Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 76

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                    А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Р.Атарцэцэг

      Нарийн бичгийн дарга                    Б.Урангоо нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Загдхорлоогийн Баттөрд холбогдох 201718000143 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүү, ээжийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, хуучин НААҮГ-ын байр 31 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар сум, 4 дүгээр цэцэрлэгийн манаач ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигин овогт Загдхорлоогийн Баттөр, /РД:МЮ76072470/,

 

  Шүүгдэгч З.Баттөр нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 6 дугаар баг, Шар 3 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Э.Энхтуулын эзэмшлийн “Приус 20” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 хаалга руу будаг цацаж, гуперийг нь чулуугаар зурах зэргээр гэмтээн 464.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч З.Баттөрийн 2017 оны 05-р сарын 25-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай эхнэр “Дельфин” зочид буудлын хажуу талд байрлах суудлын бүрээс оёдог газар оёдолчин ажил хийдэг байсан юм. Эхнэрийг маань 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь халчихсан юм. Тухайн үед эхнэрийн цалин гэж 175,000 төгрөг байсныг түүнийг ажиллуулж байсан Энхтуул өгөхгүй удаагаад байсан болохоор түүнд нь миний уур хүрээд байсан юм. Би 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар багийн нутаг Хас банкны урд талд байрлах өөрийн ээжийн оёдлын газарт засварын ажил хийж байгаад 16 цагийн үед гэртээ сүү хүргэж өгчихөөд эхнэртээ “манай ажлын хүний гэрт ус алдаад байна гэнээ, очиж туслачихаад ирье” гэж хэлээд гэрээсээ гарч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг Шарын 6 дугаар байрны баруун талаасаа 2 дугаар орцны 2 давхарт амьдардаг Энхтунгалагийн гэрт орсон юм. Тэдний гэрийн гал тогооны өрөөны угаалтуурын хэсгээр ус алдаж байсныг засаж дуусах үед 18 цаг өнгөрч байсан. Тэгээд Энхтунгалаг бид хоёр 1 шил 0,75 литрийн, 1 шил 0,5 литрийн “Цагаан” гэх нэртэй архи хувааж уусан бөгөөд архи дуусах үед 23 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэртээ харих санаатай тэдний гэрээс гарч байхад орцонд хаясан байсан хогон дунд шүршдэг будагны шавхруу байсныг харсан юм. Тэгээд өөрийн гэр лүү харих санаатай шарын 3 дугаар байрны урдуур өнгөрч байхад манай эхнэрийг ажлаас нь халж, цалин хөлсийг нь өгөхгүй байгаа Э.Энхтуулын тээврийн хэрэгсэл харагдахаар нь тухайн машиныг будгаар шүршчихье гэж санаад эргэж шарын 6 дугаар байрны орц руу орж хогон дээр байсан будагны шавхрууг авч гадагш гаран шарын 3 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын автомашины зогсоол дээр байрлах Энхтуулын “Приус 20” маркийн 24-80 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалганаас нь хойд тал хүртэл нь хаалганы бариулыг дайруулан шулуун татаж шүршсэн. Мөн чулууны үзүүртэй хэсгээр ард талын куперний зүүн талын хэсэг, хаалганы хэсэг зэргийг зурсан. Тухайн будагны сав болон чулууг гэртээ харих замдаа хаясан. Тэгээд гэртээ хариад унтаж амарсан. Будагны сав болон чулууг хаана хаясан талаараа санахгүй байна. Би өмнө нь мартаж санаад болсон хэргийг Энхтунгалагийн орцноос гарах үедээ шүршдэг будагны шавхрууг авч гаран Энхтуулын автомашин руу шууд очиж будгаар шүршиж, үзүүртэй зүйлээр зурсан гэж тайлбар өгсөн байна лээ. Э.Энхтуул манай эхнэрийг ажлаас халж цалин болох 175,000 төгрөгийг өгөлгүй удаасан шалтгааны улмаас би тээврийн хэрэгслийг нь тийм болгосон юм. Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш ихээр харамсаж байна. Тухайн үед бол надад ямар нэгэн хүн харагдаагүй. Надад үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Энхтуулд учирсан бүх хохирлыг бүрэн төлсөн байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

2. Шүүгдэгч З.Баттөрийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай эхнэр “Дельфин” зочид буудлын хажуу талд байрлах суудлын бүрээс оёдог газар оёдолчин ажил хийдэг байсан юм. Эхнэрийг маань 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь халчихсан юм. Тухайн үед эхнэрийн цалин гэж 175,000 төгрөг байсныг түүнийг ажиллуулж байсан Энхтуул өгөхгүй удаагаад байсан болохоор түүнд нь миний уур хүрээд байсан юм. Би 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар багийн нутаг Хас банкны урд талд байрлах өөрийн ээжийн оёдлын газарт засварын ажил хийж байгаад 16 цагийн үед гэртээ сүү хүргэж өгчихөөд эхнэртээ “манай ажлын хүний гэрт ус алдаад байна гэнээ, очиж туслачихаад ирье” гэж хэлээд гэрээсээ гарч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг Шарын 6 дугаар байрны баруун талаасаа 2 дугаар орцны 2 давхарт амьдардаг Энхтунгалагийн гэрт орсон юм. Тэдний гэрийн гал тогооны өрөөны угаалтуурын хэсгээр ус алдаж байсныг засаж дуусах үед 18 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэртээ харих гэтэл Энхтунгалаг намайг “ганц, ганц шар айраг уух уу” гэхээр нь би “шар айраг ууж байхаар ганц шил архи ууя” гээд Энхтунгалаг гадагшаа дэлгүүр яваад 0,75 литрийн архи авч ирж тухайн архийг хувааж уусан. Бид 2 тэр архийг уусны дараа би суугаараа унтаад 21 цагийн үед сэргээд дахиж нэг шил 0,5 литрийн архи авчруулж мөн бид 2 хувааж уусан юм. Уг архийг уусны дараа 23 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэртээ харих санаатай тэдний гэрээс гарч байхад орцонд хаясан байсан хогон дунд шүршдэг будагны шавхруу байсныг харсан юм. Тэгээд өөрийн гэр лүү харих санаатай шарын 3 дугаар байрны урдуур өнгөрч байхад манай эхнэрийг ажлаас нь халж, цалин хөлсийг нь өгөхгүй байгаа Э.Энхтуулын тээврийн хэрэгсэл харагдахаар нь тухайн машиныг будгаар шүршчихье гэж санаад эргэж шарын 6 дугаар байрны орц руу орж хогон дээр байсан будагны шавхрууг авч гадагш гаран шарын 3 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын автомашины зогсоол дээр байрлах Энхтуулын “Приус 20” маркийн 24-80 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалганаас нь хойд тал хүртэл нь хаалганы хэсэг зэргийг зурсан. Тэгээд гэртээ хариад унтаж амарсан. Будагны сав болон чулууг хаана хаясан талаараа санахгүй байна. Би өмнө нь мартаж санаад болсон хэргийг Энхтунгалагийн орцноос гарах үедээ шүршдэг будагны шавхрууг авч гаран Энхтуулын автомашин руу шууд очиж будгаар шүршиж, үзүүртэй зүйлээр зурсан гэж тайлбар өгсөн байна лээ. Э.Энхтуул манай эхнэрийг ажлаас халж цалин болох 175,000 төгрөгийг өгөлгүй удаасан шалтгааны улмаас би тээврийн хэрэгслийг нь тийм болгосон юм. Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш ихээр харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,

3. Шүүгдэгч З.Баттөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 20-нд ажил дээрээ засвар хийж байтал манай ажлын Энхтунгалаг дуудаад “ус алдаад байна, засаад өгөөч” гэж хэлэхээр нь очиж засаж өгсөн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад дууссан. Гэтэл Энхтунгалаг баярлаад нэг шил архи хувааж уусан. Тэгээд дахиж нэг шил архи уучихаад би унтаад 23 цагт сэрээд гэрээс нь гараад явж байтал Энхтуулын машин харагдсан. Тэгэхээр нь хогон дээр байсан будагны шавхруугаар Энхтуулын машины 2 хаалгыг шүршээд, чулуугаар зурсан. Манай эхнэр Энхтуулын оёдлын газар 2016 оны 9 сараас эхэлж ажилласан. Бүтэн цалин өгч байгаагүй мөртлөө 2017 оны 4 сард цалинг нь өгөөгүй байж ажлаас нь халсан. Түүнд жаахан гомдоод явж байсан. Тэгээд машиныг нь таньдаг болохоор таарахаараа ийм хэрэг хйичихлээ. Энэ хэргийг хийснээ эхнэртээ хэлээгүй. Гэтэл маргааш өдөр нь ажил дээр байж байхад эхнэр “чи юу хийчихсэн юм бэ? цагдаагийн газраас чамайг хайгаад байна” гэхээр нь өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн. Хохиролд нь 1.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.   ...гэх мэдүүлэг,

   4. Хохирогч Э.Энхтуулын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 13 минутын орчимд төмөр замын вокзал руу очиж таксинаас дайвар авч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 3 дугаар байранд гэртээ ирж өөрийн 24-80 СЭҮ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслээ байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулаад гэртээ орж амарсан юм. Маргааш өглөө нь буюу 2017 оны 05 дугаар сарын 22-нб өглөө 09 цаг өнгөрч байх үед миний таньдаг хүн над руу утасдаад “чиний машины зүүн талын 2 хаалгыг будаг болгочихсон байна” гэж хэлсэн бөгөөд би гэрээс гараад хартал миний тээврийн хэрэгслийн зүүн 2 талын хаалга, хаалганы бариул, крылоны хэсэг, зүүн ард талы куперний зүүн хэсгийг үзүүртэй зүйлээр зурчихсан байсан. Би 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед машинаа зогсоол дээр байрлуулах үед бол миний машиныг будгаар будагдаагүй байсан. Би 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Мандал суманд ажилтай хэд хоног байсан бөгөөд тэр хугацаанд миний ээж оёдлын газраа хариуцаж үлдсэн бөгөөд тэр хугацаанд Мөнхжаргалыг ажлаас нь чөлөөлсөн юм билээ. Ямар шалтгааны улмаас ээж Мөнхжаргалыг ажлаас нь чөлөөлсөн талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөнхжаргал ажлаас гарахдаа цалингаа бодуулсан бөгөөд түүний цалин гэж 170,000 төгрөг орчим байсан юм. Тухайн мөнгө төгрөгийг нь өгч чадаагүй байхад Мөнхжаргал над руу утасдаад “цалингаа авъя” эгж хэлэх үед нь би мөнгө муутай байсан учир “дараа тэгж байгаад өгнө” гэж хэлээд хойшлуулаад байсан юм. Тухайн асуудлаас болж Мөнхжаргалын нөхөр Баттөр надад муу санаад миний тээврийн хэрэгслийг будаж, үзүүртэй зүйлээр зурсан байх. Би тухайн хүнийг Мөнхжаргалын нөхөр гэдгээр нь л мэднэ. Тухайн хүнтэй өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Мөн өр авлагатай, өс хонзонтой зүйл огт байхгүй. Тус тээврийн хэрэгсэл “Хаан банк”-ны эзэмшилд байдаг юм. Би 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хаан банкны салбартай зээлийн гэрээ байгуулж урьдчилгаа 1,600,000 төгрөг өгснөөр “Тоёота Приус 20” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр лизингээр худалдан авсан юм. Одоогоор гэрээний нөхцлийн дагуу зээлийг хугацаанд нь бүрэн төлж байгаа. Тухайн үед Мөнхжаргал “эцсийн хугацаа 5 дахь өдөр шүү, өгөхгүй бол би дараагийн арга хэмжээнд орно” гэсэн утгатай мессеж над руу илгээсэн юм. Тухайн мессежийг тухайн үед нь устгачихсан юм. Миний хохирлыг Баттөр бүрэн төлсөн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,

5. Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Одын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Э.Энхтуул 2017 оны дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны гааль тооцооны төв дээр ирж 10.800.000 төгрөгний “Тоёота Приус 20” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн 15 хувь буюу 1.620.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж манай банкнаас 9.180.000 төгрөгний зээл авч лизингээр тухайн машиныг худалдан авсан юм. Нэг сард манай банкинд 348.700 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар төлөх зээлийн гэрээ байгуулсан байгаа. Одоогоор сар бүр заасан хугацаанд зээлээ бүрэн төлж байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийг өөрийн нүдээр харсан бөгөөд тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Надад болон манай байгууллагад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 17-р ху/,   

6.Хохирогч Э.Энхтуулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн хүсэлтэнд: З.Баттөр нь 2017 оны 05-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө миний эзэмшлийн 24-80 СЭҮ дугаартай “Приус 20” маркийн автомашиныг гэмтээж хохирол учруулсан. Иймд хохирол болох нэг сая төгрөг бүрэн төлж барагдуулсан байх тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тодорхойлов.  ...гэх,

7. Гэрч З.Баттүвшингийн 2017 оны 05-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...З.Баттөр миний доод талын дүү байгаа юм. Баттөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1194 онд төгсөж, 21 жилийн цэргийн алба хаасан. 2014 оноос Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгт харуулын ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Тус хугацаанд байгууллагынхаа шилдэг алба хаагчаар хүртэл шалгарч байсан. Зан харилцааны хувьд даруу төлөв, дуу цөөтэй, хүнд их тусархуу хүн байгаа юм. Ийм хэрэгт шалгагдаж байгаад нь би хувьдаа их харамсаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

8. Гэрч Б.Мөнхжаргалын 2017 оны 05-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр манай нөхөр З.Баттөр 12 цагийн үед Сүхбаатар сумын “Хас банк”-ны урд талд байрлах оёдлын газрын засварын ажилд туслалцах гэж явсан. Өдөр 16 цагийн үед надад сүү авчирч өгчихөөд “манай ажлын газрын нэг хүний гэрт ус алдчихсан байна гэнэ, очиж тусаллаа” гэж явсан. Тэгээд гэртээ ирэхгүй байж байгаад шөнө 00 цаг өнгөрч байх үед гэртээ согтуу ирээд унтаж амарсан. Хаагуур хэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэгслэснээ надад хэлээгүй. Би Энхтуулын автомашины суудлын бүрээсний оёдлын газарт ажилладаг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Энхтуулын ээж намайг ажлаас гаргасан. Тухайн үед надад өгөх ёстой цалин гэж 175,000 төгрөг байсан бөгөөд тэр мөнгийг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй байгаа. Тэр талаар манай нөхөр мэддэг байсан юм. Энхтуул миний цалинг өгөхгүй байгаад нөхөр уурлаад 2017 оны 05 дугаар сарын 21-ний шөнө Энхтуулын цагаан өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг будгаар шүршиж, үзүүртэй зүйлээр зурсан талаараа надад цагдаагийн байгууллагад шалгуулж байх үедээ хэлсэн. Баттөр бид хоёр 2011 оноос гэр бүл болоод өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бид хоёрын дундаас нэг хүү гарсан. Одоо хүү маань 6 настай. Манай нөхөр . 2014 оноос Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгт харуулын ажилд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнуулж байсан. Зан харилцааны хувьд даруу төлөв даруу, хүнд тусархуу, ажилсаг, үр хүүхэд, хань ижил бидэндээ хайр халамж сайтай хүн байгаа юм.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,

9. Гэрч М.Баасанбатын 2017 оны 05-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...З.Баттөр бид 2 нэг байгууллагад ажилладаг. З.Баттөр манай байгууллагад 2014 оноос эхлэн ажиллаж байгаа. Тэр цагаас эхлэн Баттөрийг тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Энэ ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, мужааны ажилд их сайн, ажилсаг залуу байгаа юм. Нэг удаа Сэлэнгэ аймгийн жуух бичгээр шагнуулж байсан. Зан байдлын хувьд даруу, нийтэч, өөрөөсөө дээгүүр албан тушаалтан болон ахмад настай хүнийг хүндэлдэг, эвдрээгүй зан араншинтай залуу гэж миний хувьд боддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

10. Гэрч А.Хүрэлсүхийн 2017 оны 05-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: З.Баттөр манай байгууллагад 2014 оноос эхлэн ажиллаж байгаа. Тэр цагаас эхлэн Баттөрийг тодорхой хэмжээгээр мэддэг болсон. Энэ ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, мөн архи согтууруулах ундааны зүйл барагтаа хэрэглээд байдаггүй, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн муухай зан араншин гаргаад байдаггүй. Тийм хэрэг хийсэн гэдэгт нь одоо хүртэл итгэхгүй, гайхаж байгаа.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

11. Гэрч Э.Энхтунгалагийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр амралтын өдөр байсан учир би гэртээ өнжсөн. Тухайн өдөр манай гал тогооны өрөөний угаалтуурын доод талаас ус алдаад байсан учир Баттөр рүү 16 цагийн үед утасдаад “гал тогооны өрөөний угаалтуураас ус алдаад байгааг засаад өгөөч, ирэх боломж байна уу” гэж хэлэхэд Баттөр “за за удахгүй, очлоо” гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй Баттөр манай гэрт ирсэн бөгөөд манай гал тогооны угаалтуурыг засах гэж хэсэг оролдож байгаад 18 цагийн үед засаж дууссан юм. Засаж дууссаны дараа би Баттөрд “ганц, ганц шар айраг авч уух уу” гэж асуухад Баттөр “2-лаа шар айргаар яах вэ, ганц шил архи уучих уу” гэж хэлэхээр нь би дэлгүүрт орж нэг шил 0,75 литрийн архи авчирч тухайн архиа хувааж уусан. Тус архийг ууж дуусгаад Баттөр суугаагаараа хэсэг унтсан бөгөөд 21 цаг өнгөрч байх үед эргэж сэрээд “найзынх нь дотор жаахан муу байна” гэж хэлэхээр нь би дахин 0,5 литрийн архи авчирч хувааж уугаад архийг арай дуусгалгүй үлдээсэн. Тэгээд Баттөр “гэртээ харьж амарна” гэж хэлээд манай гэрээс гараад явсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Баттөр манайхаас гарсны дараа бид нар унтаж амарсан. Тухайн үед Баттөр манай гэрт сангийн багаж болох түлхүүртэй ирсэн. Өөр ямар нэгэн эд зүйлгүй байсан. Баттөр төлөв даруу, нийтэч, томоотой, тусархаг хүн байгаа. Мөн архи согтууруулах ундааны зүйл барагтаа хэрэглээд байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн муухай зан араншин гаргаад байдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

12. Гэрч Д.Эрдэнэчимэгийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед гэртээ байж байхад миний охин Энхтуулын машиныг “хэн нэгэн будгаар будчихсан байна” гэхээр нь гэрээс гараад хартал миний охины 24-80 СЭҮ улсын дугаартай “Приус 20” маркийн цагаан өнгийн автомашины зүүн талын 2 хаалга, зүүн талын крылоны дээд хэсэг зэргийг чернилэн ягаан өнгийн будгаар будчихсан байсан. Мөн ард талын буперний зүүн талын хэсгийг болон зүүн талын 2 хаалганы хэсгийг үзүүртэй зүйлээр зурчихсан байсан. Манай охин Энхтуул бид 2-той хамт ажиллаж байсан Мөнхжаргал гэх эмэгтэй байсан бөгөөд тухайн эмэгтэй ажлаа хийхгүй, ажил цалгардуулах зэрэг зохисгүй үйлдэл гаргаад байхаар нь би тэр эмэгэйг ажлаас нь гаргачихсан юм. Мөнхжаргал ажлаас гарсныхаа дараа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай ажлаар ирээд “Энхтуул эгчтэй уулзана, цалин мөнгөө авмаар байна” гэж хэлэхээр нь би “Энхтуулыг ирэх үед нь цалингаа өөрөөс ав” гэж хэлээд явуулсан. Тэр шалтгааны улмаас Мөнхжаргалын нөхөр болох Баттөр гэх эрэгтэй миний охины тээврийн хэрэгслийг будгаар будаж, зурсан юм шиг байна лээ. Баттөр гэх хүнийг нэг удаа харсан. Гэхдээ сайн таньдаггүй байсан. Миний охин Энхтуул хүний үгэнд оромтгой, хүний үгнээс гардаггүй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

13. Гэрч Д.Золзаяагийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Мөнхжаргалыг танина. Харин түүний нөхргийг бол харж байгаагүй. Мөнхжаргал надтай хамт “Түвшин-Эрдэнэ” ХХК-нд оёдолчин ажил хийж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Манай оёдлын газрын захирал Энхтуулын ээж  Эрдэнэчимэг эгчийн хэлж байгаагаар ажилдаа хайнга хандсан, ажил цалгардуулсан гэж ажлаас нь чөлөөлсөн гэсэн. Мөнхжаргал ажлаасаа гарснаасаа хойш нэг удаа ирж “цалингаа авна” гэж Эрдэнэчимэг эгчтэй уулзаад явсан. Тухайн үед цалинг нь өгөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Энхтуулын тээврийн хэрэгслийн хажуу талыг хэн нэгэн будгаар будаж, зарим газрыг нь зурсан байсан. Энхтуул янз бүрийн зангүй. Хэн нэгнийг ялгаварлаад байдаггүй. Шударга зантай эмэгтэй юм. Бид нарыг ажиллуулсан цалин хөлсөө цаг хугацаанд нь өгчихдөг. Харин ямар учраас Мөнхжаргалын цалин хөлсийг өгөөгүй талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

14. Гэрч Т.Ганцэцэгийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Мөнхжаргалыг танина. Харин түүний нөхрийг бол харж байгаагүй. Мөнхжаргал надтай хамт “Түвшин-Эрдэнэ” ХХК-нд оёдолчин ажил хийж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Манай оёдлын газрын захирал Энхтуулын ээж  Эрдэнэчимэг эгчийн хэлж байгаагаар ажилдаа хайнга хандсан, ажил цалгардуулсан гэж ажлаас нь чөлөөлсөн гэсэн. Мөнхжаргал ажлаасаа гарснаасаа хойш нэг удаа ирж “цалингаа авна” гэж Эрдэнэчимэг эгчтэй уулзаад явсан. Тухайн үед цалинг нь өгөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Энхтуулын тээврийн хэрэгслийн хажуу талыг хэн нэгэн будгаар будаж, зарим газрыг нь зурсан байсан. Энхтуул хэн нэгэн хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй, зүй ёсны шаардлагаа тавьж, хийлгэх ёстой ажлыг маань хийлгэдэг хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

15. Гэрч Р.Энхтуяагийн 2017 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Мөнхжаргал, Баттөр нарыг танина. Зүгээр л танилууд байгаа юм. Нэг нэгнийхээ гэрээр орж гарцгаадаг юм. Би 2017 оны  05 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг өнгөрч байх үед Гэрэлт цогцолбор дээр гарсан бөгөөд тэндээсээ шууд Баттөрийн гэрт очсон юм. Тухайн үед тэдний гэрт хэсэг сууж зурагт үзэж байгаад 23 цагийн үед гэрээс нь гарч гэртээ харьсан. Би тэдний гэрээс явах үед Баттөр гэртээ ирээгүй байсан. Баттөр хаашаа ямар ажлаар явсныг Мөнхжаргалаас асуугаагүй. Би Баттөрийн гэрээр хааяа орж гардаг бөгөөд Баттөртэй нэг их харилцаж үзээгүй учраас түүний хувийн зан байдлын талаар мэдэхг зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

16. Гэрч О.Одонцэцэгийн 2017 оны 05-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх болон Баттөрийнх Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 031 тоот хашаанд байрлах 3 айлын байшинг түрээслэн суудаг юм. Тухайн өдөр Баттөр ах гэртээ байгаагүй. Харин Мөнхжаргал өөрийн гэртээ хүүтэйгээ байсан. Тэдний гэрт манай 2 хүүхэд орж хүүүтэй нь тоглох зэргээр тухайн өдөр өнгөрсөн. Шөнийн 00 цаг болох үед манай гэрийнхэн унтаж амарсан. Тухайн цаг хугацаанд Мөнхжаргал өөрийн гэртээ байсан. Баттөр ах тухайн орой гэртээ ирсэн ирээгүй талаар мэдэх зүйл байхгүй байна. Баттөр ах төлөв, даруухан, ажилсаг, хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй дөлгөөн хүн гэж миний хувьд боддог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

17. Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:

Эвдэрсэн эд анги,

Зардлын нэр

Эвдрэлийн

зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Хаалганы бариул 2Ш

Бага

30,000

Засах, өнгөлөх

2

Буфер/хойд/

Дунд

20,000

Засах

3

Хаалга /зүүн хойд/

Дунд

38,000

Засах

4

Хаалга /зүүн урд/

Дунд

38,000

Засах

5

Крыло /зүүн урд/

Дунд

38,000

Засах

 

Шууд зардлын дүн:

 

164,000

 

 

 

 

 

 

 

400гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

80,000

Материалын

 үнэ

 

Будах зардал

 

220,000

Ажлын хөлс

 

Эд анги солих

 

         0

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

         0

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

300,000

 

 

Нийт дүн:

 

464,000

 

гэх үнэлгээ /хх-ийн 30-р ху/,

 

Шүүгдэгч З.Баттөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 48-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 37-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 38-39-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 40-41-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 42-43-р ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 32–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 31–р ху/,/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх 35, 47-р ху/, Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49-р ху/, зэрэг болно.

 

 Шүүгдэгч З.Баттөр нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 6 дугаар баг, Шар 3 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Э.Энхтуулын эзэмшлийн “Приус 20” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 хаалга руу будаг цацаж, гуперийг нь чулуугаар зурах зэргээр гэмтээн 464.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, гэрч, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

         Шүүгдэгч З.Баттөрд холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч З.Баттөрийн үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохиролоо  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй.

   Энэ хэрэгт шүүгдэгч  З.Баттөр нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж  ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 292-р зүйлийн 292.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Загдхорлоогийн Баттөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баттөрийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баттөрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч З.Баттөр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баттөрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан З.Баттөрт сануулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан З.Баттөрт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

8. Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

9.Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН