Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02113

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02113

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч****ын /РД:***/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*** тоот, *** ХХК /РД:***/,

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогтой **** *** /РД:***/ нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, 1,956,555,659 /нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая есөн зуун таван мянга зургаан зуун нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай 273 дугаар тушаалаар ***гийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг ***т шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсан. Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцлийг тус тус үндэслэн *** ХХК нь ***гаас 2018.08.09-ний өдөр *** тоот зээлийн, *** тоот барьцааны гэрээ байгуулан 1,4 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй *** органик агропарк өвлийн хүлэмж төслийн зориулалтаар авч, барьцаанд 1. *** Х.***цацралт, А.***, А.Б, Д.*** нарын өмчлөлийн 392 мкв талбайтай, улсын*** дугаарт бүртгэлтэй амины орон сууц, 2. *** тоотод байрлах С.***, Д.***, Х.***цацралт нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай, улсын *** дугаарт бүртгэлтэй орон сууц, 3. ****, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.***, Д.*** нарын эзэмшлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4. ***, Х.***ын эзэмшлийн 437 м.кв, нэгж талбарын *** дугаартай, *** дугаар гэрчилгээтэй газар, 5. С*** хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, Ж.***, Д.*** нарын эзэмшлийн 5321 м.кв газрыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөлгүй зээлийн хугацаа 939 хоног хэтэрч, үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд зааснаар хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид мэдэгдсэн боловч зээлийг төлөлгүй гэрээг зөрчсөн байна. Иймд 2018.08.09-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн телбөрт 1,400,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 107,412,726 төгрөг, алдангид 449,142,932 төгрөг, нийт 1,956,555,658 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж, барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. А.*** нь гадаад явсан тул хамтран үүрэг гүйцэтгэгчээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018 оны 8 сард *** сангаас Өвлийн хүлэмжийн агропарк байгуулах зорилготой төсөл боловсруулан 1,4 тэрбум төгрөгийн зээл авч, зориулалтын дагуу цахилгааны өндөр хүчдэлийн КТПН, гүний худаг, инженерийн шугам сүлжээ, ногоочдын амьдрах байр зэрэг дэд бүтэц бүхий тус бүр нь 1000 мкв талбайтай 4 ширхэг 4 улирлын хүлэмжүүдийг барьж байгуулан 2018 оны 12 сард ашиглалтад оруулж, нийслэлийн иргэдэд эх орны хөрсөнд тарьж ургуулсан органик жимс, нарийн ногоо нийлүүлж ирлээ. Уг хүлэмжүүдийг миний өөрийн үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулдаг ***-ын миний нэрээр 2030 он хүртэл газрын гэрээ хийгдсэн *** нутаг дэвсгэр дахь 2030 он хүртэл эзэмших хугацаатай газар дээр барьж байгуулсан билээ. Төслийг хэрэгжүүлэх явцад биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлүүд болон төлөвлөгдөөгүй бэрхшээлүүд гарч *** сангаас авсан зээлийн эргэн төлөлтөд зохих хэмжээгээр нөлөөлсөн. Төсөл хэрэгжих хугацаанд дэлхий даяар тархсан цар тахал, бүх нийтийг хамарсан 2 жилийн хугацаанд тоггоосон хөл хорио нь манай бизнес үйл ажиллагаанд бодитой хүндрэлийг үзүүлсэн болно. Хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2020 оноос Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хориглож, зөвхөн шахмал түлш түлүүлэх шийдвэр нь өвлийн хүлэмжийн ургамалд шаардлагатай дулааны хангамжийг хангах боломжгүй болгож 2 жил дараалан ургацаа хөлдөөж төлөвлөсөн үйл ажиллагаа доголдсон. Бид уг хүлэмжүүдийн дулааныг хатуу түлш буюу түүхий нүүрс түлж 200 градус хүртэл халуун агаар үлээх зориулалттай, орчин үеийн өндөр хүчин чадалтай зуухаар тоноглосон юм, Гэтэл айл өрхийн дулааны хангамжид зориулагдсан шахмал түлш нь илч муутай, 1000 мкв талбайтай өвлийн хүлэмжийг халаах боломжгүй, үйлдвэрлэлд туршигдаагүй учир өвөл амьд ургамал тариалж ургац авах, зээлээ эргэн төлөх боломжгүй болгосон. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010.07.10-ны өдрийн 207 тоот шийдвэрээр манайд олгогдсон, төслийн хүлэмжүүдийг барьсан газар маань *** ХХК нь ***-аас Түгээмэл тархацтай ашиг малтмал олборлох тусгай зөвшөөрөлтөй 120 га газартай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 80 гаруй иргэн ААН-д олгосон газартай давхцуулж олгосон гэж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 2018 оны 10 сараас Зээлийн хөрөнгөөр хүлэмжүүдээ барьж байх үед нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээр орж Дээд шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжууд 2021 онд хүчингүй болсон. Ийнхүү газрын зөвшөөрөл шүүх дээр маргаантай үндэслэлээр хүлэмжийн барилгуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх, цахилгааны техникийн нөхцөл авах, Засгийн газраас гаргасан өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдах зэрэг үйл ажиллагаанд нөлөөлсөөр одоог хүртэл шийдэгдээгүй байна. Энэ асуудал биднээс огт хамааралгүй, төрийн байгууллагуудын хоорондын ажпын уялдаа холбоогүй, мэдээллээ харилцан солилцдоггүй, дураараа шийдвэр гаргадгаас шалтгаалж бизнес үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж давагдашгүй хүчин зүйл болж байна. *** сангаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байсан тул өөрийн танил Ж.***, Д.*** нарын эзэмшлийн *** тоот орон сууц, *** хэсэгт байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран ажиллах гэрээ байгуулан зээлийн барьцаанд тавьсан. Гэрээгээр төслийн хүлэмжүүдээ барьж дуусмагц үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээд *** сантай тохиролцсоны дагуу Ж.*** нарын барьцааны хөрөнгийг чөлөөлж, төслийн хүлэмжүүдийг барьцаанд сольж байршуулна гэсэн тохиролцоо *** ХХК-ийн газрын маргаанаас үүдэн хэрэгжихгүй болсон. Иймд зээлээр санхүүжсэн төслөө хэрэгжүүлэх, зээлээ эргэн төлөхөд гарсан дээрх хүндрэл, нөхцөл байдал, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй зэргийг харгалзан үзнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*** нь *** ХХК болон А.*** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 1,864,905,601 төгрөг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шаардлагаа 91,650,058 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч А.***д холбогдох шаардлагаасаа гадаад явсан үндэслэлээр татгалзсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар батлах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийг хүү, алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ төсөл хэрэгжүүлэх явцад давагдашгүй хүчин зүйлүүд болон төлөвлөгдөөгүй бэрхшээлүүд гарч зээлийн эргэн төлөлтөд зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

*** нь 1,400,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, *** органик агропарк өвлийн хүлэмж төслийн зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцон 2018.08.09-ний өдөр *** ХХК-тай *** дугаар зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан зээлийн эрх зүйн харилцаа зохигчийн хооронд үүссэн гэж үзэхээр байна.

 

Талууд зээлийг хүүг жилийн 3 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцсэн, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1,400,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч *** ХХК нь зээлийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зөрчсөн буруутай байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоодож байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 9.3 дахь заалтаар зээлдэгч гэрээг зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлахаар тохиролцсон, гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцлахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Зээлийн гэрээний дагуу гэрээг цуцлах хүртэл хугацаанд хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр 1,400,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 103,865,406 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигч гэрээний 9.1 дэх заалтаар хүлээсэн үүргийн биелэгдээгүй үнийн дүнгээс 0.1 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд үүрэг зөрчигдсөн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны алданги 361,040,195 төгрөгийг хохиролд тооцон хангах нь зүйтэй байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацааны хүү алдангийг нэмэгдүүлэн шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иймд үндсэн зээлийн төлбөр 1,400,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 103,865,406 төгрөгалданги 361,040,195 төгрөг буюу нийт 1,864,905,601 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 91,650,058 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар талууд мөн өдөр *** тоот барьцааны гэрээ байгуулан *** тоот Х.А, , А.***, А.Б, Д.*** нарын өмчлөлийн 392 мкв талбайтай, улсын*** дугаарт бүртгэлтэй амины орон сууц, *** тоот С.***, Д.***, Х.***цацралт нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай, улсын *** дугаарт бүртгэлтэй орон сууц, *** байрлалтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.***, Д.*** нарын эзэмшлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***, Х.***ын эзэмшлийн 437 м.кв, нэгж талбарын *** дугаартай, *** дугаар гэрчилгээтэй газар, *** хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, Ж.***, Д.*** нарын эзэмшлийн 5321 м.кв газрыг барьцаалжээ.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгах нь зүйтэй юм.

Хариуцагчид шүүхээс энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2022.05.18-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 9,482,478 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд ***-ний өдөр байгуулагдсан *** тоот зээлийн гэрээг цуцалж, /РД:***/ *** ХХК-иас 1,864,905,601 /нэг тэрбум найман зуун жаран дөрвөн сая есөн зуун таван мянга зургаан зуун нэг/ төгрөг гаргуулан, ***т /РД:***/ олгож, шаардлагаас үлдэх 91,650,058 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *** тоот Х.***, А.***, А.Б, Д.*** нарын өмчлөлийн 392 мкв талбайтай, улсын*** дугаарт бүртгэлтэй амины орон сууц, Ч*** тоот С.***, Д.***, Х.*** нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай, улсын *** дугаарт бүртгэлтэй орон сууц, Сэлэнгэ аймаг, *** хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.***, Д.*** нарын эзэмшлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** хороо, Х.***ын эзэмшлийн 437 м.кв, нэгж талбарын *** дугаартай, *** дугаар гэрчилгээтэй газар, *** хэсэгт байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, Ж.***, Д.*** нарын эзэмшлийн 5321 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *** овогтой ***цацралын ***д /РД:***/ холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 9,482,478 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ