Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дугаар баг,      гудамжны   тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлэлтийн албаны харьяа Замын-Үүд дэх  хамгаалах ангид паркийн харуул ажилтай, Е  овогт Ц-ын Б /РД: /

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  дүгээр баг,  дугаар байрны   тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын хүүхдийн секторын харьяа Замын-Үүд Төмөр замын  цэцэрлэгт багш ажилтай, Д  овогт П- О  /РД /

 

Гуравдагч этгээд: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дүгээр баг,   байрны   тоотод оршин суух, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах,  Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд Өртөөнд ачаа вагон хүлээлцэгч ажилтай, Е  овогт Б-ийн А   /РД:  /

 

Гуравдагч этгээд: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дүгээр баг,  дугаар байрны   тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр хззхдийн хамт амьдрах, Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд Өртөөнд туслах найруулагч ажилтай,   Е  овогт Б-ийн Есөнтөмөр /РД: Е /

 

Гуравдагч этгээд: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..  дүгээр баг,   дугаар байрны   тоотод оршин суух, ам бүл .., ээж, дүүгийн хамт аамьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд  суралцдаг Е овогт Б-Т /РД:  8/ нарт холбогдох

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг,   дугаар хэсэг,   дугаар байрны    тоотод байрлах байрыг өөрийн өмчлөлд  шилжүүлэн авах,  ХААН банк ХХК, П.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хонгорзул, нэхэмжлэгч Ц.Б , түүний өмгөөлөгч С.Э , хариуцагч П.О , гуравдагч этгээд Б.А , Б.Е , Б.Т  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1994 онд танилцаж гэр бүл болон хамт амьдарсан. 2020 оны намар шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. 2020 оноос бид таарамжгүй харьцаатай болж би өмссөн хувцастайгаа гэрээсээ гарч ээжийндээ очиж амьдарсан. Гэрлэлт цуцлуулах үедээ хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлээгүй үлдсэн. Бидний 27 жилийн хамтын амьдралын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг,  6 дугаар хэсэг, 95-2 тоот хаягтай, үндсэн ордероор 3 өрөө байр, сунгалтын 1 өрөө, 00-той, 2 машины граж,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6 дугаар хэсэг, 95 дугаар байрны 1Б тоот, үндсэн ордероор 2 өрөө, сунгалт, 00-той орон сууц, 14 тооны адуу, 9 тооны үхэр, хонь ямаа нийлсэн 40 гаруй бог мал, 24-25 ДГО улсын дугаартай  Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг  эд хөрөнгө бий болсон. О-ийн хувьд 2016 оноос хойш бодлогоор өөрийн нэр дээр шилжүүлдэг болсон. Миний хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 95 дугаар байрны 1Б тоотын байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах шаардлага гаргаж байна. Мөн бид 2 хамт амьдарч байхдаа 2018 онд ХААН банкнаас тус, тусдаа цалингийн зээл авч, бие, биенийхээ батлан даагч болж байсан. Тухайн үедээ би 38, 39 орчим сая төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг охин Анужингийн байрны урьдчилгаа, хүүхдийн сургалтын төлбөрт зориулсан. Ер нь бол бүхий л хөдөлмөрөө гэр бүлдээ зориулж байсан, надад халгаламж ч байдаггүй. Гэрлэлтээ цуцлуулсан, одоо тусдаа амьдарч байгаа учраас зээлээ өөрсдөө хариуцаад төлөөд дуусгамаар байна. Миний зээлийн үлдэгдэл 15,000,000 орчим сая төгрөг үлдсэн. Иймд ХААН банктай байгуулсан Оюунсүрэнгийн цалингийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж өгнө үү. Энэ зээлээс чөлөөлүүлэхгүй болохоор надад өөр байдлаар зээл авах боломжгүй нөхцөл үүссэд байна. Түүнээс гадна Оюунсүрэн өөрөө сурган хүмүүжүүлэгч багш хүн байж хүүхдүүдийг минь миний эсрэг болгож, шүүхийн танхимд ирүүлж, эвгүй байдалд оруулж байгаад гомдолтой байна гэв.

2.Хариуцагч П.О  шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1993 онд танилцаж, гэр бүлийн амьдрал зохиож, 4 сайхан үр хүүхэдтэй болж өөрсдийн хүч хөдөлмөрөөр сайхан амьдарч байсан. Гэнэтийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулсан. Энэ үед ковид өвчин гарч тусгаарлалтанд орж тусдаа амьдрахад нөлөөлсөн. Бид гэрлэлтээ 2021 оны намар цуцлуулсан. Өнгөрсөн хугацаанд эцэг, эхээ алдаж, өөрөө өвдөж, бие муудаж, 16 хоног сэхээн амьдруулах тасагт . Энэ үед Батнасангийн 4 хүүхдийн минь ээж, үр хүүхдээ бодоод амьдрах ёстой гэж анхаарал халамж тавьж, тусламж үзүүлж байсанд үнэхээр их баярлаж байсан гэдгээ хэлье. Тэр үед 2 биенээ үзхэлд хүртэл зовлон үзүүлэхгүй, дахиж чамаас  юу ч нэхэмжлэхгүй, тус тусдаа амьдарсан ч хүүхдүүддээ тусалж дэмжье гэж ярилцсан. Түүнээс хойш том хүү Есөнтөмөр эхнэр, хүүхдээ авчирна гэхээр нь хүү Төмөртүвшингийн нэр дээр байсан Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 95 дугаар байрны 1Б тоотын байрыг Есөнтөмөрт худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Дүүдээ мөнгө өгсөн. Тухайн үед өвчтэй байсан, ер нь бие дээрдэхгүй юм байна, юу ч болоо билээ гэж бодож том хүүгээ тэр байрыг ав гэж хэлсэн. Энэ талаар би Батнасанд хэлсэн, өөрөө зочилж очоод нэг өдрийг өнгөрүүлээд явсан. Байгаа хөрөнгөө хүүхдүүддээ хуваагаад л өгч байна, надад ч үлдсэн хөрөнгө байхгүй. Ийм учраас байрыг шилжүүлж өгөх нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй байна. Мөн бид 2018 онд тус бүрдээ яг ижилхэн 28-29 сая төгрөгийн зээл өмнөх зээл дээрээ нэмж аваад 38 орчим сая төгрөгийн зээлтэй болсон, энэ үедээ бие, биедээ батлан даагч болсон. Одоо зээлээ өөрсдөө төлөөд явж байгаа. Авсан зээлээ нийлүүлээд Анужингийн байрны урьдчилгаа, сургалтын төлбөр, бусад гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан. Бид 2 ер нь яг л ижилхэн зээл аваад л төлдөг. Одоо ХААН банк дээр очоод Батнасангийн зээлийг салгуулая гэхээр намайг нэмэлт зээл ав, эсвэл зээлээ эхний ээлжинд төл гэдэг шаардлагыг банкнаас тавьж байгаа. Миний зээл одоо 13 сая орчим төгрөг байгаа болохоор надад их хэмжээний мөнгө байхгүй байна гэдгээ Батнасанд хэлсэн. Өөрөө боломжтой бол төлөөд өгчих, тэгээд дахин зээл авья гэж хэлсэн. Мөн миний хувьд хүүхдүүдээ ямар асуудал үүсээд байгааг мэдээсэй, өөрсдийнх эрх ашиг зөрчигдөж байгааг хэлээсэй гэж ярилцаж байж гуравдагч этгээдээр оруулсан. Нэгэнт үүссэн асуудлыг мэдэх эрхтэй шүү дээ. Машин тэрэгний хувьд гэвэл бид дүүгээсээ зээлээр авсан боловч төлбөрийг нь төлж чадахгүй байхаар нь Анужин, Есөнтөмөр 2-ыг зээлийг төлөөд ав гэж хэлсэн, одоо энэ 2 зээлээ хариуцан төлж байгаа. Одоогийн байдлаар миний өмчлөлд ч  ямарч хөрөнгө байхгүй гэв.

3. Гуравдагч этгээд Б.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бидний гэр бүлийн хөрөнгөтэй асуудал яригдаж байгаа. Энэ байрыг шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр нэгэнт дүүгийн нэр дээр шилжсэн, одоо дүү маань гэр бүлээрээ амьдарч байгаа учраас өгөх боломжгүй. Ээж аав салах болсон нь гэр бүлээс гадуур харилцаанаас болсон гэв.

4.Гуравдагч этгээд Б.Е  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр дүү Төмөртүвшингийн нэр дээр байсан юм. Би эхнэр хүүхдээ авчирах гэж байгаа гэж ээжид хэлсэн. Тэгээд ээж хүнд өвчдсөн үедээ намайг дүүгээс тэр байрыг шилжүүлж аваарай гэж хэлсэн. Аав чинь үр хүүхдүүддээ өгье гэж хэлсэн гэж байсан. Ингээд би дүүдээ 3,000,000 төгрөг өгч шилжүүлж авсан. Ер нь бол эцэг, эх үр хүүхдэдээ тусалж дэмжих үүрэгтэй гэж бодож байна. 95 дугаар байрны 1Б тоотыг өгөхийг зөвшөөрөхгүй байна. Ер нь бол энэ байрыг засч сайжруулж байхад хүүхдүүд бид чадахаараа засварын ажилд тусалж байсан, бидний оролцоо байгаа, түүнээс биш тэр үед бидэнд мөнгө төгрөгийн туслалццаа үзлүүлнэ гэсэн юм байхгүй шүү дээ гэв.

5.Гуравдагч этгээд Б.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр миний нэр дээр байсан. Ээж их хүнд өвдөж, тэр үедээ ахын эхнэр хүүхэд ирэх гэж байгаа гээд уг байрыг ахад зарсан байхад ээжээс нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Ээжийг дэмжиж шүүх хуралд орж байна гэв.

6. Нэхэмжлэгч талаас тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зохигчдын гэрлэлтийг цуцалсан 198 дугаартай шийдвэр, нэхэмжлэгч Ц.Б н зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг  нотлох баримтаар шүхэд өгсөн.

7. Хариуцагч талаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 95 дугаар байрны 2 тоот 38 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

8.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 28-30/, Б.Бат-Отгон, Б.Төмөртүвшин, Б.Анужин, Б.Төмөртүвшин нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Хөрөнгө, даатгалын хохирлын  үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батнасан нь хариуцагч Ц.Оюунсүрэнд холбогдуулан улсын бүртгэлийн Ү-0714000542 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 95 дугаар байрны  1Б тоотод байрлах орон сууцыг өөрийн өмчлөлд  шилжүүлэн авах,  ХААН банк ХХК,  П.О  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх тухай шаарлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл нь:

 

1.Эд хөрөнгийн шаардлагын талаар:

1.1. Нэхэмжлэгч Ц.Батнасан нь “ ...бүх л олсон мөнгийг амьдралдаа зарцуулсан, 2016 оноос хойш бодлогоор өөрийн нэр дээр хөрөнгүүдийг шилжүүлсэн... амьдралын явцад бий болсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 95 дугаар байрны 1Б тоот орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авна “ гэж,

-нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “маргаан бүхий орон сууцыг  2012 онд буюу Б.Төмөртүвшинг 11 нас 3 сартай байхад нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах эсэхийг шүүх анхаарах, мөн тухайн үл хөдлөх хөрөнгө гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг хуваарилна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон,

-хариуцагч П.Оюусүрэн нь “...өвчтэй байх үед  надаас юу ч нэхэмжлэхгүй гэж хэлсэн учраас 95 дугаар байрны 1Б тоотыг хүү Б.Есөнтөмөрийн нэр дээр шилжүүлсэн, энэ талаар Батнасанд хэлсэн, надад ч хөрөнгө үлдээгүй, байгаа хөрөнгөө хүүхдүүддээ өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,

-хариуцагчийн өмгөөлөгч нь “маргаан бүхий орон сууцыг анх Оюунсүрэн 2021 оны 12 сарын 24-нд шилжүүлсэн байдаг ч улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа нь “ 2012 “ гэж ташаа бичигдсэн, Оюунсүрэн өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад шилжүүлсэн нь хууль ёсных бөгөөд тухайн байр 2022 оны 01 сарын 07-нд Есөнтөмөрийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаар П.Оюунсүрэнг татсан нь үндэслэлгүй...” гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох зохигчид болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч,  хариуцагч нарын гэрлэлтийг цуцалсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаартай шийдвэр, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1993 оноос эхлэн 2020 он хүртэл хууль ёсоор хамт амьдран амьдрах хугацаандаа Б.Бат-Отгон, Б.Төмөртүвшин, Б.Анужин, Б.Төмөртүвшин нарыг төрүүлж өсгөсөн, ийнхүү хамтын амьдралыг үргэлжлүүлэх хугацаандаа өөрсдийн хөдөлмөрийн үр дүнд тодорхой хэмжээний хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Талууд хэн аль нь гэрлэлтээ хууль ёсоор батлуулан хамтран амьдрах хугацаандаа хууль ёсны дагуу бий болсон хөрөнгийг хуваалгах, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэн авах, ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэр бүлийн хөрөнгө нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн  хөрөнгөөс бүрддэг бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон  гэр бүлийн гишүүдийн  хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн  хамтран  өмчлөх дундын өмч болдог байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс өөрийн бүх хөдөлмөрийг амьдралдаа зарцуулсан, Төмөртүвшинг 11 настай байхад нь маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “ хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-д хамаарах эсэх гэж маргадаг.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаас дүгнэхэд маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-0714000542 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 95 дугаар байрны 1Б тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь анх хариуцагч П.Оюунсүрэнгийн өмчлөлд бүртгэлтэй байсан, тэрээр бэлэглэлийн гэрээгээр гуравдагч этгээд Б.Төмөртүвшинд шилжүүлсэн, 2022 оны 01 сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр гуравдагч этгээд Б.Есөнтөмөрийн нэр дээр шилжин улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан” гэрлэгчид, гэр бүлийн  гишүүний хэн нэгний нэр байгаагаас үл шалтгаалан  гэрлэснээс хойш бий болсон  бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн  хамтран  өмчлөн дундын  өмчид хамаарна”  гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалтанд заасан гэр бүлийн  гишүүд  үл хөдлөх эд хөрөнгийг дундаа  хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын  бүртгэлийн газар бүртгүүлснээр  үүсэх юм.

Маргаан бүхий орон сууц нь зохигчдын хамтын амьдралын явцад үүссэн нь үл хөдлөх хөрөнгө мөн байх боловч нэхэмжлэгчид дээрх хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй, бусдын хууль ёсны дагуу өмчилж байгаа хөрөнгийг өөрийн өмчлөлд шууд шилжүүлэн авахыг шаардах эрхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч П.Оюунсүрэнг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хүү Б.Төмөртүвшингийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдгийг мэдэж байсан атлаа бүртгэлийн талаар гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “ улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийн хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Батнасан нь тухайн бүртгэлийн  талаар буруу таашаа болох тухай гомдлыг энэ зүйлийн 183.3-т зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн  бүртгэлийг үнэн зөв гэж үзэх юм.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь хүү Б.Төмөртүвшинд өмчлөх эрх шилжүүлж, бүртгүүлсэнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр улсын бүртгэлийн Ү-0714000542 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 95 дугаар байрны  1Б тоотод байрлах орон сууцыг өөрийн өмчлөлд  шилжүүлэн авах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Батнасан нь ХААН банк ХХК,  П.Оюунсүрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг гаргасан боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг  цуглуулах,  гаргаж өгөх үүрэгтэй юм. Гэтэл тэрээр шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хариуцагчийг ХААН  банктай хэзээ зээлийн гэрээ байгуулж,  үүрэг хүлээсэн таларх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь “ ХААН банктай зээлийн гэрээ байгуулж,  28-29 төгрөг зээлсэн,  одоо 13 орчим сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа, энэ зээлийн хамтран зээлдэгчээр Батнасан байгаа, банкнаас намайг зээлээ бүтэн төл, эсвэл нэмэлт зээл авсан тохиолдолд Батнасанг чөлөөлнө гэсэн, надад ийм боломж байхгүй, иймд би зөвшөөрөхгүй байна”  гэж тайлбарлах боловч банкны өмнө хүлээсэн зээлийн үүргийг тэд нэг нь нөгөөхөөсөө шаардах эрхгүй, хариуцагчийн зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрөөгүйгээс шалтгаалан шүүх хэн нэгнийг хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх боломжгүй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс  зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх этгээд нь  мөнгөн хөрөнгийг  хуульд заасан  үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд  уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг  тус тус хүлээх юм.

Дээрх байдлаар банктай гэрээ байгуулсан зээлдэгч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч болох  бөгөөд мөн зүйлийн 242.3-д зааснаар “ үүрэг гүйцэтгүүлэч нь /банк нь/ өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг  бүхэлд нь  гүйцэтгэх хүртэл  үүрэг  гүйцэтгэгчдийн /зээлдэгч нарын/ хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч нарыг гэрээний үүргээс чөлөөлөх эрхийг зөвхөн банк хэрэгжүүлэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр ХААН банк ХХК,  П.Оюунсүрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах шаардлага нь гэрлэлт цуцлуулах шаардлагаас үүссэн байх тул энэхүү шаардлагад 70,200 төгрөг, ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх тухай шаардлагад 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг хуваарил. Нэхэмжлэгчийн төлсөн 386,450 төгрөгөөрс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 246,050 төгрөгийг улсын буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б  нэхэмжлэлтэй, хариуцагч П.О , гуравдагч этгээд Б.Ан , Б.Е р, Б.Т  нарт холбогдох улсын бүртгэлийн Ү-0714000542 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 95 дугаар байрны  1Б тоотод байрлах орон сууцыг  өөрийн өмчлөлд  шилжүүлэн авах,  ХААН банк ХХК,  П.Оюунсүрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,450 төгрөгөөрс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 246,050 төгрөгийг улсын буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                А.ЦЭРЭНХАНД