2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/671

 

 

 

 

                                                                                                                 

 

 

 

 

   2025        3          13                                        2025/ШЦТ/671

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

Улсын яллагч: Г.Бат-Оргил,

Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Учрал,

Шүүгдэгч: Э.Н, Б.И, тэдгээрийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч: Л.Ц, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч: Ц.Ү, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

Шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч: М.Т нар нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т, Л.Ц, Ц.Ү, Э.Н, Б.И нарт холбогдох эрүүгийн “2309 00000 2172” дугаартай 3 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.С

2. Монгол Улсын иргэн, М.Т

3. Монгол Улсын иргэн, Л.Ц

4. Монгол Улсын иргэн, Ц.Ү

5. Монгол Улсын иргэн, Э.Н

6. Монгол Улсын иргэн, Б.И

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Ц.Үтай бүлэглэж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч, 1х2.5-тай 40 ширхэг боодолтой цахилгааны кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор иргэн М.Эгийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн тээвриин хэрэгсэл болох машин механизм ашиглан үйлдэн, улмаар “.....” XХК-д 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь үргэлжилсэн үилдлээр Л.Ц, Э.Н нартай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч 1x10 хэмжээтэй нийт 22 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргииг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартаи прадо Жи-90 маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “...” групп ХХК-д 9,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь М.Т, Б.И нартай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хойд талд баригдаж буй “...” групп ХХК-ны барилгын талбайд байх контейнерт хууль бусаар нэвтэрч 1x2.5 болон 10 хэмжээтэй нийт 31 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор ирэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 7,590,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Ү нь Б.Стэй бүлэглэж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч, 1х2.5-тай 40 ширхэг боодолтой цахилгааны кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор иргэн М.Эгийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглан үйлдэн, улмаар “.....” ХХК-д 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Ц нь Б.С Э.Н нартай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч 1х10 хэмжээтэй нийт 22 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “..... ХХК-д 9,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Н нь Л.Ц, Б.С нартай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч 1x10 хэмжээтэй нийт 22 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 9,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Т нь Б.И, Б.С нартай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хойд талд баригдаж буй “..... ХХК-ны .... хотхоны барилгын талбайд байх контейнерт хууль бусаар нэвтэрч 1x2.5 болон 10 хэмжээтэй нийт 31 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор ирэн Б.Аын өмчлөлий......улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 7,590,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.И нь М.Т, Б.С нартай бүлэглэж 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байх контейнерт хууль бусаар нэвтэрч 1x2.5 болон 10 хэмжээтэй нийт 31 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор ирэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 7,590,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ү: “...Тухайн өдөр би ажил дээр байсан. Б.С над руу утсаар залгаад дуудаад машинтай бол та надад юм зөөгөөд өгчих гэж хэлсэн. Бид хоёр тохиролцоо орой нь ачсан. Би цуг ажилладаг болохоор муу юм бодоогүй, ямар учиртай утас болохыг асуугаагүй. Замдаа явж байхдаа борлуулах газартай ярьж байсан. Тухайн үед манай компанийн 2-3 сарын цалин  ороогүй байсан. Мөнгөний хэрэг гараад зөөхөд нь би оролцсон. Мөнгөний талыг надад өгсөн. Миний данс руу нийт 2,000,000 төгрөг орсон. 1,000,000 төгрөгийг би өөрөө аваад үлдсэнийг нь Б.Сд өгөөд гэрт нь хүргэж өгсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-46 дахь тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургиин үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47-54 дэх тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 80-96 дахь тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч П.Аы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

- Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

- Гэрч О.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

- Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

- Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

- Гэрч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

- Гэрч О.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СБ2-23-929 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 145-150 дахь тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн СБ2-23-930 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 158-163 дахь тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СБ2-23-914 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 171-174 дэх тал/,

- Яллагдагч Л.Цын Хаан банкны 5023354118 дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 218-220 дахь тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн СБ2-23-956 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-23-958 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/164 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 106-111 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СБ2-23-1134 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 138-142 дахь тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СБ2-23-1135 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 150-154 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СБ2-23-1133 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 166-170 дахь тал/,

- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 16, 41, 59 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал, 3 дугаар хавтаст хэргийн 9, 17, 42, 61, 74 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол, төлбөр төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ц.Үтай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч, 1х2.5-тай 40 ширхэг боодолтой цахилгааны кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, иргэн М.Эгийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглан үйлдэн, улмаар “.....” XХК-д 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Л.Ц, Э.Н нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч 1x10 хэмжээтэй нийт 22 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартаи прадо Жи-90 маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “...” групп ХХК-д 9,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр М.Т, Б.И нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “...” групп ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байх контейнерт хууль бусаар нэвтэрч 1x2.5 болон 10 хэмжээтэй нийт 31 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн агуулах байранд нэвтэрч, ирэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 7,590,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Ү нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б.Стэй бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч, 1х2.5-тай 40 ширхэг боодолтой цахилгааны кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, иргэн М.Эгийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглан үйлдэн, улмаар “.....” ХХК-д 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан,           

шүүгдэгч Л.Ц нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.С Э.Н нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны ... хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч 1х10 хэмжээтэй нийт 22 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “..... ХХК-д 9,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Л.Ц, Б.С нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байрлах контейнерт хууль бусаар нэвтэрч 1x10 хэмжээтэй нийт 22 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан агуулах байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 9,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Б.И, Б.С нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “..... ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байх контейнерт хууль бусаар нэвтэрч 1x2.5 болон 10 хэмжээтэй нийт 31 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн агуулах байранд нэвтэрч, ирэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 7,590,000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Б.И нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр М.Т, Б.С нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны “...” хотхоны барилгын талбайд байх контейнерт хууль бусаар нэвтэрч 1x2.5 болон 10 хэмжээтэй нийт 31 ширхэг боодолтой цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн агуулах байранд нэвтэрч, ирэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглаж үйлдэн, улмаар “.....” ХХК-д 7,590,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-46 дахь тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургиин үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47-54 дэх тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 80-96 дахь тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай барилга дээр 2,5 хэмжээтэй цахилгааны утас-134 боодол, 10 хэмжээтэй цахилгааны утас 30 боодол ирсэн. Тухайн ирсэн цахилгааны утсыг бүртгэж аваад манай барилгын туслахууд С блокийн хойно байрлах контейнерт зөөлгөсний дараа би зургийг нь авч баримтжуулсан. Тухайн өдөр бол 2.5, 10 хэмжээтэй цахилгаан утаснуудаас тараасан зүйл байхгүй. Маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж тухайн ирсэн 2.5 болон 10 хэмжээтэй цахилгаан утаснуудыг бүртгэлд оруулаад Т 2.5 хэмжээтэй 6 боодол буюу 1800 метр цахилгаан утсыг тараасан. Үдээс хойш би 2.5 хэмжээтэй цахилгаан утсыг 600 метрийг тараасан. Тухайн өдөр бол дахиж тараагаагүй. Тэгээд би 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөө аваад 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө аваад 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд ажилдаа ороод бүртгэлээ үзэхэд 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд цахилгааны утас тараасан бүртгэл байхгүй байсан. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Түвшинтөгс 2.5 хэмжээтэй цахилгааны утсыг 1800 метрээр нь 2 удаа тараасан байсан бүртгэл байсан 8 дугаар сарын 30-ны өдөр бас Түвшинтөгс өөр төсөл руу 2.5 хэмжээтэй цахилгаан утас 2 боодлыг буюу 600 метрийг явуулсан байсан 8 дугаар сарын 31-ний өдөр болон 9 дүгээр сарын 01-ний өдөр цахилгааны утас тараасан зүйл байхгүй байсан. Тэгээд би 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ороод бараа материалаа бүртгэх гээд орсон чинь бараа материал нэлээн багассан байхаар нь би зургийг нь авч баримтжуулаад Т рүү залгаж энэ цахилгааны утас яагаад ингэж багассан талаар асуух гээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цахилгааны утас тараах гээд орсон чинь 9 дүгээр сарын 02-ны өдөр авсан баисан зурагнаас багассан байхаар нь гайхаад 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж камер шүүсэн чинь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай контейнероос хулгай хийж байгаа бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, Т туслах няравт 3 агуулахын түлхүүрийг үлдээсэн, өөр хүнд үлдээсэн зүйл байхгүй, 2.5 хэмжээтэй цахилгааны утас 40 боодол, нэг боодолдоо 300 метр байдаг. 10 хэмжээтэй цахилгааны утас 22 боодол, нэг боодолдоо 100 метр байдаг. Эдгээр цахилгааны утсыг хулгайд алдсан, 2.5 хэмжээтэй 40 боодол утсыг 14,940,000 төгрөг, 10 хэмжээтэй 22 боодол утсыг 10,868,000 төгрөгөөр, нийт 25,808,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай байгууллагын тухайн утаснуудыг анх авч байсан орлогын баримт болон төсөл рүү явуулсан зарлагын баримт болон нийт үлдэгдлийн баримт байгаа. Мөн тухайн багасах болгонд нь авч байсан зурагнууд байгаа. Эхнийх нь 2023 оны 8 сарын 28-ны өдөр 20 цагийн үед хяналтын камерын бичлэг дээр нэг малгайтай цамцтай хүн хашаа давуулаад утас шидэж байгаа бичлэг байсан. Анх тухайн утаснууд 2023 оны 8 сарын 24-ний өдөр тухайн цахилгааны утаснууд ирсэн байсан, тэгээд анх 2,5 хэмжээтэй боодол нь 13 ширхэг 10 хэмжээтэй нь 30 боодол ирсэн байсан. Энэнээс 2023 оны 8 сарын 25-ны өдөр 2,5 хэмжээтэй утаснаас 8 боодлыг ажилдаа ашигласан тэгээд 2023 оны 8 сарын 28-ны өдөр 2.5 хэмжээтэй утаснаас 40 боодол утас алдагдсан байсан тухайн өдрийн хяналтын камерын бичлэг дээр гарч байгаа үүний дараа манайх 2023 оны 8 сарны 29-ний өдөр 2.5 хэмжээтэй утаснаас 4 боодлыг ажилдаа ашигласан тэр Үед нь би хөдөө байсан тэгээд 2023 оны 8 сарын 30-ны өдөр 2,5 хэмжээтэй утаснаас 2 боодлыг ажилдаа ашигласан тэгээд 2023 оны 9 сарын 04-ний өдөр 2,5 хэмжээтэй утаснаас 6 боодол угас ажилдаа ашигласан тэгээд л 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 10 хэмжээтэй утаснаас 22 боодол утас алдсан мөн камерын бичлэг болон манай байгууллагын зарлагын баримт болон миний гар утсаараа авсан зурагнаас тухайн хэмжээнүүд нь харагдана тухайн үед нь би утас алдагдаад байгааг мэдээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2023 оны 9 сарын 07-ны өдөр 2,5 хэмжээтэи утаснаас 7 боодол утас ажилдаа ашигласан тэрнээс хойш үйл ажиллагаа хэвиин явж байгаад 2023 оны 9 сарын 16-ны өдөр 10 хэмжээтэй утаснаас 8 боодол 2,5 хэмжээтэй утаснаас 23 боодол алдсан ингээд манай ажил дээр нийт 2,5 хэмжээтэй утаснаас 31 боодол утас үлдсэн 2.5 хэмжээтэй утас нь 1 боодол нь 300 метр, 10 хэмжээтэй утас нь 100 метр урттай байдаг юм. Би 2,5 хэмжээтэй утас нь 373,500 төгрөг 10 хэмжээтэй 494,000 төгрөгний үнэтэй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч П.Аы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би 2023 оны 9 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... төв дээр ажпаа хийгээд байж байхад миний зүс таних залуу надад цахилгааны утас авах уу гээд залгаад тэгээд машиндаа ачаад аваад ирсэн тэгээд тухайн утаснуудыг үзсэн чинь шинэ боодолтойгоо нийт 2,5 хэмжээтэйгээс 15 боодол 10 хэмжээтэйгээс 9 боодол байсан. Тэгээд би тухайн утаснуудыг нийт 6,550,000 төгрөгөөр авсан тэгээд тухайн залуугаас ямар учиртай утас болохыг асуугаагүй тэгээд би 10 хэмжээтэй утаснаас 4 боодлыг зарчхаад байж байсан чинь дараа нь цагдаагаас яриад хулгайн утас авсан байна гэсэн. Тэгээд би тухайн утсыг агуулах дотроо хадгалсан. Тэгээд өнөөдөр цагдаа ирээд тухайн утаснуудыг би гаргаж өгөөд газар дээр нь хулгайд эд зүйлээ алдсан гэх Тэмүүжин гэх хүнд хүлээлгэн өгсөн би зарсан утсаа хасаад 5,150,000 төгрөгииг нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр чөлөө авсан байж байгаад өөрийн ажил буюу ... барилгын ажил дээрээ би ирсэн ба манай компанийн агуулах буюу контейнер дотор боодолтой 100м, 300м хэмжээтэй цахилгааны кабелын утаснууд байсан ба тухайн бараа нь 08 дугаар сарын 24-ний өдөр 1x2,5 хэмжээтэи цахилгааны утас нийт 134 ширхэг боодол буюу 1 боодол нь 300 метр хэмжээтэи, 1x10 хэмжээтэй нь 100 метрийн урттай ба 30 боодол хадгалагдаж байсан юм. Тэгээд тухайн өдөр ирэхэд цахилгааны утаснууд нэлээн багассан байхаар нь өөрийн гар утсаар зургийн дараад түлхүүрээ үлдээж явсан туслах нярав Түвшинтөгстэй уулзаж зарлага яаж гарсан талаар лавлана гэж бодож байсан юм. Тухайн цахилгааны утсыт 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ашиглахаар 25 боодол буюу 7500 метр утасны зарлага гаргаж хэрэглэсэн ба үлдэгдэл 139 боодол байх ёстой байдал нийт 64 боодол цахилгааны утас алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад өөрийн утсаар хулгай орсон байна гэж дуудлага өгсөн юм. Тухайн Түвшинтөгс гэх хүн 9 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа ирэхгүй байгаа ба 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн натур худалдааны төвийн орчимд байдаг Плас резиденс байрны доор байдаг ажлын төв оффис дээр Түвшинтөгстэй таараад үлдээсэн байсан 1 хувь түлхүүрээ авсан юм..., ... Хяналтын камерыг шүүж үзэхэд 8 дугаар сарын 28-ны 20:50 минутын үед хар юүдэнтэй малгай бээлий өмссөн хүн барилгын хашаа давж орж ирээд контейнерыг хаалгыг нээгээд цахилгаан утаснуудыг нэг нэгээр нь хашаа давуулаад авч байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан юм..., ...8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны хооронд манай барилга цутгалт аваад шаврын помптой автомашин хашаанд орж ирээд хяналтын камерыг хаасан байдалтай бичлэг харагдахгүй байсан ба 9 дүгээр сарын 06-ны орой 23:45 минутанд хар юүдэнтэй цамц цагаан пүүз хар өмдтэй туранхай биетэй намхан нуруутай эрэгтэй хүн хашаа давж орж ирээд контейнерын хаалгыг онгойлгоод цахилгааны утаснуудыг нэг нэгээр нь хашаа давуулаад авч байгаа бичлэг бичигдсэн байсан юм..., ...1x2.5 хэмжээтэй 1 боодол нь 300 метрийн хэмжээтэй цахилгааны утаснаас 42 ширхэг боодол алга болсон ба нэг боодол нь 373,500 төгрөгийн үнэтэй юм.1х10 хэмжээтэй 100 метрийн урттай цахилгааны утаснаас 22 боодол алдагдсан ба 1 боодол утас нь 494,000 төгрөгийн үнэтэй юм. Нийт 64 ширхэг боодол цахилгааны утас алдагдсан ба нийт хохирлын хэмжээ нь 26,555,000 төгрөгийн үнэтэй юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

- Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би тухайн өдөр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр барилгын ажил 09 цагаас эхэлжорой 22 цагийн үед барилгын ажил дуусаад хамгиин сүүлийн хүн нь 22 цаг 30 минутын үед явсан. Тэгээд би тус барилгад харуул хийж ганцаараа үлдсэн. Тэгээд би барилгын хашаагаа 2-3 удаа тойрч явСан. Том хашааны хаалгыг төмөр утсаар бэхэлсэн, Баригдаж байгаа барилгыг шалгасан тэгээд харуулын өрөө рүү ороод хяналтын камераа харж суусан. Би ер нь нойр муутай болохоор шөнөдөө унтдаггүй тухайн өдөр ерөөсөө унтаагүй. Тэгээд өглөө 08 цагийн үед дараагийн харуул ирээд би буусан..., ...Тус контейнерыг би ажил тараад хүмүүс явсны дараа шалгасан. Шалгахад тус контейнер нь цоожгүй байсан. Би тус контейнер луу орж хараагүй, манай даамал над руу яриад тухайн контейнерын хажууд байдаг хаалга онгойчихсон байна лээ тэрийг төмөр утсаар бэхлээрэй гэхээр нь би бэхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

- Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би тус барилга дээр 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна тэхдээ албан ёсоор гараагүй байгаа хамгийн сүүлд ажил дээрээ 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний шилжих шөнө манай барилга цутгалттай гээд үүрийн 05 цаг хүртэл ажилласан. Тухайн барилга дээр цутгалт авах үед инженер Билигсайхантай цуг ажилласан. Тэгээд би өглөө нь буугаад тэр өдрөө амраад 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр очоод ажлын цагаа бүртгүүлчхээд явсан бөгөөд тэр өдрөөс хойш баригдаж байгаа барилга дээр очоогүй, харин хичээл тараад төв оффис буюу Натур худалдааны төвийн урд байрлах флас резиденс дээр очиж ажилладаг байсан. Би тус барилга дээр төслийн нярвын ажил хийдэг байсан..., ...Би тус барилга дээр төслийн нярав хийдэг бөгөөд бараа материалыг хянан зохицуулж, бараа материал хүлээн авдаг, мөн бараа материалын зарлагын хөдөлгөөн дээр хяналт тавьдаг бөгөөд Э.Х нярвын шаардах хуудсаар гаргасан бараа материалыг программ дээр шивж тайлан гаргадаг..., ...Би 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ 10 цагийн үед очсон бөгөөд тухайн өдөр бараа материал орж гараагүй, намайг очиход Цэлмэг инженер төв оффис руу нүүгээд явж байсан. Тухайн өдөр бүтэн ажил дээрээ байсан. Орой 18 цагийн үед ажлаасаа тарсан бөгөөд Баяраа менежертэй цуг ажлаас гарч яваад гэр лүүгээ буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6-17 тоот руу унадаг дугуйгаа унаад харьсан..., ...Манай барилга 3 газар материал хадгалдаг агуулах байгаа, барилгын Б блокын Б-1 давхарт, А блокын 1 давхарт, С блокийн хойд талд контейнерт бараа материалаа хадгалдаг. Надад 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тухайн 3-н агуулахын түлхүүр байсан бөгөөд сангийн ажил хийнэ гээд тухайн өдөр сангийн ажил хийдэг хүмүүст үлдээгээд ажлаа дуусахаараа манаачид үлдээгээрэй би өрөө рүүгээ явсан. Тэр өдрөөс хойш тухайн Б-1 давхарт байрлах агуулахын түлхүүрийг буцааж аваагүй нөгөө 2 агуулахын түлхүүр бол надад байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Э.Х няравт хүлээлгэн өгсөн. Тухайн 3 агуулахын түлхүүр нь надаас өөр Э.Х няравт л байдаг өөр хүнд бол агуулахын түлхүүр байхгүй..., ...Тухай өдөр Э.Х хагас өдрийн чөлөө буюу өдрийн цайны цаг хүртэл чөлөө авсан байсан. Тэгээд өдөр би оффис дээр явж байсан чинь Э.Х няравтай таарахад эгч нь одоо хөдөө явах гэж байна яагаад барилгын талбай дээр байхгүй байгаа юм бэ бараа материал гарах гээд байна гаргаж өгөөч ээ гэж хэлсэн. Эгч нь бүх түлхүүрээ үлдээсэн шүү гэхээр нь би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хичээлтэй та тэрний өмнө ирнэ биз дээ гэж асуухад би яг 9 дүгээр сарын 01-ний өдөр ирнэ гэж хэлсэн..., ...Би тухайн өдөр барилга дээр ажиллаагүй байсан яагаад гэвэл би Их засаг олон улсын суртуулийн их сургуульд сурдаг болохоор хичээл маань ороод 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж барилга дээр ажиллахаа больсон. Хичээл тараад харин төв оффис дээр очоод 8 сарын тайлангаа гаргах гээд очиж ажиллахын хажуугаар бэлтгэл хийж байгаад орой нь 21 цагийн үед хардаг байсан ба 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл оффис дээр ажилласан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

- Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тухайн өдөр би ажил дээрээ 08 цаг 30 минутанд ирсэн. Ажил дээрээ очоод ажил руу орж байгаа болон гарч байгаа хүмүүсийг шалгэсан. Тухайн барилга дээр орж гарч байгаа машинуудыг бүртгэж рапортын дэвтэр бүртгэж бичдэг. Тухайн өдөр ажил 08 цагаас эхэлж оройны 20 цагт барилгын ажил дуусаж хамгийн сүүлийн хүн 20 цагт явсан. Тухайн өдөр хамгийн сүүлд 22 цаг 10 минутанд индүүдлэг хийдэг машин гарч явсан бөгөөд 22 цаг 30 минутанд манай барилгын инженер Хашзандан өрөөндөө юмаа мартсан байна гээд өрөө рүүгээ орж бичиг баримт аваад тухайн бичиг баримтаа надаа харуулаад явсан. Тэрнээс хойш манай барилга дээр ямар нэгэн явганаар болон автомашины яваагүй. Тэгээд би барилгын хаалга болон хашааны хаалгуудыг шалгаж бүгдийг нь түгжээд барилгын хашааг бүтэн нэг тойрч шалгаад 23 цагийн үед харуулын өрөөндөө орж цайгаа уусан. Тэгээд манай өрөөнд байдаг хяналтын камерын дэлгэцийг харж байгаад 20-30 минут унтсан байсан. Тэгээд сэрээд хашаагаа бүтэн тойрч шалгаад буцаж орж ирээд хяналтын камерын дэлгэцийг шүүж байгаад өглөө 09 цагийн үед ажпаасаа буусан..., ...Тухайн контейнерын урд хаалганыхан цоожийг шалгахад цоожтой байсан тухайн контейнерыг зүүн талынхан хаалгыг битүүлээд урд талдаа хаалга гаргасан юм байна гэж бодоод зүүн талынхан хаалгыг шалгаагүй..., ...Манай барилга гурван агуулах байдаг бөгөөд би тухайн өдөр бүх агуулахын цоожийг шалгасан бөгөөд С блокийн хойд талд байрлах контейнерын урд хаалгыг шалгахад цоожтой байсан харин зүүн талынхан хаалгыг шалгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

- Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай Даян цэм ХХК нь барилгын цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэдэг. Тэгээд гэрээ байгуулсан компани “..." барилгын цахилгааны ажпыг авсан бөгөөд би 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн газар хамт ажилладаг Батцэнгэл гэдэг залуутай уулзсан. Тэгээд бид  19 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. замын хажууд өөрийн ... улсын дугаартай цагаан өнгийн Прадо маркийн машинаа байрлуулаад архи хувааж уусан. Тэгээд би архи уусан байсан болохоор жолоо бариулахаар ... барилгын цахилгааны ажлыг хийж байгаа өрийн компанийн ажилтан Б.Сг дуудаад хамт байсан. Тэгээд би 23 цаг 50 минутын үед Б.Сгээр машин бариулаад гэртээ хүргүүлсэн бөгөөд машины Б.Сд өгөөд явуулсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Б.Стэй холбогдоод Наадам центрийн урдаас машинаа авсан. Тэгээд Б.Сг ажил дээр нь хүргэж өгсөн. Машинаа авах үед миний машин хойд суудал шалавч тэр чигээрээ нил шавар болсон байсан. Тухайн үед би Б.Сгээс асуух гэж байгаад урд өдөр нь найзтайгаа хамт арын суудал дээр архи уусан болохоор өөрсдөө ийм болгосон юм байна гэж бодоод асуугаагүй шууд цэвэрлэсэн..., ...Манай компани 2023 оны 4 дүгээр сард байгуулгагдсан бөгөөд байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Урд өмнө хувиараа ажил хийдэг байхад надтай хамт ажилладаг байсан..., ...Б.С бид хоёр нэг аймгийн хүмүүс. Б.Сгийн дугаар нь 90616008 гэсэн дугаартай. Одоо Улаанбаатар хотод зурагтад нийтийн байр түрээсэлж ганцаараа амьдардаг. Ар гэр нь Орхон аймагт байдаг. Ар гэрийнх нь талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

- Гэрч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Миний өмнө нь хамтран амьдардаг байсан Ц.Ү гээд залуу 2023 оны 8 сарын сүүлээр утсаар залгаад машинаа өгчхөөч надад хэрэгтэй байна гээд байсан. Тэгээд би өөрийн ... дугаартай Тоёота приус 30 маркийн мөнгөлөг өнгөтэй машиныг маань аваад явсан тэгээд надад юу хийх гэж байгаа талаар хэлээгүй би бас асуугаагүй ер нь бол хэрэг болсон үедээ машин аваад явчихдаг юм. Тэгээд 2 хоноод миний машиныг авч ирж өгсөн тэгээд 2023 оны 9 сарын 15-ны өдөр машин хэрэгтэй байна гээд дахиад авч явсан тэгээд маргааш нөгөөдрөөс нь авч ирж өгнө гээд байсан тэгээд 2023 оны 9 сарын 18-нд байх би машинаа авах гээд залгасан чинь цагдаа дээр асуудалтай байна гээд хэлсэн тэгээд би цагдаа дээр хураалгасан талаар мэдсэн..., ...Би өөрийн ... дугаартай тоёота приус 30 маркийн мөнгөлөг өнгөтэй приус 30 машинаа 2021 оны 5 сард төгрөгөөр авч байсан тэгээд 2013 онд үйлдвэрлэгдсэн байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй миний машин Нет капитал банк бус дээр байдаг юм. Лизингээр авч байсан 2024 оны 5 сард лизинг дуусна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

- Гэрч О.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Сүхбаатар дүүргийн ... хойд талд өөрийн түүхий эд авдаг цэгийг ажиллуулаад 10 гаран жил болж байгаа манай түүхий эдийн цэгний самбар дээр ... гэсэн дугаар маань бүртгэлтэй байдаг тэгээд би ажил дээрээ байхад нэг хүн залгаад ярихдаа би танайд ганц нэг удаа зэс утас өгөх гэсэн юм ажиллаж байна уу гээд байсан тэгээд би хаах гэж байна даа гэсэн чинь ойрхон байна гялс яваад очьё гээд удалгүй ирсэн тэгээд ирээд 2,5 хэмжээтэй 10 хэмжээтэй цахилгааны шинэ утас өгөх гээд ирсэн байсан нийт 19 билүү 21 ширхэг байсан яг тодорхой тоог нь санахгүй байна би 2,5 хэмжээтэй утсыг нь 1 ширхгийг 210,000 төгрөгөөр 10 хэмжээтэйг 150,000 төгрөгөөр авсан тэгээд тухайн үедээ мөнгийг нь эхнэрийн ... гэсэн дугаартай дансаар хийж байсан яг хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна тухайн хүмүүс саарал өнгөтэй байсан байх би сайн санахгүй байна. Ямар учиртай утас вэ гээд асуусан чинь цахилгааны утас байгаа юм би цахилгаанчин хүн байгаа юм бид нар цахилгааны утас илүү гарахаар нь өгч байгаа юмаа ямар ч хэл ам байхгүй гээд байсан тэгээд яваад өгсөн. Дараа нь 10 орчим хоногийн дараа над руу залгаад дахиж утас авах уу гэхээр нь би ямар утас гэсэн чинь дээрийн өгдөг шиг 5, 6 ширхэг утас байна авчхаач тэгэх үү гээд байсан тэгээд би хүрээд ирэх үү гэсэн чинь ажпаа тараад яваад очъё гээд байсан тэгээд орой 01 цаг өнгөрч байхад залгаад ахаа утсаа өгье гээд байсан тэгээд өглөө өгч болох уу гэсэн чинь ахаа би одоо ажлаасаа тарж байна та одоо авчих гээд байсан тэгээд би за за гээд өөрийн гэр буюу Сүхбаатар дүүргийн 12-р хороо Бүрд худалдааны төвийн тэнд дуудсан чинь цагаан жийп машинтай 3 хүн явж байсан тэгээд уулзсан чинь 21 боодол цахилгааны утас байсан тэгээд би 4, 5 боодол гээ биз дээ гэсэн чинь тэр гурав бүгдээрээ асуудалгүй ахаа бид нар цахилгааны ажил хувиараа хийдэг залуучууд гээд байсан тэгээд за за гээд 2,5 нь 12 ширхэг болон 10 хэмжээтэй утас нь 9 ширхэг байсан. Тэгээд би өмнө нь авсан үнээрээ бодоод 4,000,000 төгрөгийг өөрийн ... дугаартай данснаасаа өгсөн тэгээд цахилгааны утсаа би Өөрийнхөө машинд хийсэн тэгээд маргааш нь ажил дээрээ аваачсан. Тэгээд би зарахын зараад хальслахыг нь хальслаад зарсан. Тэгээд дараа нь хэзээ билээдээ 5, 6 цагийн үед залгаад 5, 6 боодол утас байна гэхээр нь би ямар учиртай юм бэ гэсэн чинь ажил хийгээд илүү гарчихлаа бид нар ажил хийгээд цалиндаа илүү гарсан утаснуудаа цалиндаа бодуулаад авчихдаг юм гээд байсан. Тэгээд за за хүрээд ир гээд хэлсэн чинь байхгүй болсон байсан тэгээд 02 цагийн үед залгаад бид нар ажил дээр чинь ирсэн байна гээд байсан тэгээд би өглөө авъя гэсэн чинь бид нар одоо өгмөөр байна маргааш ажилтай гээд байсан тэгээд би за за гэрт хүрээд ир гээд дуудсан тэгээд би ажил дээрээ очоод уулзсан чинь нөгөө цагаан жийп машинтайгаа 3 хүн явж байсан. Тэгээд тэд нар 26 ширхэг утас авч ирсэн байсан 17 ширхэг 2,5 хэмжээтэй утас 9 ширхэг 10 хэмжээтэй утас байсан. Тэгээд би өмнө нь авсан үнээрээ бодоод нийт 4,950,000 төгрөгөөр авсан мөнгөний талыг нь 2,400,000 төгрөг эхлээд АТМ-ээс авч өгсөн маргааш нь үлдсэн мөнгийг нь өөрийн ... дугаарын дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд би тухайн утаснуудыг би таньдаг ах П.Аа /91183344/ ахад үзүүлээд сүүлд худалдаж авсан утаснуудаа бүгдийг нь өгсөн 2,5 хэмжээтэй утсыг 255,000 төгрөгөөр 10 хэмжээтэйг нь 300,000 төгрөгөөр бодоод өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СБ2-23-929 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 145-150 дахь тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн СБ2-23-930 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 158-163 дахь тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СБ2-23-914 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 171-174 дэх тал/,

- Яллагдагч Л.Цын Хаан банкны 5023354118 дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 218-220 дахь тал/,

- Хохирогч Э.Хын “...2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ... байранд байхдаа манай контейнэраас дотор монтажны цахилгаан утаснууд алга болсныг мэпдсэн. Тэгээд би хяналтын камераа шүүз үзэхэд 2023 оны 8 сарын 28-ны өдөр манай контейнэраас нийт 15 боодол цахилгааны дотор монтажны кабел утаснууд алдагдсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн СБ2-23-956 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

- Хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. “...2023 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө буюу 09 цагийн үед би ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн ... очсон чинь баригдаж байгаа барилгын буюу С блокын хойд талд байрлах агуулахаас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хулгай орж цахилгааны утас хулгайд алдагдсан байсан. намайг ажил дээр очиход манай барилгын харуулын дарга Гансүх хяналтын камер шүүгээд сууж байсан. Тэгээд тухайн хяналтын камерыг бичлэгийг үзсэн чинь камерын бичлэг дээр 31 ширхэг цахилгааны утас авч байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..., ...Нийт 31 ширхэг цахилгааны утас хулгайд алдсан бөгөөд 1*2.5 хэмжээтэй цахилгааны утаснаас 23 боодол, 1*10 хэмжээтэйгээс 8 боодол алдагдсан байсан..., ...Тухайн цахилгааны утсыг 08 дугаар сарын 24-ний өдөр манай барилга захиалж авч байсан бөгөөд 1*2.5 хэмжээтэй 1 боодол цахилгааны утас нь 300 метрийн урттай бөгөөд 373,500 төгрөг, 1*10 хэмжээтэй 1 боодол цахилгааны утас нь 100 метрийн урттай бөгөөд 494,000 төгрөгний үнэтэй..., ...тухайн 31 ширхэг боодол цахилгааны утаснуудыг 12,542,500 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-23-958 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/164 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №1,2,4,5,6 дугаартай 5 ширхэг гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №3,7 дугаартай 2 ширхэг гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.Шинжилгээнд тэнцэх №2 “төмөр хашаан дээрээс” гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Бадамхандын Б.Иийн зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна.Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 106-111 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СБ2-23-1134 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 138-142 дахь тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СБ2-23-1135 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 150-154 дэх тал/,

- Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СБ2-23-1133 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 166-170 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч П.Буманзаяа, шүүгдэгч Э.Н, Б.И, тэдгээрийн өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүгдэгч М.Т нар нь гэм буруугийн тал дээр маргахгүй, ял шийтгэл хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар нь зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх буюу Ц.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй гэж мэтгэлцэж оролцсон болно. 

Мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт үйлдэл төгссөний дараа буюу гэмт үйлдлийн замаар олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хуульд заасан аргаар хэрэгжүүлж буй санаатай үйлдэл байдаг бол хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч байгаагаа мэдсэн, шууд санаатай шунахайн сэдэлттэй үйлдэл байдгаараа ялгаатай.

Шүүгдэгч Б.С, Ц.Ү нар нь Сүхбаатар дүүргийн ...ийн хойд талд баригдаж буй “.....” ХХК-ны “...” хотхоны барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэж буй “Даян цэцэн” ХХК-нд хамт ажилладаг байх “...” хотхоны барилгын талбайд байршуулсан контейнерт байрлах цахилгааны утсыг бусдын өмчлөл буюу Ц.Үын өмч биш гэдгийг мэдэх бүрэн боломжтой юм.

Шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, харин хулгайлсан зүйлсээ зарсан  үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Сгийн сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн “...Тэгээд 18 цаг өнгөрч байхад ажил тараад цуг ажилдаг инженер ах болох Ц.Үад С блокын хойд талд байрлах контейнерт цахилгааны утаснууд байна, тухайн цахилгааны утаснуудыг авах уу та машинаа хэрэглүүлчихээч гэсэн чинь Ц.Ү ах тэгье гэж хэлэхээр нь Ц.Ү ах бид хоёр тухайн өдрийн 21 цагийн үед Ц.Ү ахын машинтай буюу саарал өнгийн тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй улсын дугаарыг мэдэхгүй байна буцаж ажил дээр очоод С блокын хойд талд байрлах контейнерын арын хашаагаар давж орсон, ...урьд өгсөн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-193 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Шүүгдэгч Ц.Үын сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн “...... компани дээр ажиллаж байгаад цайны цагийн дараа буюу 14 цагийн үед манай ....-д цахилгааны туслах хийдэг Б.С гэх залуу ирээд С болкны хойд талд байрлах контейнерт цахилгааны утаснууд ирсэн байна, тухайн утсыг хулгайлах гэсэн юмаа машин хэрэгтэй байна, бусдыг би өөрөө зохицуулна та зүгээр машинаа цохицуулаад жолоо бариад өгчих гэж санал тавихаар нь тухайн үед надад мөнгөний хэрэг байсан болохоор би хүлээн зөвшөөрөөд орой 18 цагийн үед ажил тараад уулздаг эмэгтэйгээ Улаанхуарангийн тэнд хүргэж өгчөөд 21 цагийн үед ажлын хойд талын гудамжинд ... улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан чинь удалгүй Б.С миний машин дээр ирсэн. Тэгээд Б.С барилгын хойд талын хашааг даваад ганцаараа орсон... Би Б.С гэх залуутай хамт 1 жил гаран цахилгааны компанид ажилладаг байсан юм. Тэгээд манай компани 2023 оны 5 сар билүү 6 сард Сүхбаатар дүүргийн ... урд баригдаж байгаа барилга дээр цахилгааны туслан гүйцэтгэх ажил хийхээр болсон.  Тэгээд тухайн газар ажиллаж байх үед 2023 оны 8 сарын 28-ны өдөр Б.С надад цахилгааны утас тухайн ажил хийж байгаа газар буусан. Эндээс цахилгааны утас авах гэсэн юм та надад зөөвөрлөөд өгөөч гэхээр нь би хэзээ зөөх юм гэсэн чинь орой байхад болно гэсэн. Тэгээд би орой харанхуй болсон байхад Б.С бид хоёр тухайн барилга дээр уулзсан тэгээд Б.С тухайн барилганы хашааны хажууд дуудахаар ирээрэй би цахилгааны утсаа бэлдээд байж байя гэсэн. Тэгээд намайг орилоод дуудсан. Тэгээд би Тоёота приус 30 загварын мөнгөлөг саарал өнгийн ... дугаартай машиныг унаад очсон. Тэгээд Б.С 2,5 хэмжээтэй 22 боодол шинэ цахилгааны утсыг гаргаад хашааны гадна тавьсан байсан. Тэгээд машинд ачаад Баянбүрдийн тойргын тэнд нэг хүн дээр очихоор болоод явж байх үедээ утсаар яриад одоо очиж байна гээд байсан. Тэгээд Баянбүрдээс дээшээ цагаан байр руу явах зам дагуу байдаг түүхий эдийн төвийн гадна очсон. Тэгээд Б.С нэг хүнтэй уулзаад тэгээд нөгөө утаснуудыг бүгдийг нь буулгаад тухайн хүнд өгсөн. Тэгээд тооцоо хийхээр болоод нөгөө хүн нь миний хаан банкны 5098030058 дугаартай данс руу 4,000,000 гаран төгрөг хийсэн яг хэдэн төгрөг хийснийг нь санахгүй байна.../ гэм мэдүүлэг /хавтаст хэргийн 205-207 дахь тал, 249-250 дахь тал/ зэрэг баримт болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж, мөн хэсгийн 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

            Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч байгаа шунахай сэдэлтэй үйлдлийг хэлдэг.

            Тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхгүйгээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

            Яллах дүгнэлтэд “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэж дүгнэснийг “машин механизм ашиглаж” гэж зөвтгөх нь зүйтэй. Учир нь гэмт этгээд нь хулгайлах гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор зөвхөн машин ашигладаг бөгөөд гэмт үйлдлээ хялбарчлах, аливаа этгээдээс ирэх эсэргүүцэл, тэмцлийг няцаах, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, бусад техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг хэрэглэсэн байдгаараа хоорондоо ялгаатай юм. Мөн Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж, гэмт хэргийн обьектив талын үйлдлийг хамтран хэрэгжүүлсэн буюу гэмт хэргийг үйлдэхдээ үйлдэл төдийгүй, сэдэл, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэж гүйцэтгэх гэж үздэг бөгөөд хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Иймд яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан ирүүлснийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан, шүүгдэгч М.Т, Б.И, Ц.Ү, Э.Н, Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо, хохирол төлбөр төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Ц.Ү, М.Т нарт 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Ц, Э.Н нарт 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Иөд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх саналтай байна.” гэх саналыг,

            Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч нарыг хорих хүсэл сонирхол байхгүй. Хорих ялтай гэмт хэрэг гэдгийг ойлгож байгаа байх. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд доогуур ял оногдуулбал татгалзах зүйлгүй. Хохирлоо барагдуулмаар байна.” гэх саналыг,

            Шүүгдэгч Л.Цын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруудаа маргаагүй. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Өмгөөлөгчийн хувьд хорих ялын хамгийн бага хэмжээгээр буюу 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялыг нэг дахин багасгаж, ялыг нээлттэй хорих ангид оногдуулж өгөөч.” гэх саналыг,

            Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч П.Буманзаяагаас: “...Б.Сгийн хувьд 3 үйлдэл дээр яллагдагчаар татагдсан. Гэмт хэргийн улмаас учруулсан 11,025,000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгчийн 8,058,400 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Машины үнэлгээ болох 4,912,500 төгрөгийг төлөхийг илэрхийлж байна. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал заргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

            Шүүгдэгч Э.Н, Б.И нарын өмгөөлөгч О.Алтанчулуугаас: “...Миний үйлчлүүлэгч нар гэм буруудаа маргаагүй. Э.Нийн хувьд нэг үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Улсын орлого болох 4,912,500 төгрөгийг төлж, баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа. Ийм учраас улсын яллагчийн санал болгосон 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ам бүл 4. Ээж, дүү нартай хамт амьдардаг. 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар нэг дахин багасгаж, 1 жилийн хохир ялыг нээлттэй хорих ялд оногдуулах саналтай байна. Б.Иийн тухайд бодит хохирлыг төлж барагдуулсан. Нэг удаагийн үйлдэлтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний 1/2 бага ял буюу 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх үлдэгдэл 1 жилийн хорих ялтай нэмж нэгтгэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

            Шүүгдэгч Ц.Үын өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас: “...Ц.Үын хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Шүүхээс хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байна гэж үзсэн. Ц.Үын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.6 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын зүгээс түүнд 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Хохирол төлбөр төлөөгүй учраас энэ саналыг гаргасан байх. Ц.Ү 5 хонгийн завсарлага авсан хугацаанд өөрийн эзэмшлийн машиныг зарж хохирлыг барагдуулах зорилготой байсан ч амжсангүй. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байсан нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх ял оногдуулахдаа харгалзаж үзээсэй. Хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Ц.Ү өчигдөр анхны хүүхдээ өлгийдөж авсан.” гэх саналыг,

            Шүүгдэгч М.Тоос: “...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх саналыг тус тус гаргав.

            Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогчид төлбөл зохих хохирлоос шүүгдэгч Б.С 11,025,000 төгрөг, Л.Ц 1,895,000 төгрөг, Э.Н 1,895,000 төгрөг, Б.И 1,271,667 төгрөгийг тус тус хохирогчид төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Сд хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн үйлдэл оролцоо, хувийн байдал, учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.Ү, шүүгдэгч М.Т нарт гэмт хэргийн үйлдэл, оролцоо, хувийн байдал, учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Л.Ц, Э.Н, Б.И нарт гэмт хэргийн үйлдэл, оролцоо, хувийн байдал, учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.И нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаас 8 сар 26 хоногийн хорих ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 сар 26 хоногийг хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч “.....” ХХК-д шүүгдэгч Б.С нь 11,025,000 төгрөг, Ц.Ү 5,341,667 төгрөг, Л.Ц 1,895,000 төгрөг, Э.Н 1,895,000 төгрөг, М.Т 1,271,667 төгрөг, Б.И 1,271,667 төгрөгийг тус тус төлөхөөс шүүгдэгч Б.С 11,025,000 төгрөг шүүгдэгч Л.Ц 3,154,000 төгрөг, шүүгдэгч Э.Н 3,000,000 төгрөг, шүүгдэгч Б.И 2,130,000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч  Б.С, Л.Ц, Э.Н, Б.И нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Ц.Үаас 5,341,667 төгрөг, шүүгдэгч М.Тоос 1,271,667 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “.....” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Л.Ц, Э.Н, Б.И нараас хохирол төлбөрт тус тус илүү төлсөн 858,333 төгрөг буюу нийт 2,574,999 төгрөгийг хохирогч “.....” ХХК-иас гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ад олгуулж, шүүгдэгч Б.С нь иргэний нэхэмжлэгч П.Ад 858,400 төгрөг төлсөн. Харин шүүгдэгч Ц.Ү, М.Т нар нь нэхэмжлэгч П.Ад 858,400 төгрөг тус тус төлөх төлбөртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “Прадо Жи-90” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 11,250,000 төгрөг,  иргэн М.Эгийн ... улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18,225,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.С нь 4,912,500 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн тул бусад шүүгдэгч нараас 4,912,500 төгрөгийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох иргэн Б.Аын өмчлөлийн 81-27 УБД улсын дугаартай “Прадо Жи-90” маркийн, иргэн М.Эгийн ... улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт цагдан хоригдсон шүүгдэгч Б.Иийн 14 хоног, мөн шүүгдэгч Б.С, Л.Ц, Э.Н, М.Т, Ц.Ү нарын цагдан хоригдсон тус бүр 7 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С /РД:/-г үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан,

шүүгдэгч Ц.Ү /РД:/, Л.Ц /РД:/, Э.Н /РД:/, М.Т /РД:/, Б.И /РД:/ нарыг бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.Ү, М.Тод нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Л.Ц, Э.Н, Б.И нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг/ жил 08 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С, Ц.Ү, Л.Ц, Э.Н, М.Т, Б.И нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, М.Т, Л.Ц, Ц.Ү, Э.Н нарын цагдан хоригдсон 07 /долоо/ хоногийг, шүүгдэгч Б.Иийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Б.С, М.Т, Л.Ц, Ц.Ү, Э.Н, Б.И нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Үаас 5,341,667 /таван сая гурван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг, шүүгдэгч М.Тоос 1,271,667 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүрэг, байрлах “.....” ХХК /РД:/-д олгуулсугай.

            8. Шүүгдэгч Ц.Ү, М.Т нараас тус бүр 858,333 төгрөгийг, хохирогч “.....” ХХК-иас 2,574,999 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух П.Аа /РД:/-д олгуулсугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Аын өмчлөлийн ... улсын дугаартай “Прадо Жи-90” маркийн, иргэн М.Эгийн ... улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №09, №10 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгож, шүүгдэгч Б.С, М.Т, Л.Ц, Ц.Ү, Б.И нараас түүний үнэ болох 4,912,500 /дөрвөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг албадан гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

11. Хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            13. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ