Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/01645

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр                Дугаар 183/ШШ2022/01645                   Улаанбаатар хот

 

                  

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  дүүрэг, 605 тоотод оршин суух, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 126 тоотод оршин суух, Б овогт О А /РД:00000000 /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 560 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш нь хариуцагч О.А-д холбогдуулан 560 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

БНХАУ-ын иргэн Ш  нь 2017 оноос хойш Монгол улсад оршин сууж бизнес эрхэлж байна. Тэрээр дэлхий нийтийг хамарсан корона вируст цар тахлын улмаас хил хаасантай холбоотой Монгол улсад ирж бизнесийн үйл ажиллагаагаа  эрхэлж чадахгүйд хүрсэн төдийгүй хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй байна. Ш нь О.А-гаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулан, Б дүүргийн 442.3 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай, 2-3 дугаар давхарын 83 м кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22053 дугаартай гурван давхар нийт 1325.3 м.кв бүхий худалдаа үйпчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 000674859 тоот гэрчилгээтэй газрын хамт 8 000 000 юанаар худалдан авахаар тохиролцсон. Энэхүү гэрээг хийсний дараа 2 000 000 юань буюу тухайн үеийн ханшаар 810 000 000 төгрөгийг О.А-д шилжүүлэн өгсөн. Шд нутаг буцах хувийн ажил гарч цаашид зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх боломжгүй болсон тул талууд харилцан тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр О.А-д хөрөнгийг буцаан шилжүүлж өгсөн.Тухайн хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд түрээслэсэнд тооцож нэг сарын түрээсийн төлбөр 50 000 000 төгрөгөөр тооцож, нийт 250 000 000 төгрөгөөс хасахад О.А-гаас 560 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байсан үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны зардал 14 445 982 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзахгүй гэсэн.

 

            2.Хариуцагч О.А хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ш нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан гаргаж байгаа гэсэн боловч гэрээг хавсаргаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нотлох баримтыг үндэслэн нэмэлт  тайлбар гаргах болно. Түүнчлэн хэрэгт байгаа материалаас үзэхэд мөнгө шилжүүлсэн гэх шалтгаанаар миний хувийн өмч хөрөнгөд халдан битүүмжлэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 560 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Найрамдал зуслангийн 2 ширхэг твин хаусыг 400 000 000 төгрөгөөр үнэлж, дээрээс нь 300 000 юан нэмж өгөхөөр эвлэрэх санал гаргасан. Хариуцагчийн зүгээс 1 хаусыг 200 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нэмэгдүүлэх саналтай байна. Хүн амьдраагүй шинэ хаус учраас үнийг нь буулгахгүй. Бид 560 000 000 төгрөгөндөө багтаагаад 2 хаусаа өгье, өөр мөнгө нэмж өгөх боломжгүй гэсэн саналтай байна, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй боловч нэхэмжлэгч өөрөө энэ зардлыг гарсныг мэдэж байгаа болохоор хасч тооцвол сайн байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Ш-аас Б.О-д олгосон итгэмжлэл /монгол хэл дээрх, хятад хэл дээрх/, нотариатын гэрчилгээ, Б.О-гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 19:48 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 19:49 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 19:50 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 19:51 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 19:52 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 19:55 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:02 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:02 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:03 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:05 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:07 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:07 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:08 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 20:09 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14:59 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:13 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 16:33 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 16:35 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 16:36 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 16:38 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 14:47 минутад хийгдсэн шилжүүлгийн баримт, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/1751 тоот Улсын Ерөнхий Прокурорын газрын “Гомдолд хариу өгөх тухай” албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1565 тоот Нийслэлийн Прокурорын газрын “Гомдлын хариу өгөх” тухай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1498 тоот Баянгол дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол  /хэргийн 3-31, 44-45, 46-50-р хуудас/ зэрэг баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн О.А-гаас Ц.С-д олгосон итгэмжлэл /хэргийн 39, 60, 109-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн нотариатч С.М /тамганы дугаар **/-ийн баталгаажуулсан БНХАУ-ын иргэн Ш  болон О.А-гийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг, Баянгол дүүргийн прокурорын газрын архиваас хэрэг бүртгэлийн 191102290 дугаартай хэргийн материалаас гэрч О.А-гийн мэдүүлэг /19-20, 57-58 хуудас/, гэрч С.Н-ийн мэдүүлгийг /хэргийн 68-88-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш нэхэмжлэлээс 545 554 018 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 14 445 982 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч О.А-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 8 000 000 юанаар худалдан авахаар тохирч 2 000 000 юань буюу 810 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн 810 000 000 төгрөгнөөс түрээсийн төлбөр 250 000 000 төгрөгийг хасч, үлдэх 560 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Штай 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 8 000 000 юанаар худалдахаар харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 2 000 000 юань буюу 810 000 000 төгрөгийг төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн боловч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгсөн тул түүний үнэд шилжүүлсэн 560 000 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй, гэхдээ хоёр амины орон сууцыг шилжүүлэх боломжтой гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш нь хариуцагч О.А-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, Б дүүргийн 442.3 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай, 2-3 дугаар давхарын 83 м кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай/ гурван давхар нийт 1325.3 м.кв бүхий худалдаа үйпчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 000674859 тоот гэрчилгээтэй газрын хамт 8 000 000 юанаар худалдах, худалдан авахаар, үнийг 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож, эд хөрөнгийн үнэд хариуцагч нь нэхэмжлэгчид 2 000 000 юань буюу 810 000 000 төгрөгийг төлжээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 2 000 000 юанийг төлсөн талаар хариуцагч нь маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч О.А нь гэрээний зүйл болох Б дүүргийн 884,6 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 2,3 давхарын хэсэг Ү-2205 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн, мөн хаягт байршилтай 442,3 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1 давхарын хэсэг Ү-2205 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр, Б дүүрэг, 5 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1150 м.кв газрын эзэмшигчээр бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000674 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно. 

5.Талууд үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлсэн талаар маргаагүй.

 

6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэвч нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой, мөн төлбөр төлөх боломжгүй болсноос хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээс татгалзаж, хүсэл зоригоо буцаасан бөгөөд гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шаардаж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид буцаан өгсөн гэж тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэд төлсөн 2 000 000 юань буюу 810 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ байгуулсан буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдийг хүртлэх хугацаанд эзэмшиж, ашигласан, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.3-д зааснаар энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэнд тооцож 1 сарын түрээсийн төлбөрийг 50 000 000 төгрөгт тооцон нийт 250 000 000 төгрөгийг 810 000 000 төгрөгнөөс хасаад 560 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.2-д “тодорхой хэмжээний төлбөр төлөгдсөн боловч үлдсэн төлбөрийг цаашид төлөх боломжгүй болсон тохиолдолд урьд өгсөн төлбөрүүдийг уг обьектийг тухайн хугацаанд түрээсэлсэнд тооцон суутган бодож тооцно”, 4.3-д “энэ тохиолдолд түрээсийн төлбөр сард 50 сая төгрөг байна. Үлдсэн төлбөрийг Б талд буцаан өгнө” гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 560 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал болох 14 445 982 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзахгүй гэсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах явцад 14 445 982 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь буцаан өгсөн боловч 2021 оны 5 сарын 26-ны хүртлэх хугацаанд 307 тоот өрөөг ашигласны төлбөр, ашиглалтын зардал буюу дулаан 712 550 төгрөг, цахилгаан 1 115 250 төгрөг, ус 672 700 төгрөг, юнивишн 315 275 төгрөг, хогийн төлбөр 260 000 төгрөг, НДШ төлбөр үлдэгдэл 240 000 төгрөг, буудлын гэрэлтүүлгийн зардал 552 400 төгрөг, ажлын хөлс 560 000 төгрөг, ариутгалын зардал 169 070 төгрөг, Дашваанжил газны зардал 250 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн сунгалт 960 000 төгрөг, Сэц мэлмий ХХК шилжүүлэх зардал 884 000 төгрөг, буудлын тооцоо 220 000 төгрөг, пос машины төлбөр 131 797 төгрөг, Ш-ээс хүлээж авсан зочид буудал рестораны тоног төхөөрөмж, хөрөнгийн зөрүү төлбөр 7 402 940 төгрөг, нийт 14 445 982 төгрөгийн зардал гарсан болох нь баримтуудаар тогтоогдоно гэсэн.

Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг 14 445 982 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзахгүй гэсэн тул шүүх талуудын диспозитив зарчмыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас нь хасч тооцохоор шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” байдаг тул хариуцагч О.А-гаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 560 000 000 төгрөгнөөс нь 14 445 982 төгрөгийг хасч, үлдэх 545 554 018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-д “гэрээнд заасан хугацааны дотор үүрэг гүйцэтгэх явцад худалдагдсан эд хөрөнгийн үнэнд болон мөнгөний ханшийн өөрчлөлт гарвал энэхүү гэрээ байгуулсан өдрийн тохиролцсон үнээр тогтоох бөгөөд талууд үнийг дангаар өөрчлөх буюу өөрчлөхийг шаардах эрхгүй” гэж зааснаар гадаад валют буюу юанийн ханшийг тооцсон бөгөөд талууд энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /50 000+2 907 950/ 2 957 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 885 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.А-гаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 545 554 018 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 445 982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  2 957 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-гаас 2 885 220 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ХУЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүсэлт шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас

татгалзах тухай

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Соёлын төв өргөө 605 тоотод оршин суух, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 106а байр, 126 тоотод оршин суух, Боржигон овогт Очирбатын А /РД:НШ88012862/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 560 000 000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тусгайлан гаргах саналгүй, хүлээн авах эсэхийг шүүх шийдвэрлэх байх гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

65.1.4-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хангахгүй орхисугай.

2.зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзугай.

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг Х дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.919 580+70200