Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0333

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, М.Л************* нэхэмжлэлтэй Нотариатын мэргэшлийн хороонд холбогдох Нотариатчийн мэргэшлийн хороонд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, гомдлыг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариуг бичгээр өгөхийг Хороонд даалгаж, Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л********** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...М.Л****** миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаа тул холбогдох хуулийн хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Л***********нь Нотариатын мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Л***********нь Нотариатчийн мэргэшлийн хороонд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, гомдлыг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариуг бичгээр өгөхийг Хороонд даалгаж, Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нотариатын мэргэшлийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ