Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 50015006 дугаартай хэргийг *******5 оны 05 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.  

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, *******  оны  *******  дугаар  сарын *******-ны  өдөр Дундговь  аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, аймаг сумын ХХК-ын ХХК-д ******* ******* ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг ******* байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗГ9**************1/.

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу *******5 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг “Сувд маркет” дэлгүүрийн орчимд өөрийн эзэмшлийн 8-58УАХ улсын дугаартай, “Toyota Sai” маркийн автомашиныг жолоодон бордюр дайрч зогсох үед тус аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нь “тээврийн хэрэгслээсээ буух” шаардлага тавихад салаавч гаргах, нүүрэн тус газар нь гараараа удаа цохих зэргээр хууль сахиулагчийн гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ буюу *******5 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг “Сувд маркет” дэлгүүр орчим тус аймгийн Цагдаагийн газрын албаны улсын дугаартай, “Toyota Prius-30” маркийн автомашин дотор тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа нь “түүний согтуурлын зэргийг аймгийн Цагдаагийн газарт очиж драгерь багажаар үлээлгэж шалгах” шаардлага тавихад түүний нүүрэн тус газарт гараараа 3-******* удаа цохиж хууль сахиулагчийн гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна.” гэв.

        Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ санаж байгаа үйл явдлаа тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй тул урьд өгсөн мэдүүлгээрээ явна.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/

          Хохирогч ын: “..Өнөөдөр буюу *******5 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газарт эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед хариуцаж байсан постод ямар нэгэн саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн хүн байхгүй байсан тул жижүүрийн өрөөнд байсан. Тэгтэл жижүүрийн 0591******* дугаарын утсанд цагийн орчимд иргэнээс "Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багийн нутаг дэвсгэрт согтуу хүн тээврийн хэрэгсэл жолоодоод байна" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаа жолооч, цагдаагийн ахлагч хамт Сайнцагаан сумын -р багийн нутаг "Сувд маркет" дэлгүүр орчимд очиход манай ажлын газрын эргүүлийн цагдаа нэг согтуу залуутай юм ярьчихсан зогсож байсан. Тэгээд бууж очоод "юу болсон юм яасан?" гэж асуухад цагдаа "энэ хүн согтуу машин жолоодоод хүн дайрчих гээд яваад байна" гэсэн. бид хоёр тухайн залуугаас нэрийг нь асуухад гэж өөрийгөө хэлж байсан. Тэгээд тухайн залууг цагдаагийн газар руу авч явж шалгахаар шаардлага тавин албаны улсын дугаартай тээврийн хэрэгсэлд арын хаалгаар нь суулгачхаад би ын жолоодож явсан гэх 8-58УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очиж ын эхнэртэй уулзчихаад эргээд хартал албаны улсын дугаартай тээврийн хэрэгслээс буучихсан цагдаатай зууралдчихсан байхаар нь би наад талаас нь гүйж очоод тэй хоёулаа нийлээд т дахин шаардлага тавьж цагдаагийн газар авч очиж драгерь багаж үлээлгэн шалгах талаар хэлж албаны машины арын суудалд суулгаад би араас нь шахаад суутал машин дотор миний нүүр рүү хоёр гараараа ээлжлээд 3-******* удаа цохисон. Тэгээд би гарыг нь хорьж болиулж дээрээс нь дарж суусан. цагдаа машинаа унаж хөдлөөд чигээрээ явсаар байгаад цагдаагийн газар ирж жижүүрийн мөрдөгчид болсон асуудлыг хэлсэн. Тухайн залууг драгерь багаж үлээлгэн шалгахад 1.98 хувийн согтолттой байсан. Миний зүүн хөмсөгний дээд тал бага зэрэг хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би энгэрийн камерын бичлэгээр баримтжуулж авсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдрл санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-1/

          Хохирогч ийн: “..Өнөөдөр буюу *******5 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би жижүүрийн амралттай Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р багийн нутаг “Залуус” хорооллын 1*******-р байранд байх гэртээ байж байгаад гараад дэлгүүр орох гээд алхаад явж байтал “Залуус” хорооллын дундах засмал замаар 8-58УАХ улсын дугаартай саарал өнгийн Сай маркийн тээврийн хэрэгсэл миний хажуугаар нилээн хүчтэй замын хажуу талын бордюр даваад намайг шүргэнгээ алдаад гарсан. Тэгэхээр нь би хүн дайрах нь гэж бодоод араас нь алхаад очтол нөгөө машин дотор жолоон дээр нь нэг согтуу эрэгтэй хүн суудлаа арагшлуулчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би албаны *******9 дугаартай үнэмлэхээ үзүүлээд утсан дээрээ бичлэг хийгээд тухайн залууд хандан "амрыг эрье, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байна та машинаас гарчих" гэж хэлтэл тухайн согтуу залуу миний өөдөөс салаавч гаргаад бууж ирээд миний утсыг цохиод газарт унагасан. Тэгэхээр нь би утсаа газраас аваад цагдаагийн 0591******* дугаартай утас руу залгаж "Залуус хороололд согтуу хүн машин унаад хүн амьтан дайрчих гээд байна" гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагчдыг ирэхээс өмнө нөгөө залууг машинаа унаж хөдөлгөөнд оролцож ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх, бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүднээс машинд нь суулгахгүй юм харилан ярилцаад байж байсан. Цагдаа ирэхээс өмнө намайг тухайн залуу нүүр рүү удаа гараараа цохисон. Удалгүй цагдаагийн алба хаагч Э., нар ирэхээр нь болсон асуудлыг хэлсэн. Тэгээд Э. намайг цагдаагийн газар оч гэхээр нь би өөрийнхөө машиныг унаад цагдаагийн газар руу явсан. Намайг явсны дараа Мөнхмандалыг нүүр рүү нь цохисон гэсэн. Би сүүлд нь Цагдаагийн газар ирсний дараа мэдсэн. Би өөрийнхөө гар утсаар баримтжуулж авсан. Миний баруун хацар бага зэрэг хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1/

          Гэрч Э.: “Өнөөдөр буюу *******5 оны 03 сарын 30-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 1 цаг дөхөж байх үед мэдээлэл хүлээн авагч цагдаа надад “Залуус хороололд согтуу хүн машин жолоодоод байна” гэх дуудлага ирлээ. хамт очоорой гэхээр нь би хамт албаны 0009 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сайнцагаан сумын дугаар багийн нутаг Залуус хороололд байх  ******* дугаар байрны баруун талын Сувд маркет гэх дэлгүүрийн ойролцоо очиход манай цагдаагийн газрын алба хаагч /энгийн хувцастай/ нэг согтуу залуутай юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь Мөнхмандал бид хоёр бууж очоод амрыг эрье, юу болсон юм гэж асуутал энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байна гэж хэлсэн.Тэгэхээр нь тухай залуугийн нэрийг нь асуутал өөрийгөө Чанцалдуламын гэж хэлж байсан. Тэгээд ыг Цагдаагийн газар авч ирж драгерь үлээлгэн шалгахаар албаны 0009 ДУЭ тээврийн хэрэгсэлд суулгаад мөн цагдаагийн албан хаагч ийг ард суулгасан. Тэгтэл машин дотор ийг нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Би бууж очоод ийг буулгатал араас нь буугаад ирсэн. Тэгээд Мөнхмандал бид ыг машинд жолоочийн ар талаар суулгаад Мөнхмандал шахаад хажуу талаас нь суутал Мөнхмандалыг гараараа нүүр рүү нь -3 удаа цохиод авсан. Тэгээд Мөнхмандал ын гарыг нь дарж болиулаад дээр нь дарж суугаад би машинаа унаад аймгийн Цагдаагийн газар авч ирж жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. ******* нилээн согтуу байсан. архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. нь болон Мөнхмандал нарын биед халдсан байсан. Өөр хүний биед халдаагүй. Тухайн үйл явдлыг Мөнхмандал энгэрийн камерын бичлэгээр баримтжуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

          Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******5 оны 0******* сарын 03-ны өдрийн 05/13 дугаартай: “ын биед духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс -3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-3/

          Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******5 оны 0******* сарын 03-ны өдрийн 035/1******* дугаартай: “ийн биед баруун, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс -3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******1-*******/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Дундговь аймгийн Цагдаагийн газрын албаны 0009 ДУЭ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/

          Эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч ийн Самсунг А-33 маркийн гар утаснаас хуулбарлан авсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн /

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8/

          Цагдаагийн алба хаагч ын эзэмшдэг “Jhongjian” загварын хар өнгөтэй энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 9-1/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар *******5 оны 03 сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байх Сувд дэлгүүрийн урд талын авто машины зогсоол дээр Дундговь аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа ,  Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдлоо.

         Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ *******5 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 858 УАХ улсын дугаартай “Тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахад нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа “тээврийн хэрэгслээсээ буух” шаардлага тавихад шаардлагыг нь эсэргүүцэн нүүрэн тус газар нь гараараа цохисон мөн тус Цагдаагийн газрын албаны 0009 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа ыг “түүний согтуурлыг зэргийг аймгийн цагдаагийн газар очиж драгерь багаж үлээлгэн шалгах” шаардлага тавихад шаардлагыг нь эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохиж цагдаагийн алба хаагч нарыг хууль сахиулах албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бие махбодод нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан  гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн *******5 оны 0******* сарын 03-ны өдрийн 05/13, 035/1******* дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.

         Шүүгдэгч *******ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг зогсоохын тулд  гүйцэтгэж байгаа албан үүргийн дагуу шаардлага тавьж буй Дундговь аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа , Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа нарын биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           Иймд шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн  буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч , нар нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба мөрдөн байцаалтын шатанд  “гомдол санал гэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******5 оны 0******* дүгээр сарын 1-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 01 жил 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал *******т холбогдох эрүүгийн 50015006 дугаартай хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.*******, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, ******* дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч   овогт ыг үргэлжилсэн үйлдлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн  буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т *******00 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жил 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал *******т холбогдох 50015006 дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

. Шийтгэх тогтоол  хүчин  төгөлдөр  болтол  шүүгдэгч  *******т  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.УУГАНБАЯР