| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1230 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 13.9.1., 21.12.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: Г.Баясгалан,
Гэрч: ***, ***, ***, ***,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405037142134 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Мөн хугацаанд тус цагдаагийн хэлтсийн байранд ***ийг явган суулгах, хоёр гарыг нь паарнаас, биеийн урд болон ард хэсэгт тус тус гавласан байдалтайгаар байлгаж бие махбодыг нь шаналган зовоох, “Дээрэмдэх” гэмт хэргийг хүлээн, бусдын эд зүйлсийг гаргаж өгөхийг шаардах зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоох зэргээр эрүү шүүлт тулгасан,
Мөн ***ийн биеэс “Самсунг Галакси А-51” загварын гар утас бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хууран авсан атлаа хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгчийн тэмдэглэл үйлдэлгүй өөрийн эзэмшилд байлгаж нуусан,
Түүнчлэн ***ийг Баянгло дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэнан” зочид буудлаас барих үед хамт байсан иргэн ***ын биеэс 775.000 төгрөг, мөн ***ийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчимд шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэж өгөх үед биеэс нь гарсан 96.000 төгрөг зэргийг авч, захиран зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...2024 оны 7 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандантэгчилэн хийдийн ертөнцийн зүгээр зүүн талын гудамжинд нэгэн гадаад улсын иргэн дээрэмдүүлсэн байна гэдэг дуудлагыг амралтын өдөр манай жижүүрээс холбогдон ийм дуудлага мэдээлэл ирсэн байна яаралтай ирж ажилла гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Миний хувьд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дээрэмдэх болон хүчиндэх гэмт хэргийг хариуцан ажилладаг. Тухайн 16 дугаар хорооны хороо хариуцсан эрүүгийн мөрдөгчтэй нь хамтран хоёулаа тухайн 7 дугаар сарын 20-ны өдөр тухайн хэргийг илрүүлэх чиглэлээр ажилласан. Эхний элжинд тухайн гандангийн гудамr орчинд ямар нэг хяналтын камерын бичлэг ховор илрүүлэхэд төвөгтэй байсан учир гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоосон. Тухайн орой Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч ***болон эргүүл хоёрынхонтой салж явж байгаад тухайн гэмт этгээдийн суусан машиныг олж тогтоогоод машиных нь улсын дугаараар хайхад *** гэдэг залуугийн эзэмшлийн машин байсан. Тухайн *** гэдэг залуугийн гэр рүү ***болон эргүүл хоёр түрүүлээд явсан. Тэр хоёр түрүүлж очоод ээж болон дүүтэй нь хамт цуг уулзаад тухайн үед хэнийг аваад хааш нь хүргэж өгсөн талаар тодруулахад орой таксинд явж байхад надтай шоронд цуг сууж байсан хүн намайг ирээд аваач гээд хэлсний дагуу очиж аваад хоёуланг нь Баянхошуунд буулгасан гэдэг хариу авсан. *** нь өөрөө ***д ***ийн хаана байгааг олоод өгье гээд ***тэй чатлаад Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Хэнан гэдэг зочид буудалд байгаа юм байна над руу сая чат бичээд залгаж байна гэж хэлсэн. Намайг яваад ороход *** нэг найзтайгаа хоёулаа өрөөндөө цуг байж байсан. Эхлээд ***очиж уулзаад болсон үйл явдлын талаар тайлбарлахад би хийсэн хэргээ мэдэж байна гээд бид хэдийг дагаад явсан. Тэгээд нэгдүгээр хэлтсийн байранд аваачин 222 тоот өрөөнд ***тэй уулзсан. Ганцаарчлан уулзаад гарч ирэхдээ ***энэ хүн авсан хөөргөө 4.000.000 төгрөгөөр зарсан байна гар утсаа 1.500.000 төгрөгөөр өгсөн гэж ярьж байна. Шөнө болчихсон байгаа учраас зарсан эд зүйлээ олж өгөх боломжгүй өглөө олоод өгье гэдэг зүйл ярьж байна гэсэн. Ерөөлт мөрдөгч бид хоёр хариуцаж үлдсэн. Би ***тэй хоёулхнаа үлдсэн. Тухайн хүн нь өмнө нь 10 гаруй жилийн хорих ял эдэлсэн хүн байсан. Өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гарыг нь урд нь гавласан. Эхний ээлжид 48 цагаар хойшлуулшгүй баривчлах санал гаргахаар мэдүүлэг болон холбогдох мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулах гэсэн боловч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн учраас прокурорт хойшлуулшгүйгээр баривчлах санал гаргах ямар ч боломж байгаагүй. Миний хувьд ***ийг ямар нэгэн байдлаар гавлаж хонуулсан зүйл байхгүй. Бид хоёр хамт шөнө хоол захиалж идсэн. Цаг тутамд гарч тамхи татсан. Би ***тэй хүнлэг бусаар огт харьцаагүй. Өөрийнхөө аюулгүй байдлыг бодоод ч тэр үү хүн шиг харьцах ёстой гэдэг утгаар хандсан. Өглөө 7 цаг өнгөрч байхад манай ажлынхан цугласан. Манай ажлынхан цуглаад ороод ирэх үед *** өглөө нөгөө ченж чинь одоо сэрчихсэн байх би чат бичээд үзье гэж хэлсэн. Тэгээд чат бичиж байгаад Баянхошуунд хөөрөг зарсан хүн байгаа гэнэ ээ хоёулаа очоод аваадахъя гэхээр нь тэгье гээд ахлахаасаа чиглэл аваад *** мөрдөгчтэй цуг Баянхошууны 112-н буудал шиг санагдаж байна тэр газар руу дагуулж явсан. Уул руу өгсөж байгаад нэг айлын үүдэнд ирээд энд манай таньдаг ах байдаг гавтай цагдаа нартай орох юм бол надад итгэхээ больчихдог гэхээр нь бид хоёр орчхоод ир гээд явуулсан. Бид хоёр машинд суулгахдаа гавлаагүй байсан. Орчоод гарч ирэхдээ *** байхгүй байна гэж хэлэнгүүтээ бид хоёрыг машинд суух гээд хойд талын хаалга татах үед түлхээд зугтаасан. Тухайн үед бид хоёр хөөгөөд гүйцээгүй. Цаг орчим тэр гудамжаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Нэг гудамжинд малгай болон гартаа барьж явсан нэг зүйлээ унагачхаад авах гэж байхад нь хараад барьж авсан. Тухайн үед ямар нэгэн хүч хэрэглэсэн дайчилсан зүйл байхгүй. 2 талаас нь сугадаад явж байхад хажуу талын бетонон хана руу мөргөх оролдлого хийсэн. Тэр үед хоёр талаас нь барьчихсан байсан болохоор ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй. Машиндаа суулгаад явах хооронд манай хариуцсан эрүүгийн мөрдөгч холбогдох шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг үнэлгээ гаргуулах, таньж олуулах ажиллагаа болон холбогдох ажиллагааг явуулсан. Ажлын байран дээр очиж тухайн материалыг авангуутаа шууд Баянгол дүүргийн прокурорын газарт очоод хяналтын прокурор Наранчимэгт танилцуулан холбогдогчийг биеэр уулзуулан прокурор өөрийн саналыг танилцуулан шүүхийн байр руу авч очсон. Шүүхийн байр руу авч очоод шүүх хуралдаан явагдаад шүүхийн зөвшөөрөлтэйгөөр баривчлах зөвшөөрөл гарсны дагуу хорих 461 дүгээр ангид аваачсан. Хорих 461 дүгээр ангид очоод машинаас буугаад ***ийг дотогш нь оруулаад нэг хүн нь тэмдэглэлээ үйлдээд шүүхийн шийдвэрээ танилцуулаад цаашаа шүүхийн шийдвэрийн ажилтан ирээд үзлэг хийх гээд аваад ороход энэ хүн чинь дотуур хувцсандаа мөнгө нуучихсан байна гэж хэлсэн. *** гарч ирээд төлөөлөгчөө миний нэрийн дансанд хийгээд өгчхөөч гэхээр нь за бас хоригдож байгаа амьтанд мөнгө төгрөг хэрэг болох байх гээд хажуу талын ажилтнаас асуухад 48 цагаар баривчилж байгаа хүнд нэрийн данс нээх боломжгүй гэж хэлсэн. Энийг зөвхөн ар гэрийн хүн болон өмгөөлөгч хийх боломжтой та хийж болохгүй байх гэхээр нь би тэр мөнгийг аваагүй. ***ийг хүлээлгэж өгчхөөд тасгийнхаа хоёр залууг ажил дээр буулгаад цаашаа гандан орсон. Гандан ороод манай ээжийн хамгийн бага эрэгтэй дүү нь урлахуйн ухааны тэнхимд урлаач хийдэг хүн байдаг. Тэр ах дээрээ очиж уулзахад надад 900.000 төгрөг өгсөн. Урлалын зүйл хийдэг хүн учраас ажлын хөлсөө бэлнээр авдаг. Би тухайн мөнгийг гэрийн урд талын АМТ рүү ороод өөрийн данс руу хийсэн” гэв.
Гэрч *** шүүх хуралдаанд: “*** өрөөнд орж ирснийг ...бол мэдэхгүй байна. *** нэг хүн дагуулж орж ирж байсан, тухайн үед би яаралтай бичиг явуулах гэж байсан болохоор сайн анзаараагүй. ...Манай өрөөнд мөнгө хураалгаж протокол хөтөлсөн зүйл би хараагүй. Цүнхнээс нь нэг юм гаргаж ирж миний ширээн дээр тавьж байсан, би бичиг явуулах гээд яарч байсан болохоор өрөөндөө орж наад асуудлаа шийд гэж хэлсэн мөнгө өгөлцөж авалцсан зүйл би хараагүй. ...Миний нүдэн дээр мөнгө гаргаж ирж тоолж барьсан зүйл байхгүй. Миний анзаарснаар жижигхэн цүнхнээс юм гаргаж ирээд ширээн дээр тавиад байсан тэр зүйлийг нь би анзаараагүй. Сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчилмаар байна гэж ...ярьсан зүйл байхгүй. Баянголын *** гэдэг прокурортой ...маргааш өглөө нь холбогдсон. Эд зүйлээ байгаа газрыг зааж өгөх гэж байгаад зугтсан гэхээр нь хорьчихмоор байна гээд ахлах прокурор руу нь яриад ийм асуудал байгаа юм аа хорих боломжтой юу гэхэд ажлын цаг дуусахаас өмнө бүх юм аа бүрдүүлээд аваад ир гэж хэлсэн. ...***д холбогдох хэрэгт ...*** дээрэм хүчин хариуцсан мөрдөгч тийм болохоор нь ***ийг хуваарилсан” гэв.
Гэрч *** шүүх хуралдаанд: “...***д холбогдох дээрмийн хэргийг ...өдрийг нь сайн санахгүй байна хүн нь хориотой яллагдагчаар татагдсан байсан. ...гар утас нь *** мөрдөгч дээр байсныг хэргийг нь авсан өдрөө мэдсэн. ...*** өөрөө хэлсэн. Хэргийг прокурор руу шилжүүлснээс хойш 10 хоногийн дараа өгсөн. Утсыг ...дүү охинд нь хүлээлгэж өгье гээд прокурорт нь танилцуулаад надад байж байсан ажлын ачааллаас болоод өгч амжаагүй байсан тэгээд авлигатай тэмцэх газраас холбогдоод утсыг нь авсан. ...Хөөрөг нь ирчихсэн байсан хулгайн гар утас нь олдохгүй байсан” гэв.
Гэрч *** шүүх хуралдаанд: “...Миний санаж байгаагаар Марлаа гэдэг нэртэй вайбер дугаар өөрийнхөө гар утаснаас үзүүлээд Марлаа гэдэг Ченжид хөөргөө 4,000,000 төгрөгөө зарсан гэж хэлсэн. *** анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Буудалд хоёр залуу байсан. ***ийг баривчлаад явъя гэхэд найз нь буудлын мөнгө төгрөггүй гээд *** өөртөө байсан мөнгийг найздаа өгсөн. Бид нарыг гарч байхад найз нь тооцоо хийгээд үлдсэн. ...Баянгол дүүргийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийхан заалаар суудаг өрөөнд бөөндөө сууж байгаад ярилцахад утаснаасаа би одоо танд хөөргөө заагаад өгье та намайг явуулчих би танд ажилд чинь дэмжлэг болъё эрэн сурвалжилж байгаа хүнийг чинь олоход тусалъя та намайг явуулчих гээд зугтаах арга зам хайгаад байсан” гэв.
Гэрч *** шүүх хуралдаанд: “Манайх заалны зохион байгуулалттай. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өглөө ажил дээрээ 8 цагаас өмнө очсон байх. *** ...байгаагүй. Намайг ажлаа хийгээд сууж байхад *** гаднаас дагуулаад орж ирсэн. ... Би энэ хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй. Манайх заалны зохион байгуулалттай. Өдрийн цагаар бол манай төлөөлөгч нар сууж байсан” гэв.
Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед 10 дугаар хорооллын “Хэнан” нэртэй зочид буудалд найз ***гийн ***ын хамт байсан. Зочид буудлын өрөөнд байхад гаднаас энгийн хувцастай, эрэгтэй 5 хүн гаднаас ороод ирсэн. Тэгээд ахалж явж байгаа нь бололтой хар малгайтай, хар футболк өмссөн эрэгтэй нь надад хандаад “*** мөн үү, хамт яв” гэсэн. Би “за тэгье, юу болсон юм, яасан” гэхэд “очоод хэлнэ” гэсэн. Тэгээд *** “би хамт явъя” гээд бид хоёр явсан ба Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очсон. Очоод 2 давхарт байдаг Эрүүгийн цагдаагийн тасаг гэсэн бичигтэй хэсэг рүү очоод зүүн гар талын, олуулаа суудаг том өрөөнд орсон. Тэгэхэд ***ыг “оруулахгүй” гээд доор хүлээлгийн хэсэгт үлдээсэн. Би замдаа явж байхдаа ямар хэрэг болсон юм бол гэхэд “гадаад Улсын иргэн *** гэдэг хүн дээрэмдүүлсэн хэрэгт чамайг сэжиглэж байна, камерын бичлэг чинь байгаа, тэр хүний хөөрөг нь хаана байна” гэж асуугаад байсан. Эрүүгийн цагдаагийн тасгийн өрөөнд ороход хүн байгаагүй ба тэр 5 эрэгтэйн хамтаар орсны дараа тэр ахлах нь гэсэн хар малгайтай, хар футболктой, шөвгөрдүү царайтай, 170-175 см орчим өндөртэй, туранхай биетэй, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажилладаг гэж хэлж байсан эрэгтэйтэй уулзахад “чи аятайхан юм аа ярь, юм аа зарсан хүнээ яриад батлан даалтад гар” гэсэн. Тэгээд намайг чи 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Гандан орчимд гадаад иргэнийг дээрэмдсэн хэргийг хийсэн байна, чиний камерын бичлэг чинь байгаа гэсэн. Тэгээд бичлэгийг нь үзэхэд би тэр яриад байгаа гадаад улсын иргэнийх нь гар утсыг яриад явж байхад нь биед нь халдахгүйгээр булааж аваад зугтааж байгаа бичлэг байсан. Тэгсэн чинь надаас “чи энэ хүнийг боосон, биед нь байсан хөөргийг нь авсан” гээд байсан. Тэгэхээр нь би “тийм зүйл байхгүй, гар утсыг нь булаагаад зугтсан” гэдгээ хэлэхэд гар утас зарсан хүнээ заагаад өг гэсэн. Надтай уулзсан ахлах нь гэх энэ хүн намайг цохиж зодоогүй, хэл амаар доромжлоогүй, энэ үед нөгөө 4 нь байгаагүй. Би гар утсыг нь олоод өгье гэсний дараа намайг очиж авчирсан 5 хүнээс нөгөө ахлах нь гээд байсан эрэгтэй болон бусад 3 эрэгтэй нь явчихсан ба тэр явсан 3 эрэгтэй бол надтай харьцаагүй. ...Тэгээд тэр ахлах нь явахдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч ***т хүлээлгэж өгсөн. *** нь зочид буудалд тэр хүмүүсийн хамт очсон юм. Тэгээд ***тэй хамт үлдээд одоо яваад гар утас өгсөн хүнээ зааж өгөөд утсыг нь олоод өгье гэхэд за тэгье гэж байснаа “за юу ч гэсэн жоохон нүдний хор гаргаадахъя" гээд намайг паарнаас 2 ширхэг гаваар 2 гарыг холбож паарнаас гавлачхаад унтсан. Би паарнаас гавлуулсан байдалтай шалан дээр бөгсөөрөө сууж тэр өрөөнд хоносон. *** гэдэг мөрдөгч нь тэр чигтээ өглөө болтол унтсан. Энэ үедээ бол намайг зодсон, цохисон зүйл байхгүй, зүй бус харьцаагүй. Тэгээд ажил цуглаад тэр өрөөнд суудаг хүмүүс ирсний дараа надтай уулзахдаа “чи тэр хүний биед байсан хөөргийг яаснаа хэл, хэлэхгүй бол чамайг гэрчилж байгаа *** гэдэг эрэгтэйн мэдүүлгээр чамайг тултал шоронд явуулна” гэж хэлсэн. *** гэдэг эрэгтэй нь миний хуурай дүү ба тэр хэрэг гарсны дараа би ***ийг дуудаж найзынхаа гэр рүү хүргүүлсэн юм. Цагдаа нар ***ийг машины дугаараар нь олж уулзсан гэсэн. Тэр үед нь *** хэлэхдээ надад гар утас байсан талаар хэлсэн байсан. Түүнээс *** нь хөөрөг байсан талаар хэлээгүй байсан. Гэтэл *** надад хэлэхдээ “нөгөө *** гэдэг бацааныг чинь тултал нь шахаж байгаад чамайг шоронд чинь хатаана” гэж хэлж байсан. Энэ үгийг манай найз *** сонссон. Учир нь энэ яриа болж байх үед *** надад хоол өгөх гээд ороод ирсэн байсан. Мөн ***өөс над руу чат бичихдээ “Цагдаа нар намайг зодсон, гэрт орж ирээд зодож нүдээд, ээж ухаан алдаж унаад аргагүй болоод таныг хэлчихлээ шүү, дүүгээ уучлаарай” гээд хэлсэн байсан. Миний фейсбүүк хаяг руу орвол устгаагүй байгаа... Тэгэхээр нь би “тэгвэл тэр хүнд чинь хүч хэрэглэсэн гэвэл би шүүх эмнэлгийн дүгнэлттэй нь танилцъя: камерын бичлэг дээр би боосон зүйл харагдаагүй биз дээ, тэр хүн чинь 180 см орчим өндөртэй, би 168 см өндөртэй тул боломжгүй” гэхэд “чамайг боосон болгож болно” гээд байсан. Маргааш нь би булаасан гар утсаа олж өгөх гээд *** болон нэг эрэгтэй эрүүгийн төлөөлөгчийн хамтаар ***ийн цагаан билүү цайвар цэнхэр өнгийн Приус-30 загварын машинтай явсан. Тэгээд Баянхошууны 112-ийн буудлын орчимд очоод нөгөө гар утас өгсөн хүний гэрийн хаягаар очсон. Хаягаар нь очиход нөгөө хүн нь гэртээ байхгүй байсан. Тэр үед би гавгүй байсан ба гудамжинд шээх гээд гудамж руу хашааны булан руу алхах үед “чи зугтах гэлээ” гээд араас гүйж ирээд нөгөө эрүүгийн төлөөлөгч эрэгтэй нь намайг араас хавсарч унагасан. Тэгээд *** араас нь ирээд газар унасан байхад дээрээс *** баруун гараараа баруун шанаа руу цохисон ба нөгөө эрэгтэй нь хавсарч унагаасныхаа дараа нуруу руу дэвссэн. Тэгээд намайг доошоо харуулж хэвтүүлснийхээ дараа хоёр гарыг ар талд дээшээ хөшиж татсан. Тэр өдрөө 18 цагийн орчимд баривчлагдсан. ...Намайг 24 цаг паартай гавлаад хонуулах үед надад хэцүү байсан, өөрөө дэргэд буйдан дээр унтаад байсан, гавтай хонох үед хөдөлж болохгүй, бөгсөөрөө шалан дээр суусан байдалтай хоносон, бүхэл шөнөжин тэгж суухад сэтгэл санаанд дарамттай байсан, маргааш нь хавсарч унагасан, дээрээс цохисон, өчсөн үйлдлийн улмаас зүүн мөр өвчин орж өвдсөн, хэлсэн үг нь сэтгэл санаанд хүнд туссан. Би тэр хүний гар утсыг булаасан болохоос хүч хэрэглэж дээрэмдээгүй, гэтэл намайг боосон хөөрөг авсан гэсэн хэргээр шүүхээс таслах вий гэхээс сэтгэл санааны зовуурьтай байна. ...хавсарч унагасны улмаас зүүн хацар шалбарсан, зүүн мөр дээд хэсэгтээ зулгарсан байсан. Одоо биед үлдсэн ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. ...хорих ангийн эмчид үзүүлсэн, эмчлүүлсэн зүйл байхгүй. ...Цагдан хорих байранд хүнд хэлээгүй...” гэсэн мэдүүлэг хх 1-н 9-12/,
Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “...Чөлөөтэй гарч явах боломжгүй байсан, шөнө нь паарнаас гавлуулсан, бусад үедээ 2 гараа урд талдаа болон хойд талдаа гавлуулсан байдалтай байсан. Огт мэдүүлэг аваагүй, эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй. Миний биеэс гар утсыг хурааж авсан ба *** нь хурааж авсан. Хурааж авахдаа тэмдэглэл үйлдээгүй, машинаар хорих руу ирж байх замдаа авсан. Хорих руу намайг *** болон өөр бас 2 эрүүгийн төлөөлөгч авчирсан... Би буудалд байхдаа ***т 200.000 төгрөг өгсөн. Би тэндээс буудлын тооцоо 120.000 төгрөг өгөөрэй гэж хэлээд өгсөн. Энэ 200.000 төгрөг нь надад бэлэн байсан мөнгөний үлдсэн нь юм. Намайг Баянхошуу явчхаад ирсний дараа *** орж ирсэн. Тэгээд надад хоол, цай идүүлээд уулгачихъя гэсэн. Би Эрүүгийн цагдаагийн тасгийн том өрөөнд байж байхад орж ирсэн, орж ирэхдээ ***ийн араас орж ирсэн ба ***тэй “наадах чинь миний мөнгө шүү дээ, би бизнес хийдэг хүн, миний гар утсыг үз, дансны хуулгыг үз, наадах чинь миний мөнгө, 60.000 төгрөг чинь ***ийн мөнгө, буудлын тооцоо хийгээд 60.000 төгрөг үлдсэн, бусад нь миний мөнгө” гээд хэрүүл хийж байсан. Орж ирэхдээ мөнгөө хураалгачихсан байсан болохоор яг хэдэн төгрөг хураалгасан талаар мэдэхгүй байна. ***тэй хэрүүл хийж байхыг нь сонсоход миний өгсөн мөнгөнөөс үлдсэн 60,000 төгрөгтэй нийлээд 560.000 гаруй төгрөг хураалгасан шиг санаад байна. Тэр мөнгийг бол *** авсан. Бас би хоол авах гэж байхдаа баригдсан, тухайн үед би хоол захиалаад төлбөрийг нь төлөх гээд өмдний халаасандаа тусад нь 96.000 төгрөг авсан байсан. Тэгээд хоолоо авч чадалгүй баригдсан болохоор тэр мөнгө надад байсаар байгаад хорих ангид ирсэн. Мөнгийг хорих анги руу оруулахгүй гэхэд нь энэ мөнгийг өөрийн нэрийн данс руу хийлгэчихье гэхэд хорих ангийн ажилчид “байцаагчдаа өгөөд хийлгэ” гэсэн. *** нь “за би хийчихье” гээд авсан. Одоогоор миний нэр дээрх данс руу хийгээгүй байгаа, 4 ширхэг 20.000 төгрөгийн, 1 ширхэг 10.000 төгрөгийн, 1 ширхэг 5.000 төгрөгийн, 1 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 109-111/,
Хохирогчоор ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Би гэмт хэргийн талаар өмнөх гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн... Би тухайн үед байсан мөнгөний хэмжээг яг хэлж мэдэхгүй байгаа, *** сайн мэдэж байгаа байх... 320.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа... Одоо бол сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтооход олон сар өнгөрсөн, хийлгэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 58-59/,
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн: “...***тэй багийн найзууд буюу 2014 онд хүүхдийн хорих 415 дугаар ангид хамт хоригдож байсан... 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би эхнэртэйгээ маргалдчихсан байж байхад орой 23 цагийн орчимд ***тэй уулзаад 10 дугаар хорооллын “Хэнан” зочид буудалд орсон. Тэгээд хоёулаа хоол идье гээд *** хоол авахаар гарсан бөгөөд буцаад орж ирэхдээ 3, 4 эрэгтэй хүний хамтаар орж ирсэн. Өрөөнд орж ирсний дараа тухайн хүмүүсийн туранхай, өндөр, шар царайтай эрэгтэй нь ***ийг “чи авсан юм аа өгөөдөх, хаана байгаа юм” гэсэн. *** нь “би гаргаад өгчихье, ченжээ заагаад өгье” гэсэн. ***ийг гавлаад, *** гав тайл гэж маргалдаад гарсан. Тухайн үед биед нь хүч хэрэглээгүй, цохиж зодсон зүйл байхгүй. Энэ үед шөнийн 00 цаг болж байсан байх. Тэгээд намайг араас Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү хүрээд ир гэсэн ба би хэлтсийн байр руу нь очоод 2 давхарт байсан Эрүүгийн цагдаагийн тасгийн вакум хаалга руу ороод, шууд зүүн талын том өрөөнд орсон. Тэгэхэд ***ийг барьсан цагдаа нараас хоёр нь байхгүй, хоёр нь байсан ба *** гавтай байж байсан... Тэр үед *** “би гар утас, хөөрөг авсан ченжээ заагаад өгье, харин гав тайлаад өгчих” гээд байсан. Намайг чи өглөө хүрээд ир гэсэн ба би буцаад явсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед би хоол, уух юм аваад өмнөх өдөр орсон өрөөндөө ороход *** хойд талдаа 2 гараа гавлуулчихсан, хаалганаас зүүн талын хана дагуу байрлуулсан 2-3 хүн суух урт сандал дээр сууж байсан Өчигдөр нь ***ийн барих үед байсан туранхай, шар царайтай харвал таних эрэгтэй нь намайг “биедээ байгаа зүйлсээ үзүүл” гэсэн. Тэгээд намайг тэр өрөөнөөс гаргаад зүүн урд буланд байсан ахлах гэх хүнийхээ өрөөнд оруулаад миний биедээ авч явсан жижиг цүнхэнд байгаа зүйлсийг гаргуулж үзсэн. Би цүнхэнд байсан 700.000 орчим мянган төгрөгийг гаргахад нөгөө ***ийн цагдаа нь “чамд өчигдөр *** мөнгөө өгсөн, энэ мөнгийг чинь хураана” гэсэн. Би “энэ мөнгөний 320.000 төгрөг нь *** өгсөн, бусад нь миний өөрийн мөнгө” гэхэд бүгдийг нь хурааж авна гээд цаасан дээр гараараа тийм дэвсгэрт гээд бичиж аваад надаар гарын үсэг зуруулсан. Энэ мөнгийг буцааж өгөөгүй. Тэгээд буцаад ***ийн байсан том өрөө рүү орсон... Би “хоолыг нь зүгээр өгчхөөч” гэхэд гавыг нь тайлахгүй байсан. Энэ үед хувцас нь битүү шороо болсон байсан. Тэр үед мөнгө хураасан мөрдөгч нь “наадах чинь хуншгүй, Баянхошуунд зугтааж байгаад баригдсан” гэж байсан. Намайг хоол өгнө гэхэд “хоол өгөхгүй, хэн чамайг өг гэсэн, хоолоо аваад яв” гээд хэлж байсан... ***ийн сууж байсан хэсэгт хана дагуу сандлын дэргэд хойноо гавлуулчихсан, өвдгөө нугалсан байдалтай сууж байсан... *** цагдаагийн хэлтэс рүү явахдаа биедээ байсан 320.000 төгрөгийг надад өгсөн, гар утсыг нь цагдаа нар хурааж авсан... Зодсон гэж хэлээгүй... Надад яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. *** надад 320.000 төгрөгийг буудлаас гарахдаа өгсөн. Нийлээд яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй, барагцаагаар бол 700.000 гаруй мянга гэж тооцоолоод байна. Мөнгө байгаа ахлах нь харсан, хураан авах үед бол ***ийн хэргийг гардан шалгаж байсан мөрдөгч нь авсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 92-94/,
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би гэрээсээ гарахдаа биедээ бэлэн 2 сая гаруй төгрөгтэй гарсан юм... Одоо бодоход би яг *** хэдэн төгрөг өгсөн, надад хэдэн төгрөг байсныг яг тоогоор нь хэлж мэдэхгүй, барагцаагаар л хэлээд байгаа юм. Тухайн үед мөнгө хураалгахдаа мөнгөний хэмжээгээ мэдээд 320.000 төгрөг нь ***ийнх үлдэгдэл нь минийх гэж хэлж байснаа бол санаад байгаа боловч өөрийнхөө мөнгийг яг хэд байсны бол санахгүй байна... 1000 төгрөгийн дэвсгэрт бол би өгөөгүй, тэгэхээр миний мөнгө барагцаагаар 450.000 төгрөг бол хангалттай байсан... Буудалд 120.000 төгрөгийн төлбөр бэлнээр төлсөн. Надад ***өөс мөнгө өгөхийг цагдаа нар нь харж байсан. Тэгээд тэрийн харсан нөгөө цагдаа маргааш нь “наадах чинь ***ийн өгсөн мөнгө” гээд хураагаад авсан. Мөнгөө нэхэмжилнэ, мөнгө хураалгасны дараа намайг ирээд хэрэггүй гэсэн. ***ийн хэрэг шийдэгдэх үед миний мөнгийг өгөх байх гээд хүлээж байсан... Хүнтэй арай л муухай харьцдаг, хэрэг хийгээгүй намайг пизда минь гэж дуудаж байсан. Би бохирын гольцоо худалдсан мөнгө байсан. “Бат гүн хийц” ХХК-ийн хийсэн цементийн гольцоог худалдаад бэлнээр авсан мөнгө байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 68-69/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** дугаар миний нэр дээр бүртгэлтэй дугаар, 2024 оны 6 дугаар сарын сүүлээр худалдаж авсан. ***ийг 2024 оны 7 дугаар сарын эхээр мэддэг болсон. Намайг бөө учраас надад үзүүлье гэж холбогдож байсан. Би фейсбүүкийн “***” гэсэн группт “хүн үзнэ. харна” гэсэн зар байршуулсны дагуу над руу холбогдож 7 дугаар сарын 17-ны үеэр холбогдож ирж үзүүлж байсан. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр над руу залгасан шиг санагдаж байна, үдээс хойш залгасан байх. Тэгэхэд “надад хөөрөг байгаа юм аа, чамд авчихаар таних хүн байгаа юу” гэж асуусан... Тухайн үед надад 1 хөөрөг өгсөн ба би одоо аваад ирсэн байна. Энэ хөөрөг нь мод, шувуу хоёрын сийлбэртэй хөөрөг өгсөн. Энэ хөөргийг үзүүлж харуулсны өргөл, барьцад өгчихье гэсэн. Би болох юм уу гэхэд болно болно гэсэн. Надад 4.5 сая төгрөгөөр зарсан гэж хэлсэн гэсэн тэр бол худлаа, хэрвээ надад заруулахаар өгсөн бол аль хэдийн зарчих байсан. Энэ хөөргийг өргөл барьц болгож өгсөн учраас тахилын гэртээ байлгаж байсан. ...Миний утас байнга асаалттай байдаг, би хөдөө яваад холбоогүй байсан бол мессеж ирэх байсан. Над руу цагдаагаас нэг ч удаа холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 167-169/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***д холбогдох хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн цагдаагийн тасгаас яллагдагчаар татсан хэргийг ирүүлснийг тасгийн даргын цохолтоор хүлээн авч шалгасан утсыг нь хураан авсан асуудлыг эрүүгийн мөрдөгч *** авсан, хэргийг авахад гар утас байгаа гэх зүйлийг хэлсэн боловч надад хүлээлгэж өгөөгүй. Ченжийг нь олно, олох ажиллагаа хийж байгаа гээд гар утсыг өөр дээрээ байлгаад байсан. Тэгээд хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр очиж хэргийн материал танилцуулахад гар утас байгаа, ар гэрт нь өгөөрэй гэдэг асуудлыг ярьсан. Хэргийг би 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. *** рүү утсаар яриад “гар утсыг авъя ’ гэхэд өрөөндөө байдаггүй, өрөөнд нь орохоор тааралдаагүйн улмаас авч чадаагүй байсан. Надад гар утсыг 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойших 1-2 хоногт өгсөн байх, надад өгөхдөө “ченжийг нь олоогүй, вайбер дээр нь ченжийн утасны дугаар нь байхгүй байгаа, юу ч байхгүй утас” гэж хэлж өгсөн... Би “гар утсыг авъя” гэж хэлсэн боловч ченжийг нь олж тогтоох ажиллагаа явуулна гэж хэлээд өгөхгүй байсан... Яллагдагч өөрөө ченжээ танихгүй, мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн учраас, мөн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа гар утсыг авсан болохоор үзээгүй ***өөс гар утас авахдаа тэмдэглэл үйлдээгүй, өөрийн өрөө болох 118 дугаартай өрөөнд авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 180-181/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлын чиг үүргийн хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрэгт гарсан Хүнд гэмт хэргийн илрүүлэлт, явц байдлыг хариуцаж ажилладаг болохоор энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч *** гэдэг хариуцсан мөрдөгчөөс нь асуусан. ***тэй холбогдоод явц байдлыг асуухад “илрээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоогоогүй, хэрэг болсон газрыг тогтоогоогүй” гэсэн. Миний хариуцсан дүүрэгт гарсан гэмт хэрэг учраас энэ дүүргүүдийг болон чиглэлийг хариуцсан эрүүгийн мөрдөгч Мөнх-Эрдэнийн хамтаар тус хэрэг дээр ажиллахаар очсон. Тэгээд хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаад тэр өдрийнхөө орой гэмт хэрэг үйлдсэн хүний сууж явсан тээврийн хэрэгслийг олж тогтоосон... Тухайн залуу нь “энэ хэрэгт би хамааралгүй, хамт явсан хүн нь ийм хүн байсан” гээд ***ийг хэлж өгсөн. Би тухайн шөнө таксинд явж байхад *** ирээд аваадах гээд чатаар холбогдож дуудсан, очиж аваад Зурагт орчимд буулгасан гэж хэлсэн... Тэр үед нөгөө эрэгтэй нь 10 дугаар хорооллын Хэнан нэртэй зочид буудалд байна гэж хэлсэн. Тэгээд тэр буудал руу нь тухайн эрэгтэйн хамтаар явсан, учир нь тэр зочид буудлыг нь бид нар мэдэхгүй байсан болохоор тэр эрэгтэйг хамт байсан хүмүүсийн хамтаар нь дагуулж явсан. Энэ үед 23 цаг болж байсан байх. Нөгөө эрэгтэй нь “намайг зааж өгсөн гэж битгий хэлээрэй” гээд буудлын гаднаас яваад өгсөн. Бид нар буудал руу нь ороод орсон өрөөний мэдээллийг нь аваад байгаа өрөө рүү нь ***, ***, нөгөө хамт явсан төлөөлөгч 3 дайчлахаар орсон, би гадаа нь цонхыг нь хараад үлдсэн. Тэр 3 хүнээ барьчихлаа гэсэн ба өрөө рүү нь ороход 2 эрэгтэй байсан. Нөгөө гэмт хэрэг үйлдсэн *** гэх эрэгтэйг гавлачихсан байж байсан. Тэгээд шууд хүнээ аваад Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс рүү очсон. Хэлтсийн байр руу 00 цагийн орчимд очсон. Тус хэлтсийн байр руу очоод 2 давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн төлөөлөгч нар олуулаа суудаг том өрөөнд ороод тэндээсээ уулзалтын өрөө рүү нь ***дагуулж орж уулзсан. ***нь түүнтэй 10 орчим минут уулзчихаад хүнийг барьж өгсөн учраас хариуцсан мөрдөгч ***т үлдээгээд бид хоёр явсан. Намайг гэртээ харих үед 01 цаг болж байсан. Түүнээс хойш ***бид хоёрын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй... Тухайн үедээ ярьж байхдаа “гар утас, хөөрөг авсан, авсан хөөрөг, гар утсаа ченжид өгсөн” гэж тэр ченж рүү гар утасны зураг явуулснаа харуулж байсан. Мөн дараа нь ийм хөөрөг авах уу гээд цагаан өнгийн хөөргөний зургийг явуулсан байсан. Тэр чат бүхий гар утсыг ***т хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 190-192/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг болсон газрын орчимд ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдсэн хүний бичлэгийг олж тогтоогоод орой 21-22 цагийн орчимд суусан ***улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгслийг нь олж тогтоосон. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү утсаар холбогдоход *** гэдэг хүн байсан санаж байна. Би тэр эрэгтэйтэй голчлон уулзсан, түүнтэй ээжийнх хамтаар байхад уулзаад камерын бичлэгийг нь үзүүлэхэд “энэ хүнийг *** гэдэг, би Баянхошуунд буулгаж өгсөн, хамт ял эдэлж байсан” гэж хэлсэн... Тэр зочид буудлыг нь заагаад өгчих гээд ***өөр буудлыг нь заалгаад явсан.. Зочид буудал руу 00 цаг 47 минутад орсон, би буудлын өрөөнд байх үедээ түүний зургийг гар утсаараа авсан. Буудал руу орох үед Саяннямбуу мөрдөгч гадаа цонх харж үлдээд, би 2 төлөөлөгчийн хамт буудал руу ороод 2 давхарт нь байх ресейпшнтэй уулзах гэхэд *** гэдэг камерын бичлэгт байсан эрэгтэй ресейпшний хажууд байсан буйдан дээр сууж байсан. Тэгээд бид нар таниад өөрсдийгөө танилцуулаад би бичиг баримтаа үзүүлээд ямар хэргээр явж байгааг мэдэж байгаа биз дээ, дээрэмдэх гэмт хэрэгт сэжиглэж байна гэсэн. Тэгээд коридорт уулзаад яах вэ, өрөө рүү чинь оръё гээд өрөө рүү нь ороход 1 эрэгтэй байсан. Тэр үед ямар нэгэн байдлаар биед нь хүч хэрэглээгүй, тухайн хүн ч эсэргүүцээгүй. Зочид буудлын өрөөнд ороод уулзах үед *** гэдэг хүн “би хүн дээрэмдээгүй, хулгай хийсэн” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “за гэмт хэрэг үйлдсэн чинь тодорхой юм байна, гэмт хэрэг үйлдэж авсан зүйлсээ яасан бэ” гэхэд “гар утсыг Маралаа гэдэг ченжид 1.3 сая төгрөгөөр өгсөн, хөөргийг нь зарахаар Маралаад хэлж авах хүнийг асуулгаж байсан. Маралаа эргэж холбогдоод Баянбүрд дээр уулзаад 4.5 сая төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. Энэ талаараа ярьж байхад Баянгол дүүргийн 2 мөрдөгч, түүний найз гэх эрэгтэй хамт байсан. Энэ яриаг ярьж байгаад Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн байр руу явъя гэхэд *** нь биедээ байсан 100-200 мянган төгрөгийг буудлын төлбөрт гэж найздаа үлдээгээд бусад эд зүйлсийнх нь хамт авч явсан... Тэгээд түүнийг гавлаад гарах үед найз нь хамт явна гэхээр нь “араас ир” гээд түүнийг дагуулаад явсан. Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс рүү тэр даруйдаа очсон. Хэлтсийн байр руу очоод 2 давхарт байдаг Эрүүгийн цагдаагийн тасгийн заалаараа суудаг том өрөөнд орсон. ...Тэгээд Баянгол дүүргийн мөрдөгч ***т хүлээлгэж өгөөд хэргийг илрүүлсэн талаараа өөрийн удирдах даргадаа хэлээд ажлаас буусан ба 01 цаг өнгөрч байхад бид 2 тэндээс явсан. Түүнээс хойш хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй. Маргааш нь ***тэй утсаар яриад юу болсон талаар асуухад “түүнийг баривчилсан, одоо камерын бичлэгүүдээ бэхжүүлж авахаар явж байна" гэж ярьж байсан. ...Бэлэн мөнгө байсныг нь харсан, мөнгөө гаргаад нөгөө эрэгтэйдээ өгөх үед нь харахад харагдах байдлаар нь барагцаалаад 100.000-200.000 төгрөгийг өгч байна гэж харсан. Тэр өгч байгаа мөнгийг нь би болон хамт байсан 2 эрүүгийн мөрдөгч авч тоолж үзээгүй, ***өөс ямар ч байсан буудлынхаа тооцоог үлдээчих үү гээд үлдээж байсан. Биед нь нэгжлэг хийгээгүй болохоор өөр юу байсныг мэдэхгүй байна. Өөрийнх нь гаргаж ирсэн хэмжээнд л харсан. Биед нь мөнгө үлдсэн эсэхийг нь мэдэхгүй, бүх мөнгөө өгсөн үү, хэсгийг нь өгсөн үү гэдгийг нь мэдэхгүй байна... *** нь гэмт хэргийг ганцаараа үйлдсэн нөхцөл байдал байсан болохоор хамт байсан этгээдийг шалгах ямар ч шаардлага байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 195-201, 3-н 234-235/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зочид буудал руу дөрвүүлээ орсон. Би 1 билүү 3 давхарт нь үлдээд харж байхад хамт явж байсан хүмүүс аваад гараад ирсэн. Тэр үед *** нэг найзынхаа хамтаар байсан. Тэр үед *** эсэргүүцээгүй, хүч хэрэглээгүй... Баривчилсны дараа шууд манай хэлтэс рүү ирсэн. Хэлтэс дээр ирсний дараа ***тэй Эрүүгийн цагдаагийн албанаас ***уулзсан. Хэлтсийн байранд ирээд 220 дугаартай олуулаа суудаг том өрөө рүү орсон. Тэгээд ***уулзана гээд миний суудаг байсан 222 дугаартай өрөө рүү оруулсан. ***уулзаж байх үеэс эхлэн би хамт байгаагүй, 220 тоот олуулаа суудаг өрөөнд ороод унтсан. Тэгээд өглөө сэрсэн. Унтаж байсан болохоор мэдэхгүй байна, ямар ч байсан маргааш өглөө нь *** хаяад унтчихдаг өөдгүй гэж хэлж байсан. ...Өглөө ажил цуглаад сэрсэн, сэрэхэд том өрөөнд *** байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 210-211/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа очсон. Би 220 дугаартай олуулаа суудаг өрөөнд суудаг. Өрөөндөө орох үед тэр өрөөнд алба хаагчдаас ирээгүй, хүнгүй байсан. Намайг ороод компьютероо асаагаад сууж байхад өрөөнд *** нь *** гэдэг эрэгтэйг дагуулж орж ирсэн. Гаднаас орж ирсэн юм уу, өөр өрөөнөөс орж ирсэн юм уу мэдэхгүй. Харахад *** нь гавгүй, гартаа ус барьчихсан орж ирж байсан Тэгээд ажлынхан цуглаад байж байхад *** “хоёулаа Баянхошуу руу явчхаад ирье” гэсэн. Би “яах гэж байгаа юм” гэхэд ***ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар хэлээд “Баянхошуунд гар утас, хөөрөг зарсан хүн нь байдаг, үлдэгдэл мөнгө төгрөгөө аваагүй гэж байна, хоёулаа очоод хүнийг нь заалгаад ирье” гэсэн... Барагцаагаар 08:30-08:40 цагийн үед ***ийг аваад ***ийн машинтай бид 3 явсан. Яваад Баянхошууны 112 гэдэг автобусны буудлын орчимд очсон... Тэгээд “эзэнгүй юм байна" гээд машиндаа *** бид 2 түрүүлээд суухад *** нь ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү зугтаасан. Бид 2 машинд суусан байсан болохоор буугаад араас нь гүйгээд гүйцээгүй юм... Бид 2 тэр орчмоор нэлээн хайж явсан ба 1 цаг гаруйн дараа бид 2 Зүүнбаян-Уул 9 дүгээр гудамж гэсэн хаягтай гудамжаар явж байгаад ***тэй тааралдсан. Хоёулаа очоод хоёр талаас нь барьж авсан ба би зүүн гар талд нь, *** нь баруун гар талаас нь бариад авахад шууд толгойгоороо дэргэд байсан блокон хашааг мөргөсөн. Толгойныхоо нүүр, дух хэсгээрээ мөргөсөн. Баригдчихлаа гээд л хашаа мөргөсөн байх. Хашаа мөргөхөөр нь би “чи яагаад байгаа юм бэ” гээд гавлах гэхэд гав байхгүй байсан болохоор ***ийн өмдний тэлээгээр гарыг нь уяад машиндаа суулгасан. Буцаад ажил дээрээ цайны цагийн үед ирсэн. Хэлтэс дээр ирсний дараа *** зугтаасан талаар нь прокурорт танилцуулаад хорино гээд шүүх рүү авч явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 214-215/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүртэй байсан. Гарсан дуудлага мэдээллийн дагуу гадуур явж ажилладаг, жижүүртэй үедээ хэлтсийн байранд нээх байгаад байдаггүй... Санахгүй байна, 3 сарын өмнөх асуудал байна... 2024 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би том өрөө, 220 тоот өрөөнд суудаг байсан. *** нь 220 тоотод, *** болохоор 224 тоот өрөөнд, Хэнчбиш ахлах 221 тоот өрөөнд сууж байсан байж магадгүй. Тасгийн дарга ээлжийн амралттай байсан, орлож байсан хүн нь ахлах мөрдөгч Хэнчбиш байсан. 7 дугаар сарын сүүлээр өрөөг сольсон...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 60-61/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2 давхрын 225 тоот өрөөнд байсан. Өрөөндөө юм хийгээд сууж байхад *** гаднаас нэг махлаг залуу дагуулж орж ирээд “энэ нөгөө өчигдрийн холбогдогчийн зочид буудалд хамт байсан найз нь” гэсэн. Тэгээд тэр залуу жижиг цүнхтэй байсан байх, цүнхэнд байсан эд зүйлсээ гаргаад ир гээд нөгөө залуу гаргаад миний ширээн дээр тавьж байсан. Тэгээд би яаралтай бичиг явуулах ажилтай гарах гэж байсан болохоор “за чи наадхаа өөрийнхөө өрөөнд оруулаад шийд” гэж хэлсэн. Нөгөө залуу эд зүйлсээ авч цүнхэндээ хийгээд хоёулаа буцаад гараад явсан. Ширээн дээр ямар эд зүйлс гаргаж тавьсныг сайн анзаар хараагүй, явуулах гэж байсан бичигтээ анхаарч байсан. Их юм бол гаргаж ирээгүй шиг санаж байна, мөнгө байсан эсэхийг анзаараагүй. Яг манай өрөөнд бол мөнгө хурааж авсан юм бол байхгүй, өрөөндөө ороод хураасан эсэхийг мэдэхгүй... 2024 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө надад энэ хүнийг барьсан талаараа мэдэгдээгүй, өдөр нь бол энэ гэмт хэрэг дээрээ Эрүүгийн цагдаагийн алба хаагч нарын хамтаар ажиллаж байгаа гэж хэлж байсан. Би энэ хүнийг барьсан талаар өглөө ажил дээрээ ирээд мэдсэн. Өглөө ажилдаа ирэх үед барьсан хүн нь мөрдөгч нар олуулаа суудаг өрөөнд сандал дээр сууж байсан... Хэргийг нь нэг бүрчлэн уншаагүй, яагаад гэвэл *** хөөрөг байж байгаа ченжээ зааж өгье гэсэн байна лээ. ***өөс ченжээ зааж өгье гэж байна гэхэд нь би за болгоомжтой яваарай гэж хэлсэн. Тэгээд 1 цаг гаруйн дараа *** над руу утсаар яриад “нөгөөдөх чинь ченжээ заахгүй зугтчихлаа, арай гэж барилаа” гэсэн.. Яг хэрэгтэй нь танилцаагүй болохоор хураасан эд зүйлсийг нь анзаарч үзээгүй, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоо зөв бичиж үү гэдгийг нь уншиж танилцсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 99-100/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний үүрэг бол шинээр ирж байгаа хоригдогчийг хүлээн авах, бүртгэх... ***ы ***ийг мэдэж байна. Тухайн үед 48 цагийн хугацаатай баривчлагдаж ирсэн, тэр үед миний санаж байгаагаар биеэс нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр 100.000 орчим төгрөг байсан шиг санаж байна. Яагаад гэхээр хорих ангид хүлээж авахаас өмнө мөрдөгчийнх нь дэргэд биед нь байгаа эд зүйлсийг өөрөөр нь гаргуулдаг юм. ***ийг авчирсан мөрдөгчийн хажууд биед байгаа эд зүйлсийг нь гаргуулахад бэлэн мөнгө гарч ирсэн. Бэлэн мөнгийг хорих анги руу оруулдаггүй, мөн 48 цагаар баривчлагдаж байгаа хүнд нэрийн данс гэж байдаггүй юм. ***өөс “энэ мөнгийг та миний нэрийн данс руу хийгээд өгөөч” гэсэн. Миний хувьд хоригдож байгаа хүнээс мөнгө аваад дансанд нь хийж өгөх эрх байхгүй, гэр бүл юм уу, өмгөөлөгчөөс нь хийдэг юм. Тийм болохоор би “авахгүй, хориотой зүйлсээ мөрдөгчдөө өгөөрэй” гэж хэлээд авчирсан мөрдөгчид нь өгсөн. Авчирсан мөрдөгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч *** гэж хүн байсан... Тэмдэглэл үйлдэж авна гэвэл өөрөө тэмдэглэлээ үйлдээд аваарай гээд бичгийн цаас, бал өгдөг, шууд авна гэвэл хоригдож байгаа хүнээр нь мөрдөгч рүү нь өгүүлчихдэг... Би мөнгийг тоолоогүй, мөрдөгч ***ийг “та аваарай” гэхэд авсан. Би 100.000 орчим төгрөг гэдгийг харсан байдлаараа л таамаглаж байна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 114-115/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үдээс хойш байх *** “хамт яваад хүн хорьчхоод ирье” гэсэн. Тэгээд ***, *** бид 3 хамт явахаар болсон. Ямартай ч үдээс хойш 220 дугаартай заалны өрөөнд байхад нь харсан эрэгтэй байсан. Цагдан хорих 461 дүгээр анги руу *** хүнээ авч орсон, миний хувьд дагаад орсон. Мөнгө авсан үгүйг бол мэдэхгүй байна. Би гаднаас орох хаалга, хүн хүлээлгэж өгдөг хэсгийн голын шилэн хаалга хоёрын дунд нь нааш цаашаа яваад байж байсан. ...***өөс бэлэн мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 118-119/,
Гэрч Ч.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үдээс хойш өрөөндөө байж байхад мөрдөгч *** нь “ажил гайгүй бол хамт яваад хүн хорьчхоод ирье” гэсэн... Хүлээж байгаад шүүх хурал нь болоод ***, *** 2 хорих гэж байгаа хүнээ оруулж өгчхөөд гарч ирсэн... Буцаад хүнээ аваад хорих шийдвэрийг нь аваад шууд Цагдан хорих 461 дүгээр анги руу явсан, 461 дүгээр ангийн гадаа очоод хүнээ оруулж өгөх үед нь араас нь хамт орсон. Шалган нэвтрүүлэх байран дотор байх нь байсан, гэхдээ яг ***ийн хүнээ хүлээлцэж байгаа хэсэгт байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 124-125/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр 2 эрэгтэйг өрөөндөө орсны дараа би 2 дугаар давхарт байдаг ресейпшн байрладаг хэсэг дээрээ байж байхад нөгөө 2 эрэгтэйн баривчлагдаад явдаг эрэгтэй нь миний дэргэд утсаар яриад хүргэлтийн хоол захиалаад байж байсан... Ямар ч байсан аваад явсан ба хамт байсан эрэгтэй нь араас нь явсан. Явахдаа “бид хоёрын байсан өрөөг битгий цэвэрлээрэй, би ирж хононо” гээл явсан. Удалгүй буцаж ирээд өрөөндөө хоночхоод маргааш нь гарсан. Нөгөө баривчлагдсан эрэгтэй нь буцаж ирээгүй... Ер нь бол анх өрөөнд орох үед нь төлбөрийг нь авдаг, тэгэхээр анх орох үедээ төлбөрөө өгсөн байх. Баривчлагдаад явах үед бол төлбөр төлөгдсөн байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 8-10/,
Хохирогч ***ийн мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн байрны 2 давхар руу гарах шатаар дээш гарч Эрүүгийн цагдаагийн тасаг байрлах хэсгийн баруун хойд хэсэгт байх 220 дугаартай өрөө рүү оров. Өрөөнд ороод өрөөний хойд хэсэгт очоод хананд байрлах 2 ширхэг цонхны зүүн талын цонхны доод хэсэгт байх паарыг зааж энэ паарнаас намайг гавласан, энэ паарны хаалтыг нь төлөөлөгч *** татаж аваад цаана байгаа паарнаас намайг гавласан, энэ хэсэгт буйдан байсан гээд зүүн хана дагуу байрлуулсан төмөр сейф байгаа хэсгийг заав... Энэ паарнаас ингэж гавласан гээд паарны дэргэд зүүн хойд зүг рүү биеийн урд хэсгийг харуулж, хоёр гарыг шулуун чиглэлтэй паар руу чиглүүлж, хөлөө өвдгөөрөө нугалж доошоо хагас суух үйлдэл хийж үзүүлэв...” гэжээ. /хх 1-н 16-23/,
Хохирогч ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэлд: “...Өглөө ирээд энэ өрөө рүү орсон гээд Эрүүгийн цагдаагийн тасаг байрлах хэсгийн баруунд хойд буланд байх 220 дугаартай өрөөг заав... Тус өрөөнөөс гарч зүүн хэсгийн зүүн урд буланд байх 225 дугаартай өрөөг заагаад “Энэ өрөөнд энэ хүн байсан гээд /өрөөнд суудаг ахлах мөрдөгч Хэнчбиш өрөөнөөс гарах үед тааралдаж заав/ Энд миний пасканд байсан зүйлсийг гаргуулаад, намайг бол нэгжээгүй, би өөрийнхөө пасканд байсан бүх зүйлийг гаргаад энд тавьсан гээд өрөөнд байх ширээг заав. Тэгээд ширээн дээрээс эд зүйлсээ аваад энэ өрөө рүү орсон гээд буцаад 220 тоот өрөө рүү оров. Тус өрөөнд ороод “энд нөгөө мөрдөгч цаасан дээр 20,000 төгрөгийн дэвсгэрт тэдэн ширхэг гээд цаасан дээр бичиж авсан гэв” гэжээ...” /хх 2-н 95-96/,
Шинжээчийн 11748 дугаартай дүгнэлтэд “...***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх 1-н 37-38/,
Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 12- ны өдрийн 1/4108 дугаартай албан бичигт: ...Бүртгэлийн 8491 дугаартай гомдолд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *** мөрдөн шалгах ажиллагаа явуулсан... мөн тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ***, *** болон Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ***, цагдаагийн ахлах дэслэгч *** нарын хамт ажилласан. ...Алдагдсан гар утсыг олж тогтоох чиглэлээр 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ***, *** нар нь ***ийн зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянхошуу 112” гэх газар руу явж, зам маршрутыг шалгасан байна. ...Хяналтын камерын бичлэгийг шалгахад хяналтын төхөөрөмжид нэвтрэх нэр, нууц үгийг холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч ***аас өөр алба хаагч мэдэхгүй нөхцөл байдал тогтоогдсон... Тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу түр хугацаагаар зорчсон байх тул хяналтын камерын бичлэгийг шүүн үзэх боломжгүй байна. ...Хэлтсийн байрны дотор хэсэгт байрлалтай хяналтын камерууд нь 28 хоног хүртэл хадгалах хугацаатай, өмнөх бичлэгийг дарж бичих горимтой тул 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагаас 7 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг хүртэлх хяналтын камерын бичлэг устсан байна. ...Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *** нь бүртгэлийн Г-8491 дугаартай гомдлыг шалгахад ...иргэн н.***ий мэдээлснээр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хенан' нэртэй зочид буудлын гадна очиж, ***ийг дуудуулан уулзалт зохион байгуулсан. Уулзалт зохион байгуулахад *** нь дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэлтсийн байранд авч ирсэн байна. ...Гомдлыг шалгах явцдаа дайчлан баривчлах төлөвлөгөө батлуулаагүй, тухайн этгээдийг дайчлан баривчлаагүй нөхцөл байдал тогтоогдож байна" гэжээ /хх 1-н 44-61/,
Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 54 минутаас 12 цаг 19 минутын хооронд Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн байранд эрүүгийн мөрдөгч ***ийн суух 220 дугаартай албан өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл “...Прокурорын зөвшөөрөлд дурдсан бэлэн мөнгө хураасан тэмдэглэл, бэлэн мөнгө илрээгүй...” /хх 2-н 127-128/,
Шинжээчийн 11 дугаартай дүгнэлтэд: “Үзүүлэгч хохирогч ***ийн сэтгэцэд тухайн хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна” Эрүү шүүлт тулгах, Хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэг бүр дээр хор уршиг учирсан байна” Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэлд хамаарч байна” гэжээ. /хх 3-н 103-115/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 06/9304, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/15754 дугаартай “...Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд нэр бүхий алба хаагчид өөрийн Р11 ... эрхээр нэвтэрч, хайлт хийсэн, хандсан талаарх лавлагаа мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн агуулга бүхий албан бичиг, түүний хавсралт бүхий “...Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 22 минутаас 21 цаг 38 минутын хооронд иргэн *** болон түүний хамаарал бүхий иргэдийн мэдээллийг хайсан. ...Улмаар 2024 оны 7 дугаар сарын 23-ны шөнийн 00 цаг 46 минутаас 00 цаг 52 минутын хооронд гадаад улсын иргэн, *** (Маралгуа) зэрэг утасны дугаарын мэдээллээр хайлт хийсэн. ...Мөн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 21 минутаас 13 цаг 44 минутын хооронд иргэн ***ийн мэдээллийг хайсан... ” гэжээ /хх 1-н 217, хх 2-н 234/,
- ***ийн сэжигтнээр шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжууд /хх 1-н 27, 28/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-н 101-106/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1/4446 дугаартай албан бичиг, түүний хавсралт бүхий магадалсан тэмдэглэл /хх 1-н 25-33/,
- Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/4504 дугаартай албан бичиг, түүний хавсралт бүхий “Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх 1-н 62-72/,
- Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн 2405000001086 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбар материалууд /хх 1-н 74-132/,
|
|
- Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн байрны гадна болон дотор орчныг хянах хяналтын камерын бичлэг болон камерын дурангийн байршил, эрүүгийн мөрдөгч нарын суудаг гэх өрөөний зохион байгуулалтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 133-144/,
- Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрч ***аас гаргаж өгсөн, ***ийн эзэмшлийн Самсунг галакси А51 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 145-155/,
- Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/11327 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6/12219 дугаартай “...***, ***, ***, ***, *** нарын нэр дээрх дансны 2024.07.20-2024.09.01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хүргүүлэв...” гэсэн албан бичиг, түүний хавсралт бүхий дансны хуулганууд /хх 2-н 63-72/,
- Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн банкны дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэлд: “...***ийн 5023613517 дугаарын дансанд 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 870.000 төгрөгийн бэлэн орлогыг “АТМ-742” дугаартай АТМ-аас хийсэн...” /хх 2-н 73-81/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/5291 дугаартай “...Тус ангид цагдан хоригдож байгаа хоригдогч ***ийн нэр дээр 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүргэл хугацаанд нэрийн данс нээгээгүй болно...” гэсэн албан бичиг /хх 2-н 84-85/,
- Шүүгдэгч ***ийн ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолтыг хүргүүлэв...” гэсэн албан бичиг, түүний хавсралтууд /хх 2-н 168-174/,
- Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн байрны шалган нэвтрүүлэх байрны хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-н 80-81/,
- Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29/12936 дугаартай “...5023613517 тоот дансанд 2024.07.23-ны өдрийн 870.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийх үеийн хяналтын камерын бичлэгийг хавсралтаар хүргүүлж байна. Мөнгөн дэвсгэрт 20.000 (12 ш), 10.000 (46 ш), 5.000 (34ш) АТМ 742 - БГД 12-р хороо. Хасбаатар гудамж, 6/8 тоот...” гэсэн албан бичиг /хх 3-н 82/,
- Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр АТМ-ийн камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд "...Нүдний шил, хар өнгийн футболк, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай, хар өнгийн гар цүнх үүрсэн эрэгтэй (***) орж ирж голын АТМ рүү очиж биеийн урт хэсэгт үүрсэн байх жижиг хэмжээтэй хар өнгийн цүнхнээс болон өмдний зүүн талын халааснаасаа эд зүйл авах хө*** хийж байв...” гэжээ. /хх 3-н 83-85/,
- “Жениус лайв” ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаартай “...Хэнан зочид буудалд 2024 оны 7 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө иргэн ***, *** нар нь 3 давхарт 301 тоотыг 120,000'төгрөгийн тооцоон бэлнээр хийн 1 хоног байрласан...” гэсэн албан бичиг /хх 3-н 118-119/,
- Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч ***ийн эзэмшлийн, Голомт банк дахь 3695101752, 3455135809 дугаар, Хаан банк дахь 5023613517 дугаар дансны 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдийг хүртэлх хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд /хх 3-н 161-180/,
|
|
- Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч ***ийн эзэмшлийн 89005054 дугаарын болон гэрч ***ийн 88090232 дугаарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох албан бичгүүд “...***ийн ашиглах 89005054 дугаараас 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00:41 цагаас 08:59 цаг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч ***, тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ц.*** нартай утсаар холбогдож ярьсан нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэжээ /хх 3-н 181-191/,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар албан бичиг, түүний хавсралт бүхий 2024/ШЦТ/990 дугаар шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 4-н 22-36/,
- Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 177-221/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгч ***ийг ...***ийн биеэс “Самсунг Галакси А-51” загварын гар утас бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хууран авсан атлаа хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгчийн тэмдэглэл үйлдэлгүй өөрийн эзэмшилд байлгаж нуусан гэж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *** нь ...***өөс гар утас хураан авсан ба тухайн гар утсыг хураан авсан талаар тэмдэглэл үйлдээгүй боловч, дээрх гар утсанд хэрэгт ач холбогдол бүхий баримт байсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий мэдээллийг цаашид шалгах шаардлагатай тул, өөртөө байлгаж байх талаар хэргийг мөрдөгчид шилжүүлэх үед дээд шатны албан тушаалтан болох ахлах мөрдөгч ***-д хэлж байсан нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн ***ийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон ***д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/990 дугаар шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчийг ...***ийн гар утсыг ашиглан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий мэдээллийг цаашид шалгах шаардлагатай талаар дээд шатны албан тушаалтанд мэдэгдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг нуусан” гэх гэмт хэргийн шинжийн субектив санаа зорилгыг хангахгүй байна.
Түүнчлэн, хэргийг мөрдөгчид шилжүүлэх үед тухайн гар утас байгаа талаар мэдэгдсэн ба уг хэрэгт ач холбогдол бүхий баримтыг нуун далдлах санаа зорилго агуулаагүй байна.
Шүүгдэгч ***ийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа буюу 2024 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Дээрэмдэх” гэмт хэрэгт сэжиглэгдсэн *** гэгчийг барьж тус цагдаагийн хэлтсийн байранд авч ирсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “сэжигтнийг баривчлах” ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахтай холбоотой санал, тогтоол зэргийг үйлдээгүй, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 07 минут хүртэл хүнийг хууль бусаар саатуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Мөн хугацаанд тус цагдаагийн хэлтсийн байранд ***ийг явган суулгах, хоёр гарыг нь паарнаас, биеийн урд болон ард хэсэгт тус тус гавласан байдалтайгаар байлгаж бие махбодыг нь шаналган зовоох, “Дээрэмдэх” гэмт хэргийг хүлээн, бусдын эд зүйлсийг гаргаж өгөхийг шаардах зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоох зэргээр эрүү шүүлт тулгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Мөн ***ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэнан” зочид буудлаас барих үед хамт байсан иргэн ***ын биеэс 775.000 төгрөг, мөн ***ийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчимд шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэж өгөх үед биеэс нь гарсан 96.000 төгрөг зэргийг авч, захиран зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон буюу 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:
Хохирогч ***, ***, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, Ч.*** нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албан бичгүүд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгүүд, мөрдөгчийн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, Хаан банкны албан бичиг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлт, дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хувьд:
Эрүү шүүлт тулгах гэдгийг “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү Конвенцын зорилгын дагуу “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг дээрэмдэх гэмт хэрэгт сэжиглэн барьж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн байранд аваачсан нөхцөл байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагын ажилтан хуулиар гэмт хэрэг илрүүлэх, оргосон яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажлыг хийх эрхтэй хэдий ч уг эрхээ эдлэхдээ хэнийг ч болов аливаа хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хандах, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хуулиар хориглосон.
Гэтэл *** нь хохирогч ***ийг явган суулгах, хоёр гарыг нь паарнаас, биеийн урд болон ард хэсэгт тус тус гавласан байдалтайгаар байлгаж бие махбодыг нь шаналган зовоох ...зэргээр сэтгэл санааг нь шаналгасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тэй хүнлэг бус харьцаагүй гэх боловч түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.
Хохирогчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах” гэмт хэргийн тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ,” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дараах үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болно” ...1.2-д “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан...” гэж, 31.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор баривчлах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *** нь … *** гэх этгээдээр ***тэй холбогдуулан түүний байгаа газар нь очиж, хохирогч ***ийг дээрэмдэх гэмт хэрэг сэжиглэн 2024 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө баривчилсан ба улмаар өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст авчирсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “сэжигтнийг баривчлах” ажиллагааг хийгээгүй, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр саатуулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын биеэс хураан авсан 775.000 төгрөг, хохирогч ..***ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгөхдөө биед нь байсан 96.000 төгрөгийг өөртөө авч албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч ***ийн: “...***ы ***ийг мэдэж байна. ...миний санаж байгаагаар биеэс нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр 100.000 орчим төгрөг байсан шиг санаж байна. Яагаад гэхээр хорих ангид хүлээж авахаас өмнө мөрдөгчийнх нь дэргэд биед нь байгаа эд зүйлсийг өөрөөр нь гаргуулдаг юм. ***ийг авчирсан мөрдөгчийн хажууд биед байгаа эд зүйлсийг нь гаргуулахад бэлэн мөнгө гарч ирсэн. Бэлэн мөнгийг хорих анги руу оруулдаггүй, мөн 48 цагаар баривчлагдаж байгаа хүнд нэрийн данс гэж байдаггүй юм. ***өөс “энэ мөнгийг та миний нэрийн данс руу хийгээд өгөөч” гэсэн. Миний хувьд хоригдож байгаа хүнээс мөнгө аваад дансанд нь хийж өгөх эрх байхгүй, гэр бүл юм уу, өмгөөлөгчөөс нь хийдэг юм. Тийм болохоор би “авахгүй, хориотой зүйлсээ мөрдөгчдөө өгөөрэй” гэж хэлээд авчирсан мөрдөгчид нь өгсөн. Авчирсан мөрдөгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч *** гэж хүн байсан... Би мөнгийг тоолоогүй, мөрдөгч ***ийг “та аваарай” гэхэд авсан. Би 100.000 орчим төгрөг гэдгийг харсан байдлаараа л таамаглаж байна...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч ***өөс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолд: “...1.1-д “гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэжээ.
Шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаасан мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байх ёстой.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллүүд нь тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.
Иймд шүүгдэгчээс гэрчээр өөрийнх нь эсрэг авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд шүүгдэгч ***ийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ...Дээрэмдэх гэмт хэрэгт сэжиглэгдсэн ***ийг барьж тус цагдаагийн байранд авч ирсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “сэжигтнийг баривчлах” ажиллагааг хуульд зааснаар явуулахгүй, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр хууль бусаар саатуулсан,
Мөн тус цагдаагийн хэлтсийн байранд ***ийг явган суулгах, хоёр гарыг нь паарнаас биеийн урд болон ард хэсэгт тус тус гавласан байдалтайгаар байлгаж бие махбодыг нь шаналган зовоох, ...гэмт хэргийг хүлээн, бусдын эд зүйлийг гаргаж өгөхийг шаардах зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоох зэргээр эрүү шүүлт тулгасан,
Мөн хохирогч ***ын биеэс 775.000 төрөг, ***ийг цагдан хорих ангид хүлээлгэж өгөх үед биед нь байсан 96.000 төгрөгийг тус тус авч, өөртөө давуу байдал бий болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***, *** нарт эд хөрөнгө болон сэтгэцийн хохирол учирсан байна.
Шинжээчийн 11 дугаартай дүгнэлтэд: “Үзүүлэгч хохирогч ***ийн сэтгэцэд тухайн хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна” Эрүү шүүлт тулгах, Хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэг бүр дээр хор уршиг учирсан байна” Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэлд хамаарч байна” гэжээ.
Иймд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаа дагуу хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.980.000 төгрөг, цагдан хоригдох үед биед нь байсан 96.000 төгрөг, нийт 2.076.000 төгрөгийг шүүгдэгч ***өөс гаргуулж хохирогч ***д,
Хохирогч ***аас хураан авсан гэх 775.000 төгрөгийг мөн шүүгдэгч Б.Төгөлдрөөс гаргуулж хохирогч ***т тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хохирол төлбөр төлөх талаар хуульд зааснаар завсарлага авах хүсэлт шүүхэд гаргаагүй болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 3 сар хорих ял, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилээр хасаж, 01 жил, 3 сар хорих ял, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 02 жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр торгох ял тус тус оногдуулж, тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил мэргэжилтэй холбогдуулан дээрх гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 02 жил зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
11. Шүүгдэгч ***т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР