| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Орчуулагч, хэлмэрч Т.Х,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,
Шүүгдэгч М.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт М-ын А-т холбогдох эрүүгийн 2513000000064 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20..... оны .... дүгээр сарын .....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Бөхөн уул/ багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, У овогт М-ын А-, регистрийн дугаар: БЕ....;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
А. Шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн 25 дугаар гудамжны 25 тоот хашаанд байсан хохирогч М.Е-ы эзэмшлийн .... БӨА улсын дугаартай, “Toyota land cruiser” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Е-д бага хэмжээнээс дээш буюу 25,000,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Б. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С.о” шатахуун түгээх станцын түгээгч Ө.Т-ыг “...сумын төв ороод нэгж аваад төлбөрийг шилжүүлнэ” хэмээн хуурч, өөрийн унаж явсан .... БӨА улсын дугаартай, “Toyota land cruiser” загварын тээврийн хэрэгсэлд 86.44 литрийн 255,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хийлгүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 255,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн,
В. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ш” нэртэй шатахуун түгээх станцын түгээгч Е.Е-ийг “...эхнэр захаас гараад наашаа явж байгаа, ирэхээр нь шатахууны төлбөрийг шилжүүлнэ” хэмээн хуурч, өөрийн унаж явсан улсын дугааргүй, хар өнгийн “Kluger” загварын тээврийн хэрэгсэлд 195,020 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хийлгүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 195,020 төгрөгийн хохирол учруулан залилсан,
Г. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч С.А-д идэшний үхэр олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгч С.А-гийн эд хөрөнгө болох 300,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө .............. дугаартай данс руу шилжүүлэн авч, 300,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
Д. 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0165 дугаар цэргийн ангид ажиллаж байхдаа өөрт нь сарлаг үхэр байхгүй атал байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч В.Ц-од “идэшний үхэр худалдан” хэмээн хуурч, түүнээс урьдчилгаанд 500,000 төгрөгийг ХААН банкинд байрших өөрийнхөө эзэмшлийн .............. тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч В.Ц-од 500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
Е. 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Өмнө гол” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ж.М-ын сарлах үхэр сүргээс 1 тооны сарлаг үхрийг өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.М-т 1,000,000 төгрөгийг хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлсан,
Ё. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар /Өмнө гол/ багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Ж.М-ийн өмчлөлийн 3 тооны сарлаг үхрийг буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ж.М-т 2,600,000 төгрөгийг хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлсан,
Ж. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах Казакстан худалдааны төвийн гадна зогсоолд хаалгыг түгжихгүйгээр асаалттай үлдээсэн .... БӨҮ улсын дугаартай, “Сrоwn” загварын тээврийн хэрэгслийн дотор голын хайрцагны дээр байсан иргэн Н.Г-ы эзэмшлийн “Samsung Z fold 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 5,510,000 төгрөгийн хохирол учруулан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У- овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар болон шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ гэв.
2. Шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйл, гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000064 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 3-5 дахь тал/,
5. Хохирогч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 9,11, 138 дахь тал/,
6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 22-28 дахь тал/,
8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
9. Тээврийн хэрэгсэл болон эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
10. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-24-0008 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 61-65 дахь тал/,
11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-н 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 79-87 дахь тал/,
12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-н 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 91-95 дахь тал/,
13. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
14. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БӨА-24-0009 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 130-135 дахь тал/,
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 175, 203 дахь тал/,
16. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,
17. Гэрч Ө.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал/,
18. Таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал/,
19. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал/,
20. Иргэн Е.Е-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,
21. Хохирогч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 207-208, 230 дахь тал/,
22. Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт /1 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
23. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,
24. Таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 212-214 дэх тал/,
25. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/,
26. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал/,
27. Иргэн С.А-гаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал/,
28. Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /2 дахь хавтаст хэргийн 18 дэх тал/,
29. Төрийн банканд байрших хохирогч С.А-гийн эзэмшлийн ..................... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,
30. ХААН банканд байрших иргэн М.А-ын эзэмшлийн .............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
31. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51-54 дэх тал/,
32. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
33. Хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 61 дэх тал/,
34. Хохирогч В.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 86, 145 дахь тал/,
35. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 126 дахь тал/,
36. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 136-138 дахь тал/,
37. Хохирогч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,
38. Хохирогч Ж.М-ээс гаргаж өгсөн малын А дансны хуулбар болон сарлаг үхэрнүүдийн гэрэл зураг /2 дахь хавтаст хэргийн 177-183 дахь тал/,
39. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 184-187 дахь тал/,
40. Гурван тооны сарлаг үхэр нядалсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 188-191 дэх тал/,
41. 1 тооны хөх зүсмийн сарлаг үхрийн арьс болон нэмнээг М.А-аас хураан авч, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 195-200 дахь тал/,
42. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БӨА-25-0012 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 205-209 дэх тал/,
43. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-25-0027 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 215-220 дахь тал/,
44. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 222 дахь тал/,
45. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/,
46. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/,
47. Гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 237 дэх тал/,
48. Гэрч Т.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал/,
49. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
50. Хохирогч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 20, 31 дэх тал/,
51. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
52. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 40-43 дахь тал/,
53. Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 44-48 дахь тал/,
54. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 52-57 дахь тал/,
55. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БӨА-25-0013 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 63-67 дахь тал/,
56. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-25-0027 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 72-76 дахь тал/,
57. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
58. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэрийн 112 дахь тал/,
59. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 113-118 дахь тал/,
60. Хохирогч Н.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 121 дэх тал/,
61. Гэрч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 124 дэх тал/,
62. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-24-0257 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
63. Гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 138-134 дэх тал/,
64. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 140-143 дахь тал/,
65. Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 144-148 дахь тал/,
66. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/ зэргийг,
67. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс: “Хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад отлох баримтуудыг шинжлэн судлав.
68. Харин шүүгдэгч М.А-аас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
69. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
70. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
71. Шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн 25 дугаар гудамжны 25 тоот хашаанд байсан хохирогч М.Е-ы эзэмшлийн .... БӨА улсын дугаартай, “Toyota lan cruiser” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Е-д бага хэмжээнээс дээш буюу 25,000,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
71.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 3-5 дахь тал/,
71.2. Хохирогч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өчигдөр орой буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21:00 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн “Land cruiser-80” маркийн, .... БӨА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг зарах гээд фейсбүүк групп дээр зар нийтэлсэн юм. Тэгсэн чинь нэлээн хэдэн хүн асуусан. Бас мессенжерээр нэлээн их хүн зураг, үнэ зэргийг асууж үзсэн. Тэгээд өнөөдөр нэг залуу ирж миний машиныг үзээд “наймаа тохирвол авна” гэж хэлэхээр нь би машинаа унаад тойроод хашаанд оруулж үзүүлсэн. Энэ нь машины хэвийн ажиллагааг шалгах зорилготой байсан юм. Тэр залууд би машинаа 25 сая төгрөгөөр зарж байгаа талаар хэлээд 24 сая төгрөгт бэлэн өгөх үү гэж асууж байсан. Гэхдээ яг авна гэж бол хэлээгүй. Тэр залуу болохоор маргааш аавтайгаа ярьж байгаад авах эсэхээ шийднэ гэж хэлээд яваад өгсөн. Өөр хүн ирж үзээгүй. Тэгээд өнөөдөр 18:30 цагийн үед Кенжебек /утас:............./ гэдэг хүний төрсөн өдрийн цайнд уригдаад Өлгий сумын 10 дугаарт багт үйл ажиллагаа явуулдаг Зайд нэртэй сургуулийн хажуу талд байдаг тэдний гэрт очиж цай уугаад сууж байтал миний эхнэр болох Б.Х- /утас:............./ өөрийнхөө утсаар залгаад “чи гэрт ирээд орохгүй яваад өгч байгаа юм уу” гэхээр нь би “үгүй, би айлын цайнд сууж байна шүү дээ” гэсэн чинь “тэгвэл машиныг чинь өөр хүн унаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний найзууд тоглоод аваад явчихсан юм байлгүй дээ гэж бодоод найзууд руугаа залгасан чинь нэг нь утсаа авсан, нэг нь утсаа аваагүй. Тэгээд утсаа аваагүй найз маань тоглоод миний машиныг аваад явсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандахгүй нэлээн хүлээж байгаад, байдал нэг л биш болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа шалтгаан нь энэ юм. Миний машин нь “Land cruiser-80” маркийн загвартай, мөнгөлөг өнгөтэй, 1994 онд үйлдвэрлэж, 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсад импортлогдсон тээврийн хэрэгсэл байгаа юм. Бас дээд талдаа ачаатай, ачаандаа сүүдрэвч болон лед гэрэлтэй машин байсан. Бас хойд талын груперын зүүн талын буланд алга дарам хэмжээний зурагдсан зураастай. Зүүн хажуу талын толины шил нь цуурсан байдалтай байсан. Өөр зүйл байхгүй. Ажиллагаа хэвийн машин байсан. Миний машиныг үзэж байсан залуу аваад явсан байж магадгүй. Тэр залуу 91970120 гэсэн утасны дугаартай бас Марат Архалых гэсэн фейсбүүк хаягтай байсан...”, “...би өнөөдөр өөрийн “Land cruiser-80” маркийн, .... БӨА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн машин, машиныхаа түлхүүр, машины минь дотор талд байсан “Ард даатгал” гэсэн бичигтэй бор өнгийн дугтуй, дугтуйны дотор байсан машиныхаа гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, хот хоорондын зам ашигласны хураамжийн 2 ширхэг баримт, хилийн зурвас бүсэд нэвтрэх 2 ширхэг зөвшөөрөл, машиныхаа ачаа, ачаанд байсан сүүдрэвч, лед гэрэл, урд талд мөнгөлөг өнгөтэй хамгаалалт зэргийг тус тус хүлээж авлаа. Эдгээр эд зүйл бүрэн бүтэн байсан. Гэхдээ миний машины хойд талд байсан шат, урд талын капотанд байсан салхи зүсэгч, ачааны доор бэхлэх зориулалттай, гоёлын хар хүрээ, запас дугуйн гадуур бүрж байсан савхин бүрээс алга болсон байсан. Бас машины минь зүүн хойд талын дугуй хавагнаж, хэлбэрээ алдсан байсан. Бас ачааг нь салгах үед дээврийн төмрийг зурж будагт сэв суулгасан байсан. Эхний ээлжид алга болсон 3 зүйлийнхээ үнийг нэхэмжилмээр байна. Машинд маань байсан хөнгөн цагаан, үйлдвэрээсээ ирсэн шат нь машинаа авах үед цуг ирсэн. Үнийн хувьд 150,000 төгрөгөөс 130,000 төгрөгийн хооронд байдаг юм...”, “...Тус гэмт хэргийг үйлдсэн гэх М.А- нь миний зарах гэж байсан Ланд- 80 загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авсан бөгөөд гэмт хэргээ нуух, далдлах замаар замд явж байхдаа тээврийн хэрэгслийн зарим гоёл чимэглэл, эд анги болох ачаа хэсэг рүү гарах шат, капотны салхи зүсэгч, гоёлын хар хүрээ, запас дугуйны гадна талын бүрээс зэргийг хаясан бөгөөд эдгээр зүйлийг би үнэлгээний кампаниар гаргуулсан ба тухайн хохиролын нийт үнэлгээ нь 340,000 төгрөг болсон, мөн өмнө тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулан авсан дүгнэлтийн төлбөр болох 200,000 төгрөг, лед гэрлийн утсыг салгасан байсан нь 25,000 төгрөг, мөн дугуй хавагнаж элэгдсэн байсан тухайн дугуйны төлбөр болох 150,000 төгрөг гээд нийт 715,000 төгрөг гарч байна. Тухайн гарсан бүх төлбөрийн мөнгө төгрөгийг би гэмт хэрэг үйлдсэн гэх М.А-ын төрсөн эцэг болох М-аас гаргуулан авсан ба тухайн мөнгийг бэлнээр миний дансанд шилжүүлсэн өгсөн. Надад одоо М.А-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 9,11, 138 дахь тал/,
71.3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/,
71.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 22-28 дахь тал/,
71.5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
71.6. Тээврийн хэрэгсэл болон эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
71.7. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-24-0008 дугаартай “Хохирогч М.Е-ы эзэмшлийн .... БӨА улсын дугаартай, Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгсэл нь 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 61-65 дахь тал/,
71.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-н 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 79-87 дахь тал/,
71.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-н 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад гэрэл зургаар бэхжүүлсэн авсан гэх гутлын мөрийн хувийн онцлог шинж тэмдэг нь хангалтгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй байна. Харин шинжилгээнд ирүүлсэн мөрийн хээний зураглал, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээр харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн М.А-аас хураан авсан гэх гутлын дардастай тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 91-95 дахь тал/,
71.10. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие эрүүгийн хэрэг үүсгэж Шүүгдэгчаар татсан тухай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. ... 2025 оны 01 дүгээр сарын эхэнд хамгийн эхлээд фейсбүүк харж байхад Е- гэх хүний хаягнааас Ланд-80 машин зарна гээд зургийн оруулаад тавьсан байсан бөгөөд тухайн зар мэдээллээр би Е- гэх хүнтэй 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр очиж уулзаад тухайн зарах гэж байсан Ланд-80 машиныг худалдаж авах санаатай үзэж сонирхсон юм. Тэгээд тухайн Ланд-80 машины түлхүүр нь кундоктор хэсгээсээ сайн гардаггүй гацаатай байсан. Тэгээд Е- нь намайг гэрт хүргэж ирсэн. Түүний дараа орой 18:30 минутын үед би ахиад Е-ы гэрт машиныг үзэж үнэ хөлс тохирохоор тэдний гэрт нь очих үед Е- нь гэртээ байхгүй, 2 жоохон хүүхэд тоглож байсан. Тэгээд Е-ы Ланд-80 машин нь хашаан дотор нь зогсож байсан ба тухайн машиныг ахиж эргүүлж тойруулж үзээд хаалгыг нь татах үед хаалга нь онгорхой байсан ба машины түлхүүр нь хүзүүнд нь зоолттой байсан. Тэгээд би машин дотор суугаад машиныг асаагаад уг Ланд-80 машиныг хашаанаас гаргаад тэр чигээрээ унаад Сагсай сум руу очсон. Сагсай сумын шатахуун түгээх станцаас 255,000 төгрөгт бензин хийгээд ахиад Буянт сумын 3 дугаар багийн доод Хаалгат гэх газарт байрладаг хилийн цэргийн 0165 дугаар ангийн малын суурь дээр очиж цай уучаад буцаад Сагсай сумын чиглэл рүү “Зост эрэг” гэх нэртэй хээр газарт ирээд машин дотроо хоносон. Тухайн үед би цаг хархад шөнийн 02 цаг болж байсан. Түүний дараа маргааш өглөө нь би “Зост” эргээс гараад Сагсай сумын нутаг дэвсгэр “Нөрөөт” гэх газарт танил худ болох Серикбайн гэрт ахиад нэг хоносон. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тухайн газраас гараад орой 21 цагийн орчимд Сагсай сумын морины бариа гэх газарт ирээд би унаж явсан Ланд-80 загварын машины дээд талын ачаа, урд арби гүпер зэргийг тайлж тухайн хээр газарт хаяад шөнө 02 цагийн үед аймгийн төвд орж ирээд тухайн Е-ы машиныг Өлгий сумын 3 дугаар багийн харалдаа Бөхөн уулын энгэрт ухсан шороо, далангийн хэсэгт далд газарт машиныг нууж байрлуулж орхиод би өөрөө явган гэртээ ирсэн юм. Тэгээд тухайн шөнө хоносны маргааш өглөө нь цагдаа нар намайг гэрт байхад аваад цагдаагийн байгуулага дээр авч ирсэн бөгөөд Е-ы Ланд-80 машин хаана байгаа талаар асуухад тухайн машин нуусан газрыг цагдаа нарыг дагуулж аваачаад үзүүлсэн ба Сагсай сумын “Морины бариа” гэх газарт машинаас тайлж орхисон гүпер, ачаа зэргийг очиж авсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,
71.11. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БӨА-24-0009 дугаартай “Хохирогч М.Е-ы эзэмшлийн .... БӨА улсын дугаартай, Тоёота Ланд Крузер загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг нийтэд нь 340,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 130-135 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
72. Шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С.о” шатахуун түгээх станцын түгээгч Ө.Т-ыг “...сумын төв ороод нэгж аваад төлбөрийг шилжүүлнэ” хэмээн хуурч, өөрийн унаж явсан .... БӨА улсын дугаартай, “Toyota lan cruiser” загварын тээврийн хэрэгсэлд 86.44 литрийн 255,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хийлгүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 255,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
72.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20:20 цагийн үед манай шатахуун түгээх станцын түгээгч Ө.Т- өөрийнхөө .... дугаараар манай нөхөр Т.Б-ийн ........ дугаарт залгаад “нэг хүн бензин аваад явчихсан юм, мөнгөн дүн нь 255,000 төгрөг болсон, таны дансанд мөнгө орсон байна уу” гэхээр нь манай нөхөр шалгаад ороогүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Ө.Т- “манай сумын хөдөө амьдардаг нэг хүн юм шиг байна, бензин аваад мобайл банк болохгүй байна гэж хэлж явчихлаа, ирэхгүй байна” гэхээр нь манай нөхөр “манай сумын хүн бол өглөө эрт аваад ирэх байхаа” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө болоход Ө.Т- нөгөө хүн бензинийхээ мөнгийг огт өгөөгүй талаар бидэнд хэлсэн. Тэгээд Ө.Т-аас тухайн хүний талаар асуухад “сайн хараагүй, би Сагсай сумын хөдөө амьдардаг хүн юм байх гэж бодлоо, машиных нь дугаарыг хараагүй” гэж хэлсэн. Ингээд тэр хүн өнөөдрийг хүртэл ирээгүй тул манай байгууллагад 255,000 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Уг нь манай камер байгаа. Тэгээд 1 сар орчмын өмнө дизел түлш авахад шатахуун хадгалах газарт нь камерын утас байж таарсан тул түр салгаад тэр чигтээ залгаж амжаагүй явж байгаа. Үйл явдал болдог өдөр хяналтын камерыг бичлэг ажиллахгүй байсан гэсэн үг. ...Манай түгээгч мөнгөө төлөөгүй тул НӨАТ-ын баримт гаргаагүй юм байна лээ. Гэхдээ борлуулсан шатахуунаа тухай бүр гараар бүртгэдэг тул түгээгчийн гар бүртгэл дээр 255,000 төгрөгийн бензин авсан гэж бүртгэсэн байх ёстой. Тэр баримтыг гаргаж өгнө. Өнөөдрийн ханшаар А92 бензиний үнэ 2950 төгрөг байгаа бөгөөд энэ ханшаар тухайн машины авсан бензинийг нь тооцоолж үзэхэд 86.44 литр бензин авсан болж таараад байгаа юм. Манай байгууллагад учирсан хохирол болох 255,000 төгрөгийг буруутай хүнээр төлүүлж өгөхийг хүсэж байна, өөр зүйл байхгүй..., ...Тус гэмт хэргийг үйлдсэн гэх М.А- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвд байрлах “С.о” ХХК-ны шатахуун түгээх станцаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оройн 20 цагийн үед нийт 86 литр шатахуун буюу 255,000 төгрөгийн төлбөр гарсан ба тухайн төлбөр мөнгөө өгөхгүйгээр хуурч мэхлээд залилсан. Өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн гэх М.А-ын төрсөн эцэг болох М- нь тухайн төлбөрийг төлж өгөхөөр надтай уулзаж миний дансанд нийт 255,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би аймгийн төв рүү мэдүүлэг өгөхөөр хэд хэдэн удаа ирсэн ба тухайн зардал мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 175, 203 дахь тал/,
72.2. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цаг 20 минутын үед манай шатахуун түгээх станцын түгээгч Ө.Т- миний ........ дугаар луу залгаад “манай колонкод нэг ландтай хүн ирээд 255,000 төгрөгийн бензин аваад мобайл банк болохгүй байна гэж хэлээд төв рүү явчихсан ирэхгүй удаад байна” гэж хэлэхээр нь “тэр ямар хүн бэ” гэж асуусан чинь дээрээ сүүдрэвчтэй нэг Ланд машин байсан. Манай нутгийн хүн байж магадгүй гэж хэлэхээр нь “за манай нутгийн хүн бол аваад ирэх байлгүй дээ” гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш бензин авсан гэх хүн одоог хүртэл ирээгүй. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,
72.3. Гэрч Ө.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Сагсай сумын 5 дугаар багт байдаг “С.о” шатахуун түгээх станцад түгээгч хийдэг юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед би түгээгчээ хийгээд байж байсан чинь мөнгөлөг саарал өнгийн “Ланд Крузер-80” тээврийн хэрэгсэл ирээд жолооч нь эсрэг талынхаа цонхыг буулгаад “задгай явуулчих” гэхээр нь банкийг нь дүүрэх хүртэл задгай явуулсан чинь нийт 86.44 литр бензин болсон бөгөөд үнийн дүн нь 255,000 төгрөг болсон. Тэгээд тооцоо хийх гээд очсон чинь жолооч нь миний нэгж дуусаад мобайл банк ажиллахгүй байна гэхээр нь би интернэт цацаад өгөх үү гэж асуусан чинь нөгөө залуу “үгүй, миний утсанд байгаа банк бол интернэт банк биш, мобайл банк учир нэгжээр явдаг юм. Би сумын төв орж дэлгүүр ороод нэгж авч ирээд мөнгийг чинь явуулъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За чи байж байгаарай. Миний утас түгээгчийн өрөөнд байгаа юм байна. Би утсаа авч ирээд даргад хэлье. Тэгээд дарга явуулж болно гэвэл түгээгчийн өрөөнд ороод гарын үсгээ зураад яваарай” гэж хэлээд шатахуун түгээх станцын түгээгүүрээс 10 орчим метр зайтай байдаг өрөөндөө ороод утсаа аваад гараад ирсэн чинь нөгөө залуу машинаа унаад сумын төв рүү хөдлөөд явж байсан. Би зогсоож амжаагүй. Угаасаа нэлээн холдсон байсан юм. Тэгээд манай сумын хүн байж магадгүй. Сумын төв ороод нэгж аваад ирнэ гэж хэлсэн шүү дээ гэж бодоод 20 орчим минут хүлээсэн чинь надаас бензин авсан залуу огт ирээгүй. Тэгээд дарга болох Билимбек гэдэг хүний ........ гэдэг дугаар луу нь залгаад болсон явдлын талаар хэлсэн чинь “Манай сумын хүн байх, аваад ирнэ гэж хэлсэн бол аваад ирэх байлгүй дээ, дахиад жаахан хүлээгээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө болтол хүлээсэн чинь огт ирээгүй. Ийм л явдал болсон... Тэр залуугийн хувьд ярих юм бол ноолуур юм шиг бор өнгийн малгайтай, цайвар гэмээр царайтай, өндөр хамартай залуу байсан. Машин нь мөнгөлөг саарал өнгөтэй, нэлээн өндөр машин байсан. Бензин хийж байгаад харсан чинь ачааныхаа нэг талд сүүдрэвч бэхэлсэн байсан. Улсын дугаарыг нь анзаарч хараагүй..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал/,
72.4. Таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал/,
72.5. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие эрүүгийн хэрэг үүсгэж Шүүгдэгчаар татсан тухай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ... 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би аймгийн төвөөс иргэн Е-ы Ланд-80 загварын тээврийн хэрэгсэл хулгайлаад авч явж байх замдаа Сагсай сумын төвд ирээд шатахуун түгээх станцаас бензин хийлгүүлж авсан бөгөөд нийт 86 литр 255,000 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд карт уншуулах гэхэд түгээгч нь карт уншихгүй гэж хэлсэн болохоор би АТМ асуухад АТМ одоо хаасан байх гэж хэлэхээр нь би дэлгүүрт карт уншуулаад бэлэн мөнгө гаргаж өгье гэж бодоод дэлгүүр заалгуулаад дэлгүүрт ирээд бэлэн мөнгө гаргаж авах гэхэд тухайн дэлгүүр нь тийм их мөнгө гаргахгүй гэж хэлэхээр нь би тэр чигээрээ шатахуун түгээх станцын бензиний төлбөр болох 255,000 төгрөгийг төлөхгүйгээр яваад өгсөн. Энэ миний буруу...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,
73. Шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ш” нэртэй шатахуун түгээх станцын түгээгч Е.Е-ийг “...эхнэр захаас гараад наашаа явж байгаа, ирэхээр нь шатахууны төлбөрийг шилжүүлнэ” хэмээн хуурч, өөрийн унаж явсан улсын дугааргүй, хар өнгийн Клугер загварын тээврийн хэрэгсэлд 195,020 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хийлгүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 195,020 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
73.1. Иргэн Е.Е-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,
73.2. Хохирогч Е.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би “Ш” шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг бөгөөд тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байдаг шатахуун түгээх станцад түгээгчээр ээлжинд гарч байсан юм. Тэгсэн 15:00 цагийн үед хар өнгийн, “Тоёота Клугер” загварын машинтай нэг залуу ирээд “миний хүүхэд машин бариад явж байсан чинь бензин нь дуусаад А80 бензинээс 5 литрийг хийсэн чинь миний машин доголдоод сайн явдаггүй болсон байна. Одоо А92 бензин хийхгүй бол болохгүй байна. Миний банкийг дүүртэл бензин хийчих” гэж хэлсэн. Ийм учир би задгай гүйлгээд машиных нь банкийг дүүргэсэн чинь 69.65 литр бензин орсон. Манай шатахуун түгээх станцад 1 литр А92 бензинийг 2,800 төгрөгөөр зардаг тул тухайн шатахууны нийт үнэ 195,020 төгрөг болсон. Тэгээд нөгөө залуу бензин авч дуусаад “танай колонконд Ланд-80 машинд хийх масло байна уу” гэхээр нь би нөгөө залууг хөдөөний хүн байна гэж өрөвдөөд “манай колонкод машины масло жаахан үнэтэй байдаг юм, та захаас очиж авбал хямд болно” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу “миний одоо унаж яваа машины рүлийн гидерийн масло гоожоод байна, танайд гидерийн масло байгаа юу” гэж асуухаар нь “манайд тийм масло байхгүй” гэж хариулсан. Тэгээд нөгөө залуу авсан бензинийхээ тооцоог хийхээр болоод надад нэг карт өгөөд уншуултал үлдэгдэл нь хүрэлцээгүй. Тэгээд “Таны картанд мөнгө байхгүй байна шүү дээ” гэж хэлтэл нөгөө залуу “миний эхнэр захаас гараад наашаа явж байгаа. Одоо энд ирээд чиний мөнгийг төлнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл та манай өрөөний үүдэнд очоод хүлээж байгаарай, эхнэр чинь ирэхээр мөнгөө төлөөд яваарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу “за” гээд машинаа манай өрөөний үүдэнд аваачаад хүлээхээр болсон. Тэгж байтал өөр нэг машин бензин авахаар ирээд би тэр машинд бензин хийж өгөөд үйлчилж байтал дахин хэд хэдэн машин ирсэн. Би тэдгээр машинуудад бензин түгээж дуусаад нэг харсан чинь нөгөө хар клугертэй залуу яваад өгсөн байсан. Би тэр залууг явсан байхыг хараад шууд өрөөндөө гүйж очоод өөрийнхөө машины түлхүүрийг аваад аймгийн төв рүү хар өнгийн клугер хайгаад явсан боловч олдоогүй. Тэр хүн масло авна гэж байсан тул зах руу явсан байж магадгүй гэж бодож байсан юм. Тэгээд зах дээр очсон чинь байгаагүй. Ийм л юм болсон. ...Би тэр залууг хайгаад нэлээн явсан. Тэгээд олдохгүй болохоор нь манайхаас бензин авч байгаа бичлэгийн хэсгийг нь тасалж аваад фейсбүүк дээр нийтэлж таних, мэдэх хүн байгаа эсэхийг асуусан чинь нэг хүн залгаад /одоо дугаарыг нь санахгүй байна/ би наад машины чинь өмнөх эзэн нь байна. Би машинаа 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр М.А- гэдэг залууд зарсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр надаас бензин авсан хүний нэр нь М.А- байж магадгүй юм. ...Тэр залуу манай шатахуун түгээх станцаас бензин авсан боловч тэр хүний авсан бензиний мөнгийг би өөрөө байгууллагадаа төлсөн. Ажилдаа хариуцлагагүй хандсан гэж арга хэмжээ тооцуулж магадгүй гэж бодоод болсон явдлын талаар байгууллагын удирдлагуудад хэлээгүй. Иймд тэр хүний авсан шатахууны мөнгө болох 195,020 төгрөгийг би нэхэмжлэх болно. Бас хар өнгийн Клугер машин Ховд аймагт явж байна гэхээр нь Ховд аймагт очиж тэр машиныг шалгасан. Машин биш байсан боловч би өөрөөсөө зарлага гаргасан. Бас Сагсай суманд хар Клуер машин байгаа гэхээр нь Сагсай сум руу яваад эзнийг нь сургийг нь гаргаж авсан. Мөн ажлаасаа 2 хоногийг чөлөө аваад мөнгөө өгөлгүй зугтаасан машиныг хайсан. Энэ болгонд холбогдох зарлага гарч байгаа. Тэдгээр хохирлын баримтуудыг нь гаргаад нэхэмжлэх болно. Одоогоор баримтуудаа бүрдүүлээгүй байгаа тул хохирлын маань хэмжээ тодорхой болоогүй байгаа...”, “...Миний бие иргэн М.А-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд бензин хийж түүний төлбөр болох 195,020 төгрөг, мөн тухайн үед тухайн иргэн болох М.А-ыг хайж Ховд аймаг руу хүртэл яваад ирсэн гээд шатахууны зардал болох 120,000 төгрөг, Сагсай сум руу нэг удаа явж ирэхдээ мөн шатахуун болох 50,000 төгрөг нийт 365,000 төгрөгийн зардал гарсан ба тухайн мөнгийг өнөөдөр М.А-ын эцэг болох М- нь надад дансаар шилжүүлж өгсөн тул одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, бүх хохирлоо төлүүлж авсан...” гэх мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 207-208, 230 дахь тал/,
74.3. Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт /1 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
74.4. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,
74.5. Таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 212-214 дэх тал/,
74.6. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие эрүүгийн хэрэг үүсгэж Шүүгдэгчаар татсан тухай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, "... 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн унаж явсан Клугер загварын .... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шатахуун дуусаж байсан болохоор 5 литр А80 маркийн шатахуун хийтэл машины мотор доголдоод сайн явж өгөхгүй байсан болохоор ахиад дүүргэж А92 шатахуун хийхгүй болохгүй юм шиг санагдаад машиндаа шатахуун авах зорилгоор Өлгий сумын 13 дугаар багт байрлах "Ш" шатахуун түгээх станцаас бензин авахаар очиж машиндаа задгайгаар хийлгэж нийт 69 литр шатахуун авч 195,020 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд би ХААН банкны виза картаа уншуултал мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгээд би эхнэрээсээ мөнгө авч төлөх гээд эхнэрээс авахаар тухайн шатахуун түгээх станцаас түгээгчид нь хэлэлгүй яваад гэртээ ирээд эхнэрээсээ мөнгө байвал өгөөч машиндаа бензин хийсэн, төлбөрийг нь төлөх хэрэгтэй байна гэж хэлтэл эхнэр маань надад бас мөнгө байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд би нэгэнт тухайн шатахуун түгээх станцаас яваад өгсөн болохоор буцаж очихоосоо санаа зовоод тэр чигээрээ очоогүй, мөнгөтэй болохоороо өгнө гэж бодож байсан. Өнөөдрийг хүртэл миний бие тухайн “Ш” шатахуун түгээх станцаас авсан төлбөр тооцоо хийгээгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/,
74.7. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,
75. Шүүгдэгч М.А- нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч С.А-д идэшний үхэр олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгч С.А-гийн эд хөрөнгө болох 300,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө .............. дугаартай данс руу шилжүүлэн авч, 300,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
75.1. Иргэн С.А-гаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал/,
75.2. Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2024 оны 10 дугаар сарын үед М.А- гэдэг залуу галчаар манай ангид ажилд орсон. Тэр үеэс эхэлж би таньдаг болсон. Тэгээд явж байхад идэшний үе болсон, ...иргэн М.А- надад идэшний үхэр байгаа, та надаас идэшний үхэр аваарай санаа зоволтгүй гэж хэлсэн... М.А- надаас урьдчилгаа мөнгө болгож 600,000 төгрөг асуусан бөгөөд надад байгаа мөнгө болох 300,00 төгрөгийг түүнд шилжүүлсэн. ... түүнээс хойш М.А- миний мөнгийг ч өгөөгүй, идэш ч өгөөгүй. ...одоо хүртэл надад мөнгө ч, үхэр ч өгөөгүй залилаад алга болсон...”, “...Надад уг хэргийн улмаас 300,000 төгрөгийн хохирол учирсан. М.А- өөрөө байхгүй байх тул миний хохирлыг түүний эцэг нь М- барагдуулж өгч Хаан банкинд байрших дансанд шилжүүлж өгч хохирол барагдуулсан. Надад одоо хохирлын маргаан байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгүүд /2 дахь хавтаст хэргийн 18 дэх тал/,
75.3. Төрийн банканд байрших хохирогч С.А-гийн эзэмшлийн ..................... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,
75.4. ХААН банканд байрших иргэн М.А-ын эзэмшлийн .............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
75.5. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Хилийн цэргийн 0165 дугаар ангид иргэн С.А-тай хамт ажиллаж байхад буюу 2024 оны 11 дүгээр сарын эхээр түүнээс идэшинд үхэр өгнө гэж 300,000 төгрөгийг Хаан банкинд байрших .............. тоот дансанд шилжүүлж авсан. Тухайн үе би өөрийн үхэрнээс Наранцэцэг гэдэг залууд 2 үхэр, А- гэдэг залууд 1 үхэр зарсан. Дараа нь надад идэшний том үхэр үлдээгүй. С.А-д идэшний үхэр зарна гээд 300,000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед идэшний үхэрнүүдээ өөр хүмүүст зарчихсан бөгөөд С.А-д зарах идэшний үхэр байгаагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51-54 дэх тал/,
75.6. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.А-т би хэдэн жилийн өмнө өөрийн гэсэн малыг нь хувааж өгсөн. Одоо тусдаа өрхөөр тооллогод хамрагддаг бөгөөд одоо бид нартай хамт амьдардаг. Гэртээ байдаггүй байнга энэ тэнд явж байдаг. Би тэнд хувааж өгсөн малаа зарж дуусгасан. Одоо түүнд зарах үхэр байхгүй. 3 сарлагаа намар идэшний үеэр А-д 1, Н-д 1-ийг зарчихсан. Өөр хүнд зарах үхэр байхгүй байсан. Тухайн идэшний үед түүнд идэшний 3-4 үхэр байхын хувьд бол байсан. Түүнээс нэг үхрийг 9 сард зараад, дараа нь дээрх хэлсэн 3 сарлагийг зарсан. Түүнд энэ 4 үхрээс өөр зарах идэшний үхэр байгаагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
75.7. Хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “Надад учирсан 300,000 төгрөгийн хохирлыг түүний эцэг М- нь барагдуулж өгсөн. Надад одоо хохирлын маргаан байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,
76. Шүүгдэгч М.А- нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0165 дугаар цэргийн ангид ажиллаж байхдаа өөрт нь сарлаг үхэр байхгүй атал байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч В.Ц-од “идэшний үхэр худалдана” хэмээн хуурч, түүнээс урьдчилгаанд 500,000 төгрөгийг ХААН банкинд байрших өөрийнхөө эзэмшлийн .............. тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч В.Ц-од 500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
76.1. Хохирогч В.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг. Хилийн цэргийн 0165 дугаар ангид 2010 оноос хойш селесрь хийж байгаа. 2024 оны 10 сарын үед М.А- гэдэг залуу галчаар манай ангид ажилд орсон. Тэр үеэс эхэлж түүнийг би таньдаг болсон. Тэгээд явж байхад идэшний үе болсон. М.А- бид нарт хөдөө малтай гэдгээ хэлж байсан. Тэгээд би М.А-аас идэшний үхэр байгаа эсэхийг асуухад “идэшний үхэр надад байгаа надаас аваарай” гэж хэлэхээр нь би М.А-аас 1,200,000 төгрөгөөр 1 тооны сарлаг үхэр авахаар тохиролцсон. Тэгээд би урьдчилгаанд 1,000,000 төгрөг асуухаар нь би байгаа мөнгө болох 500,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед шилжүүлсэн өдөр маань 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан. Тэрнээс хойш залгахад М.А- янз бүрийн шалтаг тоочиж надад уг идэшний үхрийг өгөөгүй. Би утсаар залгах болгонд одоо өглөө, тууж ирж байна, постонд ирлээ, таны гудамжинд орж ирж байна, та хаалгаа онгойлгоод тавьчих гэх мэтээр хуураад өдий хүрлээ. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5180383454 тоот дугаартай данснаас 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.А-ын .............. тоот дансанд утган дээр Цэрэнтогтох гэж шилжүүлсэн байгаа. Би түүнтэй уулзах гэж аргаа ядаж гэрийнхэн гадна очиж манаж ч үзлээ. Нэг удаа шатахуун түгээх станцад байж байхад нь бариад авахад М.А- надад “мөнгийг чинь одоо шилжүүлье, дагаад яваарай” гэж хэлээд араас нь дагуулж олон гудмаар явж сүүлдээ Сагсай явах замаар зугтаж алга болсон. Идэшний үхэр өгнө гэж 500,000 төгрөг аваад намайг залилж 2 сар араас нь гуйлгасан М.А-т гомдолтой байна. Мөн сая цагдаагийн газарт ирэхэд намайг хэл амаар доромжилж хаалганаас гарч явж байгаад “надаас олж долоо” гэж хэлээд салаавч гаргасан..., ...Надад М.А- идэшний үхэр өгнө гэж надаас 500.000 төгрөг авсан. Дараа нь надад үхэр ч өгөөгүй, мөнгө ч өгөөгүй. М.А- мөнгө өгөхгүй өнөөдрийг хүртэл яваад одоо өөрөө шүүхийн шийдвэрт цагдан хоригдсон байна. Өнөөдөр эцэг нь болох М- миний Хаан банкинд барших 5180383454 тоот данс руу хохирлын 500,000 төгрөг шилжүүлж өгч хохирлыг минь барагдуулсан. Би одоо ямар нэгэн хохиролгүй болсон. М.А- анхандаа надад идэшний үхэр болон мөнгийг минь өгсөн бол би цагдаагийн байгууллагад хандахгүй байсан. Би түүнтэй хамт ажиллаж байсан болохоор түүнийг их хүлээсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 86, 145 дахь тал/,
76.2. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.А-ын нэр дээр 2024 оны эцсээр 10 хонь, 10 ямаа, 3 адуу байгаа. Үхэр байхгүй. М.А- өөрийн малнуудаа бүгдийг нь зараад дуусгасан байгаа. М.А- нь 2024 оны 11 дүгээр сард идэшний 3 үхэр зарсан. Уг үхрийг хөдөө Буянт сумын 3 дугаар баг Өмнөголд байсан газраас нь зарсан байна. Миний хүү М.А- нь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн малчин Өмнөголд хилийн цэргийн ангийн малыг хариулдаг Н-д 2 үхэр, А- гэдэг залууд 1 үхэр зарсан байна. Ингээд 3 сарлаг үхрийг Өмнөголд хөдөө байгаа газраас нь зарсан. Худалдаж авсан хүмүүс нь аймгийн төвд авч ирсэн байж магадгүй. В.Ц-, С.А- нарт үхэр зарсан эсэхийг мэдэхгүй байна. Хилийн цэргийн 0165 дугаар ангид хүүгээ ажилд оруулсан байсан бөгөөд миний хүү хамт ажиллаж байсан хүмүүсээс мөнгө төгрөг авсан байна гэж дуудахад би очиж даргатай нь уулзсан. Харин В.Ц-, М.А- хоёрын дунд ямар асуудал байгааг мэдэхгүй. М.А-т би хэдэн жилийн өмнө өөрийн гэсэн малыг нь хувааж өгсөн. Одоо тусдаа өрхөөр тооллогод хамрагддаг бөгөөд одоо бид нартай хамт амьдардаг. Гэртээ байдаггүй байнга энэ тэнд явж байдаг. Би тэнд хувааж өгсөн малаа зарж дуусгасан. Одоо түүнд зарах үхэр байхгүй. 3 сарлагаа намар идэшний үеэр А-д 1, Н-д 1-ийг зарчихсан. Өөр хүнд зарах үхэр байхгүй байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 126 дахь тал/,
76.3. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би иргэн В.Ц-ын хамт ажиллаж байхад 2024 оны 10 дугаар сарын дундуур түүнд идшинд үхэр заръя гэж хэлээд урьдчилгаа 500,000 төгрөг авсан. Тухайн үед надад идшинд 3 үхэр байсан бөгөөд уг үхрүүдээ өөр хүмүүст зарчихсан юм. Тэгээд би В.Ц-од идишний үхэр ч, мөнгө ч өгч чадаагүй... ” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 136-138 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
77. Шүүгдэгч М.А- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Өмнө гол” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ж.М-ийн сарлаг үхэр сүргээс 1 тооны сарлаг үхрийг өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай “Toyota lan cruiser-80” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Ж.М-т 1,000,000 төгрөгийг хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
77.1. Хохирогч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Буянт сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны малыг маллаж амьдардаг. Миний өөрийн 75 тооны сарлаг үхэр байдаг ба уг үхэр сүргийг Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнө гол гэх газарт хариулж эзэн болдог. Сарлаг үхэр сүргийг өдөр тутам хариулж өөрийн гараар тэжээл болон өвс өгч байдаг ба хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед очиж үзэхэд бүрэн байсан ба 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очиход 3 тооны сарлаг үхэр сүрэг дотроос алга болсон. Тэгээд үхэр сүргээс тустай салж явсан байх гэж бодоод тэр хавын бүх газраар хайгаад олоогүй. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр очиж үзэхэд дахин нэг тооны хөх зүсмийн Хайнаг эх үхэр алга болсон. Тэгээд нийт 4 тооны сарлаг үхэр хулгайд алдагдсаныг мэдэж 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Буянт сумын төлөөлөгчид мэдэгдэж тэмдэглүүлсэн. Манай үхэр сүрэг бүгд өвлийн үед өөрсдийн гараар нэмнээгээр нэмнэдэг бөгөөд миний алдагдсан 4 тооны сарлаг үхэр ч тухайн үед нэмнээтэй байсан. Миний бие өөрийн сарлаг үхрийг нэмнэсэн нэмнээг хараад шууд таних болно. Манай багийн ихэнх хүмүүс малыг өвлийн үед нэмнээгээр нэмнэдэг. Миний нийт 4 тооны сарлаг үхэр хулгайд алдагдсан бөгөөд уг үхрийн зүс, им, тамгыг хэлж өгье. Үүнд: Бор саарал зүсмийн, жижиг төлөөтэй, алаг шийртэй, мухар, зөв талын чихний үзүүрээс таримал имтэй, буруу талын чих нь бүтэн 2-3 нас гарах буюу эр бяруу сарлаг үхэр, хар алаг зүсмийн, мухар, адилхан имтэй, 3-4 насны буюу гунжин эм сарлаг үхэр, мухар, цагаан саарал зүсмийн, адилхан имтэй, 3-4 насны буюу гунжин эм сарлаг үхэр зэрэг нийт 3 тооны сарлаг үхэр алдагдсан. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр очиж үхэр сүргийг үзэхэд нэг тооны хар хөх зүсмийн эвэртэй, 3-4 нас гарах, зөв талын чихний үзүүрээс таримал имтэй, эм хайнаг үхрийг хулгайд алдагдсан. Миний бие малчин хүн учраас өөрийн мал сүргийг жил болгон тоолуулдаг ба алдагдсан 4 тооны үхрийг 2023, 2024 оны мал тооллогод тоолуулсан. Манай сарлаг үхрүүдийн зураг одоо надад байгаа ба танд гаргаж өгөх болно. Хулгайд алдагдсан хайнаг үхрийн нэмнээг маш сайн мэдээж байгаа бөгөөд хараад шууд таних болно. Тухайн үед хөх зүсмийн хайнаг үхэр нь дотроо эсгийтэй гаднах талд муу цэнхэр өнгийн жинсэн өмд болон хар давуугаар гадарласан нэмнээтэй байсан. Надад сэжиглэж байгаа хүн болох Буянт сумын 3 дугаар багийн иргэн М.А- гэх залуу байдаг ба манай багийн төвд өссөн залуу болохоор бид нарыг сайн мэддэг, манай сумын газар нутгийг сайн мэддэг болохоор сэжиглэсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хэлж чадаагүй ба бид нар нэг багийн хүмүүс болохоор шууд хэлж чадаагүй байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,
77.2. Хохирогч Ж.М-ээс гаргаж өгсөн малын А дансны хуулбар болон сарлаг үхэрнүүдийн гэрэл зураг /2 дахь хавтаст хэргийн 177-183 дахь тал/,
77.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 184-187 дахь тал/,
77.4. Гурван тооны сарлаг үхэр нядалсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 188-191 дэх тал/,
77.5. 1 тооны хөх зүсмийн сарлаг үхрийн арьс болон нэмнээг М.А-аас хураан авч, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 195-200 дахь тал/,
77.6. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БӨА-25-0012 дугаартай “3-4 нас гарах тарган, гунжин Хайнаг эх сарлаг үхэр 1,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 205-209 дэх тал/,
77.7. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-25-0027 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 215-220 дахь тал/,
77.8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 222 дахь тал/,
77.9. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2024 оны 12 дугаар сарын эхээр өөрийн .... БӨҮ улсын дугаартай land cruiser-80 загварын тээврийн хэрэгслээр ганцаараа тус аймгийн Буянт сумын 3 дугаар багт байдаг эзэнгүй хашаанд Ж.М-ийн 10 гаруй үхэр байсныг хөх зүсмийн хайнаг үхрийг гараараа барьж аваад уг хашаанд ганцаараа нядалсан. Тухайн шөнө сартай байсан учир машинаа хашааны гадна талд ойртуулж тавьж байгаад махыг нь ачиж аймагт авч ирээд хувь хүнд 1 кг махыг 9300 төгрөгөөр тооцож өгсөн, нийт 150 кг болсон ба нийт 1,425,000 төгрөгийг бэлнээр авч машиндаа бензин хийгээд үлдсэн мөнгөөрөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
78. Шүүгдэгч М.А- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар /Өмнө гол/ багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Ж.М-ийн өмчлөлийн 3 тооны сарлаг үхрийг буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ж.М-т 2,600,000 төгрөгийг хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
78.1. Хохирогч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг сарлаг үхэр сүргийг өдөр тутам хариулж өөрийн гараас тэжээл болон өвс өгч байдаг ба хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед очиж үзэхэд бүрэн байсан ба 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очиход 3 тооны сарлаг үхэр сүрэг дотроос алга болсон. Тэгээд үхэр сүргээс тустай салж явсан байх гэж бодоод тэр хавийн бүх газрыг хайж олоогүй. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин нэг тооны хайнаг үхэр алга болсон. Тэгээд 4 тооны сарлаг үхрийг хулгайд алдагдсаныг мэдэж 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Буянт сумын төлөөлөгчид мэдэгдэж тэмдэглүүлсэн. Манай үхэр сүрэг бүгд өвлийн үед өөрсдийн гараар нэмнээгээр нэмнэдэг бөгөөд миний алдагдсан 4 тооны сарлаг үхэр ч тухайн үед нэмнээтэй байсан. Миний бие өөрийн сарлаг үхрийг нэмнэсэн нэмнээг хараад шууд таних болно. Манай багийн ихэнх хүмүүс малыг өвлийн үед нэмнээгээр нэмнэдэг...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 20, 31 дэх тал/,
78.2. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
78.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 40-43 дахь тал/,
78.4. Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 44-48 дахь тал/,
78.5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 52-57 дахь тал/,
78.6. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БӨА-25-0013 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 63-67 дахь тал/,
78.7. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-25-0027 дугаартай дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 72-76 дахь тал/,
78.8. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие аймгийн төвд Х.С-гийн хамт мал, түүхий эдийн ченж хийдэг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний утсаар залгаж үхэр худалдах талаар хэлсэн. Тэгээд байгаа газрыг зааж өгсөн. Тэгээд X.С-гийн хамт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах үл таних нэг айлын хашаанаас 3 тооны сарлаг үхэр гаргаж өгсөн. Тухайн 3 тооны сарлаг үхрийг газар дээр нь үзэж нийт 1,200,000 төгрөгөөр худалдаж авна гэхээр шууд тохирсон. Тэгээд гарал үүслийн гэрчилгээг асуухад 7 оронтой код өгсөн. Тэгээд тухайн 3 тооны сарлаг үхрийг миний машинаар ачиж яваад аймгийн төвд орж ирээд Х.Сансызбайн данснаас 1.200.000 төгрөг гаргаж М.А-ын өөрийн гарт өгсөн. Тухайн үед М.А- нь хар өнгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслээр явж байсан..." гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/,
78.9. Гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хар хөх енгийн Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг авч ирж энэ машинаар сольж авах хариер, клугер маркийн машин байгаа юу гэхээр нь надад байсан саарал өнгийн хариер маркийн тээврийн хэрэгслийг үзүүлэхэд шууд өөрийн ланд-80 маркийн .... бөү улсын дугаартай тээврийн хэрэгслээр солихоор тохирсон. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ланд-80 маркийн .... бөү улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад өгч түүний оронд миний саарал өнгийн Хариер маркийн тээврийн хэрэгслийг авч явсан. Тухайн .... бөү улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М-ын М.А-ын нэр дээр байсан ба өөрийн машин гэж хэлээд хэдэн хоногийн дараа би өөрөө танд ирэх болно. Тэр үед ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг таны нэр дээр буулгаж өгөх болно гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд миний машиныг авч явсан болохоор эргэж ирээд миний машиныг өөрийн нэр дээр буулгаж авах байх гэж бодоод явуулсан. Түүнээс хойш надад огт ирээгүй бөгөөд одоо хүртэл байхгүй байна. Тэгээд сураглаж байхад ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж цагдаагийн байгууллагад баригдсан байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/,
78.10. Гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... миний бие 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрт байхад М.А- өөрийн урьд унаж явж байсан .... БӨҮ улсын дугаартай Ланд-80 маркийн машинаар ирж та бид хоёр нэг газраас очиж нэг тооны үхэр авч ирэх хэрэгтэй байна. Та надад туслах боломж байгаа юу би танд хамт явж ирсний хөлс 50,000 төгрөг өгөх болно гэж хэлэхээр нь хамт аймгаас бид хоёр 13 цагийн үед Сагсай сум руу чиглэж явсан. Тэгээд нэлээн явж байгаа Сагсай сумын дээд талд арал дотор үл таних нэг айлд очсон. Уг айл нь хоол хийж бэлдсэн байна. Тэгээд М.А- уг айлын хүнтэй хамт 2 шил архи уусан. Миний бие өвчтэй хүн учраас архи уугаагүй хамт байсан. Тэгээд нэлээн сууж хоорондоо архи ууж ярилцаж суугаад орой 21 цагийн үед тухайн айлаас гарсан. Тэгээд аймаг руу явж байгаад Сагсай сумын харалдаа ирж гарын баруун талын замыг барьж Буянт сум руу чиглэн нэг хавцалаар явсан. Тэгээд нэлээн явж байгаад шөнийн 01 цагийн үед зарим газар нь эвдсэн чулуу хашаанд ирсэн. Уг хашаанд 20 гаруй сарлаг үхэр байсан. Тэгээд уг сарлаг үхэр дотроос 3 тооны нэмнээтэй сарлаг үхрийг барьж аваад бид хоёр тухайн М.А-ын .... БӨҮ улсын дугаартай машины хойд талд үхрийн хөлийг нь боож ачсан. Тухайн 3 тооны сарлаг үхрийг машинд ачих хүртэл цаг нэлээн оройтож 03 цагийн үе болсон. Тэр үед миний өвчин хөдөлж, бие өвдөөд эхэлсэн. Тэгээд би хурдан гэр лүүгээ явна гэхээр нь шууд аймаг руу гарсан. Тэгээд өглөөний 04 цагт аймагт орж ирээд намайг гэрт буулга гэхээр нь шууд манай гэрт ирсэн. Тэгээд надад миний авч ирсэн 3 тооны сарлаг үхрийг танай хашаанд түр буулгаж болох уу миний нойр хүрээд байна, маргааш өглөө хүмүүс ирж авч явна гэж хэлэхээр нь миний бие өвдөөд өөрөө арай гэж ирсэн болохоор шууд гэр лүүгээ орсон. М.А- нь өөрөө манай хашаанд тухайн 3 тооны сарлаг үхрийг буулгаж ирээд манай гэрт хоносон. Тэгээд би тухайн шөнө өвдөж унтаж чадаагүй ба өглөө эрт эмнэлэгт явж маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн өдөр эмчлүүлсэн талаар баримт миний өвчний картанд бичигдсэн. Танд эхнэр гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 237 дэх тал/,
78.11. Гэрч Т.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрт байхад М.А- өөрийн урьд унаж явж байсан .... бөү улсын дугаартай Ланд-80 маркийн машинаар ирж манай нөхөр Ш.Т-т та бид хоёр нэг газраас очиж нэг тооны үхэр авч ирэх хэрэгтэй байна. Та надад туслах боломж байгаа юу би танд хамт явж ирсний хөлс 50000 төгрөг өгөх болно гэж хэлээд манай гэрээс хамт 13 цагийн үед явсан. Тэгээд тухайн шөнө буюу 2024 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 05 цагийн үед манай гэрт машинтай ирсэн. Тэгээд миний нөхөр бие нь өвдөж ирсэн байна. Манай нөхөр астам өвчин буюу амьсгалын өвчнөөр өвддөг болохоор арай гэж ирсэн байна. Тэгээд М.А- манай гэрт хоносон. Тэгээд манай нөхөр шөнөдөө бие нь өвдөж унтаагүй ба өглөө 07 цагийн үед эмнэлэгт явсан. Тэгээд 08 цагийн үед би эмнэлэгт хэвтсэн гэж хэлэхээр нь араас нь хүү хувцаснуудыг хүргэж өгөхөөр явсан. Манай нөхөр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан тухай баримтыг нөхрийн өвчний картаас канондаж өгөх болно. Тэгээд 11 цагийн үед М.А- манай гэрээс гараад гадаа утсаар ярьж байсан. Тэгээд 12 цагийн үед цэнхэр өнгийн портер машин ирж манай хашаанаас 3 тооны сарлаг үхрийг ачиж явсан. Тэгээд уг 3 тооны сарлаг үхрийг шөнө М.А- манай хашаанд буулгасан, тухайн хүмүүст ачуулсныг харсан. Уг 3 тооны сарлаг үхрийг хаанаас авч ирснийг мэдээгүй. Тэгээд М.А- тухайн хөх портер машины араас өөрийн ланд-80 маркийн машинтай яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал/,
78.12. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолын орчуулагч, хэлмэрч цагдаагаар уншуулж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна, ...2024 оны 12 дугаар сарын эхээр тогтоолд дурьдсан он, сар, өдрөөр Т-ын гэрт очиж түүнийг хөдөөнөөс үхэр аваад ирье гэж дагуулж явсан. Эхлээд Сагсай сумын Билүү гэх газарт Б.Ерлан гэх хуучин хөрш, зун болохоор хамт зусдаг айлд очиж мах чануулаад тэдний гэрт 2 шил Еden гэх нэртэй 0,7 граммын архи ууж дуусгасан. Тэгээд шөнө 23 цагийн үед тэднийхээс гараад Ж.М-ийн үхэр хонуулдаг хашаанд очоод машиныг хашааны хажууд нь байрлуулж байгаад .... БӨҮ тээврийн хэрэгслийн арын суудлыг урагшаа хэвтүүлээд жижиг биетэй 3 тооны үхрийг Т-тай хамт өргөж оруулсан. Тэгээд үүрээр 5 цагийн үед Т-ын хашаа буюу аймгийн төв, 9 дүгээр багт авч ирээд би малын ченж хийдэг С- гэх хүн рүү залгаад үхэр авах уу гэхэд авна гээд цагийн дараа Т-ын хашаанд ирж үхрийг үзэж хараад 1,240,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Уг мөнгөнөөс Т-д 400,000 төгрөг бэлнээр өгсөн. Надтай хамт өдөржин шөнөжин явсан болохоор өгсөн. Түүнд хулгайн үхэр гэдгийг хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
79. Шүүгдэгч М.А- нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах Казакстан худалдааны төвийн гадна зогсоолд хаалгыг түгжихгүйгээр асаалттай үлдээсэн .... БӨҮ улсын дугаартай, “Сrоwn” загварын тээврийн хэрэгслийн дотор голын хайрцагны дээр байсан иргэн Н.Г-ы эзэмшлийн “Samsung Z fold 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 5,510,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
79.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэрийн 112 дахь тал/,
79.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 113-118 дахь тал/,
79.3. Хохирогч Н.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие өнөөдөр 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед хүнс авах зорилгоор Казакстан худалдааны төвд очсон. Би машинаа Казакстан худалдааны төвийн урд талын зогсоолд зогсоосон байсан. Асаалттай үлдээгээд гялс дэлгүүр орж ирэхээр орсон ба машин дотор Ж- нь суугаад хүлээж байсан. Би машинаасаа буухдаа гар утсаа aux-т холбосон байсан болохоор үлдээгээд буусан. Тэгээд дэлгүүр дотор хүнс авч байхад Ж- нь “таны утсыг аваад зугтчихлаа” гэж хэлсэн ба би гараад үзэхэд машин дотор байсан миний гар утас байхгүй байсан. Ойр хавьд хүн байгаагүй. Энэ талаар Ж-гаас асуухад “нэг эрэгтэй хүн урд талын хаалгыг онгойлгоод утсыг аваад зугтсан” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гар утсыг 2024 оны 9 дүгээр сарын 05, 06-ны үеэр 5,800,000 төгрөгөөр худалдаж авсан, цэнхэр өнгийн “Samsung Galaxy Z fold 6” загварын гар утас байсан. Уг гар утас гаднаа дэлгэгддэг гар утас байсан. Нүүрэн талдаа биш ар талдаа өнгөгүй резинэн кейстэй. Миний гар утас цоо шинэ, ямар ч эвдрэл гэмтэлгүй, 2560В багтаамжтай гар утас байсан. Миний гар утсанд 94922202 утасны дугаар бүртгэлтэй байсан ба алга болох үед холбогдож байсан боловч 15-20 минутын дараа холбогдох боломжгүй төлөвт орсон юм...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 121 дэх тал/,
79.4. Гэрч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед захирал Н.Г-ы хувийн ажилд туслахаар хамт түүний нөхөр Т.Серикжаны машинтай дэлгүүр явахаар болсон. Бид хоёр Казакстан бөөний төв нэртэй дэлгүүрт очсон ба тухайн үед захирал Н.Г- жолоо барьж байсан тул урд суудалд, харин би машины арын суудалд сууж байсан. Казакстан бөөний төвийн гадаа очих үед манай захирал Н.Г- нь ойр зуурын хүнс аваад ирье гэж хэлээд ганцаараа буугаад дэлгүүр лүү орсон ба би машин дотор үлдсэн. Намайг машин дотор сууж байсан тул захирал Н.Г- машинаа түгжээгүй ба захирал Н.Г- гарахаас өмнө гар утсаа голын хайрцагны дээр үлдээгээд явсан байсан. Тухайн үед захирал Н.Г- нь гар утсаа машины хөгжимтэй холбосон байсан. Захирал Н.Г- бууж явсны дараа төд удалгүй үл таних эрэгтэй хүн машины цонхоор дотор талыг хараад шууд эргэж жолоочийн туслах талын хаалгыг нээгээд голын хайрцаганд байсан Н.Г-ы гар утсыг шүүрээд авсан. Энэ үед би “хүүе болиочээ, тавиач, өгөөчээ” гэж хэлээд уг хүн Н.Г-ы гар утсыг шүүрэх үед би уг хүний гарнаас нь барьж авсан. Гэтэл уг хүн гар утсыг шүүрч аваад зугтаагаад өгсөн. Энэ үед би их сандарсан ба зугтаасны дараа араас нь хөөж чадахгүй шууд дэлгүүр лүү орж болсон явдлыг захирал Н.Г-д хэлсэн. Миний анзаарч харснаар ноосон малгай болон хар өнгийн хантааз өмссөн залуу байсан. Би царайг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 124 дэх тал/,
79.5. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-24-0257 дугаартай “2024 оны 10 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан 2024 оны 9 дүгээр сард худалдаж авсан гэх 2560В багтаамжтай, 1 сим оролттой, “Samsung Z fold 6” загварын гар утас болон резинэн кейс нийтдээ 5,510,000 /таван сая таван зуун арван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 128-132 дахь тал/,
79.6. Гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 138-134 дэх тал/,
79.7. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 140-143 дахь тал/,
79.8. Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 144-148 дахь тал/,
79.9. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гараад ганцаараа 1 шил 0,500 грам архи гудамжинд ганцаараа уучихаад 11 цагийн орчимд малын зах дээр очиж малын үнэ ханш хэдтэй байгаа талаар асууж сураглаж байгаад буцаад гэртээ харих замдаа хуучин Улсын бүртгэлийн хэлтэс байсан 3 замын уулзварт шинээр нээгдсэн Казакстаны худалдааны төв нэртэй дэлгүүрийн харалдаа явж байхад зогсоол дээр нь мөнгөлөг өнгийн суудлын машин байсан ба машины цонхоор нь ойртож харахад голын хайрцагны хэсэгт гар утас байхыг нь харсан, тэгээд машины зүүн хаалгыг онгойлгож уг гар утсыг аваад буцаад малын захын чиглэл рүү гүйж гараад сүмийн ар талын гудамжаар дээш өгсөөд гэртээ харьсан. Гэрт очоод шүүгээнд нуучихсан байсан ба 4-5 хоногийн дараа цагдаагийн алба хаагч нар надтай ирж уулзаад гар утас авсан уу хаана байна гэхээр нь байгаа би авсан гээд цагдаад хүлээлгэж өгсөн болсон явдал энэ юм. Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд зөвхөн гар утсыг аваад гүйгээд явсан машинд өөр хүн байсан эсэхийг анзаарч хараагүй утсыг аваад шууд гүйгээд зугтаачихсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
80. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
81. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
82. Шүүгдэгч М.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн тухайд:
82.1. Шүүгдэгч М.А- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
82.2. Шүүгдэгч М.А-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын эзэмшлийн .... БӨА улсын дугаартай, “Тоёота Ланд Крузер” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, хохирогч М.Е-д бага хэмжээнээс дээш буюу 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусдын эзэмшлийн “Samsung Z fold 6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Г-д 5,510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
83. Шүүгдэгч М.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн тухайд:
83.1. Шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С.о” шатахуун түгээх станцын түгээгч Ө.Т-ыг “...сумын төв ороод нэгж аваад төлбөрийг шилжүүлнэ” хэмээн хуурч, өөрийн унаж явсан .... БӨА улсын дугаартай, “Тоёота Ланд Крузер” загварын тээврийн хэрэгсэлд 86.44 литрийн 255,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хийлгүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 255,000 төгрөгийн хохирол учруулсан, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ш” нэртэй шатахуун түгээх станцын түгээгч Е.Е-ийг “...эхнэр захаас гараад наашаа явж байгаа, ирэхээр нь шатахууны төлбөрийг шилжүүлнэ” хэмээн хуурч, өөрийн унаж явсан улсын дугааргүй, хар өнгийн Клугер загварын тээврийн хэрэгсэлд 195,020 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хийлгүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 195,020 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч С.А-д идэшний үхэр олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгч С.А-гийн эд хөрөнгө болох 300,000 төгрөгийг ХААН банканд байрших өөрийнхөө .............. дугаартай данс руу шилжүүлэн авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0165 дугаар цэргийн ангид ажиллаж байхдаа өөрт нь сарлаг үхэр байхгүй атал байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч В.Ц-од “идэшний үхэр худалдан” хэмээн хуурч, түүнээс урьдчилгаанд 500,000 төгрөгийг ХААН банкинд байрших өөрийнхөө эзэмшлийн .............. тоот дансаар шилжүүлэн авч, хохирогч В.Ц-од 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
83.2. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч М.А-т итгэн төөрөгдөж, хохирогч С.А- нь 300,000 төгрөгийг, хохирогч В.Ц- нь 500,000 төгрөгийг, мөн хохирогч Ө.Т- нь 255,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг, хохирогч Е.Е- нь 195,020 төгрөгийн үнэ бүхий шатахууныг тус тус шилжүүлэн өгсөн байна.
83.3. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогч нарыг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
83.4. Иймд прокуророос шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
84. Шүүгдэгч М.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан үйлдлийн тухайд:
84.1. Шүүгдэгч М.А-ын хохирогч Ж.М-ийн өмчлөлийн, 4 тооны үхрийг нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан үйлдлүүд нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
84.2. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад “олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
84.3. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” “олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тайлбарлажээ.
84.4. Шүүгдэгч М.А- нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ж.М-ийн 3 тооны сарлаг үхрийг буюу бод малыг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ж.М-ийн 1 тооны сарлаг үхрийг нууцаар, хууль бусаар авч, нядлаж, бусдад худалдах, арилжаалах зэргээр захиран зарцуулж, хохирогч Ж.М-т 3,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг бусдын олон тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
84.5. Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймаг Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Өмнө гол” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Ж.М-ийн өмчлөлийн үхэр сүрэг дотроос 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3 тооны сарлаг үхрийг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 тооны сарлаг үхрийг өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, “Toyota land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэлээ.
84.6. Шүүгдэгч М.А-ын үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
84.7. Шүүгдэгч М.А-ын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
84.8. Иймд шүүгдэгч М.А-ыг бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
85. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, хохирогч нарын малаа хариулгагүй үлдээсэн байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
86. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заажээ.
87. Шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Е-д 25,000,000 төгрөгийн, хохирогч Н.Г-д 5,510,000 төгрөгийн, хохирогч Ө.Тогталганд 255,000 төгрөгийн, хохирогч Е.Е-т 195,020 төгрөгийн, хохирогч С.А-д 300,000 төгрөгийн, хохирогч В.Ц-од 500,000 төгрөгийн, хохирогч Ж.М-т 3,600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч М.А- нь дээрх хохирлуудыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
88. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
89. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,
90. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч М.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
91. Шүүгдэгчээс “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.
93. Шүүхээс шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
94. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
95. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
96. Шүүгдэгч М.А- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хуулбар /3 дахь хавтаст хэргийн 176-187 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/-аар тогтоогдож байна.
97. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
98. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.
99. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
100. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан ба шүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлж цагдан хоригдсон ба өнөөдрийн байдлаар 101 /нэг зуун нэг/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
101. Шүүгдэгч М.А- нь урьд Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байхад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч М.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
102. Шүүгдэгч М.А- нь гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай, “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох түүний эзэмшлийн 10,000,000 төгрөгийн үнэтэй, .... БӨҮ улсын дугаартай, ................... гэх арлын дугаартай, “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
103. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У- овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 101 /нэг зуун нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан өөрийн эзэмшлийн 10,000,000 төгрөгийн үнэтэй, .... БӨҮ улсын дугаартай, ................... гэх арлын дугаартай, “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.А-ын 40 размерийн, урт түрийтэй, гар хийцийн, хар өнгөтэй гутал 1 хос, модон иштэй, гар хийцийн хутга 2 ширхэг, 3 ширхэг нэмнээ, 1 ширхэг хөх зүсмийн хайнаг үхрийн арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, тээврийн хэрэгслийн 1 ширхэг түлхүүр, “Тоуоtа kluger V-XU20” загварын .... БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, 1 ширхэг DVD-ийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шүүгдэгч М.А- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК