| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь сум ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн сумын багийн хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум ын 2-р шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн, ИЦ81**************73 регистрийн дугаартай, овогт .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвс үйл ажиллагаа явуулдаг ангийн байрны ажлын өрөөнд хохирогч маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, түүний биед баруун зүүн дээд металь болон байнгын шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн урд дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал бүхий биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
ийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвс үйл ажиллагаа явуулдаг ангийн байрны ажлын өрөөнд хохирогч маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж биед нь баруун зүүн дээд металь болон байнгын шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн урд дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр ангийн мэргэжилтэн Одэл нь миний дугаар руу залгаад “гарын үсэг зуруулах гэсэн юм” гэхээр нь би ойн ангийн байранд очсон. Тэгээд би Одэлтэй уулзаад гарын үсгээ зурчхаад ангийн мэргэжилтний өрөө буюу өрөө рүү ороход нь ширээний хажуугаас босож ирээд намайг “ ангийн хүмүүсийг дарамталдаг” гэхээр нь би түүнд “ажлаа хийвэл хий гэж хэлдэг, илүү дутуу үг хэлдэггүй “гэтэл шууд л миний нүүр хэсэг буюу нүд рүү нэг удаа баруун гараараа цохисон. Мөн дахин шүд рүү нэг удаа тус тус цохисон. Тухайн үйл явдал маш хурдан хугацаанд болсон. Тэр үед болон нар салгасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 9-*******/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн ******* цагийн үед ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг ойн салбарын *******0 жилийн ойг тохиолдуулан тухайн газарт очсон юм. Тэр үед би ойн ангийн ажилтан өрөөнд сандал дээр суугаад юм хийгээд байж байтал ар талд , нар барилцаад авсан. , нар нь өрөөний хаалганы баруун талаас тухайн өрөөний баруун тал хана хүртэл барилцсан. Тэгээд би шууд босоод тэр хоёр голоор орж салгасан. Салсны дараагаар эхлээд тухайн өрөөнөөс гарсан. Тухайн үед хэн хэнийгээ цохиж авсан нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч Ө.Одэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн ******* цагийн үед ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг дээр ажилдаа ирээд гэх нэртэй хүнийг ойжуулалтын ээн дээр гарын үсэг зуруулах ажлаар түүний дугаар руу залгаад ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд манай өрөөнд орж ирээд гарын үсэг зурчхаад явсан. Уг хэргийн талаар надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 22/,
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн *******-11 цагийн үед ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг байрлах миний өрөөнд , нартай хамт сууж байсан. Тэгтэл нь гаднаас гэх нэртэй хүн орж ирээд бид гуравтай мэндэлсэн. Тэгээд байж байтал гэнэт , нар барилцаад авсан. Би тухайн үед ажилтай байсан учраас тэр хоёрыг юунаас болж барилцаж авсан нь мэдэхгүй. Тэгээд би ахтай хамт болон салгасан. Тэр үед би гэх нэртэй хүнийг өрөөнөөсөө аваад гарсан. Тэр хоёр дахин хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Ийм л асуудал болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх /,
******* аймгийн шинжилгээний хэлтсийн сумын шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай “... биед хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун зүүн дээд мятал болон байнгын шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн урд дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. Уг хохирол шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 36-38/,
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн дүгнэлтэд тусгагдсан байгаа зүүн дээд 1 буюу 12 дугаар шүд, баруун дээд 1, 3 буюу 21, 23 дугаар шүднүүд нь хуучин эмчилгээ хийлгэж буйланд суулгаж залгаас хийсгэсэн бүрээстэй шүднүүд байсан. Тухайн шүднүүд нь тухайн хэрэг болохоос өмнө хэвийн үйл ажиллагаатай байх боломжтой ба тухайн хэргийн үед 1-2 дугаар хөдөлгөөнтэй байсан учир уг шүднүүдийг дүгнэлтэд тусгахдаа тухайн буюу дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирол байгааг тогтоосон юм. Тухайн суларсан шүднүүд нь дан дангаараа хохирлын зэрэгт хуучин металь шүд байсан тул хамаарахгүй. ин тухайн металь шүднүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн урд дээд зовхины зөөлөн эдийн няцрал хохирол нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Мөн бусад учирсан хохирлуудтайгаа нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/
******* аймгийн сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 3083 дугаартай яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-35/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
2. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, ийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч *******ын хохирогч нүүрэн тус газарт 2 удаа цохисон үйлдэл хохирогчийн биед учирсан баруун зүүн дээд металь болон байнгын шүднүүдийн сулрал, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн урд дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Х. нь “...Би өөрийн биед учирсан гэх гэмтэлд эмчилгээний зардалд мөнгө төгрөг зарцуулаагүй. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад уг х холбоотой гаргаж өгөх баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Мөн шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Х.ид хөнгөн хохирол учруулсны улмаас тэрээр эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалаас 42,357 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.
Тэрээр эрүүл мэндийн даатгалын санд 42,357 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
5. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Иймд шүүгдэгч *******ыг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х г овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 42,357 /дөчин хоёр мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ