| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0047/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2017-04-25 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 49
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Л.Энхтайван
Хохирогч Б.
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох 201718000089 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 сарын 06-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум, ******* ******* гудамж 7 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, /РД:/,
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 03 сарын 26-наас 03 сарын 27-нд шилжих шөнө 02 цагийн үед ******* аймаг, ******* сум, 2 баг, Суваргын *******-7 тоотод Б.тай маргалдаж, эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь ;
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Г.*******ын 2017 оны 03-р сарын 31-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 сарын 26-ны орой 20 цагийн үед Болдоогийн дэлгүүр ороод 1 шил 0,******* литрийн “Ерөөл” архи 2,******* литрийн “Нийслэл” пиво 2-г аваад гэртээ хариад ах тай хувааж уусан. Бид 2 архи, пиво уухдаа хөзөр тоглоод байж байгаад авсан архи маань дуусахаар нь хилийн хажууд байдаг “Мишээл” хүнсний дэлгүүр явж 0,******* литрийн “Хар чингис” архи аваад харихад 23 цаг өнгөрч байсан. Авсан архиа уугаад хөзөр тоглож байгаад ах булхайцаад байхаар нь “та зүгээр тогло л доо” гэж хэлээд хоорондоо маргасан. Би ахыг заамдаж аваад цамцаар нь хоолойг нь бооход намайг зөрүүлээд багалзуурдаад авахаар нь би баруун хацар хавьцаа нь толгойгоороо мөргөж унагаагаад нүүр болон толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл ахын амнаас нь цус гараад байхаар нь хартал уруулын дотор нь язарсан байсан. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад “таныг эмнэлэгт очиж үзүүлье” гээд дагуулаад ******* сумын эмнэлэг орж үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд буцаж гэртээ хариад амарцгаасан. Өглөө нь би эмнэлэгт хэвтэж байгаа эхнэр хүүхдээ эргэхээр яваад өдөр иртэл ах гэрт байхгүй байсан. Би ахтай хөзөр тоглож байгаад маргалдаж улмаар зодсон. Баруун шанаа руу нь нэг удаа толгойгоороо мөргөж, 2-3 удаа толгой болон нүүр шанаа руу нь цохисон. Би 201******* оны намар 10 сард байх ахтай архи ууж байгаад хоорондоо зодолдоод нүдийг нь хөхөртөл цохиж байсан. 2016 оны 09 дүгээр сарын дундуур байх ахад 1 шил архи авч өгөөд хувааж уусан чинь ууж дуусаад “надаас архи авч өг” гэхээр нь “мөнгө байхгүй” гэж учирлаж хэлтэл нэхээд агсам тавиад байхаар нь би нүүр лүү нь цохисон. Тэгэхэд ахын шүд хөдөлсөн гэж байсан. Тухайн үед би шүдийг нь цөм цохиогүй. Дараа нь нөгөө хөдлөөд байсан шүдээ өөрөө мулт татаж авсан гэж надад ярьж байсан. Гэрийн хаяг нь ******* сумын хаягтай байдаг. ******* суманд байхаараа манайд л байгаад гэрийн ажилд туслаад хүүхэд хараад хавар, намар ногооны ажилд туслаж байдаг. ******* аймаг, Сүхбаатар суманд эгчийндээ очиж 10 гаруй хоноод л буцаж манайд хүрээд ирдэг. Тухайн үед манайд бид 2 л байсан. Манай хүүхэд хатгаа аваад эхнэр аваад эмнэлэгт хэвтэж байсан. Би иргэн ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,
2.Шүүгдэгч Г.*******ын 2017 оны 04-р сарын 12-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 03 сарын 26-ны орой 20 цагийн үед Болдоогийн дэлгүүр ороод 1 шил 0,******* литрийн “Ерөөл” архи 2,******* литрийн “Нийслэл” пиво 2-г аваад гэртээ хариад ах тай хувааж уусан. Бид 2 архи, пиво уухдаа хөзөр тоглоод байж байгаад авсан архи маань дуусахаар нь хилийн хажууд байдаг “Мишээл” хүнсний дэлгүүр явж 0,******* литрийн “Хар чингис” архи аваад харихад 23 цаг өнгөрч байсан. Авсан архиа уугаад хөзөр тоглож байгаад ах булхайцаад байхаар нь “та зүгээр тогло л доо” гэж хэлээд хоорондоо маргасан. Би ахыг заамдаж аваад цамцаар нь хоолойг нь бооход намайг зөрүүлээд багалзуурдаад авахаар нь би баруун хацар хавьцаа нь толгойгоороо мөргөж унагаагаад нүүр болон толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл ахын амнаас нь цус гараад байхаар нь хартал уруулын дотор нь язарсан байсан. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад “таныг эмнэлэгт очиж үзүүлье” гээд дагуулаад ******* сумын эмнэлэг орж үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд буцаж гэртээ хариад амарцгаасан. Би ахтай хөзөр тоглож байгаад маргалдаж улмаар зодсон. Баруун шанаа руу нь нэг удаа толгойгоороо мөргөж, 2-3 удаа толгой болон нүүр шанаа руу нь цохисон шиг санаж байна. Би 201******* оны намар 10 сард байх ахтай архи ууж байгаад хоорондоо зодолдоо нүдийг нь хөхөртөл цохиж байсан. 2016 оны 09 дүгээр сарын дундуур байх ахад 1 шил архи авч өгөөд хувааж уусан чинь ууж дуусаад “надаас архи авч өг” гэхээр нь “мөнгө байхгүй” гэж учирлаж хэлтэл нэхээд агсам тавиад байхаар нь би нүүр лүү нь цохисон. Тэгэхэд ахын шүд хөдөлсөн гэж байсан. Тухайн үед би шүдийг нь цөм цохиогүй. Дараа нь нөгөө хөдлөөд байсан шүдээ өөрөө мулт татаж авсан гэж надад ярьж байсан. 201******* оны 10 сард шиг санаж байна. ахын Улаанбаатар хотод байдаг дүү нь ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаад манай сумын хэсгийн төлөөлөгч Пүрэвсайхан Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулж байсан. ахтай хамт архи хувааж уухаар л таардаггүй, хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар би ганц, нэг цохичихдог. Би иргэн ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,
3.Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: : Би 2017 оны 03 сарын 26-нд ахтай тааралдаад манай гэрт архи уусан. Тэгээд хөзөр тоглож байгаад маргалдаад 2-3 удаа цохисон. Тэгээд болохгүй зүйл хийснээ ойлгож эмнэлэг дагуулж яваад тариа хийлгээд бид 2 манай гэрт ирээд унтсан. Би хойноос гарч ирээд хүнээс мөнгөө авсан байсан. Тэгээд ах “нэг шил архи ууя” гэсэн болохоор нь архи уусан. Тэгээд хөзөр тоглож байтал ах заль гаргаад байсан учраас маргалдсан. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч Б.ын 2017 оны 03 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 03 сарын 26-нд ******* сумын иргэн хуурай дүү болох *******ынд орой 20 цагийн үед *******тай хамт 1 шил 0,******* литрийн “Ерөөл” архи, 2,******* литрийн “Нийслэл” пиво 2-г хувааж уух хоорондоо хөзөр тоглож сууж байгаад хөзрөөсөө болоод маргалдсан. Тэгтэл ******* намайг “булхайцлаа” гээд миний хоолойг цамцаар боож баруун талын хацар луу мөргөж унагаасан. Би нилээн согтуу байсан болохоор шалан дээр унахад миний дээрээс шанаа болон толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд бид 2 жаахан маргалдаж байгаад ******* надаас “намайг уучлаарай, уурандаа ийм асуудал үүсгэчихлээ, 2-лаа эмнэлэг орж таныг үзүүлье” гээд ******* сумын эмнэлэг орж намайг үзүүлж тариа хийлгээд эмнэлгээс гараад *******ын гэрт очиж унтаж амарч байгаад толгой өвдөөд байхаар нь ******* орж толгойгоо үзүүлэх санаатай эгч Батмэндийнд очтол охин Оюундэлгэр нь “ах та хүнд зодуулсан байна” гээд миний өмнөөс цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед *******ынд бид 2 л байсан. *******ын хүүхэд хатгаа авсан гээд эхнэр нь хүүхдээ аваад ******* сумын эмнэлэгт хэвтэж байсан. ******* бид 2 архи, пиво уух зуураа мөнгө төгрөггүй хөзөр тоглож байсан. 201******* оны 10 сард байх би *******ын ээжийн ногоог тарьдаг байсан үед *******тай согтуу маргалдаж зодолдож байсан байсан ба тухайн үед миний нүд рүү цохиж нүд хөхөрч байсан. Харин сүүлд 2016 оны 09 дүгээр сарын дундуур байх *******тай нэг шил архи хувааж уугаад би “дахиад архи аваад өгөөч” гээд архи нэхэх үед ******* миний шүд рүү цохисон. Тэгээд үүдэн шүд маань хөдөлсөн байсныг би өөрөө сугалж авсан. Би өөрөө сугалж авсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би ******* сумын 1 дүгээр баг 1-************** тоот буюу ******* сумын иргэн хаяг нь дээр байдаг. Өөрийн гэсэн гэр байхгүй. *******ын гэрт эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 09-р ху/,
*******. Хохирогч Б.ын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Энэ гомдлыг манай төрсөн эгч Батмэндийн охин Оюундэлгэр бичиж өгсөн. Миний нэр болон хаягийг буруу бичиж өгсөн байна лээ. Тэд нар өөрсдийн гэрийн хаяг болон дууддаг нэрээрээ бичсэн байна. Би ******* сумын 1 дүгээр баг 1-************** тоот буюу ******* сумын иргэн хаяг нь дээр бүртгэлтэй байдаг. Намайг Бумаагийн гэдэг. Би *******т гомдол саналгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх болсон. “Намайг гомдол саналгүй” гээд хэлчих гэсэн гадны нөлөө, дарамт шахалт үзүүлсэн хүн байхгүй. Би *******ыг олон жилийн өмнө хүүхэд байхаас нь мэддэг. Хуурай ах дүүгийн хувьд уучилсан. Надад иргэн *******аас нэхэмжлэх болон гомдол санал байхгүй. Г.******* нь 2 нялх хүүхэдтэй эхнэр хүүхдүүдээ тэжээх гэж яваа хүн учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. 201******* оны 10 сард байх *******тай архи хувааж уугаад ганц, нэг цохилцож байсан. Тэгтэл манай эгчийн охин Улаанбаатар хотоос гомдол гаргаж ******* сумын хэсгийн төлөөлөгч ахмад Пүрэвсайхан шалгаж шийдвэрлэж байсан. Мөн 2016 оны 09 дүгээр сард байх хоорондоо маргалдаж миний шүд рүү цохиж хөдөлгөсөн. Тэгэхэд би өөрөөсөө болсон болохоор Цагдаагийн байгууллагад хандаагүй. Сүүлийнх болохоор 2017 оны 03 сарын 26-нд бас л согтуугаар хоорондоо маргалдаж намайг цохиж биед маань гэмтэл учруулсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан болно. Би ажилгүй болохоор *******ын хүүхдийг хардаг юм. ******* нь банкны өртэй болохоор эхнэртэйгээ ОХУ-руу бараа гаргаж хэдэн төгрөг олдог. Хүүхдийг нь хардаг болохоор “ганц, нэг архи авч өг” гээд байдаг болохоор ******* дургүйцээд байдаг. Тэгээд би архи уучихаараа маргаад хэрэлдэж маргах асуудал үүсгэдэг. Надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 10-р ху/,
6.Хохирогч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 сарын 26-ны орой 20 цагийн үед *******тай 2 шил архи, 2 том пиво хувааж уусан. Тэгээд хөзөр тоглож байгаад маргалдсан. Гэтэл *******т намайг мөргөж, 2-3 удаа цохисон. Шүүгдэгч өөрөө надаас уучлалт гуйсан. Би архи уучихаараа маргаад хэрэлдэж маргах асуудал үүсгэдэг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний хувьд шүүгдэгчтэй эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэх мэдүүлэг,
7.Гэрч ын 2017 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 03 сарын 26-наас 03 сарын 27-ны хооронд ******* сумын эмнэлэгт жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байхад 03 цагийн үед манай сувилагч Отгонцэцэгийг хүлээн авахын өрөөнд ороход ******* сумын иргэн ******* болон зодуулсан гэх нар нь согтуу зогсож байсан. Тэгээд би аас “та хэнд зодуулсан юм бэ, одоо таны юу өвдөж байна” гэж асуухад “өвдөж байгаа юм байхгүй” гэхээр нь даралтыг нь үзэхэд даралт нь бага зэрэг ихэссэн байхаар нь тайвшруулах болон өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгтэл ******* нь “надтай хамт архи хувааж уугаад гараад явсан. Би гадуур хайж байгаад олтол ах хүнд зодуулсан байсан” гэж хэлсэн. Би ын “анхны үзлэгийн тэмдэглэл авах уу” гэхэд “авахгүй” гээд тэр 2 гараад явсан. *******ын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. надад хэнд зодуулсан талаар яриагүй. Харин хамт байсан ******* нь “гудамжинд хүнд зодуулсан” гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,
8.Гэрч 2017 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...Манай багийн иргэн Б. нь Найрамдлын 1-************** тоотод хаяган дээр бүртгэлтэй, ганц бие, өөрийн эзэмшлийн орон гэргүй, айлд амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Б. нь хавар, намар нь ногооны ажлаар ногоон дээр ажил хийж байдаг, өвөл нь Улаанбаатар хот болон ******* сумаар л байдаг. Гаж зуршил байхгүй, хүнд тусархуу, хааяа архи уухаараа жаахан хөөрүү авир гаргах гээд байдаг. ын хамаатан садан ******* суманд байхгүй. Харин төрсөн эгч нь Улаанбаатарт байдаг сурагтай. Миний мэдэхийн нь хүнтэй хэрүүл маргаан, зодоон хийж байсныг би дуулаагүй. Одоо Г.*******ынд байгаа сурагтай. Надтай хааяа архи үнэртүүлсэн таардаг, тэгэхдээ янз бүрийн авир гаргаад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,
9.Гэрч 2017 оны 04-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ыг сайн танина. Манай хадам ээж Долгорын ногоон дээр ажилладаг. 2011 оноос хойш өвөл нь манайд байж нөхөр ******* бид 2-г ОХУ-руу бараа гаргах хойгуур манай 2 хүүхдийг хардаг. Хавар, намар ногооны ажил хийхээр яваад өгдөг. Ер нь манайд л амьдардаг гэхэд болно. ******* аймагт дүүгийндээ очоод 2,3 хоноод буцаад л ирдэг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Намайг гэрт байхгүй хойгуур Б. ах манай нөхөр 2 нийлж архи уудаг юм шиг байна лээ. Тэгээд хоорондоо хэрүүл маргаан үүсгэж асуудал тарьсан байна. Миний мэдэхийн энэ 2 хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдож байгаагүй. ах архи уух нь уудаг, хүмүүс их хорон үгтэй гэж ярьдаг боловч архи уугаад надтай хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. ******* архи уух нь уудаг. Тэр болгон уугаад байдаггүй. Архи уухаараа агсам, зан авир байдаггүй. Гэрийн ажлаа маш сайн хийдэг, хүүхдүүд болон надад маш их халамжтай. Манай нөхөр ******* нь өвөл нь ОХУ-руу дугүй зөөж, хавар нь хувиараа ногоо тарьж намар хурааж авч Улаанбаатар хот руу борлуулдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,
10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын *******-ний өдрийн № 10******* тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Б.ын биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүү, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 17-р ху/,
11.Шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 2*******-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхмйг шалгах хуудас, /хх 36-41-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 22-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 23-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 24-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 2*******-26-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 17–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 18–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх 28,31-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 27-р ху/, зэрэг болно.
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 03 сарын 26-наас 03 сарын 27-нд шилжих шөнө 02 цагийн үед ******* аймаг, ******* сум, 2 баг, Суваргын *******-7 тоотод Б.тай маргалдаж, эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.*******ын өөрийнх нь ... 2017 оны 03 сарын 26-ны орой 20 цагийн үед Болдоогийн дэлгүүр ороод 1 шил 0,******* литрийн “Ерөөл” архи 2,******* литрийн “Нийслэл” пиво 2-г аваад гэртээ хариад ах тай хувааж уусан. Бид 2 архи, пиво уухдаа хөзөр тоглоод байж байгаад авсан архи маань дуусахаар нь хилийн хажууд байдаг “Мишээл” хүнсний дэлгүүр явж 0,******* литрийн “Хар чингис” архи аваад харихад 23 цаг өнгөрч байсан. Авсан архиа уугаад хөзөр тоглож байгаад ах булхайцаад байхаар нь “та зүгээр тогло л доо” гэж хэлээд хоорондоо маргасан. Би ахыг заамдаж аваад цамцаар нь хоолойг нь бооход намайг зөрүүлээд багалзуурдаад авахаар нь би баруун хацар хавьцаа нь толгойгоороо мөргөж унагаагаад нүүр болон толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл ахын амнаас нь цус гараад байхаар нь хартал уруулын дотор нь язарсан байсан. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад “таныг эмнэлэгт очиж үзүүлье” гээд дагуулаад ******* сумын эмнэлэг орж үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд буцаж гэртээ хариад амарцгаасан. Би ахтай хөзөр тоглож байгаад маргалдаж улмаар зодсон. ...гэх мэдүүлэг,
Хохирогч Б.ын ... 2017 оны 03 сарын 26-нд ******* сумын иргэн хуурай дүү болох *******ынд орой 20 цагийн үед *******тай хамт 1 шил 0,******* литрийн “Ерөөл” архи, 2,******* литрийн “Нийслэл” пиво 2-г хувааж уух хоорондоо хөзөр тоглож сууж байгаад хөзрөөсөө болоод маргалдсан. Тэгтэл ******* намайг “булхайцлаа” гээд миний хоолойг цамцаар боож баруун талын хацар луу мөргөж унагаасан. Би нилээн согтуу байсан болохоор шалан дээр унахад миний дээрээс шанаа болон толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд бид 2 жаахан маргалдаж байгаад ******* надаас “намайг уучлаарай, уурандаа ийм асуудал үүсгэчихлээ, 2-лаа эмнэлэг орж таныг үзүүлье” гээд ******* сумын эмнэлэг орж намайг үзүүлж тариа хийлгээд эмнэлгээс гараад *******ын гэрт очиж унтаж амарч байгаад толгой өвдөөд байхаар нь ******* орж толгойгоо үзүүлэх санаатай эгч Батмэндийнд очтол охин Оюундэлгэр нь “ах та хүнд зодуулсан байна” гээд миний өмнөөс цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. ... Тэгээд би архи уучихаараа маргаад хэрэлдэж маргах асуудал үүсгэдэг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний хувьд шүүгдэгчтэй эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...гэх мэдүүлэг, болон .Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын *******-ний өдрийн № 10******* тоот дүгнэлт, зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23-р зүйлийн 23.1-д “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан байдаг ба шүүгдэгч, хохирогч нар хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн согтуурлыг зохих байгуулагаар тогтоолгоогүйгээс шүүгдэгчийг хэр зэрэг согтуурсан байсанд эргэлзээ төрж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, хохирогчид учирсан гэмтэл, хохиролгүй, мөн хохирогч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон энэ талаар бичиж өгсөн тодорхойлолтоор нь батлагдаж байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 248, 283, 284, 286, *******0-р зүйлийн *******0.3, *******4, **************, *******6, *******7, *******8-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, /РД:/, хохирогч ******* овогт Бумаагийн /РД:МА70120818/ нар эвлэрсэн тул ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох 201718000089 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ гэмт хэргийн улмаас Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шүүгдэгч Г.*******т урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******9-р зүйлийн *******9.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 зүйлийн 302.1-дэх хэсэгт зааснаар тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН