2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1140

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Даш************** хөтлөн,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, Г.Нямхүү,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт **************овогт **************ын **************г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308006161530 дугаартай 3 хавтаст хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Тоосгоны **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Хайрхан хорооллын ****** байрны ***** тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:**************/, **************овогт **************ын **************.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************** нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “**************” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаалуулагч иргэд барьцаанд тавьсан эд зүйлээ хүлээн авч, зээлийг хаасан байхад зээлийн үлдэгдэлтэй мэтээр бүртгэх, барьцаанд байхгүй эд зүйлсийг барьцаалсан мэтээр бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэх зэргээр зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 94.510.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Би сарын 1,700,000 төгрөгийн цалинтай. Цалингаас гадна барилгын бригад  ажиллуулдаг. Сардаа хамгийн багадаа 3.000.000 төгрөгийн орлоготой. Хохиролд 20.750.000 төгрөг төлсөн. ************** хотхоны байрны түрээсийн мөнгө нь уг хохирлын мөнгөнд орсон байгаа. Барилгын ажил нь улирлын чанартай тул Цогзолмаа эгчийг тухайн байрыг түрээслүүлээд, түрээсийн төлбөрийг нь хохиролд авч байхаар тохиролцсон байсан. Тухайн байрыг би захиалаагүй бөгөөд захиалгын гэрээнд миний нэр байдаггүй.  Манай хүү захиалсан тэр байранд нь би охинтойгоо хамт амьдардаг. Түрээсийн төлбөрт би оролцохгүй гэж хэлээд Цогзолмаа эгч өөрөө түрээслүүлж, түрээсийн мөнгөө авч байсан. Түрээсийн талаар би мэдэхгүй байна. Хохирлоо хурдан төлж дуусгах хүсэлтэй байна. Учир нь би шүүх, цагдаагийн байгууллагаар явж үзээгүй учир надад хэцүү байна. Цогзолмаа гуай 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл байр түрээслүүлсэн бөгөөд 1 жил 4 сар түрээслүүлсэн. Эхний 5 сар нь 750.000 төгрөгөөр үлдсэн сар нь 800.000 төгрөгөөр түрээслүүлж байсан бөгөөд нийт 20.750.000 төгрөгийг төлсөн.  Би өөрөөсөө болж өрөнд орсон. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би сахрын өвчтэй бөгөөд охиноо болон өөрийгөө ийм байдалд орсноо бодохоор харамсаж байна. Төлөгдөөгүй үлдсэн хохирлоо төлж хохирогчийг хохиролгүй болгоно. Шүүхээс надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч ************** нь**************” ХХК-ийн “**************”  барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, тус барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн иргэдийн мэдээллийг ашиглаж зээлийн үлдэгдэлтэй мэтээр бүртгэх, барьцаанд байхгүй эд зүйлсийг барьцаалсан мэтээр бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэх зэргээр зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 94.510.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 09 дэх тал)

“**************” ХХК-ийн дүрэм (1-р хавтаст хэргийн 20-23 дахь тал)

“**************” ХХК-ний ************** барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтний албан тушаалд ************** овогтой **************г (**************)  2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс  ажилд авсан  захирлын тушаал (1-р хавтаст хэргийн 24 дэх тал)

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “**************” ХХК-ийн захирал ************** ************** нарын хооронд  байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал)

“**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ажилтны дагаж мөрдөх дотоод журам (1-р хавтаст хэргийн 29-39 дэх тал)

“**************” барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд (1-р хавтаст хэргийн 179-194 дэх тал)

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************гийн өгсөн:2002 оноос эхлэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй “**************” компанийн "**************" нэртэй ломбардыг байгуулан ажиллуулж байна. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн **************ын ************** гэх эмэгтэйг зээлийн мэргэжилтнээр ажилд авч байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд ажилласан. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагадаа тооллого хийсэн чинь 32 ширхэг зээл гаргасан баримтын барьцаа байхгүй байхаар нь шалгатал хуурамчаар баримт дээр зээл гарсан мэтээр бичилт хийж нийт 29 хүнээс мөнгө авч манай компанид нийт 120.137.230 төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Энэ талаар **************тэй ярилцахад би байгууллагад 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, хохирлыг барагдуулна, хүүг сар сард нь төлнө гэж өөрийнхөө гараар бичиг хийж өгсөн байгаа. Мөн би баримтаар тулгаж үзэхэд 29 хүнээс нийт 96.940.000 төгрөгийн зээл гаргасан байх ба зээлийн хүү 23.197.230 төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Манай компани 4 ажилтантай, санхүүгийн шалгалтыг 7 хоног бүр хийдэг ************** нь тухай бүрт орлого зарлагын дүн таарч байсан. 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд амралтгүй ажилласан, ломбард ажилтны амрах санал гаргасан өдөр 7 хоногийн 1 өдөр нь амардаг байсан, харин ************** нь амраагүй. ************** өөрийнхөө нэр дээр байр машин худалдан авсан байсан, одоогийн байдлаар “Toyota akua” ************** УБӨ улсын дугаартай машиныг өөрийн нэр дээр авсан байсан ба шалгалтаар мөнгө завшсан байна гэдгийг мэдсэний дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бусдад зарсан байсан. Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “**************” хотхон ************** 9 давхарт 132 тоот 2 өрөө байрыг авсан байгаа юм. Уг байр нь захиалгын гэрээтэй байгаа учраас бусдад худалдах эрсдэлтэй байгаа учраас уг байрыг битүүмжилж өгөхийг хүсэж байгаа юм. Манай байгууллагад 3 жил ажиллахдаа 120 сая гаруй төгрөг завшсан нь тогтоогдож байгаа учраас гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө дээрх эд хөрөнгийг худалдан авсан гэж үзэж байгаа юм. Зээл гаргахдаа болон авахдаа бэлнээр эсхүл тухайн зээл гаргаж байгаа ажилтны хувийн дансаар шилжүүлэг хийдэг. Манай байгууллага Хаан банкны 5952181875 тоот дансыг ашигладаг, уг дансыг өдөр тутамд зээл гаргахдаа ашигладаггүй юм. Тухайн ажилтнаас өдөр тутам тайлан авдаг, тухайн тайландаа бичилт хийсэн талаар нь би шалгаж тулгадаг. **************гийн хувьд нийт 32 ширхэг баримтыг хуурамчаар бичиж зээл хаагдсан байхад сунгалт хийж баримт бүртгүүлсэн.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************гийн дахин өгсөн: “Би өмнө өгсөн мэдүүлэгтээ ************** нь 32 ширхэг баримт хуурамчаар үйлдэж манай байгууллагад 96 сая 940 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс 1 баримтынх нь эзэн гарч ирээд зээлээ хаасан. Ингээд 31 ширхэг баримт үлдсэн. Энэ 31 ширхэг баримтыг цагдаагийн байгууллагад өгсөн. Харин 5 ширхэг баримтыг цагдаагийн байгууллагад өгөлгүй үлдээсэн бөгөөд энэ 5 ширхэг баримтын мөнгийг ************** өөрөө олж өгнө гэсэн учир цагдаагийн байгууллагад өгөөгүй. Тэгсэн ************** ажлаасаа гараад дээрх 5 баримтад дурдсан хүмүүсээ ч олж өгөөгүй өдийг хүрэхээр нь өмнө өгсөн 31 ширхэг баримт дээрээ нэмээд 36 ширхэг болгоод аудитын байгууллагад өгсөн. Ингэж хохирлоо тооцуулсан. ************** манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 31 ширхэг баримт хуурамчаар үйлдэж 96 сая 710 мянган төгрөгийн хохирол учруулсан бөгөөд ************** нь **************, **************, **************, **************, ************** гэх 5 хүнд 8 сая төгрөгийн зээлийг барьцаагүй гаргасан бөгөөд тэр хүмүүс нь зээлээ төлөхгүй ямар нэг байдлаар холбоо барихгүй алга болсон байгаа. Манай байгууллагын дотоод журмаар барьцаагүй зээл олгосон тохиолдолд өөрөө хариуцдаг журамтай учраас нийлээд 104 сая 710 мянган төгрөгийн бодит хохирлыг учруулсан. Харин хүү, алдангаа нэмэхээр 128,513,120 төгрөг болж байна. Манай байгууллагын дотоод журмаар жилд нэг удаа тухайн ажилтны ойр дотны хүнд мөнгөний хэрэг болсон үед барьцаагүй зээл олгож болно гэж заасан байгаа тэрийгээ хэлж байсан. Хэрэв барьцаагүй зээл гаргаж байгаа тохиолдолд надад мэдэгдээд барьцаагүй зээл авах болсон шалтгаанаа бичиж хүсэлт гаргах ёстой байдаг. Дээрх 5 хүн дээр барьцаагүй зээл гаргалаа гэж мэдэгдээгүй, хүсэлт гаргаж өгөхгүй харин тооллого хийсний дараа барьцаагүй зээл гаргасныг нь мэдсэн. Ингээд мэдсэний дараа ингэсэн тэгсэн гэж надад хэлээд байсан. Зээл гаргасан зээлийн мэргэжилтэн өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Дээрх таван зээлээс **************гийн зээл алданги сунгагдаад явж байгаа. Харин бусад 4 зээл нь сунгалт хийгдэхгүй хүмүүс нь утсаа авахгүй байгаа. Миний улаанаар зөвлөсөн хэсгүүд нь манай дансанд орж ирсэн гэсэн үг. Манай байгууллагын зүгээс хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************гийн дахин өгсөн:**************гийн зөвшөөрснөөр түүний байрыг би хамтран эзэмшихээр гэрээнд нь өөрчлөлт оруулаад өөрийнх нь санаачилгаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бусдад сарын 750,000 төгрөгөөр түрээсэлж эхэлсэн. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн түрээслэгч түрээслээд байрнаасаа гараад тухайн өдрөөс хойш өөр нэг түрээслэгчтэй сарын 800.000 төгрөгөөр гэрээ хийн тухайн гэр бүлийг амьдруулж байгаа. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын 750.000 төгрөгөөр түрээсэлж нийт 6 сая төгрөгийн орлого олсон түүнээс хойш сарын 800.000 төгрөгөөр түрээслээд нийт 6,8 сая төгрөгийн орлого олсон байна. Би эхний түрээслэгчтэй гэрээ байгуулаагүй амаар тохиролцоод оруулсан 99132522 гэсэн утасны дугаартай хүн байгаа одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй. Харин сая түрээсэлсэн түрээслэгчтэй орон сууц түрээсийн гэрээ байгуулаад явж байгаа. Манай байгууллагын зүгээс хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************гийн дахин өгсөн: “************** гэх хүн ажиллаж байх хугацаандаа баримт хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгөн хохирол учруулсан тул тухайн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо “**************” гэх худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг байсан “**************” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар нь үйл ажиллагаа явуулахаа больсон. Яагаад гэвэл ************** нь зээлийн эргэлтийн мөнгийг хуурамч баримт үйлдэн хувьдаа завшиж авсан учир үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. ************** нь хохирлын мөнгө гэж огт мөнгө төлөөгүй. ************** нь 2023 оны 01 дүгээр сард надтай уулзаад надад Хан-Уул дүүргийн байрыг түрээслээд түрээсийн мөнгийг нь хувааж аваад таны данс руу хийлгээд хохирлын мөнгөнөөс хасуулаад явж байя гэж надад санал тавиад би зөвшөөрсөн. Тэгсэн ************** надад гараараа баталгаа бичиж өгч байсан. Тэгээд тухайн байрыг 2023 оны 02 дугаар сараас эхлэн сарын 750.000 төгрөгөөр түрээслээд сарын түрээсийн 750.000 төгрөгөөс би 400.000 төгрөгийг нь авахаар болсон. Намайг дансаараа авч бай гэхээр нь би өөрийн ************** гэсэн дансаар авдаг байсан. Тухайн байрыг 2023 оны 02 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсэлж байгаа ба сарын түрээсийн 750.000 төгрөгийг нь би авдаг. ************** сарын түрээсийн 750.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг нь намайг ав үлдсэн 350.000 төгрөг дээр нь 250.000 төгрөг өгөөд сард нийт 600.000 төгрөг төлөөд хохирлоосоо хасуулна гэж надад хэлээд баталгаа бичиж өгч байсан ба сард байрны түрээсийн 350.000 төгрөгийг надад өгч байгаа. Харин нэмээд 250.000 өгнө гэж хэлээд өгөхгүй байгаа. Тухайн байрыг 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд сард 750.000 төгрөгөөр түрээсэлдэг байж байгаад 2023 оны 11 дүгээр сараас эхлэн сарын 850.000 төгрөгөөр түрээсэлдэг болсон юм. Уг мөнгийг нь би сар болгон өөрийн дансаар авдаг. Өөр баримт байхгүй байсан баримтуудаа бүгдийг нь гарган өгч хэрэгт хавсаргуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 71 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **************гийн дахин өгсөн: “************** надтай 2023 оны 01 дүгээр сард надтай уулзаад өөрөө надад Хан-Уул дүүргийн байрыг түрээслээд түрээсийн мөнгийг нь хувааж аваад таны данс руу хийлгээд хохирлын мөнгөнөөс хасуулаад явж байя гэж надад санал тавихад нь би зөвшөөрсөн юм. Тухайн байрыг 2023 оны 02 дугаар сараас эхлэн сарын 750.000 төгрөгөөр түрээслээд өөрийн  ************** гэсэн дансаар авдаг. 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд сарын 750.000 төгрөгөөр түрээсэлж байгаад 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 800.000 төгрөгөөр одоог хүртэл түрээсэлж байгаа ба түрээсийн мөнгийг нь би өөрийн дансаараа авдаг. Уг мөнгө **************гийн хохирлын мөнгөнөөс хасагдахгүй. Хамгийн анх түрээсэлж байсан хүнийг би танихгүй. Би өөрийн ************** гэсэн дансаараа түрээсийн мөнгийг нь авч байсан. Одоо хаана юу хийдэг, хаана байдаг, гар утас зэргийг нь мэдэхгүй байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шалгуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 73 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.**************ийн өгсөн: “Би 2021 оноос хойш ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн эд зүйлс тавиагүй. Танихгүй хүнд хэзээ ч барьцаагүй мөнгө өгөхгүй. Миний хувьд дээрх ломбардаас барьцаагүйгээр 1 сая төгрөг авсан зүйл байхгүй миний нэрийг ашиглаж мөнгө авсан юм шиг байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.**************гийн өгсөн:Би 2022  онд ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сард байх 2 сая төгрөг зээлээд эд зүйлээ ломбардад тавиад хугацаандаа мөнгөө төлөөд эргүүлээд авч байсан. Тэрнээс хойш ямар нэгэн эд зүйлс тавиагүй. Дээрх эд зүйлсийг ломбардад тавиад 2 сая төгрөгийн зээл аваад эргүүлээд зээлээ төлөөд эд зүйлсээ авсан. Одоо бөгжөө зүүгээд явж байна. Харин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр алтан бөгж тавьж 800.000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй ломбардын бичгийг үзлээ. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эд зүйлс тавьж 2 сая төгрөгийн зээл авсан баримт дээр байгаа гарын үсэг минийх мөн байна. Харин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр алтан бөгж тавьж 800.000 төгрөг зээлсэн гэх баримт дээр байгаа гарын үсэг минийх биш байна. Би мөнгөө яаж өгснөө санахгүй байна ямар ч байсан зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөөд эд зүйлсээ авсан. Хэрэв өгөөгүй бол яалаа гэж миний эд зүйлсийг эргүүлж өгөх билээ.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 51 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.**************ын өгсөн: “Би 2022 онд ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр монетон ээмгээ 330.000 төгрөгт тавьсан байгаа. Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,8 граммтай алтан бөгж тавьж 500.000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. Таны үзүүлсэн баримтад туссан гарын үсэг миний гарын үсэг биш байна шал өөр бичиг байна. Надад алтан бөгж байдаг одоо зүүгээд явж байна. Энэ бөгжөө өмнө нь тус ломбардад тавиад авч байсан удаа бий.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.**************ийн өгсөн: “Би 2021, 2022 онуудад ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Хамгийн сүүлд хэзээ юм тавьснаа санахгүй байна. Ямар ч барьцаалан зээлдүүлэх газар ямар нэг барьцаагүйгээр надад мөнгө өгөхгүй шүү дээ. Би 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ямар нэг барьцаагүйгээр “**************” ломбардаас 3 сая төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. ************** манай хадам ээжийн төрсөн дүү байгаа юм. Яагаад миний нэр дээр зээл авсан талаар мэдэх зүйл алга. Би өмнө нь юм тавьж байсан болохоор тэр мэдээллийг ашигласан байна. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.**************ын өгсөн:Би 2022 онд нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Би 2022 оны 7 дугаар сар санагдаж байна өөрийнхөө хашаа байшингийн гэрчилгээг тус ломбардад тавьж 2.9 сая төгрөгийг зээлж аваад 2023 оны 01 дүгээр сарын 03, 05-ны өдрийн хооронд бэлэн мөнгө аваачиж өгөөд барьцаанд тавьсан гэрчилгээгээ авч байсан. Таны үзүүлсэн баримтад туссан гарын үсэг миний гарын үсэг мөн байна харин бичигдсэн он, сар биш байна. Энэ зээлийг ёстой мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар миний өгсөн мөнгийг тухайн хүн нь өөртөө аваад миний зээлийг хаагаагүй юм болов уу гэж бодож байна. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.**************ийн өгсөн: “Би 2020 оноос хойш өнөөг хүртэлх тус ломбардаар үйлчлүүлж байгаа. Хамгийн сүүлд 400.000 төгрөгийг хүүгийнхээ нэр дээр аваад одоо хааж чадаагүй сунгуулаад явж байгаа. Би 2020 оноос хойш нэлээн олон удаа энэ ломбардаар үйлчлүүлж байгаа гэхдээ ийм өндөр хэмжээний зээл авч байгаагүй. 18 дугаартай ломбардын бичигт туссан миний мэдээллээс миний регистрийн дугаар буруу байна мөн миний гарын үсэг байхгүй байна. Тэгэхдээ энэ баримт миний мэдээллийг хагас дутуу ашигласан хуурамч баримт байна. Би 2023 оны эхээр хүүхэд өвдөөд **************гээс гуйж байгаад барьцаагүй 400.000 төгрөгийн зээл авсан. Одоо энэ зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа өөр зээл байхгүй. Би **************тэй 2018 онд танилцаад тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон. Нэмж ярих зүйлгүй.”  гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.**************ын өгсөн: “Би 2021 оноос хойш өнөөг хүртэл тус ломбардаар үйлчлүүлж байгаа. Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сард байх эд зүйлс тавиад авсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр монетон эд зүйлс барьцаанд тавьж 500.000 төгрөгийг дээрх ломбардаас зээлж аваад 4 хоногийн дараа мөнгөө өгөөд барьцаанд тавьсан эд зүйлсээ буцаагаад авсан. 29 дугаартай ломбардын бичигт туссан миний гарын үсэг болон мэдээлэл үнэн зөв байна. Би одоо дээрх байгууллагатай ямар нэг тооцоо байхгүй. ************** гэх хүнийг танихгүй. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.**************ын өгсөн: “Энэ байранд 2022 оны 09 сард орсон юм. Манай төрсөн охин Туяагийн Золжаргалын нэр дээр байдаг Ү2206100018 дугаартай гэрчилгээ гарсан байгаа, уг байр, хоёр өрөө 59.89 мкв байр юм. Анх Эрдэнэбаатар эсхүл Энхбаатар болов уу ийм нэртэй хүн захиалга өгч байсан гэж хэлсэн. Одоо охиных нь нэр дээр байгаа.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 65 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.**************ын өгсөн:Би **************г танина. Манай хуучин эхнэрийн төрсөн дүү нь байгаа юм. Манай байгууллагын цалин буухгүй хэсэг удсан тийм болохоор надад мөнгөний хэрэг гараад ломбардад тухайн үедээ эхнэрийнхээ ашигладаг байсан зөөврийн компьютерыг 500.000 төгрөгөөр тавиад буцаад авч чадахгүй 2-3 сар хүүг нь сунгуулаад явсан. Би одоо яг хэзээ тавиад хэд хэдэн сард хүү төлж сунгасан талаараа санахгүй байна. Ингэж байгаад манай байгууллагын цалин буугаад захирал Энхтөрөөс 500.000 төгрөг авч ломбардад төлсөн. Ингэхээ тухайн 500.000 төгрөгийг **************гийн дансанд хийж байсан. Харин ингээд төлсний дараа ************** надад чи урьд өмнө надаас мөнгө зээлж байсан учраас би тэр мөнгөндөө энэ 500.000 төгрөг суутгаж авлаа шүү гэсэн. Тэгэхэд би хэрэггүй ээ одоо ломбардаас зөөврийн компьютерыг авмаар байна. Тэгэхгүй бол хэд хоноод хүү төлөөд байх хэцүү байна гэсэн. Тэгээд одоог хүртэл зөөврийн компьютерыг авч чадаагүй. Би хэд гэсэн тодорхой мөнгөн дүн байхгүй. Мөнгөний хэрэг гараад асуугаад бага багаар мөнгө авдаг байсан. Их дүнгээр биш хамгийн ихдээ үсрээд 50.000 төгрөг авч байсан. Гэхдээ би авсан мөнгөө дор бүрнээ буцааж өгдөг байсан. Заримдаа би цахилгааны ажил хийж өгдөг байсан. Би одоо ************** ХХК-д цахилгаанчин хийдэг. Одоогоор Дархан-Уул аймаг 14-р багт баригдаж байгаа “**************” хорооллын барилга дээр цахилгаанчин хийж байгаа. Яг одоогоор оршин суух тодорхой хаяг байхгүй.Би Дархан-Уул аймаг Дархан сумын ************** хороолол 86 байрны 0 тоотод ганцаараа амьдарч байгаа. Энэ нь манай захирал Энхтөрийн эзэмшлийн 0 тоот байр байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.**************ын өгсөн: “Би ************** гэдэг хүнийг танихгүй. Би 2017 оноос хойш 2022 оны 10 дугаар сар хүртэл Баянхошууны тойрог дээр байрлах ************** төвийн 2 давхарт гар утасны дагалдах болон цүнх зардаг байсан юм. Манай лангууны эсрэг талд нэг ломбард байдаг байсан ба нэрийг нь мэдэхгүй, тухайн ломбардад би өөрийнхөө бөгж болон эхнэрийнхээ ээмэг зэргийг барьцаанд тавиад би тэр дор нь буюу удалгүй буцаагаад авдаг байсан. Тухайн ломбардад би 3-4 удаа эд зүйл барьцаанд тавиад буцаагаад авчихдаг байсан юм. Би 5097 дугаартай баримтыг харлаа дээрх мэдээлэл худлаа байна. Би өрөөсөн ээмэг тавьж байгаагүй. Би ломбардад эд зүйл тавихдаа дандаа хосоор нь тавьдаг байсан. Мөн миний гарын үсэг биш байна миний гарын үсгийг дуурайж зурсан байна. Тэр Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт нэг  ломбард байдаг байсан. Би тэр ломбардад 2021 оны сүүлээр өөрийнхөө бөгжийг тавьж байсан санагдаж байна. Би 2021 оны сүүлээр тавьсан бөгжөө хэд хоногийн дараа буцаагаад авсан. Би хэдэн төгрөгөөр тавьж байснаа санахгүй байна. Надад тухайн ломбардтай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй. Тухайн ломбардад миний насны буюу 40-50 орчим насны эмэгтэй хүн суудаг байсан. Нэрийг нь одоо санахаар Бадмаа гэж байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 142 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.**************ын өгсөн: “Би одоогоос 5-6 жилийн өмнө буюу 2020 оны хаврын орчимд Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт байрлах ломбардад өөрийнхөө эзэмшлийн зөөврийн компьютероо 300.000 орчим төгрөгт барьцаанд тавиад 1 сар орчмын дотор мөнгөө төлөөд буцааж авч байсан. Би өөрөөр бол тухайн Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт байрлах ломбардад эд зүйл барьцаанд тавьж байгаагүй. Би 5406 дугаартай баримтыг харлаа уг 5406 дугаартай баримт хуурамч баримт байна. Тухайн Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт байрлах ломбардад огт бөгж барьцаанд тавьж байгаагүй. Миний гарын үсэг биш байна. 2020 онд би Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт зөөврийн компьютероо тавихад нэг ломбард харагдсан. Би тухайн Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт байрлах ломбардад нэг удаа зөөврийн компьютероо барьцаанд тавьж байсан. Өөрөөр тухайн ломбардад очиж байгаагүй. Надад тухайн ломбардтай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй. Би тухайн Баянхошууны тойргийн ************** төвийн 2 давхарт байрлах ломбардаас мөнгө зээлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 144 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.**************ын өгсөн: “2022 оны цагаан сарын өмнө буюу 01 дүгээр сарын орчимд надад мөнгөний хэрэг гараад **************гээс 500.000 төгрөгийн зээл авч байсан ба зээл авахдаа би өөрийн “Асеr” маркийн зөөврийн компьютероо барьцаанд тавьж байсан юм. Би хүүг нь 2-3 сар төлөөд байж байтал ************** надад хандаж зээлийн чинь хугацаа болчихсон зээлээ төл гэхээр нь би тухайн үед **************гийн ах Энхтөр дээр ажил хийж байсан тул би цалингаасаа шууд Энхтөрөөс ************** рүү 500.000 төгрөг шилжүүлэн өгч байсан юм. Тэгээд дараа нь би **************гээс зөөврийн компьютероо авах гээд ломбард дээр нь очиход би хүүгийндээ аваачаад тавьчихсан гээд надад өгөөгүй ба би хэд хэдэн удаа **************гээс зөөврийн компьютероо авъя гэхэд ************** надад хандаж чи  надаас өмнө нь мөнгө зээлж байсан  биз дээ гээд өгөхгүй байхаар нь би хаячихсан байсан юм. Би тухайн “Асеr” маркийн зөөврийн компьютероо 2020 онд “computer land” гэх газраас  650.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би **************гээс зөөврийн компьютероо буцааж аваагүй. Би **************гээс өмнө нь нийт 50.000 орчим төгрөг дансаар эсхүл бэлнээр авч байснаа одоо санахгүй байна. Энхтөр нь ************** гэсэн дугаартай байгаа, Энхтөр цахилгааны компанитай. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 148 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1669 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “**************” барьцаат зээлийн үйлчилгээ №...” гэсэн нийт 31 ширхэг баримтууд дээрх гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн **************гийн гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна. Жич: Шинжээчийн 1669 тоот дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт / нийт 48 хуудас/-ийг шинжилгээнд ирүүлсэн зүйлсийн хамт бүрэн хүлээлгэн өгөв. гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 73-121 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн168 дугаартай: “Шинжилгээнд хэргийн 2 хавтас (471 хуудас), 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны “**************” ХХК-ийн "**************" барьцаалдуулан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын санхүүгийн 30 хавтас (1,056 хуудас) өөрийн хэвлэмэл 10 хавтас (4.861 хуудас) маягтыг ирүүлсэн байна. Тухайн 10 хавтас (4,861 хуудас) маягтыг ************** нь хөтлөхдөө зээлдэгчийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, зээлдэгчийн утас, олгосон зээл хүү, нийт тушаах мөнгөн дүн, барьцаа олгосон хуний гарын үсэг, сунгалтын оноо сунгалтын хүү, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зараг үндсэн мэдээллийг бүртгэж өдөр тутмын үйл ажиллагааны орлого, зарлагыг гар бичвэрээр хөтөлж байсан нь санхүүгийн анхан шатны шаардлагыг хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарт нийт 96,109,300.00 төгрөгийн хохирол, Үүнээс 93,310,000.00 төгрөгийн бодит хохирол 2.799.300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү байна. Тухайн зээлийн хүүг “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний маягт”-д тусгасан тооцооллыг үндэслэн тооцсон болно. Мөн маягтад хугацаандаа төлөөгүй алдангийг тооцох зүйл заалт, тооцох хувь хэмжээг тусгаагүй учир алдангийн хэмжээ хэд болох талаар тооцох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Няамазон аудит” ХХК нь “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын тооцооллыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний хугацаанд хийж, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Тухайн хугацаанд “**************” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбар нь нийт 96,109,300.00 төгрөгийн хохирол, Үүнээс 93,310,000.00 төгрөгийн бодит хохирол, 2,799,300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү байна. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоодоггүй. “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарт нийт 96,109,300.00 төгрөгийн хохирол, үүнээс 93,310,000.00 төгрөгийн бодит хохирол, 2,799,300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын 10 хавтас (4.861 хуудас) гэрээний маягт нь “**************” барьцаат зээлийн үйлчилгээний санхүүгийн гар бичвэрийн журналтай таарч байна. “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх газрын тусгай зөвшөөрлийг шинжилгээнд ирүүлээгүй байна. “Няамазон аудит” ХХК-ийн захирал 3.Цээнээ аудитын менежер ************** нар нь “**************” ХХК-ийн “**************” барьцаалдуулан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахдаа нийт 128,516,120.00 төгрөгийн хохирол үүнээс 104,710,000.00 төгрөгийн бодит хохирол, 2,924,300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү 20.446.820.00 төгрөгийн хугацаандаа төлөөгүй алданги байна гэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “**************” ХХК-ийн "**************" барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын 5589, 5622 дугаартай нийт 3,502,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний маягт нь зээлдэгчийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, зээлдэгчийн утас, олгосон зээл, хүү, нийт тушаах мөнгөн дүн, барьцаа олгосон хүний гарын үсэг, сунгалтын огноо, сунгалтын хүү, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг бүрэн зурагдсан байх тул тухайн хүний гарын үсэг мөн биш эсэх 5508, 5334, 5218, 5335, 5059 дугаартай нийт 11,742,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний маягт нь журнал дээр тэмдэглэгдсэн боловч гэрээний маягт шинжилгээнд ирүүлээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Дэлгэрэнгүй тооцоог хүснэгт 2-оор харуулав” гэсэн дүгнэлт (3-р хавтаст хэргийн 128-132 дахь тал) Хүснэгт-2: “**************” ХХК-ийн “**************” барьцаалдуулан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын зээлийн гэрээний маягттай холбоотой тооцоолол (3-р хавтаст хэргийн 132-135 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч **************гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн;

“Би 2019 оны 4 дүгээр сард “**************” ХХК-ны “**************” нэртэй ломбардад ажилд орсон. Ингээд ажиллаж байх хугацаанд 2020 оны намар санагдаж байна Цогзолмаа эгчээс 3 сая төгрөг өөрөөс нь зээлж байсан үүний дараа 2021 оны 07 сард манай эгчийн хүүхэд осолд орж мөнгөний хэрэг гарсан тул тэрний эмчилгээний зардал гэж энэ ломбардад эд зүйлсээ тавьсан хүмүүсийн нэрсийг ашиглан хуурамч баримт бүрдүүлэн мөнгө авч эхэлсэн. Энэ үйлдэл 2022 оны 10 сар хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд хуурамч баримт бүрдүүлж зээл авсан баримтуудын зарим дээр нь хүүг нь төлөөд явж байсан сүүлдээ хүүг нь төлж чадахаа байгаад аргагүйн эрхэнд Цогзолмаа эгчид энэ болсон үйлдлээ хэлсэн. Би тухайн ломбардаас 50 орчим сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн авсан бөгөөд үлдсэн 40 гаруй сая төгрөгийг дээрх мөнгөний хүүг төлөх гэж мөн авсан байдаг. Би 2023 оны 9 дүгээр сард өөрийн учруулсан хохирлоос 3,6 сая төгрөг төлсөн энэ баримтууд нь дансны хуулгаар нотлогдоно. Өөрөөр мөнгө төгpөr төлөөгүй байгаа. Ер нь цаашид жижиг баримтуудаас нь хаагаад явна гэж бодож байгаа. Би 2020 оны 7 дугаар сард ХУД-ийн 21 дүгээр хороонд байдаг “**************” хотхоны ************** 128 тоотын 50,04м2 байрыг захиалгын гэрээгээр худалдан авсан бөгөөд 2022 оны 10 сард нүүж орсон. Харин 2023 оны 01 сард би уг байрнаас гараад тухайн байрыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Цогзолмаа эгчид шилжүүлсэн. Цогзолмаа эгч надад хэлэхдээ сарын 750.000 төгрөгөөр түрээсэлсэн гэсэн. Түүний хэлсэн үнэн бол 02 дугаар сарын 01-ээс хойш 8 сарын мөнгө болох 6 сая төгрөг төлөгдсөн гэж үзэж болно. Би тухайн ломбардад ажиллаж байхдаа өөртөө 50 орчим сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн авсан харин үлдсэн 40 гаруй сая төгрөгийг энэ авсан мөнгөний хүүг төлөх гээд дахин хуурамч баримт бүрдүүлж авсан мөнгө. Энэ аудитын дүгнэлтээс Ц.**************, Л.**************, Ц.**************, Т.**************, ************** нарын авсан 8 сая төгрөгийг хасаад би “**************” ХХК-д 96.710.000 төгрөгийн хохиролыг учруулсан байна. Харин энэ 5 хүний авсан зээлийг би аваагүй. Харин би зээл өгөхдөө барьцаагүй өгчихсөн юм. Гэхдээ энэ хүмүүс нь одоо зээлээ өөрсдөө төлөхөө илэрхийлсэн. Намайг цагдаагийн байгууллагаас айлган сүрдүүлж, дарамталж мэдүүлэг авсан зүйл байхгүй, би өөрийн хүсэлтээр хэргийг үнэн зөвөөр ярьж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 150-151 дэх тал)

Би 2019 оны 04 дүгээр эхээр анх “**************” ХХК-д ажилд ороод 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчим хүртэл ажилласан. Би хүмүүсийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө авч эхэлсэн хугацаа нь 2021 оны 07 дугаар сараас эхлэн 2022 оны 12 дугаар сар хүртэл байгаа. Тухайн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ************** хотхон ************** 9 давхарын 128 тоотод байрлах байр нь манай хүү **************ийн эзэмшлийн байр байгаа юм. Тухайн байрыг манай хүү **************нь 2020 оны 07 дугаар сард ************** компанитай гэрээ хийгээд зээлээр 90.720.000 төгрөгөөр худалдан авч байсан ба тухайн байр нь одоо ************** хотхоны компанийн эзэмшилд байдаг юм. Тухайн байрны зээлийн эргэн төлөлтийг манай хүү **************нь миний Худалдаа хөгжлийн банкны ************** дугаартай дансаар сард 1.367.000 төгрөг хийдэг. Манай хүү **************нь 2019 оны 04 дүгээр сард Солонгос Улс руу явсан ба манай хүү байр авна гээд намайг очиж уулзаад гэрээ хийчих гээд тэгээд би ************** хотхонтой гэрээ хийгээд тухайн байрыг авсан юм. Манай хүү **************нь Солонгос Улс руу 5 жилийн гэрээгээр ажил хийхээр явсан. Ямар байгууллагын гэрээгээр явсан талаар мэдэхгүй байна. Тухайн байрны эргэн төлөлтийг би өөрийн Худалдаа хөгжлийн банкны ************** тоот дугаартай данснаасаа сар болгоны 01-ний өдөр 1.367.000 төгрөгийг  хийдэг ба манай хүү **************нь миний Худалдаа хөгжлийн банк руу өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас над руу байрны эргэн төлөлтийн мөнгө гэж 1.367.000 төгрөг миний данс руу шилжүүлдэг. Би 2023 оны 01 дүгээр сараас хойш хувиараа барилгын ажил хийж байсан. Яг тогтсон ажил хийж байгаагүй, цалингаа өөрийн хаан банкны ************** гэсэн дугаартай дансаараа цалингаа авдаг байсан. Тухайн байрны гэрээ надад байгаа гаргаж өгье. Би өмгөөлөгчийн хамт эдийн засгийн шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолтой танилцлаа. Би тухайн үед өөрийн гараараа дэвтэр дээр орлого, зарлагаа хөтөлж байсан дэвтэрээ гаргуулж шинжилгээ хийлгүүлмээр байна. Би тухайн үед ерөнхий журнал, өдөр тутмын журналын дэвтэр, сунгалтын дэвтэр, баримт хаасан дэвтэр зэрэг дэвтэрнүүдийг гаргуулж шинжилгээнд хүргүүлмээр байна. Би 2021 оны 07 дугаар сараас хойш 2022 оны 12 дугаар сар дуустал хүртэлх хугацааны баримтуудыг гаргуулж шалгуулмаар байна. Мөн тэр үеийн тухайн ломбардны тамганы хугацааг хүчинтэй байсан талаар шалгуулмаар байна, яагаад гэвэл би зээл авах гэхэд Цогзолмаа нь надад тодорхойлолт өгөхгүй тамгаа дарж өгдөггүй байсан. Мөн тухайн ломбардны зарим баримтууд дээр санхүүгийн тэмдэг байдаггүй ба тэмдэг байдаггүйн учир нь татвараас нуух зорилгоор тамга дардаггүй байсан юм. Би өмнө нь 2 данс гэж ярьсан ба 2 данс байдаггүй 2 өөр баримт байдаг гэж хэлсэн бөгөөд 2 өөр баримт гэдэг нь зарим баримтууд дээр санхүүгийн тамга дарсан, нөгөө баримтууд дээр санхүүгийн тамгагүй байдаг юм.” (2 дугаар хавтаст хэргийн 219-220 дахь тал) гэсэн мэдүүлэг нь давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Гурав: Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд зээлийн мэргэжилтний албан тушаал нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.

Энэ хэргийн тухайд ************** нь **************” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “**************” барьцаалан зээлдүүлэх газарт салбарын зээлийн мэргэжилтнээр томилогдон уг компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах бусдад зээл олгох эрх мэдэл шилжсэн байдлыг ашиглан тус барьцаалан зээлдүүлэх газрын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн иргэдийн мэдээлэл, өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр зээлийн үлдэгдэлтэй мэтээр бүртгэх, барьцаанд байхгүй эд зүйлсийг барьцаалсан мэтээр бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэж  хувьдаа завшсан дээрх үйлдэл нь Завших гэмт хэргийн “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн иргэдийн мэдээллийг ашиглаж, хүмүүсийн нэр дээр зээл бүртгэж  хууль бусаар шилжүүлэн авч, өөрийн өмчлөлийн хөрөнгө мэтээр захиран зарцуулсан (барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, мөнгө зээлсэн) шүүгдэгчийн үйлдлүүд нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилгын (өмнө нь үүсгэсэн зээлийн өрийг барагдуулах болон хувийн хэрэгцээндээ мөнгийг зарцуулсан гэж шүүгдэгч мэдүүлсэн) хүрээнд хэрэгжсэнээс гадна “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх газарт нийт 94.510.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан хуулийн заалтад хамаарах тул Завших гэмт хэргийн “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог болно.

Тодруулбал, **************гийн албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг өөрсдөө завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Улсын яллагчаас “...Хохирлын хувьд байрны түрээсэлж байсан орлого болох 11.500.000 төгрөгийг хохирлоос хасуулах санал гаргаж байна. Мөн хохирол төлсөн баримтыг харгалзан үзэж нийт учирсан хохирлоос 73.010.00 төгрөгийг төлөөгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...учруулсан хохирлоос **************гийн өгсөн 10.000.000 төгрөгийг хасуулах саналтай байна. Учир нь тухайн байрны эзэмшигч нь **************гийн хүүгийнх бөгөөд ашиглах эрхгүй гэж байна.  Тухайн байрыг ************** нь түрээслүүлэх эрх байсан уу, үгүй юу гэх асуудал яригдаж эхэлнэ. ************** гэх хүн эзэмших эрхийг авсан бол эзэмших эрх олдсоноос хойш үр шим хохиролд тооцогдсон уу гэдэг нь иргэний эрх зүйн харилцааны асуудал байна. Аудитын дүгнэлт гаргуулахаар төлбөрийг төлж дүгнэлт гаргуулсан учир нөхөн төлүүлэх зардал хэмээн үзэж гаргаж өгнө үү. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан санхүүгийн баримтуудыг буцаан авах хүсэлтэй байна...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидээс “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээний дагуу нийт 11.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд 4 дүгээр сарын 7-нд 10.000.000 төгрөг нийт 21,500,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг ажил хийж мөн “**************” хотхоны байрны зээлийг төлж дууссаны дараа зах зээлийн ханшаар худалдан борлуулж төлөх боломжтой...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүүгээс “...************** нь хохирогчтой тохиролцож тухайн байрыг түрээслүүлсэн бөгөөд уг түрээсийн мөнгийг хохиролд тооцох нь зөв. Иймд хохирлын мөнгөнөөс хасаж тооцож өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Шүүгдэгч **************гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “**************” ХХК-ийн “**************” барьцаалан зээлдүүлэх газарт 94.510.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтаар 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************д 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байна.

Шүүгдэгч **************, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** нар нь харилцан тохиролцож нийт учирсан 94.510.000 төгрөгийн хохирлоос нөхөн төлөхөөр **************гийн захиалсан орон сууцны захиалгын гэрээний захиалагчид ************** нь хамтран орж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “**************” хотхоны ************** **************2 өрөө орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эхний 10 сарыг 750.000 төгрөгөөр, сүүлийн 4 сарын хугацааг 800.000 төгрөгөөр бусдад түрээсэлж нийт 11.500.000 төгрөгийг ************** авсан гэж үзэхээр байх ба энэ талаар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан санал дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэгтгэн дүгнэвэл **************гийн завших гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний буюу 94.510.000 төгрөгийн хохирол учруулснаас 10.000.000+11.500.000=21.500.000  төгрөгийг төлөгдсөнд тооцон хасаж, үлдэх 73.010.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч байгууллагаас аудитын дүгнэлт гаргуулахад “Няамазон аудит” ХХК-д  төлсөн гэх 2.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримт нь дангаараа нотлох баримт болохгүйн учир төлбөр төлсөн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон **************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.        

Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “...торгох ял оногдуулж өгнө үү...” санал дүгнэлтийг хохирлын хэр хэмжээ, нөгөө талаас хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байгаа байдал зэргийг харгалзан шүүх хүлээн аваагүй болно.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Эд мөрийн баримтаар хураан авсан компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Бусад 9 хуудас гар бичвэр, 1 ширхэг гялгар гадартай 100 хуудас бүхий тэмдэглэлийн дэвтэр, 88 хуудастай нүүрэн дээрээ САМР гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 60, хуудастай гялгар гэртэй нүүрэн дээрээ NEYMAR гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг 95/ хуудастай шар, ягаан өнгийн зурагтай гар бичвэр 1 ширхэг, 96 хуудастай нүүрэн дээрээ цэцгийн зурагтай гар бичвэр 1 ширхэг, 46 хуудастай нүүрэн дээрээ LER LER гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 35 хуудастай нүүрэн дээрээ FOR EST гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 15 хуудастай нүүрэн дээрээ LEMON гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 50 хуудас бүхий нүүрэн дээрээ байшингийн зурагтай гар бичвэр 1 ширхэг, 87 хуудастай нүүрэн дээрээ EST FOOD гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг 87, хуудастай нүүрэн дээрээ сарны зурагтай гар бичвэр 1 ширхэг, 69 хуудастай нүүрэн дээрээ STORM гэх нэртэй гар бичвэр, 48 хуудастай шувуу болон модны зурагтай гар бичвэр, 42 хуудастай нүүрэн дээрээ галт уулын зурагтай гар бичвэр тус 3 гар бичвэрийг хамтад нь үдсэн байна. “**************” ХХК"-ийн санхүүгийн тайлан 12 хуудастай 13 хуудастай гар бичвэр 1 ширхэг, “**************” ХХК” Кассын тооцоо 26 хуудастай, 2022 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан 10 хуудастай, 2021 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан 10 хуудастай, “**************” ХХК Кассын тооцоо 12 хуудастай, 58 хуудастай 3-р салбар 2021 он 7/1-12/31 2022 он 1/2-12/31 хийгдсэн гэрээ гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, тус бүрдээ 3 дугаар салбар хаагдсан баримт гэх бичиглэлтэй 10 хавтас санхүүгийн баримтын 1 дүгээр хавтаст 436 хуудастай санхүүгийн баримт, 2 дугаар хавтаст 495 хуудастай санхүүгийн баримт, 3 дугаар хавтаст 519 хуудастай санхүүгийн баримт, 4 дүгээр хавтаст 480 хуудастай санхүүгийн баримт, 5 дугаар хавтаст 524 хуудастай санхүүгийн баримт, 6 дугаар хавтаст 492 хуудастай санхүүгийн баримт, 7 дугаар хавтаст 484 хуудастай санхүүгийн баримт 8 дугаар хавтаст 551 хуудастай санхүүгийн баримт, 9 дүгээр хавтаст 504 /хуудастай санхүүгийн баримт, 10 дугаар хавтас 376 хуудастай санхүүгийн баримт зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллагад буцаан олгохоор шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ************** хотхоны 817 дугаар байрны **************хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эрх шилжүүлэх эрхийг тодорхойгүй хугацаагаагаар хязгаарлахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, прокурорын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутын хооронд үргэлжлэхээр шийдвэрлэжээ. (3-р хавтаст хэргийн 159-160 дахь тал)  Иймд прокурорын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан болохыг дурдаж байна.

************** урьд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4-2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 1. **************овгийн **************ын **************г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************гээс 73.010.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************д олгосугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** нь 2.200.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч **************гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эд мөрийн баримтаар хураан авсан компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. 9 хуудас гар бичвэр, 1 ширхэг гялгар гадартай 100 хуудас бүхий тэмдэглэлийн дэвтэр, 88 хуудастай нүүрэн дээрээ САМР гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 60, хуудастай гялгар гэртэй нүүрэн дээрээ NEYMAR гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг 95/ хуудастай шар, ягаан өнгийн зурагтай гар бичвэр 1 ширхэг, 96 хуудастай нүүрэн дээрээ цэцгийн зурагтай гар бичвэр 1 ширхэг, 46 хуудастай нүүрэн дээрээ LER LER гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 35 хуудастай нүүрэн дээрээ FOR EST гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 15 хуудастай нүүрэн дээрээ LEMON гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, 50 хуудас бүхий нүүрэн дээрээ байшингийн зурагтай гар бичвэр 1 ширхэг, 87 хуудастай нүүрэн дээрээ EST FOOD гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг 87, хуудастай нүүрэн дээрээ сарны зурагтай гар бичвэр 1 ширхэг, 69 хуудастай нүүрэн дээрээ STORM гэх нэртэй гар бичвэр, 48 хуудастай шувуу болон модны зурагтай гар бичвэр, 42 хуудастай нүүрэн дээрээ галт уулын зурагтай гар бичвэр тус 3 гар бичвэрийг хамтад нь үдсэн байна. “**************” ХХК"-ийн санхүүгийн тайлан 12 хуудастай 13 хуудастай гар бичвэр 1 ширхэг, “**************” ХХК” Кассын тооцоо 26 хуудастай, 2022 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан 10 хуудастай, 2021 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан 10 хуудастай, “**************” ХХК Кассын тооцоо 12 хуудастай, 58 хуудастай 3-р салбар 2021 он 7/1-12/31 2022 он 1/2-12/31 хийгдсэн гэрээ гэх бичигтэй гар бичвэр 1 ширхэг, тус бүрдээ 3 дугаар салбар хаагдсан баримт гэх бичиглэлтэй 10 хавтас санхүүгийн баримтын 1 дүгээр хавтаст 436 хуудастай санхүүгийн баримт, 2 дугаар хавтаст 495 хуудастай санхүүгийн баримт, 3 дугаар хавтаст 519 хуудастай санхүүгийн баримт, 4 дүгээр хавтаст 480 хуудастай санхүүгийн баримт, 5 дугаар хавтаст 524 хуудастай санхүүгийн баримт, 6 дугаар хавтаст 492 хуудастай санхүүгийн баримт, 7 дугаар хавтаст 484 хуудастай санхүүгийн баримт 8 дугаар хавтаст 551 хуудастай санхүүгийн баримт, 9 дүгээр хавтаст 504 /хуудастай санхүүгийн баримт, 10 дугаар хавтас 376 хуудастай санхүүгийн баримт зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллагад буцаан олгосугай.

9. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 08 дугаартай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан болохыг дурдсугай.

10. Хэрэгт ************** урьд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

          

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ