Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 44

 

  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                     А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Р.Атарцэцэг  

      Нарийн бичгийн дарга                      Б.Урангоо нар  оролцов.

 

  аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******-Утаст холбогдох 201718000027  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 13-нд аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, хадам ээж, дүүгийн хамт аймаг сум 2 дугаар баг, бэлчирийн 6-6 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт ******* *******-Утас, /РД:*******/,

 

  Шүүгдэгч Б.*******-Утас нь аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Их цагаан чулуут” гэх газрын ойгоос 3.64 м3 хэмжээтэй нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугаартай “Hyandai Porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 786.240 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.*******-Утасын 2017 оны 03-р сарын 14-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би аймгийн суманд эхнэр, хүүхдүүдийнх хамтаар хадам ээж *******гийн гэрт оршин суудаг юм. Энэ жил мод хийж өөрийн гэсэн гэр оронтой болох зорилгоор сумын засаг дарга, багийн засаг дарга нарт өргөдөл өгсөн боловч “энэ удаагийн ой онгойлтоор модны зөвшөөрөл өгөх боломжгүй байна” гээд “дараагийн ой нээгдэхээр зөвшөөрөл өгнө” гэсэн. Ингээд би тухайн үед Заамар суманд байдаг найз *******ын цэнхэр өнгийн “Портер” машиныг самарт явж байгаа хүн зөөх, самар зөөж мөнгө олох зорилгоор надад өгч явуулсан байсан учир машин байгаа дээр нь ашиглаад байшигийн модоо зөөчихье гэж бодоод 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө шар өнгийн цахилгаан хөрөөг аваад найз *******ын цэнхэр өнгийн улсын дугаартай “Портер” машинтай танил ах ******* дээр очоод “модонд яваад өгөөч” гэхэд ******* ах зөвшөөрсөн. Тухайн үед надаас “гоожин зөвшөөрөл байгаа биз дээ” гэхээр нь “асуудалгүй, би гоожингоо авчихсан байгаа” гэж худлаа хэлсэн. Тэгээд бид 2 сумын иргэдийн хэлдгээр “Зинагийн ам” гэх газарт очоод босоо байсан 2 ширхэг урт нойтон модыг би өөрийнхөө шар өнгийн цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаад 4 метрээр 8 хэсэг болгон тайрч “Портер” машин дээр ачсан. Ингээд мод ачсан машинаа би өөрөө жолоодоод сум руу гэр лүүгээ явж байгаад сумын цагдаад баригдаж саатуулагдсан. Тухайн үед надад ойгоос мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй байсан. Энэ миний буруу, би өөрийн буруугаа ойлгож байна. улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл миний найз *******ын машин байгаа юм. Би ойгоос мод бэлтгэхдээ зөвшөөрөл авна гэдгийг мэднэ. Энэ миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

2. Шүүгдэгч Б.*******-Утасын 2017 оны 03-р сарын 16-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний жолоодож явсан улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл миний найз *******ын машин байгаа юм. Би ойгоос мод бэлтгэхдээ зөвшөөрөл авна гэдгийг мэднэ. Энэ миний буруу, буруугаа ойлгож байна. Би *******т модонд явж байгаа гэж хэлээгүй. ******* мэдээгүй. Миний авч явсан цахилгаан хөрөө миний  өөрийн цахилгаан хөрөө байгаа юм, одоогоос нэг жилийн өмнө захаас худалдаж авч байсан. Хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би өөрийн буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Миний ахуй амьдралыг харж үзнэ үү, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/.

3. Шүүгдэгч Б.*******-Утасын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 9-нд Их цагаанчулуут гэх газраас 2 ширхэг нойтон мод унагааж аймгийн сум руу тээвэрлэж яваад цагдаагийн ахлах ахлагч Наранбаатарт баригдаж сумын цагдаагийн хашаанд модоо буулгасан. Ойгоос мод бэлтгэхэд эрхийн бичиг авдаг гэдгийг мэддэг боловч тухайн үед ой нээгдээгүй байсан болохоор эрхийн бичиггүй байсан. Их цагаанчулуут гэх газраас 2 ширхэг мод тайрч 4 метрээр тайрч  8 ширхэг болгож хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн. Найз *******ын машинаар модоо тээвэрлэсэн. Мод бэлтгэсэн асуудал дээр маргаан байхгүй. Би хадам ээжийндээ эхнэр хүүхдүүдийн хамт 6 жил амьдарч байна.  Тэгээд тусдаа гарч өөрийн гэсэн байшинтай болох гээд байшин барихад хэрэглэх гэж байсан. Зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсандаа гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг,

   4. Хохирогч *******ын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... аймгийн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3/44 дугаартай албан бичгийн дагуу хохирогчоор оролцож байна. Би сумын ЗДТГ-т байгаль хамгаалагчаар 5  жил ажиллаж байгаа бөгөөд Б.*******-Утас нь сумын нутаг “Их цагаан чулуут” гэх газраас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зохих зөвшөөрөлгүй 4 метрийн урттай, 8 ширхэг нойтон нарс мод бэлтгэн байгаль орчинд 786.240 төгрөгний хохирол учруулсан тул гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Б.*******-Утас нь 2016-2017 онуудад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 24-р ху/,     

5.Хохирогч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн: Б.*******-Утас нь 2017 оны 4-р сарын 6-ны өдөр төрийн санд 786.500 төгрөгний хохиролыг барагдуулсан тул санал, гомдол байхгүй болно.  гэх хүсэлт,

6. Гэрч гийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр төлөв, томоотой, дуу цөөтэй, хүн чанар сайтай, хүнлэг сайн чанартай сайн хүн байгаа юм. Манай нөхөр Б.*******-Утас бид 2 аймгийн суманд амьдардаг бөгөөд тодорхой оршин суух гэр орон байхгүй. Манай ээжийнд 5 жил амьдарч байгаа юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын ихээр санагдаж байна. Манай нөхөр Эрхэмбаяр ахын хамт Төв аймагт байдаг найзынхаа “Портер” машиныг авчирсан байсан ба тэр машинаараа модонд явсан. Тухайн үед надад хэлэхдээ “ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл авчихсан” гэж байсан. Ингээд орой модноос ирж яваад цагдаад баригдан модоо журамлуулсан гэж байсан. Тухайн үед учир явдлыг нь асуухад “ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл бичиг баримтгүй байгаад цагдаад баригдсан” гэж байсан. Нөхөр бид 2 гэр бүл болсноос хойш гэр орон гэж байхгүй, манай ээжийнхээр хүүхдүүдтэйгээ амьдардаг ба энэ жил нэг байшин оронтой болъё гэж бодоод мод бэлтгэж байсан. Манай нөхөр Төв аймгийн Заамар суманд байдаг Анхаа гэж залуугаас ойр зуур хэрэглэх гэж машиныг нь гуйж авчирсан байсан. Манай нөхрийн найзынх байгаа юм. Бид 2 хувьдаа ямар нэгэн машин тэрэг байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

        7. Гэрч ын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сумын ойн ангид ойн инженерээр 3 жил ажиллаж байна. сумын хэмжээнд тайлбар, тусгаарлах ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг буюу зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээг олгож түүнд байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавих үүрэгтэй ажилладаг юм. Б.*******-Утас нь 2016-2017 онуудад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй. Хүсэлт гаргаж түүний дагуу олгогдсон эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй. Уг моднууд нь мод бэлтгээд хаягдсан үзүүр байх боломжгүй учир үзүүр моднууд нь 4 метр урттай байх боломжгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

   8. Гэрч Ж.*******баярын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.*******-Утас нь аймгийн сумын , 2 дугаар баг 6-1 тоот буюу хадам ээж Алимаагийн гэрт эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Эхнэр болон өөрөө ямар нэгэн тогтсон ажил байхгүй. Энд тэнд хар бор ажил хийгээд л явдаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, амьдралын түвшин доогуур орлоготой өрхийн тоонд ордог. Энэ жил “мод бэлтгэж байгаад байшин оронтой болно” гэж ярьж байсан. Мөн 2017 оны 1 дүгээр сарын эхээр байшингийн мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч байсан ба би түүнийг сумын засаг даргад танилцуулсан ба засаг дарга сумын “энэ удаагийн мод бэлтгэлтэнд ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл хүрэлцэхгүй байна, дараагийн ойн онгойх үеэр олгож болох юм” гэж байсан. Байшингийн мод бэлтгэхээр л явж байсан байх түүнээс биш ашиг хонжоо хайж мод бэлтгэсэн асуудал байхгүй байх. Одоо амьдарч байгаа хадам ээжийнх нь байшин олон жил болоод муудсан байшин байгаа. Хувьдаа ямар нэгэн машин тэрэг байхгүй. Машинтай явж байсан бол хүний машин байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

   9. Гэрч *******гийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хүргэн төлөв, томоотой, дуу цөөтэй, хүн чанар сайтай, хүнлэг сайн чанартай сайн хүн байгаа юм. Энэ жил өөрийн гэсэн гэр оронтой болох гээд л явж байгаад ийм зүйл болчихлоо. Манай хүргэн эхнэр хүүхдүүдийн хамтаар аймгийн суманд манай байшинд хамт 54 жил амьдарч байгаа юм. Энэ жил “нэг байшин оронтой больё” гэж байсан. Тэгээд л байшингийн мод бэлтгэж байгаад мод нь хураагдсан гэж ярьж байсан. Уг нь засаг даргад байшингийн мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин хүсэж багийн засаг даргад өгч байсан ба “энэ удаагийн гоожинд хүрэхгүй байна, дараагийн гоожин олголтоор өгье” гэж багийн дарга хэлж байсан. Мөн эсгий гэр авах хүсэлт хамт өгч байсан. Б.*******-Утас өөрийн гэсэн эд хөрөнгө, машин тэрэг байхгүй. Оны өмнө найзынхаа машиныг ойр зуур хэрэглэх гэж авчирсан байсан. Цэнхэр өнгийн “Портер” байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

   10. Гэрч ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед Б.*******-Утас цэнхэр өнгийн улсын дугаартай Портер машинтай ирээд “байшингийн мод бэлтгэх гэсэн юм, хамт модонд яваад ирье” гэж хэлсэн. Тухайн үед би зөвшөөрч цуг явсан ба “бичиг баримт байгаа юм байгаа биз дээ” гэхэд “байгаа, байгаа асуудалгүй” гэж хэлсэн. Ингээд нутгийн хүмүүсийн нэршлээр “Зинагийн ам” гэх газарт очсон ба тэнд босоо 2 ширхэг нойтон нарс модыг Б.*******-Утас өөрийнхөө авч явсан шар өнгийн цахилгаан хөрөөгөөр унагааж 4 метрээр тайрч хөрөөдөн 8 ширхэг 4 метр урттай болгон цэнхэр өнгийн “Портер” машинд ачаад сумын төв рүү орж ирж байгаад цагдаад шалгуулаад бичиг баримтгүй гээд журамлагдсан. Цагдаад шалгуулах үед би бичиг баримтгүй явсан гэдгийг мэдсэн. Миний хувьд ямар нэгэн бичиг баримтгүй гэдгийг мэдээгүй явсан. Би өмнө хамт модонд явж байгаагүй. Анх удаагаа явсан. Тухайн үед өөр хүн байгаагүй. Бид 2 л байсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

   11. Гэрч С.*******ын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. 2016 оны 11 дүгээр сарын үед Б.*******-Утас “самарт цуг явъя” гээд байсан юм. Тэгээд “би одоохондоо явж чадахгүй, чи явж бай” гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Мод ачиж яваад хураагдсан гэсэн, өөр мэдэх зүйл байхгүй байна. Би өөрийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээ авмаар байна.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

    12. 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн  № 18-04-338 тоот шинжээчийн дүгнэлт хэсэгт: Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээ

Нарийн үзүүрийн

           голч

Урт /м/

Модны

Тоо/ш

Нэг,модны эзэлхүүн м3-ээр

Нийт модны эзэлхүүн м3-ээр

1

           34

    4

    3

0.41

1.23

2

           36

    4

    4

0.45

1.8

3

            42

    4

    1

0.61

0.61

 

Нийт дүн

 

    8

 

3.64

 

аймгийн сумын иргэн Б.*******-Утасын зөвшөөрөлгүй бэлтгэсэн 8 ширхэг 4 метрийн урттай ногоон нарсан модны экологи-эдийн засгийн үнэлгээг цээжний өндрийн диаметрээр хэмжихэд 3,64 м3 болж байна.

3,64*1,8**3*120,000=2,358,720 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ гарч байна. гэх дүгнэлт /хх-ийн 38-р ху/,

 

  13.Шүүгдэгч Б.*******-Утасын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 49-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 44-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 45-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 46-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 47-р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 9-р ху/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10-р ху/, үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 11-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12,13-р ху/, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14,15-рху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16,19-р ху/, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17,20-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт 18,21-р ху/, шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 30, 36–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 39,40-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 52-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 48-р ху/, зэрэг болно.

 

      Шүүгдэгч Б.*******-Утас нь аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Их цагаан чулуут” гэх газрын ойгоос 3.64 м3 хэмжээтэй нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, улсын дугаартай “Hyandai Porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 786.240 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  •  Шүүгдэгч Б.*******-Утасын өөрийнх нь: ...Тэгээд бид 2 сумын иргэдийн хэлдгээр “Зинагийн ам” гэх газарт очоод босоо байсан 2 ширхэг урт нойтон модыг би өөрийнхөө шар өнгийн цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаад 4 метрээр 8 хэсэг болгон тайрч “Портер” машин дээр ачсан. Ингээд мод ачсан машинаа би өөрөө жолоодоод сум руу гэр лүүгээ явж байгаад сумын цагдаад баригдаж саатуулагдсан. Тухайн үед надад ойгоос мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй байсан. Энэ миний буруу, би өөрийн буруугаа ойлгож байна. улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл миний найз *******ын машин байгаа юм. Би ойгоос мод бэлтгэхдээ зөвшөөрөл авна гэдгийг мэднэ.  ...гэх мэдүүлэг,
  •  Хохирогч *******ын:  ...Б.*******-Утас нь сумын нутаг “Их цагаан чулуут” гэх газраас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зохих зөвшөөрөлгүй 4 метрийн урттай, 8 ширхэг нойтон нарс мод бэлтгэн байгаль орчинд 786.240 төгрөгний хохирол учруулсан тул гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Б.*******-Утас нь 2016-2017 онуудад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй.  ...гэх мэдүүлэг,        
  •   Гэрч гийн: ...Тухайн үед надад хэлэхдээ “ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл авчихсан” гэж байсан. Ингээд орой модноос ирж яваад цагдаад баригдан модоо журамлуулсан гэж байсан. Тухайн үед учир явдлыг нь асуухад “ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл бичиг баримтгүй байгаад цагдаад баригдсан” гэж байсан. Нөхөр бид 2 гэр бүл болсноос хойш гэр орон гэж байхгүй, манай ээжийнхээр хүүхдүүдтэйгээ амьдардаг ба энэ жил нэг байшин оронтой болъё гэж бодоод мод бэлтгэж байсан.. ...гэх мэдүүлэг,
  •  Иргэний нэхэмжлэгч, гэрч С.*******ын: ... 2016 оны 11 дүгээр сарын үед Б.*******-Утас “самарт цуг явъя” гээд байсан юм. Тэгээд “би одоохондоо явж чадахгүй, чи явж бай” гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Мод ачиж яваад хураагдсан гэсэн, өөр мэдэх зүйл байхгүй байна. Би өөрийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээ авмаар байна. ...гэх мэдүүлэг,
  • Гэрч Ж.*******баярын: ... Энэ жил “мод бэлтгэж байгаад байшин оронтой болно” гэж ярьж байсан. Мөн 2017 оны 1 дүгээр сарын эхээр байшингийн мод бэлтгэх зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч байсан ба би түүнийг сумын засаг даргад танилцуулсан ба засаг дарга сумын “энэ удаагийн мод бэлтгэлтэнд ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл хүрэлцэхгүй байна, дараагийн ойн онгойх үеэр олгож болох юм” гэж байсан. Байшингийн мод бэлтгэхээр л явж байсан байх түүнээс биш ашиг хонжоо хайж мод бэлтгэсэн асуудал байхгүй байх. Одоо амьдарч байгаа хадам ээжийнх нь байшин олон жил болоод муудсан байшин байгаа. ... гэх мэдүүлэг,
  • Гэрч ын: ...Ингээд нутгийн хүмүүсийн нэршлээр “Зинагийн ам” гэх газарт очсон ба тэнд босоо 2 ширхэг нойтон нарс модыг Б.*******-Утас өөрийнхөө авч явсан шар өнгийн цахилгаан хөрөөгөөр унагааж 4 метрээр тайрч хөрөөдөн 8 ширхэг 4 метр урттай болгон цэнхэр өнгийн “Портер” машинд ачаад сумын төв рүү орж ирж байгаад цагдаад шалгуулаад бичиг баримтгүй гээд журамлагдсан. ... гэх мэдүүлэг,
  • 2017 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн  № 18-04-338 тоот шинжээчийн дүгнэлт
  •   Шүүгдэгч Б.*******-Утасыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үнэлгээний комиссын дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

       Шүүгдэгч Б.*******-Утаст холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Б.*******-Утасын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар учруулсан хохиролоо сайн дураар төлсөн  зэргийг харгалзан үзэж,  хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

        Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******-Утас нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хавтаст хэргийн 11-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжлэгдсэн       төгрөгний үнэтэй, 20см-ийн нарийн үзүүрийн голчтой нарсан мод 1ш, 18см-ийн нарийн үзүүрийн голчтой нарсан мод 2ш, 22см-ийн нарийн үзүүрийн голчтой нарсан мод 1ш нийт 4 ширхэг нарсан модыг болон эд мөрийн баримтаар  Хятад улсад үйлдвэрлэсэн, шаргал өнгийн, доод хэсгээрээ хар өнгийн төмөр бариултай, урд хэсэг нь шаргал өнгийн ленттэй цахилгаан хөрөө хураагдан ирсэн, хавтаст хэргийн 09-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжлэгдсэн улсын дугаартай “Hyandai Porter” маркийн тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигчид нь олгож, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн  дээрхи тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******-Утасыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 211-р зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-Утасыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-Утас-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.*******-Утас нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 09-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжлэгдсэн улсын дугаартай “Hyandai Porter” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч С.*******т буцаан олгож, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн  дээрхи тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэргийн 11-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжлэгдсэн 786.240 төгрөгний үнэтэй, 20см-ийн нарийн үзүүрийн голчтой нарсан мод 1ш, 18 см-ийн нарийн үзүүрийн голчтой нарсан мод 2ш, 22см-ийн нарийн үзүүрийн голчтой нарсан мод 1ш, нийт 4 ширхэг нарсан бөөрөнхий модыг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн, шаргал өнгийн, доод хэсгээрээ хар өнгийн төмөр бариултай, урд хэсэг нь шаргал өнгийн ленттэй цахилгаан  зэргийг худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-Утас-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Б.*******-Утас-д сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан  Б.*******-Утас-д хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

10.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор   аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН