Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

 

 

 

 

 

Э.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогч И.Ихбаяр,

Иргэний нэхэмжлэгч Б.Соёнмандах /онлайнаар/,

Хохирогч Г.Баттөр /онлайнаар/,

Хохирогч С.Дүүжий, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /онлайнаар/,

Хохирогч Л.Нармандах, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар /онлайнаар/,

Хохирогч Б.Эрдэнэбаярын хууль ёсны төлөөлөгч Ю.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Б.Дамба /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Отгончимэг /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Гансүх, Н.Баяр, Ц.Осоржамаа, М.Мэндсүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нямдорж, Л.Батжаргал, Г.Энхтүвшин, Э.Мягмардорж, П.Гансүх /онлайнаар/,

Шүүгдэгч Э.Н, Д.О, Г.М, Т.Д, Ж.Д /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/311  дугаар шийтгэх тогтоолтой Э.Н нарт холбогдох 201526021227 дугаартай 28 хавтас, 6966 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Э.Н-,

  Д.О-,

  Г.М-,

  Т.Д-,

  А.Б-,

               Шүүгдэгч Э.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Москва рестораны гадна "...зээл авахад зуучилж өгнө" гэж хуурч иргэн А.Ганболдоос 800 000 төгрөг шилжүүлэн авсан, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр "...орон сууцны зээлэнд хамруулна" гэж хуурч Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Хаан" банкны тооцооны төв дотор иргэн З.Хорлоогоос өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5005478941 тоот дансаар 13 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2015 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим иргэн Г.Ганбаатарт "...өөрийн эзэмшлийн чулуу" гэж хуурч иргэн Э.Энхбаатарын өмчлөлийн 1.5 кг жинтэй гоёлын тахианы цусан чулууг зарж 2 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр "...өөрийн өмчлөлийн байрыг зарна" гэж хуурч иргэн С.Дүүжийгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаагийн 5-232 тоот хашаа байшинг оролцуулан өмчлөх эрхийн гэрчилгээг нь хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлсэн иргэн Г.Баттөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41-60 тоот 3 өрөө орон сууцыг Хан-Уулын дүүргийн нотариатч дээр "Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, байрны үнийн зөрүү гэж бэлнээр 40 000 000 төгрөгийг иргэн С.Дүүжийгээс шилжүүлэн авсан, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр "3 хоногт багтаан зээл гаргаж өгнө" гэж хуурч иргэн А.Гэрэлээгээс 750 000 төгрөгийг Энхтайваны гүүрний доод талд байх Наран хотхоны Хаан банкны самбараас 5005478941 дугаар дансаар шилжүүлэн авсан,

               Шүүгдэгч Э.Н, Г.М нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Хаан банкны тооцооны төвөөс иргэн Д.Алтангэрэлд "...охин Г.Маралын данснаас нь мөнгө авч өгнө" гэж хуурч Г.Маралын эзэмшлийн Хаан банкны 5029312536 тоот дансыг Э.Н нь өөрийн 88367236 дугаарын утасны Мобайл банктай холбож 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 588 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо Саппоро төвийн орчим Б.Отгонжаргалд орон сууцны 8 хувийн зээлд хамруулна гэж хуурч гэрээ байгуулах замаар төөрөгдөлд оруулж 1 260 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, 2015 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд "Шуурхай зар" сонинд "бүх төрлийн зээлд зуучилна, утас 88024512, 88590527" гэсэн зар тавьж уг зарын дагуу холбогдсон Б.Мөнхтуяад Г.Мыг Монгол банкинд ажилладаг, орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж хуурч 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо дүүргийн тойргийн нотариатын байранд зээлийн гэрээ байгуулах замаар төөрөгдөлд оруулж бэлнээр 1 500 000 төгрөг, иргэн Н.Уянгын эзэмшлийн Хаан банкны 5026561777 дугаартай дансаар 2 000 000 төгрөг нийт 3 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "зээлд зуучилна, утас 99733212" гэсэн зар тавьж уг зарын дагуу холбогдсон иргэн Ч.Мөнхтуяад "Г.Мыг Монгол банкинд ажилладаг, Хаан банкны зээл 10 хоногийн дотор гаргаж өгнө" гэж хуурч Чингэлтэй дүүргийн 4-р хороо тус дүүргийн Татварын хэлтсийн гадна 1 800 000 төгрөгийг Г.Мын дансаар шилжүүлэн авсан авсан, 2016 оны 9 дүгаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 сарын 07-ны хооронд иргэн Э.Урантуяад "бага хүүтэй төслийн зээл гаргаж өгнө" гэж хуурч Г.Мын Хаан банкны 5171048383 дугаар дансаар нийт 17 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Очирбатад "банкны баталгаа гаргаж өгнө" гэж хэлж хуурч Хаан банкны 5171048383 дугаар дансаар нийт 2 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн А.Жулдызд "төслийн зээл гаргаж өгнө" гэж хуурч "Хаан" банкны 5171048383 дугаар дансаар нийт 1 165 500 төгрөгийг шилжүүлэн авсан, 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд "орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө" гэж хэлж хуурч иргэн М.Цогбаяраас 1 500  000 төгрөг, иргэн С.Сүхээгээс 1 500 000 төгрөг, иргэн Б.Ууганбаяраас 4 450 000 төгрөг, иргэн Г.Одхүүгээс 2 650 000 төгрөг тус тус "Хаан" банкны 5030440847 дугаар дансаар шилжүүлэн авсан, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт С.Гүнцэцэгт урьдчилгаа төлбөргүйгээр 8 хувийн орон сууцны зээл гаргаж өгнө гэж хуурч 5 150 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зар мэдээ сонины 08 дугаарт "Банкны бүх төрлийн зээлд найдвартай зуучилна" гэсэн зарын дагуу холбогдсон иргэн У.Энхбаярт Монгол банкны мөнгөний бодлогын хэлтсийн дарга ажилтай Саранцэцэг гэж өөрийгөө танилцуулан, урьд авсан зээлүүдийг хааж дахин шинээр зээл гаргаж өгнө гэж хуурч 1 000 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КФС түргэн хоолны газрын 2 дугаар давхарт Хаан банкны салбараас Э.Нын 5030440847 дугаар дансанд шилжүүлэн авсан,

Шүүгдэгч Э.Н, Д.О нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин хотхоны урд талд иргэн Н.Бат-Эрдэнэд "улаан мөнгөн устай туухай" гэж хуурч зарж 70 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26а байрны 27 тоот иргэн Ц.Эрдэнэбаярын өмчлөлийн орон сууцыг 1 жилийн хугацаатай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан хөлсөлж улмаар хуурамчаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ үйлдэж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, иргэн Н.Бүрэнбаясгалангаас 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 26а байрны 27 тоот орон сууцанд үнэ төлбөргүй суулгана гэж хуурч 15 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Шүүгдэгч А.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110,3 мкв 4 өрөө байрны үл хөдлөх гэрчилгээг хууль бус гэдгийг мэдсээр байж банкны зээлийн барьцаанд тавьж хохирогч Д.Эрдэнэбаярт 176 498 824 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Д нь Баянзүрх дүүргийн тойргийн нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110,3мкв 4 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Эрдэнэбаяр, Б.Цэрэндаваа, Э.Халиун, Э.Зөвлхам нарын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн "Үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө худалдах, худалдан авах" тухай илт хууль бус гэрээг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд 176 498 824 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

               Шүүгдэгч Э.Н, Г.М, Д.О нар нь бүлэглэн Иргэн Г.Баттөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 41-р байрны 60 тоот 3 өрөө орон сууцыг "1 сарын 600 000 төгрөгөөр хөлсөлж байгаад цаашид "Хаан" банкны орон сууцны 8 хувийн зээлд хамруулж худалдаж авна" гэж хуурч Г.Баттөртэй 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22а байрны гадна "Орон сууц хөлслүүлэх" гэрээ байгуулж төөрөгдөлд оруулж улмаар дээрх орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт худал бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Нын нэр дээр шилжүүлэн авч 100 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

               Шүүгдэгч Г.М нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутагт байрлах "Хаан" банкны тооцооны төвөөс иргэн З.Хорлоод "...орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө" гэж хуурч өөрийн "Хаан" банкны 5110008066 тоот дансаар 9 000 000 төгрөг шилжүүлэн авсан, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ш.Чулуунцэцэгт "...Голомт банкнаас 8 хувийн орон сууцны зээл гаргаж өгнө" гэж хуурч Баянзүрх дүүргийн 10-р хороонд өөрийн "Хаан" банкны 5110008066 тоот дансаар 3 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг шилжүүлэн авсан, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "...Хаан банкинд эдийн засагчаар ажилладаг тул төслийн зээл гаргаж өгнө" гэж хуурч Чингэлтэй дүүргийн 5 дүгээр хороонд байрлах "Хаан" банкны АТМ-ээс өөрийн данс руу иргэн Д.Отгонтуяагаас 1 500 000 төгрөг, иргэн Ж.Даас 2 000 000 төгрөг шилжүүлэн авсан, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "...зээл гаргаж өгнө" гэж иргэн А.Баасансүрэнг хуурч мэхлэн 2 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт "...банкны зээл гаргаж өгнө" гэж хуурч иргэн Г.Дүгэррагчаагаас 4 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ундрам Плаза" төвийн гадна "...зээлд зуучилж, зөвлөгөө өгнө" гэж хуурч иргэн Т.Энхтөрөөс 300 000 төгрөг шилжүүлэн авсан, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Л.Нармандахын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 77 дугаар байрны 11 тоот 2 өрөө орон сууцыг "...түрээсээр хөлсөлж сууж байгаад орон сууцны зээлд хамруулан худалдаж авна" гэж хуурч Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах тойргийн нотариат дээр "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээг байгуулж төөрөгдөлд оруулж, улмаар дээрх орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч иргэн Л.Нармандахад 131 249 633 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тойргийн нотариат дээр иргэн М.Пүрэвдоржийг "...оёдлын үйлдвэр ажиллуулах эргэлтийн мөнгө хэрэгтэй" гэж хуурч хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан иргэн Л.Нармандахын дээрх 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалж "Орон сууц худалдах, худалдан авах" гэрээ болон 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж төөрөгдөлд 60 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5110008066 тоот дансанд шилжүүлэн авсан, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг 16 дугаар хороонд байрлах тойргийн нотариат дээр "зээлсэн мөнгөний хүүнд өөрийн байрандаа үнэ төлбөргүй суулгаж, мөнгийг нь хугацаа дууссаны дараа өгнө" гэж хуурч иргэн Э.Энхмөрөнд "Орон сууцанд үнэ төлбөргүйгээр суух" болон "Зээлийн гэрээ" тус тус байгуулан төөрөгдөлд оруулж өөрийн "Хаан банк"-ны 5110008066 тоот дансаар 9 990 000 төгрөг, бэлнээр 10 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 3, 4 дүгээр сард "Үнэгүй.мн" зарын сайтад "банкны зээл гаргаж өгнө" гэсэн зар тавьж уг зарын дагуу холбогдсон Р.Мөнгөнхайчид "зээл түргэн шуурхай гаргаж өгнө" гэж хуурч дансаар нийт 3 330 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Пүрэвдоржид "банкнаас зээл гаргаж өгнө, эсхүл 3 000 000 төгрөг болгож өгнө" гэж хуурч Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "өөрийгөө Монгол банкинд ажилладаг, 750 сая төгрөгийн зээл 7-14 хоногт гаргаж өгнө" гэж хуурч иргэн Ц.Мөнхцэцэгээс 10 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкаар өөрийн 5171048383 дугаарын дансанд шилжүүлэн авсан, 2017 оны 02 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КРС хоолны газрын орчим иргэн Д.Махбалд "банкнаас зээл гаргуулж өгнө" гэж хуурч 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ө.Сэржмядагт Голомт банкнаас зээл гаргаж өгнө" гэж хуурч 500 000 төгрөгийг 104800775300 тоот дансаар шилжүүлэн авсан,

Шүүгдэгч Г.М, Т.Д нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Чингүнжавын гудамж 77-11 тоотод байрлах үл хөдлөх орон сууцны хуурамч гэрчилгээг барьцаалж "...хүүтэй мөнгө зээлдье" гэж хуурч Ё.Мөнхчимэгээс 54 000 000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо "Жоби-72" төв дотор байгуулж төөрөгдөлд оруулж, 54 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Ариунболдод "...барилга буулгалтын ажил олж өгнө" гэж хуурч Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Чингүнжавын гудамж 77-11 тоот орон сууцны хуурамч гэрчилгээг барьцаалж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

              Шүүгдэгч Т.Д нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах тойргийн нотариат дээр 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр "Орхон" аймагт баригдах цэцэрлэгт хүрээлэнгийн тендерийг ажлыг олж өгнө гэж хуурч иргэн С.Мөнх-Амгалангаас 50 000 000 төгрөг шилжүүлэн авсан, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо Спортын төв ордонд байрлах нотариатын газарт барилгын буулгалтын ажил авч өгнө гэж итгэл төрүүлэн иргэн Ц.Мөнхтөрөөс 15 000 000 төгрөг, үргэлжилсэн үйлдлээр "ажил бэлэн болсон, дахиад мөнгө хэрэгтэй" гэж хуурч мэхлэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1 300 000 төгрөгийн бензиний талон авч нийт 16 300 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 6, 7 дугаар сард Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах "Жи Ай Ди" ХХК-ийн захирал Х.Дэлгэрцэцэгт "Сүхбаатар аймагт 16 давхар барилга бариулж байгаа" гэж хуурч 49 472 102 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг шилжүүлэн авсан, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3 060 000 төгрөгийн үнэ бүхий адуу, үхрийн мах, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 6 170 000 төгрөгийн үнэ бүхий адуу, үхрийн махыг Төв аймгийн Зуун мод сум 4-р баг 6-6-4 тоотод оршин суух И.Ихбаяраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж, зээлээр авах нэрээр хуурч авсан, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, "Жи Ай Ди" ХХК-ны байранд иргэн Б.Идэрт концессын гэрээнээс туслан гүйцэтгэгчийн барилгын ажил олж өгнө гэж хуурч "Ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж төөрөгдөлд оруулан 40 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Н, Г.М, Т.Д Д.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Шүүгдэгч А.Байгальмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаар шийтгэх тогтоолоор:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ныг шүүгдэгч Г.Мтай бүлэглэн хохирогч Д.Пүрэвдоржоос банкны зээл гаргаж өгнө эсхүл 3 сая төгрөг болгож өгнө гэж хуурч 1 сая төгрөг шилжүүлэн авсан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Хар хоньт Эрдэнэсүрэнгийн Ныг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, баримт бичиг эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Алаг адуун Ганзоригийн Мыг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Боржигин Түнжинбаатарын Дыг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, баримт бичиг эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Сартуул Даржаагийн Оийг бусадтай бүлэглэн хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Шаргалжуут Архийн Бг эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдад хохирол учруулсан,

Шүүгдэгч Тайж Жамбалын Дыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах илт хууль бус гэрээг гэрчлэн бусдын эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Ныг 6 /зургаа/ жил хорих, шүүгдэгч Г.Мыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих, шүүгдэгч Т.Дыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Д.Оийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,

Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Нын өмнөх Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар, шүүгдэгч Г.Мын өмнөх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Над оногдуулсан 8 жил хорих, шүүгдэгч Г.Мд оногдуулсан 8 жил хорих, шүүгдэгч Т.Дд оногдуулсан 5 жил 6 сарын хорих, шүүгдэгч Д.Оөд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 450 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нын цагдан хоригдсон 445 /дөрвөн зуун дөчин тав/ хоног, шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоног, шүүгдэгч Т.Дын цагдан хоригдсон 217 /хоёр зуун арван долоо/ хоног, шүүгдэгч Д.Оын цагдан хоригдсон 510 /таван зуун арав/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улаан өнгийн шингэн бүхий хуванцар сав, 2 талд нь С1, С гэсэн бичигтэй тугалган металлаар тагласан шилэн савыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар,

 Хэрэгт Баянзүрх дүүргийн 7-р хороо 41-60 тоот 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 2-р хороо 2 дугаар хороолол Чингүнжавын гудамж 77-р байрны 11 тоот 2 өрөө орон сууцнуудыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наас 103 012 500 /нэг зуун гурван сая арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Боржигон Замбагын Хорлоо /РД:МЗ59121261/-д 7 270 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархчууд Гомбожавын Ганбаатар /РД:ЧП71042617/-т 2 500 000 төгрөг, Тэнгис Самбуугийн Дүүжий /РД:НД44021072/-д 40 000 000 төгрөг, Өргөний тэхэн Аюудсэдийн Гэрэлээ /РД:РЭ720121608/-д 750 000 төгрөг, Нангил Баасансүрэнгийн Мөнхтуяа /РД:ФБ71061108/-д 750 000 төгрөг, Боржигон Энх-Отгоны Урантуяа /РД:УЕ84122107/-д 1 500 000 төгрөг, Хиргис Мижиддоржийн Цогбаяр /РД:ЦА83073068/-т 750 000 төгрөг, Боржигон Санжаабээрэнгийн Сүхээ /РД:УУ91090136/-д 750 000 төгрөг, Боржигон Батжаргалын Ууганбаяр /РД:МР91121610/-т 2 150 000 төгрөг, Олхонууд Галхүүгийн Одхүү /РД:ЦГ83040877/-д 1 257 500 төгрөг, Балсан Сумъяагийн Гүнцэцэг /РД:ЙЗ86050428/-т 2 325 000 төгрөг, Уул-Өвгөний Энхбаяр /РД:ЕЭ70100579/-т 510 000 төгрөг, Мянган Намсрайн Бат-Эрдэнэ /РД:ДВ74090611/-д 35 000 000 төгрөг, Боржигон Нанзадын Бүрэнбаясгалан /РД:ШУ88092722/-д 7 500 000 төгрөг,

шүүгдэгч Г.Маас 137 336 000 /нэг зуун гучин долоон сая гурван зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулж, Нангил Баасансүрэнгийн Мөнхтуяа /РД:ФБ71061108/-д 2 350 000 төгрөг, Э.Урантуяад 15 500 000 төгрөг, Шаварт Цогтбаярын Очирбат /РД:НБ82092410/-д 2 000 000 төгрөг, Аскений Жулдыз /РД:БИ85102909/-д 1 663 500 төгрөг, Боржигон Санжаабээрэнгийн Сүхээ /РД:УУ91090136/-д 750 000 төгрөг, Б.Ууганбаярт 2 150 000 төгрөг, Олхонууд Галхүүгийн Одхүү /РД:ЦГ83040877/-д 1 257 500 төгрөг, Соном Дамдингийн Пүрэвдорж /РД:ЦГ60100519/-д 450 000 төгрөг, хохирогч С.Гүнцэцэгт 2 325 000 төгрөг, Уул-Өвгөний Энхбаяр /РД:ЕЭ70100579/-т 510 000 төгрөг, З.Хорлоод 700 000 төгрөг, Дорж Шагдарын Чулуунцэцэг /РД:ХЛ65072661/-т 7 000 000 төгрөг, Алаг адууныхан Ганболдын Дүгэррагчаа /ЗЙ84011417/-д 3 600 000 төгрөг, Санжтан Жамъяндоржийн Пүрэвдорж /РД:ЧР78051812/-д 60 000 000 төгрөг, Энхбаатарын Энхмөрөн /РД:ЛЛ88022070/-д 10 000 000 төгрөг, Боржигон Ренчингийн Мөнгөнхайч /РД:СЭ72041705/-д 3 330 000 төгрөг, Дарьзав Цогбадрахын Мөнхцэцэг /РД:УП91041186/-т 10 000 000 төгрөг, хохирогч Ё.Мөнхчимэгт 6 000 000 төгрөг, хохирогч Б.Ариунболдод 7 000 000 төгрөг,

шүүгдэгч Д.Оөөс 42 500 000 /дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Бат-Эрдэнэд 35 000 000  төгрөг, Н.Бүрэнбаясгаланд 7 500 000 төгрөг,

шүүгдэгч Т.Даас 112 722 102 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун хорин хоёр мянга нэг зуун хоёр/ төгрөг гаргуулж, Цэнд Ёндонгийн Мөнхчимэг /РД:ЧТ77040364/-т 5 250 000 төгрөг, Боржигон Бямбажавын Ариунболд /РД:ЙЭ80091210/-д 8 000 000 төгрөг, Бичээч Сандуйжавын Мөнх-Амгалан /РД:ЧК76080797/-д 50 000 000 төгрөг, Зуунмод Хорлоогийн Дэлгэрцэцэг /РД:МЭ57020507/-т 19 472 102 төгрөг, Лхамжавын Батаагийн Идэр /РД:ЦД86080574/-т 30 000 000 төгрөг,

иргэний хариуцагч М.Ариунболдоос 500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Гүнцэцэгт тус тус олгож,

БЗДүүргийн 1-р хороо 26А байрны 27 тоот 110.3 мкв 4 өрөө орон сууцыг хохирогч Ц.Эрдэнэбаярт, БЗДүүргийн 7-р хороо 41-60  тоот 3 өрөө орон сууцыг хохирогч Г.Баттөрд, БГДүүргийн 2-р хороо 2 дугаар хороолол Чингүнжавын гудамж 77-р байрны 11 тоот 78.22 мкв 2 өрөө орон сууцыг хохирогч Д.Нармандахад тус тус буцаан олгохоор,

Шүүгдэгч А.Б, Ж.Д, иргэний хариуцагч Б.Соёнмандах нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “...Нэг: Ялтан Эрдэнэсүрэнгийн Нын 2015 оны өршөөлийн хуульд хамаарагдах хэргүүд:

-2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БГД-ийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Москва рестораны гадна "...зээл авахад зуулчилж өгнө." гэж хуурч иргэн А.Ганболдоос 800,000 төгрөг шилжүүлж авсан /201460001196/

-2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "...орон сууцны зээлд хамруулна." гэж хуурч БГД-ийн 18 дугаар хороонд байрлах "Хаан банкны тооцооны төв дотор иргэн З.Хорлоогоос өөрийн эзэмшлийн "Хаан банкны 5005478941 тоот дансаар 13.000,.000 төгрөгийг шилжүүлэн авсан.

-2015 оны 01 дүгээр сард СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах УИД-ийн орчим Г.Ганбаатарт "..өөрийн эзэмшлийн чулуу" гэж хуурч иргэн Э.Энхбаатараас өмчлөлийн 1,5 кг жинтэй гоёлын тахианы цусан чулууг зарж 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. /2015600000170/

-Шүүгдэгч Э.Н нь Г.Мтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах "Хаан банкны тооцооны төвөөс иргэн Д.Алтангэрэлд "...охин Г.Маралын данснаас нь мөнгө авч өгнө" гэж хуурч Г.Маралын эзэмшлийн Хаан банкны 5029312536 тоот дансийг өөрийн 88367236 дугаарын утсны Мобайлтай холбож нийт 11 сая 588 мянган төгрөгийг шилжүүлэн авсан.

-Шүүгдэгч Э.Н нь Г.М, Д.О нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Баттөрийн өмчлөлийн БЗД-ийн 7 дугаар хороо 41-р байрны 60 тоот 3 өрөө орон сууцыг "...1 сарын 600.000 төгрөгөөр хөлслөж байгаад цаашид Хаан банкны орон сууцны 8 сууцны зээлд хамруулж худалдаж авна." гэж хуурч БГД-ийн 10 дугаар хороо 22 А байрны гадна "орон сууц хөлслүүлэх" гэрээ байгуулж төөрөгдөлд оруулж улмаар дээрх орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт худал бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Нын нэр дээр шилжүүлэн авсан 100.000.000 төгрөгний хэрэг.

Хоёр: Зар сонинд өгсөн зар, иргэд өөрсдөө хүсэлтээрээ ирж хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэний журмаар тохиролцсон эрүүгийн бус хэргүүд,

-2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд "...орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө." гэж хэлж хуурч иргэн М.Цогбаяраас 1.500.000 төгрөг, иргэн Сүхээгээс 1.500.000 төгрөг, иргэн Б.Ууганбаяраас 4.450.000 төгрөг, иргэн Г.Одхүүгээс 2.650.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5030440847 дугаартай дансаар шилжүүлсэн авсан гэх хэргүүд.

Гурав: Нотлогдоогүй хэрэг

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр СХД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин хотхоны урд талд иргэн Н.Бат-Эрдэнэд "...улаан мөнгөн устай туухай..." гэж хуурч 70.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэгт иргэн Н.Бат-Эрдэнийг хохироосон үйлдэл нотлогдоогүй болно... ...Бас Энхболд гэдэг хүн уг улаан мөнгөн усыг Отэй хамт янзлаж худалдсан гэж ярьж байгаа нь үнэмшилгүй юм. Хэрэв ийм хүн байсан бол түүнийг Оийн хамт эргүүuийн журмаар шалгах ёстой. Н О нар уг улаан мөнгөн устай туухайг Баатар гэгч хүн худалдуулахаар өгсөн тул уг мөнгөнөөс бид хоёрт 10.000.000 төгрөгийг өгөөд бусдыг нь авсан гэж байгаа тул түүнийг заавал шалгах байсан. Энэ талаар миний бие урьдчилан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралд дээр маш тодорхой хэлж уг хэргийг мөрдөн байцаалтад тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах талаар санал дүгнэлтээ хэлсэнд анхан шатны шүүхийн шүүгч хүлээж аваагүй болно.

Дөрөв: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар

Миний бие урьдчилан хэлэлцүүлэг болон гэм буруугийн хурал дээр Э.Н, Т.Д, Г.М нарын хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндэсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг хангаагүй талаар мөн уг хэргээс өршөөлийн хуульд хамаарагдах, иргэний хэрэгт тооцогдох, хохирол төлбөрийн талаар чухам хэн хэн юуг нь хариуцах, зарим хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгааг ялын дүгнэлтээс хасаж дээрх яллагдагч нарын хэргийг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны дараа шүүхэд шилжүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх учир уг хэргийн прокурорт буцаах талаар санал тавьсан боловч хүлээж аваагүй болно.

Тав: Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн талаар

Анхан шатны шүүх 2015 оны анхны ардчилан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 зааснаар "...хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг..." хэрэгсэхгүй болгоно..." гэсэн хуулийн заалт байхад ялтан Э.Нын өмнөх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаатай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ял болгож Эрүүгийн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд ялтан Э.Нын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хянан үзэж уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоолгохыг өмгөөлөгч бидны зүгээс хүсэж байна. Хэрэв хэргийг прокурорт буцаахгүй бол уг шийтгэх тогоолын тогтоох хэсгүүдэд өөрчилт оруулж тэнссэн байсан. 2 жилийн ялыг хасаж Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар "... шүүх ... жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх... хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно..." гэсэн хуулийн заалтын дагуу Э.Нын ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Т.Д давж заалдах гомдолдоо: “...Харъяа бус шүүхэд шүүгдэж 5 жил 6 сарын хорих ял авсандаа гомдолтой байна. Ихбаяр гэх хохирогчийн үйлдэл хамгийн сүүлийн үйлдэл гэж СХД-ийн шүүхээс харъяалал тогтоож Төв аймгийн анхан шатны шүүхэд ирсэн гэвч хамгийн сүүлийн үйлдэл нь Э.Нын хийсэн үйлдэл 2017.09.18-нд байдаг. Прокурор анх шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг дээр хамгийн сүүлийн үйлдэл Нын үйлдэл гэж хэлсэн боловч огт авч хэлэлцээгүй байдаг. Мөн мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн. Хохирогч Ихбаярын хэрэг дээр Энхчулуун хамтран оролцсон байдаг. Энхчулуун нь намайг дарамталж байгаад энэ хэргийг ганаараа хийсэн мэтээр мэдүүлэг өгүүлсэн. Үүнийг цагдаагийн байгууллага үнэн зөвөөр тогтоох байх гэж итгэж байсан гэвч үүнийг огт тогтоогоогүйд гомдолтой байна. Мөн хохирогч Дэлгэрцэцэгийн хувьд хохирогчийн өгсөн мэдүүлэгтээ тооцоо нийлж 48 сая төгрөгийн арматурын тооцоотой гэж мэдүүлэг өгсөн байдаг. Би уг хохирлоос 10 сая төгрөгийг “Үүр тээл” ХХК-д өгсөн байдаг. 5-р хавтас хэргийн 227 хуудаст байгаа баримт нь “Үүр тээл” ХХК-иас авсан 33 тн арматурын 33 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг төлж 23 сая төгрөгийн өртэй үлдсэн. Өлзий, Төмөрөө нарын нийт 14.640 тн арматурын мөнгө болох 14.640 сая төгрөгийг нэмээд нийт Дэлгэрцэцэгт өгөх өр 37.640 сая төгрөгийг төлөх ёстой гэж бодож байгаа. Харин прокурор яагаад 49 472 102 төгрөг гэж байгааг ойлгохгүй байна. Шүүгчийн 19 472 102 төгрөгийг яаж гаргасныг ойлгохгүй байна. Мөн 2 хуурамч ягаан гэрчилгээний хэрэг байгаа. Уг гэрчилгээг Н ХУД-ийн улсын бүртгэлийн газраас авахуулж Мын нэр дээр хийсэн. Уг ягаан гэрчилгээг үнэт цаас мөн гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт байдаг. БЗД-ийн анхан шатны шүүхээс уг гэрчилгээг хаанаас яаж авсаныг тодруулах шаардлагатай гэсэн боловч өнөөдрийг хүртэл асууж тодруулсан зүйл байхгүй. Миний бие нь өрх толгойлсон эмэгтэй. 9-15 насны 2 хүүхэд, 5 сартай зээгийн хамт амьдардаг. Уг хэргээс болэж 2019.07.31-нд цагдан хоригдсон хойгуур насанд хүрээгүй охин маань жирэмсэн болсон байдаг. Иймд хүүхдүүдийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Одоогоор асран хамгаалалт тогтоогоогүй байгаа. Миний бие нь 2018 онд Бамбай булчирхай томрол гүн хордлого гэж оношлогдсон. Зүрх үе мөчиндөө орчихсон зүрхний хэм алдалттай байгаа. Хаван их байгаа. Миний хувьд Сэтгэц эрүүл мэндийн төвийн дүгнэлт байхгүй байхад хэрэг хариуцах чадвартай гэж яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр урьдчилан тогтоож байгаа юм бэ. Давж заалдах шатны шүүхийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Гомдлыг минь хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдолдоо: “...миний бие анхан шатны шүүхээс 8 жилийн хорих ял авсан. Тус шүүхээс 5 жил 6 сарын хорих ялыг өгч үүн дээр 2015.09.04-ний 1062 тоот тогтоолоор шийтгэгдсэн 2 жил 6 сарын хорих ялыг 2 жил ял хойшилсон тогтоолыг нэгтгэн 8 жилийн ял оноосон. Уг 1062 тоот тогтоолоор шийтгэгдсэн ялыг 2015 оны өршөөлийн хуульд автоматаар хамруулж өршөөсөн атал нэмж нэгтгэн миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд хохирлын тооцоо зөрүүтэй байна. Тухайлбал хохирогч Мөнхцэцэгт учруулсан 10.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг авсан. Э.Н үүнийгээ хүлээж хувааж авсан. Би 5.000.000 төгрөгийг хариуцан төлнө гэж мэдүүлсээр байтал 5.000.000 төгрөгийг Э.Нын хохирол дээр нэмэлгүй дан ганц над дээр 10.000.000 төгрөгийн хохирлыг бүтнээр оруулж дангаараа үйлдсэн үйлдэл гэж яллах дүгнэлтэд оруулж шүүх үүнийг тэр чигт нь шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хохирогч Д.Пүрэвдоржид учруулсан 60 000 000 төгрөгийн хохирол үйлдэлд Э.Н хамааралтай гэдгийг 20 хавтаст хэрэг 106 хуудсанд мэдүүлсээр үүнийг мухарлан шалгаагүй. Э.Нын хариуцах 30 000 000 төгрөгийг тогтоогоогүйд гомдолтой байна. Мөн 2 ягаан гэрчилгээг шинжээчийн дүгнэлтэнд жинхэнэ гэрчилгээ мөн гэж тодорхойлсоор байхад ямар замаар улсын үнэт цаас алдагдсанг тогтоож шалгаагүй. Дээр бичигдсэн улсын бүртгэгчийн тамга хуурамч гэж тогтоосон мөртлөө улсын бүртгэгчийн гарын үсэг хэнийх болохыг тогтоогоогүйд гомдолтой байна. Уг 2 гэрчилгээний тухай би мэдүүлгээ үнэн зөв өгч БЗД-ийн анхан шатны шүүхээс уг үнэт цаасыг ямар журмаар авсанг тогтоо гэж заасан байхад огт асууж тодруулаагүй... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн үйлдэлд огт маргахгүй хохирлын тооцоог л үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсэж байна. Миний хувьд 1-9 насны 5 хүүхдийн эх. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзвэл ар гэрийн минь гачигдал мөн 2017 оноос хойш гэм буруугаа ухамсарлан дахин гэмт хэрэг үйлдээгүй зэргийг минь харгалзан үзэж торгуулийн ял оноож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Нямдорж нар давж заалдах гомдолдоо: “...Нэг: Ялтан Түнжинбаатарын Дын 2015 оны өршөөлийн хууль хамаарагдах хэргүүд:

-2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БГД-ийн 19 дүгээр хороонд байрлах тойргийн нотариат дээр "Орхон аймагт баригдах цэцэглэгт хүрээлэнгийн тендэрийн ажлыг олж өгнө" гэж хуурч иргэн С.Мөнх-Амгалангаас 50.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр СБД-ийн 8-р хороо Спортын төв ордонд байрлах нотариатын газарт барилгын буулгалтын ажил авч өгөн гэж итгэл төрүүлж иргэн Ц.Мөнхтөрөөс 15.000.000 төгрөг авсан,

-Ялтан Т.Д нь Г.Мтай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр БГД-ийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол Чингүнжавын гудамж 77-11 тоотод байрлах үл хөдлөх орон сууцны хуурамч гэрчилгээг барьцаалж "...хүүтэй мөнгө зээлдье" гэж хуурч иргэн Ё.Мөнхчимэгээс 54.000.000 төгрөгний барьцаат зээлийн гэрээг БЗД-ийн 4 дүгээр хороо "Жоби 72" төв дотор байгуулж төөрөгдөлд оруулж 54.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Хохирогч "Жи Ай Ди"х.х.к захирал Х.Дэлгэрцэцэгээс 2015 оны 06 сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 49.000.000 төгрөгний арматурын төмөр авсан. гэх хэргүүд нь 2015 оны Өршөөлийн тухай хуульд хамаарах байтал өршөөлийн хуульд оруулаагүй шууд ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндэсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг хангаагүй, Т.Дд холбогдох хэргүүдийг сэдсэн санаачилсан болон уг хохирлын мөнгийг авсан хүмүүсийн хэргийн шалгаж тогтоогоогүй, чухам ямар хэргүүд нь Т.Дд хамаатай ба түүний хохирлын хэдийг нь хариуцах эсэхийг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор ял оногдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчлөө гэж бидний зүгээс үзэж байна.

Гурав: Хэргийн талаар гаргасан саналын тухайд

Барилгын компанийн захирал Энхчулуун гэгч И.Ихбаяраас 8.880.000 төгрөгний махыг Т.Д, Болормаа, Пүрэв нараар зуучлуулж авсан хэргийг Т.Дд холбогдуулж ял оногдуулсныг зөвшөөрөх боломжгүй байна. Т.Д Энхчулуунд зуулчилсан болохоос биш тэр махнаас авч хэрэглэсэн зүйл байхгүй болох нь Т.Дын мэдүүлэг, Энхчулуун энэ хэрэгт буруутайг хохирогч И.Ихбаяр нотолсон байхад анхан шатны шүүх Дд холбогдуулж ял халдаасанг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн талаар анхан шатны шүүхийн урьдчилан хэлэцүүлэг болон гэм буруугийн шүүх хурал дээр Энхчулууныг шалгуулах, ялтан Т.Д энэ хэрэгт гэм буруугүй болохыг тогтоолгох талаар удаа дараа санлаа хүсэлтээ гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөлөгч бидний зүгээс гаргасан хүлээн аваагүй болно. Иймд ялтан Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүнд ял халдаасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт буцаалгах хүсэлтийг өмгөөлөгч бидний зүгээс гаргаж байна.” гэжээ.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Ц.Осоржамаа давж заалдах гомдолдоо: “...1. Шүүгдэгч Г.М нь ...1-9 насны таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй юм. Нөхөр Б.Мягмарсүрэн нь Г.Мыг 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр залилангийн хэрэгт 2,6 жил хорих ялыг хойшлуулж шийтгэгдэх үед салсан байдаг. Одоогоор дээрх 5 хүүхдүүд нь Г.Мын өндөр настай эх Сэржмядагийн асрамжинд 2 хүүхэд, 3 хүүхэд нь Б.Мягмарсүрэнгийн асрамжинд тус тус байгаа ба бага охин Амина нь анхан шатны шүүхээс түүнийг хоригдох хүртэл хөхөө хөхсөөр байсан байдаг.

Шүүхээс Г.Мт оногдуулсан 8 жилийн хорих ялыг эдлэх хугацаанд таван хүүхдийн эрх ашиг хохирч, эхийн хайр халамжгүй өсөхөд хүрч байгаа түүний хувийн байдал, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээд Г.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсанг багажган /17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 нь санкц нь 2-8 жил хүртэл хорих/ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

2. Г.Мын өмнөх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрхи 5 жил 6 сарын ял дээр нэмж нэгтгэн нийт Г.Мт 8 жилийн хорих ялаар шийтгэсэнг өмгөөлөгч Ц.Осоржамаа би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Мын 2015 оны 9 сарын 4-ний өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолоор оногдлуулсан 2 жил 6 сарын хугацаагаар ялыг хойшлуулсан хугацаа нь 2015 оны Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан "Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох" заалтанд хамаарч хэрэгсэхгүй болгогдсон юм. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдолдоо: “...2013-2017 оны хооронд үйлдэгдсэн үйлдлүүдтэй маань нэгтгэн шалгагдаж, шийтгэгдэх ёстой байсан боловч нэгдэж амжаагүй нэг үйлдлээр миний 2015.02.16-ны өдөр БЗД-ийн ЭХАШШ-ийн 240 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн тэнсэн харгалзах мөн хянан харгалзах хугацаа нь дууссан атал, 2020/ШЦТ/311 дугаартай шүүгчийн захирамжид намайг үргэлжилсэн үйлдэл гэж үзэн ялласан мөртлөө тэнсэнгийн ялыг хүчингүй болгож үргэлжилсэн үйлдэлд маань нэгтгэлгүй тусад нь яллаж 2 жилийн тэнсэн сэргээн нэмж, 1 шийтгэх тогтоолоор 2 удаа яллаж хууль зөрчиж, эрх зүйн байдлыг маань илтэд дордуулж байгаад гомдолтой байна. Г.Мтай бүлэглэн хохирогч Жулдызд 1.633.000 төгрөгийн хохирол учруулсан гэх уг үйлдэлд би ямар ч хамааралгүй байхад тус үйлдэлд намайг хамаарал холбогдолтой эсэхийг шалгалгүй яллагдагчаар татаж, ялласанд гомдолтой байна... Хохирогч Жулдызд зээл зуучлан гаргаж өгснөөс ямар нэг байдлаар би энэ хүнд хохирол учруулаагүй учир уг үйлдлийг дахин шалгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Г.Мтай бүлэглэн хохирогч Б.Мөнхтуяагаас 3.500.000 төгрөг залилан авсан гэх үйлдэлд миний зүгээс төлөх ёстой тооцоо байхгүй ээ... Гэтэл энэ хохирлоос намайг төлнө гэсэн шүүхийн хохирлын тооцоо гарсан нь зөрүүтэй байна. Хохирогч Ц.Эрдэнэбаярыг хохироосон гэх үйлдэлд миний Ц.Эрдэнэбаярын болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн 110.3 мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэхэд нь оролцоотой болохоос, ...Гэрэлээ гэх хүнээр дарамтлуулж А.Бгаас 30 сая төгрөг авсан зүйл байхгүй... А.Бгийн УБ хотын банкнаас тус байрыг барьцаанд тавьж зээлсэн 175.000.000 төгрөгнөөс надад өөртөө авч хэрэглэсэн мөнгө байхгүй гэтэл А.Б дээрх мөнгийг ганцаараа авч ашигласан мөн энэ үйлдэл дээрх үйлдэл оролцоо нь надтай яг адилхан драгон төвийн нэг цэгийн үйлчилгээн дээр цуг байсан таньдаг хүнээрээ яриулж байж үл хөдлөхийн гэрчилгээн дээрх нэрийг солиулсан мөртлөө яагаад надаас хөнгөн зүйл ангиар шийтгэгдэж байгааг ойлгохгүй байна. Хохирогч Бат-Эрдэнийг 70 сая төгрөгөөр хохироосон гэх уг үйлдэлд миний зүгээс тухайн үед Оийн танил Баатар гэх хүний гийрийг зарагдахад, наймаа хийхэд нь очиж мөнгийг нь авч өгснөөс өөр зүйлгүй... Гийр зарж өгсөний хөлсөнд би 5 сая төгрөг, О 5 сая авсан үлдсэн 60 саяыг нь Баатар буюу гийрний эзэнд нь өгсөн... гэрч Энхболд гэх миний огт танихгүй, хараагүй хүний ганц мэдүүлгээр Баатар гэх хүнийг зохиомол гэж үзээ 35 сая төгрөгийн хохирлыг шүүхээс тооцсонд энэ үйлдэлд намайг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна... Э.Н би өөрийн гэм буруутай үйлдлээс болж бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Цаашид гэм буруутай үйлдлийнхээ гэм хорыг арилгахаа илэрхийлж байна. Миний бие нь өрх толгойлсон ганц бие ээж ба өндөр настай эмээ болон гүйлсэн булчирхайн төвөнхийн архаг үрэвсэлтэй байнгийн асаргаа шаардлагатай 9 настай охины хамт амьдардаг бөгөөд одоогоор 8 сартай жирэмсэн жирэмсний хүндрэлтэй, эрсдэлтэй жирэмсэн гэж оношлогдон 2020.08.19-нөөс одоог хүртэл ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд шүүгч та бүхэн миний гэм буруугаа ухамсарласан байдал болно ар гэрийн нөхцөл байдал, бие эрүүл мэндийн тулгамдсан асуудал зэргийг харгалзан үзэж... шүүхээс тогтоосон ялын хэмжээг минь хөнгөрүүлж, хорихоос өөрт төрлийн ял шийтгэл оноож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо: “...миний гэмт хэрэгт оролцсон байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хор хохирол зэрэг нь надад өгсөн ялын хэмжээнд тохирохгүй хэмээн үзэж байна... Надад холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Шүүх шинжилгээний дүгнэлт зэрэгт миний бичгийн хэв тохирдоггүйгээс гадна өөр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Миний Э.Н, А.Б нартай хамтарч иргэн Эрдэнбаяр түүний орон сууцыг залилсан гэх хэрэгт би шүүхийн хэлэлцүүлэгт үнэн байдлаа хэлсэн байдаг. Н ч шүүхийн мэдүүлэгтээ үнэн байдлаа хэлсэн байдаг. Надад хэлэлгүй уг орон сууцыг хөлслөн таньдаг хүнийхээ орон сууцыг гуйж түр хэргэлхээр болоод байгаа гэж итгүүлэн уг байрны гэрчилгээг шилжүүлж авсан тэр үед Б гэх хүн таньдаг хамаатан нь үл хөдлөх газарт ажилдаг гэсэн учир гэрчилгээгээ хурдан дор нь гаргаад авлаа гэж ярьж байсан. Би бүх зүйл хуулийн дагуу гэж бодож явсаар бүүр сүүлд мэдсэн. Уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэнээс хойш хэсэг хугацааны дараа мөнгөний хэрэг болоод тухайн орон сууцанд Бүрэнбаясгаланг оруулсан. Бүрэнбаясгалан гэх хүнээс мөнгө зээлж хүнд нь орон сууцанд суулгасан нь үнэн. Миний хийсэн уг үйлдлийг Н нь мэдээгүй учир Бүрэнбаясгалангийн үйлдэлд хамруулж хохирлыг хуваасан нь буруу би бүх мөнгийг авсан учир бүх хохирол мөнгийг би дангаар даах болно. Уг орон сууцыг би албан ёсоор нотариатын тамга тэмдэг бүхий баталгаат гэрээ үйлдэн мөнгө зээлж авсван тухайн орон сууцыг албан ёсоор хуулий дагуу миний нэр дээр шилжүүлсэн гэж бодож байсан учир би Бүрэнбаясгаланг нь залилан мэхлээгүй бөгөөд уг хэргийг нь иргэний хэргээр шалган шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Уг хэрэгт Бүрэнбаясгалан бид 2-ын хийсэн гэрээ хэлцэл байгаа. Гэмт хэрэг үйлдээгүй түүнээс орон сууцандаа албан ёсоор оруулсан учир иргэний хэргээр шийдүүлэх хүсэлтэй байна. Уг асуудлыг ахин шалгуулах хүсэлтэйг минь хүлээн авна уу. Миний Нтай бүлэглэн улаан мөнгөн устай туухай гэж иргэн Бат-Эрдэнийг залилсан гэх үйлдлийг би гэм буруутай эсэхийг ахин шалгуулах хуульд заасан үндэслэл журмын дагуу эцэслэн шийдээгүй гэм буруутай, оролцоо холбогдолтой үнэхээр энэ хүн эдгээр хүмүүсийг залилсан уу зохиомол байдлыг бий болгосон уу гэдэг дээр гомдолтой байна. Ахин шалгуулах шаардлагатай байна... Хуульд заасан гарцаагүй нотолсон тохиолдолд хэргийг таслан шийднэ гэсэн байдаг уг хэргийг гарцаагүй нотолж чадаагүй ганц хүний үнэн худал нь мэдэгдэхгүй  мэдүүлгээр хүний ингэж гэм буруутайд тооцож яллаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна гэж бодож байна. Үнэхээр бусдыг залилсан гэж үзээд байгаа юм бол тэр Энхболд гэгч хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгахгүй байгаа юм бэ. Гэрч Энхболд нь өөрөө бид мөнгө хувааж авсан. Хуурамчаар гийр хийсэн гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгт тулгуурлан гэм буруутай хэмээн үзэж байгаа бол уг мэдүүлэгт дурьдсан Д, Даваахүү нарыг болон гэрч Энхболдыг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтэй байна... Иймд миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдож шүүхийн шударга байдалд эргэлзэхэд хүрч байна. Гэм буруутай үйлдэл хийн гэм буруугаа шүүлгэж хүн хийсэн хэрэгтээ тохирох ял шийтгэлээ эдлэх ёстой ч би гэм бурууд маргаагүй хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн зөвхөн үйлдсэн гэмт хэргийг минь хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өөрт тохирох ял шийтгэлээ авахыг хүсэж байна...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017.2.21-ний өдөр иргэн Эрдэнэбаяр, Д.О нарын хооронд хийсэн гэрээ хэлцлийг гэрчлэхдээ илт хууль бус болохыг мэдээгүй бөгөөд, иргэн Н, О нар намайг шууд санаатайгаар залилан мэхэлж илт хуурамч үйлдлийг гэрчлүүлсэн байдаг. Д.О мөрдөн байцаалтанд намайг мэхэлж өөр хүнээр гарын үсэг зуруулсанаа мэдүүлсэн байдаг. Шүүх хурал дээр Н Дыг намайг согтуу байсныг далимдуулж гэрээгээ гэрчлүүлсэн гэж мэдүүлдэг. Би согтуу байгаагүй. 2 давхар хаалттай лангууны ард сууж, Наас 1-3 метрийн зайтай сууж зохих ном журмын дагуу гэрээг гэрчилж, бүртгэл хийсэн. Н намайг архи уусан тогтуу байсныг мэдэх ямар ч боломж байгаагүй. Харин бичиг баримтыг хуулбарлаж надад тусалж байсан иргэн Б.Пүрэвдорж архи уусан, согтуу байсныг би үгүйсгэхгүй. Би 2019.10-р сард гэрчээр байцаалт өгөхдөө 2017 онд хийсэн үйлдэл баримтаа шалгаж үзэхэд зохих журмын дагуу гэрчлэгдэж, бүртгэл авагдаж архивт хадгалагдсан байна билээ. Н, О нарыг би танихгүй. Миний танил, найз нөхөд, ах дүү, төрөл садан биш бөгөөд урьд нь надаар үйлчлүүлж байгаагүй хүмүүс байсан. Би дээрх хүмүүстэй үгсэн тохирч хуйвалдаан зохион байгуулж элдэв шан харамж авсан зүйл байхгүй... Миний гэрчилсэн үйлдлийн улмаас гэм хор учирсан гэх асуудал маргааныг шүүх хуралд болохоос өмнө иргэний хэргийн журмаар шийдэж, гэм хор арилсан байсан. О, Н нар өөрсөддөө давуу байдал бий болгох гэж Д намайг хууран мэхэлсэн юм бил ээ. Иймд Ж.Д надад оногдуулсан гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: “...Г.Мт анхан шатны шүүх 2015-09-4-ний өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарып ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногндуулсан 5 жпл 6 сарын хорих ялыг нзмж нэгтгэн нийт 8 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь 1062 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хойшлуулсан хугацаа нь 2015 оны Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.4-д заасан "зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” заалтанд хамаарч хэрэгсэгдэхгүй болгогдсон байхад прокурор яллах цүгнэлт үйлдэж, шүүх уг 2 жил 6 сарын хорих ялыг Мт оногдуулсан 5 жил 6 сар хорих ял дээр нэмж нийт 8 жил хорих ялаар шийтгэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.6-р зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. /...хуулийн заалтыг чанд сахина/

2.М нь Нтай бүлэглэн хохирогч Мөнхцэцэгээс залилсан 10 сая төгрөгний 5 сая төгрөгийг нь Н авсан  ба Н өөрөө би 5 сая төгрөгийг нь авсан гэж мэдүүлсээр байхад 10 сая төгрөгийг нь ганц Маар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Пүрэвдоржийн 60.000.000 төгрөгийн үйлдэлд Н хамааралтай байхад шалгаж тогтоогоогүй хх-20 хуудас 106. Н нь 30.000,000 тегрөгийг төлөх байтал тогтоосон зүйл байхгүй. Өмнө яллах дүгнэлт үйлдэхэд хохирлын хэмжээ 70 сая 643 000 төгрөг байсан одоо шүүх 137.336.000 гаргуулахаар шийдвэрлэсэн. Үйлдэл нэмэгдээгүй байхад хохирлын дүн өсөөд байдаг нь огт ойлгомжгүй байна. хх-20 ху-108.

-Хохирогч Энхмөрөнгийн 10 сая төгрөгийг авахад Б гэгч Эмэгтэй идэвхитэй оролцож тэрч байтугай Мыг сүрдүүлж Маас 4 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байхад Мөрдөгч Манлай нь түүнийг сэжигтэн яллагдагчаар татаж мэдүүлэг авахын оронд гэрчээр асуугаад явуулсан ба Бгийн авсан 4 сая төгрөг Мын төлөх хохирол дээр нэмэгдсэн нь миний үйлчлүүлэгч Г.Мын Монгол улсын үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг нь ноцтой зөрчиж байна. Тэр тусмаа Монгол улсын ЭХХШТХ-ийн 1.12-р зүйлд заасан Монгоп улсад хүн бүр...хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг ноцтой зөрчиж байна. Иимд Мын бусдад учруулсан болон одоо төлөх хохирлыг дахин нарийвчилж тогтоох шаардлагатай байна.

3. Хуурамч гэх гэрчилгээнд Н гарын үсэг зурсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж яг хэний гарын үсэг болохыг тогтоогоогүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бол үнэт цаас энгийн хүн дуурайлган хийх боломжгүй. Тийм учраас ямар замаар энэ гэрчилгээ Н нарт ирсэн болохыг огт шалгаж тогтоогоогүй зэрэг нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хийгдэх ёстой ажиллагаанууд нь хуульд заасны дагуу бүрэн хийгдээгүй. ЭХХШТХ-ийн 1.7-ийн 1.2 дахь заалтыг, 1.6-ийн 1-д заасныг зөрчсөн байхад шүүх Н нарт холбогдох хэргийг шийдвэрлэж тэдэнд өндөр ял оногдуулсан нь үндэслэл муутай болсон байна.

4. М нь өөрийн гэм бурууг шударгаар хүлээсэн хохирол төлөхөө илэрхийлж байгаа. 2017 оноос өөртөө дүгнэлт өгч, хэрэг зөрчил гаргаагүй. Хувийн компанийн менежерээр ажиллаж байгаа 5 хүүхдийн эх зэргийг шүүх анхаарч үзсэнгүй. ЭХ-ийн 17.3 зүйлийн 2.2 нь торгох, хорих ялын хэмжээ нь 2.8 жил гэж заасан. Анхан шатны шүүх 5 жил 6 сарын хорих ял оногдуулж дээр нь өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж 8 жил болгон тухайн зүйл хэсгийн дээд цэгт тулгаж хорих ял оногдуулсан нь хэт хүнд ял гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч өөрийн шударга хөдөлмөрөөр шүүхээс оногдуулсан торгуулийг төлөх чадвартай. Иймд шүүх нийт хохирлын хэмжээ, төлөх хохирлын хэмжээг зөв тогтоож, Мт зохих хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хэрвээ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал Мын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн даалтад өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.О, Э.Н нарын өмгөөлөгч П.Гансүх өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...а/ Д.Оийн гэм буруу, бусдад учируулсан хохирол хор уршигийн талаар:

Миний үйлчиллүүлэгч Д.Оийг шүүх шүүгдэгч Э.Нтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр 260.000.000 төгрөгийн, шүүгдэгч Э.Н, Г.М нартай бүлэглэж 1 удаагийн үйлдлээр бусдад 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хуурч, баримт бичиг эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гээд шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргасан байдаг. Шүүхийн гэм буруугийн дүгнэлтээс үзэхэд 260.000.000 саяыг 2 хуваахад 160 000 000. 100.000 000 саяыг 3 хуваахад 33.000.000 нийтдээ 173.000.000 саяын хохирол хор уршигийг бусдад учируулсан байна гэж харагдаж байгаа юм.

б/ Гэм хорын хохирлыг шүүх дүгнэхдээ: Шүүгдэгч Д О хохирогч Н.Бат-Эрдэнэд 35.000.000, хохирогч Н.Бүрэнбаясгаланд 7.500.000 төгрөгийг төлөх буюу нийт 42.500.000 төгрөгийг хохирол хор уршигийг төлөх нь зүйтэй байна гээд дүгнэчихэж байгаа юм. Үүнээс үзэхэд гэм буруу, гэм хорыг дүгнэхдээ 154.500.000 төгрөгийн зөрүүтэй дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл Шударга ёсны зарчим. 3 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэж заасныг зөрчсөн байна. Шүүхийн шийтгэх тогтоолын гол хэсэг буюу гэм буруутайд тооцохдоо хохирол хор уршигийг эргэлзээгүй зөв тодорхойлсон байх гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээ хуульчилж өгсөн мөн 5 дахь хэсэгт шүүхийн эрх зүйн байдлыг хуульчилж өгсөн байдаг. Иймд шүүх гэм буруугийн хэлбэр учирсан хохирлын хэр хэмжээг үнэн зөв тодорхойлж чадсангүй гэж өмгөөлөгч миний бие үзэж байгаа юм.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

а/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоож чадаагүй ба шүүх хуралдааны явцад дээрхи нөхцөл байдлыг мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтыг шинжлэн судлах замаар дахин нотлохоор зохицуулсан байдаг ч эргэлзээгүй тогтоож чадсангүй гэж үзсэн... Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт Шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцно" гэж заасан байдаг ба Д.Оийн хоригдсон хоногыг буруу тооцож гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн 6 дугаар бүлэг: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журмыг хуулчиллаад өгсөн байна. 6.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ", мөн Эрүүгийн хуулийн 5 1 дүгээр зүйлд: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байхад Д.Оөд шүүх гэм буруу, хохиролын хэмжээ, хор уршигийг буруу тогтоосноор Эрүүгийн хариуцлагаа зөв оногдуулж чадсангүй гэж үзэж байна.

3. Хууль хэрэглээний талаар: Шүүх миний үйлчлүүлэгч Д.Оийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 2.5 зүйлийн 4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйл, зөв хэрэглэж чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 16.2 дугаар зүйлийг бүхэлд нь, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг "Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна", эрүүгийн хуулийн 6.10 зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан зүйлүүдийг үнэн зөвөөр тогтоож чадсангүй гэж үзэж байна.

Иймд Д.Оөд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, мөн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.5, 36.2 дугаар зүйл, мөн 11.8 дугаар зүйлийн 1 гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул 2020 оны 8 дугаар сарын 14-ий Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаалгах нь зөв гэж үзэж байна.

Э.Нын тухайд: Мөн адил саналтай бөгөөд Өмгөөлөгч Раашзэвэг бусад өмгөөлөгчдийн саналыг дэмжиж оролцоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие үйлчиллүүлэгч Д.Оийн хамтаар оролцох хүсэлтээ үүгээр уламжлав. Э.Нын хувьд жирэмсэн учир онлайнаар оролцох хүсэлтээ уламжилж байна.” гэжээ.

Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдолдоо: “...Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж хянасны дараа хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ прокурор, мөрдөгч хангалтгүй биелүүлснээс шүүх бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэлт хийж, ЭХХШ тухай хууль зөрчсөн тухайд:

  1. ЭХХШ тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлохдоо:

"Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина." Түүнчлэн мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох үндсэн зарчмыг "1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй." гэж тус тус тодорхойлсон.

Э.Ныг гэм буруутайд тооцсон шүүхийн тогтоолд дээрх зарчмууд алдагдсан гэж үзэж байна. Учир нь Э.Нын гэм буруутай үйлдэл бүр нь бүрэн хангалттай нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал түүнийг гэм буруутайд тооцсон мөнгөн ус бүхий гирийг хуурамч эсэхийг шалгах үйл явц хангалттай тогтоогдоогүй. Э.Нын уг үйлдэлд оролцсон оролцоо тодорхойгүй байхад уг үйлдэлд гэм буруутай тооцсон нь үндэслэлгүй байна. Гэрч М.Энхболдын ганц мэдүүлэг хангалттай нотлох баримт биш. Хэрвээ гэрч М.Энхболдын мэдүүлэг үндэслэлтэй гэж үзвэл тухайн үйл ажиллагаанд хамт байсан бусад оролцогчдыг /Даваахүү, Д/ асууж шалгах шаардлагатай. Түүнчлэн М.Энхболд ч уг гэмт хэрэгт хамтран оролцсон байхад яллагдагчаар татаж шалгаагүй нь түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэхээр байна. Э.Н болон Д.О нар Баатар гэж хүнээс уг гийрийг авсан тэр этгээд 70 сая төгрөгийг авсан гэж эхнээсээ мэдүүлээд байхад үүнийг мухарлаж шалгалгүйгээр Э.Ныг уг үйлдэлд гэм буруутайд тооцсон нь хэргийг бодит байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг нотолсон нотолгоо гэж үзэж байна. Э.Н, Д.О нар уг мөнгөнөөс тус бүр 500 мянган төгрөгийг авсан байдаг. Бусад мөнгийг хэн авсныг мухарлаж шалгаж байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагыг гэм буруугийн байдалд тохируулан оноох шаардлагатай.

2. Ц.Эрдэнэбаяр гэгчийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамч баримт үйлдэн Д.Оийн нэр дээр шилжүүлэн 170 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсоныг хууль бус үндэслэлгүй шийдвэр болжээ. Учир нь Ц.Эрдэнэбаярын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тухайн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийх боломж байхгүй. Харин А.Б уг гэрчилгээг барьцаалан зээл авсан байдаг. Тухайн орон сууцанд ямар нэг хохирол учруулаагүй байхад хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр нэмсэнээр гэм буруугийн байдалд илт нөлөөлсөн. "Хохирол" гэж юу вэ гэдгийг нарийн тодорхойлох шаардлагатай. Эрх зүйн онолын хүрээнд хохирол гэдэгт гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдлийн улмаас эд хөрөнгөд бодитой учирсан хохирлыг тооцдог. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгөнд Эдийн засгийн бодит алдагдал, хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл тухайн орон сууц байдгаараа байж байгаа, ямар нэг хохирол учраагүй байна. Иймд орон сууцны үнийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулиар хүний жам ёсны эрхэнд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тунхагласан. Үүнийг ЭХХШ тухай хуульд бататган, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид бүгд тэгш эрхтэй байх зарчмыг тусгасан байдаг. ЭХХШ тухай хуулийн 1.12 дугаар зүйлд Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тодорхойлохдоо:

1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна."гэжээ.

4. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэм буруутай этгээдийн үйлдэл, гэм бурууд тохирсон байх шаардлагатай. Шүүгчдэгч Э.Над оногдуулсан ял түүний гэм буруу болон гэм буруутай үйлдэлд тохироогүй, хэт хүндэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. 2014 оны 4 сард эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан үйлдэлд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох 7.1.Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно." гэснийг хэрэглээгүй. Мөн хуулийг 2015 оны шүүхийн тогтоолд хэрэглээгүй байна. Иймд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.Мягмардорж давж заалдах гомдолдоо: “...Д.Оийн гэм буруутайд тооцсон шүүхийн тогтоолд дээрх зарчмууд алдагдсан гэж үзэж байна. Учир нь Д.Оийн гэм буруутай үйлдэл бүр нь бүрэн хангалттай нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал: Түүнийг гэм буруутайд тооцсон мөнгөн ус бүхий гирийг хуурамч эсэхийг шалгах үйл явц хангалттай тогтоогдоогүй. Гэрч Энхболдын ганц мэдүүлэг хангалттай нотлох баримт биш. Хэрвээ гэрч Энхболдын мэдүүлэг үндэслэлтэй гэж үзвэл тухайн үйл ажиллагаанд хамт байсан бусад оролцогчдыг гэрчээр асууж шалгах шаардлагатай. Түүнчлэн Энхболд ч уг гэмт хэрэгт хамтран оролцсон байхад яллагдагчаар татаж шалгаагүй нь түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэхээр байна. Э.Н болон Д.О нар Баатар гэж хүнээс уг гийрийг авсан тэр этгээд 60 сая төгрөгийг авсан гэж эхнээсээ мэдүүлээд байхад үүнийг мухарлаж шалгалгүйгээр уг үйлдэлд гэм буруутайд тооцсон нь хэргийг бодит байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг нотолсон нотолгоо гэж үзэж байна...

...Ц.Эрдэнэбаяр гэгчийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамч баримт үйлдэн Д.Оийн нэр дээр шилжүүлэн 170 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсоныг хууль бус үндэслэлгүй шийдвэр болжээ гэж дүгнэж байна. 4. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэм буруутай этгээдийн үйлдэл, гэм бурууд тохирсон байх шаардлагатай. Шүүгчдэгч Д.Оөд оногдуулсан ял түүний гэм буруу болон гэм буруутай үйлдэлд тохироогүй, хэт хүндэрсэн байх тул өөрчлөх шаардлагатай байна...

...Гэрч М.Энхболдын мэдүүлгээр тухайн гийрийг хамт бэлдэж, мөнгө авсан байж болзошгүй М.Энхболд, Даваахүү, Д нарыг яллагдагчаар татаж шалгах, гийрийг шалгаж худалдан авахад байлцсан хүмүүсийг асууж уг гийрийг шалгаж авахад ямар байдалтай байсныг тодруулж тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх саналыг гаргаж байна.

...Ц.Эрдэнэбаяр.Баттөр нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн үйлдэлд ч эд хөрөнгийн бүртгэлийн газрын ажилтнуудын оролцоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Энэ үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл ч эргэлзээтэй байна.

Иймд хэргийг прокурорт буцааж, тодорхойгүй зүйлүүдийг дахин шалгасны эцэст шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогч С.Дүүжий, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар давж заалдах гомдолдоо: “...1. Хохирогч С.Дүүжий нь дээрхи орон сууцыг худалдан авахдаа Баянзүрх дүүргийн эд хөрөнгө улсын бүртгэлийн бүртгэгчийн албан ёсны дугаартай Монгол улсын үнэт цаасан дээрхи өмчлөх эрхийн гэрчилгээнд итгэсэп гэдгээ анхан шатны шүүхийн мэдүүлэгтээ хэлдэг юм. Xэдийгээр Э.Н нь С.Дүүжийг гардан залилсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний залилан мэхлэх гэмт хэргийг хийж бусдад итгэл төрүүлсэн баримт нь үл хөдлөх эд хоропгийн гэрчилгээ юм. Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн гаэрын хэн нэг ажилтан нь Н нартай гэмч хэрэгт хамтран оролцсон байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эд хөрөнгө улсын бүртгэлийн газарт өгсөн худалдах ба худалдан авах гэрээ нь илт хууль бус гэдэг нь харагдахаар мөн уг гэрээг Эд хөрөнгө бүртгэлийн газар нь хүлээн авахдаа гэрээний оролцогч талуудыг хэн алинг нь байлгаж байгаад хүлээн авч гарын үсэг зуруулж баталгаажуулах үйл ажиллагаа явагддагийг хэн ч мэднэ. Гэтэл Н нь бүгдийг өөрөө хийсэн гэж байгаа боловч дан ганц нэг хүний хийсэн үйлдэл биш гэдэг нь харагддаг.

Мөн шинжээчийн дүгнэлтээр 2015 оны 8 сарын 12-ны өдрийн гэрээн дээрхи хүдалдагч талын гарын үсэг хохирогч Баттөрийнх биш. Мөн худалдан авагч тал болох Нын гарын үсэг биш хэмээн гарсан байдаг нь Нтай хамтран оролцсон хүн байгаа гэдгийг нотолсон байдаг.

  1. Хохирогч тал мөрдөн байцаалтанд оролцож ирсэн үеэс л 2015 оны 08 сарын

12-ны өдрийн орон сууц худалдах ба худалдан авах гэрээг баталгаажуулсан нотариатчийг шалгуулах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж ирсэн байдаг. Хэрэгт хэдийгээр уг нотариатчийг шалгасан боловч тухайн гэрээн дээр дарагдсан нотиариатчийн дардасыг үнэн зөв эсэхийг шалгаагүй. Яагаад гэрээн дээр дарагдсан дардасыг шалгаагүйгээр уг нотариатчийг уг хэрэгт оролцоогүй хэмээн үзэж прокурорын шатнаас үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байгаа ба Н нарын олон удаагийн бусдыг залилах мэхлэх гэмт хэрэг нь дандаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор нотариатчийн үйлдэл оролцоо их байхад нотиаратчийн дардсыг үнэн зөв эсэхийг шалгаж байж эргэлзээгүй болох юм гэж хохирогч талаас үзэж байна. Иймд тухайн нотиариачийн дардас нь тухайн гэрээн дээрхи дардастай тохирч байгаа эсэхийг шалгуулах хүсэлтэй. /3 дугаар хх-205/,

Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс Над гэмт хэрэг хийхэд хамтран оролцсон этгээдүүд байгаа эсэхийг бүрэн гүйцэд тодруулж байж хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна. Энэхүү байдлыг тодруулсны дараа хэргийг шийдвүүлвэл С.Дүүжий гуай ИХ-ийн 497, 498 зүйлд зааснаар төрийн ажилтны /бүртгэлийн газрын ажилтан/ буруутай үйлдлээс болж хохирсон гэдэг үндэслэлээр хохирлоо нэхэмжлэх бүрэн үндэстэй болж байгаа юм. С.Дүүжий нь 70 настай бөгөөд эхнэр болон хадам ээжийн хамт амьдардаг, хадам ээж нь байнгийн хэвтрийн өвчтэй асаргаа шаардлагатай учраас хүүхдүүд нь тал талаасаа мөнгө нййлүүлж хөгшчүүдээ орон сууцапд оруулах гэж байгаад залилуулсан нь энэ юм. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Ийм учраас 311 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан саналдаа: Энэ хэргийг нотлох баримтынх нь хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэхгүй, хохирогч нарын эрх ашиг зөрчигдөх асуудал гараад байна. Жижиг асуудлаар олон дахин буцаагаад байх шаардлагагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан саналдаа: Бүгдийг нарийвчлан тогтоож өгөхгүй бол эрх зүйн байдал нь дордож байна. Мөрдөн байцаалтад буцааж шалгаад шаардлагатай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Манай үйлчлүүлэгчийн 4 үйлдлийг буруу шийдвэрлэсэн учраас эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Осоржамаа гаргасан саналдаа: Ял шийтгэл нь хүндэдсэн байна. Манай үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж ял шийтгэлийг нь багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч  П.Гансүх гаргасан саналдаа: Шүүгдэгч Оийн хувьд 2 жил гаруй хоригдож байна. Эрүүл мэндийн байдал нь маш хүнд байгаа. Энэ байдлыг нь харгалзан үзэж Оөд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоод 5.6 жилийн хорих ял авсан. Ийм учраас хэргийн прокурор шилжүүлж тогтоолгох ёстой. Бүх зүйлийг үнэн зөвөөр тогтоож энэ хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй. Ийм учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмардорж гаргасан саналдаа: Үнэнийг тогтоож байж шүүгдэгч нарын гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг ярих ёстой... Ийм учраас энэ хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан саналдаа: Н, О нарын үйлдэлтэй Бгийн үйлдлийг хамааруулж болохгүй. Ийм хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин гаргасан саналдаа: Шүүгдэгч Дын үйлдлийг нотлох баримт байхгүй. Иймд Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Хуульд нийцүүлж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар гаргасан саналдаа: Хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Гаргасан гомдлыг бүгдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг гаргасан саналдаа: Нотариат болон эд хөрөнгө бүртгэлийн газрын хүнийг шалгах ёстой гэж үзэж байна. Иймд мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Дамба гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч И.Ихбаяр гаргасан тайлбартаа: Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч Г.Баттөр гаргасан тайлбартаа: Өөрийн байраа буцааж авмаар байна. 2015 оны 5 сараас өнөөдрийг хүртэл байраа хөлслүүлээд олох ёстой байсан орлогыг О, Н нараас нэхэмжилж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогч С.Дүүжий гаргасан тайлбартаа: Мөнгө төгрөгөө авбал байрыг буцааж өгнө. Мөнгөө аваагүй бол байрыг буцааж өгөх боломжгүй. Хохирлоо барагдуулаагүй байхад би байрыг суллаж өгөх боломжгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баасанжаргал гаргасан тайлбартаа: Банкин дээр очоод байраа шилжүүлж авах гэтэл байрны гэрчилгээ нь Бгийн нэр дээр байгаа гээд өгөөгүй. Бгийн өмгөөлөгч нар одоо өөр юм яриад байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон иргэний хариуцагч Б.Соёнмандах гаргасан тайлбартаа: Д одоо худлаа мэдүүлэг өгөөд байна. Намайг өөрөө хуурч барилгын ажил авч өгье гэж хэлчихээд мөнгөө авъя гээд хөөлцөлдөөд явж байхад миний мөнгийг авсан гэж наадах хүн чинь намайг буруутгасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Э.Н гаргасан тайлбартаа: шийтгэх тогтоолыг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзвэл буцааж шалгуулах, шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзвэл шүүхээс тогтоосон ялын хэмжээг минь хөнгөрүүлж ялаас минь бага ч байсан хасаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Т.Д гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Д.О гаргасан тайлбартаа: Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Г.М гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарыхаа тайлбарыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Ж.Д гаргасан тайлбартаа: Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдлоо дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Н, Г.М, Т.Д, Д.О,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

- Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

Гэтэл Э.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал Э.Н, Д.О нар бүлэглэж 2017 оны 03 сарын 30-ны өдөр Н.Бат-Эрдэнэд улаан мөнгөн устай туухай гэж хуурч зараад 70.000.000 төгрөг авсан үйлдэлд хамтран оролцсон өөр этгээд байгаа эсэх,  Ц.Эрдэнэбаяр, Г.Баттөр нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн үйлдэлд эд хөрөнгийн бүртгэлийн газрын ажилтны оролцоо байсан эсэх, Т.Дын 2017 оны 05, 06 сард И.Ихбаярыг залилж үхэр, адууны мах авсан үйлдэлд Энхчулуун хамтран оролцсон эсэхийг бүрэн шалгаагүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэрэг байдлуудыг тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 21-ний өдрийн №873 дугаартай шүүгчийн захирамжинд заасан үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг яллагдагч нар хэнээс, хэзээ, хэрхэн олж авсан, энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тогтоох, яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн байдлыг бүрэн тогтоох тухай заалт биелэгдээгүй байна гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллын асуудлыг анхаарвал зохино.

Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд Э.Н нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Н, Г.М, Т.Д, Д.О,  А.Б, Ж.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол Э.Н, Г.М, Т.Д, Д.О нарт авсан цагдан хорих, А.Б, Ж.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгч Э.Н, Г.М, Т.Д, Д.О, Ж.Д тэдгээрийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Н.Нямдорж, Ц.Осоржамаа, Н.Баяр, П.Гансүх, Э.Мягмардорж, хохирогч С.Дүүжий, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан “хэргийг мөрдөн байцаалтанд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурьдсугай.

  4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

            ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

 

                                                                     Г.БОЛОРМАА