Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

 

 

 

 

 

  2025       05        22                                          2025/ШЦТ/166

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,     

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,   

Хохирогч, шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Хохирогч, шүүгдэгч****************, түүний өмгөөлөгч Д.Буяндалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В********гийн М********,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П*******ын Ч********* нарт холбогдох эрүүгийн 25380000****** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар баг өвөлжөөний газарт зуслангийн хашаа барилаа гэх шалтгаанаар маргалдан****************г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч**************** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар баг өвөлжөөний газарт зуслангийн хашаа барилаа гэх шалтгаанаар маргалдан ***************ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар баг өвөлжөөний газарт зуслангийн хашаа барилаа гэх шалтгаанаар маргалдан****************г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч**************** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар баг өвөлжөөний газарт зуслангийн хашаа барилаа гэх шалтгаанаар маргалдан ***************ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 1-р хуудас), хохирогч****************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч ***************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Д*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас), гэрч Н.Д********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас), гэрч Г.М********ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас), гэрч Б.Э********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 27-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 31-34-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч ***************,**************** нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.  

Энэ хэргийн улмаас шүүгдэгч**************** нь хохирогч ***************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч *************** нь хохирогч****************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч *************** нь шүүгдэгч****************гээс, хохирогч**************** нь шүүгдэгч ***************аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч****************г хохирогч ***************т, шүүгдэгч ***************ийг хохирогч****************д тус тус төлөх төлбөргүй гэж үзэв. 

Мөн иргэний нэхэмжлэгч Ж.Т******* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт шүүгдэгч****************гээс 315,084 төгрөгийг, шүүгдэгч ***************аас 115,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч ***************,**************** нар нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шилжүүлгийн баримт (хх-ийн 106-р хуудас), Хаан банкны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримт (хх-ийн 107-108-р хуудас) зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч В********гийн М********ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П*******ын Ч*********гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч П.Ч*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б********* овогт В********гийн М********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З********* овогт П*******ын Ч*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В********гийн М********ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П*******ын Ч*********г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************,**************** нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 25380000****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************,**************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

               

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР