| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00325/И |
| Дугаар | 153/ШШ2022/00441 |
| Огноо | 2022-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2022/00441
2022 07 20 *******3/ШШ2022/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* ******* овогтой *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн *******- тоотод оршин суух, овогт ын т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,5*******,000 /найман сая таван зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Н.т 2,000,000 төгрөг зээлдүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлээ хүүтэй нь төлөх ёстой байсан, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж гэрээ хийсэн. Н. нь өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй учир үндсэн мөнгө 2,000,000 төгрөг, 3 жилийн хүү 6,480,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 8,5*******,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж, шүүх хуралдааны шатанд үндсэн зээл 2,000,000 төгрөг, 6,500,000 төгрөг нь алданги, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөгний хамт юм. Хүү нэхэмжлэхгүй байна. Хугацаа хэтрэлтийн хоног тутамд алданги тооцож нэхэмжилж байна... гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны гэрээний эх хувь, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний эх хувь, иргэн овогт ын ийн нэр дээрх Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 17 дугаар гудамжны *******б тоотод байрлах, 8416*******0500 нэгж талбарын дугаартай, 855,5 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн бүртгэлийн Г- дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн *******3/ТБ2022/00042 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл зэргийг,
Хариуцагчаас 2022 оны дугаар сарын 22-ны өдрийн 22/44 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
3. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр иргэн овогт ын ийн нэр дээрх Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 17 дугаар гудамжны *******б тоотод байрлах, 8416*******0500 нэгж талбарын дугаартай, 855,5 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн бүртгэлийн Г- дугаартай гэрчилгээний эх хувийг нотлох баримтаар бүрдүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5,5*******,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ...Би Н.т 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 21-нд зээлээ хүүтэй төлөх ёстой байсан, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,3 хувиар алданги төлнө гэж гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй учир гурван жилийн хүү 6,480,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, үндсэн зээл 2,000,000 төгрөг, нийт 8,5*******,000 төгрөгийг надад гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардсан авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасанчлан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн *******, 26, 38 дугаар зүйл, заалттай танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх, үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5. Энэ хуулийн *******6.3, *******6.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зааснаас үзэхэд хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зориг, үйлдэл, эс үйлдэл аль ч тохиолдолд түүний зөвшөөрлийг шүүх шийдвэрлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.
5.1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Н. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.******* нь зээлдэгч Н.т 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлдүүлэгчид гэрээнд заагдсан зээлсэн мөнгийг хугацаандаа төлөхөөр, зээлдэгч үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
5.2. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 6,5*******,000 төгрөг, нийт 8,5*******,000 төгрөг гаргуулахыг хүссэн боловч шүүх хуралдааны явцад үндсэн зээл 2,000,000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх алданги болон эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт 6,5*******,000 төгрөг, нийт 8,5*******,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан... ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байх ба энэ үүргээ зээлдүүлэгч буюу хариуцагч Н. нь зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Д.******* нь зээлдүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.
6.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж заажээ.
Тэрээр, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх ба гэрээнд үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байхаар тусгасан байна. Үүрэг гүйцэтгэгчийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлснийг тооцоход 2018 оны 04 дүгээр сарын 21-нээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2022 оны 05 дугаар сарын -ны өдрийг хүртэл нийт 1474 хоног /4 жил 14 хоног/ хэтэрсэн байх ба гүйцэтгээгүй үүргийн дүн болох 2,000,000 төгрөгний алданги нь 8,844,000 /2,000,000 х 0.3% х 1474 хоног = 8,844,000/ төгрөг байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчээс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,000,000 төгрөгний 50 хувь болох 1,000,000 төгрөгийг үндсэн зээлийн хамт нэхэмжлэх, шаардах эрхтэй юм.
Иймд, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Н.ээс үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хүү нэхэмжлэхгүй гэж тайлбарласныг үндэслэж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн болохыг дурдвал зохино.
7. Харин эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөг гаргуулах тухайд хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэлийн 2 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэж тусгагдсан байх бөгөөд энэ талаар шүүхэд тусдаа хүсэлт гаргах замаар 30,000 төгрөгийг буцаан авах боломжтой байх тул үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
9. Хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3. Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.ээс үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,5*******,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,445 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.ээс 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН