| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/0082/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
05 04 18 05/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Батбаатарын 05 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн 50 дугаар яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* холбогдох эрүүгийн 53690104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч Ж.Батбаатар, шүүгдэгч Э.Нармандах, түүний өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1997 оны 08 дугаар сарын 7-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* Нармандах
Урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 04/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500, төгрөгийн торгох ялаар,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЦТ/1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1,, төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Нармандах нь ******* аймгийн ******* сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт 05 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 6-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн дараах нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно. Үүнд:
1. Хохирогч Ю.Октябрийн мэдүүлэг “...05 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 19 цагийн орчимд ажлаасаа ирээд хоолоо хийх гэж байсан чинь манай нөхөр Э.Нармандах гэртээ согтуу ирээд шууд намайг өшиглөөд чамайг ална гээд миний үснээс барьж байгаад баруун гараараа миний толгой хэсэгрүү нэлээн хэдэн удаа цохисон. Чи ах, дүү нараа дуудаад явдаг ах, дүү нарлуугаа яваарай, чи миний хамаг малыг барсан, чамаас болж малаа зарсан гэж хэлээд цохиод байсан. Тэгээд би зугтах гээд салж чадахгүй байж байгаад арай гэж салсан. Намайг чи хүүхдүүд олж ир гэхээр нь манай хажууд байх хадам ээжийн гэрлүү ороод хүүхдүүдээ харсан хүүхдүүд байхгүй байхаар нь хажуу хашаанд байх манай нөхөр Э.Нармандахын төрсөн ах гэрт ороход манай хүүхэд байсан. Манай нөхөр Э.Нармандах миний араас шууд ороод ирсэн. Э.Нармандах орж ирээд намайг чи гар гэртээ ор гэхээр нь би гэртээ ороод байж байтал удалгүй араас орж ирж намайг барьж аваад дахиад л толгойруу нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд хэсэг байж байгаад гараад ээжийнхээ гэрт орсон. Хэсэг хугацааны дараа манай хадам ээж гэртээ ирэхээр нь би ээжийнхээ хажууд арай намайг цохихгүй байх гээд хадам ээжийн гэрт орсон. Хадам ээжийн гэрт хадам ээж, манай нөхөр хоёр байсан. Би ээжийнд ороод зүүн талынх нь орон дээр суутал манай нөхөр Э.Нармандах шууд намайг цохих гээд дайрахад манай хадам ээж Э.Нармандахыг барьж аваад намайг чи гараад явчих гээд би гарч зугтаагаад буцаж Э.Ариунболд ахын гэрт ирээд нуугдаж байтал намайг хайгаад Э.Ариунболд ахын ар талын айлруу намайг хайгаад орсон. Тэгээд би зөрөөд цагдаа дээр очиж дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн -3 хуудас/,
. ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 05 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ХОВ075/15 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Ю.Октябрийн биед гэмтэл учирсан байна.
- Ю.Октябрийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын дунд хэсгийн зулгаралтууд, дээд уруулын зүүн хэсгийн гадна болон дотор хэсгийг хамарсан цус хуралт, дээд уруулын зүүн талын дотор хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар дээд хэсгийн зулгаралтууд, баруун гарын бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн мөрний урд хэсгийн цус хуралт, зүүн далны зүүн дунд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн зулгаралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Ю.Октябрийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ю.Октябрийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ю.Октябрийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
- Ю.Октябрийн биед учирсан дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 8-13 хуудас/,
3. Гэрч мэдүүлэгт: “...05 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр би жижүүр эмчээр ажиллаж байсан орой 3 цагийн орчимд Ю.Октябрь гэх эмэгтэй ирж үзүүлсэн. Биед нь үзлэг хийхэд нүүр хэсэг хавдсан, нуруу, бугалга хэсгээр зулгаралт гэмтэлтэй, зүрхний фульс өндөр, зүүн талын чих юм сонсохгүй байна гэсэн зовуурийн дагуу дурангаар чихний хөндийг дурандаж үзэхэд чихний хэнгэрэг хальсанд цус хуралт гэмтэл үүссэн байсан. Ю.Октябрь надад үзүүлэхдээ манай нөхөр Э.Нармандах намайг зодсон гэж хэлж байсан. Би хаашаа чинь яаж яаж цохисон бэ гэж асуухад нүүр хэсэгрүү олон удаа цохисон бас зүүн чих хэсэгрүү гараараа цохисон гэж хэлж байсан”/хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
4. Хохирогч Ю.Октябрийн дахин өгсөн мэдүүлэгт: “...Э.Нармандах намайг тэмцээнд ороод ирсэн чинь хардаж цохиж, зодсон. Э.Нармандах нь намайг цохиж, зодох үед манай хүү (4 настай), ( настай) хоёр байсан. Өөр хүн байгаагүй, Э.Нармандах орилж хашхирч байх үед хадам ээж гаднаас орж ирээд салгасан. Э.Нармандах бид хоёр 00 онд гэр бүл болж хурим найраа хийсэн. Хамт амьдраад 5 жил болж байна. Бид хоёр -4 насны хүүхэдтэй. Э.Нармандах урд өмнө намайг цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй”/хавтаст хэргийн 46-47 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах болон цагаатгах нотлох баримтыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж, үгүйсгэж байгаа эсэхийг шалгаж, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд Шүүгдэгч Э.Нармандах нь ******* аймгийн ******* сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт 05 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 6-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, биед нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын дунд хэсгийн зулгаралтууд, дээд уруулын зүүн хэсгийн гадна болон дотор хэсгийг хамарсан цус хуралт, дээд уруулын зүүн талын дотор хэсгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар дээд хэсгийн зулгаралтууд, баруун гарын бугалгын гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн мөрний урд хэсгийн цус хуралт, зүүн далны зүүн дунд хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн зулгаралт, зүүн гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Э.Нармандах нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч Л.Эрдэнцэцэг нь улсын яллагч Ж.Батбаатартай хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,
Уг зүйлийн дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хүний хүний эрүүл мэндэд халдсан идэвхитэй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Нармандахын цохисон үйлдэл болон хохирогч Ю.Октябрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, дур зорго, итгэл үнэмшлээ тулган хүлээлгэх, уур бухимдлаа гаргах гэх мэт сэдэлт зорилгоор зодох, догшин авирлаж харгис хэрцгий харьцах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэрэг байнгын, эсхүл нэг удаагийн шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлийн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 04 оны 10 дугаар сарын -ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар шүүгдэгч Э.Нармандах, хохирогч Ю.Октябрь нар нь гэрлэлтээ 00 оны 1 дугаар сарын 3-ны өдөр иргэний улсын бүртгүүлсэн байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ./хавтаст хэргийн 3 хуудас/
.4. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч Д.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Нармандах нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хохирогч Ю.Октябрьтай зүй бусаар харилцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Хохирогч Ю.Октябрь нь 05 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөгчид бичгээр гаргасан хүсэлтдээ “Э.Нармандахаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй” гэжээ./хавтаст хэргийн 5 хуудас/
Мөн түүнчлэн хохирогч Ю.Октябрь нь 05 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ “Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ./хавтаст хэргийн 48 хуудас/
3.. Иргэний нэхэмжлэгч нь 05 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ “Эрүүл мэндийн даатгалын сангаас Ю.Октябрийн эмчилгээний зардалд төлсөн , төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
“Төрийн банк” ХК-ийн 05 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.Нармандах нь 35, төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлжээ.
3.3. Дээрх бичмэл нотлох баримтаар хохирогч Ю.Октябрь нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Нармандах нь иргэний нэхэмжлэгч д учирсан хохирлыг нөхөн төлсөн үйл баримт тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Нармандахыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Нармандахын хувийн байдлыг тодорхойлж, эрх зүйн дүгнэлт хийхэд шаардлагатай иргэний үнэмлэхийн лавлагаа/хавтаст хэргийн 55 хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа/хавтаст хэргийн 56 хуудас/, 04 оны мал тооллогын лавлагаа/Э.Нармандах/, гэрч , Д.Алтантуяа нарын мэдүүлэг/хавтаст хэргийн 37-39 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хавтаст хэргийн 81 хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 04/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 83-85 хуудас/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЦТ/1 дүгээр шийтгэх тогтоол/хавтаст хэргийн 86-90 хуудас/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Дээрх нотлох баримтаар шүүгдэгч Э.Нармандахын энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт заасан хувийн байдлаас гадна 03 онд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдэж, 500, төгрөгийн торгох ялаар, 04 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, 1,, төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь тогтоогдоно.
4.. Шүүгдэгч Э.Нармандахын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
4.3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэжээ.
Шүүгдэгч Э.Нармандах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ю.Октябрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүү , нарын дэргэд үйлдэж, хуулийн дээрх хэсэгт заасан хүүхдийн эрхийг зөрчжээ.
4.4. Дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан шүүгдэгч Э.Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан 0, нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, төгрөгөөр торгох ял оногдуулав.
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан , нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, төгрөгөөр торгох ялыг сар тутам 300, төгрөгөөр 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* тайлбарлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36., 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Нармандахыг ,/хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,,/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан ,/хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,,/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 300,/гурван зуун мянга/ төгрөгөөр 9/ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ******* тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.Нармандах нь цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршгийн нөхөн төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, хохирогч Ю.Октябрь нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ