Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Батцэрэн |
Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
Дугаар | 367 |
Огноо | 2018-09-19 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 367
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.З нарт 2 жил хорих ял, Б.С-ад 2 жил 6 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН