Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/02234

 

 

 

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, Алтай-0, 000 тоотод байрлах, "С" /РД:-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 00А байр, 0 тоотод байрлах, “Г”  ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 29,425, төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 57,247, төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч З.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д,

гэрч А.Б, Б.Ма, Т.На, Ц.Ц, Т.И,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Д аймгийн С суманд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн лабораторийн барилгын ажил гүйцэтгэхээр 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр хариуцагчтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хамтран ажиллаж эхэлсэн.

Тус гэрээний 2.4-т зааснаар ажил гүйцэтгэх хугацаа 45 хоног байхаар харилцан тохиролцоод ажил эхэлсэн боловч ажил хэт удаашралтай, бараа нийлүүлэлт байхгүй гэх мэтээс болоод маш ихээр цаг хугацаа хоцорч гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сар хүртэл сунжирч ажлын гүйцэтгэл дууссан.

Энэ хугацаанд гэрээний төлбөр болох 11 /нэг зуун арван сая/ төгрөгөөс бага багаар 33 удаагийн шилжүүлгээр 87 546 /наян долоон сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг манайд олгосон байдаг.

Энэ нь манай үйл ажиллагаа хэвийн явагдах ямар ч боломжгүй болж ажилчдын цалин хөлс, хоол зэрэгт хүрэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хариуцагч талаас бөөнөөр нь өгнө гэдэг хариуг удаа дараа өгдөг байсан тул бид боломж бололцоогоороо ажиллаж ирсэн.

Гэвч гэрээний ажил дуусч гэрээний үлдэгдэл төлбөрийг авах гэхэд төлөхгүй, боломжгүй гэдэг хариулт өгч бид олон сар цалингүй ажилласан ажилчдын цалинг олгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 22,, төгрөг болон 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл алданги буюу 7,425, төгрөг нийт 29,425, төгрөгийг тус компаниас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг хүргэж байна. Үүнд:

 1. Манай компани Д аймгийн С суманд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн Лабораторийн барилгыг барих ажлын төсөл дээр туслан гүйцэтгэгчээр оролцож Уг барилгын карказ угсралтын ажлыг "С" -аар 11,, төгрөгт багтаан хийж гүйцэтгүүлэхээр 2021 оны 5 сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан бөгөөд "С" -ийн бригадын дарга Б.Ма болон ажилчид нь 5 сарын 26-ны өдөр ажлын талбай дээр ирж 5 сарын 27-оос ажил эхэлсэн. Б.Ма-ын дансанд 6 сар хүртэл нийт 43,736, төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ нь гэрээт ажлыг үргэлжлүүлэхэд хангалттай мөнгө.

2. Манай компанийн зүгээс ажил эхэлсэн өдрөөс дуусах өдөр хүртэл ганц ч хоног материалаас шалтгаалсан сул зогсолт гаргаагүй. Ажил дуусах хүртэлх хар фанерь 5 сард худалдан авалтыг нь хийгээд ажлын талбай дээр бэлэн байлгаж байгаад 9 сард ашигласан. Түрээсийн хэв хашмал бусад жижиг материалууд үргэлж ажил хийгдэхээс өмнө урьдчилаад ажлын талбай дээр бэлэн байлгадаг байсан. Бараа материалаас шалтгаалж ажил удааширсан гэдэг бол манай компанийг оргүй гүтгэж байна. Харин эсрэгээрээ ажилчид архи уугаад алга болох, Б.Ма-ын хариуцлагагүй алга болдгоос шалтгаалж, эсэргүүцэл үзүүлэн ажилдаа гарахгүй байх тохиолдол хэд хэд байсан.

3. Ажил эхэлсэн өдрөөс захиалагч энэтхэг компани танай ажилчид болон удирдлага чадвар муу байна, сайн хүмүүсээр сольж авч ир гэх мэт гомдол байнга гаргадаг байсан. "С" -ийн инженер нь захиалагч компанийн хүсэлтээр ажлын талбайгаас хөөгдсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь өөр компани руу орсон. "С" нь инженергүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтангүй байсан нь гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй. Ажилчид нь гэрээ хийж байх үеийн ярилцаж тохиролцсон үндсэн ажилчид биш бөгөөд Б.Ма нь доороо тусдаа арматурын бригад болон мужааны бригадтай тохиролцон авч ирсэн байсан. Үндсэн ажилчид гэх хүмүүс нь мэргэжлийн бус оюутан жолооч гэх мэт цөөн хүмүүс байсан. Б.Ма нь ажил эхэлсэн цагаас эхлэн ажлын талбай дээрээ ажилчидтай байрлаж, ажилчдаа орой эрт амрааж өглөө эрт ажилд нь гаргадаггүй байсан нь ажил назгайрч удаашрах шалтгаан болж байсан. Манай зүгээс цагаа бүрэн ашиглаж ажлаа шахаж явуулахыг байнгын шаардаж байсан ч хэд хоног сайн ажиллаж байгаад назгайрдаг байсан. Б.Ма нь ажлын талбай дээрээ байрлалгүй С суманд буудал түрээсэлж амьдарч байсан бөгөөд орой С сум ажлын талбайгаас зайтай учраас орой эрт явж өглөө ажилдаа оройтож ирдэг байсан. Өөрөө угсралтын туршлага муу ажилчдаа шаардлага тавьж чаддаггүй. Ажлын талбай дээр байнга хяналт тавьдаггүй байсан. Улмаас захиалагч энэтхэг компанийн зүгээс биднийг чадамжгүй муу компани байна гэж дүгнэж эхэлсэн уг ажилд хүндрэл бий болж ажиллах хүчний зохион байгуулалтгүй учраас “”С"  ХХК-ийн зарим ажилчид хаяж явсан, ажилчид чадваргүйгээс гадна байнгын хэл ам гаргадаг, цалин хөлсөө аваагүй, урьдчилгаа аваагүй гэх мэт хэл ам хийдэг. Үүнээс болоод манай компанитай байгуулсан гэрээ хугацаа алдагдаж эхэлсэн. Бидний зүгээс ажлаа явуулах үүднээс Улаанбаатараас өөрийн компанийн инженерийг хүртэл хөдөө дуудаж ажиллуулж байсан ба Б.Ма нь гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж ажлаа хаяж явснаар ажил жигдэрч хурдан хийж гүйцэтгэх боломжгүй болсон.

4. Б.Ма-ыг нь 8 сард, 1 хоног хүрэхгүй ажилласан бөгөөд 8 сарын сүүлд ажлын талбай дээр ирэхэд нь ажлаа тогтвортой хийх талаар сануулж амлалтыг авсан хэдий ч 1 гаруй хоног ажлаа хийж байсан дүр үзүүлж байгаад алга болсон. 2021 оны 5 сараас 8 сар хүртэл нийт 89,727, төгрөг шилжүүлсэн байсан. Ажлын гүйцэтгэл хангалттай биш байсан хэдий ч бидний зүгээс ажлыг урагшлуулж хурдлуулахын тулд гүйцэтгэлээс нь давсан мөнгө шилжүүлсэн байсан. Б.Ма нь ажилчдын цалингаа тавилгүй 9 сарын 5-ны өдөр гэхэд сураггүй алга болсон байсан. Б.Ма нь сураггүй алга болсноор ажилчид нь ажлаа зогсоосон. Энэтхэг захиалагч компаниас байнгын ажлаа эхлүүлэхийг шаардаж байсан учраас манай зүгээс “”С" ХХК-ийн ажлаа зогсоосон байгаа ажилчидтай тохиролцон цалин хөлс өгөөд ажиллуулах, эсхүл Улаанбаатар хотоос өөр хүмүүс авч ирэн ажиллуулах гэсэн 2 сонголт л байсан. “С” компанийн ажилчдын гүйцэтгэл маш хангалтгүй ажлыг үргэлжлүүлээд дуусгах чадваргүй нь тодорхой байсан учраас чадварлаг хүн хүч нэмэхээс өөр аргагүй байдалд байсан. Тиймээс "С" ХХК нь сумаас арматурын бригад хөлсөлж, “Г”  компанийн үндсэн ажилчдыг дуудаж ажиллуулсны хүчинд ажил урагшилсан. Зөвхөн "С" -ийн хүн хүчээр ажил үргэлжлүүлсэн бол хучилтын ажлыг хийж дуусгаж чадахааргүй байсан. Б.Ма нь ажлаа хаяж явснаар бидний зүгээс "С" -аар дамжуулж өгсөн мөнгө маань ажилчдаа очихгүй байсан учраас шууд ажилчдад нь цалинг нь өгөөд гэрээний үнийн дүнгээс хасахаас өөр сонголт байгаагүй.

5. Миний зүгээс "С" -ийн ажилчдыг гомдлыг хүлээн авч ярилцсан бөгөөд Б.Ма нь ажилчдаа үнэхээр хангалтгүй цалин өгсөн нь ил болсон. Тухайн цаг хугацаанд ажилчид болон миний зүгээс холбогдож чадалгүй байсаар 2 долоо хоносон. 2 долоо хоногийн дараа холбогдож чадсан хэдий ч худлаа шалтаг тоочин ирэхгүй байсан учраас Б.Ма-ыг шүүх цагдаагаар дуудуулж, бариулж 1 сарын 7-ны өдөр ирсэн хэдий ч өөрчлөлт гараагүй. Б.Ма нь цагдаагаар дуудуулан ажлын талбай дээр ирэн ажилчдаа болон надаа авсан гүйцэтгэлийн мөнгийг тайлангаа тавьсан бөгөөд хоолны зардал л гэхэд 18 сая төгрөг зарцуулсан, гэрээ хийж байх үеийн компанийн суурь хөрөнгө нь огт байхгүй багаж төхөөрөмжөө бүгдийг нь шинээр авсан, Ба мужааны бригад гэсэн 14 хоног хүрэхгүй суурийн ажил дээр ажилласан цөөхөн залууст 25 сая төгрөг шилжүүлсэн ч бодит байдал дээрээ тухайн бригадын ажилчдын цалин 1 сая төгрөгт багтахаар байсан, Бань мөнгө авч байсан дансаараа цахим мөрийтэй тоглоомын данс руу болон хувьдаа асар их мөнгө авсан байсныг би болон ажилчид дансны хуулганаас нь харсан гэх мэт үнэхээр учир дутагдалтай тайлан тавьсан. Мөн ажилчидтайгаа ажилласан хоног, цалин дээр нь тохиролцоонд хүрч чадахгүй өгч авалцсан мөнгө нь зөрж, маргалдаж байсан учраас ямар ч үр дүнд хүрээгүй. “”С" ХХК-ийн Арматурын бригадын ахлах Т.На хэлснээр огт ажиллаагүй, байхгүй бригадад ажлын хөлс нэрээр мөнгө шилжүүлсэн байсан гэх мэт манай зүгээс ажилчдын цалингаа тавь гэж өгсөн урьдчилгаа болон гуйж авсан мөнгөө үр ашиггүй зарцуулсан байсан. Ийм учир бид Б.Ма-ыг ажлаа хаяж явсан хугацаанд 5-1 хүнийг цалинжуулан өөрийн компаниас ажилчдаа нэмэгдүүлэн, С сумаас бригад түрээсэлж, энэтхэг компаниас шатны материалыг нь түрээсэлж, оронд нь энэтхэг компанийн ажилчид үнэгүй ажиллуулах гэх мэт байдлаар ажлаа хийж 12 сарын 15 хүртэл ажилласан. Манай компанийн зүгээс карказ угсралтын ажил дээр төлөвлөсөн байсан зардал, "С" - ийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан ихээр өссөн.

6. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил эхэлсэн өдрөөс 45 хоногт багтаан ажлаа дуусгаж хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд уг ажил нь 12 сарын 15 хүртэл ажиллаад ажлаа зогсоосон байгаа бөгөөд гэрээт ажлаас дутуу хийгдсэн болон засах шаардлагатай ажлууд үлдсэн. Одоо хүртэл гэрээнд заасан ажил үүрэг дуусаагүй байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Дээрх нөхцөл байдлаас болж гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийн үнэлгээ анх 11,,. сая төгрөг байсан бол одоогийн байдлаар зардал 137,537,. төгрөг болж өссөн нь "С" гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Эцэст нь бодит байдал дээр гэрээгээр тохирсон ажил бүрэн дуусаагүй, үндсэн захиалагч болон манай компанитай ажлын гүйцэтгэл, хүлээлцэх акт дүгнүүлээгүй байж манай компанийг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. 

Иймд, Шүүхээс дээрх тайлбарыг харгалзан хавтаст хэрэгт цугласан баримтыг нэг бүрчлэн шүүж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн С суманд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн Лабораторийн барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан уг ажлыг 45 хоногийн дотор барьж гүйцэтгэх байсан хэдий ч өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй байгаа бөгөөд доорх шалтгаануудаас болсон Үүнд:

1. Бидний зүгээс “Х” ХХК-тай Газрын тос боловсруулах үйлдвэрийн Лабораторийн барилгын ажлыг бүх үе шатны ажлын хийж гүйцэтгэхээр гэрээлсэн бөгөөд ерөнхий захиалагч нь “Жи 00 00 ” ХХК буюу энэтхэг компани байгаа. "С" нь тухайн барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээтэй байсан.

2. Анх гэрээ хийж байх үеийн бидэнд үзүүлсэн мэдээлэл дээрх үндсэн ажилчид гэх хүмүүс нь ажлын талбай дээр ирээгүй бөгөөд өмнө нь "С" -тай хамт ажиллаж байгаагүйБа мужааны бригад болон Т.На арматурын бригад авч ирсэн байсан. Гэрээ хийж байх үед үзүүлж байсан ажлын туршлага, ажилчид нь анхнаасаа ажлын талбай дээр ирээгүй болно. 6 сарын 17-нд 3 үндсэн ажилчид гэх мужаанууд ирсэн бөгөөд тэдгээр хүмүүс нь өмнөх ажлаасаа мөнгөө авч чадаагүй гэх гомдол байнга гаргадаг байсан. Ажиллах хүчний ур чадвар муу энэтхэг захиалагчийн шаардсан зүйлсийг дутуу алдаатай хийдэг давтан хийдэг, удаан, өөрсдөө бие даасан байдлаар хийж чаддаггүй нэг бүрчлэн тайлбарлуулж хийдэг гэх мэт ажилчдын мэргэжлийн ур чадвараас шалтгаалсан ажлын удаашрал байсан. Б.Ма нь угсралтын ажлын туршлага дутмаг, ажилчид нь өөрийнх нь үгийг тоодоггүй байсан. "С" ХХК-н инженер Батаа нь инженерийн дипломгүй, инженерийн анхан шатны мэдлэггүй удирдан зохион байгуулах чадвар муу, ажилчид нь үгийг нь сонсдоггүй байсан, мөн архи үнэртүүлж ажлын талбай дээр ажиллаж байсан гэх хүчин зүйлсээс шалтгаалж энэтхэг захиалагчийн зүгээс төслийн талбайгаас явуулсан. ХАБЭА ажилтан нь 1 сар ажиллаад ажлаас гарсан зэрэг хүчин зүйлс ажил удаашрах   шалтгаан болж байсан. Гэрээний дагуу инженер техникийн ажилтнаар "С" нь хангах ёстой байсан бөгөөд “Г”  ХХК-ийн инженерийн үйлчилгээг үзүүлсэн. Цалингийн нэхэмжлэх 7 сарын 15-ны өдрөөс тооцож 12 сарын 15 хүртэлх 15 хоног өдрийн цалин 8, төгрөг буюу нийт 12,, төгрөг,

3.Б.Ма нь ажлын талбай дээрээ ажилчдаа удирдан зохион байгуулахгүйгээр ажлын талбайг байнга орхиж явдаг байсан. С суманд буудал түрээсэлж амьдарч байсан, ажил явагдаж байх хугацаанд ажилчдаа эрт ажилд нь гаргаж орой эрт амрааж, ажлын цагийг үр бүтээмжтэй өнгөрөөх тал дээр огт анхаардаггүй байсан. Манай зүгээс сүүлд 9 сараас цалинжуулж эхэлснээс хойш ажилчдаас шууд шаардлага тавьж өглөө 7 цагаас ажил эхлүүлдэг болсон тэрнээс өмнө нь 8-9 цаг гэж ажил эхэлдэг заримдаа 1 цагаас эхлэх тохиолдол байдаг байсан.

 4. 8 сарын 4-ийн өдөр Б.Ма, Арматурын бригадын ахлах Т.На, Мужааны ахлах Банартай уулзаж 8 сарын 25-ны өдөр гэхэд хучилтын бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэж дуусгая гэж амлалт авч ажилчдаа цалин тавих мөнгө өгсөн хэдий ч 8 сарын турш 5-6 хүн л ажилласан бөгөөд зөвхөн 1 давхрын баганын арматурчлал, хэвийг хийсэн хэдий ч хэв нь алдаатай байсан учраас 9 сард дахин засаж цаг хугацаа алдсан. Ма-ын амласнаар 3 хоногийн ажлыг бүтэн сар хийж гүйцэтгэсэн. Б.Ма нь 8 сард 7 хоног, Арматурын бригад 7 хоног, ажилласан бөгөөд Ба-нь 5 мужааны хамт бүтэн ажилласан хэдий ч гараас нь юу ч гараагүй. Ма чинь хаяад явсан, Т.На чинь хаяад явсан 6-хан хүн юу ч хийж чадахгүй гэх мэтээр шалтаг тоочин ажил хийсэн дүр үзүүлээд хаяж явсаар бүтэн сар өнгөрсөн. Энэ хугацаанд Ма, Ба нь хамтран өөр барилга дээр ажил хийхээр тохиролцсон байсан бөгөөд миний зүгээс Ба бусад хүмүүсийг өөр барилга дээр ажиллуулахгүй гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр тухайн өөр компанийн барилга дээр Ба-нь өөр хүмүүс авч ирж ажиллуулсан. Бүтэн сарын турш 3-хан хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэж байсан ажлаа хийж гүйцэтгэсэн нь Сэлэнгэ бүрэн хангай ХХК-с шалтгаалж ажил ямар их удаашралтай явагддаг байсан нь харагдана. 5. 8 сард бүхэлдээ ямар ч бүтээмжгүй ажилласны дараа Б.Ма-тай уулзаж миний зүгээс анх гэрээ хийсэн компанийн сольж, хүмүүсийг нь хөөж явуулах сонирхол алга, үлдсэн ажлаа үр бүтээмжтэй ажиллаад дуусгах шаардлагатай байна, тэгэхийн тулд өглөө эрт ажилдаа гарч ажилчдаа ажлыг нь хариуцлагатай хийлгэж, нэмж ажилчид авч ирэх, бригадын даргын хувьд бүтэн цаг ажил дээрээ зогсож ажилчдаасаа шаардлага тавьж ажиллах шаардлагатай байгааг сануулж, амлалт авч дахин мөнгө өгсөн хэдий ч 9 сарын 5-ны холбоогүй алга болсон. 8 сарын 27-ны өдөр хамгийн сүүлд Б.Ма-ын дансаа руу манай зүгээс мөнгө шилжүүлсэн бөгөөд 8 сарын 25-нд энэтхэг захиалагч руугаа явуулсан гүйцэтгэл нийт ажлын гүйцэтгэлийн 5 хувь хүрэхгүй байсныг харж болно. Бидний зүгээс ажлын 5 хувийн гүйцэтгэл дээр ажлын гэрээний дүнгийн 81 хувийг өгч итгэл хүлээлгэж, гуйн байж амлалт авсан ч Б.Ма нь үл тоож хаяж явснаас гадна ажлын талбай дээрээ ирэлгүй байсаар 1 сарын 7-ны өдөр өөрийнх нь ажилчдын өгсөн өргөдлийн дагуу "С" сумын цагдаагаар дуудуулж ажлын талбай дээр ирсэн. Ажлын гүйцэтгэл 5 хувь буюу 55,, төгрөг төлөх ёстой байснаас 89,727, төгрөг төлсөн. Илүү төлсөн төлбөрийн зөрүү 34,727, төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. (Энэтхэг захиалагч компанийн инженер лүү явуулж байсан зургаас 9 сарын 3, 9, 11-ний өдрүүдэд барилга ямар гүйцэтгэлтэй явж байсныг харж болно, баганы бетон цутгалт хийгдээгүй, 1 давхрын хучилтын хэв хийгдээгүй байгаа нь харагдана, мөн 8 сарын гүйцэтгэлийн тоо хэмжээг хавсаргав)

6. "С" нь хариуцлагагүй ажилласнаар манай компани тооцоолоогүй тулаасны түрээс, шатны түрээс, хэв хашмалын түрээсийн төлбөрүүд хугацаанаас хэтэрч нэмэлт төлбөр төлсөн. Нийт түрээсийн төлбөрийн хэтрэлт 3,5, төгрөг нэлээдгүй давсан.

7. 9 сараас хойш манай компанийн зүгээс "С" -аас үлдсэн ажилчдыг цалинжуулж ажиллуулахаас гадна, өөрийн компанийн ажилчид, энэтхэг ажилчид, С сумаас өдрөөр ажилласан ажилчид, С сумаас арматурын бригад зэрэг ажилчид ажиллуулан 12 сарын 15 хүртэл ажиллуулсан. Нийт ажилласан ажилчдын ажилласан хоног, цалин, цалингаа авсан данснуудыг харуулсан хүснэгтийг хавсаргав. Уг хүснэгт нь дансны хуулгаар баталгаажна. Б.Мат 9 сард хаяж явснаас нь хойш гарсан зардлыг гэрээний үнийн дүнгээс нь хасна гэдгийг байнгын сануулж утсаар хэлж байсан бөгөөд 1 сарын 26-ны өдөр мэйлээр бичгээр явуулсан уг мэйлийг хавсаргав. Тухайн үед мэйлээр ажилчдын цалингийн задаргааг и-мэйлдэхээс гадна. Мэйлээр бичиг явуулсныг утсаар мэдэгдсэн. Б.Ма нь өөрийн мэйлээ шалгаж чадахгүй байсан бөгөөд охиныхоо мэйлээр уг бичгийг авсан гэдгээ утсаар мэдэгдсэн ч албан ёсны хариу өгөөгүй. 8. Гэрээний 5.1-т заасны дагуу гэрээний хугацаа хэтэрсэн долоо хоног тутамд Сэлэнгэ бүрэн хангай ХХК нь “Г”  ХХК-д .5 хувийн алданги төлөх ёстой бөгөөд гэрээний нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу нийт гэрээний хэтрэлт 12 сарын 15 хүртэл нийт 23 хоног буюу 21 долоо хоног, алданги нь гэрээний дүнгийн 1.5 хувьд хүрсэн. Гэрээний заалтын дагуу нийт гэрээний дүнгийн 5 хувь буюу 5,5,. төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна.

9. Гэрээнд угсралтын үеийн ажилчдын хоол, амрах байр, ажлын багаж хэрэгслийн зардлыг "С" ХХК хариуцахаар байсан. 9 сарын 6-ноос хойш хоолны зардал, кэмпийн зардал, багаж хэрэгслийн зардал 7,5, төгрөг нэг хүний хоолны зардлыг хамгийн багаар мөн ажилчдын тоог хамгийн багаар тооцов.  Ажилчдын хоолны зардал 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 хүн 1 хоног ажилласан нэг хүний хоолны зардал 15, төгрөг, нийт 7,5, төгрөг,    

1. Гэрээт ажлын үлдэгдэл болох 18 ширхэг ялууны дам нурууны ажлыг хийж гүйцэтгэх зардал буюу нэгж дам нурууг 7, төгрөгөөр бодож (зах зээл дээр нэг дам нурууг 1 орчим мянган төгрөгөөр гүйцэтгэж байгаа) нийт 1,26, төгрөг (нэг сая хоёр зуун жаран мянган төгрөг). Үүнд ажиллах хүчний хоол, кэмп, тээвэрлэж ажлын талбай дээр очих зардал ороогүй болно.

 11.Одоогоор хийгдсэн байгаа ажлыг захиалагч энэтхэг компанийн шаардлагын дагуу засах зардал 1, төгрөг,

12. Хуулаагүй орхисон байгаа хэв хашмал хуулах зардал 16, төгрөг нийт хийгдээгүй үлдсэн ажлыг үнэлгээ 1,52, төгрөг, дээрхи хийгдээгүй байгаа ажлуудын зардлыг одоогийн барилгын зах зээл дээрх үнээс доогуур тооцсон болно. "С" -оос гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа уулзах, утсаар холбогдож шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Манай зүгээс инженерийн цалин 12,, төгрөг 9 сарын 5 буюу ажлаа хаяж явсан өдрийг хүртэлх гүйцэтгэлийн зөрүү 34,727, төгрөг, түрээсийн хэтрэлт 3,5, төгрөг, Алданги 5,5, төгрөгийг төгрөг хийгдээгүй үлдсэн байгаа ажлын зардал 1,52, төгрөг, нит 57,247, төгрөгийн бодит зардал гарсан болно. /уг үйл баримтын нотолгоо гэрээнүүд, зардлын баримтыг нэхэмжлэлд хавсаргав/ Хариуцагч "С" -аас 57,247, төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,185 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгохоор шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч "С" -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Манай компани нь Д аймгийн С суманд байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Г”  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

1. Гэрээний 2.4-т зааснаар төслийн ажил эхэлсэн өдрөөс 45 хоногийн хугацаанд 11,, төгрөгийн ажлын хөлсөөр харилцан тохиролцож ажил эхэлсэн боловч ерөнхий гүйцэтгэгч “Г”  ХХК-ний зүгээс санхүүжилтийг цаг хугацаандаа өгдөггүй 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл бага багаар нийт 33 удаагийн шилжүүлгээр маш ихээр тасалж өгч байсан.

2. Бидний байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д гэрээний үнийн дүнгийн 3 хувь буюу 33,, төгрөгийг гэрээ байгуулсны дараа, 4.2-т гэрээний үнийн дүнгийн 9 хувь буюу 9,9, төгрөгийг гүйцэтгэгч ажлаа эхлүүлэхэд төлнө, 4.3-т гэрээний үнийн дүнгийн 41 хувь буюу 45,1, төгрөг, 4.4-т үлдэгдэл 2 хувь буюу 22,, төгрөгийг тус тус олгоно гэж заасан гэрээний үүргийн гүйцэтгэлээ нэг ч удаа хангаагүй нь манай компанийн зүгээс ажилчдын цалин, хоол хүнс гээд ажиллах нөхцөл ямар боломжгүй болсон. Үүний дагуу захиалагч компанид удаа дараа мэдэгдсэн боловч огт хүлээж аваагүй удахгүй өгнө гэдэг хариу л өгдөг байсан.

 3. Нэхэмжлэлийн 9 дүгээр зүйлд заасан ажилчдын цалин манай компанийн хариуцах ажил биш бөгөөд манай компанид ажиллаж байсан хэдэн ажилчидтай харилцан тохиролцож ажиллуулсан бөгөөд хоолны зардал 7,5, төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй зүйл болно. Мөн түрээсийн зардал хэтэрсэн 3,5, төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний 9.6-д дахь заалтын дагуу манай компанийн зүгээс хариуцаж байсан бөгөөд бригадаа хот руу буулгахдаа тоног төхөөрөмжүүдээ 11.1-ны өдрийг хүртэл ажлын талбайд бүрэн үлдээгээд явсан нь захиалагч компанийн зүгээс түрээсээр тоног төхөөрөмж авах үндэслэлгүй байсан.

4. Манай компанийн зүгээс гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлж байсан захиалагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийн үүргээ биелүүлэлгүй урт хугацаагаар сул зогсолт хийсэн бөгөөд ажилчид цалингүй, хоолгүй болох нөхцөл бүрдсэн тул манай Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан  ажилтан Хосбагана нь 7 дугаар сарын 1-ний өдрөөс захиалагч компаниас асууж байгаад ерөнхий захиалагч “Жи 00 00” ХХК-д орчуулагч ажилтнаар ажилд орсон.

5. Ерөнхий гүйцэтгэгч компани нь 9 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш манай компанийн ажилчдыг өдрөөр цалинжуулна гэж авч үлдсэн бөгөөд Б.Ма, Ба, нарыг барилгын талбайгаас хөөж явуулсан нь ажил бүрэн гүйцэтгэх ямар ч боломж нөхцөл байхгүй болсныг харуулж байна. Мөн “Г”  ХХК-ийн нэхэмжилж буй 57,247, төгрөг нь ор үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд “Г”  ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 5. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, итгэмжлэл /хх-4/, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5-1/, хариу тайлбар /хх-125/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-163-184/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

6.Хариуцагч нь итгэмжлэл /хх-24-25/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-26/, хариу тайлбар /хх-3-33/, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-45-49/, сөрөг нэхэмжлэл /хх-54-57/, "С" -ийн ажилчдын цалингийн хүснэгт /хх-58/, гэрэл зураг /хх-59-68/, сөрөг нэхэмжлэл /хх-73-76/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-91-15/,  хариуцагч авлага, өглөгийн товчоо /хх-148/, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21/195 дугаар Бараа материал тоног төхөөрөмж түрээслэх гэрээ /хх-149-152/, иргэн Т.На, Д.А, Ц.Цо нарын тайлбар /хх-153-156/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-157-158/,   ажил гүйцэтгэх гэрээ /хх-191-24/, “Г” ХХК-ийн албан бичиг /хх-25-211/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч "С" нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 29,425, төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан 57,247,  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч “Г” ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд баригдах лабораторийн барилгын карказ угсралтын ажлыг 11,, төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь уг ажлын төлбөрт нийт 87,546, төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 22,, төгрөг, алданги 7,425, төгрөг, нийт 29,425, төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ... нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх ажиллах хүч дутмаг, инженер техникийн ажилтангүй, ажлын цаг ашиглалт муу зэргээ шалтгаалан  ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох барилгыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөхгүйгээр хаяж явснаас манай компани тус ажлыг дуусгахын тулд төсөвлөснөөс илүү зардал гаргаж ажилласан гэж тайлбарлан, нэхэмжлэгчээс 57,247,  төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

 

3. Хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” болон  дансны хуулга, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Талууд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч нь  Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд гүйцэтгэх лабораторийн барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, хариуцагч нь ажлын хөлсөнд 11,, төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

3.2. Хариуцагч “Г” ХХК нь дээрх гэрээт ажлын хөлсөнд 33 удаагийн гүйлгээгээр 87,546, төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

Иймд гэрээний шинж талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээ байгуулсан эсэх болох гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

3.3. Гэрээний 2.4-д зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэх ажлын төслийн талбайг ашиглаж эхэлснээс хойш 45 хоногийн дотор барилгын карказ  угсралтын ажлыг хийж дуусгах үүрэг хүлээсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төслийн талбайг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс ашиглаж эхэлсэн байна.

 

4.Харин нэхэмжлэгч тал нь уг барилгын ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэж байгаад орхиж явсан байх бөгөөд талууд ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн эсэх, гэрээт ажлын хугацаа хэтэрсэнд талуудын хэнийх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох талаар маргаж байна. 

 

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний үр дүн болох барилгын карказ угсралтын ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй шалтгаанаа  ...хөрөнгө оруулалт орж ирдэггүй, барилгын материалаа цаг хугацаандаа өгдөггүйгээс сул зогсолт их байсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ

 

Хэрэгт  хариуцагч “Г” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ зөрчиж, тохирсон хугацаандаа барилгын материалыг өгдөггүйгээс нэхэмжлэгч сул зогсолт хийх өдөр их байсан гэх ямар нэгэн баримт авагдаагүйгээс гадна шүүх хуралдаанд оролцсон гэрч нар ...гүйцэтгэлийн мөнгө дутуу орж ирсэн гээд цалин мөнгийг өгдөггүй байсан, ажлын талбай дээр ажиллах хүч дутмаг байсан, ... сул зогсолт хийж байгаагүй, өдөр бүр ажилдаа гардаг байсан гэж мэдүүлжээ.

 

 Иймд нэхэмжлэгчийн ... хариуцагч барилгын материалаа цаг хугацаандаа өгдөггүйгээс болж хугацаа алдсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхээс гадна ажлын үр дүнг бүрэн хийж гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэж өгсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч нь  2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн 49,7 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр ажлын үр дүнг хариуцагч тал хүлээн авсан гэж үзнэ.

 

 Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний дагуу төлөх төлбөрөөс хийж гүйцэтгэсэн ажилд тохирсон төлбөрийг төлөх үүрэгтэй боловч ажлын хөлсөнд нийт  87,456, төгрөгийг төлсөнд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг 49,7 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгсөн буюу гэрээгээр тохирсон үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйд хариуцагчийн буруутай байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул  нэхэмжлэгч "С" -ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 29,425, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Түүнчлэн, хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гарган, нэхэмжлэгчийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардалд нийт 57,247, төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг 2021 оны 9 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх боловч энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд 57,247, төгрөгийн зардал гарсан эсэх, уг зардал нь тухайн барилгын ажлын дутууг хийж гүйцэтгэхэд зориулагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч нь хэрэгт баримт өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч “Г” ХХК-ийн нэхэмжлэгч "С" -д холбогдуулан гаргасан  57,247, төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "С" -ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 29,425, төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Г” ХХК-ийн  нэхэмжлэгч "С" -д холбогдуулан гаргасан  57,247, төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 37, төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,185 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭНХЗАЯА