Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00993

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/00993

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.*******/РД: ./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С. Улаанбаатар спорт менежмент ХК/РД: /-д холбогдох,

 

Б-16 тоот ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Төмөрбаатар овогтой ******* би нь 2020 оны 6 сарын 22-ны өдөр******* ХК-ийн Санхүү төлөвлөлт, бүртгэлийн газарт Эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалд, Б-40 тоот тушаалын хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон.

Миний бие ажиллах хугацаандаа аливаа зөрчил дутагдал гаргасан зүйлгүй, тогтвор суурьшилтай ажил үүргээ гүйцэтгэж байсан ба хамт ажиллаж байсан ажилчид нотолно.

2021 оны 8 сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 9 сарын 6-ны өдөр ажилдаа орсон. Ажилдаа орсоноос хойш холбогдох газруудын уулзалтад удирдлага, бусад мэргэжилтэнтэй хамт оролцож байсан. 9 сарын 9-ний өдөр 17 цаг 14 минутад тухайн өдрийн уулзалтаас ирэхэд Хүний нөөцийн менежер Х.Цэрэнханд Гүйцэтгэх захирал Б.Тамирын 2021 оны 9 сарын 8-ны өдрийн Б-16 тоот тушаалыг бичгээр хүлээлгэн өгсөн. Ажил олгогч тал 9 сарын 10-ны өдрөөр ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажпаас гэнэт халсан.

Иймээс ажлаас үндэслэлгүй халсан тул******* ХК-ийн Санхүү төлөвлөлт, бүртгэлийн газрын Эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Т.******* миний бие******* ХК-д холбогдуулан******* ХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 тоот Ажлаас үндэслэлгүй халсан албан тоотыг хүчингүй болгуулж, Эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Хариуцагч******* ХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг тус тус нэмэгдүүлэн гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Т.*******ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр шинээр тоолно гэж заасан. Нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардаж аваад тэр өдөртөө нэхэмжлэлийг дахиж гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримт, бичгээр өгсөн хариу тайлбар, шүүхэд гаргасан тайлбараар хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна гэж үзэж байна. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б16 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг баримтлаагүй, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлаагүй нь процессын хувьд алдаатай байна. Иймээс Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй тушаал гэж үзэхгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн бичгээр хариуцагч талын ярьж байгаа зүйл нотлогдохгүй байна, харин хандив тусламж хүссэн хүсэлт явуулсан болох нь харагдаж байна. Хавтаст хэрэгт Т.*******ыг буруутгах нотлох баримт авагдаагүй байна. Мөн Т.*******ыг хөдөлмөрийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Т.*******ын өмгөөлөгч Х.Наранзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.*******ын ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Ажил олгогчоос гаргасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б16 тоот тушаал хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Ажил олгогчоос гаргаж байгаа эрх зүйн акт нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, тодорхой, сахилгын шийтгэл оногдууж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа асуудал нь хөдөлмөрийн тухай хуультайгаа нийцсэн байх ёстой. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг заасан байх бөгөөд 38.1-т хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална, 38.1.1-т ажилтан санаачилсан, 38.1.2-т ажил олгогч санаачилсан гэж тус тус заасан байдаг. Тиймээс хариуцагчийн үндэслэл болгож буй хуулийн зүйлчлэл тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд ажлаас халагдсан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1 сарын цалинг 1,698,139 төгрөгөөр тооцож, 7 сарын цалин 11,886,973 төгрөг, 1 өдрийн цалинг 77,188 төгрөгөөр тооцож, 14 хоногийн цалин 1,080,632 төгрөг, нийтдээ 12,967,605 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах. гэв.

 

Хариуцагч******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.*******ын тус шүүхэд гаргасан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн******* ХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 тоот ажлаас үндэслэлгүй халсан албан тоотыг хүчингүй болгуулж, эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадам-ыг 2025 оны 9 дүгээр сард, 2017 оны 268 дугаар тогтоолоор Зүүн Азийн залуучуудын II наадам-ыг 2023 онд тус тус зохион байгуулахаар тогтож олон улсын өмнө өндөр хариуцлагатай, эрхэм хүндэт үүргийг манай улс хүлээсэн байдаг.

Энэхүү наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 154 дүгээр тогтоолын 2-т Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит компанийг байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасугай. гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн******* ХК байгуулах тухай 65 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит тус компани/төсвийн байгууллага/ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Олон улсын спортын наадмын бэлтгэл ажлын хүрээнд 89х62м хэмжээ бүхий 19 метр өндөртэй 3-н блокоос бүрдсэн, орох гарах 8 гарцтай, хагас зоорьтой 22 авто машины дулаан зогсоолтой, олон улсын стандартад нийцсэн заалтай, 2070 хүний суудалтай VIP 6 өрөө бүхий 120 хүний суудалтай, тамирчдын хувцас солих 4 өрөө, нийт 60 ортой зочид буудлын 14 өрөө, нэг дор 100 хүний багтаамжтай фитнес заал, 200 хүн хүлээн авах ресторан бүхий хүчин чадалтай Спортын төвийн барилга-ын бүтээн байгуулалтын ажпыг 2020 онд эхлүүлж 55 хувийн гүйцэтгэлтэй бүтээн байгуулалтын ажил явагдаж 9,6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Энэхүү Спортын төвийн барилга-ын ажлыг 2022 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа боловч хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэний улмаас товлосон хугацаанд ашиглалтад орохгүй байх, наадмын бэлтгэл ажил тасалдах бодит нөхцөл бий болсон. Учир нь холбогдох дээд байгууллагад Спортын төвийн барилга-ын ажлыг холбогдох төсвийн хамт боловсруулж хүргүүлэх чиг үүргээ ажилтан Т.******* нь хэрэгжүүлээгүй тул ажлаас халах сахилгын шийтгэлийг хуулийн дагуу ногдуулсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №32 Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар Т.*******ыг ажилд томилох тухай Улаанбаатар спорт менежмент ХК-ийн захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б-52 дугаар Т.*******ыг жинхлэн томилох тухай Улаанбаатар спорт менежмент ХК-ийн захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №32 Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №32 Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №32 Нууц хадгалах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Ажил хүлээлцэх маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 01/1868 тоот Нийслэлийн Засаг даргын Санал хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 91 тоот Улаанбаатар спорт менежмент ХК-ийн албан бичиг, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 105 тоот Улаанбаатар спорт менежмент ХК-ийн Хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын А-27 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал болон Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар Зүүн Азийн залуучуудын 2 дугаар наадам зохион байгуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар Олон улсын спортын наадам зохион байгуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар Улаанбаатар спорт менежмент ХК-ийг байгуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дугаар Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах журам батлах тухай тушаал, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Улаанбаатар спорт менежмент ХК-д холбогдуулан 2021 оны 9-р сарын 08-ны өдрийн Б-16 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 12,967,605/арван хоёр сая есөн зуун жаран долоон мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Улаанбаатар спорт менежмент ХК нь холбогдох дээд байгууллагад Спортын төвийн барилга-ын ажлыг холбогдох төсвийн хамт боловсруулж хүргүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс Эдийн засагч-Нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар тушаалын болон 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн Б-52 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №32 Хөдөлмөрийн гэрээний болон Хавсралт-2-3-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлд тусгах Спортын төвийн барилга-ын ажлын төсвийн саналыг боловсруулж хуулийн хугацаанд хүргүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс цуцалсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 5 дугаар зүйлийн 5.2Ажил олгогч нь ... энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ ... заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй., 131 дүгээр зүйлийн 131.1Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ ... зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131.1.3ажлаас халах. гэж заасан.

 

Ажил олгогч нь ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа хэлбэр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөвхөн тухайн хуульд заасан үндэслэлээр цуцална.

 

Хариуцагчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа хууль зүйн үндэслэлийг тусгаагүй байх тул уг тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар зөрчил гаргасан болох нь тодорхой бус байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 дугаар тушаалд нэхэмжлэгч нь Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлд тусгах Спортын төвийн барилга-ын ажлын төсвийн саналыг боловсруулж хуулийн хугацаанд хүргүүлээгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2, Хөдөлмөрийн гэрээний 3.1.2, Ажлын байрны тодорхойлолтын 2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-27 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6-ийн 6.2.2-т Ажлын байрны тодорхойлолт, удирдлагаас өгсөн ажил үүргийг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж ... аливаа зөрчил, дутагдалгүй ажиллах. гэжээ.

 

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №32 Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.1.2-т Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ цаг тухайд нь чанартай, хангалттай гүйцэтгэх., №32 Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1 Ажлын байрны тодорхойлолтын 2-ын 2.3-т Шаардлагатай төсвийн саналыг боловсруулан хуулийн хугацаанд ... яаманд, нийслэлд хүргүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх, гэжээ.

Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөө-ий төсөлд хариуцсан ажил үүргийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний саналаа хавсралтаар бэлтгэн хүргүүлсэн болох нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №91 албан бичгийн болон түүний Хавсралт 1, 2, 3, 4-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №91 албан бичгийн Хавсралт 1, 2, 3, 4-т зааснаар хариуцагч нь Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд Улаанбаатар-2023 Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах ажлын хөрөнгийн эх үүсвэрийг тусгах саналаа хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 3-ын 3.2, 3.4-т зааснаар Гүйцэтгэх захирал нь компанийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах тухай, ерөнхий нягтлан бодогч нь ажил үүргийн дагуу болон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа тухай бүр Гүйцэтгэх захиралд танилцуулах тухай заажээ.

 

№32 Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1 Ажлын байрны тодорхойлолтын IV-ийн 1-т зааснаар нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэрийг гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч гэжээ.

 

№32 Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1 Ажлын байрны тодорхойлолтын 2-ын 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь шаардлагатай төсвийн саналыг боловсруулах үүрэгтэй байх боловч Хөдөлмөрийн дотоод журмын 3-ын 3.2, 3.4-т зааснаар ерөнхий нягтлан бодогч, гүйцэтгэх захирал нар нь төсвийн саналыг батлах эрх, үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөө-ий төсөлд саналаа хүргүүлсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид Спортын төвийн барилга-ын ажлын төсвийн саналыг боловсруулж тухайн саналд тусгах үүрэг өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирал нь Нийслэлийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөний төсөлд өгөх саналаа баталгаажуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн болох нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №91 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид Спортын төвийн барилга-ын ажлын төсвийн саналыг боловсруулж Нийслэлийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөний төсөлд өгөх саналд тусгах үүргийг хэзээ, ямар эрх бүхий албан тушаалтан өгсөн болон нэхэмжлэгч нь уг ажил үүргийг зөрчсөн болохыг хариуцагч хэрхэн шалган тогтоож, хэлэлцсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 дугаар тушаалд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно., 128 дугаар зүйлийн 128.1Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Эдийн засагч-нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хариуцагчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б-16 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, цаашид Б-16 дугаар тушаал эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг Б-16 тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл буюу ажлын 37/гучин долоо/ хоног, 6/зургаа/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас нийт 12,967,605/арван хоёр сая есөн зуун жаран долоон мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11637 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө нь тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж дахин шинээр тоологдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ыг хариуцагч******* ХК-ийн Эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч******* ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэмцэх олговорт нийт 12,967,605/арван хоёр сая есөн зуун жаран долоон мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, хариуцагч******* ХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч хариуцагч******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 222,431 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ыг хариуцагч******* ХК-ийн Эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч******* ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэмцэх олговорт нийт 12,967,605/арван хоёр сая есөн зуун жаран долоон мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, хариуцагч******* ХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч хариуцагч******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 222,431 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ