Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/169

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, 

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Ат холбогдох эрүүгийн 2538000000177 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Бын А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2025 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн ****** сумын *** дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3,5 м3 хэмжээтэй модыг бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас),

Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хх-ийн 14-р хуудас),

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг битүүмжлэх тухай санал, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл (хх-ийн 15-17-р хуудас),

Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл (хх-ийн 18-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 21-р хуудас),

Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг  ******* гэдэг газраас өөрийн хэрэгцээндээ буюу өвөлжөөндөө жижиг байшин барих зорилгоор 9 ширхэг босоо мод унагаж, түүнийгээ 4 метрээр тайрч 26 ширхэг мод болгож бэлтгээд модны захад өөрийн биеэр чирч гаргаж ирээд захад нь хурааж орхисон байсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********** сумын *** дугаар багийн нутаг доод ****** гэх газарт иргэн Ац 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн байсан үйлдэлд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа мэдсэн. Б.А нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мод бэлтгэхдээ мод бэлтгэх өрхийн хэрэглээний гоожин авсан зүйл байхгүй. 2025 онд ********** сумын байгаль хамгаалах тасгаас *** дугаар багийн иргэдэд өрхийн ахуйн хэрэглээнд мод бэлтгэх эрхийн бичиг огт олгоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А нь ********** сумын ******* гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн талаар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А ахтай ********** сумын цагдаагийн кобан байранд таарахдаа уулзаж ярилцахдаа мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),

Хөвсгөл аймгийн *********** сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай: “...Б.Аын бэлтгэсэн модыг хэмжиж, чанар байдлыг тодорхойлоход хуучин, хуурай хэрэглээний дүнз мод болох нь тогтоогдов. 4 метрийн урттай, 26 ширхэг, хэрэглээний хуурай дүнз мод...*********сум ********* ************-р багийн нутаг “**************” гэдэг газар нь ойн сангийн 1-р муж, Ойн нөөцийн төлбөр 1-р муж, модны үнэ төгрөгөөр: 168,655 /бүх төрлийн хуурай мод/, итгэлцүүр: 1,8, модны хэмжээ м3: 3,5 м3, экологи эдийн засгийн үнэлгээ төг: 1,062,526...” гэх дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн *************** газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай: “...Модны төрөл: Хуурай шинэс мод /1 дүгээр муж/, экологи-эдийн засгийн үнэлгээ /мянган төгрөг/: 1,062,526 хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр-Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт: 3,187,578 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх- ийн 45-р хуудас),

****************** ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-925-12136 дугаартай: “...БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг нэртэй бензин хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 80,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 48-51-р хуудас),

Хаан банкны 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд 3,187,578 төгрөгийг шилжүүлсэн” гэх шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 67-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.А нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 1,062,526 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 3,187,578 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-р хуудас)-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч Б.А нь экологи эдийн засагт учирсан 3,187,578 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 67-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.А нь хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Хөвсгөл аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 8 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ат Хөвсгөл аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 8 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол 8 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгчид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000177 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 3.5 м³ буюу 26 ширхэг хуурай дүнз модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Аыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ат Хөвсгөл аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт 8 (найм) ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  Б.Ат хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ат анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2538000000177 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 3.5 м³ буюу 26 ширхэг хуурай дүнз модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 (наян мянга) төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хориргдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УУГАНБАЯР