Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2022/00424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай /төлөөлөгч *******/,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 18,442,986 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 18,445,486 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дамбажав нар оролцов. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Борд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч  нь Ж.*******ид холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,442,986 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 18,445,486 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ж.******* нь -тай 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Э-15-00008598 дугаар зээлийн гэрээ байгуулж, 9,700,000 төгрөгийн авто машин унаж явах зээлийг 6 сарын хугацаатай 3,9 хувийн хүүтэй олгосон. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 1,751,465 төгрөг, зээлийн хүүд 378,00 төгрөг, нийт 2,129,765 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байна. Хугацаа хэтэрснээс хойш алданги нь 30,603,500 төгрөгийн алданги бодогдсоноос 3,971,268 төгрөг алдангийг тооцож төлүүлнэ. Иймд Зээлийн гэрээний үүргийн 18,442,986 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 18,445,486 төгрөг тус тус гаргуулах өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 дугаар сарын 31-нд иргэн Ж.*******той зээлийн гэрээ байгуулаад 6 сарын хугацаатай сарын 3,9 хувийн хүүтэйгээр зээл авсан байдаг юм. Зээлдэгч өнгөрсөн хугацаанд зээлийн үндсэн төлбөр нийт 2129765 төлснөөс, үндсэн зээлд 1746500 хүү нь болох 685425 төгрөгийг төлсөн гэж тооцож хассан байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 27-ны өдөр дуусаж зээлдэгч энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр болон нийт 18446486 төгрөгийг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар иргэн Ж.*******оос гаргуулах саналтай байна. Ж.*******ийн өөрийн 08 дугаар сарын 09-ны өдөр гаргасан зээлийн гэрээг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Ж.******* нь өөрөө зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. 2020 онд анх зээл олгоогүй, 2019 онд 12 сард зээл олгосон байдаг гэв.

 2. Хариуцагч Ж.******* хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 68 зээлийн төвийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна. Уг гэрээг хүчингүй гэж үзэж байгаа тул 2019 онд авсан зээлийн гэрээг дахин нягталж 68 зээлийн төвөөс анх хийсэн гэрээ гаргуулах. Тухайн үед хариуцаж байсан гэх хүний тооцоо нийлсэн акт зэргийг гаргуулж өгнө үү. 2021 оны 05 дугаар сарын 22-нд хийсэн гэрээг дахин шалгахаас гадна 2022 оны 03 дугаар сарын 22-нд хийгдсэн нотариатын баталсан гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их мөнх наран ХХК 68 зээлийн төв нь Ж.*******ид 2020 оны 05 сарын 31-нд 9,700,000 төгрөгийн зээл олгосон гэх зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээ нь учир дутагдалтай яагаад гэвэл хамтран зээлдэгч үндсэн зээлдэгч хамтдаа гарыг үсэг зурж байж баталгаажих ёстой. Ж.******* өөрөө мөнгөө төлөөгүй надаас нэхээд байдаг, би энэ мөнгийг өөрөө төлөөд байдаг. Яагаад Ж.******* төлөөгүй вэ гэхээр Их мөнх наран барьцаалан зээлдүүлэх төвөөс Ж.*******ийн дансанд мөнгө ороогүй, бэлнээр аваагүй байдаг. Хамтран зээлдэгч гарын үсэг зурснаар зээлийн гэрээ баталгаажих ёстой. Тийм учраас гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байна, 2019 оны 12 сарын 10-нд 10 сая төгрөгийн зээл авсан гээд байгаа. 2019 оны 4 сарын 8-нд 2 сая 500000 төгрөг төлсөн байдаг. Дараа нь лавлаад асуухад. 2020 оны 05 сарын 31-ний өдөр эцсийн тооцоогоо хийгээд 3,700,000 төгрөг үлдсэн байсан. 3700000 төгрөг үлдсэн байхад яагаад над дээр 9,700,000 төгрөгийн тооцоо хийчхэв гэхээр 2019 онд авсан зээлийн алданги хүүг нэмээд ийм гарсан гэж хэлдэг. Тийм учраас би гарын үсэг зурахгүй гэж хоорондоо маргалдаж 2020 оны 05 сарын 31-ээс хойш 7 сая шахам төгрөг төлсөн байгаа. Тэгэхээр би энэ тооцоог дууссан байна гэж үзэж байна гэв.

 3. Нэхэмжлэгч -иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 000022002 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн З-15-00008598 дугаар зээлийн гэрээ, Ж.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн хүүгийн тооцоолол гэх баримт, Баянхонгор аймаг дах 68 зээлийн төвд гэх 2 ширхэг баримт, хариуцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримт, 000004531 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч Ж.*******оос иргэний үнэмлэхний хуулбар, Ж.*******ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 177 хуудас, зээлийн төлбөрийн хуваарь гэх баримт, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн З-15-00008598 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ф-15-00008598 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/, итгэмжлэл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн

5. Шүүхээс хариуцагч Ж.*******ийн хүсэлтээр ХААН банк ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5225/01/445 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 68 зээлийн төв 0008598 дугаартай гэрээ, -ийн 20222 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, ХААН банк ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5225/10/476 дугаар албан бичиг, хавсралт Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч -аас хариуцагч Ж.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 7,948,535 төгрөг, хүүд 6,520,183 төгрөг, алдангид 3,974,268 төгрөг, нотариатын зардалд 2500 төгрөг, нийт 18,445,486 төгрөгийг гаргуулахаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ж.*******оос нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн мөнгийг бодитоор хүлээн аваагүйгээс гадна зээлээ төлсөөр байхад илүү мөнгө нэхэмжилсэн, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлсэн мөнгийг буцаан төлж байсан үйл баримтад хэн аль нь маргахгүй боловч зээлийн гэрээний нөхцөл, буцаан төлсөн зээлийн мөнгөний хэмжээнд маргаантай байна.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагч Ж.*******ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9,700,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлийн хугацаа дууссанаас үл хамаарч зээлийг бүрэн төлж дуусах хүртэл гэрээнд заасан хүүг нэмэж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох, мөн зээлдэгчийн эзэмшлийн beiben маркийн 0585БНХ улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулжээ.

Хариуцагч Ж.*******оос 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн 9,700,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, өмнөх зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор суутган авсан, мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох тул гэрээ хүчин төгөлдөр бус хэмээн тайлбарлах боловч гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсээр ирсэн байна.

Нэхэмжлэгч талаас 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнээс өмнө зээлийн гэрээний харилцаатай байсныг хүлээн зөвшөөрч, тус зээлийн гэрээний үүргийг сольж, шинээр зээлийн гэрээ байгуулсан үндэслэлээр 2020 оны гэрээг үндэслэн гэрээний үүргийг шаардсан хэмээн тайлбарлаж, Ж.*******ийн 2019 оны 12 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөгийн зээлийг хугацаанд төлж чадахгүй байгаа тул гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн бичгээр гаргасан хүсэлтийг /1хх-33/ хэрэгт хавсаргажээ.

Хэргийн дээрх нөхцөл байдал, талуудын тайлбараас үзвэл, зээлдэгч Ж.******* нь 2019 оны гэрээний үүрэгт 9,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, зээлийн төлбөрөө хугацаанд нь биелүүлэх боломжгүй шалтгаанаар гэрээг сунгуулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаж байсан үйл баримтыг хариуцагч талаас үгүйсгэж чадахгүй байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож, гэрээний нөхцөлийг шинэчлэн тогтоох замаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцааны зээлдүүлэх журмаар олгох зээлийн гэрээний шинэ үүрэг үүссэн гэж дүгнэх нь үндэслэлтэй байна.

Ийнхүү зээлдүүлэгч 9,700,000 төгрөгийн зээлийн мөнгийг өмнөх зээлд нь суутган авсныг зээл олгогдсонд тооцох бөгөөд бодитоор мөнгийг шилжүүлэн өгөөгүй ч Ж.*******ийн гүйцэтгэх ёстой байсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, зээлийн үлдэгдлийг хаасан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийг гүйцэтгэлийн хүлээн авсан үндэслэлээр өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, мөн зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж зааснаар 2020 оны гэрээний үүрэг болон солигдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ж.******* өөрийн хүсэлтийн дагуу гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2020 оны гэрээний мөнгөн хөрөнгөөр хааж дуусгавар болгосон, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 6 сарын хугацаанд сард 3.9 хувийн хүүг төлөх нөхцөлтэйгөөр 9,700,000 төгрөгийг, хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдүүлэгч -д буцаан төлөх үүргийг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Харин нэхэмжлэлд хариуцагч Ж.*******ийг зээлийн үндсэн төлбөрт 1,751,465 төгрөг, хүүд 378,300 төгрөг, нийт 2,129,765 төгрөгийн төлөлт хийсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ж.*******ийн Хаанбанк ХХК дахь 5103046873 дугаарын данснаас 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 48,500 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 146,500 төгрөгийг, мөн өөрийн ээж *******гийн Хаанбанк ХХК дахь 5009302814 дугаарын данснаас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,940,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10,600 төгрөг /1хх-70-71/, төрсөн дүү Ж.Буман-Аюушийн Хаанбанк ХХК дахь 5247215205 дугаарын данснаас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,255,000 төгрөгийг /2хх-154/ тус тус нэхэмжлэгч -ийн Хаанбанк ХХК дахь 5431220044 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн шүүхээс хариуцагчийн бэлнээр мөнгө шилжүүлэн авч байсан тооцооны хуудсыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг хангахад нэхэмжлэгч -аас шүүхэд ирүүлсэн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /1хх-46/ гэх баримтад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 552,900 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 376,372 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20,728 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 801,465 төгрөгийн орлого тус тус нэхэмжлэгч -д орсон болох нь тогтоогдох ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн зээлийн нийт үнийн дүнгээс хасахыг дэмжсэн, үүнээс гадна бэлнээр зээл төлөгдсөн огноо нь дансаар шилжүүлсэн хугацаатай зөрүүтэй байх тул талуудын маргаангүй тус баримтыг үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү хариуцагч Ж.*******ийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлсөн нийт зээлийн мөнгийг нэмэж тооцоход 7,152,065 төгрөгийн /48,500+146,500+1,940,000+2,000,000+10,600+1,255,000+552,900+376,372+20,728+801,465/ төлөлт хийгдсэн.

Иймд гэрээнд заасан 9,700,000 төгрөгийн үндсэн зээл, түүний 6 сарын хүү 1,366,207.74 төгрөг, нийт 11,066,207.74 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээс хариуцагч Ж.******* нь 7,152,065 төгрөгийн зээлийг буцаан төлсөн байх тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэлд 3,914,142.74 төгрөгийг шаардах эрхтэй, 5,400,600 төгрөгийн гэрээний үүргийг илүү нэхэмжилсэн байна.

Харин нэхэмжлэлд дурдсан 6,520,183 төгрөгийн хүүгээс 5,153,975.26 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү /зээлийн хүү 1,366,207.74 төгрөгийг хассан / байх бөгөөд мөн алданги 3,974,268 төгрөг нэхэмжилсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болох тогтоогдов.

Зээлдүүлэгчийн эрх зүйн байдлаас хамаарч зээлийн гэрээний төрлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл -ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа байх ба тус компанийн аливаа зээлийн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан гэрээний төрөлд хамаарахаар байна.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл бөгөөд барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцэтгэлийг сонгохдоо зөвхөн барьцаа хөрөнгөөр хангуулах арга, журмыг хэрэглэх талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т тодорхойлон заажээ.

Ийнхүү барьцаалан зээлдэх газар нь хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үүргийг хангуулдаг учир үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэх боломжгүй, улмаар алданги тооцох үүрэг үүсдэггүй байна.

Гэтэл нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалах бус тус газрын үндсэн үйл ажиллагааны чиглэлд нийцэхгүй өмчлөлийг шилжүүлэх фидуцийн гэрээ гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх бөгөөд фидуцийн гэрээ байгуулснаар хуульд заасан журмын дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх боломжгүй болж, хугацаа сунжирсан нь өөрийнх нь үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах боломжгүй тохиролцоог хийжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлсон. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга, талууд гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлүүлэхээр тохиролцож болох хэдий ч дараах нөхцөлийг харгалзах ёстой.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг байна.

Иймд дээр дурдсанаар нь хариуцагч Ж.*******ид зээл олгохдоо фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон, улмаар хуулиар тодорхойлсон бүрэн эрхийнхээ хүрээнд хийвэл зохих үйл ажиллагааг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хийгээгүй буюу барьцаа хөрөнгө байхгүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон гэж үзэх тул алданги тооцох хуульд заасан урьдчилан нөхцөл бүрдээгүй, алданги шаардах эрхээ алджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй атлаа зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээнд заасан хувийг хүүг төлнө хэмээн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээдийн эрхийн хүрээнд зээлийн нөхцөлийг тохиролцож, зээлдүүлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардахаар, зээлдэгч нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон нь хуульд нийцээгүй, хариуцагч Ж.*******оос шаардсан 5,153,975.26 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүү үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс алдангийн 3,974,268 төгрөг, 5,153,975.26 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүүд холбогдох хэсэг барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны чиглэлд нийцэхгүй, хариуцагч Ж.*******оос нэхэмжлэх эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нотариатын зардал 2500 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй тул хангах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Ж.*******оос 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн үлдэгдэлд 3,914,142.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү нэхэмжилсэн 5,400,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,153,975.26 төгрөг, алданги 3,974,268 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос нэхэмжлэлийн хангасан дүнгээр 77624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Ж.*******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,917,142.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ихмөнх Наран ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 14,525,843.3 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос 77624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ