| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0108/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-эд холбогдох эрүүгийн 2538000000069 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.А-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А- нь Хөвсгөл аймгийн ... сум ... дугаар багийн ... тоот хашааны гаднаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 23 цагийн 35 минутын орчим хохирогч Д.Б-ийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.А- нь Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар багийн... тоот хашааны гаднаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 23 цагийн 35 минутын орчим хохирогч Д.Б-ийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-ийн: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гар утсаар авсан зураг /хх-ийн 11 тал/,
Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 01 сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байх үед ... сумын ... дугаар баг ... тоотод байдаг цэргийн он жав ... хочит Г-гийнд очсон. Би Г-гийн очихдоо би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, цагаан өнгийн Мицубиши Миникаб маркийн автомашинтай очсон. Би Г-гийн очоод шөнийн 23 цаг өнгөртөл архи ууж суусан. Намайг архи уугаад байж байтал гаднаас ... хочит Э.А- гаднаас орж ирсэн. Э.А- орж ирээд халтууранд явах уу 25.000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр би явъя гээд Г-гийн гэрээс Э.А-тэй хамт гарахад хашааны үүдэнд миний машины дэргэд баахан хүмүүс бужигналдсан байсан. Би юу болсныг мэдээгүй, харин миний машины хажууд нэг мотоцикль байсан. Тэр мотоциклийн эздүүд нь байсан. Тэгснээ тэр хүмүүс намайг хамт хулгай хийж байна гээд намайг хулгайч гэж бодоод байх шиг байсан. Би тэгээд цагдаагийн газарт ирсэн. Би энэ явдлын учрыг нь тухайн үед ойлгоогүй, харин цагдаагийн газарт ирээд ойлгосон. ... хочит Э.А- хүний мотоцикль түрж миний машины дэргэд авч ирээд, намайг Г-гийн гэрээс дуудаж 25.000 төгрөгөөр халтуур хийх үү гэж Г-гийн гэрээс дагуулж гарч ирэхэд нь мотоциклийг эздүүд нь бариад авсан юм байна лээ. Тэгээд намайг машинаараа хамт хулгай хийж ачиж байна гэж ойлгоод намайг Э.А-тэй хамт хулгай хийсэн гэж бодоод цагдаагийн газарт авч ирсэн. Би уг нь Э.А-ийг хулгай хийхэд нь оролцоогүй. Халтуур хийх үү 25.000 төгрөг өгье гэхээр нь л юу ч бодолгүй тэгье гэж хэлээд Г-гийн гэрээс гарч ирэхэд хүмүүс намайг хулгай хийсэн гэж бодсон юм шиг байсан. Эргүүлийн цагдаа нарыг тэр газар ирэхэд Э.А- зугтаачихсан юм, тэгсэн чинь намайг хамтрагч нь гэж ойлгоод цагдаагийн газарт аваад ирсэн юм. Би юу ч ойлгоогүй байж байгаад цагдаагийн газарт ирсэн. Цагдаа нар миний машиныг журмын хашаанд хийсэн байгаа. Намайг Г-гийн архи уугаад сууж байхад Э.А- гаднаас орж ирээд халтууранд явах уу л гэж асуусан, тэрнээс биш юу ачих гэж байгаа, хаанаас ачих гэж байгаа талаар юу ч яриагүй. Э.А- өөрөө согтуу байсан. Би ч өөрөө бага зэргийн согтуу байсан. 25.000 төгрөг өгье гэхээр нь л би тэгье гэж хэлээд Э.А-тэй хамт тэднийхээс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Д.Х- гийн өгсөн: “...Тухайн орой би нөхөр Д.Б-ийн хамт ... сумын 2 дугаар 3-14 тоотод байх миний төрсөн ээж Х-н гэрт очсон. Бид хоёр очихдоо манай нөхрийн мотоциклиор очоод ээжийн хашааны гадаа мотоциклио орхисон. Бид хоёр ээжийнд ороод удалгүй гарч ирээд явах гэтэл хашааны гадаа орхисон мотоцикль байхгүй байсан. Тэгсэн манай ээжийн хашаанаас зүүн тийш 3 хашааны цаана ...дугаар баг ... тоот хашааны үүдэнд цагаан өнгийн бүхээгтэй амьжиргаа цагаан машинд хоёр хүн манай нөхрийн мотоциклийг ачих гээд нь нэг нь машины бүхээгээ онгойлгоод нэг нь мотоцикп түшчихсэн байж байсан. Тэгсэн манай нөхөр намайг цагдаа дуудаарай гэжхэлээд өөрөө гүйж очоод машины түлхүүрийг нь булааж аваад нэг хүнийг нь бариад авсан, тэгсэн нөгөө мотоцикл түшиж байсан хүн нь хашаа даваад зугтаачихсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийн барьсан хүнийг машинд суулгасан. Тэгээд гар утсаараа зураг дарж аваад байсан. Тэгээд нөгөө хүнийг аваад цагдаагийн газар луу яваад өгсөн. Нөхөр бид хоёр цагдаагийн газарт ирсэн тэгээд тэр хүнийг Н.М- гэдгийг мэдсэн. Цагдаа нар нөгөө хамт явж байсан хүний нэрийг Н.М-аас асуухад ... гэдэг хүн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 22 тал/, 4. Гэрч Л.Н-ын өгсөн: “...Би тухайн шөнө эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-н хамт хөдөлгөөнт автомашины эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 23:50 минут өнгөрч байх үед цагдаагийн газрын жижүүрээс ... сумын ...дугаар баг ... дугаар гудамжны ... тоотын гадаа мотоцикль хулгайлж байсан хүнийг барилаа гэсэн дуудлага ирлээ, яаралтай очно уу гэсний дагуу ... сумын ... дугаар баг ... дугаар гудманд очиход нэг залуу, бас нэг эмэгтэй хоёр нэг эрэгтэйг барьчихсан зогсож байсан. Тэгээд би юу болсныг асуухад тухайн залуугийн мотоциклийг хулгайлж машиндаа ачих гэж байгаад баригдсан, бас нэг залуу байсан тэр залуу нь хашаа даваад зугтаачихсан гэж ярьж байсан. Би тухайн залууг машиндаа суулгаад, тэр залуугийн эзэмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг түр саатуулах хашаа руу ачигч дуудаж ачуулаад, нөгөө залууг цагдаагийн газарт авч ирээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б-т хүлээлгэж өгсөн. Тэр залуугийн нэрийг нь Н.М- гэдэг нэртэй залуу байсан. Ийм л зүйл болсон. ...Намайг очиход мотоциклийн эзэн Д.Б-, эхнэр Х- гийн хамт автомашины эзэн Н.М-ыг барьчихсан зогсож байсан, бас нэг залуу байж байгаад зугтаачихлаа гзж ярьж байсан. Тухайн хүний мотоцикль газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
“...” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-925-11757 дугаартай: “...Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 1 сарын байдлаар 2,200,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 30-33 тал/,
Шүүгдэгч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би ... сумын ...дугаар багт байдаг найз М-д очиж хамт архи уучихаад тэндээсээ гараад ... дугаар хорооны ...-р гудамжинд байдаг Г-гийнд очих гээд явж байтал малын Г-гийн гудамжны үзүүрийн хашааны үүдэнд нэг улаан өнгийн мотоцикль байсан. Би тэр мотоциклийг түрээд Г-гийн хашааны үүдэнд орхиод Г-гийн гэрт ороход Н.М- Г-гийнд сууж байхаар нь чи машинтай явж байгаа юм уу халтууранд явах уу 25,000 төгрөг өгье, миний мотоцикль асахгүй байна гэсэн чинь Н.М- тэгье гээд бид хоёр Г-гийн гэрээс гараад Н.М- машиныхаа бүхээгийг онгойлгоод байж байтал нэг залуу гүйж ирээд Н.М-ыг бариад авахаар нь би мотоциклийг түлхэж унагаачихаад зугтаачихсан. Өглөө над дээр Н.М- ирээд миний машиныг цагдаа нар хураагаад авчихсан, чи цагдаа дээр очиж учраа ол гэхээр нь би цагдаагийн газар ирж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Д.Б-, гэрч Н.М-, Д.Х- , Л.Н- нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гар утсаар авсан зураг, “...” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А- нь Э.А- нь Хөвсгөл аймгийн ... сум ... дугаар багийн ...тоот хашааны гаднаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 23 цагийн 35 минутын орчим хохирогч Д.Б-ийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Э.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
“Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Э.А-ийн үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авах үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэхэд чиглэсэн байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулах, хор уршигт зориуд хүргэхэд чиглэсэн үйлдлийг хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч Д.Б- өөрийн мотоциклийг ачааны машинд ачих үед олж очсоноор шүүгдэгч өөрийн гэмт үйлдлийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А-ийг Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоот хашааны гаднаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 23 цагийн 35 минутын орчим хохирогч Д.Б-ийн улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн эд хөрөнгөнд 2,200,000 төгрөгийн бодит хохирол учирч болох байсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “...” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-925-11757 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт хохирогч Д.Б-ийн: “...надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би мотоциклио авчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.А-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А-ийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 42-76 дугаар талд авагдсан .... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.А- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Э.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Э.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Миний үйлчлүүлэгч бусдын өмчлөх эрхэд шууд хохирол учруулаагүй. Мотоциклийг тэр үед нь авсан. Мотоцикль нь алдагдаагүй учир хохиролгүй гэж харж байна. Бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй. Өмнө ял шийтгэл эдэлж байсан боловч тухайн ял шийтгэлийг эдэлж дууссан тул хувийн байдалд нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд өөрөө дэмжлэг үзүүлсэн. Уг гэмт хэрэг төгсөөгүй учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Э.А-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдэхээр завдсан хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 232 цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийн цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 232 (хоёр зуун гучин хоёр) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.А-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР