| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0764/Э-2 |
| Дугаар | 2025/ШЦТ/1280 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 20.17.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1280
Мөнгө угаах гэмт хэргийн талаар.
************** нь дээрх цаг хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, 29,150,968,236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлж, 28,609,783,088.16 төгрөг, 146,978.30 ам.долларыг тоглоом тоглогч буюу оролцогчдод шилжүүлэн, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр, нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж **************УБЦ улсын дугаартай шаргал өнгийн Lexus RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох **************ын нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2.1. **************ын Хаан банкны ************** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (6-р хавтаст хэргийн 24-49 дэх тал)
2.2. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07230026 дугаартай “...Хаан банкин дахь ************** тоот дансанд 2023.08.22-2023.09.04-ний өдрийн хооронд нийт 1113 удаагийн гүйлгээгээр 1,196,087,727 төгрөгийн орлого, 3208 удаагийн гүйлгээгээр 1,148,552,700 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...нэвтрэх нэр бүхий утгатай 855 удаагийн гүйлгээгээр 462,059,200 төгрөг орлого, 571 удаагийн гүйлгээгээр 872,888,2000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...Хаан банкин дахь ************** тоот дансанд 2023.01.01-2023.09.06-ны өдрийн хооронд нийт 574 удаагийн гүйлгээгээр 2,284,948,426,04 төгрөгийн орлого, 4062 удаагийн гүйлгээгээр 2,199,009,080 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа (3-р хавтаст хэргийн 54-67 дахь тал)
2.3. “Их наяд Аудит” ХХК-ийн “...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 27 дансаар нийт 68,419 удаагийн 31,453,956,749.20 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Дараах 2 иргэдийн ам долларын 11 дансаар нийт 262 удаа гүйлгээ гарчээ...Д**************гийн ************** дугаарийн юанийн дансаар нийт 70 удаагийн 1,737.74 юанийн буюу 822.924 15 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 23 дансаар 66,519 удаагийн 29,150,968.236.59 төгрөгийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого оржээ...Тухайн 17 иргэдийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого, зарлагын зөрүү буюу цахим мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 571,920,791.92 төгрөгийн ашиг олсон байж болзошгүй байна...Нийт 17 иргэдийн харилцах дансны зарлагын гүйлгээний утгаар нь **************хад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй 10 иргэний 230,803,500.00 төгрөгийн гүйлгээ байна...” гэсэн аудитын дүгнэлт (6-р хавтаст хэргийн 150-171 дэх тал)
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ын өгсөн: “ **************гийн аав, манай аав хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юмаа, хамаатан садангийн харилцаа холбоотой. Би 2014 оноос хойш явж байсан машин худалдаж аваад бага зэрэг засвар хийгээд буцаагаад зарах ажлыг одоог хүртэл хийж байна. Одоо “Уран Ган” авто худалдааны төв дээр машин зарах ажил хийж байгаа. **************УБЦ улсын дугаартай “Lexus 570” маркийн машин миний нэр дээр бүртгэлтэй боловч би өөрөө унаж ашигладаггүй. А ************** нь фейсбүүкээс зар харж байгаад гайгүй машин харлаа гээд 2023 оны 6 дугаар сарын 07, 08-ны хавьцаа худалдан авсан болов уу гэж бодож байна. Тухайн үед надад хэлэхдээ машинаа 215.000.000 саяар авсан гэж хэлсэн, хаанаас авсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 07, 08-ны өдөр над руу утсаар яриад таны нэр дээр түр албан тоот гаргуулъя аа, нэрийг нь шилжүүлтэл гэж хэлэхээр нь би нэг их юм бодолгүй за тэгээ гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр над руу яриад өмнө нь иргэний үнэмлэхийн зургийг фейсбүүкээр авсан байсан учраас миний нэр дээр машинаа шилжүүлсэн. Тэгээд өөрөө өдөр тутамдаа унаж ашигладаг. Дээрх авто машины бүртгэл нь миний нэр дээр болохоос би өөрөөсөө мөнгө гаргаж худалдан аваагүй миний машин биш **************гийн машин байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 124-125 дахь тал)
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ын дахин өгсөн: “Тухайн машиныг ************** ямар үнэ ханшаар авсан талаар мэдэхгүй байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ зах зээлийн үнийг нь хэлсэн. ************** **************УБЦ улсын дугаартай “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг таны нэр дээр авчихъя гэхээр нь би юм бодоогүй зөвшөөрсөн. **************н хаяг нь орон нутаг болохоор Улаанбаатар хотын дугаарыг машиндаа авах зорилгоор миний нэр дээр авч байгаа талаар тэр үедээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 51-52 дахь тал)
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч БНХАУ-ын иргэн ************** (**************)-ийн өгсөн: “...Тухайн **************УБЦ улсын дугаартай “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэл нь намайг гүйцэтгэх захиралаар томилогдож ирэх үед манай компанийн эзэмшлийн машин байсан. Энэ машиныг манай компанийн ажилчид унаж хэрэглэдэг байсан. Тэгээд би өөрөө **************УБЦ улсын дугаартай “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 6 дугаар сард танихгүй залууд худалдсан. Фейсбүүк дээр зар тавиад зарын дагуу зарсан. Би 230,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд тухайн хүний нэрийг одоо санахгүй байна. Тэр хүн нь надад машины төлбөрөөс 69,000,000 төгрөгийг 10, 20, 20, 19 сая төгрөгөөр тус тус хувааж миний Хаан банкны ************** дугаартай данс руу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Данс нь харагдахгүй АТМ-ээс шилжүүлсэн байсан. Тэгээд би 69,000,000 төгрөгийг нь бэлнээр өөрийн компанийн дансанд шилжүүлсэн. Харин 161,000,000 төгрөгийг нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны төв салбар дээр надад бэлнээр авчирч өгсөн. Дээрх машиныг хэний нэр дээр шилжүүлж өгснийг сайн санахгүй байна. ************** хүний нэрийг сайн тогтоодоггүй юм.” гэх мэдүүлэг (5-р хавтас хэргийн 201-203 дахь тал)
2.7. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1592 дугаартай “Lexus LX 570 маркийн автомашин нь 260.000.000 төгрөг гэж тооцлоо.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 71-75 дахь тал)
2.8. **************УБЦ улсын дугаартай “Lexus LX570” маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа (3-р хавтаст хэргийн 168 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
**************, **************, **************, **************, ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
**************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүхийн дүгнэлт.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” байх гэмт хэргийн шинжийг заасан.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүнийг зохион байгуулсан этгээд хувьдаа ашигласан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн гишүүдийн зохистой зан байдал, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, цаашлаад шударга бус арга хэрэгслээр ашиг олох хэрэгсэл болгох, хууль бус үйл ажиллагаагаар илрэн гардаг.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж “компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг” гэж тодорхойлсон бөгөөд аппликэйшин буюу мэдээллийн өгөгдлийн санг ашигласан нь мэдээллийн технологи ашигласан гэж үзнэ.
Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарахаар байна.
Түүнчлэн, покер нэртэй хөзөр ашиглан тоглодог тоглоомын хувьд, хэн хожих нь тодорхой биш, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог шинжээрээ болон уг тоглоомыг тоглож буй оролцогч нар бэлэн мөнгөөр бооцоо тавьж, хожсон хүндээ бооцооны мөнгөө шилжүүлэн өгөх нь мөрийтэй тоглоомд хамаарна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ************** нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Рокеrrr-2” гэх нэршилтэй хэрэглээний программ болох Application (өrөгдөл)-өөр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “Их Ноёд” нэртэй клубийг, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд “Их орд” нэртэй клубийг мэдээллийн систем, цахилгаан холбооны үйлчилгээ ашиглаж удирдан зохион байгуулж ажиллахдаа нутгийн танилууд болон заримтай нь төрөл садангийн холбоотой хүмүүс болох **************, **************, **************, ************** **************, **************, ************** нарт тус тусын гүйцэтгэх ажил үүргийг (админаар, интернэт банкийг хянах, тоглогч нарын хожсон мөнгийг шилжүүлэх, мобайл банкны мессежийг хянах, сэвээ хийх, клуб рүүгээ буюу өөр аккаунт нээж оруулах, тогооч) гэх мэтээр хуваарилан цалинжуулан ажиллуулж, тоглогчдоос орсон орлого, зарлагыг бусдын нэр дээр нээлгэсэн данс, интернэт банкийг ашиглаж өөртөө авч хууль бус ашиг орлого олдог байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
************** мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулахад **************, **************, **************, **************, **************, **************, ************** нар тус тусын ажил үүргийн хуваарьтайгаар цалин хөлс авч ажилласан нөхцөл байдал нь дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тэдгээрийг хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” хэлбэрийг журамлаж хэрэглэсэн нь зөв гэж үзнэ.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...”, гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилжээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд ************** нь мөрийтэй тоглоом зохион байгуулж гэмт хэрэг үйлдэж олсон орлогоосоо мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж **************УБЦ улсын дугаартай шаргал өнгийн “Lexus RX570” маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн садан төрлийн холбоотой **************ын нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан нь тогтоогдсон.
Үүнээс үзвэл ************** нь гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг анхны буюу гэмт хэргийн эх үүсвэрээс салгах зорилгоор бусдын нэрээр хөдлөх эд хөрөнгө худалдан авч, мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүйгээр бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч **************г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт,
мөн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн, шилжүүлсэн” гэмт хэрэгт,
-**************, **************, **************, **************, **************, ************** нарыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон”
-**************ыг бусадтай бүлэглэн, хамжигчаар хамтран оролцогчийн үүрэгтэйгээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах,
-шүүгдэгч **************, **************, **************, ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
-шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
-шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
-шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг;
Шүүгдэгч **************н өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн,
-шүүгдэгч **************, ************** нарын өмгөөлөгч Н.Жамъяндоржоос “...тус бүр 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч **************ын өмгөөлөгч Ч.Нямцоожоос “...торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч **************гийн өмгөөлөгч Г.Буянбадралаас “гэм буруу дээрээ маргахгүй байгаа учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Б.Борхүүгээс “...торгох ял биелүүлэхийг боломжит хугацаагаар тогтоож өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч **************, ************** нарын өмгөөлөгч Э.Амаржаргалаас “...2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтээс “**************д хоёр гэмт хэрэгт тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэх” хэсгийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзах дараахь нөхцөл байдлуудыг үндэслэн шүүх хүлээн аваагүй болно.
Өмгөөлөгч Г.Буянбадралаас гаргасан “**************г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийн тухайд;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол энэхүү хулийн зохицуулалтыг хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон хэм хэмжээ байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.
Шүүгдэгч **************гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн зорилго нь ************** Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон мөнгө угаах гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн харилцаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй шударга бус арга хэрэгслийг ашиг олох хэрэгсэл болгодог зэрэг сөрөг үр дагавартай, эрх, хууль ёсны ашиг сонирхол, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хор уршиг учруулдаг нийгмийн хор аюултай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч **************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн шунахай сэдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхдээ бусдаар ажил үүрэг хуваарилан гүйцэтгүүлж цалинжуулж тус гэмт хэрэгт хамтран оролцуулсан, мөн тоглогчдын мөнгийг өөртөө ашиг болгон авдгаас их хэмжээний хууль бус орлого олж түүгээрээ хүний нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авсан нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдсэн байх ба (өмнөх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд буюу тухайн шүүхэд шийтгэгдэхээс өмнө болон шийтгэгдсэний дараа) цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр энэ мөрийтэй тоглоом зохион байгуулах болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
************** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байна.
**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Нэгтгэн үзвэл түүний гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдлууд, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Түүний цагдан хоригдсон 41 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцно.
Бусад шүүгдэгч **************, **************, **************, **************, **************, **************, ************** нарын мөнгө олох зорилгоор бусдын мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нөхцөл байдал, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Эдгээр нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч **************, **************, **************, ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч **************, ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
Шүүгдэгч **************, ************** нарт оногдуулсан 5.500.000 төгрөгийн торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг буюу нэг хоногийг 15.000 төгрөгөөр тооцон хасаж, биелүүлэх торгох ялыг таван мянга дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.485.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.
**************, **************, **************, **************, **************, **************, ************** нарын торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг торгох ял шийтгэгдсэн **************, **************, **************, **************, **************, **************, ************** нарт анхааруулав.
Таслан сэргийлэх арга хэмжээний талаар.
Шүүхээс хорих ял оногдуулсантай холбоотойгоор шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан ************** Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
Хорихоос өөр төрлийн торгох ял шийтгэгдсэн шүүгдэгч **************, **************, **************, **************, **************, ************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан ************** Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, **************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хураан авсан орлого, битүүмжлэгдсэн болон шилжилт хөдөлгөөн хязгаарласан эд хөрөнгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг, хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан ба, тус зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилжээ.
************** нь дээрх мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхдээ хууль бус орлогоор мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж А нийт 802,724,291.92 төгрөгийг орлого олсноос 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр **************УБЦ улсын дугаартай “Lexus LX570” маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр худалдан авч өөрийн хамаатан **************ын нэр дээр бүртгүүлсэн байдаг.
Дээрх хөдлөх хөрөнгийг худалдаж авсан 230,000,000 төгрөгийн эх үүсвэр тодорхой бус байх ба хууль ёсны гэж үзэх үндэслэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр худалдаж авсан орлого гэж үзэх үндэслэлтэй.
Иймд “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Lexus LX 570 маркийн автомашиныг зах зээлийн ханшаар 260.000.000 төгрөгөөр үнэлсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц **************ын өмчлөлийн “Lexus LX 570” маркийн **************УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар **************н мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлд ашиглагдаж байсан **************ын Хаан банкны ************** дугаартай данс (47,535,027.00 үлдэгдэлтэй), **************ын Хаан банкны ************** дугаартай данс (93,999.95 үлдэгдэлтэй), **************ы Хаан банкны ************** дугаартай (22,898.72 үлдэгдэлтэй) дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1392 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, дансны үлдэгдэл нийт 47.651.924 төгрөгийг,
Нэгжлэгээр хураагдаж эд мөрийн баримтаар тооцогдсон бэлэн 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 1,000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг 42.450 төгрөг, 111 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу 2.220.000 төгрөг нийт 2.262.450 төгрөгийг тус тус улсын төсөв шилжүүлэх нь зүйтэй.
Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч **************н гэмт хэргийн улмаас олсон орлого нийт 802,724,291.92 төгрөгөөс зах зээлийн үнэ 260,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Lexus LX 570” маркийн **************УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэх, дээрхи гурван дансны үлдэгдэл нийт 47.651.924 төгрөгийг, бэлэн хураагдсан нийт 2.262.450 төгрөгийг тус тус мөн улсын төсөвт шилжүүлж,
-үлдэх 492,809,917.92 төгрөгийг шүүгдэгч **************гаас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн замаар бий болсон гэх нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй байх ба эд зүйлийн үнэлгээ хийгдээгүй **************н эцэг, эхийн нэр дээр бүртгэлтэй 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ************** дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр Хүүшийн ам /**************/ Наадамчдын зам гудамжны **************үл хөдлөх эд хөрөнгө, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ************** дугаартай Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс /**************/, Москва гудамжны *************** үл хөдлөх эд хөрөнгө, **-**АРН Улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг энэ талаар гаргасан прокурорын саналыг үндэслэн хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан “Remax" гэсэн бичиглэлтэй повер банк буюу зөөврийн баттерей 4 ширхэг, гар утасны цэнэглэгч 10 ширхэг, “Onеѕраn” гэсэн хаягтай төхөөрөмж 7 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, “LG” маркийн гар утас 19 ширхэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан техник хэрэгсэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул худалдан борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Эдгээрийг шүүхийн төсөвт шилжүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт хэрэгжүүлэхийг прокурорт даалгав.
Битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэрээр тус өмчлөгчдөөс үнийн дүнг албадан гаргуулж шийдвэрлэхийг анхааруулж байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************н эзэмшлийн “Iphone 14 Pro Max” маркийн гар утас 1 ширхэг, “Iphone 11” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy Z Fold” маркийн гар утас 1 ширхэг, ягаан өнгийн “Samsung” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Samsung Tab” 1 ширхэг, “Duos” гэсэн бичиглэлтэй гар утас 1 ширхэг, “Samsung Galaxу S-9” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Iphone 6” маркийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн “Iphone” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************ийн эзэмшлийн “Iphone 14 Pro Мах” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************гийн эзэмшлийн “Samsung Note 7” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************гийн эзэмшлийн “Iphone 14 Pro Мах” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************ын эзэмшлийн “НР OMEN” маркийн нөүтбүүк 1 ширхэг, нөүтбүүкийн цэнэглэгч 1 ширхэг, саарал өнгийн гар цүнх 1 ширхэг, гэрч Г.***************ын "Iphone X" маркийн гар утас 1 ширхэг, гэрч ***************ын "Huawei Y-7" маркийн гар утас 1 ширхэг,
“***************”, “***************”, “***************”, “***************” гэсэн хаягтай Хаан банкны виза карт 4 ширхэг, “***************”, "***************", гэсэн Голомт банкны виза карт 2 ширхэг, сим картын үүр 3 ширхэг, “U Money” автобусны карт 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, өмчлөгчид нь зохих журмын дагуу олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дотор хэсэгтээ гар бичмэлтэй, (гар бичмэлийг баллаж дарсан) 8 ширхэг дэвтэр, Хаан банкны зарлагын баримт 3 ширхэг, компакт диск 10 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.
Энэ хэрэгт **************, **************, **************, **************, ************** нар цагдан хоригдсон хоноггүй, **************, **************, **************, **************, **************, **************, ************** нар бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн 2308032190120 дугаартай хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг үгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************** овогт ***************ын **************г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт,
мөн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн, шилжүүлсэн” гэмт хэрэгт,
-*************** ************** овогт **************ийн **************, ************** овогт ***************гийн **************, *************** овогт **************тамирын **************, ************** овогт ***************ын **************, ************** овогт ***************гийн **************, *************** овогт **************ын ************** нарыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон”
-*************** овогт ***************ын **************ыг бусадтай бүлэглэн, хамжигчаар хамтран оролцогчийн үүрэгтэйгээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч **************, **************, **************, ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч **************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************н цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч **************, ************** нарт оногдуулсан 5.500.000 төгрөгийн торгох ялаас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг буюу нэг хоногийг 15.000 төгрөгөөр тооцон хасаж, биелүүлэх торгох ялыг таван мянга дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.485.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тусын торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **************, **************, **************, **************, **************, ************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан ************** Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг,
-**************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
-**************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан ************** Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дотор хэсэгтээ гар бичмэлтэй, (гар бичмэлийг баллаж дарсан) 8 ширхэг дэвтэр, Хаан банкны зарлагын баримт 3 ширхэг, компакт диск 10 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3 дахь заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар **************н гэмт хэрэг үйлдэж орлого 492,809,917.92 төгрөгийг албадан гаргуулж,
-**************ын өмчлөлийн “Lexus LX 570” маркийн **************УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, худалдан борлуулж үнийг,
-**************ын Хаан банкны ************** дугаартай данс (47,535,027.00 үлдэгдэлтэй), **************ын Хаан банкны ************** дугаартай данс (93,999.95 үлдэгдэлтэй), **************ы Хаан банкны ************** дугаартай (22,898.72 үлдэгдэлтэй) дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1392 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, дансны үлдэгдэл нийт 47.651.924 төгрөгийг,
-Нэгжлэгээр хураагдаж эд мөрийн баримтаар тооцогдсон бэлэн 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 1,000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг 42.450 төгрөг, 111 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу 2.220.000 төгрөг нийт 2.262.450 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгжилтэд хяналт тавихыг прокурорт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ************** дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр Хүүшийн ам /**************/ Наадамчдын зам гудамжны **************үл хөдлөх эд хөрөнгө, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ************** дугаартай Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс /**************/, Москва гудамжны *************** үл хөдлөх эд хөрөнгө, **-**АРН Улсын дугаартай “Toyota Prius” маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Remax” гэсэн бичиглэлтэй повер банк буюу зөөврийн баттерей 4 ширхэг, гар утасны цэнэглэгч 10 ширхэг, "Onеѕраn" гэсэн хаягтай төхөөрөмж 7 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, “LG” маркийн гар утас 19 ширхгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, худалдан борлуулж улсын төсөв шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
13. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************н эзэмшлийн “Iphone 14 Pro Max” маркийн гар утас 1 ширхэг, “Iphone 11” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy Z Fold” маркийн гар утас 1 ширхэг, ягаан өнгийн “Samsung” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Samsung Tab” 1 ширхэг, “Duos” гэсэн бичиглэлтэй гар утас 1 ширхэг, “Samsung Galaxу S-9” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Iphone 6” маркийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн “Iphone” маркийн гар утас 1 ширхэг,
шүүгдэгч **************ийн эзэмшлийн “Iphone 14 Pro Мах” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************гийн эзэмшлийн “Samsung Note 7” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************гийн эзэмшлийн “Iphone 14 Pro Мах” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч **************ын эзэмшлийн “НР OMEN” маркийн нөүтбүүк 1 ширхэг, нөүтбүүкийн цэнэглэгч 1 ширхэг, саарал өнгийн гар цүнх 1 ширхэг, гэрч Г.***************ын “Iphone X” маркийн гар утас 1 ширхэг, гэрч ***************ын “Huawei Y-7” маркийн гар утас 1 ширхэг,
“***************”, “***************”, “***************”, “***************” гэсэн хаягтай Хаан банкны виза карт 4 ширхэг, “***************”, “***************”, гэсэн Голомт банкны виза карт 2 ширхэг, сим картын үүр 3 ширхэг, “U Money” автобусны карт 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, өмчлөгчид нь зохих журмын дагуу олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
14. Битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэрээр тус өмчлөгчдөөс үнийн дүнг албадан гаргуулж шийдвэрлэхийг анхааруулсугай.
15. Энэ хэрэгт **************, **************, **************, **************, ************** нар цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн 2308032190120 дугаартай хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг үгүй болохыг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ