би ална гээд хашхичаад байсан. ********* мөн *********г үсдээд бас хэд хэдэн удаа цохиж өшиглөөд байсан. Тэгээд *********, ********* хоёрыг салгаад тайвшруулаад ********* утсаар ********* эгчийг дуудсан. ...********* эгч *********гийн үснээс зулгаасан, мөн зөрүүлээд ********* *********гийн үснээс зулгаачихсан, ********* эгч *********г толгой, хүзүүгүй цохиж өшиглөж байсан. ********* болохоор өөрийгөө хамгаалаад байх шиг байсан...” /1 дэх хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,
Гэрч Ч.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ********* салоны өрөөндөө ажлаа хийж байхад коридорт эмэгтэй хүн хашхичаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд ********* түрүүлээд гарсан, би араас нь гарсан чинь *********, ********* хоёр бие биеийнхээ үсдээд хөл гараараа бие биеэ цохиод чи тавь гээд хашхичаад байхаар нь ********* бид хоёр дундуур нь ороод салгасан. Тэгээд ********* өрөөндөө ороод утсаар яриад уйлаад байсан. ********* үүдний сандал дээр сууж байсан...” /1 дэх хавтас хэргийн 65-66 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *********, түүний нөхөр хоёроос мөнгө зээлсэн байсан. ...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ********* ********* салон дээр ирээд нөхөрт хэлсэн гээд *********г зодсон. Тухайн зодооны би хараагүй, ...********* уйлаад утсаар ********* эгч намайг зодчихсон, та ирээд учрыг нь олоод өгөөч, ********* эгч явахгүй байна гэхээр нь би хүүхдээ аваад очсон. Намайг очиход ********* ажлаа хийж байсан. ********* над руу хашхичаад нөхөртэйгөө хардаад байсан. Тэгсэн ********* намайг *********гийн өрөө рүү түлхэхээр нь би хүүхэдтэйгээ газар унасан чинь *********гаар үйлчлүүлж байсан хүн чи яаж байгаа юм цагдаа дуудна гэсэн чинь ********* цагдаад дууд гээд байсан...” /1 дэх хавтас хэргийн 69-70 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.*********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай ********* салон дээр захирал гэр бүлийн найз болох *********тэй уулзахаар очсон. ...Би сандал дээр суугаад *********г чи *********ээ дууд гэхэд ********* мэдэхгүй байсан. ...********* гэдэг охиныг би зодоогүй, ********* эсрэгээрээ намайг зодсон...” /1 дэх хавтас хэргийн 97-98 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №16429 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.*********гийн биед хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 6 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 20 дахь тал/,
- Хохирлын баримтууд /1 дэх хавтас хэргийн 102-107 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6711 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 84-85 дахь тал/,
- Шинжээч М.*********ын мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 73-76 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтас хэргийн 65-68 дахь тал/,
- Шүүгдэгч Д.*********гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 98-102 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.********* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ********* салонд Б.*********тай маргалдан биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хүзүү нугаламын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.*********гийн: “…2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ********* салонд ажлаа хийгээд байхад Д.********* гэх эмэгтэй орж ирээд ********* салоны өмнөх захирал болох ********* гэх эмэгтэйг хайгаад орилж хашхичаад байсан. Тэгэхээр нь би дотор үйлчлэгчтэй байна, бид нар энэ салоныг түрээслээд ажиллаж байгаа. ********* эгч энд байхгүй гэсэн чинь уурлаад чи *********ийг нуулаа гээд над руу дайрч үсдээд маникюрын өрөө рүү үсдэж ороод миний гэдэс хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон, мөн ажлын хувцаснаас зуураад доош дараад байсан болохоор хүзүү зулгарч өвдөөд байсан. Би өвдөөд байна гэж хэлсэн чинь битгий жүжиглээд байж гэж хэлээд улам татаад байсан, тухайн үед би салгая гэж оролдсон ч салгаж чадаагүй. Тэр хооронд манай шивээс хийдэг *********, сормуус артист ********* хоёр ирээд биднийг салгасан. ...Эхлээд орж ирээд үүдний хаалганы дэргэд үсдэж аваад намайг маникюрын өрөөнд чирч ороод нэг гараараа хувцаснаас зуурч нөгөө гараараа миний хоолойг боож тэр хоорондоо хөлөөрөө гуя хэвлий хэсэг рүү өшиглөж жийгээд байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 44-45, 47 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.*********ийн: “…********* салонд үйлчилгээ авахаар 15 цагийн үед очсон, улмаар хаалгаар ороод хойд зүг рүү харсан эхний хаалганд нэг эмэгтэй байсхийгээд утсаар яриад орилоод хүн доромжлоод байсан, тэр үеэр би бариа хийх эмэгтэй ********* руу залгаад эгч нь дараа ирэх үү гэхэд зүгээрээ та ороод ир гэж хэлэхээр нь би цаад талын мухрын өрөөнд орсон, намайг өрөөнд ороход *********гийн хүзүү хэсэгт ором гарчихсан юм шиг улайчихсан, өөрөө уйлчихсан, айдастай зогсож байхаар нь би дараа ороод ирье гэхэд ********* бид нар 3 хоног энэ коридорт орилоод байгаа эмэгтэйгээс болоод үйлчлүүлэгч авч чадаагүй болохоор өнөөдөр таныг авмаар байна, тэгэхгүй бол хоол ундны мөнгөгүй болчихлоо гэхээр нь би за за гээд үйлчилгээгээ авахаар болсон, тэгээд намайг үйлчилгээгээ аваад байж байх хугацаанд нөгөө эмэгтэй коридорт орилоод байсан, тэгснээ сүүлд өрөөнд орж ирээд *********д яах гэж үйлчлүүлэгч ав гэсэн юм, би чамд хэлээ биз дээ одоо наад хүнээ гарга би өмнөөс нь мөнгийг нь төлчихье гэж хэлээд бас тэр Оюунаа гэх хүнээ дууд гээд орилж байгаад гараад явчихсан. Тэгээд 20, 30 минутын дараа гаднаас хүн орж ирж байгаа нь сонсогдоод нөгөө эмэгтэй өрөөнөөс галзуу юм шиг гарч ирээд хашхичаад байгаа нь сонсогдсон, тэгж байхад нэг хүүхэдтэй намхан шар эмэгтэй орж ирээд *********г миний дүү зүгээр рүү гэж асуусан, тэгэхэд ********* наад эмэгтэй чинь намайг үг хэлэх завдалгүй шууд жийгээд үсдэж аваад цохисон гэж хэлээд биеэ харуулсан, тэгэхээр нь толгойгоо эргүүлээд харахад бие нь энд тэндгүй хөхөрсөн байсан тэгээж байж байхад нөгөө эмэгтэй нь араас орилоод орж ирсэн...” /1 дүгээр хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,
Гэрч Г.*********гийн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ********* эгч, ********* бид нар ажлаа хийгээд өрөөндөө байж байхад гэнэт ********* эгч *********г чамайг ална, чи миний нөхөр рүү залгаж намайг явуулдаг хэн бэ гээд хашхичаад байхаар нь ********* эгч бид хоёр өрөөнөөс гараад коридорт очиход ********* эгч *********г үсдэж дараад доороо хийчихсэн, гараараа цохиод өшиглөөд байсан. Тэгээд ********* эгч бид хоёр салгасан, ********* эгч ********* руу дайраад ална гээд хашхичаад байсан. ********* мөн буцааж *********г үсдээд бас хэд хэдэн удаа цохиж өшиглөөд байсан. Тэгээд *********, ********* хоёрыг салгаад тайвшруулаад ********* утсаар ********* эгчийг дуудсан. ...********* эгч *********гийн үснээс зулгаасан мөн зөрүүлээд ********* *********гийн үснээс зулгаачихсан, ********* эгч *********г толгой, хүзүүгүй цохиж өшиглөж байсан. ********* болохоор өөрийгөө хамгаалаад байх шиг байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,
Гэрч Ч.*********ийн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ********* салонд өрөөндөө ажлаа хийж байхад коридорт эмэгтэй хүн хашхичаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд ********* түрүүлээд гарсан, би араас нь гарахад *********, ********* хоёр бие биеийнхээ үсдээд хөл гараараа бие биенээ цохиод чи тавь гээд хашхичаад байхаар нь ********* бид хоёр дундуур нь ороод салгасан. Тэгээд ********* өрөөндөө ороод утсаар яриад уйлаад байсан. ********* үүдний сандал дээр сууж байсан...” /1 дэх хавтас хэргийн 65-66 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.*********ийн: “...********* уйлаад утсаар ********* эгч намайг зодчихсон, та ирээд учрыг нь олоод өгөөч ********* эгч явахгүй байна гэхээр нь би хүүхдээ аваад очсон. Намайг очиход ********* ажлаа хийж байсан. ********* над руу хашхичаад нөхөртэйгөө хардаад байсан. Тэгсэн ********* намайг *********гийн өрөө рүү түлхэхээр нь би хүүхэдтэйгээ газар унасан чинь *********гаар үйлчлүүлж байсан хүн чи яаж байгаа юм, цагдаа дуудна гэсэн чинь ********* цагдаагаа дууд гээд байсан...” /1 дэх хавтас хэргийн 69-70 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №16429 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.*********гийн биед хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.*********гийн эрүүл мэндэд хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.*********гийн түүнийг цохиж, зодсон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*********гийн хохирогч Б.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Д.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 /нэг мянган гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*********гийн хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан эмчилгээний зардалд баримтаар 247,650 /1 дэх хавтас хэргийн 102-103 дахь тал/ төгрөг, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой сэтгэц заслын эмчилгээний төлбөр 2,500,000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 11,079,000 төгрөг, түрээсийн гэрээний төлбөр 1,000,000 төгрөг 14,579,000 төгрөг нийт 14,826,650 төгрөгөөс шүүх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн 247,650 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч Б.*********д олгож, түүний нэхэмжлэлээс 14,579,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.********* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардал болон ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогын талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэв. Учир нь хохирогч Б.********* гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоос шалтгаалан ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогыг түүний гаргаж өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох банкны дансны гүйлгээгээр орсон орлогоор тогтоох боломжгүй, мөн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжилж буй 2,500,000 төгрөг нь хохирогчоос гарсан бодит зардал бус тухайн байгууллагын нэхэмжлэх баримт байх бөгөөд эмчилгээний явцад дээрх дүн өсөх, эсхүл буурахыг өнөөдрийн хуралдаанаар тогтоох боломжгүй байх тул шүүх дээрх баримтуудыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн 2310000200449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********* гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*********, түүний өмгөөлөгч С.Одгариг нараас тухайн үед хохирогч Б.*********гийн үйлдлийн улмаас Д.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж мэтгэлцэж оролцсоныг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6711 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 84-85 дахь тал/-ээр Д.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж гарсан боловч энэ хохирол нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүсээгүй гэх дүгнэлт, мөн энэ талаар өгсөн шинжээч М.*********ын мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 73-76 дахь тал/, дээрх байдлыг тодруулахаар хэргийг шүүхээс прокурорт буцаасны дараа гарсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 126 дугаартай дүгнэлт /2 дахь хавтас хэргийн 65-68 дахь тал/ зэрэг баримтуудаар Б.*********гийн үйлдлийн улмаас Д.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********т овогт *********ын *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын *********г 1300 /нэг мянган гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.*********д шийтгэсэн 1300 /нэг мянган гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********гаас 247,650 /хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Б.*********д олгож хохирогч Б.*********гийн нэхэмжлэлээс 14,579,000 /арван дөрвөн сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.********* гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардал, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2310000200449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********* гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР