Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2022/00272

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт М-ын Г-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Хариуцагч Г-д шүүх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Увс салбарын захирал И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х банктай ЗГ6205100530 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Г нь ЗГ6205100530 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2165 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,27,509.36 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Г-с 9,527,509.36 төгрөгийг Х банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х банктай ЗГ6205100530 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Г нь ЗГ6205100530 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2165 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Түүнд мэдэгдэл өгөх гэсэн боловч утсаа авдаггүй хаягтаа оршин суудаггүй зэрэг шалтгаан үүсдэг байсан. Мөн Г-д холбогдуулан 2020 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд хариуцагч Г-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулж Х банкинд олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М овогтой Г миний бие 2015 онд Х банкнаас 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан бөгөөд 2016 онд ажилгүй болсноор зээлийн хэвийн төлөлтөд асуудал үүссэн. 2017 онд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч тухайн банкны захирал, эдийн засагчтай уулзаж ажилгүй, орлогогүй боллоо, зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт тавьсан боловч Ямар нэгэн байдлаар төл гэх шаардлагыг тавьсан. Авсан зээлээ төлж чадахгүй явсаар үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,735,183.22 төгрөгийн зээлийн хүү бодогдсоор 9,527,509.36 төгрөг болсон байна. Миний хувьд зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндсэн зээл болох 3,735,183.22 төгрөгийг төлөх буюу зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Г-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Г Зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээл төлөхөөс чөлөөлж өгнө үү хэмээн маргажээ.

Хариуцагч Г Х банк ХХК-ийн Увс тооцооны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ6205100530 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гэвч хариуцагч Г-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал Х банк ХХКГ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хариуцагч Г зээлийн гэрээний үүрэгт 201оны 06 дугаар сарын 02-ны өдөр 205,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Г-ын харилцах дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх үүргийн гүйцэтгэлээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 201оны 03 дугаар сарын 25ы өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 202оны 03 дугаар сарын 25ы өдөр дууссан байна.

 

Нэхэмжлэгч х банк ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 1 жил, 6 хоногоор хэтрүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнө нь 2020 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн хариуцагч Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн хариуцагч Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3,735,183.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,999,300.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793,025.93 төгрөг, нийт 9,527,509.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР