| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0063/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/65 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 129.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт Очирбатын *******т холбогдох эрүүгийн 201721000111 дугаартай, 178/2017/0063/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт амьдрах, ******* регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Марцатын хиргэсүүр буюу булшийг 2016 оны 10 дугаар сард, мөн тус багийн нутаг дэвсгэр Хужирт булангийн Хар толгойн хиргэсүүр буюу булшийг 2016 оны 11 дүгээр сард тус тус ухаж сүйтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би 2016 оны 10-р сард ******* сумын Марцатын болон Хар толгойн булшийг ухсан нь үнэн. Дотор нь юу байдаг юм бол гээд сонирхож ухаж үзсэн. Ганцаараа дийлэхгүй болохоор нутгийнхаа хэдэн залуусыг гуйж туслуулсан. Газар хөлдүү болохоор сайн ухаж болохгүй байсан.Миний буруу, түүх соёлын дурсгалыг эвдсэндээ гэмшиж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Марцат болон Хужирбулангийн хиргэсүүр ухагдсан талаар ******* сумын Засаг дарга болон хэсгийн төлөөлөгч Еркенбек нарт мэдэгдсэн.Хужиртбулангийн хиргэсүүрийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр судалгаанд оруулж ******* сумын ИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 хуралдааны тогтоолоор түүх соёлын дурсгалт газрын өвд бүртгэж тусгай хамгаалалтанд авсан ба Марцатын амны хиргисүүрийг түүх соёлын өвд бүртгэж аваагүй байгаа бөгөөд түүх соёлын өвд бүртгэж авахаар яригдаж байгаа.Тухайн газруудыг очиж үзээд үлдсэн газруудыг хамгаалалтанд авахад сум орон нутгаас 350000 төгрөгний шатахуны зардал гаргасан.Тухайн газруудыг нөхөн сэргээхэд гаргах 2352200 төгрөгийн зардал болон хамгаалахад гаргасан 350000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ. /хх-25-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр би хаваржаагаа эргэж үзэхээр очтол Хужирбулангийн хиргэсүүрийг О.******* М.*******өө гэх залуугийн хамт 3-4 метр ухсан байсан.Би сумын төв орж байгаль хамгаалагч Ч.Баянмөнхөд энэ тухай мэдэгдсэн.Дараа нь Марцатын амны хиргэсүүрийг бас ухсан тухай нутгийн хүмүүсээс сонссон гэжээ. /хх-26-27-р хуудас/
Гэрч А. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын сүүлээр намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад сумын хэсгийн төлөөлөгч Еркенбек над руу ярьж Марцат болон Хужирбулангийн булшийг ухаж сүйтгэсэн талаар хэлсэн. Хужиртбулангийн хиргэсүүрийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр судалгаанд оруулж ******* сумын ИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 хуралдааны тогтоолоор түүх соёлын дурсгалт газрын өвд бүртгэж тусгай хамгаалалтанд авсан ба Марцатын амны хиргэсүүрийг түүх соёлын өвд бүртгэж аваагүй байгаа бөгөөд түүх соёлын өвд бүртгэж авахаар яригдаж байгаа.Тухайн газруудыг нөхөн сэргээхэд Ховд их сургуулийн багш Мөнхбаярын гаргасан төсөв байгаа, сум орон нутгийн төсөв гаргаагүй, мэргэжлийн хүмүүс өөрсдөө төсөвөө гаргаж нөхөн сэргээдэг юм байна лээ гэжээ. /хх-28-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр нэг өглөө манайд Б.Ариунболд, М.Мөнхцоож нар ирээд Хужирбулангийн Хар толгойд О.******* ах хиргэсүүр ухаад газар нь хөлдүү хүн хүч хэрэгтэй байна туслаад өгөөч гэж байна гэхээр нь зөвшөөрөөд хамт явж хиигэсүүр ухсан. Намайг байхад Т.Өсөхбаяр, Х., Ж., Г., Б.Ариунболд, М.Гантөмөр,М.Мөнхцоож нар байсан. Бид нар О.******* мөнгө төгрөг өгөөгүй, булш ухаад эд зүйл гарвал хувааж өгнө гэж юм яриагүй гэжээ. /хх 30-31-р хуудас/
Гэрч Х. мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын дундуур байх Марцатад Гантөмөрийнх байхад би очоод О.******* ах хиргэсүүр ухсан очоод туслаадах гэж байна гэхэд хоёулаа очиж сонирхъё гээд хамт очсон. Хужирбулангийн Хар толгой гэх газарт очиход Т.Өсөхбаяр, Ж., Г., Б.Ариунболд, М.Мөнхцоож, О.******* нар байсан.Ухсан гэх нүхний гадна цагаан өнгийн шургааг мод,мод ухаж хийсэн бололтой авс шиг зүйл байсан, өөр зүйл байгаагүй, 3 метр орчим ухсан байсан.Бид нар нүхний амсар дээрхи цасыг холдуулаад ухсан боловч газар хөлдүү учир сайн ухаж чадаагүй, орой болоод гэр гэр лүүгээ явцгаасан.Дахиж очиж ухаагүй.О.******* ах бид нарт мөнгө төгрөг өгөөгүй, булшнаас эд зүйл гарвал өгнө энэ тэр гэж юм яриагүй гэжээ. /хх-32-р хуудас/
Гэрч Ж. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр байх М.Мөнхцоож манайд байж байгаад О.*******ийнд очоод 3 хоночихоод ирэхдээ Хужирбулангийн Хар толгойд О.******* ах хиргэсүүр ухаад газар нь хөлдүү, хүн хүч хэрэгтэй байна ирээд туслаад өгөөч гэж байна гэхээр нь зөвшөөрөөд хамт 1 удаа очиж тусалсан.Намайг байхад Т.Өсөхбаяр, Х.,Г.,М.Гантөмөр, М.Мөнхцоож, Б., Б.Ариунболд нар байсан. гэжээ./ хх-34-35р хуудас/
Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр ******* сумын ******* ******* багийн Марцт гэх газар байхад О.******* ах ирээд” дээр хиргисүүр ухсан байгаа, тэндээс шургааг мод, мод ухаж хийсэн бололтой ругархай авс шиг зүйл гарсан очиж үзэх үү гэсэн. Тэгээд Хужирбулангийн Хар толгой гэх газар очиход ухсан нүхний ам цасанд дарагдсан цагаан өнгийн шургааг мод, мод ухаж хийсэн бололтой авс шиг зүйл байсан ба тэнд Т.Өсөхбаяр, Х., Ж., М.Гантөмөр, М.Мөнхцоож, Б., Б.Ариунболд нар бас байсан.Бид нар нүхний аман дээрх цасыг холдуулаад нүхийг ухаж үзэх гэтэл газар хөлдөө болохоор их ухаж чадаагүй, харанхуй болчихсон болохоор удалгүй тарцгаасан.Биднийг байхад хиргисүүрээс ямар нэгэн зүйл гарч ирээгүй,хүний яс гэхээр зүйл гарч ирээгүй. О.******* ах туслаадах гэхээр нэг өдөр очиж тусалсан, дахиж очоогүй гэжээ./ хх-36-37-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хх-4-12-р хуудас/
2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,гэрэл зургийн үзүүлэлт /хх-50-60-р хуудас/
Хиргисүүрүүдийг сэргээн засах ажлын талаарх шинжээчийн санал, дүгнэлт,зардлын төсөв /хх61-63-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-78-83-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Марцатын хиргисүүр буюу булшийг 2016 оны 10 дугаар сард, мөн тус багийн нутаг дэвсгэр Хужирт булангийн Хар толгойн хиргисүүр буюу булшийг 2016 оны 11 дүгээр сард тус тус ухаж сүйтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Л.*******ийн мэдүүлэг,гэрч Б., А. Б., Х., Ж., Г., Б.Ариунболд, М.Гантөмөр, Т.Өсөхбаяр, М.Мөнхцоож нарын мэдүүлэг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар булш сүйтгэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2015 оны эрүүгийн хуулинд “булш сүйтгэх “ гэсэн зүйлчлэл байхгүй болсон боловч гэмт хэргийн шинжээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлд /орон нутгийн хамгаалтанд авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгал/ нийцүүлэн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй байна.
Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийн 5.1.5-д “түүх соёлын үл хөдлөх дусгалд” булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж орно” гэж заасан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 25.2-д зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч О.******* нь түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Марцатын хиргисүүр мөн тус багийн нутаг дэвсгэр Хужирт булангийн Хар толгойн хиргисүүрүүдийг эвдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хиргисүүрүүдийг засаж янзлах зардал буюу нөхөн сэргээлт 2300000 төгрөг, бензин шатахууны зардал 400000 төгрөгийг төлсөн болох нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/194 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөрөө барагдуулсан, хохиролгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, давтан гэх үйлдэл 2015 оны Эрүүгийн хуулиар үгүйсгэгдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.*******аас эд мөрийн баримтаар хураан авсан иш нь хугархай хүрз-1ш, төмөр хувин-1ш, цагаан өнгийн олс, ломбо-1ш, ажлын жоотуу-1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн шүүгдэгчийн эзэмшлийн 19-76 ХОЗ улсын дугаартай DAYUN маркын мотоцикль, SAMSUNG маркын 42 инчийн өнгөт зурагт-1ш, цагаан өнгийн HOZERGWAT маркын хөлдөөгч-1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт Очирбатын *******т Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйчлэлийг өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* ******* овогт Очирбатын *******ийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт Очирбатын *******т хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.*******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан иш нь хугархай хүрз-1ш, төмөр хувин-1ш, цагаан өнгийн олс, ломбо-1ш, ажлын жоотуу-1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг комисст даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.*******ийн эзэмшлийн 19-76 ХОЗ улсын дугаартай DAYUN маркын мотоцикль, SAMSUNG маркын 42 инчийн өнгөт зурагт-1ш, цагаан өнгийн HOZERGWAT маркын хөлдөөгч-1ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС