Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/01201

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сары 18 өдөр

181/ШШ2022/01201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******/РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК/РД: /-д холбогдох,

 

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс 31,415,000 төгрөгийн үнэ бүхий барилга, сантехникийн материалыг албадан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөрт нийт 24,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* миний бие 2019 оны 05-р сарын 16-ны өдөр хариуцагч******* ХХК-ийн эзэмшилийн 100 айл төвийн 8-р павилоныг түрээслэн орж, 2019 оны 08-р сарын 16-ныг хүртэл хэвийн ажиллуулж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллуулах боломжгүй болж 1 cap орчим худалдаа хийж чадаагүй юм.

Ингээд биеийн байдал дээрдэхгүй байсан тул хойшид түрээслэх боломжгүй боллоо бэлэн мөнгө байхгүй тул бараанаасаа онгоогүй 1 cap орчимын түрээсийн мөнгийг гарган өгч үлдэгдэл бараагаа авья гэхэд зөвшөөрөөгүй бөгөөд намайг оруулахгүй, битүүмжилсэн гээд ахин нэг cap болсон.

Би бараагаа авахаар нилээн хэд очсон боловч хариуцах хүн олдохгүй утсаар менежертэй ярихад захиралтай уулз, би мэдэхгүй гэж хэлсэн.

Иймд захиралтай утсаар хэд хэд ярьсан ч тодорхой шийдвэр гаргахгүй явсаар 3 сарын дараа бараанаасаа аваад зараад мөнгө төлж болно гэсний дагуу би бараагаа авья гэхэд тийм юм байхгүй гээд барааг минь өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Миний хувьд ажиллаж байсан хугацааны түрээсийг бүгдийг өгсөн ба хариуцагч компаниас болж бүтэн жил 30 гаран сая төгрөгөө түгжүүлж хүнд байдалд ороод байна.

Одоо дээрх бараа бүрэн бүтэн тоо ширхэгээрээ байгаа эсэх нь эргэлзээтэй юм.

Учир нь хариуцагч компаний ажилчид дур мэдэн намайг байлцуулахгүйгээр хаалга үүдийг онгойлгож орж, гарч битүүмжилсэн байдаг.

Иймд тус 8-р павилонд байгаа 30 гаран сая төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч компанид үлдээж 31,415,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа тул шүүх надад олгохыг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* миний бие 2019 оны 05-р сарын 16-ны өдөр хариуцагч******* ХХК-ийн эзэмшилийн 100 айл төвийн 8-р павилоныг түрээслэн орж 2019 оны 08-р сарын 16-ныг хүртэл хэвийн ажиллуулж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллуулах боломжгүй болж 1 cap орчим худалдаа хийж чадаагүй юм.

Ингээд биеийн байдал дээрдэхгүй байсан тул хойшид түрээслэх боломжгүй боллоо, эм тариа гээд бараагаа зарж чадаагүй болохоор бэлэн мөнгө байхгүй тул бараанаасаа онгоогүй 1 cap орчимын түрээсийн мөнгийг гарган өгч үлдэгдэл бараагаа авья гэхэд зөвшөөрөөгүй бөгөөд намайг оруулахгүй, битүүмжилсэн гээд ахин нэг cap болсон.

Би бараагаа авахаар нилээн хэд очсон боловч хариуцах хүн олдохгүй утсаар менежертэй ярихад: захиралтай уулз, бид мэдэхгүй гэж хэлсэн.

Иймд захирадтай утсаар хэд хэд ярьсан ч тодорхой шийдвэр гаргахгүй явсаар 3 сарын дараа бараанаасаа аваад зараад мөнгө төлж болно гэсний дагуу би бараагаа авья гэхэд тийм юм байхгүй гээд барааг минь өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Миний хувьд ажиллаж байсан хугацааны түрээсийг бүгдийг өгсөн ба хариуцагч компаниас болж бүтэн жил 30 гаран сая төгрөгөө түгжүүлж хүнд байдалд ороод байна. Одоо дээрх бараа бүрэн бүтэн тоо ширхэгээрээ байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь хариуцагч компаний ажилчид дур мэдэн намайг байлцуулахгүйгээр хаалга үүдийг онгойлгож орж гарч хураасан байдаг.

Гэсэн ч өөрийн санаж байгаа тооцоо, баримт, актуудаас үзхэд тус өгөхгүй байгаа бараа нь тухайн үеийн ханшаар бодоход 31,415,000 төгрөгийн үнэтэй байсан ба одоо үнэ нь өсч бүр илүү болсон.

Тус компанийг шүүхэд өгсөнөөс хойш 18 cap болж байгаа бөгөөд надад учирч буй хохирол өдөр ирэх тусам нэмэгдэж би бараа авахаар эргэлтийн хөрөнгөд авсан зээлээ төлж чадалгүй муу зээлдэгч болсоны дээр багагүй хэмжээний анзын өрөнд орж шүүхээр төлөхөөр шийдвэр гарсан.

Ийм байхад одоог хүртэл миний барааг өгөхгүй байгаад гомдолтой байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшилээс барааг албадан гаргуулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс 31,415,000 төгрөгийн үнэ бүхий барилга, сантехникийн материалыг албадан гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй. 2019 оны 8-р сарын 16-ны өдрөөс хойш ******* очоогүй байсан. 2019 оны 9-р сард павильоноос спикер авахаар очиход цойжны голыг сольсон байсан. Захирал нь барааг чинь нэг жил болгоод өгнө, барааг чинь авна гэсэн байсан. гэв.

 

Хариуцагч Алтайсайхан ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Д.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 4-р сарын сүүлээр өдөр болгон шахуу орж ирж, яаралтай павильон гаргаж өгөөч гэж гуйж гувшсаных нь дагуу миний бие тухайн үед өөрийн оффисийн өрөөний хажуугийн 8-р павильоныг өмнөх түрээслэгчээс нь яаралтай суллуулан оруулсан юм. Гэтэл ингэж яаран сандран гүйж байсан нь манай өөдөөс харсан Материал Хаус гэж дэлгүүрт лангууныхаа сүүлийн 5 сарын түрээсийг өгөлгүй луу унжиж, алданги тооцуулж, эцэстээ хөөгдөн гарч ирсэн байсан болохыг миний бие бүр сүүлд нь мэдсэн юм. Энэ бүгдээс эргүүлэн бодоход энэ хүн хэр хариуцлагатай хүн бэ, хэр шударга хүн бэ гэдгийг харуулж байгаа юм.

Ийнхүү ******* нь cap бүрийн 16-нд ирэх сарын түрээсийн төлбөрөө өгч байхаар 2019 оны 5-р сарын 16-наас тус 100 Айл Төв дэлгүүрийн 2-р давхарт 28м2 талбайтай П-8 дугаар павильоныг түрээслэн ороод эхний сарын /5.16-6.16/түрээс 700,000/долоон зуун мянган/ төгрөгийг 2019.05.16-ны одөр, дараагийн сарын /6.16-7.16/ түрээс 750,000 төгрөгийг 17 хоног хоцроон 2019.07.03-ны өдөр, гуравдах сарын /7.16-8.16/ түрээсийг бүтэн cap хоцруулан байж 8.16-нд олон дахин шаардуулан байж төлжээ.

******* 2019.08.16-с хойш эдүгээг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөө өгөлгүй оргон зугтааж, утсаа авахгүй, дугаарыг өөрчлөн алга болоод байгаа юм. Энэ хүнтэй холбогдох гэж манай дэлгүүрийн менежер өдөр болгон шахуу утас руу нь залгаж, сураглаж ирсэн билээ. Энэ хүн зөвхөн манай дэлгүүрийн түрээсийн төлбөрөөс гадна олон хүнд их хэмжээний өр, зээл тавьсан учир 100 Айл төвөөр ирж чадахгүй оргон зайлж алга болоод байсан юм. ******* нь 100 Айл Төв, Материал Хаус дэлгүүрт ажилладаг хэд хэдэн хүнээс олон сая төгрөгийг худал үнэн хэлж, хууран мэхэлж аваад оргон алга болсон байгаа юм. Ганцхан жишээг дурдахад, манай 100 Айл Төв дэлгүүрийн 2 давхарт хажуу зэргэлдээх П-12 дугаар павильон түрээслэгч Цолмонбаатар /утас:9910- 7912-аар гэрчийн мэдүүлэг авах/-ын эхнэрээс 15 сая төгрөг зээлж авчаад өгөхгүй, 100 Айл Төвөөр орж ирэлгүй өдийг хүргэж байна. Энэ бүгдээс харахад *******ы эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж ярьж байгаа нь огт худал бөгөөд Цолмонбаатарын хэлж буйгаар удаах нэгэн заль нь болно.

Тэрээр дэлгүүр дээр нилээд хэдэн удаа очсон боловч хариуцах хүн олдохгүй гэж нэхэмжлэлдээ огт худал юм бичжээ. Манай дэлгүүр өдөр бүр онгойж, манай менежер Д.Онон/утас: 9910-9534-аар гэрчийн мэдүүлэг авах/ өдөр бүр энэ хүнийг олж, түрээсийн төлбөр мөнгөө авах гэж хөөцөлдөж ирсэн юм. Манай дэлгүүр одөр бүр хариуцах хүнтэй, захирал миний бие ч өдөр бур ажил дэзрзэ байгааг дэлгүүрийн хүмүүс гэрчлээд өгнө. Энэ өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд түрээслэгч ******* нэг ч удаа ирж надтай уулзаж, түрээсийн төлбөр мөнгөө яаж барагдуулах талаар ярилцаагүй юм. Энд нэг л юм яригдах бөгөөд энэ хүн өдий хүртэл дэлгүүрийн талбайг ашиглаж ирсэн төлбөрөө төлөх ёстой. Өөрөө ирж худалдаа, наймаа хийгээгүй ч агуулах болгон олон сараар бараа таваараа хадгалсан төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Тус компани өмгөөлөгч хөлсөлж, бие даасан сөрөг нэхэмжлэл гарган, 2019 оны 8-р сарын 16-наас 2020 оны 8-р сарын 16 хүртэлх худалдаа, үйлчилгээний зориулалтаар павильон ашиглуулсан түрээсийн төлбөр 9,000,000/есөн сая/ төгрөг, 2020 оны 8-р сарын 16-наас 2020 оны 10 сарын 16 хүртэл бараа таваарыг нь буулган хадгалж байгаа төлбөр болох 500,000/таван зуун мянган/ төгрөг, нийт 9,500,000/есөн сая таван зуун мянган/ төгрөгийн бие даасан сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Манай компани энэ хүнийг ажлын байраар хангаж, орлого олох боломжийг бүрдүүлж өгчөөд байтал өөрөө ирж, ажил төрлөө хийгээгүй, өөрөө худалдаа наймаагаа хийгээгүй ялаа хүнд үүрүүлж, одоо чи энэ үлдэгдэл барааг энэ өндөр үнээр худалдаж ав гэсэн утгатай нэхэмжлэл гаргаж байгаад эгдүү хүрч байна. Энд олон юм яригдах учиртай. Нэгдүгээрт, энд үнэхээр 30 сая төгрөг хүрчих бараа байхгүй нь фото зургаас харахад нотлогдоно. Эсвэл, зарагдахгүй болохоор нь хаяад явсан гологдол бараагаа хэтэрхий өндрөөр үнэлж /барааг өртгөөр нь үнэлэх ёстой тухай яригдана/ 30 сая гэсэн тоо гаргачаад, манайхыг худалдан авахыг тулгаж сууж байна гэж бодохоос өөрцгүй. Хоёрдугаарт, Ш. Энхсайханы павильоны түлхүүрийг энэ хавар /4-р сард шиг санаж байна/ хажуугийн П-7 дугаар павильоны түрээслэгч Дуламрагчаа/утас: 8801-6141 гэрчийн мэдүүлэг авах/-гийн нөхөр Цэеэ гэж залуу надад өгсөн байдаг. Ингэж, хөндлөнгийн гуравдагч хүмүүст түлхүүрээ өгч, олон cap жил өөрөө орж, гарч/эсвэл түлхүүр өгсөн хүнээрээ бараа таваараа гаргуулдаг ч байсан байхыг үгүйсгэхгүй/ явсан байж, тийм ийм юм улдээсэн, тэдэн сая төгрөгийн бараа байгаа гэж худал үнэн юм бичиж тулгах нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд хэдэн тоо ширхэгтэй ямар бараа хэнд, хэзээ хүлээлгэж өгсөн нь тогтоогдохгүй юм.

Жишээ нь, 11-р павиьоны Өнөрзаяа/утас: 8600-3223/гэж түрээслэгч ч мөн орж өөрийн бараа, таваар гэж 00-ын суултуур гэх мэт ариун цэврийн өрөөний тоноглолууд гаргасан гэж яригддагтул гэрчийн мэдүүлэг авч тодруулах шаардлагатай.

Бид энэ хүнийг хүндэтгэн, хүлээцтэй хүлээсний эцэст 2020 оны 8-р сарын дундуур/сүүлийн түрээсээ өгснөөс бүтэн 12 сарын дараа/ хаяж явсан цөөн тооны барааг нь буулган хураасан юм. Энд нотлох баримтаар хүргүүлсэн 4ш фото зураг нь тухайн үед хэдэн ширхэг бараа таваар ямаршуу байдалтай байсныг гэрчилнэ. Фото зургаас харвал, ихэнх хана нь бараа тавааргүй хоосон байсан байна. Бараагбуулган хураасан манай ажилтанууд болох Н.Ганбаатар/утас:9902-4000, Ц.Уранчимэг утас:9574-8622/ нарыг дуудан гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй гэж бодож байна.

Энэ олон сарын хугацаанд ирж уулзалгүй манай түрээсийн төлбөрийн үлдэгдлээ яаж төлж барагдуулах талаар огт ярилцаагүй байж одоо 30 гаран сая төгрөгийн бараа орхисон, түүнийг хариуцагч компанид хүчээр үлдээ, надад мөнгийг нь гаргуулж өг гэж огт утга учиргүй нэхэмжлэл шүүхэд гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй тул *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2019 онд түрээслэх павильон/лангуу/ гаргаж өгөөч гэж хүсэлт тавьсан бөгөөд үүний дагуу******* ХХК-ийн захирал Б.Энх-Амгаланбаатар би өөрийн компанийн 100 Айл Төв барилгын материалын дэлгүүрийн 2-р давхарт байрлах, 15м2 талбайтай П-8 дугаар павильоныг 2019 оны 5 дугаар сарын 16-наас эхлэн сарын 750,000/долоон зуун тавин мянган/ төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, *******ыг оруулж, орлого олох ажлын байраар хангасан байдаг юм. ******* нь наймдугаар павильонд орж, үйл ажиллагаагаа явуулж, 2019.5.16-2019.6.16-ныг хүртэлх эхний сарын түрээсийн төлбөр болох 700,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 2019.6.16-2019.7.16-ныг хүртэлх 2 дахь сарын түрээсийн төлбөр 750,000 төгрөгийг төлөх ёстой хугацаанаасаа 17 хоног хоцроож 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр, 2019.7.16-2019.8.16 хүртэлх гурав дахь түрээсийн төлбөрийг бүтэн cap хоцроон байж, олон дахин шаардуулан байж 2019.8.16-нд төлсөн бөгөөд үүнээс хойш буюу 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр манай компанид огт төлөлгүй, утсаа авахгүй, утасны дугаараа өөрчлөн зугтаж алга болсон.

Бидний зүгээс *******тай холбогдож түрээсийн төлбөрөө авах гэж хөөцөлдөж, энэ хүнийг байнга сураглаж ирсэн юм. Гэтэл түрээслэгч ******* нь гар утасны дугаараа сольж, биднээс зугтаж, өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд нэг ч удаа ирж уулзаж, манайд төлөх түрээсийн төлбөрөө яаж төлж барагдуулах талаар ярьж байгаагүй бөгөөд ******* нь түрээсийн төлбөрөө төлөлгүй, манай павильоныг орхиж явахдаа надад павильоны түлхүүрийг өгөлгүй, павильоныг хүлээлгэж өгөлгүйгээр өөр хүнд түлхүүрийг үлдээж, павильонд өөрийнхөө цөөн хэдэн бараа, эд зүйлсийг үлдээгээд явсан байдаг болно. ******* нь манайд түрээсийн төлбөрийн өртэй тул үүнийгээ өөрөө мэдээд барьцаанд бараа, эд зүйлсээ үлдээж, түрээсийн төлбөрөө төлөхөөр ирэхдээ павильон үлдээгээд явсан бараа, эд зүйлсээ авч явна гэж бид ойлгож байгаа. Түүний үлдээгээд явсан бараа, эд зүйлсийг бид фото зургаар баримтжуулан, хурааж хайрцаг саванд хийж, павильонд нь үлдээсэн бөгөөд одоо ч бараа, эд зүйлс нь павильонд нь хураалттай байгаа юм.

Бид энэхүү павильоныг бусдад түрээслүүлж орлого олдог бөгөөд *******аас болж, бүтэн 2 жил түрээсийн төлбөрөө авч чадалгүй хохирч, мөн өнөөдрийг хүртэл *******ы үлдээсэн бараа, эд зүйлсийг хадгалж, бусдад түрээслүүлж чадалгүй, олох ёстой байсан орлого, санхүүгээр хохирч байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэх зарчмын талаар заасан бөгөөд 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан.

Мөн, хариуцагч ******* нь өөрөө түрээсийн болон хадгалалтын зардал буюу мөнгө хэмнэх замаар бусдын павильоныг үнэ төлбөргүй, түрээсийн төлбөр төлөлгүй ашигласан.

******* нь манай павильоныг түрээсэлж байсан болох нь хангалттай нотлогдох бөгөөд эхний 3 удаагийн түрээсийн төлбөрийг манайд төлсөнөөс хойш өнөөдрийг хүртэл огт түрээсийн төлбөр төлөлгүйгээр манай павильонд бараа, зүйлсээ хадгалуулж, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа энэ цаг үед компанийг хохироож байгаа болох нь тодорхой байгаа болно.

Иймд, бид анх 1 сарын түрээсийн төлбөрийг 750,000 төгрөг гэж тохиролцсоноор 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх нийт 22 сарын түрээсийн төлбөр болох 16,500,000 төгрөгийг хариуцагч *******аас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд, хариуцагчаас түрээсийн төлбөр болох 16,500,000/арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, манай компанид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн ******* нь Аптайсайхан ХХК-ийн 100 айл төвийн 2-р давхарт байрлах, 28м2 талбайтай П-8 дугаар павилоныг 2019 оны 5 дугаар сарын 16-наас эхлэн сарын 750,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түрээслэсэн. ******* нь манай павилоныг түрээслэж үйл ажиллагаагаа явуулж эхний 3 сарын түрээсийн төлбөрийг бидэнд төлж, үүнээс хойш 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр манай компанид огт төлөлгүй, үнэ төлбөргүйгээр манай павилонд бараа материалаа хадгалуулж, утсаа авахгүй, утасны дугаараа өөрчлөн зугтаж алга болсон.

Бидний зүгээс *******тай холбогдож түрээсийн төлбөрөө авах гэж хөөцөлдөж, энэ хүнийг байнга сураглаж ирсэн юм. Гэтэл түрээслэгч ******* нь гар утасны дугаараа сольж, биднээс зугтаж, өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд нэг ч удаа ирж уулзаж, манайд төлөх түрээсийн төлбөрөө яаж төлж барагдуулах талаар ярьж байгаагүй бөгөөд ******* нь түрээсийн төлбөрөө төлөлгүй, манай павилоныг орхиж явахдаа бидэнд павилоны түлхүүрийг өгөлгүй, павилоныг хүлээлгэж өгөлгүйгээр огт өөр хүнд түлхүүрийг үлдээж, павилонд өөрийнхөө бараа, эд зүйлсийг үлдээгээд явсан байдаг болно.

Бид өөрсдийн павилоныг бусдад түрээсэлж орлого олдог бөгөөд *******аас болж бүтэн 2 жил түрээсийн төлбөрөө авч чадалгүй хохирч, мөн өнөөдрийг хүртэл *******ы үлдээсэн бараа, эд зүйлсийг хадгалж, бусдад түрээсэлж чадалгүй, олох ёстой байсан орлого, санхүүгээр хохирч байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэх зарчмын талаар заасан бөгөөд 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлд Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих талаар заасан бөгөөд 496.2-д Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа зөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд уүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй. гэж заасан.

******* нь өөрөө түрээсийн болон хадгалалтын зардал төлөхгүйгээр өөрийн хөрөнгийг хэмнэх замаар бусдын павилоныг үнэ төлбөргүй, түрээсийн төлбөр, хадгалалтын зардал төлөлгүй ашигласан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд талууд анх 1 сарын түрээсийн төлбөрийг 750,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд өмнө нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл нийт 22 сарын түрээсийн төлбөр 16,500,000 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилсэн байгаа бөгөөд одоо уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 10 сарын түрээсийн төлбөр 7,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр болох 7,500,000 төгрөгийг гаргуулж, манай компанид олгож сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Нэхэмжлэгч ******* явахдаа******* ХХК-д түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй, өмчийн эзэнд, өмчлөгчид хүлээлгэж өгөөгүй, хажуу павильоны хүндээ өгсөн. Хэд хэдэн удаа хүн явуулж павильоноос юм авахуулсан. Түрээсийн төлбөрөө төл гэсэн шаардлагыг тавьсан. ******* өөрийн зардлыг хэмнэх санаа зорилго агуулж байна. Шударга ёсны үүднээс бид эд хөрөнгийг нь барьцаалсан. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан барааны жагсаалт, фото зураг, 2015 оны 06 сарын 16-ны өдрийн дугаар 015/002 Дистрибьюторын гэрээ, Б/58 дугаар Цацрагийн хяналтын лабораторийн шинжилгээний дүн, 2019 оны 05 сарын 05-ны өдрийн Зарлагын баримт, Бүрэнбилэг ХХК-ийн үнийн санал, 2019 оны 08 сарын 21-ний өдрийн Бараа хүлээлцсэн акт, хариуцагчийн баримтаар гаргасан 2019 оны 04 сарын 28-ны өдрийн Түрээсийн төлбөр, алданги төлөх тухай Мэдэгдэл, бараа материалын фото зураг, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №П-01 Түрээсийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №П-11 Түрээсийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №П-03 Түрээсийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №П-03 Түрээсийн гэрээ, фото зураг, шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу томилсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Үнэлгээний тайлан, гэрч Ц.Дуламрагчаа, гэрч Д.Онон, гэрч Я.Өнөрзаяа нарын гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан 31,415,000/гучин нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийн үнэ бүхий барилга, сантехникийн материалыг албадан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан түрээсийн төлбөрт 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ХХК нь цөөн тооны барааг нь буулган хураасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгч ******* нь түрээслэгчийн гэрээ анханаасаа хийгээгүй байдаг, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хариуцагчийн 100 айл төв барилгад 8-р павильоныг сантехникийн хэрэгсэл, ПиПиАр/PPR/ холбох хэрэгсэл худалдах зориулалтаар эзэмшиж, ашигласан болох нь зохигчийн тайлбар, сантехникийн хэрэгслийн фото зураг, гэрч Ц.Дуламрагчаа, гэрч Д.Онон, гэрч Я.Өнөрзаяа нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар зохигчид эд хөрөнгө түрээслэх тухай хэлцэл хийсэн болох нь зохигчийн тайлбар, сантехникийн хэрэгслийн фото зураг, гэрч Ц.Дуламрагчаа, гэрч Д.Онон, гэрч Я.Өнөрзаяа нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 8-р павильоныг бодитоор эзэмшиж, ашигласан болох нь зохигчийн тайлбар, гэрч Ц.Дуламрагчаа, гэрч Д.Онон, гэрч Я.Өнөрзаяа нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Зохигчид 8-р павильоны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх нэг сарын түрээсийн төлбөрийг 700,000/долоон зуун мянга/ төгрөгөөр, дараачийн сарын төлбөрийг 750,000/долоон зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, гэрч Я.Өнөрзаяагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 8-р павильоны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэг сар орчим худалдаа хийж чадаагүй, нэг сар орчмын түрээсийн мөнгийг өгч, үлдэгдэл бараагаа авъя гэхэд зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр хариуцагчаас 2019 оны байдлаар 31,415,000/гучин нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийн үнэ бүхий барилга, сантехникийн материалыг албадан гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй, эд хөрөнгийг барьцаалсан гэх үндэслэлээр барилга, сантехникийн материалыг өгөхөөс татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсэлж байсан 8-р павильонд 155/нэг зуун тавин тав/ нэр төрлийн, 7,505/долоон мянга таван зуун тав/ ширхэг бараа материал бодитоор байгаа болох нь сантехникийн хэрэгслийн фото зураг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Үүнд:

 

Сантехникийн PPR холбох хэрэгслийн жагсаалт

 

Хөрөнгийн нэр Марк Ашиглалтад Хэмжих Тоо

орсон огноо нэгж

1.

Холбогч /Муфьт/

S20

2019

ш

355

2.

Холбогч /Муфьт/

S63

2019

ш

35

3.

Холбогч /Муфьт/

S25

2019

ш

11

4.

Холбогч /Муфьт/

S40

2019

ш

87

5.

Холбогч /Муфьт/ Эм үзүүртэй

S20х1/2М

2019

ш

28

6.

Холбогч /Муфьт/ Эм үзүүртэй

S25x1/2М

2019

ш

143

7.

Холбогч /Муфьт/ Эм үзүүртэй

S32х1/2М

2019

ш

108

8.

Холбогч /Муфьт/Эр үзүүртэй

S25хЗ/4М

2019

ш

17

9.

Холбогч /Муфьт/ Эм үзүүртэй

S20x1/2F

2019

ш

15

10.

Холбогч /Муфьт/

S32x25

2019

ш

372

11.

Холбогч /Муфьт/ Эм үзүүргэй

S25х1/2F

2019

ш

129

12.

Холбогч /Муфьт/

S40x32

2019

ш

309

13.

Холбогч /Муфьт/ Эм үзүүртэй

S32x1/2F

2019

ш

170

14.

Булан

L20

2019

ш

45

15.

Булан

L32

2019

ш

29

16.

Булан /Эр үзүүртэй/

L32x1/2М

2019

ш

410

17.

Булан /Эм үзүүртэй/

L20х1/2F

2019

ш

48

18.

Булан /Эм үзүүртэй/

L32х1/2F

2019

ш

139

19.

Булан

L25х20

2019

ш

215

20.

Булан

L32х20

2019

ш

244

21.

Булан

L32x25

2019

ш

121

22.

Булан 45градус

L32

2019

ш

41

23.

Булан 45градус

L25

2019

ш

100

24.

Булан 45градус

L20

2019

ш

120

25.

Булан

L63

2019

ш

33

26.

Булан

L50

2019

ш

47

27.

Булан

L40

2019

ш

271

28.

Гуравлагч /Тройнизк/

Т40

2019

ш

76

29.

Гуравлагч /Тройнизк/

Т50х25

2019

ш

13

30.

Гуравлагч /Тройнизк/

Т40х32

2019

ш

64

31.

Гуравлагч /Тройнизк/

Т40х20

2019

ш

72

32.

Гуравлагч /Тройнизк/

Т40х25

2019

ш

102

33.

Гуравлагч /Тройнизк/

Т20

2019

ш

13

34.

Гуравлагч /Тройнизк/

T25

2019

ш

92

35.

Гуравлагч /Тройнизк/

Т32

2019

ш

88

36.

Гуравлагч /Тройнизк/ Эр

Т20х1/2М

2019

ш

289

37.

Гуравлагч /Тройнизк/ Эр

Т25х1/2М

2019

ш

261

38.

Гуравлагч /Тройнизк/ Эр

Т25х1/2М

2019

ш

20

39.

Гуравлагч /Тройнизк/ Эр

Т32х1/2М

2019

ш

36

40.

Гуравлагч /Тройнизк/ Эм

Т32х1/2F

2019

ш

60

41.

Гуравлагч /Тройнизк/ Эм

Т25х1/2F

2019

ш

307

42.

Гуравлагч /Тройнизк/ Эм

Т32х1/2F

2019

ш

215

43.

Гуравлагч /Тройнизк/

Т32х20

2019

ш

195

44. Гуравлагч /Тройнизк/

Т32х25 2019 2019 201

ш 47 474747

 

45. Гуравлагч /Тройнизк/

Т25х20 2019 2019

ш 306 306

 

46. Гуравлагч /Тройнизк/

Т63 2019 2019

ш 1 1

 

47. Гуравлагч /Тройнизк/

Т50 2019 2019 ш шгш шш ш

ш 12 12 1212

 

48. Гуравлагч /Тройнизк/

Т50х40 2019 2019 ш

ш 15 15

 

49. Гуравлагч /Тройнизк/

Т50х32 2019 2019 ш

ш 20 20

 

50. Бланслагч хаалт

Ф40 2019 2019 ш

ш 9 9

 

51. Бланслагч хаалт

 

 

 

 

 

Бланслагч хаалт

Ф25 2019 2019 ш

ш 26 26 26

 

52. Баланслагч хаалт

Ф20 2019

ш 9

 

 

53. Баланслагч хаалт

 

Ф50 2019

ш 17

 

               

54. Таг /заглушка/ 32 2019 ш 60

55. Таг /заглушка/ 20 2019 ш 98

56. Агааржуулалт муфьт S50 2019 ш 57

57. Агааржуулалт булан L50 2019 ш 44

58. Агааржуулалтын гуравлагч T50 2019 ш 141 59. Давуулагч Ф20 2019 ш 20

60. Давуулагч Ф32 2019 ш 76

61. Бөмбөлгөн хаалт Ф25 2019 ш 21

62. Бөмбөлгөн хаалт Ф40 2019 ш 7

63. Салдаг эм үзүүр S25/20 2019 ш 37

64. Салдаг Хаалт 20 2019 ш 3

65. Салдаг Хаалт 25 2019 ш 3

66. Салдаг Хаалт 15 2019 ш 2

 

Сантехникийн хэрэгслийн жагсаалт

 

Хөрөнгийн нэр Марк Хэмжих нэгж Тоо

1.  Агаар цэвэршүүлэгч гэрэл FOWDA ш 330

2.  Душны майга холбоос ш 27

3. Суултуурын дарагч сайн ш 2

4. Босоо душны ролик 2 дугуйтай саарал ш 6

5. Босоо душны ролик Зэс ш 8

6. Холигч нэг усны ш 4

7. Душны Холигч ванны Ком 1

8. Жакузны ванны цорго ш 7

9. Душны арын даруулгын боолт ш 40

10. Душны голын шилжүүлэг ш 10

11. Жакузны шүршүүрийн гаргалгаа ш 3

12. Агааржуулалтын уян хоолой 70,50мм ш 2

13. Усалгааны хаалт 2 салаатай ш 4

14. PVC хоолой матагч ф15 ш 2

15. Агшин зуур халаагч 6квт Ком 1

16. Холигч Ванн ш 1

17. Ванны хөл төмөр ш 2

18. Саванд амсар гаргагч ф25 ш 12

19. Саванд амсар гаргагч ф20 ш 17

20. Душны гар шүүлтүүртэй ш 2

21. Душны гар Зузаан сайн ш 24

22. Душны гар Уянтай тогтоогчтой ш 3

23. Гал тогооны холигч сунадаг ш 2

24. Төмөр тосгуурын сифон Ком 2

25.

Төмөр тосгуурын сифоны толгой

сайн

ш

4

26.

Душны трап

Дундын

ш

4

27.

Мэдрэгчтэй холигч

АНУ

ш

2

28.

Суултуурын дарагч

Дунд

ш

4

29.

Жакузны гоёлын дарагч

 

ш

7

30.

Душны гар топоогч

 

ш

2

31.

Босоо шээлтуүрийн дарагч

 

ш

1

32.

Ванны холигч

Дунд

ш

1

33,

Төмөр ванн

170

ш

1

34.

Босоо душны подон

хуванцар

ш

2

35.

Босоо шээлтүүр

 

ш

1

36.

төмөр дугуй тосгуур

 

ш

4

37.

Хос угаалтуурын сифон

 

ш

4

38.

Суултуурын таг зузаан цэцэгтэй

зузаан цэцэгтэй

ш

5

39.

Суултуурын таг сайн

Дөрвөлжин

ш

2

40.

Суултуурын таг

Хүүхэд том

ш

2

41.

Суултуурйн таг

Зөөлөн

ш

1

42.

Төмөр тосгуур

50*42

ш

2

43.

Ус халаагч

20л

ш

2

44.

Шилэн босоо душ

Зузаан

ш

1

45.

Угаалгын өрөөний ком

бор шарга

ш

2

46.

Угаалгын өрөөний ком

Цагаан

ш

1

47.

Шаазан тосгуур

 

ш

6

48.

Төмөр тосгуур

Хос

ш

2

49.

Чанга яригч

Хар

ш

1

50.

Компьютер /APPLE/

/АРРLE/

ш

1

51.

Тавилга

бор

м

2.4

52.

Ширээ

бор

ш

1

53.

Биде суултуур

JAVA

ш

1

54.

Софе чанагч

Шилэн савтай

ш

1

55.

Алчуур хатаагч

Монгол

ш

4

56.

Хиншүү сорогч

Том хар

ш

1

57.

Холигчны гол

Зэс

ш

21

58.

Халаагууртай холигч

3квт

ш

1

59.

Холигч

сунадаг

ш

1

60.

Тосгуур

60*42

ш

2

61.

00 Мэдрэгч

 

ш

1

62.

Барилгын туг

улаан

ш

5

63.

Төмөр тосгуурын сифон

 

ш

1

64.

Душны сипон

Босоо

ш

19

65.

Жакузны хөдөлгүур

 

ш

1

66.

Тогтоогч

Суултуурын

ш

65

67.

Уян хоолой

15*10

ш

9

68.

Тэлэгчтэй хоолой тогтоогч

 

ш

86

69.

Агааржуулалтын хоолойн таг

Ф150

ш

39

70.

Агааржуулалтын хоолойн таг

Ф100

ш

21

71.

Толь

жижиг

ш

5

72.

Жакузны холигч

 

ш

1

73.

Хуванцар цорго

 

ш

6

74.

Паарны тохируулагч

 

ш

1

75.

Холигчны үзүүрийн шүүр

 

ш

7

76.

Па

Ф15

ш

1

77.

Пудрик

ф20*15

ш

3

78.

Булан /Гууль/

Ф15*15

ш

3

 

79. Бочкины хөвүүр Дунд ш 1

80.

Бочкины хөвуүр

Орос

ш

3

81.

Душны уян

ф15

ш

2

82.

сифоны толгой

 

ш

3

83.

Угаалтуурын уян

Бохир

ш

27

84.

Саарал бохир шилжүүлэг

100*50

ш

1

85.

Гал тогооны холигч

өнгийн

ш

2

86.

Суултуурын залгаа

Заваан хар

ш

1

87.

Холигч

2 оролтой

ш

1

88.

Хошиг тогтоогч 2 Замтай

Дугуй төмөр

м

2

89.

Уртасгагч Хэрэглэж байсан

10м

ш

1

 

Нэхэмжлэгч нь түрээсэлж байсан 8-р павильонд байгаа дээр дурдсан сантехникийн хэрэгслийн 2019 оны байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 15,841,800/арван таван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөг, сантехникийн PPR хэрэгслийн 2019 оны байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 14,176,800/арван дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөг, нийт 30,018,600/гучин сая арван найман мянга зургаан зуу/ төгрөг болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Зохигчид Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тус Үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нь түрээсэлсэн 8-р павильон нь үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох нь зохигчийн тайлбар, гэрч Ц.Дуламрагчаа, гэрч Д.Онон, гэрч Я.Өнөрзаяа нарын гэрчийн мэдүүлэг, 100 айл төв барилгын фото зургаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ... түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.

 

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсгийг түрээслэх хэлцэл хийсэн байх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 8-р павильоныг түрээслэх гэрээг бичгээр байгуулсан гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Зохигчид 8-р павильоныг түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй байх тул түрээсийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан гэж үзэх ба зохигчийн аман хэлбэрээр байгуулсан тус түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1Газар, байшин ... хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин ... байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд газар, байшин болон орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т ... хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл ... хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар 8-р павильоныг түрээслэх, түрээслүүлэх тухай зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон байх тул хариуцагч нь 8-р павильонд байгаа нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь 8-р павильонд байгаа нэхэмжлэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 15,841,800/арван таван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөгийн зах зээлийн үнэ цэнэ/ 2019 оны байдлаарх/ бүхий сантехникийн хэрэгслийг, 14,176,800/арван дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгийн зах зээлийн үнэ цэнэ/2019 оны байдлаарх/ бүхий сантехникийн PPR хэрэгслийг, бүгд 30,018,600/гучин сая арван найман мянга зургаан зуу/ төгрөгийн зах зээлийн үнэ цэнэ/2019 оны байдлаарх/ бүхий сантехникийн хэрэгсэл болон сантехникийн PPR хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Үнэлгээний тайлангаар 8-р павильонд бүгд 30,018,600/гучин сая арван найман мянга зургаан зуу/ төгрөгийн сантехникийн хэрэгсэл болон сантехникийн PPR хэрэгсэл байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,396,400/31,415,000-30,018,600=1,396,400/ /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн барилга, сантехникийн материал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 24,000,000/32х750,000=24,000,000/ /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 8-р павильоныг бодитоор эзэмшиж, ашиглаагүй болох нь гэрч Ц.Дуламрагчаа, гэрч Д.Онон, гэрч Я.Өнөрзаяа нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн 8-р павильоныг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж 8-р павильоны хаалганы түлхүүрийг гуравдагч этгээдээр дамжуулан хариуцагчид 2020 оны 4 дүгээр сард өгсөн болох нь гэрч Ц.Дуламрагчаагийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн түлхүүрийг 2020 оны 4 дүгээр сард Цэеэ гэж залуу өгсөн гэх хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн байгуулсан 8-р павильоныг түрээслэх, түрээслүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сар хүртэл хариуцагчийн 8-р павильоныг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 8-р павильоныг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр олж авсан 8-р павильоны 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх төлбөрт нэхэмжлэгчээс нийт 5,250,000/7х750,000=5,250,000/ /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн 18,750,000/24,000,000-5,250,000=18,750,000/ /арван найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 8-р павильоны түлхүүрийг 2020 оны 4 дүгээр сард хүлээн авч 8-р павильоныг захиран зарцуулах эрхээ эдлэх боломжтой болсон байх тул 2020 оны 3 дугаар сараас хойшх төлбөр 18,750,000/арван найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас бүгд 30,018,600/гучин сая арван найман мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ цэнэ/2019 оны байдлаарх/ бүхий сантехникийн хэрэгслийн, сантехникийн PPR хэрэгслийн бараа материалыг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 1,396,400/нэг сая гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн бараа, материал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас нийт 5,250,000/таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, үлдсэн 18,750,000/арван найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагч******* ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 500,000/таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 315,025 төгрөгийг, хариуцагч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,500 төгрөгөөс 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308,043 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 98,950 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 97,550 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас бүгд 30,018,600/гучин сая арван найман мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ цэнэ/2019 оны байдлаарх/ бүхий сантехникийн хэрэгслийн, сантехникийн PPR хэрэгслийн бараа материалыг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 1,396,400/нэг сая гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн бараа, материал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас нийт 5,250,000/таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч******* ХХК-д олгож, үлдсэн 18,750,000/арван найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагч******* ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 500,000/таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 315,025 төгрөгийг, хариуцагч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,500 төгрөгөөс 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308,043 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 98,950 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 97,550 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч******* ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ