2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1280

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Н.Өнөрбаяр, 

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч **************, **************, тэдгээрийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч **************, **************, тэдгээрийн өмгөөлөгч Э.Амаржаргал нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ************** овогт **************ын **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

************** овогт **************ийн **************, ************** овогт ************** **************, ******* овогт *****************-ын *****************, ************** овогт **************-ын******************, ************** овогт **************-ийн ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

**************** овогт **************гийн ***************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

*********** овогт *************-ын ***************-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2301000360325 дугаартай 8 хавтаст хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 01-нд  Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн ***** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн ********* -р хороо “****************” хотхоны ********* дүгээр байрны ******** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/875 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгэгдсэн, /РД:****************/, ************** овогт **************ын **************.

2. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 27-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Тун арь хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын **** дүгээр баг, *************** гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Хилчин хотхоны ********тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***************/, ************,************** овогт **************ийн **************.

3. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 08-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуул хамгаалалтын ажилтан, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын **** дүгээр багийн *************** гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо, *** дугаар сургуулийн хойд талын *** давхар тоосгоор барьсан нийтийн байрны *** давхрын **** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:**************** /, ************** овогт ************************, **************.

4. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 14-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, харуул хамгаалалтын ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ****-р баг ************* гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Хангайн ********** дугаар тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:***************** /, *********** овогт***********************,****************.

5. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 31-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд  төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүнс технологийн коллежид **** дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ****-р баг, Өлзийт, мал эмнэлэг **** гудамжны **** тоот оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн ******** дугаар хороо, Цагаан хуаран хотхоны **** байрны *********тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:**************/, ************** овогт ************-ын **************.

6. Шүүгдэгч:  ************** Улсын иргэн, 2004 оны 7 дугаар сарын 06-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ****-р баг, *************** гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, Цагаан хуаран хотхоны ***** байрны ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**************** /, ************** овогт***************-ийн *******************.

7. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 16-нд  Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксины жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн **** дугаар хороо **** дугаар хорооллын **** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:***************/, ************** овогт *****************-ын ***************.

8. Шүүгдэгч: ************** Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, ******* дугаар байрны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*****************/, *************** овогт *************-ын *******************.              

                                         Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

1. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн **************************, “Рокегггг-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб,

үргэлжилсэн үйлдлээр ************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо, ************** байрны **************************од, Баянгол дүүргийн *** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны **************************ны 2 давхарт ************** тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

мөн ************** нь дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 29,150,968,236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлэн, 28,609,783,088.16 төгрөг, 146,978.30 ам.долларыг тоглоом тоглогчдод шилжүүлж, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр, 230,803,500.00 төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч хувирган өөрчилж нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж **************УБЦ улсын дугаартай шаргал өнгийн Lexus  RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.Анхбаярын нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан,

2. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ************************** “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч ************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн **************************, ************** байрны **************************од, Баянгол дүүргийн **** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны ********** дугаар орцны ********* давхарт ************** тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

3. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, ***** дүгээр хорооллын ******* дүгээр байрны ******* тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч ************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо, ************** байрны *** тоотод, Баянгол дүүргийн **** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны *** дугаар орцны **** давхарт ************** тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

4. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, **** дүгээр хорооллын ******** дүгээр байрны ****** тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч ************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ** дугаар хороо, ************** байрны **** тоотод, Баянгол дүүргийн *** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны *** дугаар орцны **** давхарт ************** тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

5. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, **** дүгээр хорооллын ********** дүгээр байрны ***** тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч ************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо, ************** байрны **** тоотод, Баянгол дүүргийн *** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны *** дугаар орцны *** давхарт ************** тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

6. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо, ************** байрны *** тоотод, Баянгол дүүргийн ***** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны *** дугаар байрны *** дугаар орцны ** давхарт ************** тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

7. Шүүгдэгч ***************** нь **************, **************, **************, **************, **************, **************, ************** нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо, ************** байрны *** тоотод, Баянгол дүүргийн *** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны *** дугаар орцны 2 давхарт ************** тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

8. Шүүгдэгч ************** нь **************, **************, **************, **************, ************** нарыг бүлэглэн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, *** дүгээр хорооллын ***** дүгээр байрны **** тоотод “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй клуб,

үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч **************, **************, **************, **************, **************, **************, ************** нарыг бүлэглэн, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ** дугаар хороо, ************** байрны **** тоотод, Баянгол дүүргийн ** дугаар хороо, Чингүүнжавын гудамжны **** дугаар байрны *** дугаар орцны **** давхарт ************** тоотод тус тус “Рокеrrrr-2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Нэг өдрийн 100.000 төгрөгийн цалинтай ажиллуулдаг байсан. Цалинг бэлнээр болон дансаар янз бүрээр өгч байсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн.  Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Хувиараа видео бичлэг болон маркетингийн агентлагтай. Жил болгон байгууллагын маркетинг хийх, boost хийх, сургалтыг онлайнаар зохион байгуулдаг. Онлайн сургалтын хүрээнд 30-40 хүнтэй ажилладаг бөгөөд тэр үеэр **************тай танилцсан. Анх биечилж уулзаагүй, манай хаяг руу бичлэг хийлгэх гэж холбогдоод манай ажилтан бичлэгийг хийж цалингийн миний данс руу авсан. Тэгээд би мөнгө орж ирсэн байна гэх зэргээр мэдээлж байсан бөгөөд наадмын үеэр манай ажилчид амраад ганцаараа ажиллаж байсан. Өмнө нь уг үйлдэлтэй холбоотойгоор бичлэг хийлгэж байсан гэх бөгөөд дахин хийлгэсэн. Уг үйлдэлтэй маргахгүй. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, ийм төрлийн бичлэг мөн хийлгэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

Шүүгдэгч **************г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт,

үргэлжилсэн үйлдлээр “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн, шилжүүлсэн” гэмт хэрэгт,

-**************, **************, **************, **************, **************, ************** нарыг **************н “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт бүлэглэн, хамтран оролцогчийн үүрэгтэйгээр үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцсон;

-**************ыг **************, **************, **************, **************, **************, **************, ************** нарыг бүлэглэн мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэж дүгнээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хамтран оролцсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч ************** нь Сонгинохайрхан дүүргийн **************************, “Рокегггг-2” аппликейшнийн “Их ноёд” нэртэй мөрийтэй тоглоомын клубийг удирдан зохион байгуулж 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд **************, **************, **************, ************** нарт ажил үүрэг хуваарилан цалинжуулж ажиллуулсан,

мөн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн **************************, ************** байрны **************************од, Баянгол дүүргийн **************, Чингүүнжавын гудамжны 83 дугаар байрны **************************ны 2 давхарт ************** тоотод тус тус “Рокегггг-2”” аппликейшнийн “Их орд” нэртэй мөрийтэй тоглоомын клуб, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Texas Holdem poker) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр удирдан зохион байгуулж **************, **************, **************, **************, **************, **************, ************** нарыг тус тусын ажил үүрэг хуваарилан цалинжуулж ажиллуулсан,

2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлхи хугацаанд "Их орд" клубт **************, **************, **************, **************, **************, **************, **************, **************  нар бүлэглэн тоглогчдоос орсон орлого болон зарлагыг бусдын данс, интернэт банкийг ашиглаж авч зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус хамтран оролцогчийн үүрэгтэйгээр оролцсон болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

1.1. Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи “нэр бүхий этгээдүүд нь мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угааж байна.” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 06 дахь тал)

1.2. Цахим орчинд үзлэг хийсэн “Pokerrr2” аппликейшн руу нэвтрэн (4c881) кодыг хийж уг “Их орд” нэртэй мөрийтэй тоглоомын клуб руу нэвтрэн орж байна. Уг клубт 1982 гишүүн бүртгүүлснээс нэвтрэн орох үед 4 ширээнд 30 хүн тоглож байв. Уг клубт байрших нийтлэл, сэжигтэй этгээдүүдийн чат болон хэрэгт ач холбогдол бүхий зургийг тэмдэглэлд хавсаргав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 7-8 дахь тал)

1.3. Хэргийн газарт үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн ************** Чингүүнжавын гудамжны 83 дугаар байр **************************ны ************** тоот гал тогоо, ОО тусдаа 2 өрөө байранд болсон байв...14 ширхэг гар утас, onespan нэртэй Хаан банкны www.vasco.com нэртэй 3 ширхэг төхөөрөмж байв. Уг цахим мөрийтэй тоглоом явуулдаг гэх 14 ширхэг гар утас нь LG маркийн Q92 гар утас 13 ширхэг гар утас байв...Galaxy S20 маркийн цагаан өнгийн тагтай гар утас 1 ширхэг байв...10 ширхэг гар утас байв. Уг гар утаснууд нь LGQ92 маркийн гар утас 5 ширхэг, Iphone 12 promax маркийн гар утас 1 ширхэг, Samsung note 7 маркийн гар утас 1, Iphone X 1 ширхэг, LG8 маркийн гар утас 1 ширхэг, Iphone маркийн гар утас 1 ширхэг нийт 10 ширхэг гар утас байв...23 ширхэг гар утсанд Pokerrr-2 аппликейшн уншуулж “Их орд” гэх нэртэй клуб нээн “Их орд” админ, админ 1,2,3,4,5,6,7,8,9 гэж дугаарлаж нийт 10 гар утсан дээр цахим мөрийтэй тоглоом явуулж байсныг тэмдэглэлд тусгав...Уг Их орд клубийн толгой админы LGQ2 маркийн цэнхэр өнгийн гар утсан дээр Pokerrr 2 аппликейшн суулгасан байв...24 хуудас, 32 хуудас, 24 хуудастай тооны дэвтэр 3 ширхэг, onespan www.vasco.com нэртэй төхөөрөмж 3 ширхэг, ************** **************, *************** гэх хүмүүсийн хаан банкны данснууд холбоотой...60 хуудас, 32 хуудастай тооны дэвтэр 2 ширхэг, 12 хуудастай 3 ширхэг Tobot нэртэй дэвтрийн нүүр 1 ширхэг, 24 хуудастай тууш дэвтэр 1 ширхэг байсныг тэмдэглэлд тусгаж хураан авав...” (1-р хавтаст хэргийн 12-24 дэх тал)

1.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 25-29 дэх тал)

1.5. Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хавтаст хэргийн 30-34 дэх тал)

1.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************************гийн өгсөн: “Би **************, **************, ************** нарыг танихгүй. Харин **************той Баянгол дүүргийн **************************, ************** байрны ************************** 2 өрөө байрыг түрээслэхээр гэрээ байгуулж байсан болохоор зүс мэднэ. Би 2023 оны 4 дүгээр сараас хойш “**************” ХХК буюу “**************” байгууллагад зууч, агентаар ажиллаж байгаа юм. Тэгээд Баянгол дүүргийн **************************, ************** байрны 41 тоот 2 өрөө байрны эзэн миний хуучин танил ************** 2023 оны 6 дугаар сард анх надтай холбогдоод 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө түрээслэхэд зуучлах гэрээ”-г байгуулж, уг байрыг түрээслээд өгөөч гэсэн санал тавьсан. Тэгээд би уг гэрээгээ “**************” ХХК-ийн программ буюу дотоод сүлжээнд байршуулсан. Үүний дагуу надтай цуг ажилладаг агент Эрдэнэчимэг уг байрыг түрээслэхээр зар тавьсан бөгөөд **************ийн **************г надтай уулзуулсан. Тэгээд **************д уг байрыг түрээслэхээр тохиролцоод 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр **************, түүний эхнэр ************** нарын хамт хорооллын Хишиг төвд байрлах нотариат дээр очиж орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Ингээд уг байрыг гараашийн хамт 1 сарын 1,350,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Тэгтэл ************** нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “**************” гэсэн фейсбүүк хаягаас чат бичээд “түрээсийн залуу гадаад явлаа, оронд нь дүүгээ оруулъя” гэсэн мессеж бичээд байна, таны дугаарыг өглөө шүү гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр **************э нь ************** гэх хүнийг дагуулж ирээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Сити Плаза” төвийн 203 тоотод ирж “Орон сууц хөлслүүлэх” гэрээг байгуулж гэрээний эрхийг **************ид шилжүүлж өгсөн. ************** нь уг байрны 3 сарын төлбөрийг 1 сарын барьцааны мөнгөний хамт **************гийн данс руу шилжүүлсэн. Тэгээд түрээсийн хугацаа дуусаагүй учраас **************, ************** нартай дахиж холбогдоогүй. **************, ************** нар одоо гадаадад буюу Солонгос Улсад байгаа. **************, ************** нар тухайн үедээ түрээслэх хүн олох зав байхгүй, дээрээс нь гадаад явах гэж байсан шалтгаанаар надад хандаж байсан. ************** нь анх гэрээ байгуулахдаа найз охинтойгоо тусдаа гараад амьдрах гэж байгаа гэж хэлж байсан. Дараа нь **************ийг дагуулж ирэхдээ найз охинтойгоо гадагшаа явахаар болсон, тийм болохоор дүүдээ шилжүүлж байна гэж хэлсэн. **************, ************** нар тухайн байранд үйл ажиллагаа явуулж байсан талаар би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 130-132 дахь тал)

1.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************гийн өгсөн: “Би **************ийг танихгүй. Би “**************” ХХК-д 2022 оны 8 дугаар сараас хойш одоог хүртэл зууч, агентаар ажиллаж байна. Манай компанийн агент ************************** бид хоёр нэг оффист хамт ажилладаг. Тийм болохоор нэг нэгнийхээ ажлын зарыг оруулах эрхтэй байдаг. Үүний дагуу ************************** дээр байсан дээрх 2 өрөө орон сууцыг түрээслэх зарыг өөрийн “**************” гэсэн өөрийн фейсбүүк пейж хуудаснаас фейсбүүк группт зар оруулсан. Зарын дагуу ************** нь ************** гэсэн дугаараас миний зар явуулдаг ************** дугаарт холбогдохоор нь би агент **************************тай холбож өгсөн. Мөн түрээсийн гэрээ нотариат дээр байгуулахад хамт байсан. Хорооллын “Өргөө” кино театрын хавьд байсан нэг нотариат дээр орсон санагдаж байна. Бид нар асуухад ************** нь найз охинтойгоо тусдаа амьдрах гэж байгаа, мөн оюутан дүү маань ирж хамт амьдарна гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй. Энэ талаар би мэдээгүй. Байр түрээслэх гэрээ байгуулаад л явсан. Тухайн байранд дахиж очоогүй. Бид нар угаасаа түрээсэлсэн болохоор эргээд очих, нэвтрэх эрх, үүрэг байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 134 дэх тал)

1.8. Түрээсийн гэрээ (2-р хавтаст хэргийн 189-197 дахь тал)

1.9..**************, ************** нарын хооронд Баянгол дүүргийн Даливхутагт жамсранжавын гудамж *** дугаар байрны ************************** орон сууцыг хөлслүүлэх гэрээ нийт 12,150,000 төгрөг (2-р хавтаст хэргийн 189-191 дэх тал)

1.10. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 141-162, 193 дахь тал)

1.11. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 143-168 дахь тал)

1.12. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 169-178 дахь тал),

1.13. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 179-190 дэх тал),

1.14. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 191-192 дахь тал),

1.15. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 195-196 дахь тал),

1.16. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 197-199 дэх тал),

1.17. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн  2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 200-201 дэх тал),

1.18. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа, (1-р хавтаст хэргийн 202-203 дахь тал),

1.19. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “... “354071802018492” IMEI дугаартай “LG-Q920N” маркийн гар утсанд үзлэг шинжилгээ хийж магадалгаа гаргалаа...хэрэглэгчийн нэр ИХ ОРД КЛУБ хувийн дугаар #4c88t эрх owner нэр 66666” гэсэн магадалгаа (1-р хавтаст хэргийн 173-174 дэх тал)

1.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ы өгсөн: “...Би Хаан банкны ************** дугаартай дансыг огт ашиглаагүй. Миний нэр дээр байдаг боловч би ашигладаггүй. Харин би өдрийг нь санахгүй байна. 2023 оны 5 дугаар сард манай урд талын айлын хүн болох ************** /утас:**************/ гээд манай таньдаг залууд тус болооч гэхээр нь юу юм гэж асуутал манай найзын хүүхэд байгаа юм, энэ хүүхдэд тус болооч гээд **************той анх уулзуулсан. Тэгээд би **************той анх **************ын гэрт уулзаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, *** дүгээр хороололд байрлах Содон хорооллын Хаан банканд хамт очиж данс нээж өгөх гэтэл тухайн банкны салбар нь тог тасарсан гээд маргааш нь ************** бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Нефтийн тэнд байрлах Хаан банканд хамт очиж би шинээр ************** дугаартай дансыг нээж өгсөн. Мөн Содон хорооллын Юнител салбараас 2 ширхэг утасны дугаар авч өгсөн. Би тухайн үед ямар утасны дугаар авч өгсөн талаараа санахгүй байна. ************** /утас:**************/ **************ыг надтай уулзуулж танилцуулсан бөгөөд бусдаар бол энэ асуудалд оролцоогүй. Тухайн үед данс нээж өгөөд Хаан банкны алтан виза карт захиалж өгсөн. Тэгээд ажил дууссаны дараа ************** баярлалаа гэж хэлээд надад 500,000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. Би зүгээр тус больё гээд данс нээж өгсөн. Түүнээс биш анхнаасаа мөнгөөр нээж өгнө гэж тохироогүй. Тэр үедээ баярлалаа гээд өгөхөөр нь 500,000 төгрөг авсан. Би **************т тус больё гэж бодоод л данс нээж өгсөн. Өөр зорилго байгаагүй...Миний хувьд “Pokerrr2” гэх цахим мөрийтэй тоглоомын талаар ямар нэгэн ойлголт байхгүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 31-33 дахь тал)

1.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.**************ын өгсөн: “Би **************ыг сайн танихгүй. Харин Б.************** болон түүний нөхөр Амбаа нартай өмнө нь хамт тээвэрт явдаг байсан. Найз нөхдийн холбоотой. Тэгтэл 2023 оны 5 дугаар сард байхаа сар, өдрийг нь сайн танихгүй байна миний танил болох ************** та нэг найдвартай хүнээс данс олоод өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би тухайн үедээ **************, Амбаа нарын гэрт очих үедээ энэ талаар хэлтэл манай энд нэг томоотой хүн байдаг юм гэж хэлсэн. Тэгээд **************ын гэрт **************тай уулзаад дансаа өгөөч, онлайн шоп ажиллуулж байгаа юм, өөр данс хэрэг болоод байна гэж хэлсэн. Ингээд ************** нь зөвшөөрөөд маргааш нь билүү нөгөөдөр нь ************** бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Нефть орчим байрлах Орбит руу салдаг тэр хавьд байрлах Хаан банканд хамт очиж **************аар данс нээлгүүлж, Хаан банкны алтан карт захиалсан. Би тухайн үед нээсэн дансны дугаарыг нь санахгүй байна, мөн Юнител ороод утасны дугаар авхуулсан. Тэгээд интернэт банк болон бусад бүх юмтай нь данс утасны дугаарыг нь хэд хонож байгаад нэг их удалгүй **************д аваачиж өгсөн. Тэр үед **************тай хорооллын эцэст уулзаж **************ы данс, дугаар, картыг нь өгсөн юм. Би тээвэрт явдаг болохоор заримдаа **************гаас бензиний болон ойр зуурын мөнгө зээлж авдаг байсан. Тэгээд **************д өртэй байсан. Харин ************** тухайн үед эндээс нөгөө хүндээ мөнгө өгөөрэй гээд надад бэлнээр мөнгө өгсөн. Мөнгөний хэмжээг нь сайн санахгүй байна 1.000.000 төгрөг байсан байх. Тэгээд 500,000 төгрөгийг нь **************д бэлнээр өгсөн. Би тухайн үедээ **************г юунд ашиглах гэж байгаа талаар нь мэдээгүй. Онлайн шоп ажиллуулж байгаа гэж ойлгосон. ************** нь тэр үедээ дансыг юунд ашиглах талаар надад тодорхой зүйл хэлээгүй. Би Ө.**************г хаана ямар ажил хийдэг талаар нарийн ширийн зүйл мэдэхгүй. Би **************н аав ***************ыг морь уядаг болохоор тэр утгаараа танина. **************г нь хүүхэд байх үеэс нь танина. Би тэдний гэрийнхний хурдан морийг тээвэрлэдэг байсан. Би **************г танина. ************** нь *************** ахынд хурдан морь унадаг байсан хүүхэд байгаа юм. Бусдыг нь бол танихгүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 38-40 дэх тал)

1.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ын өгсөн “**************ын ************** нь миний том охин байгаа юм. Бусад хүмүүсийг нь бол би танихгүй. Би Хаан банкны ************** дугаартай дансыг эзэмшдэг. Уг дансыг нэлээд олон жил ашиглаж эзэмшиж байна. Миний Хаан банкны ************** дугаартай данс болон виза картыг манай том охин ************** заримдаа ашигладаг. Миний данснаас орлого, зарлага хийгдсэн тохиолдолд надад мессежээр мэдээлэл нь ирдэг. Манай том охин ************** миний данс, виза картыг цалин авахдаа ашиглана гэж авсан. Түүнээс биш байнга ашигласан зүйл байхгүй. Манай охин ************** нь миний ************** дугаартай дансны виза картыг хаясан гэж ярьсан. Тийм болохоор манай охин ************** энэ талаар мэдэж байгаа байх. Өмнөх карт нь бол одоо хүчингүй болсон байгаа. Манай охин ************** нь одоогоор ажилгүй байгаа. Одоо эмээгээ хараад эмээтэйгээ хамт түр амьдарч байгаа. ************** нь ерөнхийдөө надтай хамт амьдардаг. Өмнө нь 2022 оноос 2023 оны 12 дугаар сар хүртэл онлайн дэлгүүрт ажиллаж байсан. Ямар нэртэй дэлгүүрт ажиллаж байсан талаар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. ************** Улсын боловсролын их сургуулийг ************** хэлний багш мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаагүй...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 195-197 дахь тал)

1.23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ын өгсөн: “2023 оны 4 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат М.**************нь миний ************** дугаар руу (утасны дугаарыг нь санахгүй байна) залгаад “надтай уулзъя” гэж яриад Дашчойлон хийдийн зүүн талын оюутны байрны гадна ирсэн. Улмаар М.**************нь интернэт банкаараа данс нээгээд өгчих чамд 500.000 төгрөг өгье, онлайн худалдаанд ашиглах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Бөхийн өргөөний замын урд талд байдаг Хаан банкин дээр очиж ************** дугаартай дансанд виза карт, воско төхөөрөмж захиалаад интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг нь М.**************т өгсөн. М.**************нь тэр өдрөө надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 2023 оны 8 дугаар сард М.**************тай уулзаад ************** дугаартай дансны виза карт интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрээ буцааж авсан. Одоо би уг дансаа өөрөө ашиглаж байгаа. Би ийм их хэмжээний мөнгө яагаад миний данс руу орсныг огт мэдэхгүй байна. ************** нь надтай 10 жилд нэг ангид сурч байсан манай ангийн хүүхэд байгаа юм. Би тухайн үед **************г мөрийтэй тоглоомын клуб ажиллуулж байсныг мэдээгүй. 2023 оны 10 дугаар сараас эхэлж мөрийтэй тоглоом ажиллуулж байсныг мэдсэн. ************** болон М.**************нар төрөл садангийн холбоотой гэж хүнээс сонсож байсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 79-80 дахь тал)

1.24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.*************-ийн өгсөн: “2023 оны 3 дугаар сард манай нутгийн ах Улаанаа хочит М.**************нь надтай утсаар холбогдоод уулзах хэрэг байна, оюутны байрныхаа гадна гараад ирэх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн 11-р хороо Дашчойлон хийдийн зүүн талд байх Эрдмийн цогцолбор сургуулийн оюутны байрнаас гараад М.**************ахын автомашинд түүнтэй уулзсан. Тэгсэн М.**************нь интернэт банкаараа өөрийнхөө нэр дээр нэг данс нээгээд өгчхөөч ах нь чамд 1 сая төгрөг өгье, би хөдөө явж иргэдээс ноолуур худалдаж авна. Ахдаа 6 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд дансаа ашиглуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед оюутны төлбөр нэхэгдээд байсан болохоор зөвшөөрөөд М.**************ахтай хамт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талд байх Хаан банк руу орж воско төхөөрөмжөөр виза карт захиалж аваад интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр зэргийг М.**************т өгсөн. Тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа М.**************нь миний Худалдаа хөгжлийн банкны ************** дугаартай данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн... ************** нь манай 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. Одоо бид хоёр холбоо харилцаа байхгүй байгаа. Хамгийн 2023 оны 09 дүгээр сард бид хоёр ангиараа уулзахдаа нэг удаа уулзсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 83-84 дэх тал)

1.25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.**************н өгсөн: “************** нь миний аав **************тэй үеэлүүд байгаа юм. Би 2023 оны 7 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Улаанбаатар хотод орж ирсэн. Улмаар хотод шүдээ эмчлүүлээд явж байх үед ************** нь над руу залгаад ажил төрөл хийх юм уу мөнгө хэрэг болох байлгүй дээ, надад нэг ажил байна, хэд хоног хийчхээд явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй уулзах гээд 22 цаг өнгөрч байхад Цайз-16 орчмоос такси бариад 5 шарын ойролцоох газарт очсон. Улмаар ************** нь миний утас руу залгаж таксины жолоочтой утсаар ярьж байгаад шинэ байрны гадна таксиг зогсоолгоод жолооч ахад ************** ах мөнгө өгсөн. ************** ах бид хоёр уг байрны 8 давхарт гараад лифтний өөдөөс харсан хаалга руу орсон. Уг 2 өрөө байранд **************, ************** нар урдаа 2-3 утас тавьчихсан байж байсан. Тэгээд ************** нь юу хийж байна, ажил төрөл хийсэн дээр дээ ахын дүү, агаад нь боломжийн ажил байна, хэд хоног хийчхээд явчих гэж санал тавьсан. Тэгэхээр нь би ямар ажил хийх вэ, тэрийгээ хэлчих гэж хэлэхэд ************** нь “ах нь покер ажиллуулж байгаа юм, энэ хүмүүсийн хөл, гаранд нь зарагдаад байж бай” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “энэ покер чинь хууль бус юм бол би ийм ажил хийхгүй. Өөрөө хуулийн чиглэлээр сурч байгаа хүн юм чинь гэж хэлсэн. Тэгсэн чинь ************** нь намайг өөрөө чи сайн бодоод маргааш надад хариугаа хэлээрэй” гэж хэлээд гараад яваад өгсөн. Тухайн үед цаг орой болсон байсан болохоор би уг 2 өрөө байрны том өрөөнд найзуудтайгаа утсаар тоглож хоносон. **************, ************** нар нь нөгөө өрөөнд юм яриад инээлдээд байж байсан. Маргааш өглөө нь **************, ************** нар нь надад хандан “босож ажлаа хий, оюутан болохоор мөнгө хураасан дээр шүү, админ хийвэл цалин мөнгийг чинь гомдоохгүй өгнө “гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн аав **************т рүү залгаад “шүдний эмнэлэг худлаа боллоо, ************** ах ажлын санал тавиад байна, хууль бус мөрийтэй тоглоомд ажилла гээд байна” гэж хэлсэн. Тэгсэн аав **************т хууль бус бол ажиллаад дэмий гэж хэлсэн. Хурдан гараад Архангайн Эрдэнэмандал суманд байх гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ************** ах руу тэр өдрөө залгаад “аав намайг ийм ажил хийлгэхгүй, хүрээд ир гэж байна гэж хэлэхэд тэрээр би орой наад байрны гадаа чинь очоод залгая тэгээд чи гараад ир” гэж хэлсэн. Улмаар ************** нь 21 цагийн үед байрны гадаа ирчихсэн гэж залгахаар би гараад **************н шар өнгийн том жийп маркийн автомашинд суугаад явсан. Намайг 10-р хороололд буулгаад ************** ах цаашаа явсан. Тэгээд би автобусанд суугаад аавын төрсөн дүү Тамирын **************ийн Баянзүрх дүүргийн 40-р хороо ************** хотхон 68а-10 тоот гэрт очсон. Би админ хийгээгүй...” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 87-89 дэх тал)

1.26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ийн өгсөн: “Мөнхтөрийн **************нь миний аав Очирбатын Тамирын төрсөн дүү **************гийн ганц хүү нь байгаа юм. Уг 46.35 метр квадрат 2 өрөө орон сууцыг “Хүрээ цамхаг” ХХК-аас 2023 оны 5 дугаар сард 117.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо уг байр нь миний өмч. 2023 оны 7 дугаар сарын эхээр М.**************нь надтай уулзаад эхнэртэйгээ муудалцсан чиний илүү байранд хэд хоног байж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь үеэлдээ туслах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол 90-р байрны 805 тоот 2 өрөө орон сууцны түлхүүрээ өгсөн. Улмаар М.**************нь надад 300.000 төгрөг өгсөн. Тэрээр манай байранд 20 гаруй хоног байж байгаад хэл сураггүй алга болсон. Тэгэхээр нь би 2023 оны 08 дугаар сарын эхээр дээрх байран дээрээ очтол гэрт хэн ч байхгүй байсан. Би тэр талаар бол огт мэдээгүй. Тийм зүйл зохион байгуулж байсан бол би М.**************т түлхүүрээ өгөхгүй байх байсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 92-93 дахь тал)

1.27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.**************ын өгсөн: “...*************** гэх хүн миний эх **************гийн төрсөн дүү байгаа юм. Харин ************** нь *************** гэх хүний эхний хүүхэд буюу том хүүхэд нь тийм болохоор ах дүүсийн хүүхдүүд. ************** өөрөө “Их ноёд” гэх нэртэй мөрийтэй тоглоомын клуб ажиллуулдаг. Би тэр клубт ажиллаж байгаа мөн ажилласан асуудал байхгүй. Мөрдөн байцаалтын шатнаас оргож явах үедээ очих газар байхгүй болохоор **************н ажиллуулж байсан “Их ноёд” мөрийнтэй тоглоом зохион байгуулдаг газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо *** дүгээр байр буюу тоот хаягийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан шинээр баригдсан байр байсан бөгөөд тухайн байрны 9 дүгээр давхарт 2 өрөө байрны нэг өрөөнд би амьдарч байсан юм. Намайг очихоос өмнө ажиллуулаад эхэлсэн байсан бөгөөд ************** ажиллуулдаг байсан. 2023 оны 01 дүгээр сараас эхэлсэн юм шиг байна лээ. Тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд би огт оролцоогүй. Харин намайг ************** дансны дугаараа өгчих гэхээр нь би дансны дугаар өгсөн. Тэгээд миний данс руу тоглогч нарын мөнгө бол ордог байсан. ************** надаар Хаан банкны шинэ данс 2023 оны 03 дугаар сард санагдаж байна. Гэхдээ сарыг нь буруу хэлсэн байж магадгүй. Нээлгээд тухайн дансыг ************** өөрөө ашигладаг байсан. Би уг дансны дугаарыг мэдэхгүй. Тухайн дансны дугаарыг ************** сайн мэднэ. Би Хаан банкны виза картыг аваад АТМ орж нэг удаа авахдаа 20.000.000 төгрөгөөр 4-5 удаа 2023 оны 5, 6 дугаар сард авч өгч байсан. ************** нь “Их ноёд" нэртэй мөрийтэй тоглоом клубт админаар **************, **************, **************, Балжид гэх 4 хүнийг ажиллуулж байсан. Тухайн хүмүүсийн овог нэрийг мэдэхгүй. Дээрх хүмүүс 20 гаран насны хүмүүс байсан. Админ нар нь 24 цагаар ээлжилж нэг хоног хонохдоо 2 хүн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр байр буюу тоот хаягийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан шинээр баригдсан байр байсан. Тухайн байрны 9 дүгээр давхарт 2 өрөө байрны нэг өрөөнд нь байрлаж ажилладаг байсан. Би тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулж байсан админ нарт огт цалин хөлс өгч үзээгүй. Харин цалин хөлсийг нь ************** өөрөө өгдөг байсан. Нэг удаа гарахдаа 2 хүн 24 цагаар мөрийтэй тоглоомын админаар ажилладаг байсан бөгөөд сард 15 удаа 2 хүн гардаг. Тэгэхээр нь сарын цалин нь нэг хүний 7.500.000 төгрөгийн цалинтай байсан. Гэхдээ цалингаа 24 цагаар ажиллаад буухдаа буюу маргааш өглөө нь цалингаа аваад явдаг байсан. Нэг хоногийн мөнгө нэг хүний 500.000 төгрөг байдаг байсан. ************** надад огт мөнгө төгрөг өгч байгаагүй. Би ч мөнгө төгрөг авч байгаагүй. Харин зарим үед хоол, унааны мөнгө гээд гуйж авдаг байсан. Тэгж авахдаа 100.000 төгрөг авдаг байсан. “Их ноёд” мөрийтэй тоглоомын клуб нь 100.000-1.600.000 төгрөгийн бооцоотой өдөрт 4-5 ширээтэй 24 цагийн хугацаанд тогтмол хүнтэй ажилладаг байсан. 24 цагийн хугацаанд багадаа 10 саяас 20 саяын хооронд ашиг олдог байсан. Ихдээ 40 гаруй сая төгрөгийн ашигтай байдаг. Би Х.Мөнх************** гэх хүнийг танина. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат залуу байгаа юм. Тухайн залуу бол 2023 онд 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод суралцахаар ирсэн. Би тэр болгон тэнд байдаггүй байсан болохоор яг хэдэн удаа админаар ажилласан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэх 2-3 удаа ирж ************** гэх хүнтэй найз гээд ирдэг байсан. Яг админаар ажиллаж байсан үгүйг мэдэхгүй байна. 2-3 удаа ирэхдээ хэдэн төгрөгийн цалин авч байсан талаар мэдэхгүй. АТМ-ээс яг хэн хэн очиж клубийн орлогыг авдаг байсан талаар мэдэхгүй. Би **************тай хамт явж байгаад АТМ-ын хажууд очоод мөнгө аваадах гэхээр виза картыг нь аваад 4-5 удаа мөнгө авч өгч байсан.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 96-99 дэх тал)

1.27. Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 29/9319 дугаартай албан бичиг, түүний хавсралт **************, **************, **************, ************** нарын баримт (4-р хавтаст хэргийн 146-160 дахь тал)

1.28. “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4/6767 дугаартай албан бичиг, түүний хавсралт (3-р хавтаст хэргийн 205-250, 4-р хавтаст хэргийн 01-33 дахь тал)

1.29. “Скайтел” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23/10482 дугаартай албан бичиг, түүний хавсралт (4-р хавтаст хэргийн 34-101 дэх тал)

1.30. **************ын Хаан банкны ************** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (6-р хавтаст хэргийн 24-49 дэх тал)

1.31. Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07230026 дугаартай “...Хаан банкин дахь ************** тоот дансанд 2023.08.22-2023.09.04-ний өдрийн хооронд нийт 1113 удаагийн гүйлгээгээр 1,196,087,727 төгрөгийн орлого, 3208 удаагийн гүйлгээгээр 1,148,552,700 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...нэвтрэх нэр бүхий утгатай 855 удаагийн гүйлгээгээр 462,059,200 төгрөг орлого, 571 удаагийн гүйлгээгээр 872,888,2000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...Хаан банкин дахь ************** тоот дансанд 2023.01.01-2023.09.06-ны өдрийн хооронд нийт 574 удаагийн гүйлгээгээр 2,284,948,426,04 төгрөгийн орлого, 4062 удаагийн гүйлгээгээр 2,199,009,080 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...” гэсэн магадалгаа (3-р хавтаст хэргийн 54-67 дахь тал)

1.32. “Их наяд Аудит” ХХК-ийн “...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 27 дансаар нийт 68,419 удаагийн 31,453,956,749.20 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Дараах 2 иргэдийн ам долларын 11 дансаар нийт 262 удаагийн 165.249.21 ам доллар буюу 573.371.793.91 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Д**************гийн ************** дугаарын юанийн дансаар нийт 70 удаагийн 1,737.74 юанийн буюу 822.924.15 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 28 дансаар нийт 124.743 удаагийн 31.343.230.007.95 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ. Дараах 4 иргэдийн ам долларын 22 дансаар 661 удаагийн 166.371.68 ам доллар буюу 577.266.472.96 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ. Д**************гийн юанийн ************** дугаар дансаар 60 удаагийн 1.731.19 юань буюу 819.822.34 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 23 дансаар 66.159 удаагийн 29,150,968.236.59 төгрөгийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого оржээ...**************гийн ам долларын ************** дугаар дансаар 5 удаагийн 4.600.00 долларын цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, эрсдэл бүхий орлогын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого, зарлагын зөрүү буюу цахим мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 571,920,791.92 төгрөгийн ашиг олсон байж болзошгүй байна...Нийт 17 иргэдийн харилцах дансны зарлагын гүйлгээний утгаар нь **************хад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй 10 иргэний 230,803,500.00 төгрөгийн гүйлгээ байна...” гэсэн аудитын дүгнэлт (6-р хавтаст хэргийн 150-171 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч нарын дараах мэдүүлгүүд нь;

1.33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************н яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл “pokerrr2 нэртэй аппликейшн дээр “Их орд” гэх нэртэй клуб үүсгэн цахим мөрийтэй тоглоом ажиллуулсан. Өдөрт нэг сая төгрөгийн ашиг олдог байсан. 1 сарын хугацаанд 30 сая төгрөг олсон. Ашиг орлогоороо байр машин янз бүрийн юм авсан зүйл байхгүй. Би доороо **************, **************, ************** нар “Их орд” клубт админ хийдэг байсан. ************** тогоочоор ажилдаг байсан. **************, ************** нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Говь сауны хажуу талын ************** байрнаас нүүлгэж Баянгол дүүргийн ************** Чингүнжавын 83 дугаар байранд нүүлгэлт хийсэн 2 залуу байгаа юм...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Говь сауны хажуу талын ************** байр, Баянгол дүүргийн ************** Чингүнжавын 83 дугаар байранд тус тус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Би говь сауны хажуу талын ************** байрыг 500.000 төгрөгөөр түрээсэлсэн. Баянгол дүүргийн **************ны байрыг 600.000 төгрөгөөр түрээсэлсэн. Би pokerrr2 нэртэй аппликейшн дээр “Их орд” нэртэй клубийг өөрөө зохион байгуулж админаар **************, **************, ************** нарыг ажиллуулдаг. Манай “Их орд” клубт 100.000, 200.000 төгрөгийн ширээнүүд явдаг. 100.000, 200.000 төгрөгийн ширээнүүд 2500-5000 төгрөгийн ултай. Тоглогч хэдэн төгрөгөөр цэнэглэх нь тоглогчийн эрх. Тийм олон ширээ давхардсан тоогоор явах боломжгүй. Би 1 ажиллуулсан гэж байгаа болохоос хөгжүүлэх гэж 10 хоносон. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Яагаад гэвэл миний хэрэг Сүхбаатар дүүргийн шүүх дээр цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон...Олсон орлогыг би өөрийн эзэмшлийн 12 дансны нэгээр авсан. Би өөрөө сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 233-235 дахь тал)

1.34. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ************** гэх нутгийн дүүтэй утсаар яриад “хэд хоног хийчих ажил байна уу” гэж асуусан. ************** “ахаа байгаа танд би хаяг зааж өгье та хүрээд ир” гэж хэлсэн. Би 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зааж өгсөн хаягаар Баянгол дүүргийн нутагт байх Говь сауны хажуу талын ************** байрны 5 давхарт  2 өрөө байранд очсон. Намайг тэр хаягаар очоод байр руу ороход Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат  **************, ************** гэх хоёр залуу байсан. **************, ************** гэх хоёр залуу 10 гаруй утас тавьсан “Рокеrrrr-2” аппликейшнийн ашиглан “Их орд” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомыг явуулж байсан. Би **************, ************** гэх хоёр дүүтэй орж мэндлээд “одоо юу хийх вэ” гэж асуусан. Надад **************, ************** хоёр ахаа та “Их орд” гэх клубийн тоглогч нарыг татах зорилгоор сэвээ хийгээд байж бай гэж надад зааж өгсөн. Би “Их орд” клубийн админаар 8 удаа гарсан. ************** гэх дүүтэй нэг ээлжид гардаг байсан. ************** гэх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн дүү зохион байгуулдаг байсан. Админууд бүгд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын залуучууд байсан.Их орд” нэртэй цахим мөрийтэй тоглоомыг 24 цаг явуулахад цэвэр ашиг 10 сая орчим төгрөг олдог байсан. Бид нар нэг ээлжид гараад 200.000 төгрөг авдаг. ************** бид нарын тоглоом зохион явуулдаг түрээсийн байрны ойролцоо ирээд машинтай зогсож байгаад дуудаж гарааны мөнгө өгчхөөд яваад өгдөг байсан. “Их орд” клубийн админууд тоглоомд ашиглаж байгаа данснуудыг ашиглан тоглогч нарын хожсон мөнгийг шилжүүлдэг байсан. ************** өөрийнхөө утсаар орж админуудад хяналт тавьдаг байсан. Тоглоомын дансанд орж ирсэн мөнгийг яаж авдаг байсныг мэдэхгүй байна. ************** бэлнээр авдаг байсан байх. Бид нарт бэлэн мөнгө өгч цалинжуулдаг байсан. “Их орд” клуб өдрийн цагаар 100.000, 200.000 төгрөгийн ширээ явдаг. Орой 09 цагаас хойш 100.000, 200.000, 400.000, 800.0000 төгрөгийн ширээнүүд явдаг. 500.000 төгрөгийн ширээ нээхэд явахгүй байсан болохоор 400.000 төгрөгийн ширээ болгон өөрчилсөн. Би таталтын хувийг сайн мэдэхгүй байна. Баянгол дүүргийн нутаг Говь сауны хажуу талын ************** байранд зохион явуулдаг байсан. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны орой ************** над руу утсаар яриад ахаа та хаана байна гэж асуусан. Би хөдөө явах гэж байна гэхэд ахаа та нөгөө цахим мөрийтэй тоглоом явуулдаг гэх газраас өөр байр руу нүүлгэж өгөөд явчих гэж гуйсан. Би шөнө 03 цагийн үед такси бариад ************** байран дээр очсон. ************** над руу залгаад ахаа машин очсон байгаа та ороод тоглоом явуулдаг гар утас болон бусад зүйлсийг админ **************, ************** нартай авч гараад 25 дугаар эмийн сангийн тэнд Чингүнжавын 83 дугаар байрны 1 дүгээр орц 2 давхар 6 тоотод оруулаад явчих гэсэн. Би тэд нарыг нүүлгэж өгөөд төв замаас такси бариад явсан. Би **************гаас 8 гарааны 1.600.000 төгрөгийн цалин авсан. Би ямар дансаар тоглогч нараас мөнгө татдаг байсныг мэдэхгүй. Миний ээлжинд ************** хариуцан үндсэн админ хийдэг. Би **************д тусалдаг сэвээ хийдэг байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 248-2-р хавтаст хэргийн 01 дэх тал)

1.35. **************ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хавтаст хэргийн 19-23 дахь тал)

1.36. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ийн яллагдагчаар өгсөн: “Би Архангай аймагт төрж өссөн бөгөөд ерөнхий боловсролын сургуулиа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 1-р 10 жилийн сургуулийг 2022 онд суралцан төгссөн. ************** ах манай сургуулийг 2019 онд төгссөн бөгөөд надаас 3 ах нэг сургуульд сурдаг мөн нэг нутгийн хүмүүс учраас нэг нэгнээ таньж мэднэ ээ. Хамаатан садангийн харилцаа холбоо бол байхгүй. Би 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мал зарах гээд хотод ирчихсэн байсан. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ************** ах өөрийнхөө ************** дугаараас миний барьж байсан ************** дугаарын утас руу залгаад онлайн покер тоглоомын админаар ажиллах уу, хоногийн 300,000 төгрөг өгье гэх санал тавьсан. Би хийх ажилгүй байсан учраас зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ************** ахын өгсөн “9881"- тэй ************** гэж хүний дугаараар холбогдоод “танайд админаар ажиллах гэж байгаа юм гэхэд хорооллын эцсийн Говь сауны баруун талын тэнд байранд хүрээд ир гэж хэлсэн, заасан газар нь очиход манай нутгийн **************, бас ************** гэх эмэгтэйн хамт байсан. Тухайн байр нь 3 өрөө тавилгатай, мөн олон гар утаснууд байсан. Очсон өдрийн ээлж нь **************, ************** нар гээд ажиллаж байсан бөгөөд завсар зайгаар нь ************** надад админ хэрхэн хийх талаар зааж өгсөн. **************гийн хувьд тоглогч нараас мөнгө татах ширээнүүдээ харах, хожсон иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэх ажил хийдэг, харин ************** надтай адилхан реклам явуулах ажлыг хийж байсан. Тэгээд **************, ************** нарын ээлж нь дуусаад 21 цагт буугаад явцгаасан бөгөөд надтай хамт ажиллах ************** гэх бас манай нутгийн залуу ирсэн. Тэгээд оройн 21 цагаас эхлээд би нэг гар утас аваад тоглолтын ширээнүүд нээгдсэн, тоглолт явагдаж байна, тоглоорой гэх утгатай рекламыг “Их орд” клубийн хүмүүст танилцуулах сурталчлах гэх юм уу тийм ажил хийсэн харин ************** тоглогч нараас мөнгө татах, ширээ харах, мөнгө шилжүүлэх ажлыг 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөөний 06 цаг хүртэл хийгээд би жижиг өрөөнд нь ороод унтсан, 16 цагийн үед сэрэхэд **************, ************** 2 ирчихсэн ажлаа хийж байсан бөгөөд ************** явчихсан байсан, намайг сэрэхэд ************** надад бэлнээр 300,000 төгрөг өгсөн бөгөөд би цалингаа авчхаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байгаад 21 цагийн үед буюу 2023 оны 9 дүгээр сарын 17-ний орой очиход **************, ************** нар байсан бөгөөд **************гийн хамт ээлжээ хүлээж аваад ажлаа хийж байсан чинь ************** нь шөнө ирсэн бид хоёртой хамт байсан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрээр 03 цагаас 04 цагийн орчим ************** “одоо нүүх юм байна аа, 2-уулаа юмнуудаа бэлдье ээ” гэж хэлсэн бөгөөд бид 2 гар утас болон повер банк, уртасгагч цэнэглэгчээ бэлдээд байж байтал ************** гаръя аа гадаа машин ирчихсэн байна гэхээр нь байрнаас гарахад хар өнгийн приус 30 маркийн машин ирчихсэн бид нарыг Баянгол дүүрэг 25 дугаар эмийн сан “Hendu” нэртэй зочид буудлын урд байрлах 5 давхар саарал өнгөтэй байрны **************************ны 2 давхрын 06 тоот байр руу оруулсан. Байранд ороод ************** бид 2 ажлаа үргэлжлүүлээд 06 цаг хүртэл хийж байгаад унтсан. Тэгээд би 11 цагийн үед сэрэхэд ************** ирчихсэн ************** явчихсан байхаар нь босоод гэр рүүгээ харьсан. Хаан банк”-ны **************, **************, Голомт банк шиг санаж байна аа *************** гэх хүмүүсийн дансыг ашигладаг байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 14-17 дахь тал)

1.37. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ийн яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 10 жилийн найз **************тай чат бичиж байхад гайгүй ажил байна чи хийх үү гэж асуусан. Би **************т гайгүй юм уу тэгвэл хийе гэж хэлсэн. ************** энэ хүнтэй холбогд гэж хэлээд **************н утасны дугаарыг өгсөн. Би **************тай утсаар ярихад надад ************** гэх хүний утасны дугаарыг өгөөд хаяг байршил, хийх ажлаа заалга гэж хэлсэн. Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр **************той утсаар ярьж байгаад Баянгол дүүргийн Говь сауны хажууд ************** гэх байрны 5 давхарт 2 өрөө байранд очсон. Тэгэхэд ************** ганцаараа 2 өрөө байранд LGQ92 маркийн 11 ширхэг гар утсан дээр “Рокеrrrr-2” аппликейшн ашиглан “Их орд клуб” гэх цахим мөрийтэй тоглоомыг явуулж байсан. Би ************** гэх залуугаар ямар ажил хийх юм бэ гэж асуугаад би хийх ажлаа заалгасан. Эхлээд чи “Рокеrrrr-2” аппликейшин ашиглан Их орд клубт тоглож байгаа тоглогч нарт 100.000, 200.000, 800.000 төгрөгийн ширээ явж байгаа талаар мэдээллийг чатаар оруулж тоглогч нарт хүргэнэ гэж хэлсэн. Би эхний 4 хоног Их орд клубийн тоглогч нарт зар хүргэсэн. Дараа нь би **************той нийлж суугаад LGQ92 маркийн 11 ширхэг гар утсан дээр “Рокеrrrr-2” аппликейшин ашиглан Их орд клубийн тоглогч нарын ширээг харж **************ид хэлдэг байсан. ************** орж ирж байгаа гүйлгээг харж хүнээ авдаг. Босож байгаа тоглогчийн нэр мөнгөн дүнг би **************ид хэлж ************** мөнгийг данс руу нь шилжүүлдэг байсан. Би энэ ажлыг 6 хоног хийгээд ажлаасаа гарсан. Би “Рокеrrrr-2” нэртэй апплейкшин дээр “Их орд клуб” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомыг **************той 6 хоног цуг явуулсан. Дээрх тоглоомын зохион байгуулдаг хүнийг ************** гэж ойлгосон. “Их орд клуб” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомыг ажиллуулахдаа ************** гэх хүний дансыг ашигладаг байсан. Дансны дугаарыг цээжээр мэдэхгүй байна. Их орд клубийн олсон орлогыг үүрээр АТМ ашиглаж картаар авдаг байсан байх гэж би бодож байна. Өглөө ирэхэд тоглоомын данс хоосон байдаг байсан. Би хэн авдаг байсныг сайн мэдэхгүй. Би **************г авдаг байх гэж бодож байна. Би Баянгол дүүргийн **************ны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрыг сайн мэдэхгүй. Говь сауны хажуу талын ************** байрны 5 давхарт явуулдаг байх үеийг мэднэ. Тэр үед LGQ92 маркийн 11 ширхэг гар утсан дээр нэгэн зэрэг явуулдаг байсан. “Рокеrrrr-2” аппликейшин дээр Их орд клуб нийт 2000 орчим тоглогч бүртгүүлэхээс 1900 орчим тоглогч гишүүнтэй. Их орд клубт нэг дор 11 гар утсан дээрх ширээнд нийт 45 хүн сууна. Эхлэхдээ 4-5 ширээ дүүрч эхэлнэ. Өдөрт 12 цаг явдаг байсан. Би “Рокеrrrr-2” аппликейшин дээр “Их орд клуб“ өрөөнд тоглож байгаа тоглогч нараас 2.9 хувийг авдаг байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 24-27 дахь тал)

1.38. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сард ажилд авна оператор ажилд авна гэхээр очиж ************** гэх хүнтэй танилцаад 1 жил гаран Смарт онлайн шопны операторын ажил хийж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өндгөвчний хавдартай болж хагалгаанд орох гээд ажлаасаа гарсан ба гэнэт хагалгаанд орох шаардлагагүй гэрээрээ эмчилгээ хийлгэж болно гэсэн. Тэгээд гэрээрээ эмчилгээ хийлгээд байж байтал 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ************** над руу залгаад 6, 7 хүний хоол хийгээд өг өдрийн 100.000 төгрөгийн цалин өгье гэхээр нь би зөвшөөрч 11 дүгээр хороололд түрээсийн байранд **************н ажиллуулж байсан “ёндоо” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубийн админ 5, 6 залуугийн хоолыг хийж өгөөд оройдоо харьдаг байсан ба 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад ************** админ нарын хамт баригдаад ажиллахаа больсон. Тэгээд би хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний бие өвдөөд ажиллаж чадахгүй болоод эмнэлгээр хэд хоног шинжилгээ өгч явсан чинь миний хавдар томорсон хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд мөнгөний хэрэг их байсан ба 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ************** над руу залгаад ажил хийж байгаа юу гэхээр нь үгүй гэтэл чамд мөнгөний хэрэг байгаа бол 2, 3 хүнд хоол хийж өгөх ажил байна өдрийн 100.000 төгрөгөөр цалинжуулна гэхээр нь хаана юм гэж асуутал Говь сауны урд хүрээд ир гэхээр нь би очтол Говь сауны урд 5 давхар байрны 5 давхар ************** нь “Их орд” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клуб ажиллуулж байсан ба би энд ажиллахгүй дахиж асуудалд ормооргүй байна наадах аа боль гэж хэлтэл чи 2, 3 хоног ажиллаад өгчих би өөр тогооч олчихсон байгаа гэсэн. Тэгээд би тухайн өдрөөс 17-ны өдөр хүртэл 3 хоног хоол хийж өгөөд 2 өдрийнхөө цалинг аваад гэртээ харьсан. 2023 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ************** админ нарын хамт нүүгээд 25 дугаар эмийн сангийн ард түрээсийн байранд орсон байсан ба би өглөө 09 цаг гээд админ ************** гэх залуугаас шинэ газрынх нь хаягийг аваад өөрийнхөө хувцас болон үлдсэн 1 өдрийн цалингаа аваад гэртээ харих гэж байтал цагдаа нар орж ирээд барьсан. ************** намайг ажиллаад өг гэж гуйсан **************н клуб байх. Намайг 3 хоног тогоочоор ажиллаж байхад **************, **************, **************, ************** гэх 4 залуу хоёр хоёроороо ээлжлэн админ хийдэг байсан. Өглөө нь **************, ************** нар, орой нь **************, ************** нар ажиллуулдаг. **************, ************** нар бол гол админы ажлыг хийж тоглосон хүмүүсийн хүсэлтийг нь авч мөнгийг нь буцаан шилжүүлдэг байсан. Харин **************, ************** хоёр бол **************, ************** хоёрт тусалж ойр зуурын чат бичих, сэвээ хийх ажлыг нь хийдэг байсан. ************** өөрөө АТМ-с бэлэн мөнгөө авч ажилчдадаа цалинг нь бэлнээр өгдөг байсан. ************** ямар ажил хийдэг талаар мэдэхгүй... ************** гэх хүний дансаар орлогоо авдаг байсан, виза карт нь **************д өөрт нь байдаг байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 38-40 дэх тал)

1.39. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын ах ************** нь өөрийнхөө 9411-тэй дугаараас миний 95279652 дугаар руу залгаад “чи покерын клубт админаар ажиллах уу, чамайг ажил хайж байна гэдгийг хүнээс сонссон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж зөвшөөрөхөд ************** нь өдрийн 200.000 төгрөгийн цалин амлахаар нь би тэр шөнөдөө Архангай аймгаас гарч Улаанбаатар хотод ирээд маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр **************тай утсаар ярьж байгаад Говь сауны ертөнцийн зүгээр баруун талын туслах замаар урагшаа уруудаад баруун эргэсэн нарийн гудамжаар орж нийтийн байр шиг саарал өнгийн 5 давхар байрны 5 давхарт гарч 2 өрөө байр руу орсон. Намайг уг байранд ороход **************, **************, ************** гурав админаар ажиллаж байсан. Тэр гурав гурвуулаа манай сумынх болохоор тэд нар намайг танимхайраад админы ажлыг зааж өгсөн. Би **************н ажиллуулдаг “Их орд” нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтад нийт 13 хоног ажиллахдаа өдөрт 200.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийн цалин авсан. “Их орд” клубт намайг ажилд орсноос хойш ************** гэх хүний дансаар тоглогч нараа мөнгөө татаж авдаг, **************ы дансаар тоглогч нарынхаа хожсон мөнгийг шилжүүлдэг, ***************ын дансаар бас тоглогч нарын хожсон мөнгийг шилжүүлдэг. Уг “Их орд” нэртэй клуб нь 100.000 төгрөгийн ширээнд доод тал нь 6 дээд 9 хүнтэйгээр тоглолт явагддаг, 200.000 төгрөгийн ширээ нь доод тал нь 8 дээд тал 9 хүнтэйгээр тоглолт явагддаг, 400.000 төгрөгийн ширээ нь доод тал нь 5 хүнтэй, дээд тал нь 9 хүнтэйгээр тоглолт эхэлдэг. Өдөрт хамгийн багадаа 100.000, 200.000, 400.000 төгрөгийн нийт 3 ширээ тогтмол тоглолттой буюу хүнтэй байдаг. Заримдаа хүнээ татах зорилгоор админ хийж байгаа бид нар өөрсдөө бүртгэлгүй утасны дугаараас аппликейшин рүү орж “Их орд” клубт янз бүрийн нэрээр тоглогч болж тоглодог. Бид нар хүмүүсийн тоглолтод орж ширээн дээр суусан тохиолдолд 100.000, 200.000, 400.000 төгрөгийн цэнэглэлт хийгээд ихэвчлэн бага мөнгө хийж буцаагаад тэр хийсэн мөнгөө авах зорилготой, мөн тоглогч нарыг хуурч клубээсээ гаргах юм бол ************** загнадаг тул хүмүүсийг залилдаггүй. “Их орд” клуб нь хамгийн их мөнгөн дүнтэй ширээ нь 800.000 төгрөгөөр цэнэглэлт хийж ордог. Клубийн “Tip Box” буюу ашиг нь нэг тоглолтын 3 хувь гэж гарч ирж байсан. Би 12 цагийн хугацаагаар админаар ажилладаг. Дандаа өглөөний 09 цагаас оройны 21 цаг хүртэл ажилладаг болохоор өдрийн цагаар хүн бага байдаг. Мөн бага мөнгөн дүнтэй тоглодог ширээнүүдээс 3 хувийн ашгаа олдог болохоор ойролцоогоор миний ээлжинд 4 сая орчим төгрөгийн ашиг олдог. Харин шөнийн ээлжийн буюу 21 цагаас өглөөний 09 цаг хүртэл ажиллаж байгаа админ нарын ээлж дээр 800.000 төгрөгөөр цэнэглэдэг ширээн дээр хүмүүс ажлаа тарж ирээд орж тоглодог болохоор клубийн олох ашиг нь арай илүү байгаа. Намайг өглөөний ээлж хүлээж авахад **************ын дансанд бараг мөнгө байдаггүй. Шөнийн ээлжинд гарч байгаа **************, ************** нар өөр хүний данс руу шилжүүлж мөнгөө авдаг байх.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 52-54 дэх тал)

1.40. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************гийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай сумын таньдаг ах ************** нь ************** дугаараасаа миний ************** дугаар руу залгаад покерын клубт хэд хоног админаар ажиллаад өгөөч, өдрийн 200.000 төгрөгийн цалин өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь надад мөнгөний хэрэг гараад сургалтын төлбөрөө төлөх гээд ************** ахын заасан газар буюу хорооллын эцэст байх Говь саун ертөнцийн зүгээр баруун урд талд байдаг 5 давхар тоосгон байрны 5 давхарт гараад 31, эсвэл 32 тоот хаалга руу орсон. Уг байран дотор манай сумын ************** ганцаараа сууж байсан. **************н хажууд 7 ширхэг гар утас байх ба уг гар утаснууд дээр покерын клубийн тоглолт явагдаж эхлээгүй байсан. Тэгээд тэр орой нь буюу 21 цагаас ************** бид хоёр Их орд нэртэй клубийн тоглолтыг 7 ширхэг утсан дээрээ явуулсан. Тэгээд тэрнээс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл алдаг оног 10 хоног ажилласан. Уг ажилласан хоногийн мөнгө буюу өдөрт 200.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийн цалинг бэлнээр авсан. Миний цалинг ************** бөөнд нь буюу 2-3 хоногийн дараа өөрөө бэлнээр өгдөг. ************** нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ************** нь 14 цагийн үед залгаад орой байрнаасаа нүүнэ шүү гэж хэлж байсан. Тэгээд би 21 цагийн Говь сауны урд талд байрлах клубийн байран дээр явж очоод шөнийн 00 цаг хүртэл админаар ажилласан. Улмаар ************** ах өөрийнхөө /дугаарыг нь мэдэхгүй байна/ дугаараас над руу залгаад “гадаа машин ирчихсэн байгаа юмнуудаа аваад гараарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь ************** бид хоёр 20 орчим гар утас, 4 ширхэг повер банк, утасны цэнэглэгч, уртасгагчаа аваад гарсан. Гадаа саарал өнгийн приус-30 маркийн автомашинтай, 35-40 орчим насны эрэгтэй хүн машинд хүлээж байсан. Тэгэхээр нь ************** бид хоёр машинд нь суутал тэр ах “Hendu” зочид буудлын урд талын саарал 83 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Тэгсэн 83 дугаар байрны гадна ************** ах байрны түлхүүр бариад зогсож байсан. Тэгээд ************** бид хоёрыг байр руу оруулж өгчхөөд явсан. Би тэр машинтай ирсэн ахыг танихгүй, одоо харвал танихгүй.Их орд” клубийн данс буюу ************** гэх хүний дансны карт нь ************** ахад өөрт нь байсан. Клубийн ашгаа ************** ах өөрөө картаар буюу АТМ-ээс авдаг байх гэж бодож байна. Долоон ширхэг гар утсаар нь тоглогч нарыг ширээг хянадаг. Гурван ширхэг гар утсаар нь **************, ***************, ************** нарын интернэт банкийг хянадаг. Нэг ширхэг гар утсаар нь **************ын мобайл банкны мессежийг хянадаг. Нэг ширхэг гар утсаар нь сэвээ хийдэг. Бусад утсаар клуб рүүгээ буюу өөр аккаунт нээж оруулдаг. Тэр нь хүнээ татах зорилготой...Манай клуб нь 24 цагийн хооронд цэвэр ашиг 8-10 сая төгрөгийн ашиг олдог. Би оюутны төлбөрөө олох гэж хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байгаагаа мэдээгүй ажилласандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 61-63 дахь тал)

1.41. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **************ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 02 дугаар сард ************** миний ************** гэсэн дугаар руу залгаад маркетингийн зөвлөгөө авъя бүүст хийлгэх сургалт авъя гэж холбогдсон. ************** манай Арилди медиа агентлагийн ажлын байран дээр ирээд ажлын зорилго нь өөрчлөгдсөн. Сард нэг удаагийн видео хийлгэх анхны санал тавьсан. Хийлгэх видео нь “Рокеrrr2” гэх апплейкшин ашиглаж “Их ноёд” гэх клубийн 5 видеог хийж гүйцэтгэсэн. Нэг видеоны үнэлгээг 150.000 төгрөгөөр хийдэг. Нийт 5 видео бичлэг оруулж **************гаас 750.000 төгрөгийг бэлнээр авсан. 2023 оны 8 дугаар сарын 20-ны үеэр 10 хоногийн хугацаатай бүүст болон видео бичлэг хийлгэх саналыг ************** надад тавьсан. Би видео хийлгэх саналыг бүүстийн хамт зөвшөөрсөн. Би саналыг хүлээн зөвшөөрч урьдчилгаа 150.000 төгрөг бэлнээр аваад бүүстийг фейсбүүк хаяг руу хүсэлт илгээж видеог түгээсэн. Би “Их орд” нэртэй клубийн видеог хийж **************д хүлээлгэн өгсөн. Сүүлд хийлгэдэг видео өмнөх хийлгэсэн “Их ноёд” клубийн видеоноос ондоо байсан. Юугаараа ондоо вэ гэхээр “Их орд” клубт орох заавартай байсан. ************** анх надтай уулзаж байхдаа ямар нэгэн асуудал гарвал би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлж ятгаж анхны ажлыг хийлгэсэн. Би нэг видео бичлэгийг 150.000 төгрөгийн ханшаар хийдэг. Нэг бүүстийг 15000 төгрөгөөр хийж өгдөг байсан. Би **************гаас нийт 900.000 төгрөг авсан. Гэхдээ ************** над руу урьдчилгаа өгөхдөө 10.000 төгрөг, 20.000 төгрөгөөр илүү явуулдаг байсан. ************** над руу хүн явуулдаг тэр хүн бэлнээр авчирч өгдөг байсан. Заримдаа өөрөө ирдэг байсан. Явуулдаг байсан хүнийг бол танихгүй. Манай Арилди медиа агентлагтай аман гэрээ болон тохиролцоогоор хийлгэдэг байсан. Би өөрийн эзэмшлийн “HP OMEN X2” маркийн зөөврийн компьютер ашиглан Davinci Resolve программ, After Effect программуудыг ашиглан видеог хийдэг байсан. Бүүстийг болохоор Мета бизнес флатпорм ашиглан нарийн тохиргоог хийж өгдөг байсан...Над руу хэд хоногийн өмнө 9999-тэй дугаараас **************гийн найз нь байна гээд танихгүй хүн холбогдоод өмгөөлөгч олж өгөхийг хүссэн. Би хүмүүсээс хэд хэдэн өмгөөлөгчийн дугаарыг асуугаад буцаагаад залгаж хэлж өгсөн. Мөн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед 8828-тай дугаараас ************** мөн үү мөн байна гэхэд **************тай бичсэн бүх чатаа устгаарай гэж хэлсэн. Тэрний дагуу чат болон телеграмм хаягаа устгасан. Над руу ярьсан хүн “Их орд” клубын админууд байх магадлалтай. Би яагаад тэгж бодсон бэ гэвэл буцаагаад тэр дугаар руу залгахад түцний төлбөртэй утас байсан.” (2-р хавтаст хэргийн 85-87 дахь тал)-д гэсэн мэдүүлэг нь тус тус давхар батлагдаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.