| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/1054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1252 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 13.10.2.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1252
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Х.Анхцэцэг,
иргэдийн төлөөлөгч Ц.Энх-Оюун,
хохирогч ***********, өмгөөлөгч О.Сайнгэрэл,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410028230277 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* тоотод хохирогч ***********ын хувь хүний нууцад хамаарах эмзэг мэдээлэл болох нүцгэн зургийг хууль бусаар дарж, цахим хэрэгсэл буюу фейсбүүк чат ашиглан найз ***********дүрст дуудлага хийж харуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж аван, цахим хэрэгсэл ашиглаж бусдад тараасан,
мөн цаг хугацаанд хохирогч ***********ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 6 дугаар сарын 30-нд лагериас хот руу орсон. “***********” караокед байхдаа *********** руу ярьсан. Зарим зүйлээ санахгүй байна. Хэсэг байж байгаад ***********ынд очсон. Хэсэг уугаад сууж байхад ширээн дээр байсан хүмүүс байхгүй болсон байсан. Хохирогч жорлонд хагас нүцгэн суугаад унтаж байсан. Би өргөөд хамгийн наад өрөөнд оруулсан. Би шорттой байсан, нүцгэн байгаагүй. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй, зураг авснаа мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Уучлалт гуйя. 13.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар торгож, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэв.
Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023-2024 онд шөнө 4 цагт тогтмол над руу дуудлага хийдэг байсан. Уулзахад найз залуу ***********ын талаар огт юм яриагүй. Надаас өмнөх зүйл яриад байсан. Өглөө 10 цагт сэрсэн. Энэ хүн миний ард нүцгэн, эрхтнээрээ хатгахад сэрсэн. Өрөө цоожтой байсан. Хажуу өрөөнд байсан найз руугаа очиж хэлсэн. Найз залуу ***********аас мессеж ирснийг хараад би уурлаж хашгирсан. ***********тай видео калл хийсэн байсан. Өмд, дотуур хувцас 2 өглөө орны хажууд байсан. Гомдолтой байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 2410028230277 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********ын: “2024 оны 6 дугаар сарын 30-ны 22 цагийн үед манай гэрт бэр эгч ***********, манай найз ***********, *********** бид нар алкохол хэрэглэсэн. Найз залуу ***********ын найз 2 жилийн өмнө хальт танилцаж байсан *********** гэх залуу над руу Инстаграмм платформоор бичээд байн байн залгаад байсан. Эхний дуудлагыг *********** эгч миний өмнөөс аваад ямар учиртай залгаад байгааг нь асуусан. Шалтгааныг нь сонсоход “уулзаж байгаад танай найз залуугийн чинь талаар хэлэх зүйл байна” гээд байсан. Тэгээд “***********” караокед байна” гэж хэлсэн. *********** бид хоёр “***********” караоке руу явсан. Бид хоёр нэг өрөөнд ороод суусан чинь *********** гэх залуу араас орж ирээд надтай тусдаа уулзмаар байгаагаа хэлсэн. Би татгалзсан. *********** юу ярих гээд байгаагаа хэлээгүй, *********** бид хоёр нэг нэг пиво уучихсан сууж байтал *********** гаднаас задалчихсан шилтэй пиво барьж орж ирсэн. *********** бид хоёр ***********ийн авч ирсэн пивыг уучхаад цаг *********** юм ярихгүй болохоор караоке хааж байгааг мэдээд явах гээд гарсан. Бид хоёр такси бариад яг хөдлөх гэж байтал *********** машины урд жолоочийн хажууд суусан. Манай найз “чи яах гэж байгаа юм бэ, өөр таксинд суу” гээд хөөж туусан чинь “буухгүй” гээд зөрүүдлээд надад “танай гэрийн гадаа очоод юм ярья” гээд байсан. Тэгээд гэрийн гадаа очсон чинь “танайд орж байгаад ярих юмаа ярья” гээд байсан. Би найзтайгаа явж байгаа болохоор санаа зоволгүй “за окэй” гээд гэрт орсон. *********** “за чи юу ярих байгаа юм бэ” гээд шахсан чинь шал утгагүй 10, 15 жилийн өмнөх манай найз залуугаас машины дугуй авсан, өгсөн гээд сонин асуудал яриад байхаар нь “надад ямар ч хамаагүй, өөр ярих зүйл чамд байгаа юм уу” гэсэн чинь “өөр ярих зүйл байхгүй” гэсэн. Тэгэж байтал *********** “би унтлаа” гээд миний өрөөнд орон дээр очоод унтсан. Тухайн үед 6 цаг болж байсан, гэгээ орж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би юу ч санахгүй байгаа. Өглөө 10 цагийн үед гэнэт ухаан ороход охиныхоо өрөөнд орон дээр нь дээгүүрээ подволктой доогуураа нүцгэн, хувцасгүй сэрсэн, хөшиг хаалттай хав харанхуй байсан. Баруун тал руугаа хартал орон дээр нөгөө *********** гэх залуу дээгүүрээ подволктой доогуураа нүцгэн бэлэг эрхтнээрээ нуруу бөгс рүү хатгаад байсан. Тэгээд сандраад гялс босоод хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь өрөөний хаалгыг цоожилчихсон байсан. Би онгойлгож гараад шоконд ороод найзтайгаа ч юм ярьж чадахгүй балмагдаад тэр хавиар ширээ энэ тэрээ цэвэрлэж байтал миний утсанд найз залуугаас 09 цаг 05 минутад “энэ монголд хичнээн хүн чиний шалдан нүцгэн, болох болохгүй эрхтэнийг чинь харчихав даа” гэсэн зүйл бичсэн байсныг би 12 цаг 40 минутын үед уншиж мэдсэн. Тэгээд миний зураг бичлэгийг *********** хийсэн гэдгийг мэдсэн. Тэгээд л шууд *********** рүү орилж чарлаад цохиод утсаа өгөөдөх гэсэн чинь би найз ****гаа видео колл хийсэн гэж хэлсэн. Би утсыг нь булаагаад авсан чинь миний шалдан биеийг, бэлэг эрхтнийг харуулсан 8, 9 зураг лав байсан. Булаацалдаж байх хооронд утас цоожлогдсон. Би “Цоожоо гаргахгүй бол утсыг чинь эвдэнэ” гэсэн чинь *********** цоожийг гаргаагүй. Би уурандаа утсыг нь алхаар балбаад эвдэлсэн. Найз ***********ийг цагдаа дууд гэсэн чинь хаягийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Би ***********эгч рүү залгаад “ороод ир, энд бөөн юм болж байна” гээд хэлсэн. ***********эгчээр цагдаад дуудлага өгүүлсэн. ...Миний бодлоор *********** луу өглөө унтаж байхад нь *********** залгаж “наад *********** чинь ***********тэй нүцгэн шалдан хэвтэж байна” гэж хэлсэн юм шиг байгаа юм. Үнэхээр хэрвээ миний нүцгэн шалдан зураг тархсан байсан бол *********** над руу явуулах байсан, харин видео коллоор *********** миний нүцгэн хэвтэж байсныг харуулсан гэж би бодож байгаа *********** надад тэгж хэлсэн учраас. Маш их гомдолтой байна.
...2024 оны 3 дугаар сард гэж санаж байна. ***********“***********” гэсэн фейсбүүкээр видео дуудлага ирэхээр нь анх авч ярьсан. ***********согтуу байсан. Д.***********ыг магтаад, муулаад янз бүрээр яриад байсан. Тэгээд яриа нь ойлгогдохгүй болохоор тасалсан. Үүнээс хойш ***********шөнийн 1-4 цагийн хооронд фэйсбүүкээр зурвас бичээд, видео дуудлагаар залгачихсан байдаг байсан. 2024 оны 5 дугаар сард гэж санаж байна. Д.*********** бид хоёрыг хамт байхад үүрээр “***********” гэсэн фейсбүүкээр видео дуудлага ирэхээр нь би аваад Д.***********т “танай найз над руу шөнө, оройн цагаар залгаад байх юм, чи яагаад ингээд байдаг талаар асуугаадах” гээд өгсөн. Тэгсэн ***********шууд тасалсан. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ***********нь “***********” гэсэн инстаграмм хаягнаас миний хаяг руу чат бичээд, видео дуудлага хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-65, 69-70, 73-75, 78 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.07.19-ний өдрийн 8949 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3.4.5. ***********ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 6. ***********ын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн байна. 7. Бактериологийн шинжилгээгээр ДОХ, Тэмбүү, Хламид, Заг хүйтэн, Трихомониазын халдвар илрээгүй байна. 8. ***********ын үтрээний амсар, шулуун гэдэсний амсарт гэмтлийн өөрчлөлтгүй, охин хальс 4-5, 10-11 цагийн түвшинд үлдэц төдий болсон, гэмтлийн өөрчлөлтгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
Шинжээчийн 2024.02.12-ны өдрийн 697 дугаар дүгнэлтэд: “...2. Аутосомын шинжилгээний үр дүнгээр ***********ын үтрээнээс авсан арчдаст нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 3. Ү хромосомын шинжилгээний үр дүнгээс үзэхэд ***********ын үтрээний арчдаст илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний ДНХ-ийн тогтцыг тогтоогдсон ба Д.***********ын Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.01.27-ны өдрийн 190 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас хохирогч ***********ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэжээ (хавтаст хэргийн 99-101 дэх тал),
Шинжээчийн 2024.07.17-ны өдрийн 2245 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд гар утсыг биетээр ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Тухайн гар утас нь эвдрэлтэй, асахгүй байна. Ямар эд анги нь яаж эвдэрснийг тогтоох нь шинжээч миний тусгай мэдлэгт хамаарахгүй болно. 3. Шинжилгээ хийх үйл явцад засварлах боломжгүй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь асахгүй, төхөөрөмжид холбогдохгүй байх тул хөдөлгөөнт төхөөрөмжид хийх шинжилгээний аргачлалаар мэдээллийг хөрвүүлэн авах боломжгүй” гэжээ (хавтаст хэргийн 83-84 дэх тал),
Гэрч Б.***********ийн: “2024 оны 6 дугаар сарын 30-ны орой ***********ын гэрт нь би ***********, *********** эгч нартай суусан. Тэгэж байтал нэг үл таних залуу *********** руу залгаад “***********ын талаар хэлэх зүйл байна, уулзаж байгаад ярьмаар байна” гээд байсан. Би ***********ын хамт “***********” караоке руу нөгөө залуу дээр очиж уулзсан. *********** гэх залуу ярих юмаа ярихгүй байсан. *********** бид хоёр буцаад явах гээд таксинд суугаад хөдлөх гэсэн чинь *********** зөвшөөрөлгүй таксины урд суудал дээр суусан. Би тэр залууг “буу” гэж зөндөө хэлсэн чинь “буухгүй ***********ынд очиж зөндөө юм ярина” гээд байсан. ***********гийн гэрт очсон. *********** тэр залууг “ярих зүйлээ ярь” гэсэн чинь шал утгагүй зүйлүүд яриад байсан. Тэр хоёр дахин дахин нэг юмаа яриад байхаар нь би “за би унтаж байя, чи араас хүрээд ирээрэй” гэж хэлээд ***********гийн өрөөнд ороод хэвтсэн. Өглөө *********** царай нь сонин болчихсон ороод ирсэн. “Яасан” гээд асуусан чинь *********** “би нөгөө өрөөнд унтчихсан байна” гэсэн. Тэгэж байтал ***********аас *********** руу “чиний шалдан нүцгэн зураг гадуур яваад байна” гэсэн утгатай чат ирсэн байсан. *********** нөгөө *********** гэх залууг утсаа үзүүлэхийг шаардахад үзүүлэхгүй байхаар нь булааж аваад өөрийнх нь шалдан нүцгэн зураг байгааг харсан. Нөгөө залуу нь утсаа булаагаад авсан. “Гар утсаа үзүүлчих, нүцгэн зураг нь байхгүй бол чамайг зүгээр явуулъя” гэж би хэлсэн чинь *********** утсаа үзүүлэхгүй байсан. Би ***********ын нүцгэн шалдан зураг, бичлэгийг өөрийн нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-133 дахь тал),
Гэрч Б.***********ийн: “2024 оны 7 дугаар сарын 01-ний 07 цаг өнгөрч байхад *********** над руу фейсбүүкээр дүрстэй дуудлага хийж орж ирсэн. Бага зэргийн халамцуу байсан. Утсаараа орон дээр доогуураа нүцгэн хэвтэж байгаа хүүхэн харуулаад футболкыг нь бас сөхөж харуулсан. Тэр нь ***********ын найз хүүхэн *********** байсан. ***********д “чи юу хийгээд байгаа юм, хаана байгаа юм” гэхэд “13-ын энд буудалд байна” гэж хэлсэн. Би “чамайг гэж хэлэхгүй, гэхдээ би ***********т наад хүүхнээсээ сал гэж хэлнэ” гээд яриа дууссан. Дахиж залгаагүй. Би тэр дор нь *********** луу залгахад утсаа авахгүй байхаар нь “***********гаас сал, нүцгэн буудалд хэвтэж байна” гэх утгатай мессэж инстаграммаар явуулсан. Хэсэг хугацааны дараа *********** над руу залгаад “яасан, юу болсон” талаар асуухад нь ***********тай видео дуудлагаар ярихдаа харсан зүйлээ, ***********г доогуураа нүцгэн байгааг нь ч хэлсэн. Огт зураг, бичлэг явуулаагүй. Дээшээ хараад унтаж байх шиг байсан, сэрүүн байгаа шиг ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дахь тал),
Гэрч Э.***********ийн: “2024 оны 07 сарын 01-ний 13 цагийн үед манай дүү *********** залгаад “***********эгчээ та хурдан манайд ороод ирээч, энд бөөн юм болоод байна” гэж хэлсэн. Яваад орсон чинь *********** том өрөөндөө уйлчихсан, цаана нь нэг танихгүй залуу сонин царайлчихсан сууж байсан. ***********аас юу болсон талаар асуусан чинь “энэ манай найз залуу ***********ын найз *********** гэх залуу намайг унтаж байхад миний хувцсыг тайлаад нүцгэн шалдан зургийг маань дараад бичлэг хийгээд ***********ын найзууд руу явуулсан байна” гээд уйлаад чарлаад байсан. Тэгээд намайг “цагдаа дуудаарай” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...Шөнө 2 цагийн үед би харьсан, ***********, *********** хоёр такси бариад явсан. Би *********** гэх залуугаас чи ***********ын найз байж яагаад ***********ын шалдан нүцгэн зургийг авч байгаа юм бэ гэхэд би ***********тай найзууд байсан, гэхдээ бид хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байдаг гэж хэлсэн. ***********ын нүцгэн шалдан зураг, бичлэгийг би өөрийн нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-128 дахь тал),
Гэрч Д.***********ын: “2024 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед найз *********** 2 удаа залгасан байсан. ***********ээс “***********гаас сал, ямар ч контролгүй, 13-ын нэг буудалд чи бид 2-ын нэг таньдаг хүнтэй байна” гэж мессэж ирэхээр нь би залгаад “яасан, юу болсон” гэсэн чинь “сая чи бид 2-ын таних хүн над руу дүрстэй дуудлага хийж залгалаа, нэг эмэгтэйн доогуураа нүцгэн байгааг харуулсан, хөхийг нь барьж байсан, мөн эмзэг эрхтэнд хүрч байгаагаа харуулсан. Камер нь хөдлөхөд *********** гэдгийг таньсан” гэж хэлсэн. Тэгээд *********** ***********д “наад чинь *********** байна шүү дээ” гэсэн чинь “биш” гээд байхаар нь “мөн л байна шүү дээ, би танилгүй яадаг юм” гэсэн чинь *********** “за за чимээгүй байгаарай” гэж ***********т хэлсэн байна лээ. Ер нь бол *********** *********** рүү дүрстэй дуудлага хийж ***********ын нүцгэн байгааг харуулсан, тэрийг л надад *********** хэлсэн. Тэгээд би *********** руу вайбераар мессэж бичсэн. Ер нь бол *********** “Укагийн талаар хэлж ярих зүйл байна” гээд тэрнээс болоод л уулзсан, хамт пиво уусан, гэрт нь ороод бас уусан. Гэртээ ууж байгаад 00-д орсон, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэдэг зүйл л ярьдаг. Өглөө ***********тай хамт сэрсэн, 2-уулаа доогуураа нүцгэн байсан, нуруу хэсэг рүү нь бэлэг эрхтэнээрээ хатгасан байдалтай сэрсэн гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-138 дахь тал),
Гэрч О.***********гийн: “2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ***********ын гэрт орсон. ***********, ***********эгч, *********** гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид дөрөв үр хүүхэд, амьдралын талаар сонин сайхан ярилцаж сууцгаасан. Намайг явахад тэр гурав үлдсэн. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд гэж санаж байна. *********** залгаад хоолой нь сандарсан, айсан өнгө аястай эвгүй болчихсон, намайг хурдан хүрээд ир гэсэн. Намайг очиход ***********, ***********эгч, *********** гурав байсан. Юу болсон талаар асуухад *********** юм ярьж чадахгүй, шоконд орчихсон сууж байсан. ...***********ын гэрт орж ***********, *********** бид гурав нэг, нэг пиво уусан. Тэгтэл *********** юм хэлэхгүй дуугүй суугаад байсан. Миний толгой өвдөөд ***********ын өрөөнд ороод унтсан. ***********, *********** хоёр ширээний хажууд суугаад үлдсэн гэсэн. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өглөө сэрэхэд *********** надад ***********тэй нэг өрөөнд сэрсэн. Өглөө сэрэхэд би доогуураа нүцгэн сэрсэн, юу болсон талаар санахгүй байна” гэж *********** ***********т хэлсэн гэсэн. *********** гэх залуу нь ***********ын доогуураа нүцгэн зургийг утсан дээрээ дарчихсан. ***********ыг нүцгэн байхад нь *********** найзтайгаа видео дуудлага хийгээд ***********ын доогуураа нүцгэн байгааг харуулсан байна. Өглөө *********** руу *********** залгаад “чиний нүцгэн зураг энд, тэндгүй яваад байна” гэж хэлсэн гэдгийг *********** надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159-161 дэх тал),
Гэрч ***********: “2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...*********** “***********” караокены гадна буусан. ...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 06 минутад босоод ***********ын инстаграмм руу “гайгүй юу, Дархан явахад бэлэн үү, хэр уусан бэ, хэтрүүлсэн үү” гэхэд “тийм ээ” гэсэн. Тэгээд “Жардин” гээд бичсэн байхаар нь “юу” гээд хариу бичихэд “энд байнаа, ирж авах юм уу” гэхээр нь би “аан” гэсэн. Тэгээд *********** ...“би *********** найзынд сууж байх юм” гэсэн. Би тэгэхээр нь **** хотхонд байдаг ***********ын найз эмэгтэй ***********гийнд байна гэж бодсон. ***********, ***********, *********** гурвыг хамт уусан байна гэж бодсон. ...чамайг цагдаагаас сураад байна, юу болсон юм бэ гэхэд ярьвал надад ямар ч хамаагүй, уучлаарай, би очиж чадахгүй гээд хэлчихээрэй гэж бичсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154-156 дахь тал),
Гар утсанд үзлэг хийсэн: “...эзэмшигч ***********эвдэрсэн гэх Айфоне 11 загварын гар утасны платыг өөр утасны дэлгэц, батерейг холбож асаасан. Дэлгэцийг асаахад гар утас нэвтрэх нууц үгтэй байх ба эзэмшигч Д.***********аар нууц үгийг хийлгэн гар утасны цэс рүү нэвтэрч үзлэгийг цааш үргэлжлүүлэв. Гар утасны Photos цэс рүү нэвтрэхэд зураг болон бичлэгүүд байв. Сүүлд авсан зураг бичлэг рүү нэвтрэхэд 4 секунд, 17 секунд, 9 секунд, 16 секундын 4 бичлэг, 2 гэрэл зураг байв. Бичлэг болон гэрэл зураг нь эмэгтэй хүн орон дээр дээш хараад хэвтсэн, хөх болон бэлэг эрхтэн нь ил гарсан зураг бичлэгүүд байна. Бичлэгийг тоглуулах гэхэд сүлжээ байхгүй, гар утасны цагийг тохируулаагүй учир тоглох боломжгүй байсныг тусгав. Эмэгтэй хүний хөх, бэлэг эрхтэнг харуулсан зураг бичлэгийг авсан цаг хугацаа нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 25 минутыг зааж байсныг тэмдэглэлд тусган гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 39-51 дэх тал),
Хан-Уул дүүргийн прокурорын газрын албан бичиг (хх-13), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-19-35), шүүгдэгч ***********чатны хуулбар (хх-36-38), мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд (хх-52-56), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-17),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-173), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-174), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-175), регистрийн дугаарын лавлагаа (хх-176), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-178) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчид 3,500,000 төгрөгийн хохирол төлсөн гэх шилжүүлгийн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч ***********гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-147, 150-151)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ***** тоотод хохирогч ***********ын хувь хүний нууцад хамаарах эмзэг мэдээлэл болох нүцгэн зургийг хууль бусаар дарж, цахим хэрэгсэл буюу фейсбүүк чат ашиглан найз ***********дүрст дуудлага хийж харуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж аван, цахим хэрэгсэл ашиглаж бусдад тараасан,
мөн цаг хугацаанд хохирогч ***********ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Эхнээсээ хүчиндэх санаа зорилготой байсан. Сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 хувиар тооцож, 3,293,400 төгрөг гаргуулах саналтай. Бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. ”
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж,
иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ********** тоотод хохирогч ***********ын хувь хүний нууцад хамаарах эмзэг мэдээлэл болох нүцгэн зургийг хууль бусаар дарж, цахим хэрэгсэл буюу фейсбүүк чат ашиглан найз ***********дүрст дуудлага хийж харуулан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж аван, цахим хэрэгсэл ашиглаж бусдад тараасан,
мөн цаг хугацаанд хохирогч ***********ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********ын “...2024 оны 07 сарын 01-ний өглөө 10 цагийн үед гэнэт ухаан ороход охиныхоо өрөөнд орон дээр нь дээгүүрээ подволктой доогуураа нүцгэн хувцасгүй сэрсэн, хөшиг хаалттай хав харанхуй байж байсан. Баруун тал руугаа хартал орон дээр *********** дээгүүрээ подволктой доогуураа нүцгэн бэлэг эрхтнээрээ нуруу бөгс рүү хатгаад байсан. ...тухайн үед гар утсыг нь булаагаад авсан чинь миний шалдан биеийг бэлэг эрхтнийг маань харуулсан 8, 9 зураг лав байсан...” гэх мэдүүлэг (хх-62-65, 69-70, 73-75, 78), шүүх эмнэлгийн 8949 дүгээр “...1.2.3.4.5. ***********ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжилгээ (хх-90-91), гэрч Б.***********ийн “...*********** над руу фейсбүүкээр дүрстэй дуудлага хийж орж ирсэн. Утсаараа орон дээр доогуураа нүцгэн хэвтэж байгаа хүүхэн харуулаад футболкыг нь бас сөхөж харуулсан. Тэр нь ***********ын найз хүүхэн *********** байсан...” гэх мэдүүлэг (хх-144-145), гэрч Э.***********ийн “...би ***********аас юу болсон талаар асуусан чинь “энэ *********** гэх залуу намайг унтаж байх хооронд миний хувцсыг тайлаад нүцгэн шалдан зургийг маань дараад бичлэгийг маань хийгээд ***********ын найзууд руу явуулсан байна” гээд уйлаад чарлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-126-128), гэрч Д.***********ын “...*********** “сая чи бид 2-ын таних хүн над руу дүрстэй дуудлага хийж залгалаа, нэг эмэгтэйн доогуураа нүцгэн байгааг харуулсан, хөхийг нь барьж байсан, мөн эмзэг эрхтэнд хүрч байгаагаа харуулсан. Камер нь хөдлөхөд *********** гэдгийг таньсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-136-138), гэрч О.***********гийн “...*********** надад ***********тэй нэг өрөөнд сэрсэн. Би доогуураа нүцгэн, юу болсон талаар санахгүй байна” гэсэн. *********** гэх залуу нь ***********ын доогуураа нүцгэн зургийг утсан дээрээ дарчихсан. ***********ыг нүцгэн байхад *********** найзтайгаа видео дуудлага хийгээд харуулсан байна. Өглөө *********** руу *********** залгаад “чиний нүцгэн зураг энд, тэндгүй яваад байна” гэж хэлсэн гэдгийг *********** надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-159-161), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-39-51) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заажээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.
Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн нь хохирогчийг илтэд басамжилсан, өс хонзон авсан, эсхүл үзэн ядах, атаархах, уур хорслоо тайлах, эр эмийн хардлага зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх сэдлээр элэг доог хийх, бах таваа хангах зэргээр хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байхыг ойлгоно. Шүүгдэгч ***********хохирогчийн нүцгэн зураг авч, бичлэг хийсэн үйлдлийг гэмт хэргийн дээрх шинжид хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасанчлан шүүгдэгч ***********дээрх үйлдлийг хийхдээ хохирогчийг тохуурхан доромжилж нэр төр, алдар хүндийг нь гутаах сэдэлт, зорилго байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т заасан хохирогчийг тохуурхан доромжилсон гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Харин Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд хохирогчийн бие махбодид гэмтэл учрах, цус гарах, хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүйгээр хэргийн зүйлчлэлийг тогтоодог онцлогтой юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч ***********хохирогчийн гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн хохирогч ***********ын согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүүхдийнх нь унтлагын өрөөнд оруулж хаалгыг нь түгжин, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг (хохирогчийн футболкыг сөхөж хөхийг гарган өмд, дотуур хувцсыг нь тайлж, бэлэг эрхтэнийн болон биеийн нүцгэн зураг авч, бичлэг хийсэн, шүүгдэгч өөрийнхөө өмсөж байсан шорт, дотуур хувцсаа тайлсан) шүүгдэгч хохирогчийн нуруу, бөгс рүү өөрийн бэлэг эрхтнээрээ хатгаж байх үед хохирогч сэрэн дээрх үйлдлийг болиулснаар гэмт хэрэг төгсөөгүй таслан зогсоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Хувь хүний нууцад халдах гэмт хэрэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан идэвхтэй үйлдэл байх ба хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан үеэс төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Хувь хүний нууц гэж эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ***********нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаангүй болсныг нь далимдуулан хохирогч ***********ын өмд, дотуур хувцсыг тайлж, футболкыг нь сөхөн хөхийг гаргаж нүцэглэн бэлэг эрхтэнийг нь харуулсан зураг, бичлэгийг нь хийж өөрийн найз буюу гэрч ***********дүрст дуудлага хийж харуулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Хувь хүний нууцыг хууль бусаар олж авах гэж хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэрэг хууль бус аргаар болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж өөрийн эзэмшилд авсныг, бусдад дамжуулсан гэж хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлснийг тус тус ойлгоно.
Цахим хэрэгсэл ашигласан гэдэг нь цахилгаан холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бүх төрөл, эсхүл стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютерийн сүлжээг ашиглан хувь хүний нууцад халдсан байдаг.
Иймд шүүгдэгч ***********ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаангүй болсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг нь далимдуулан хохирогч ***********ын футболкыг дээш сөхөж хөхийг гарган, өмд, дотуур хувцсыг нь тайлж нүцэглэн бэлэг эрхтэнийг нь гаргасан нүцгэн зураг, бичлэгийг хийж, найзтайгаа дүрст дуудлага хийж харуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
мөн хохирогчийг нүцгэлсний дараа бэлэг эрхтнээрээ нуруу, бөгс хэсэг рүү хатгаж хүчиндэхийг завдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч ***********гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********ын бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд тус тус хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “Гомдолтой, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.01.27-ны өдрийн 190 дугаар дүгнэлт (хх-99-100)-ээр хохирогч ***********ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирчээ. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99% дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.
Тус аргачлалын 3.8-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувь хүний нууцад халдах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрхэд халдсан, хохирогчид гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий сөрөг үр дагавар үүссэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, төлбөрийн чадвартай зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 660,000х4,99=3,293,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван 3,500,000 төгрөг төлж барагдуулсан.
Хохирогч *********** гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025.04.01-ний өдрөөс 792,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд тус дүнгээр сэтгэцэд учирсан хохирлыг тооцох хууль зүйн үндэслэлгүй буюу тухайн гэмт хэрэг нь 2024.07.01-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг хэрэглэх боломжгүй...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчтай санал нэг байна. Ял эдэлснээс хойш өс хонзон санахвий гэж бодож байна. Иймд хохирогчтой харилцахыг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэж,
шүүгдэгч “Уучлалт гуйя. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогчийн гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсныг нь далимдуулан хохирогчийг өрөөнд оруулан хаалгыг түгжээд өмд, дотуур хувцсыг тайлж, бэлэг эрхтний болон биеийн нүцгэн зургийг хэд хэдэн удаа авч, бичлэг хийж, бусадтай дүрст дуудлага хийж харуулсан, шүүгдэгч өөрийн бэлэг эрхтнээрээ хохирогчийн нуруу, бөгс рүү нь хатгаж хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрх, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрх, бэлгийн эрх, эрх чөлөөнд тус тус хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэцийн хохиролд 3,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдолтой, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хорих ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Д.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 жил 6 сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж зааснаар шүүгдэгч ***********нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахыг тэнсэх журмыг хэрэглэх үндэслэлгүй, түүнчлэн шүүгдэгчийг тэнсээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг шүүх заавал хэрэглэх зохицуулалт биш бөгөөд харин шүүхэд эрх олгосон заалт юм. Шүүгдэгч ***********хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн ч Эрүүгийн хуульд заасан 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч гомдолтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчид хорих ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***********2025.05.01-ний өдрөөс 2025.05.07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хагарч, эвдэрсэн iphone 11 загварын гар утсыг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ********* овогт *********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 6 (зургаа) сараар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хагарч, эвдэрсэн iphone 11 загварын гар утсыг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч *********** гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
Х.ОДБАЯР