Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 90

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                                А.Ариунзаяа

      Нарийн бичгийн даргаар                            Х.Нарантуяа нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нармандахын Мөнхбаярт холбогдох 201718000168  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг 12 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

2001 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлийн 134.2-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 2 сарын хорих ял оногдуулж, 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж,

2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 сар 10 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Нармандахын Мөнхбаяр /РД: МЭ81082816/,

          

          Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг 084А тоотод байрлах Г.Батбаатарын гэрийн цонхоор нэвтрэн орж, LG-920 маркын хар өнгөтэй, мэдрэгчтэй гар утас, Galaxy JT-5360 маркын цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, Х502 маркын хар өнгөтэй товчлууртай гар утас, Nokia-1681 маркын хар өнгөтэй товчлууртай гар утас, Nokia-1600  маркын хар өнгөтэй  гар утас, улаан өнгийн DVD тоглуулагч зэргийг хулгайлан 544,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06 дугаар сарын  20-нд  сэжигтнээр  өгсөн:  ... 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийсэн зүйлгүй өдөржингөө гэртээ өнжсөн. Энэ өдрийн 18 цагийн үед гэрээс гараад Шүдэнзний арын гудамжинд таньдаг найз Доотой тааралдаж бид хоёр 2 шил архи уусан. Гудамжинд архиа 22 цаг болж байхад ууж дуусгачихаад, би дахиж архи уумаар санагдаад байсан боловч мөнгө байгаагүй. Тэгэхээр нь би “Салхитын аманд” манай ээжийн эгчийнх байдаг юм. Тэднийд очиж архины мөнгө асуух гэж ганцаараа явсан. Би эгчийнд ирсэн чинь гэрт нь хүн байгаагүй, ямар ч гэрэл байхгүй байсан. Тэгэхээр хажуу талын айл руу нь хойд талаар нь тойрч ороод тухайн байшингийн ертөнцийн зүгээр урагшаа харсан жижигш вакум цонх байсан уг цонхийг түлхэж ороход голдоо ханан пийшинтэй, том өрөөтэй бөгөөд том өрөөний шалан дээр цэнэглэж байсан 4 ширхэг хар өнгөтэй гар утас, 1 ширхэг DVD тоглуулагч зэргийг авсан. Эдгээр зүйлсийг аваад би найз Сайханаагийнд очиж тэдний гэрт байсан 1 шил архи хувааж уусан. Сайханаагийнд архи ууж байхад цагдаа нар ирсэн. Би цагдаа нарт DVD тоглуулагч, 4 ширхэг гар утсыг нь өгсөн. 1 ширхэг гар утсыг нь хаана хаясан болохыг мэдэхгүй, замдаа хаячихсан. Сайханаагийн гэр лүү орохдоо хулгайлсан зүйлсээ гадаа нь үлдээгээд орсон. Би Сайханаад эд зүйл хулгайлсан талаар яриагүй. Би нилээн согтуу байсан, өөрийнхөө хийж байсан үйлдлийг бол хянах чадвартай байсан. Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ойлгож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

 2. Шүүгдэгч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06 дугаар сарын  27-нд яллагдагчаар өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийсэн зүйлгүй өдөржингөө гэртээ өнжсөн. Энэ өдрийн 18 цагийн үед гэрээс гараад Шүдэнзний арын гудамжинд таньдаг найз Доотой тааралдаж бид хоёр 2 шил архи уусан. Гудамжинд архиа 22 цаг болж байхад ууж дуусгачихаад, би дахиж архи уумаар санагдаад байсан боловч мөнгө байгаагүй. Тэгэхээр нь би “Салхитын аманд” манай ээжийн эгчийнх байдаг юм. Тэднийд очиж архины мөнгө асуух гэж ганцаараа явсан. Би эгчийнд ирсэн чинь гэрт нь хүн байгаагүй, ямар ч гэрэл байхгүй байсан. Тэгэхээр хажуу талын айл руу нь хойд талаар нь тойрч ороод тухайн байшингийн ертөнцийн зүгээр урагшаа харсан жижигш вакум цонх байсан уг цонхийг түлхэж ороход голдоо ханан пийшинтэй, том өрөөтэй бөгөөд том өрөөний шалан дээр цэнэглэж байсан 4 ширхэг хар өнгөтэй гар утас, 1 ширхэг DVD тоглуулагч зэргийг авсан. Эдгээр зүйлсийг аваад би найз Сайханаагийнд очиж тэдний гэрт байсан 1 шил архи хувааж уусан. Сайханаагийнд архи ууж байхад цагдаа нар ирсэн. Би цагдаа нарт DVD тоглуулагч, 4 ширхэг гар утсыг нь өгсөн. 1 ширхэг гар утсыг нь хаана хаясан болохыг мэдэхгүй, замдаа хаячихсан. Сайханаагийн гэр лүү орохдоо хулгайлсан зүйлсээ гадаа нь үлдээгээд орсон. Би Сайханаад эд зүйл хулгайлсан талаар яриагүй. Би айлаас хулгай хийхдээ архи уух гэж, архины мөнгө олох гэж хулгай хийсэн юм. Өөр надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Хэн нэгэн намайг хулгай хийлгэх гэж ятгаж, зөвлөсөн, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй байна. Би эгчийнхээ хашаан дотор зогсож байхад миний хулгай хийсэн айл гадна талын үүд нь цоожтой харагдсан юм. Би байшин руу орохдоо ямар нэгэн багаж зэвсэг ашиглаагүй. Ямар нэгэн эд зүйл эвдэж гэмтээсэн зүйл байхгүй. Жижиг вакум цонхийг нь гадна талаас нь гараараа дотогшоо түлхээд орчихсон юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

3.Шүүгдэгч Н.Мөнхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 6 сарын 17-нд Сэлэнгэ аймаг дахь Шүдэнзний ард явж байгаад найзтайгаа 2 шил архи ууж дуусгаад дахиад уумаар санагдаад Батбаатарын цонхоор ороод гар утас,  DVD тоглуулагч зэргийг нь авсан. Дараа нь хүргэн ахындаа очиж нэг шил архи хувааж уусан. Тэгээд цагдаа нар ирээд авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Сонсгосон ялын талаар маргаантай зүйл байхгүй. Архи уухаараа өөрийн мэдэлгүй ийм зүйл хийдэг. Өөртөө гэмшиж байна. Архины эмчилгээ хийлгэж эм уусан боловч надад таарахгүй байсан. Уухгүй байж байгаад нэг уухаараа ийм асуудал гаргаад байна. Одоо л амьдрал маань гайгүй боллоо гэхээр ийм зүйл хийчихлээ. Тухайн гэрт 5 ширхэг утас байсан. Нэгийг нь хаана хийснээ мэдэхгүй байна. Түүний төлбөр болох 30000 төгрөгийг төлсөн гэв. Боломж өгөөч дөнгөж сая эхнэр хүүхэдтэй болсон, цаашдаа ахуй амьдралдаа санаа тавьж байна. Ганц удаа боломж олгож өгнө үү? дахин энэ хэргийг хийхгүй...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний  өдөр өгсөн:  ...Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа аваад Хушаат суманд амарсан. Намайг амарч байх хугацаанд манай эхнэр Хушаат суманд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирж амраад бид хоёр  8 сартай хүүхдийнхээ хамт “Салхитын ам” 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг 084а гэртээ ирсэн. Хушаат суманд эхнэр бид 2 амарч байхад гэр эзэнгүй харах хүн байгаагүй. Хушаат сумаас ирсэн өдөр 21 цаг өнгөрч байхад эхнэрийнхээ хамт гэртээ ирэхэд гэрийн хаалга, цонх хаалттай, доторх эд зүйл эмх цэгцтэй байсан. Гэртээ орж ирээд “хоол хийж идэж байхаар бэлэн бууз авч идье” гэж бодоод эхнэр, хүүхдийнхээ хамт гэрийнхээ ойролцоо дэлгүүр орж бууз аваад гэртээ ойролцоогоор 20 минутын дараа очиход гэрийн том өрөөний урд вакум цонх онгорхой байсан. Хаалгаа онгойлгоод дотогш ороход зурагтны тавиур дээр байсан эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөсөн байдалтай зурагтны тавиурын доор шалан дээр цэнэглээд тавьчихсан байсан ЛЖ-92 маркийн хар өнгөтэй мэдрэгчтэй утас, Х5002 маркийн хар өнгөтэй товчлууртай утас, Нокиа 1681 маркийн хар өнгөтэй товчлууртай гар утас, Нокиа 1600 маркийн хар өнгөтэй товчлууртай гар утас буюу нийт 5  ширхэг гар утас, улаан өнгөтэй DVD тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан. Эдгээр эд зүйлс нь хэрэглэж байсан хуучин эд зүйл боловч хүн хэрэглэж болохоор ямар ч эвдрэл гэмтэлгүй эд зүйлс байгаа юм. Манай гэрээс хулгай хийсэн хүнийг таньж мэднэ. Мөнхбаяр өмнө нь архи ууж хулгай хийж байсан болохоор нь таньж мэддэг. Хувийн маргаан өс хонзонтой зүйл байхгүй. Сүхбаатар сумын орон нутгийн үнэлгээгээр нийт алдагдсан эд зүйлсийг 544500 төгрөгөөр үнэлсэн байгаа. Үнэлгээтэй санал нийлж байна. Миний хувьд эдгээр алдагдсан зүйлсийг хүлээн авсан боловч нэг ширхэг гар утас буюу хар өнгөтэй Нокиа 1600 маркийн гар утас алга байна. Мөнгөн дүн болох 30,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 11-р ху/,

5.Гэрч М.Солонго-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр Батбаатар ээлжийн амралтаа авч амрахаар Хушаат сум руу явж араас нь би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яваад 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг өнгөрч байхад гэртээ нөхөр, хүүгийн хамт ирсэн. Тэгээд бид 2 дэлгүүр орохдоо нэг утсаа цэнэглэж, 4 утсаа ил орхиод явсан хойгуур гэрийн цонх онгойлгож хулгайч орсон байсан. Гэрт болон гадаа ямар нэгэн ул мөр үлдээсэн эсэхийг анзаараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

           6.Гэрч Н.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06-р сарын 22-ны өдөр өгсөн:  ...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим шиг санаж байна. Намайг гэртээ ганцаараа байхад гаднаас Н.Мөнхбаяр орж ирээд манайд байсан 1 шил архи хувааж уугаад би уусан архиндаа согтоод унтаад өгсөн. Өглөө босоход Н.Мөнхбаяр байгаагүй. Маргааш нь Мөнхбаярыг цагдаа нар аваад явсан талаар мэдсэн. Сүүлд цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байгаа талаар Н.Мөнхбаяраас өөрөөс нь сонссон. Н.Мөнхбаяр манайд ганцаараа орж ирсэн. Манай гэрт орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Манай гэрт эд зүйл авчраагүй, хоосон ирсэн. Надад ямар нэгэн эд зүйл зарж борлуулах санал болгоогүй. ...гэх мэдүүлэг, /хх 14-р ху/,

7.Гэрч О.Доржсүрэнгийн 2017 оны 06-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар сумын 4 дүгээр баг ”Шүдэнзний ар” гэх Мөнхбаяртай уулзаад гудамжинд 2-лаа 2 шил 0,75 литрийн “Стандарт” нэртэй архи хувааж уугаад 22 цаг өнгөрөөд бид 2 салаад би гэртээ харьж амарсан. Түүнээс хойш уулзаагүй. Мөнхбаярт төлөвлөсөн ажил байсан үгүйг мэдэхгүй. Садан төрлийн холбоо байхгүй, бид 2 танилцаад 3-4 жил болж байна. Найз нөхдийн харилцаа холбоотой. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 15-р ху/,     

8.Гэрч А.Болдбаатарын 2017 оны 06-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Н.Мөнхбаяр бид 2 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж өссөн. Багаасаа найзалж нөхөрлөсөн. Бие биенээ сайн таньж мэднэ. Н.Мөнхбаяр бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаагаагүй. Эхнэр Дөлгөөн, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт амьдардаг. Тодорхой ажил хөдөлмөр хийдэггүй, тогтсон орлогогүй. Амьдрал ахуйн хувьд тааруухан. Урьд өмнө нь хулгайн хэргээр удаа дараа шийтгэгдэж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, ухаан санаа эрүүл, хүнд тусархаг, шулуун шударга зантай хүн гэж боддог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх 16-р ху/,

Шүүгдэгч Н.Мөнхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 35-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 17-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 18-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 22-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 23-р ху/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 19-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 20,21-р ху/, хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 03-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 04-р ху/, эд зүйл  хураан авсан тухай тэмдэглэл, /хх 07-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08,09-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 28-р ху/, хохирогчид үнэлгээ танилцуулсан баримт /хх-ийн 29-р ху/, шүүгдэгчид үнэлгээ танилцуулсан баримт /хх-ийн 30-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний  лавлагаа, хуулбар /хх 33-р ху/, шүүгдэгчийн урьд шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 38-62-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Н.Мөнхбаярыг согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг 084А тоотод байрлах Г.Батбаатарын гэрийн цонхоор нэвтрэн орж, LG-920 маркын хар өнгөтэй, мэдрэгчтэй гар утас, Galaxy JT-5360 маркын цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, Х502 маркын хар өнгөтэй товчлууртай гар утас, Nokia-1681 маркын хар өнгөтэй товчлууртай гар утас, Nokia-1600  маркын хар өнгөтэй  гар утас, улаан өнгийн DVD тоглуулагч зэргийг хулгайлан 544,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч Н.Мөнхбаярыг согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг 084А тоотод байрлах Г.Батбаатарын гэрийн цонхоор нэвтрэн орж, LG-920 маркын хар өнгөтэй, мэдрэгчтэй гар утас, Galaxy JT-5360 маркын цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, Х502 маркын хар өнгөтэй товчлууртай гар утас, Nokia-1681 маркын хар өнгөтэй товчлууртай гар утас, Nokia-1600  маркын хар өнгөтэй  гар утас, улаан өнгийн DVD тоглуулагч зэргийг хулгайлан 544,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

2017 оны 07-р сарын 01-нээс мөрдөгдөж байгаа 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж  заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мөнхбаярт оногдуулах ял нь хөнгөн байгаа 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Нармандахын Мөнхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “...орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаярт оногдуулсан 02 /хоёр/  жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэг Н.Мөнхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.      

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Н.Мөнхбаярт сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Мөнхбаярт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

8. Шүүгдэгч  Н.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Төгөлдөрт даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН