Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2021         03             17                                         2021/ДШМ/12

 

                                         П.Б, Л.Тнарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.Батзаяа,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой П.Б, Л.Тнарт холбогдох 2038005530486 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт Л.Т, 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Монгол Улсын иргэн, У, 1971 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............................/.

Шүүгдэгч Л.Тнь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бямбацогтын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Б  нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Тийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Урианхад” П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч “Тайж” овогт Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхад овогт П.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Л.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Т, П.Б  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 2038005530486 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Тнь хохирогч П.Б од 700,000 /долоон зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч П.Б  нь 3,500,000 төгрөгийн, хохирогч Л.Тнь 5,700,000 төгрөгийг тус бүр нэхэмжилснийг нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: ... дүгнэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2 дахь хэсэгт шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нь нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж гэмтлийн зэргийг тогтоох ёстой атал гэмтлийг тус тусад тогтоогоогүй, гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн байна. Түүнээс гадна П.Б ын эрүүл мэнд одоо хүртэл сайжраагүй, нүдэнд мэс засал хийлгэх шаардлагатай байгаа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3-д заасан гэмтлийн хүнд зэрэг буюу гэмтлээс үүссэн үлдэц уршиг, 2.2.4-д заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% тогтонги байдлаар алдагдсан байж болзошгүй гэх үндэслэлээр өмгөөлөгч би дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцуулж миний үйлчлүүлэгчийн эрхийг хангах, шинжээчийн дүгнэлтийг хууль журамд заасны дагуу гаргуулахаар хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргахад хүсэлтийг хангалгүй эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулсан.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” байхад хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байхад шүүгдэгч Л.Т, П.Б  нарын үйлдсэн хэрэг, зүйл ангид бодитой дүгнэлт хийлгүй адилхан ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч Л.Төд илт давуу байдал олгосон нь шудрага ёсны зарчимд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасанШүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй байна. Иймд анхан шатны шүухийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.Б  давж заалдах гомдолдоо: ... Л.Ттэй маргалдсаны улмаас зодуулж биедээ их хэмжээний гэмтэл авч биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны болон санхүүгийн их хэмжээний хохирол амссан. Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа цагдаагийн байгууллагад гомдлоо бичгээр гаргаж өгсөн. Л.Тгэрчийн мэдүүлэг өгөхдөө намайг илтээр гүтгэн доромжилж, худал мэдүүлэг өгсөн байна. Үүний улмаас би хохирогчоор гомдол гаргасан боловч эцэстээ ялтан болж шүүхийн шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн тул  гомдолтой байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б  болон түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Тнь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Б ын биед халдан гараараа цохиж баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн зовхи, зүүн нүдний салст, цээж, зүүн мөр, хацарт цус хуралт, хөлөөрөө өшиглөж баруун талын 3 ширхэг хавирганд хугарал, баруун талын 2 дугаар хавирга өвчүүний холбоосонд салалт үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан.

Шүүгдэгч П.Б  нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Тийн биед халдаж хөлөөрөө нүүрэн хэсэгт өшиглөж зүүн дээд 2 дугаар үүдэн шүдэнд сулрал үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 493, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч П.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Тнь П.Б ыг зодож, түүний биед баруун ухархайн хананд хугарал, баруун зүүн зовхи, зүүн нүдний салст, цээж, зүүн мөр, хацарт цус хуралт, хөлөөрөө өшиглөж баруун талын 3 ширхэг хавирганд хугарал, баруун талын 2 дугаар хавирга өвчүүний холбоосонд салалт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Б  нь Л.Тийг зодож, түүний биед зүүн дээд 2-р үүдэн шүдэнд сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тэдний хувийн байдалд тохирсон байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч П.Б ын зүй бус үйлдлээс үүдэлтэйн дээр тэдний гэм буруутай үйлдэлд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан ялын хэмжээ хязгаарын хүрээнд байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч П.Б ын “...би хохирогчоор гомдол гаргасан боловч эцэстээ ялтан болж ...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн тул гомдолтой...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн “...шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг, зүйл ангид бодитой дүгнэлт хийлгүй адилхан ял шийтгэл оногдуулж шүүгдэгч Л.Төд илт давуу байдал олгосон” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч П.Б ын өмгөөлөгч Д.Оюунбилэг нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2 дахь хэсэгт шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоох ба эдгээрийн аль гэмтлийн зэргийг үнэлж хэрэв эдгээр гэмтлүүд  нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийн бүрдэл байдлаар авч үзэж гэмтлийн зэргийг тогтоох ёстой атал гэмтлийг тус тусад тогтоогоогүй гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн” гэж гомдол гаргажээ.

Гэтэл хохирогч П.Б ын биед учирсан гэмтэл тус бүр нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д заасан “Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур” болон “Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт”-д заасан хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжийг хангахгүй байна. Харин бүрдэл байдлаараа хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шинжээч нь хохирогч П.Б ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 493 дугаартай дүгнэлт гаргасан.

Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэснийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б  түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                            ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                    Н.БАЯРХҮҮ