2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1211

 

 

 

 

 

 

 

 

  2025        05          09                                   2025/ШЦТ/1211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан эрүүгийн 2411 02836 0130 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5  дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А /............/  , ......... өдөр, Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 2020/ШЦТ/...... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй  дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хера” стрип клубт хохирогч О.Х ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч О.Х ,  гэрч Б.З нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 14528 дүгнэлт, шүүгдэгч Б.А ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Б.А  нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй  дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хера” стрип клубт хохирогч О.Х ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас хүний биед 1 шүдний хугарал, буйланд өнгөц шарх, баруун тохойд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 14528 дүгнэлтээр “...О.Х -н биед 1 шүдний хугарал, буйланд өнгөц шарх, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

хохирогч О.Х  мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Виктори центрийн 5 давхарт байрлах Хера стрип клубт М, Х, Б гэдэг 3 найзын хамт орж үйлчлүүлээд 03 цагийн орчимд тухайн клубээс төлбөр тооцоогоо хийгээд гарах гэж байтал хажуунаас хамгаалагч нь миний дансны мэдээллийг асуусан. Чиний дансанд хэд байгаа юм чамд гүйлгээний мэдээлэл мэйлээр ирдэг үү гэх мэт асуулт асуухаар нь би тухайн хамгаалагчид хандаж миний хувийн мэдээлэл чамд хамаагүй гэж хэлтэл намхан, шар царайтай залуу нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиод намайг боож унагаасан. Тэгээд би манараад хэсэг ухаан алдсан байх шиг байсан. Тэгээд босож ирсэн чинь манай найзууд ирээд биднийг салгасан. ...Яаж байнаа гэсэн чинь намайг цохисон хүн аль хэдийн явчихсан байсан. Тэгтэл тэр стрип клубын хамгаалалтын албаны дарга гэх хүн би энэ газрын хамгаалалтын албаны дарга Жаргал гэдэг хүн байна.  Сая чамайг манай хамгаалагч цохичихлоо. Одоо чи намайг цохичих гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

гэрч Б.З мэдүүлсэн “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний үүрээр ажил дээрээ байж байтал 03 цагийн орчимд нэг үйлчлүүлэгч тооцоон дээр маргалдаад зогсоод байсан. Би очоод өөрөө ууж идсэн бол тооцоогоо төлөх ёстой гэж шаардлага тавихад над руу хараал урсгаад дайраад байсан. Би мөнгөтэй хүн шүү төлчихнө хөөе гээд над руу гүйгээд ирэхэд нөгөө хамгаалагч Д тухайн залууг бариад авсан. Биднийг салгаад тухайн залуу гарах гэж байтал А над руу дайрсан гэж буруу ойлгоод тухайн залуугийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал),

шүүгдэгч Б.А  яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. ...Би Х ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А  нь хохирогч О.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А ын үйлдлийн улмаас хохирогч О.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.А ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч Б.А ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 14528 дүгнэлтээр “...О.Х -н биед 1 шүдний хугарал зэрэг гэмтэл тогтоогдсон. Хүний шүд, шүдэлбэр нь ердийн явцаараа эдгэрч хэвийн байдалдаа ордоггүй зайлшгүй хиймлээр нөхөн орлуулах эмчилгээ хийгддэг онцлогтой. Хохирогч О.Х  нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал, түүнд холбогдох санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй байна.

Мөн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч томилсон тогтоолд сэтгэцийн шинжээчид үзүүлэх шаардлага байхгүй гэх бичиглэл, мөн огноотой сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна гэж гараар бичсэн хүсэлтүүд авагджээ. (хавтаст хэргийн 31-33 дахь тал), Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж хуульчилжээ.

            Иймд хохирогч О.Х  өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардал, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардал, хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505., 511 дэх зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.А ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзан үзсэнийг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.А  нь урьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдалтай, дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хохирогч О.Х ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан хохирол учруулахдаа хүний шүдийг хугалж дахин нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, хохирол, хор уршгийг арилгах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А /............/  -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Шүүгдэгч Б.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А од сануулсугай.

5. Шүүгдэгч Б.А  нь энэ хэрэгт баривчилагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Х  өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардал, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардал, хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505., 511 дэх зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР