| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00174/И |
| Дугаар | 152/ШШ2022/00251 |
| Огноо | 2022-05-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2022/00251
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Г-ын Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х сумын Засаг даргад холбогдох,
х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны
өдрийн Б/07 тоог захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
Хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга Г-т шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул 100 100.3- .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г миний бие Х сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот захирамжийн дагуу Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдож ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа алдаа, дутагдал гаргаж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа орсон. Ажилдаа ороод удаагүй байтал Х сумын Засаг дарга Г 2022 оны 03 дугаар сарын 18-ны едрийн Б/07 тоот захирамж гаргаж намайг Э өрхийн эрүүл мэндиин төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон. Гэтэл тухайн заалт нь манай өрхийн эрүүл мэндийн төвд хамааралгүй сум болон тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нарт холбоотой заалт байгаа тул намайг хууль бусаар, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд х сумьн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоог захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил болох Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн маргаан дээр эхлээд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй бол сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар заасан байх боловч манай аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй байгаа тул шүүхэд хандсан. Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг урьд эрхэлж байсан ажил болох Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г-г Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Маргаан бүхий захирамжийн үндэслэл нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргана гэсэн эрх зүйн актыг зохицуулсан заалт байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэсэн заалтуудыг үндэслэсэн байсан. Э өрхийн эрүүл мэндийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөл гэх статустай явагддаг. Тухайн өрхийн оршин суугчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангах чиг үүрэгтэй байгууллага юм. Тиймээс Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан сум, тосгоны статуст хамаарахгүй гэж үзэж байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Тосгон нь 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурин газар мөн гэж заасан байх тул тосгоны статуст хамаарахгүй байна. Сум болон тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг томилж чөлөөлнө гэсэн эрх олгосон хуулийн заалтаар Г-ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.9-т заасныг үндэслэн Г-г ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд бүх шатны Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.9-т заасан заалт нь аймаг, нийслэлийн Засаг даргад хамаарах хуулийн заалт юм. Сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй заалтаар нэхэмжлэгчийг чөлөөлсөн гэж үзэж байна. Хэдийгээр нөхөрлөлийн статустай ч гэсэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж байгаа. Г нь өдөр дутамдаа хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож, ажил хийж цалин хөлсөө авч яваа тохиолдолд заавал бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар буюу Х сумын Засаг дарга дангаараа өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан 6 үндэслэлийн аль нэг үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ёстой байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталж Г-г ажлаас чөлөөлөхгүйгээр нөхөрлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Нөхөрлөл ТББ-аас Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг солихоор шийдвэрлэсэн гаргасан ч гэсэн энэ нь ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зохицуулалт биш. Монгол улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дуусгавар болгох ёстой байсан. Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажил болох Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай Г-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. Г-ын Г нь Х сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 тоот захирамжаар Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйл Бүх шатны Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн байдаг. Үүнд 11.1.3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах, 11.1.9. тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх гэж заасан байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн тухай, болон Нөхөрлөлийн тухай хууль болон тэдгээртэй холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг томилохдоо Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг мөрдөн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн сонгодог. Тухайн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас гарсан хурлын тэмдэглэлийн дагуу хүсэлтийг хүлээн авч эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг Засаг даргын захирамжаар томилдог бөгөөд Э өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас Г-г чөлөөлж О-г тус төвийг удирдах эрх бүхий албан тушаалтныг томилох тухай хурлын тэмдэглэл ирсэн. Тухайн хурлын тэмдэглэлийн хамт Г-ийн гарын үсэг бүхий Э нөхөрлөлийн албан баланк дээр үйлдсэн тухайн нөхөрлөл хүчингүй тул хурлын шийдвэр нь мөн адил хүчингүй. Дахин нөхөрлөлийг шинэчлэн байгуулна гэх утга бүхий албан тоот ирсэн. Х сумын Засаг даргын зүгээс Улсын бүртгэлийн хэлтэст Э нөхөрлөлийн тухай лавлагааг гаргуулан авахад хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гишүүд нь бүгд бүртгэлтэй байсан тул хурлын тэмдэглэлийг хүчинтэй хэмээн үзэж хүсэлтийг хүлээн авч Г-г ажлаас чөлөөлж, О-г томилох шийдвэр гаргасан. Г-г чөлөөлөх болсон үндсэн шалтгаануудыг дурдвал: Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3.3.3-д зааснаар Г-г чөлөөлж О-г томилох тухай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл ирүүлсэн. Г нь Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3.3.6-д зааснаар Хүний их эмчийн мэргэжилгүй бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ. 25.2.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна гэж заасан байна. Г нь Уламжлалын их эмч мэргэжилтэй бөгөөд их эмчээр ажиллаж иргэдийг эмчлэх эрх бүхий мэргэжилтэн биш юм. Мөн тухайн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлага байхгүй. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Х сумын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээг гэрээгээр иргэдэд хүргэн ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллага тул харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг зохистой хуваарилан хяналт тавьж Г-г чөлөөлсөн нь эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г нь хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...Г-г чөлөөлсөн нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Г нь Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот Ц-г чөлөөлж, Г-г томилох тухай захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Э өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот Г-г ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 тоот тушаалыг тус тус үндэслэн Х сумын Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г-ын Г-г Э нөхөрлөл бүрэн бус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Г хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Харин хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцдог. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэл баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г-г Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, Х сумын Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болох нь Увс аймгийн Х сумын Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Х сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болно гэх тодорхойлолтоор тогтоогджээ.
Иймд Г-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдох, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нь хариу тайлбартаа Э өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 311 тоот албан бичиг түүний хавсралт, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 104 тоот албан бичиг, Увс аймаг Э нөхөрлөл ББН-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот албан бичгийг тус тус хавсаргаж ирүүлсэн болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуули 41 41.1.5-д зааснаар Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1- хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Увс аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г-г Э өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуули 41 41.1.5-д зааснаар Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1- хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор , Давж заалдах шатны шүүхэд й.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР