Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           ******* аймгийн сум дахь сум шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, шүүгчдэгч нарын өмгөөлөгч *******, ******* /цахимаар/, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 зүйлийн 1, 3.7 зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , овогт , овогт , овогт нарт холбогдох тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1. Монгол улсын иргэн, оны сарын 18-ны өдөр -Уул аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд шүүхийн 20 оны 07 сарын -ны өдрийн 270 тай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 61.1 зүйлийн 1 дэх хэсэгт журамлан тусгай ангийн 1 зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, аймгийн сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 260 тай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан, ТД791813 , овогт .

          2. Монгол улсын иргэн, оны сарын -ны өдөр аймгийн Хар-Хорин суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, ЙЮ75, овогт .

         3. Монгол Улсын иргэн, оны сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн 7-3 оршин суух, ЙН7411, овогт .

          4. Монгол Улсын иргэн оны сарын -ны өдөр ******* аймгийн /лган суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* ймгийн сумын оршин суудаг, урьд 26 иүүхийн 2014 оны 01 сарын 02-ны өдрийн 02 тогтоолоор 2002 оны Эрүүгийн суулийн тусгай ангийн 90 зүйлийн 90.1 дэх хэсэг, 214 зүйлийн 214.2-г зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах шийтгүүлж байсан гэх, овогийн , ПБ7676 регистрийн тай.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

          1. Шүүгдэгч ******* нь *******, *******, П. нартай бүлэглэн 2021 оны 07 сарын 14-ний өдрөөс 07 сарын -ны өдрийн хооронд ******* аймгийн сумын багийн нутаг “” гэх газар алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд төгрөгийн хохирол учруулсан.

          2. Шүүгдэгч Ж. нь *******, *******, П. нартай бүлэглэн 2021 оны 07 сарын сарын 14-ний өдрөөс - ны өдрийн хооронд ******* аймгийн сумын багийн нутаг “” гэх газар алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд төгрөгийн хохирол учруулсан.

          3. Шүүгдэгч ******* нь *******, *******, П. нартай бүлэглэн 2021 оны 07 сарын 14-ний өдрөөс 07 сарын -ны өдрийн хооронд ******* аймгийн Аптай сумын багийн нутаг “” гэх газар алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд төгрөгийн хохирол учруулсан.

         4. Шүүгдэгч П. нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 07 сарын 14-ний өдрөөс 07 сарын -ны өдрийн хооронд ******* аймгийн Аптай сумын багийн нутаг “” гэх газар алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

           Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2021 оны 07 сарын 05-ны орчимд ******* аймгийн сумын махны үйлдвэрийн гадна Hyundai маркийн экскеваторыг , Төмөрөө бид гурав очиж үзээд асаах гэхэд асахгүй байсан. 2021 оны 07 сарын 14-ний өдөр очиж, орой нь уг газарт газар ухах ажлаа хийж эхэлсэн. Бидний ухаад булсан газар байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 07 сарын -ны өдөр хилийн цэргийн алба хаагч нарт баригдсан юм. Hyundai маркийн экскеваторыг би гэдэг хүнээс түрээсийн гэрээгээр авсан. *******, Төмөрөө хоёр эксковаторыг барьж газар ухсан. М.Цэнд- Аюуш надтай хамт суудлын машин барьж явсан. Төмөрөөгийн жинхэнэ нэрийг мэдэхгүй , ******* нарыг дагуулж ирсэн хүн байгаа юм. Төмөрөөг Ц. надад холбож өгсөн. Утасны ыг нь мэдэхгүй байна...” гэх

...2021 онд буюу тэй анд алт ухах зорилготой ирсэн. урд зүгт байдаг. Тухайн үед зам зааж очсон. 2020 онд ******* аймгийн сумын хар гэх газарт ажиллаж байхдаа тай танилцсан. 2021 оны 07 сарын 14--ны өдрүүдэд ажиллаж 5 метр орчим гүнзгий нүх ухсан. Экскебаторыг Төмрөөгийн дүүгээс түрээслэж авсан. г Улаанбаатар хотоос засвар хийлгэхээр авч ирсэн. Газар ухахад хэрэглэгдэх 1 тн орчим шатахууны мөнгийг бүгдээрээ нийлж төлсөн. Надад алт эрж хайх, олборлох зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг,

         Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2021 оны 07 сард гэх хүн экскеваторын мотор янзалж өгөөч гэж хэлсэн. Тэгээд г дагаж ******* аймгийн сум орж махны үйлдвэрийн хашааны үүдэнд байсан экскеваторыг үзэж эд ангийг нь сольсон. суманд авч ирээд 2-3 өдөр янзалсан учир мөнгөө авах гэхээр байж бай гэж хэлсэн. Тэгээд мөнгөгүй учир дагаад явахаас өөр арга байгаагүй. Тэнд очоод экскеватороор газар ухаж эхлэхээр жолооч нар хоол унд идэх үеэр эксковаторыг барьж газар ухсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2021 оны 07 сарын дундуур *******гийн хүсэлтээр ******* аймгийн суманд очиж эвдэрсэн байсан экскеваторыг засаж янзалсан. Уг эксковаторыг ******* ачаад сумын гэх нэртэй газар очиход би хамт очсон. Тэнд эксковатор барих хүн байхгүй болохоор нь ганц нэг хөдөлгөж шороо хаясан юм. Эксковаторыг бид хоёр ээлжлэн барьсан. Би экскеватор жолоодож газар ухсан үнэн. Би гэх газарт анх удаа ирсэн. Экскеватор янзлахаар г дагаж ирсэн. Экскег янзлаад очоод газар ухахад нь би сууж ухсан нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирол болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг төлнө...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... суманд ирсэн гэхээр нь очиж уулзаад гэх газар луу явсан. Замыг нь зааж өгч дагуулж очсон. Тэгээд экскеватороор ухаад ус гарсан учир суманд ирж ус соруулдаг насос авч очиж усыг соруулж байхад хилийн цэргийнхэн ирж энд үйл ажиллагаа явуулж болохгүй одоо буц гэхээр буцаад явсан...” гэх мэдүүлэг,

      Хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Олборлолт явуулсны улмаас байгаль орчинд төгрөгийн хохирол учруулсан мөнгийг нэхэмжилж байна. 20 оны сард МоЭнКо ХХК-с нөхөн сэргээлт хийсэн...” гэх мэдүүлэг,

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анд дахин хяналт шалгалт хийхэд уг газраас хойд зүгт 2 км орчим зайд 7 тээврийн хэрэгсэлтэй 14 хүн байсан. Энэ хүмүүс экскеватортай газар ухаж алт хайх үйл ажиллагаа явуулж байсан. Газар ухаад шороон овоолго үүсгэчихсэн, газрын гүнээс гарч ирсэн усыг помпоор соруулж байсан. Энэ хүмүүсийн хийж байсан үйлдэл, үйл ажиллагааны талаар гэрэл зургаар бэхжүүлж авсан. Шар өнгийн улсын гүй, гинжит эксковатортой, эксковатор нь Нyundai маркийн байсан...” гэх мэдүүлэг,

     Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... ******* аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах танил гэрт 20 оны 07 сарын 13-ны өдрийн орчим байж байгаад ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэрийн ойролцоо байсан эзэмшлийн шар өнгийн Солонгос улсад үйлдвэрлэсэн экскеваторыг үл таних гэх хүнд хүлээлгэж өгөхөөр ******* аймгийн сум руу явж очоод үл таних хажуудаа нэг хүний хамтаар тухайн экскаваторыг хүлээн авсан. Намайг д хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллаж байсан бөгөөд тэндээсээ ******* аймгийн сумын нутаг , гэх газар хууль бусаар ашигт малтмал эрж хайж байгаад цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэж сонссон.Түүнээс хойш нэг жилийн дараа ******* тухайн экскеваторыг Улаанбаатар хотод авч ирсэн. 41-26 УНО улсын тай тээврийн хэрэгсэл хүргэн ах эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд бичиг баримтаараа бол манай эхнэр эзэмшилд байдаг. ******* аймгаас Улаанбаатар хотод хүлээн аваад Хүдэрээ гэх хүнд чирэгч толгойгоор солиод одоо Өмнөговь аймагт нүүрсэнд явж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг,

           Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...20 оны 07 сарын 14-ний өдөр тай ярьж байгаад хамт суманд ирсэн над руу манай дүү экскеватор аваад урагшаа баруун говь явсан чи хүрээд ир гэж ярьсан. Би 79-77 УБГ улсын тай приус маркийн машинаар найз Бат- Өлзийгийн хамт суманд ирсэн. Бат-Өлзий бид хоёр 2021 оны 07 сарын 14--нд шилжих шөнө сумын гэдэг газар г дагаж шөнө тэр газар очиход экскеватороор ухаад хаячихсан шороо овоолчихсон байсан. Би машиндаа унтаад өгсөн.Өглөө босоход трайлер эвдэрчихсэн, дугуй хагарсан гээд ах тэнд байсан хүмүүсээ загнаад утсаар хүмүүстэй яриад яваад байсан.Тэд нарын ухсан нүхнээс ус гарчихсан усаа насосоор соруулаад тэр хавиар нэлэнхүйдээ ус болчихсон байсан. Үдээс хойш хилийн цэргийнхэн ирээд тэнд байсан хүмүүсийг шалгаад явцгаа гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би Норд бенз трайлерын дугуй энэ тэрийг янзалж өгч байгаад хаячихаад хамт аймгийн төв рүү тэр өдөртөө буцаж явсан. Би гаас 700.000 төгрөг авах авлагатай байсан.

          Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... намайг 10.000.000 төгрөг зээлээч би экскеватор худалдаж авч байгаа чамд 13.000.000 төгрөг болгож өгье гэхээр Toyota клугер машинаа зараад 6.900.000 төгрөг д өгсөн. 2021 оны 07 сарын -ны өдөр , , бид дөрөв экскеватор, Норд бенз байсан газар очиход машинаасаа буугаад дүүтэйгээ маргалдаад яваад байсан, бид нар тэр газар өглөө 09-10 цагийн хооронд очсон. Би машин дотор унтаж байсан, тэгэж байтал үдээс хойш хилийн цэргийнхэн ирээд бид нарыг тэр газраас явцгаа гээд бид нарын зургийг аваад нэр бүртгэж авсан. бид нарыг буцацгаа, би араас чинь экскеватороо аваад явна гэж яриад үлдсэн. Тэгээд хөдлөх гэж байтал моторчин аваад яв гээд г хамт явуулсан. Би экскеваторыг янзлах үед тухайн газарт байгаагүй, шатахуун хувааж өгөхөд намайг байсан гээд байгаа юм. Би тухайн үед байгаагүй, харин аймагт байхдаа машинаа зараад 6.900.000 төгрөг өгч байсан. над руу ярихдаа надад нэг техник байгаа юм засах гээд мөнгө төгрөгний хэрэг болчихлоо гээд мөнгө авсан. Намайг очиход  экскеватортай очсон байсан..." гэх мэдүүлэг,

            Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2021 оны 07 сарын -ны өдөр ******* аймгийн суманд ухсан нүхтэй, экскаватортой, Нордбенз трайлертэй газарт очсон. Шороо овоолоод нүх гаргаад ухчихсан байсан" гэх мэдүүлэг,

           Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Экскаватор нь бид нарыг очиход ажиллаж байсан. Усыг нь насосоор соруулаад шланк шургуулчихсан байсан. Нүхэн дотроо экскаватор нь дуу гараад ажиллаад байсан. тэр хавиар хүмүүстэй уулзаад яваад байсан. 2021 оны 07 сарын 14-ний өдөр тэр газар очиход өөрийнхөө дүү гэх залуутай хэрэлдээд маргалдаад яваад байсан. г хамт явъя гэхээр бид хамт дагаад явсан. анд очоод трайлер эвдэрчихсэн дугуй хагарсан байхаар нь дугуйг нь хийж засалцсан..." гэх мэдүүлэг,

           Гэрч Б.-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэр газар экскеватораар газар ухаад шороон овоолго болгосон, олон хүмүүс байсан..." гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... сумын анд алт гарч байна гэхээр бид нар ярьж байгаад очсон. анд очиход экскеватороор газар ухаад шороо гаргаад овоолго үүсгэчихсэн байсан. буюу гийн унаж явсан 79-96 ХОА улсын тай Маяти маркийн машин буюу Боожоогийн машин байсан юм. Бид нар алт хайж олборлоогүй. Зээгийн заставын дарга гэдэг залуу бид нарыг шалгасан. Бид нар нүхэн дээр ажлаагүй, тэнд очоод цай чанах гээд усаа буулгаад майханаа барих гэж байхад хилийн цэргинхэн ирсэн. , хоёр ухсан нүхэн дээр оччихоод буцаж ирсэн...” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...анд хүмүүс оччихсон газар ухчихсан, алт гаргаж байна гэдэг сургаар очсон. Тэнд очоод бид нар майхан саваа бариад байрлаад байж байхад хилийн цэргийн манаа ирээд бид нарыг яв гээд тэнд байсан хүмүүсийн бичиг баримт шалгаад бидний нэрийг бичиж авсан. буюу , хоёр нүхнээс ус гарчихсан байна гэж хэлж ирсэн. Бид нарыг очиход экскеватор нүхэн дотроо байж байсан. Бид нар алт эрж хайж олоогүй, газар шорооны ямар нэгэн ажил хийгээгүй..." гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "…******* аймгийн Алтай сумын гэдэг газарт хүмүүс алт ухаж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар ын landcruizer маркийн машинтай замаараа Билэгээг авч 2021 оны 07 сарын -ны өдрийн цагт очсон. Бид нарыг очиход тэр газар экскеватортой хүмүүс газар ухчихсан байсан. Тэгээд хилийн цэргийнхэн ирээд хилийн бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахгүй явцгаа гэсэн шаардлага тавьсан. Бат-Эрдэний унаж явсан Маяти маркийн машин буюу Боожийн машин гэсэн. Тэр машиныг авахаар анд очсон байсан" гэх мэдүүлэг,

          Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "…Би 20 оны 07 сарын 14-ний өдөр сум руу руу утсаар баруун говь руу экскеватор ачсан машин гараад явчихлаа араас нь явъя гэж дуудсан. 2021 оны 07 дугар сарын -ны өдөр сумын төвд өглөө 09 цагийн үед ирсэн. Тэгээд "анд" 10 цаг өнгөрөөд очиход манай сумын төвөөр дайрч өнгөрсөн экскеватороор хүмүүс газар ухаж байсан. Бид нар тэр хавьд очоод байж байхад Зээгийн заставын дарга, 1 ахлагчтай хамт ирээд бид нарыг тэр газраас тарахыг шаардсан. Бид нар тэр хүмүүс дээр шууд очоогүй, тэд нар ажлаа хийж байхад наана баруун тал руу нь 400 орчим метр газар буугаад хараад байж байсан. Экскеватор ухсан нүхнийхээ гол руу орчихсон харагдаж байсан. Бид нар тэндээс алт эрж хайгаагүй..." гэх мэдүүлэг,

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 09 сарын үед Оросоо гэдэг хүн манай гадна хэдэн хүмүүсийн хамт ирж махны үйлдвэрийн гадна Хьюндэй маркийн шар өнгийн гинжит экскаватор авч ирж тавиад нөхөр бид хоёрыг харж байгаач гэж үлдээсэн. Экскаватор манай гадна 10 сар гарантай болсон. Тэгээд энэ зун 7 сард Оросоо гэдэг хүн хажуудаа 6, 7 хүний хамт ирж экскеватораа манай гаднаас авч явсан" гэх мэдүүлэг

    -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

   -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

   -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

   - Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

   - Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

   - 2024 оны 09 сарын 30-ны өдрийн №24-344 тай шинжээчийн дүгнэлт,

   - Геологийн судалгаа шинжилгээний  төвийн дүгнэлт,

   - Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2024 оны 03 сарын -ны өдрийн 2 тай дүгнэлт,

   - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болно.

    Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

    Гэм буруугийн талаарх дүгнэлт:

          Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, *******, *******, ******* нар бүлэглэн 2021 оны 07 сарын 14-ний өдрөөс 07 сарын -ны өдрийн хооронд ******* аймгийн Аптай сумын багийн нутаг “” гэх газар алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож байх ба уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Иймд ******* аймгийн сум дахь прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 зүйлийн 1, 3.7 зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, улмаар тэрхүү хор уршигт шууд санаатай хэлбэрээр хүргэсэн байдаг. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар бүлэглэн хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар уг хор уршигт хүргэсэн байх тул шүүх *******, *******, *******, ******* нарыг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал эрж хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч эрүүгийн хуулиар хамгаалжээ. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 7 зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон болно.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар бүлэглэн хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулах, олборлох талаар урьдчилан үгсэн тохиролцож, урьд өмнө эвдрэлтэй байсан газрыг алт олох зорилгоор ухсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.           

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Байгаль орчны зөвлөх “Нуман-” ХХК-ийн 2021 оны сарын 05-ны өдрийн 1/61 тай шинжээчийн дүгнэлтээр “...тухайн эвдэгдсэн газраас их газрын Б хэсгийн байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний нийт дүн 19.639.129 төгрөг болж байна” гэжээ.

...хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ төгрөг болж байна. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 сарын 26-ны өдрийн А-333 тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал”-ын дагуу гурав дахин нэмэгдүүлэн тооцвол нийт хохирлын үнэлгээний дүн нь 19.639.129 төгрөг болж байна гэжээ.

Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хохирол 19.639.129 төгрөгийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүр 4.909.782 /дөрвөн сая есөн зуун есөн мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 605.000 /зургаан зуун таван мянган/ төгрөгийг нөхөн төлсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд үндэслэв.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгох санкцтай гэмт хэрэг байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 зүйлийн 1, 3.7 зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэм хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Robex 3000 LC-7A тээврийн хэрэгслийн үнэ 22.680.000 /хорин хоёр сая зургаан зуун наян мянган/ төгрөг, Beiben Nord тээврийн хэрэгслийн үнэ 6.460.000 /зургаан сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөг, 6613БЧ тай HJT 94-00 ХХҮ чиргүүлийн үнэ 9.720.000 есөн сая долоон зуун хорин мянган/ төгрөг, ус соруулах зориулалтаар ашигласан помп моторын үнэ 957.000 /есөн зуун тавин долоон мянган/ төгрөг, нийт 39.8.000 /гучин есөн сая найман зуун арван долоон мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******, *******, *******, ******* тус бүрээс 9.954.250 /есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7.4 кг шороог шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 зүйл, 36.2 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 зүйл, 36.13 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч овогт , овогт , овогт , овогт нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******, *******, *******, ******* нарт тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 6000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

*******, *******, *******, ******* нарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 6000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 7 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлийн 1, 2, 3, 4 зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Robex 3000 LC-7A тээврийн хэрэгслийн үнэ 22.680.000 /хорин хоёр сая зургаан зуун наян мянган/ төгрөг, Beiben Nord тээврийн хэрэгслийн үнэ 6.460.000 /зургаан сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөг, 6613БЧ тай HJT 94-00 ХХҮ чиргүүлийн үнэ 9.720.000 есөн сая долоон зуун хорин мянган/ төгрөг, ус соруулах зориулалтаар ашигласан помп моторын үнэ 957.000 /есөн зуун тавин долоон мянган/ төгрөг, нийт 39.8.000 /гучин есөн сая найман зуун арван долоон мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******гаас 9.954.250 /есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөг, шүүгдэгч *******гаас 9.954.250 /есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөг, шүүгдэгч *******аас 9.954.250 /есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөг, шүүгдэгч *******эс 9.954.250 /есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 7.4 кг шороог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 7 нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Л.ТҮВШИНЖАРГАЛ