| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2009000000905 |
| Дугаар | 2021/ДШМ/28 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/28
Ц.Г нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхбат,
Шүүгдэгч /Б.З/-ын өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Г нарт холбогдох 2009000000905 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурорын дүгнэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Прокурор Г.Энхбат бичсэн дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг "Өндөр Ил" гэх газарт байрлах гэрийн гаднаас хохирогч С.Баатарсүрэнгийн эзэмшлийн Даюн маркийн мотоцикль, 10 литр бензинийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.514.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-1900 тоотод оршин суудаг иргэн Э.Оюунбатын гэрт нь орж, түүний 200.000 төгрөгийн үнэ бүхий 1-0-06 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүгдэгч Б.Зтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6-25 тоотод оршин суух Э.Өлзийхүүгийн гэрийн цоожийг эвдлэн гэрт нь хууль бусаар нэвтэрч Монел брендийн 32 инчийн телевизорыг хулгайлж иргэн Э.Өлзийхүүд 160.000 төгрөгний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Б.Зтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Спарк ресторан"-ны автомашины зогсоол дээр иргэн Б.Бат-Очирыг 36-31 УАЕ улсын дугаартай "Тоёота приүс-30" загварын автомашинд унтаж байхад нэвтрэн орж, автомашинд нь суулган хөдөө хээр буюу Төв аймгийн Архуст сумын нутагт аваачин хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, түүний 3631 УАЕ улсын дугаартай “Тоёота приүс-30” загварын автомашин, бэлэн 400.000 төгрөгийг авсан буюу дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Гэвч шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг "Хар нуур" гэх газарт нутаглах хохирогч Э.Дандарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн "НАО_"\/Е" үйлдвэрийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Ггийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйл заалтыг хэрэглэх боломжгүй тохиолдол үүссэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан "шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн" гэх үндэслэл шинээр илэрч байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..., 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Гд холбогдох эрүүгийн 2009000000905 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байгаа тул дээрх хэргийг прокурорт буцаахаар дүгнэлт гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан саналдаа: Прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Гд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 зааснаар 3 жил хорих ял Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 зааснаар 3 жил хорих ял Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил хорих ялаар тус тус тогтоожээ.
Дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төсмтэй 2 дугаар багийн нутаг "Хар нуур" гэх газарт нутаглах хохирогч Э.Дандарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн "НАОJUЕ" үйлдвэрийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн байна.
Прокурорын дүгнэлтэд бичигдсэн “...Ц.Ггийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйл заалтыг хэрэглэх боломжгүй тохиолдол үүссэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан "шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн" гэх үндэслэл шинээр илэрсэн байх тул Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г, Б.З нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2009000000905 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ц.Г, Б.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Р.МӨНХ-ЭРДЭНЭ