Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 80

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                                     Д.Нямдэлэг                                       

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   А.Мөнхбат

      Нарийн бичгийн даргаар                                Х.Нарантуяа нар  оролцов.

 

               Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох ******* тоот  хэргийг хянан хэлэлцэв.

       

                Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* хотод ******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, бизнес менежмент мэргэжилтэй, ам бүл 6, хүү, охин, бэр, ая нарын хамт ******* хот, ******* *******, ******* дугаар хороо, 86А 27 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /РД: /,

 

                 Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын нэгдүгээр хавсралтын 93.06 кодтой ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 6.527.304 төгрөгийн үнэ бүхий Стандарт-22 нэг хайрцагтаа 50 ширхэгтэй, нийт 432 хайцаг буюу 21600 ширхэг сумыг баглаа боодлыг нь өөрчлөн, “Молоко полдень” нэртэй сүүний сав, “100% GOLD” нэртэй ундааны саванд тус тус хийж савласан байсныг шунахайн сэдэлтээр , мөнгө олох зорилгоор 20******* оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хотын техникийн захаас худалдаж авч, 20******* оны 04 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтоор хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

  1.  Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 04 дүгээр сарын  08-нд  сэжигтнээр өгсөн:  ... Би ******* хотод хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг юм. Зарим үедээ БНХАУ-ын Манжуур хотоос бараа авч ОХУ-руу нийлүүлэх ажил хийдэг юм. Ингээд 20******* оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсаас ОХУ-руу Манжуур хотоос нийлүүлсэн барааныхаа тооцоогоо хийх, ачааны машинаар Манжуураас ирсэн бараагаа хүлээлгэн өгөх ажлаар ОХУ-руу гарсан юм. Ингээд ажлаа амжуулаад 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улс руу гарахаар Улаан-Үд хотоос Хиагт хотод ирээд Абсолют дэлгүүр ороод хүнсний зүйл аваад буцаад гарч ирэхэд нэг эрэгтэй хүн надад шар өнгийн тортой зүйл өгөөд “энэ хүнсний зүйлийг аваад гараач, миний паспортын хугацаа дуусчихсан, Улаан-Үдийн консул орж паспортынхоо хугацааг сунгуулаад гарна. Хилээр гарахаар чинь манай эхнэр тосоод авна, би хэлчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тортой зүйлийг нь харахад хүнсний зүйлүүд буюу ундаа, сүү, чихэр боов байсан. Ингээд би уг 2 тортой хүнсний зүйлийг нь машиныхаа хойд тээшинд хийгээд ОХУ-ын хилээр гараад Монгол улсын хил дээр ирээд шалгуулахад гаалийн байцаагч шалгаад “ундааны сав, сүүний саванд чинь өөр зүйл байна” гэж хэлээд задалж үзэхэд жижиг хайрцагтай зүйлүүд гарч ирсэн ба надад хэлэхдээ “сум байна” гэж хэлээд надаас ямар учиртай болохыг асуусан. Тухайн үед би айж сандарсандаа худлаа хэлчихсэн. Би Хиагт хотын Абсолют дэлгүүр ороод гараад ирэхэд нэг танихгүй 30 гаран насны өндөр бор царайтай, Буриад, Монгол нь мэдэгдэхгүй залуу байсан. Би өмнө харж байгаагүй, танихгүй. Надад “500 рубль өгнө” гэхээр нь бензиний мөнгө ч гэсэн хаа юм гэж бодоод авчихсан. Би тухайн үед ганцаараа явж байсан юм. Ер нь бол хил дээр хүн бараа өгөхөөр аваад гарах тохиолдлууд байдаг. Би тухайн үед сум байна гэдгийг мэдээгүй. Миний машины ард хийхэд нь харахад 2 ширхэг тортой хүнсний зүйлүүд байх шиг харагдсан. Тэгээд би хүнсний зүйл гэдэгт итгэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-р ху/,

   2. Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 05 дугаар сарын 01-нд яллагдагчаар өгсөн: ...Би дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна. Өөрийнхөө буруутай үйлдлийг олйгож байна. Би Хиагт хотод дэлгүүр ороод гарч ирэх үед нэг танихгүй хүн надад 2 ширхэг тортой зүйл өгсөн. Түүнийг би машины хойд тээшинд хийлгэн 500 рубль авсан. Тэгээд Монгол улсын хил дээр гаалийн байцаагчид шалгуулан сум байна гэж хэлээд надаас асуусан ба би тухайн үед маш их айсан ба тэр үед сум байна гэдгийг мэдсэн. Би тухайн үед сум аваад хилээр нэвтэрч байна гэдгийг мэдээгүй байсан. Би одоо тэр хүнийг хараад танихгүй. Өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Би өмнө нь сум хилээр нэвтрүүлж байгаагүй. Би өөрийн хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 69-р ху/,

  3. Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 05 дугаар сарын 26-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Намайг өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Хиагт хотын дэлгүүрээс хүнсний зүйл аваад гарч ирэхэд нэг танихгүй хүн ирээд “манай эхнэр Монгол улсын хилийн цаана байгаа, миний гадаад паспортын хугацаа дуусчихсан гарч чадахгүй байна” гээд “энэ хүнсний зүйлийг аваад гарчих, манай эхнэр тосоод авна” гээд надад өгсөн. Надад утасны дугаараа өгөөгүй. Эхнэрийнхээ утасны дугаарыг өгөөгүй. Надад захиалсан, хамтарч нийлээд хил нэвтрүүлсэн ямар ч хүн байхгүй. Хилээр явганаар нэвтэрч болохгүй учир тээврийн хэрэгсэл гарах учиртай. Тиймээс би өөрийн машинтайгаа явж байсан учраас уг зүйлийг хойд тээшиндээ хийсэн байсан юм. Би өөрөө Манжуур хотоос бараа авч ОХУ-руу нэвтрүүлж гаргадаг ажил хувиараа хийдэг учир сардаа 1-3 удаа гардаг юм. миний төрсөн хүү Энхбаатарын утасны дугаар байгаа юм. 89983399 гэсэн дугаар нь манай охин Баярмаагийн утасны дугаар юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 70-р ху/,

 4.Шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  20******* оны 4 дугаар сарын 5-нд Манжуураас ирсэн бараагаа тосч аваад түншүүддээ өгчихөөд 6-нд монгол руугаа гарахаар  “Абсолют” хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авах гэж байхад нэг залуу “визний хугацаа дуусчихлаа, Улаан Үд орж цагаан хуудас авах гэсэн юм, хүүхдийн төрсөн өдөр болж байгаа жаахан идэх юм аваад гарчихаач” гээд  байхаар нь онгойлгоод үзтэл дандаа хүнсний бүтээгдэхүүн байхаар нь “за машинд тавьчих” гээд машины багажиндаа тавиулаад аваад гарчихсан. Тэгээд хил дээр  ирээд шалгуултал хүнсний бүтээгдэхүүн биш байсан. Хилээр би авч гарсан юм чинь миний буруу хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Анх хүнсний бүтээгдэхүүн гэж бодоод авч гарсан. 30 орчим насны залуу байсан. Миний утасны дугаарыг машины дугаартай тэмдэглээд авсан. Тэгээд “500 рубль өгье” гэхээр нь  бинзен хийчихье гээд аваад гарсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийж хуулийн өмнө зогсохгүй. гэх мэдүүлэг,

   5. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Цагдаагийн газраас ирсэн албан бичгийн дагуу намайг хохирогчоор тогтоосны дагуу хэрэгт хохирогчоор оролцож байна. Миний хувьд татгалзах зүйл алга байна. Д.******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улсын хилээр зохих зөвшөөрөлгүй 432 хайрцаг сум хууль бусаар нэвтрүүлсэн байна. Улсын хилээр иргэн хүн сумыг нэвтрүүлж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хилээр сум импортлоно. Миний хувьд гаргах санал, нэхэмжлэх зүйл алга байна. Учир нь уг сумыг улсын хилээр оруулж ирээд зарж борлуулсан зүйлгүй, иргэдийн эрүүл мэндийг хохироогүй учир гомдол санал гэх зүйл алга. Харин зохих хуулийнхаа дагуу шийдвэрлээсэй гэж хүсэж байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

  6. Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хүсэлтэнд: Шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралд төрийг төлөөлөн хохирогчоор тогтоогдсон болно. Шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд  ажлын байдлаас оролцох боломжгүй байгаа тул хохирогчгүйгээр  шүүх хуралдаан хийхэд татгалзахгүй. Шүүгдэгч Д.*******гаас нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй. гэжээ.

  7. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд 20******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:  ...Би Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг бөгөөд 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Алтанбулаг боомтод хувиарын дагуу ОХУ-аас Монгол улс руу орох чиглэл явж байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдыг шалгах ажлыг хийж байтал 11 цагийн үед ОХУ-аас Монгол улс руу нэвтрэхээр хар өнгийн улсын дугаартай Lexus RX 400H загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* гэгч нь ганцаараа нэвтрэхээр орж ирсэн. Ингээд би ажил үүргийн хувиарын дагуу хяналт шалгалтыг явуулахад уг тээврийн хэрэгслийн хойд тээшинд шар өнгийн 3 ширхэг тортой хүнсний зүйл байсан тул хүнсний зүйлтэй торыг татаж үзэхэд маш их хүнд, хатуу зүйл байгаа нь мэдрэгдсэн. Ингээд уг тортой зүйлийг задалж үзээд дотор нь байсан ундааны болон сүүний савыг барьж үзэхэд дотор нь хатуу, хүнд зүйл байсан тул хяналт шалгалтын журмын дагуу ахлах байцаагч д энэ талаар мэдэгдэн тээврийн хэрэгслийг тусгаарлаж тухайн үеийн ээлжийн зөрчлийн байцаагч г дуудаж тухайн тээврийн хэрэгслийн жолооч *******гаар өөрөөр нь задлуулсан. Тухайн ундааны сав болон сүүний сав нь дээд хэсэг нь задраагүй бүтнээрээ доод хэсгийг нь задлаж гадна талаас нь скоч буюу өнгөгүй наалддаг зүйлээр наасан байсан тул скочийг хуулуулж авч үзэхэд дотроос нь 1 хайрцагтай 50 ширхэгтэй, бууны сумыг нуусан байдалтай гарч ирсэн. Үүнийг бид утсан дээрээ бичлэг хийж зургийг нь авч баталгаажуулсан. Ингээд ундааны сав, сүүний савнаас нийт 432 хайрцагтай, 50 ширхэг бууны сумыг нуусан байдалтай гарч ирсэн. Үүнийг бид гар утсан дээрээ бичлэг хийж зургийг нь авч баталгаажуулсан. Ингээд ундааны сав, сүүний савнаас нийт 432 хайрцагтай ширхэгээр нь бодвол 21600 ширхэг сум гарч ирснийг хураан авч тухайн автомашиныг рентген аппаратаар оруулж шалгахад өөр зөрчил илрээгүй болно. Мөн жолооч *******гийн биед гаалийн байцаагч Цэцэгмаагаар биед нь үзлэг хийлгэсэн. Тухайн үед автомашинд үзлэг хийхэд хилийн цэргийн боомтын дарга , ээлжийн ахлах , зөрчлийн байцаагч , жижүүр нар байсан. Хувь хүн тусгай зөвшөөрөлтэй бол хилээр сум нэвтрүүлж болно. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага нэвтрүүлнэ. ...гэх мэдүүлэг, /хх 34-р ху/,

    8.Гэрч гийн 20******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Би Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг юм. 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтод 24 цагийн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад гаалийн улсын байцаагч Баярсайхан над дээр ирээд “ОХУ-аас Монгол улс руу орох чиглэлд машинаас зөрчил илэрсэн та энэ эмэгтэйг шалгаад өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд Д.******* гэх бичиг баримттай эмэгтэйг ирэхээр нь гаалийн хяналтын рентген аппаратанд оруулж шалгахад ямар нэгэн зөрчилгүй байсан тул гаалийн мэдүүлэг бичдэг хуудас өгч “танд мэдүүлэх бараа байна уу” гэж асуухад “надад ямар нэгэн бараа байхгүй” гээд гаалийн мэдүүлгийн хуудсанд ямар нэгэн бараа таваар бичээгүй. Ингээд биед нь үзлэгийн өрөөнд оруулж үзлэг хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Ингээд би хүнийг Баярсайхан байцаагчид хүлээлгэн өгсөн. Би боомт дээр үүрэг гүйцэтгэж байсан учир яг ямар бараа байсныг хараагүй. Баярсайхан байцаагч надад хэлэхдээ сүүний сав болон ундааны саванд хийсэн сумны зөрчил байсан гэж хэлсэн.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 35-р ху/,

   9.Гэрч Ж.ын 20******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Би Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажилладаг юм. 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтод 12 цагийн ээлжийн гаалийн улсын байцаагч нарыг хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Энэ өдөр өдрийн 11 цагийн үед ОХУ-аас Монгол улс руу орох чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч над дээр ирээд “ахлах байцаагчаа ОХУ-аас Монгол улс руу орж ирсэн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэжиг бүхий ачаа байна” гэхээр би д хандан “зорчигчийн гаалийн мэдүүлгийг сайн бичүүлээд аман мэдүүлэг сайн аваарай, зөрчлийн байцаагч тэй хамтарч шалга” гэж хэлсэн. Тэгээд улсын байцаагч нар мэдүүлгээ авч машинд шалгалтын ажиллагааг хийсэн. Уг тээврийн хэрэгслийн хойд тээшний хэсэгт сүүний болон ундааны савтай зүйлүүд шалан дээрээ тавьсан байдалтай байсан ба түүнийг манай гаалийн байцаагч Баярсайхан задлан үзэхэд уг ундааны сав болон сүүний саванд жижиг жижиг хайрцагтай сумнуудыг нуусан байдалтай хийсэн байсан. Нийт 432 хайрцаг сумыг 10 ширхэг ундааны Gold гэсэн ногоон өнгийн саванд мөн 8 ширхэг Молоко нэртэй сүүний саванд хувааж хийсэн байсан. Уг ундааны болон сүүний савнуудыг машины хойд тээшинд хийж зарим нь ил зарим нь шар өнгийн торонд хийсэн байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд машины жолооч эмэгтэй машинаа бариад ганцаара явж байсан. Өөр ямар нэгэн хүн хамт яваагүй. ...гэх мэдүүлэг, /хх 36-р ху/,

10. Гэрч Н.гийн 20******* оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Би Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг юм. 20******* оны 04 дүгээр сарын 06-ны 24 цагийн хугацаатай Алтанбулаг сумын хилийн боомтод зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Ингээд 11 цагийн үед ОХУ-аас Монгол улс руу орох хэсэгт ажиллаж байсан гаалийн улсын байцаагч нь дотуур станцаар ахлах байцаагч, зөрчлийн байцаагч нарыг “машинд үзлэг хийлгэмээр байна” гэж дуудсан. Би уг дуудлагыг хүлээн аваад очиход хар өнгийн улсын дугаартай Lexus RX 400 загварын машиныг 4 дүгээр замын урсгал дээр гаргаж тавьсан байсан. Ингээд машинд үзлэг хийхэд уг машины хойд талын тээшинд 4-5 ширхэг тортой хүнсний зүйл байсан. Уг хүнсний торон дотроос 10 ширхэг сүүний савтай, 8 ширхэг ундааны савтай зүйл гарч ирсэн ба түүнийг гаднаас барьж үзэхэд шингэн зүйл байх зориулалттай зүйлд хатуу зүйл баригдаж мэдрэгдэж байсан. Ингээд уг хайрцаг дотор юу байгааг шалгах зорилгоор бид нэг хайрцагтай сүүний савыг задлаж үзэхэд жижиг хайрцагтай сумнууд гарчихсан. Ингээд жолочоос асуухад “надад 432 хайрцаг сум байгаа” гэж хэлсэн. Үүний дагуу тээврийн хэрэгсэл болон авч яваа зүйлд нь үзлэг хийсэн. Тухайн үед сүүний сав ундааны сав дотроос нийт 432 хайрцаг сум гарч ирсэн. Ингээд рентген аппаратаар оруулж үзлэг хийсэн. Тэр сум нь нэг хайрцагтаа 50 ширхэг байсан бөгөөд 21600 ширхэг сум байсан. Ингээд тээврийн хэрэгслийг саатуулсан.  ...гэх мэдүүлэг, /хх 37-р ху/,

11.Гэрч ы 20******* оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Манай эгч Д.******* төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж цэцэрлэг, сургуулиар дамжин 10 дугаар ангийг Дархан-Уул аймагт төгссөн. Түүнээс хойш ОХУ-д сурч байгаад сургуулиа төгсөөгүй 1990 онд Энхбадрал гэж хүнтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж амьдарч байна. Манай эгч шударга ажилсаг, хүнтэй олон юм яриад байдаггүй, хүүхдийнхээ хамтаар *******т амьдардаг. Архи тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зуршилгүй хүн байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга. Өмнө нь янз бүрийн хэрэгт холбогдож байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх 38-р ху/,

12. Гэрч ын 20******* оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Д.******* нь ер нь шударга, ажилсаг, хүнтэй олон юм яриад байдаггүй,  хүүхдийнхээ хамтаар *******т амьдардаг.  Архи тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зуршилгүй хүн байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга. Өмнө нь янз бүрийн хэрэгт холбогдож байгаагүй.  ...гэх мэдүүлэг /хх 39-р ху/,

13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 20******* оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  № 2334 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ.

     2.Шинжилж буй сумнууд нь ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн.

     3. Шинжилж буй сумнууд нь ажиллагаатай, буудлага үйлдэж болно.

     4. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь гол төмрийн суваг 5,6х15 мм калибрьтай  бүх төрлийн галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд зориулагдсан.

         5. Шинжилж буй 5 ширхэг сум нь байлдааны галт хэрэгслийн төрөл биш. Жич:    

Шинжилж буй 5 ширхэг сумаар туршилтын буудлага үйлдсэн болно.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 42-р ху/,

      14. Шинжээч ийн 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Бадралын тогтоолтой 5 ширхэг сумыг шинжилгээнд ирүүлсэн. Үүнийг хүлээн авч шинжилгээ хийхэд ОХУ-н Климовск хотын Восток сумны үйлдвэрт спорт, сургалт, ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн 5.6х15 клибртай сумнууд байна. Уг сумны хошууны бүтэц нь тухайн сумны зориулалтыг илтгэдэг шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь ган зүрхэвчгүй ямар нэгэн тусгай зориулалтгүй /шатаах, хуяг нэвтлэх, гэрэлтүүлэх г.м/ цул металлаар хийгдсэн байгаа тул спорт сургалт ан агнуурын зориулалттай болохыг илтгэж байна. Байлдааны сум хэрэгсэл гэдэгт цэргийн хэрэгцээнд зориулагдсан үйлдвэрлэгдсэн, сумны хошуу нь бүтцийн хувьд ган зүрхэвчтэй шатаах, хуяг нэвтлэх, гэрэлтүүлэх зэрэг тусгай зориулалттай бүтээгдсэн байдаг. гэх мэдүүлэг /хх 46-р ху/,

15. 20******* оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт:

Д/д

Барааны

нэр

Тоо,

ширхэг

Нэгж,үнэ

рубль

Нийт үнэ

рубль

Суурь

Үнэлгээ

төгрөг

Гаалийн татвар

төгрөг

НӨАТ

төгрөг

Нийт татварын дүн төгрөг

1

Сум стандарт

432 хайрцаг

    7

151200

6527304

326365,2

685366,92

101*******32,12

 

 

 

 

151200

6527304

326365,2

685366,92

101*******32,12

 

Тухайн сумны гаалийн нэгж үнээс бодож Гаалийн татвар 5 % НӨАТ 10 % буюу 101*******32,12 төгрөгний татвар ногдож байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 50-р ху/,

16. Шинжээч гийн 20******* оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Би Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг юм. 20******* оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу Д.******* гэгч ОХУ-аас Монгол улс руу сум нэвтрүүлсэн хэрэгт сумны үнэлгээг гаргасан. Уг сумны 1 ширхэг сумны үнэлгээг гаргахдаа www.air.gun.ru интернэт сайтаас авч уг сумны нэгж үнэлгээг тогтоосон. Тухайн сум нь 7 рублийн үнэлгээтэй байсан. Энэ нь монгол төгрөгөөр 42,69 төгрөг болж байсан. Рубль хэлбэлзэлтэй байдаг тул тухайн дүгнэлт гаргасан өдрийн Монгол банкны ханшаар тогтоосон. Тухайн 432 ширхэг сум нь 7 рубль буюу нийт 151200 рубль болж байсан ба үүнийг монгол мөнгөнд шилжүүлэхэд 6,454,728 төгрөг болж байна. Энэ суурь үнэлгээн дээр гаалийн татвар 5% буюу 32273,4 төгрөг, НӨАТ 10 % буюу 677746,44 төгрөг энэ нь суурь үнийн 15.5 буюу 1000482,84 төгрөг болно. ...гэх мэдүүлэг, /хх 59-р ху/,

*******.Шүүгдэгч Д.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 83-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 65-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 66-67-р ху/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 68-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 69-70-р ху/, эд зүйл хуулбарлан авсан тухай тэмдэглэл, /хх 71-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 71-78-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 4-р ху/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 5-р ху/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах тухай хуудас, /хх 6-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 9-14-р ху/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хх 16-р ху/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх *******-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх -19-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, /хх 20-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, /хх 21-р ху/, шүүгдэгчийн гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар, /хх 71-78-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл /хх 44,49-р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл /хх-ийн 45,60-р ху/, улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт, /хх-ийн 55-58-р ху/, зэрэг болно.

 

  Шүүгдэгч Д.******* нь ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 6.527.304 төгрөгийн үнэ бүхий Стандарт-22 нэг хайрцагтаа 50 ширхэгтэй, нийт 432 хайцаг буюу 21600 ширхэг сумыг баглаа боодлыг нь өөрчлөн, “Молоко полдень” нэртэй сүүний сав, “100% GOLD” нэртэй ундааны саванд тус тус хийж савлан 20******* оны 04 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

   Шүүгдэгч Д.*******гийн өөрийнх нь өгсөн20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улс руу гарахаар Улаан-Үд хотоос Хиагт хотод ирээд Абсолют дэлгүүр ороод хүнсний зүйл аваад буцаад гарч ирэхэд нэг эрэгтэй хүн надад шар өнгийн тортой зүйл өгөөд “энэ хүнсний зүйлийг аваад гараач, миний паспортын хугацаа дуусчихсан, Улаан-Үдийн консул орж паспортынхоо хугацааг сунгуулаад гарна. Хилээр гарахаар чинь манай эхнэр тосоод авна, би хэлчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тортой зүйлийг нь харахад хүнсний зүйлүүд буюу ундаа, сүү, чихэр боов байсан. Ингээд би уг 2 тортой хүнсний зүйлийг нь машиныхаа хойд тээшинд хийгээд ОХУ-ын хилээр гараад Монгол улсын хил дээр ирээд шалгуулахад гаалийн байцаагч шалгаад “ундааны сав, сүүний саванд чинь өөр зүйл байна” гэж хэлээд задалж үзэхэд жижиг хайрцагтай зүйлүүд гарч ирсэн ба надад хэлэхдээ “сум байна” гэж хэлээд надаас ямар учиртай болохыг асуусан. Тухайн үед би айж сандарсандаа худлаа хэлчихсэн. Би Хиагт хотын Абсолют дэлгүүр ороод гараад ирэхэд нэг танихгүй 30 гаран насны өндөр бор царайтай, Буриад, Монгол нь мэдэгдэхгүй залуу байсан. Би өмнө харж байгаагүй, танихгүй. Надад “500 рубль өгнө” гэхээр нь бензиний мөнгө ч гэсэн хаа юм гэж бодоод авчихсан.  ...гэх мэдүүлэг,

    Хохирогч ын: ...Д.******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улсын хилээр зохих зөвшөөрөлгүй 432 хайрцаг сум хууль бусаар нэвтрүүлсэн байна. Улсын хилээр иргэн хүн сумыг нэвтрүүлж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж хилээр сум импортлоно. Миний хувьд гаргах санал, нэхэмжлэх зүйл алга байна. Учир нь уг сумыг улсын хилээр оруулж ирээд зарж борлуулсан зүйлгүй, иргэдийн эрүүл мэндийг хохироогүй учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, ...гэх мэдүүлэг,

    Гэрч ы:  ...би ажил үүргийн хувиарын дагуу хяналт шалгалтыг явуулахад уг тээврийн хэрэгслийн хойд тээшинд шар өнгийн 3 ширхэг тортой хүнсний зүйл байсан тул хүнсний зүйлтэй торыг татаж үзэхэд маш их хүнд, хатуу зүйл байгаа нь мэдрэгдсэн. ...Ингээд ундааны сав, сүүний савнаас нийт 432 хайрцагтай ширхэгээр нь бодвол 21600 ширхэг сум гарч ирснийг хураан авч тухайн автомашиныг рентген аппаратаар оруулж шалгахад өөр зөрчил илрээгүй болно. ...гэх мэдүүлэг,

   Гэрч гийн:  ...Би боомт дээр үүрэг гүйцэтгэж байсан учир яг ямар бараа байсныг хараагүй. Баярсайхан байцаагч надад хэлэхдээ сүүний сав болон ундааны саванд хийсэн сумны зөрчил байсан гэж хэлсэн.  ...гэх мэдүүлэг,

   Гэрч Ж.ын:  ...энэ өдөр өдрийн 11 цагийн үед ОХУ-аас Монгол улс руу орох чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч над дээр ирээд “ахлах байцаагчаа ОХУ-аас Монгол улс руу орж ирсэн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэжиг бүхий ачаа байна” гэхээр би д хандан “зорчигчийн гаалийн мэдүүлгийг сайн бичүүлээд аман мэдүүлэг сайн аваарай, зөрчлийн байцаагч тэй хамтарч шалга” гэж хэлсэн. ...гаалийн байцаагч Баярсайхан задлан үзэхэд уг ундааны сав болон сүүний саванд жижиг жижиг хайрцагтай сумнуудыг нуусан байдалтай хийсэн байсан. Нийт 432 хайрцаг сумыг 10 ширхэг ундааны Gold гэсэн ногоон өнгийн саванд мөн 8 ширхэг Молоко нэртэй сүүний саванд хувааж хийсэн байсан. ...гэх мэдүүлэг,

   Гэрч Н.гийн 20******* оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... хар өнгийн улсын дугаартай Lexus RX 400 загварын машиныг 4 дүгээр замын урсгал дээр гаргаж тавьсан байсан. Ингээд машинд үзлэг хийхэд уг машины хойд талын тээшинд 4-5 ширхэг тортой хүнсний зүйл байсан.. Тухайн үед сүүний сав ундааны сав дотроос нийт 432 хайрцаг сум гарч ирсэн. Ингээд рентген аппаратаар оруулж үзлэг хийсэн. Тэр сум нь нэг хайрцагтаа 50 ширхэг байсан бөгөөд 21600 ширхэг сум байсан.  ...гэх мэдүүлэг,          

  Шинжээч гийн:  ...Би Д.******* гэгч ОХУ-аас Монгол улс руу сум нэвтрүүлсэн хэрэгт сумны үнэлгээг гаргасан. Уг сумны 1 ширхэг сумны үнэлгээг гаргахдаа www.air.gun.ru интернэт сайтаас авч уг сумны нэгж үнэлгээг тогтоосон. Тухайн сум нь 7 рублийн үнэлгээтэй байсан. Энэ нь монгол төгрөгөөр 42,69 төгрөг болж байсан.. Тухайн 432 ширхэг сум нь 7 рубль буюу нийт 151200 рубль болж байсан ба үүнийг монгол мөнгөнд шилжүүлэхэд 6,454,728 төгрөг болж байна. Энэ суурь үнэлгээн дээр гаалийн татвар 5% буюу 32273,4 төгрөг, НӨАТ 10 % буюу 677746,44 төгрөг энэ нь суурь үнийн 15.5 буюу 1000482,84 төгрөг болно. ...гэх мэдүүлэг,

  Шүүгдэгч Д.*******г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, эд зүйл хуулбарлан авсан тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, бараа тээврийн хэрэгслийг саатуулах тухай хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын нэгдүгээр хавсралтын 93.06 кодтой ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 6.527.304 төгрөгийн үнэ бүхий Стандарт-22 нэг хайрцагтаа 50 ширхэгтэй, нийт 432 хайцаг буюу 21600 ширхэг сумыг баглаа боодлыг нь өөрчлөн, тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа болох “Молоко полдень” нэртэй сүүний сав, “100% GOLD” нэртэй ундааны саванд тус тус нуун далдалж,  Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан “...хориглосон хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар хил нэвтрүүлэх" гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан гэмт үйлдэл мөн гэж үзлээ.

 Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “...хориглосон хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй  байна.

 Шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, шүүгдэгч нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин байгаа  зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь  хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн хувьд  бусдад учруулсан хохиролгүй, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал гэж нэхэмжилсэн зүйлгүй тул хавтаст хэргийн 20-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжлэгдэн улсын дугаартай “Lexus RX 400H”  загварын  хар өнгийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

  Энэ хэрэгт шүүгдэгч  Д.******* нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан улаан хар өнгийн 22 lomeg rifle стандарт 50 шт бичиглэл бүхий 6х3 хэмжээтэй жижиг хайрцагтай, нэг хайрцагандаа 50 ширхэгтэй, 432 хайрцаг буюу нийт 21595 ширхэг, /анх 21600 ширхэг сум хураагдан ирснээс 5 ширхэг сумыг нь шинжилгээнд хэрэглэсэн байсан/ бүгд 6.525.793 төгрөгний үнэ бүхий ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум, “Молоко полдень” нэртэй сүүний  хоосон 10 ширхэг сав, “100% GOLD” нэртэй ундааны хоосон  8 сав, мөн   улсын дугаартай “Lexus RX 400H”  загварын  хар өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******д 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5-р зүйлийн *******5.1- дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж  заасны дагуу  дээрхи зүйл ангийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5-р зүйлийн *******5.1- дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “...хориглосон хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.*******г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Д.*******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй, болохыг тус тус  дурьдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1,4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “...улаан хар өнгийн 22 lomeg rifle стандарт 50 шт бичиглэл бүхий 6х3 хэмжээтэй жижиг хайрцагтай, нэг хайрцагандаа 50 ширхэгтэй, 432 хайрцаг буюу нийт 21595 ширхэг, бүгд 6.525.793 төгрөгний үнэ бүхий ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумыг  улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, “Молоко полдень” нэртэй сүүний хоосон 10 ширхэг сав, “100% GOLD” нэртэй ундааны  хоосон сав 8 ширхэгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2-р зүйлийн 1-д зааснаар хавтаст хэргийн 20-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн   улсын дугаартай “Lexus RX 400H”  загварын  хар өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.*******д буцаан олгсугай.

8.Шүүгдэгч  Д.*******д урьд авсан бусдын даалтанд өгсөн  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

 12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НОЛХООСҮРЭН