Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 88

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                     Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                   А.Ариунзаяа

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч       Г.Намнансүрэн

      Иргэний хариуцагч                                   Б.Мөнхсүх

      Нарийн бичгийн дарга                     Х.Нарантуяа нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардархад овогт Галт-Одын Энх-Ялалтад холбогдох 201718000121  тоот хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,  аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 9-р хороо 782-56-4 тоотод оршин суудаг, ХСИС-н цагдаагийн сургуулийн сонсогч, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хар дархад овогт Галт-Одын Энх-Ялалт, /РД:МЮ98042917/,

 

Шүүгдэгч Г.Энх-Ялалт нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Сайхан хөтөл” явах замд “Тоёота Приус” маркийн 48-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.Солонгын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Энх-Ялалтын 2017 оны 05-р сарын 12-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр найз Мөнхсүхтэй гэрийнх нь гадаа очиж уулзах гэж байхдаа өөрийн хамаатны ах Мөнхсүхийн саарал өнгийн “Приус 11” маркийн тээврийн хэрэгслийг унаж уулзсан. Мөнхсүх нь “манай хэдэн эмэгтэй найз байгаа чамайг машинтай байгаа дээр чинь хэдүүлээ маргааш ээж мод орчихоод ирье” гэж Мөнхсүхтэй ярьж тохиролцоод маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явахаар болсон. Маргааш нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед би 48-25 УНЭ улсын дугаартай саарал өнгийн “Приус 11” маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Мөнхсүхийг гэрээс нь очиж аваад Сүхбаатар сумын ЕБС-н 1 дүгээр сургууль руу өгсдөг засмал замаар өгсөөд явж байхад Солонго, Болортунгалаг гарч ирсэн. Мөнхсүх нь “хэдүүлээ тохирсноороо “Ээж” мод орох уу, өргөх идээ будаа авсан юм уу” гэж асуухад Солонго, Болортунгалаг нар нь “юу ч аваагүй ш дээ” гэж хэлэхээр нь би “өргөх идээ, будаа авахгүй бол болохгүй ш дээ” гэж хэлсэн чинь Солонго, Болортунгалаг, Мөнхсүх бид нар “Сайханы хөтөл” оръё гэж ярилцаад явахаар болсон. Сайханы хөтөл дээр очоод Солонго, Болортунгалаг, Мөнхсүх бид нар зураг татуулж, хоорондоо ярилцаж сууж хөгжилтэй байсан. Сайханы хөтөлөөс хэдэн цагийн үед явсан гэдгээ мэдэхгүй байна. Замд явж байхад жолооны хүрд гэнэт л баруун тийшээгээ болоод буцаад зүүн тийшээ дарах гэтэл үрүүл хөдлөхгүй, тоормос гишгэх гэсэн чинь тоормос гишгэж болохгүй хатуурчихсан шууд машин онхолдсон. Би өөрийгөө ухаан алдсан үгүй гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би машины онгорхой цонхоор өөрийгөө түрүүлээд гарсан гэж бодсон чинь гадаа Солонго, Болортунгалаг, Мөнхсүх нар гарчихсан гадаа сууж байсан. Мөнхсүх миний утсыг аваад эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Удаагүй түргэний машин ирээд бид нарыг авч явсан. Солонго, Болортунгалаг, Мөнхсүх бид нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мөнхсүх бид 2 хамгаалах бүс зүүчихсэн байсан. Солонго, Болортунгалаг нар нь хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би жолооны ард сууж жолоо барьж байсан. Мөнхсүх миний хажууд зорчигийн талд суугаад, миний ард талын суудал дээр Болортунгалаг, Мөнхсүхийн ард Солонго сууж явж байсан. Би хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй. 48-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Сэлэнгэ аймагт манай ах Мөнхсүх унаж хэрэглэдэг. Намайг тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад Солонго, Болортунгалаг, Мөнхсүх нар нь тээврийн хэрэгслийн жолоог булааж, намайг татаж чангаасан зүйл байхгүй. Хөндлөнгөөс ямар нэгэн зүйл нөлөөлөөгүй. Би 60 км цагийн хурдтай явж байсан. Замд явж байхад замын онгорхой байхаар нь би тойрч гарах гээд жолооны үрүүлээ зүүн гар тал руу болгож дарахал жолооны хүрд огцом баруун тал руу эргэхээр нь  би зүүн гар тал руу дарах гэсэн боловч үрүүл түгжигдээд жолоодлогогүй болсон. Би тоормос гишгэсэн боловч хатуураад гишгэж болохгүй байсан. Тэгээд машин онхолдоод осол гарсан. Өдөр байсан болохоор үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний явж байсан сул шороотой, шороон зам байсан. Би 2016 оны 11 дүгээр сард анх жолооны курсийг Улаанбаатар хотод төгсөж жолооч болсон. Би тээврийн хэрэгсэл жолоодон явах эрхийн үнэмлэхтэй. Би Мөнхсүх ах руу утасдаж “машиныг чинь авлаа шүү” гэж хэлээд авсан. Би урд шөнө нь сайн унтаж амарсан. Тээврийн хэрэгсэл жолоодох бүрэн боломжтой байсан. Надад нойргүй хонож, ядарч, зүйрмэглэсэн зүйл байхгүй. Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 120,121-р ху/,

2. Шүүгдэгч Г.Энх-Ялалтын 2017 оны 05-р сарын 25-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын өгсөн: ... Надад сонсгож байгаа зүйл ангийг буюу ялыг ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл алга байна. Би өөрийн анхаарал болгоомжгүйгээсээ болж зам тээврийн осол гаргаж зорчин явж байсан Г.Солонго, Н.Болортунгалаг нарын биед гэмтэл учруулсандаа харамсаад барахгүй байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.  Би болсон хэрэг явдлын талаар урд өгсөн сэжигтний байцаалт мэдүүлэгтээ тодорхой хэлж ярьсан, надад нэмж хэлж ярих зүйл байхгүй байна. Миний явж байсан зам нь сул шороо ихтэй зам байсан, Замд ямар нэгэн гуу, жалга, нүх хөдөлгөөнд саад болох зүйл байгаагүй. Тухайн осол болсон цаг үед гадаа халуун, дулаахан өдөр байсан. Үзэгдэх орчин чөлөөтөй харагдаж байсан. Тухайн явж байсан замд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Би тээврийн хэрэгслийг 60-65 километр цагийн хурдтай явж байсан. Надтай нийлээд 4 хүн байсан. Би өөрөө хамгаалах бүсээ зүүчихсэн байсан. Зорчигч М.Мөнхсүх нь хамгаалах бүс зүүсэн байсан, Солонго, Болортунгалаг  нар хамгаалах бүс зүгээгүй байсан.  Эсрэг урсгалд миний өөдөөс ямар нэгэн тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Миний машины өмнө, хойно ч гэсэн ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, халтиргаа хулгаа байгаагүй, гадаа гэрэлтэй гээгээтэй байсан тул гэрэл асаах шаардлага байгаагүй, эсрэг урсгалд машин байгаагүй учир гэрэлд гялбасан асуудал байхгүй, халтиргаа гулгаа ч байгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Надад тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад Мөнхсүх, Солонго, Болортунгалаг нар татаж чангаасан зүйл байхгүй. Гэнэт машины үрүүл түгжигдээд, тоормоз гишгихэд хатуурч гишгэх боломжгүй болоод машин замаас гараад өнхөрөх шиг болсон тэгээд юу болсон талаар мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн  машины хамгаалах бүсэндээ татагдсан байсан сэрсэн. Машинаас гарахад Мөнхсүх, Солонго, Болортунгалаг нар машинаас гарчихсан байсан. Миний анхаарал болгоомжгүй байснаас л ийм хэрэг болсон. Өөр ямар нэгэн шалтаг шалтгаан гээд байх зүйл, ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Жолоо бариад явж байхад уг нь зүгээр л байсан. Машин унтарсан байхад үрүүл нь түгчигддэг 2 тийшээ нь хөдөлгөхөд хөдлөхгүй яг тэрэн шиг хөдөлгөхөд түгчигдсэн байсан. Тэгээд л машин онхолдсон Гадаа тогтуун байсан, ямар нэгэн салхи шуурга үгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, ямар нэгэн цас, манан гэх зүйл байгаагүй. Надад дээрх дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Надад тээврийн хэрэгслийг хурдтай явах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би 2016 оны 11 дүгээр сард анх жолооны курс төгсөн жолооч болсон. Жолооч барих ур чадвар жоохон дутмаг, нээх туршлагатай биш. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн. Нэмж хэлж ярих зүйл гэвэл би өөрийн анхаарал болгоомжгүйгээсээ осол гаргасандаа харамсаж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 123,124-р ху/,

3. Шүүгдэгч Г.Энх-Ялалтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мөнхсүх найзтайгаа уулзахад манай  хоёр найз байгаа гэхээр нь тэднийг аваад бүгдээрээ хамт Сайханы хөтөл явсан.  Очоод тэнд зургаа даруулаад буцаж яваад уулын уруу хурд хэтрүүлээгүй ч гэсэн  замдаа осолдсон. Өгсүүр газар байсан. донсолгоонд ороод замаас хазайсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдөр архи уугаагүй. Хохиролд 300000 төгрөг төлсөн. Нийт 1150100 төгрөг төлөх ёстой.  850000 төгрөгийг төлөөгүй үлдсэн Үлдсэн төлбөрөө 2017 оны  8 дугаар сарын 1-нээс төлнө гэж тохиролцсон. Гэм буруугаа ойлгосон. Хохирлоо хэлсэн хугацаандаа төлнө. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. гэх мэдүүлэг,

        4.Хохирогч Г.Солонгын хууль ёсны төлөөлөгч Г.Намнансүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний охин энэ залуугийн машинтай явж байгаад онхолдсоны улмаас хүнд гэмтэл авсан. Эмчилгээний мөнгийг нэхэмжилсэнээс 300.000 төгрөгийг нь өгсөн. Одоо үлдэх мөнгийн тогтоосон хугацаандаа өгнө гэж найдаж байна. Цаашид эмчилгээний зардал гарвал нэхэмжлэл гаргах эрхийг минь нээлттэй орхиж өгнө үү. Одоогоор дахин нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг,  

       5.Хохирогч Г.Солонгын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр найз Болортунгалаг, Мөнхсүх, Энх-Ялалт бид нар хоорондоо ярьж тохирч байгаад Сайханы хөтөл рүү 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явахаар болсон. Маргааш өглөө нь хичээлдээ явчихаад өдөр 14 цагийн үед хичээлээ тараад Болортунгалаг бид 2 манай гэрт байхад Энх-Ялалт, Мөнхсүх нар нь 14 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машинтайгаа ирээд бид 4     Сайханы хөтөл рүү явсан. 15 цагийн үед очоод зургаа даруулж, ойр зуурын юм ярьж байгаад нээх удаагүй харихаар болоод явцгаасан. Энх-Ялалт машинтай явж байсан болохоор нь би Энх-Ялалтын өөрийнх нь машин юм байх гэж бодож байсан. Энх-Ялалт өөрөө машинаа бариад жолоочийн хажуу талын суудал дээр Мөнхсүх, жолоочийн ар талын эсрэг суудал дээр Болортунгалаг, зорчигч талын арын суудал дээр би сууж явсан. Миний санаж байгаагаар Энх-Ялалт нь машинаа гэнэт л хурдтай жолоодоод явж байхад гэнэт машин 2 тийшээгээ дайвалзаад цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Би нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Энх-Ялалтыг машин жолоодож байхад Болортунгалаг, Мөнхсүх бид нар жолоочид саад учруулж, татаж чангаасан, жолооний үрүүл булаасан зүйл байхгүй. Миний бодож байгаагаар Энх-Ялалт нь машинаа хурдтай жолоодон явж байснаас л осол гарсан байх гэж бодож байна. Хурдтай явж байсан гэдгийг л мэдэж байна. Хэдэн км цагийн хурдтай байсныг мэдэхгүй байна. Би эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Би баримтыг авчирж хэрэгт хавсаргана. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 27-р ху/,

   6. Хохирогч Г.Солонгын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ... Хариулт: Г.Энх-ялалт нь тээврийн хэрэгслийг хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар сайн анзаарч хараагүй мэдэхгүй байна. Г.Энх-ялалт нь ямар нэгэн байдлаар үг хэллэг хэлээгүй. Бид нарын сууж явж байсан тээврийн хэрэгсэл 2 тийшээгээ дайвалцаад л онхолдсон санагдаж байна. Би цааш нь юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Бид нарын явж байсан зам, сул шороо ихтэй зам байсан. Тал газар байсан. Г.Энх-ялалтыг тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад хөндлөнгөөс нөлөөлж, татаж чангаасан зүйл байхгүй. Одоогоор биеийн байдал хэвийн байна. Миний баруун талын нүд юм харахдаа бүрсийж харагдаж байгаа. Эм тариа хэрэглэж байгаа. Улаанбаатар хотод эмнэлгээр явж, шинжилгээ хийлгэж, үзүүлж байгаа. Цагдаагийн байгууллагаар өөр нэмж шалгуулах зүйл байхгүй байна. Би эмчилгээний зардал, болон замын зардлаа, мөн цаашинд эмчлэгдэх эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 28-р ху/,

    7. Насанд хүрээгүй хохирогч Н.Болортунгалгын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би Г.Энх-ялалт гэх залууг таньж мэдэхгүй өмнө нь харж байгаагүй. 2017.04.12-ны өдөр “Сайханы Хөтөл” рүү явах үедээ л анх удаагаа харсан юм. Найз нөхдийн ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2017.04.11-ны өдөр би ангийн найз Солонготой фэйсбүүкийн чатаар харьцаж байгаад “Ээж мод” руу явахаар болсон юм. Маргааш 2017.04.12-ны өглөө хичээлдээ яваад өдөр манай хичээл 14 цагийн үед тарсан. Хичээл тараад Солонго бид хоёр Солонгоогын гэрлүү явах гэж байхад ”Мөнхсүх нь Солонгогын гар утас руу нь мэссэж бичээд хаана байгаа юм одоо “Ээж мод” руу явах уу гэж асуусан. Сургуулийн хажууд Мөнхсүх нь миний танихгүй нэг залуу Г.Энх-ялалтын хамт саарал өнгийн “Приус” машинтай ирчихсэн зогсож байсан. Машинд суугаад “Ээж мод” руу явлаа гэхэд өргөх сүү, будаа авсан юм уу гэж Энх-ялалт, Мөнхсүх, Солонго бид нар хоорондоо ярилцаад өргөх сүү, будаа аваагүй болохоор “Ээж мод” руу явахаа болчихсон юм. Тэгээд Энх-ялалт, Мөнхсүх, Солонго бид 4 хоорондоо ярилцаж байгаад “Сайханы Хөтөл” рүү явахаар болсон юм. Бид нар “Сайханы Хөтөл” рүү 14 цагийн үед очоод тэндээ зураг авахуулж, ойр зуурын юм ярьж байгаад харихаар болсон.  Машинд суухдаа Солонго бид хоёр машины ард суугаад “Сайханы Хөтөл” дээр авахуулсан зурагнуудаа үзээд сууж байсан чинь гэнэт л машин дээшээ болоод өнхөрж байгаад зогсох шиг болсон. Би машины цонхоор гараад машин руу харахад надад зөвхөн Солонго харагдсан тэгээд л нэг мэдсэн ухаан алдаж унаад сэрсэн чинь эмнэлэг сэрсэн юм. Тээврийн хэрэгслийг Энх-ялалт өөрөө жолоодож, зорчигч талын суудал дээр болохоор Мөнхсүх, Мөнхсүхийн арын суудал дээр Солонго, би жолоочийн арын суудал дээр сууж явж байсан.  Энх-ялалт, Мөнхсхүх нар нь хамгаалах бүс бүсэлсэн талаар нь анзаарж хараагүй болохоор мэдэхгүй байна. Солонго бид хоёр арын суудал дээр сууж явж байсан болохоор хамгаалах бүс бүслээгүй байсан. Мөнхсүх, Энх-ялалт Солонго бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний бодож байгаагаар тээврийн хэрэгслийг Энх-ялалт нь хурдтай жолоодон явж байснаас л осол гарсан байх гэж бодож байна.  Мөнхсүх, Солонго бид гурав Энх-ялалтыг тээврийн хэрэгсэл жолоодож явж байхад нь хөндлөнгөөс нөлөөлж, татаж, чангаасан, зүйл байхгүй. Миний харснаар бид нарын явж байсан сул шороотой зам байсан. Замд ямар нэгэн гуу, жалга байсан талаар нь анзаарч хараагүй. Гадаа халуун, нартай өдөр байсан машины цонхоор харахад үзэгдэх орчин чөлөөтөй харагдаж байсан. Энх-ялалт нь яагаад тээврийн хэрэгслийг хурдтай жолоодож байсан талаар мэдэхгүй байна. Солонго, Мөнхсүх бид нарын зүгээс Энх-ялалыг машин хурдтай жолоодож явахад нь нөлөөлсөн зүйл байхгүй.  Миний харснаар Энх-ялалт нь машин барьж явах чадвартай байсан. Нойрмоглож, ядарсан зүйл харагдаагүй. Би Энх-ялалтыг тээврийн хэрэгслийг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар нь хараагүй. Би Солонготой хамт “Сайханы Хөтөл” дээр авахуулсан зургаа үзээд явж байсан. Намайг Мөнхсүх, Энх-ялалт нар намайг дарамтлаж, айлгаж сүрдүүлж дарамтлаж дагуулж явсан зүйл байхгүй байна. Би зүгээр Солонгод хань болох гэж хамт явсан. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд их гомдолтой байна. Хуулийн энэ хэргийг шийдвэрлэж ,шалгаж өгнө үү гэж л хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 31-р ху/,

8. Насанд хүрээгүй хохирогч Н.Болортунгалгын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би тээврийн хэрэгслийн арын суудал дээр Солонготой хамт “Сайханы Хөтөл” дээр авахуулсан зургаа үзээд явж байсан юм. Тэгсэн машин гэнэт л өнхөрөөд явчихсан юм. Машин онхолдох үед ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Би Энх-ялалтыг тээврийн хэрэгслийг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар нь хараагүй. Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй байна. Нэхэмжлэх санал хүсэлт гомдол байхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 32-р ху/,

   9. Иргэний хариуцагч Б.Мөнхсүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.Энх-ялалт нь миний том эгч Мөнхцэцэгийн том хүү нь байгаа юм. Миний нэр дээр одоо энэ зам тээврийн осолд орсон 48-25 УНЭ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ажилтай явсан юм. Тэр үед миний “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл нь манай гэрийн хашаанд байсан юм. Над руу Энх-ялалт яриад “Таны машиныг Сэлэнгэд жоохон унаж байгаад өгье” гэж утсаар ярьсан юм. Би Энх-ялалтад машин авахыг нь зөвшөөрсөн. Манай эхнэр надад утсаар ярихдаа “Энх-ялалт ирээд машин аваад явлаа шүү” гэж ярьсан. Намайг Улаанбаатар хотод ажилтай байхад эгч Мөнхцэцэг нь утсаар яриад “Энх-ялалт машинтай чинь явж байгаад аваарт орчихлоо гэж ярьсан” юм. Энх-ялалтыг хэзээ аваарт орсон цаг, хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Энх-ялалт нь өмнө 2017 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна нэг удаа надаас гуйж байгаад машиныг авч унаж хэрэглэж байсан. Энх-ялалтыг юунаас болоод осолдсон талаар надад тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй байна. Миний машинд илтэд мэдэгдэх эвдрэл гэмтэл байгаагүй, тээврийн хэрэгсэл  бүрэн бүтэн байсан. Миний машин эвдэрч, гэмтсэн байсан. Миний машиныг манай Энх-ялалт нь жолоодож яваад осолд холбогдсонд маш их харамсаж байна. Гэхдээ би өөрийн машинаа хууль хяналтын байгууллагад хамааруулмааргүй байна. Би машинаа 5 сая төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос хувь хүнээс худалдаж авч байсан юм. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд суухгүй. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой, нэхэмжлэх зүйл, гаргах, санал гомдол байхгүй байна ...гэх мэдүүлэг, / хх-ийн 34-р ху/,     

10. Гэрч Б.Мөнхсүхийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцоход татгалзах зүйл байхгүй байна. Энх-Ялалт миний машиныг надаас гуйж авсан юм. Тэрнээс дураараа авсан зүйл байхгүй. Би уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос хувь хүнээс худалдаж авч байсан юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх эзэмшигчийн  нэрийг одоо хүртэл өөрийнхөө нэрээ сольж чадаагүй, амжаагүй байгаа. Тэрнээс уг тээврийн хэрэгслийг би худалдан авсан болохоор миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

     11. Насанд хүрээгүй гэрч М.Мөнхсүхийн 2017 оны 05-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 11-ны орой Энх-Ялалтай хотоос ирчихсэн гэж гээд Гурвалжингийн уулзвар дээр ирж машинтай авсан. Энх-ялалт бид 2 машинд уулзаад писи, тоглоом ойр зуурын юм ярьж байгаад салаад явцгаасан. Орой намайг Энх-ялалт нь гэрт хүргэж өгсөн. Би гэртээ орой 00 цаг өнгөрч байхад ороод фэйсбүүк ороод байж байхад Солонго над руу чат бичсэн. Солонго нь намайг “машинтай байгаа юм уу?  Маргааш ээж мод орох талаар ярилцъя” гэж хэлсэн. Солонго нь “маргааш орой хичээл тарсны дараа би залгая” гэж хэлсэн. Маргааш нь 2017.04.12-ны өдөр 13 цагийн үед Солонго нь “хичээл тарчихлаа” гэж утсаар ярихад Солонго нь 1 сургуулийнхаа тэнд явж байхад Солонго нь өөрийн найз Болортунгалагтай хамт явж байсан. Энх-ялалт бид хоёр Энх-ялалтын саарал өнгийн Приус маркийн машинтай Солонго, Болортунгалаг 2-г очиж авсан.  Солонго, Болортунгалаг, Энх-ялалт бид нар машинд сууж байхдаа “Ээж мод” руу явах гэж байгаа юм бол өргөх сүү, чихэр авсан юм уу” гэж хоорондоо ярилцаж байгаад өргөх сүү, чихэр аваагүй болохоор Ээж мод орохоо больсон юм. Тэгээд бид 4 ярилцаж байгаад “Сайханы Хөтөл” рүү явахаар болсон юм. Тэгээд “Сайханы Хөтөл” дээр очоод зураг авахуулж, ойр зуурын юм ярьж байгаад л удаагүй эргээд харихаар больцгоосон. “Сайханы Хөтөл”-с хөдлөөд замд явж байхад  машин нь миний бодлоор 3 удаа бүтэн эргээд онхолдсон байх. Нэг мэдсэн намайг “сэрээрэй машинаас гараарай” гэж хэлж байсан. Солонго нь машины доор дарагдсан байхад нь татаж гаргаж ирээд би Энх-ялалтын утсаар эмнэлгийг байгууллагад мэдэгдэж түргэн дуудсан.  Тэгээд нэг мэдсэн би ухаан алдаж унаад эмнэлэгт сэрсэн. Солонго, Болортунгалаг, Энх-ялалт бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгслийг Энх-ялалт нь жолоодож явж байсан. Би Энх-ялалтын хажууд зорчигчийн талд сууж байсан, миний арын суудал дээр  Солонго суугаад, Энх-ялалтын арын суудал нь дээр Болортунгалаг нь сууж явж байсан.  Энх-ялалт нь хамгаалах бүх зүүсэн байсан. Болортунгалаг, Солонго бид 3 хамгаалах бүс зүүгээгүй. Солонго, Болортунгалаг бид нар Энх-ялалтыг тээврийн хэрэгсэл жолоодож явж байхад саад болж татаж, чангаасан зүйл байхгүй. “Сайханы Хөтөл”-с харих гээд замд явж байхад машин 2 тийшээгээ найгаж байгаад өнхөрсөн юм. Тэгээд л би нэг ухаан алдаад нэг мэдсэн намайг Энх-ялалт нь сэрээсэн. Замын хувьд бол сул шороотой байсан, замд саад бэрхшээл байгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтөй өдөр 15 цагийн үед болохоор гадаа нартай, халуун өдөр байсан. Энх-ялалтыг хэдэн км цагийн хурдтай машин жолоодож явж байсныг харж амжаагүй юм. Би хамгаалах бүсээ зүүх гэж байхад л машин онхолдсон. Энх-ялалтыг хурдан явах талаар хүчилж, ятгасан зүйл байхгүй. Энх-ялалт нойрмоглож, ядарсан зүйл харагдаагүй, энгийн харагдаж байсан. Жолоо барих чадвартай харагдсан. Энх-ялалт бид 2 Сэлэнгэ аймгийн 4 дүгээр сургуулийн нэг ангид хамт суралцаж байгаад Энх-ялалт нь 7 дугаар ангид байхдаа хот руу шилжчихсэн юм. Солонготой би анх гадуур тоглож байгаад танилцсан юм. Одоо танилцаад 2 жил гаран болж. Болортунгалагийг тухайн 2017.04.12-ны өдөр л харсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,

  12. Гэрч Г.Намнансүрэнгийн 2017 оны 05-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Г.Солонго миний төрсөн охин байгаа юм. Айлын 2 дох хүүхэд, дээрээ нэг ахтай. Г.Солонго Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа. Одоо эмийн эмчилгээ хийлгэж байгаа, уналт таталтын эсрэг эмчилгээнүүдийг хийлгэж байгаа. Өвчин зовиур гэх юм бол толгой өвдөнө, дотор муухайрна, баруун талын нүд нь юм харахдаа муу, бүрсийж харагдаж байгаа. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй, ганцаараа явж чадахгүй, хүний асаргаанд байгаа. Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд гавал тархины тасагт шинжилгээний хариунаас шалтгаалж хотод эмчилгээ хийлгэнэ. Г.Солонгын эм тариа, эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилнэ. Энэ талаар надад хэргийн материалд хавсаргах баримт байгаа. Г.Солонгын эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Энэ зардлыг нөхөн төлөх юм бол надад өөр гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

13. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №28 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Тоёота Приус маркийн 48-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Энх-Ялалт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйлт заалт зөрчсөн.

2. Тоёота Приус маркийн 48-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Энх-Ялалт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйлт заалт зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. ...гэх дүгнэлт /хх-ийн 43-р ху/,

14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 19-ний өдрийн  № 3922 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1.Шинжилгээнд ирүүлсэн “Солонго” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 52-р ху/,

15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 19-ний өдрийн  № 3920 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1.Шинжилгээнд ирүүлсэн “Энх-Ялалт” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 54-р ху/,

16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 19-ний өдрийн  № 3921 тоот актын дүгнэлт хэсэгт:

 1.Шинжилгээнд ирүүлсэн “Болортунгалаг” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 57-р ху/,

    17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 25-ны өдрийн  шинжээчийн дүгнэлт хэсэгт:

        1. Г.Солонгынн биед зүүн чамархай яснаас хөхлөг сэртэн турк эмээл суурь яс баруун ухархайн ар ханын үргэлжилсэн хугарал, тархины хөндийн хий, суурийн хөндийн цус хуралдалт баруун нүдний зовхины цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэнэ.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 62-р ху/,

18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05-р сарын 01-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт:

       1.Н.Болортунгалагийн биед хүзүүний лордоз тэгширсэн, биеийн ерөнхий доргилт, дух, бугуй, сарвуу, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 65-р ху/,

19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 27-ны өдрийн  шинжээчийн дүгнэлт хэсэгт:

       1.Энх-Ялалтын биед аарцагийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэнэ. 

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 70-р ху/,

20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 23-ны өдрийн  шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1.М.Мөнхсүхийн биед нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар  эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 74-р ху/,

          21.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 19-ний өдрийн  № 3919 тоот актын дүгнэлт хэсэгт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Мөнхсүх” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 78-р ху/,

 

Эвдэрсэн эд анги,

зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Салхины шил /урд/

Их

120,000

Солих

2

Буфер /урд/

Их

550,000

Солих

3

Крыло /баруун урд/

Их

80,000

Солих

4

Толь /зүүн/

Их

100,000

Солих

5

Хаалга /зүүн/

Их

130,000

Солих

6

Хаалганы шил /зүүн урд/

Их

50,000

Солих

7

Гэрэл /баруун урд/

Их

350,000

Солих

8

Капут

Дунд

48,000

Засах

9

Урд краказ

Дунд

65,000

Засах

10

Багана /зүүн урд/

Дунд

30,000

Засах

11

Хаалга /зүүн хойд/

Дунд

43,000

Засах

12

Багана /зүүн хойд/

Дунд

55,000

Засах

13

Крыло /зүүн хойд/

Их

120,000

Засах

14

Орой

Дунд

100,000

Засах

 

Шууд зардлын дүн:

 

1,841,000

 

 

 

 

 

 

 

750 гр будаг,тус-мат, лак

Өнгө гаргах

150,000

Материалын

үнэ

 

Будах зардал

 

450,000

Ажлын хөлс

 

Эд анги солих

 

75,000

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

0

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

675,000

 

 

Нийт дүн

 

2,516,000

 

гэх үнэлгээ /хх-ийн 83-р ху/,

 

22.2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №06/17 тоот шинжилгээ хийсэн дүгнэлт:

1.-Тоёота Приус-11 маркийн 48-25 УНЭ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №00674354, арал № NHW110009740 дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг-12 Жанжин 3-56-т оршин суугч С.Шүрэнцэцэгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгт орсон эсэхийг www.transdep.mn хаягаар мэдээлэл авахад 2016 оны 08 дугаар сарын 25-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

2.Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг Япон улсад 2000 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2011.12.15-нд импортлогдсон байна. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хугацаандаа 2016.08.25-нд орж техникийн байдлаа шалгуулаагүй явсан нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцож явсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Зам тээврийн ослын дараа хийгдсэн техникийн үзлэгээр тухайн автомашинд хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд анги /тоормос, жолооны механизмын эд анги/-аас эвдэрч гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй.

Тээврийн хэрэгслийн кузовны зүүн талд нь их хэмжээгээр хонхойж үрчийн хэв гажилтанд орсон, урд салхины шил, зүүн талын арыг харах толь, урд хамгаалалтын хэсэг /гупр/ хагарч хэмхэрсэн, урд нүүрний хэсгийн баруун талын их гэрэл эвдэрч гэмтсэн байв.

3. Асуулт 2-д тодорхой хариулсан болно.

4. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтанд ороогүй автотээврийн хэрэгслийн /байлдааны тусгай зориулалтаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцоогүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 33,34-р ху/,

 

Шүүгдэгч Г.Энх-Ялалтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 132-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол, /хх 117-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх 120,121-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 122-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 123,124-р ху/, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5,6-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-11-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 15-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18-р ху/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 19-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 20-р ху/, хохирогч нарын шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 45-47,52,58,63,67,75,79,97-р ху/, шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 44,55,68,71,76,86,98-р ху/,  хохирогчийн өвчний түүх, /хх-ийн 102-109-р ху/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, /хх-ийн 110-р ху/, хохирогч Г.Солонгын  баримтууд, /хх-ийн 113-116-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 129-р ху/, шүүгдэгчийн жолооны үнэмлэхний хуулбар, /хх-ийн 134-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 135-р ху/, хохирлын баримтууд, /хх-ийн 138-139-р ху/, зэрэг болно.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Энх-Ялалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Сайхан хөтөл” явах замд “Тоёота Приус” маркийн 48-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.Солонгын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Сайханы хөтөл” явах замд “Тоёота Приус” маркийн 48-25 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Солонгын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Энх-Ялалт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж № 1828099 тоот жолоочийн үнэмлэх, № 00674354 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг ирсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх 850.100 төгрөгний төлбөртэй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Энх-Ялалтад 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж  заасны дагуу  дээрхи зүйл ангийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон өөрчлөн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

         Шүүгдэгч Г.Энх-Ялалт нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоосоо 300.000 төгрөгийг нь төлсөн үлдэх 850.100 төгрөгийг  нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялаас нь чөлөөлөх нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Хар дархад овогт Галт-Одын Энх-Ялалтад Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Хар дархад овогт Галт-Одын Энх-Ялалтыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар р зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Г.Энх-Ялалтын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энх-Ялалт оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Энх-Ялалтад оногдуулсан 06 /зургаан/  сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

6.Шүүгдэгч Г.Энх-Ялалт нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1,4-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн № 00674354 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Б.Мөнхсүхэд буцаан олгож, №1828099 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүрүүлсүгэй.

8. Иргэний хуулийн ерөнхий ангийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Энх-Ялалтаас 850.100 төгрөг гаргуулан хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгоугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Солонго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Намнансүрэн нар цаашид эмчилгээний зардал гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурьдсугай.

10.Шүүгдэгч Г.Энх-Ялалт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Төгөлдөрт даалгасугай.

13.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

14.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН