Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг

иргэдийн төлөөлөгч Т.Туул

шүүгдэгч Б.Батнаран, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан  нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23-б-19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 

2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, уг  ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар  хянан харгалзсан.

2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 6 сар 14 хоногийн өмнө суллагдсан /РД:УШ92032674/, Хантайшир овогт Батбаатарын Батнаранд холбогдох 201726020132 дугаартай 3 хавтаст хэргийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Батнаран урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 5.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн урьд нь энэ хэрэгт болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бусдад 5.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж дээрэмдсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Батнаран шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дахин дахин гэмт хэрэг үйлдэж байгаадаа өөрөөсөө ч ичиж байна гэв.

         Шүүгдэгч Б.Батнарангийн хувийн байдалтай холбоотойгоор шүүх сэтгэц эмгэг судлалын 54 дугаартай дүгнэлт /1хх-ийн 67/, түүний ял шалгах хуудас /2хх-ийн 187/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 186/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 190/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 193/, ялаас өршөөн хэлтрүүлэх тухай 62 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх-ийн 200/  зэргийг шинжлэн судлав.  

   ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгч Б.Батнаран урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа

          2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүрүгийн 20 дугаар хороо Шинэ хотхоны 2-57 тоотод оршин суух Д.Нарантуяагийн гэрээс ВИВО загварын зөөврийн компьютер, мөнгөн кулонтай чулуун шигтгээтэй гинж, нүдний шил, хүүхдийн бэлэг, биет 35000 төгрөг зэргийг хулгайлж нийт 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Компьютер Ланд төвийн 2-25 тоот лангуунд үйл ажиллагаа явуулж байсан иргэн Х.Бат-Явууны лангуунаас Canon 7D маркийн зургийн аппаратыг хулгайлж 2000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Эль хаус зочид буудлын 304 тоот өрөөнд Б.Энхмаатай хамт үйлчлүүлж байгаад LG-G3 маркийн гар утас болон банкны виза карт зэргийг нь хулгайлан авч улмаар виза картыг уншуулж данснаас нь 1500.000 төгрөгийг авч  нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ Өргөө хорооллын 603 дугаар байрны 15 тоотод оршин суух М. Азбилэгийн гэрээс Samsung Т-800 маркийн таблетыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулж,

4 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдад нийт 5.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

              хохирогч Д.Нарантуяагийн”...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надтай өмнө нь танилцсан Батнаран гэх залуу манайд ирсэн. Тэгээд манайд хоёр хоноод 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед гэрээс дүү бид хоёртой хамт гарсан. Тэгээд дүүгийн үсийг засуулаад буцаад орж ирэхэд гэрт байсан notebook, миний гинж, нүдний шил, хүүхдийн бэлэг аваад явсан байсан. Мөн ёолкан дээр байсан бэлэн 35000 төгрөг авсан байсан. /2хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ 745.000 төгрөг, бэлэн 35.000 төгрөг /2хх-ийн 50/

сэжигтнээр Б.Батнарангийн”...Нарантуяатай би найз Есүйгээр дамжуулж танилцаж байсан найз юм. Би 2015 оны 12 сарын сүүлээр Нарантуяагийн гэр болох Сүлжмэлийн урд талд байрлах ногоон өнгийн байранд очиж Нарантуяатай хамт 2-3 хонож байсан. Энэ хугацаанд бид хоёр хамт гадуур явж байсан ба 2-3 хоногийн дараа дүү гэх нэрийг нь санахгүй эрэгтэй хүүхэд ирээд тэрэнтэй хамт гурвуулаа хамт байсан юм. Хэрэг үйлддэг өдөр Нарантуяа, түүний дүүгийн хамтаар гэрээс 12 цаг өнгөрч байхад гараад Нарантуяа ажил руугаа явна гээд дүүтэйгээ явсан. Би ганцаараа хороолол руу автобусанд суугаад явсан. Намайг автобусанд суугаад явахыг Нарантуяа өөрөө хүртэл харсан байгаа. Тэр өдрөөс хойш Нарантуяатай ахиж уулзаагүй...Тэгээд би Нарантуяатай хамт гэрээс нь гарч яваад эргэж гэрт нь ороод зөөврийн компьютер, гинж, нүдний шил, ёлкан дээр нь байсан бэлэн 35.000 төгрөгийг авсан. Зөөврийн компьютерийн тухайн үед ломбарданд тавьсан. Хаана ямар нэртэй ломбарданд, хэдэн төгрөгөөр тавьснаа санахгүй байна. Гинж, нүдний шилийг хаячихсан, хаана хаяснаа санахгүй байна. 35.000 төгрөгийг нь өөртөө хэрэглээд дуусгачихсан. /2хх-ийн79- 80/ гэх мэдүүлэг.

хохирогч Х.Бат-Явуу”... Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер ланд” төвийн 25 тоот лангуун дээрээ ажлаа хийж байх үед 10 цагийн орчим манай хажуу талын айлд 10 орчим нас хүртлээ амьдарч байсан Батнаран хүрч ирээд манай эмээ надад notebook авч өгнө гэсэн юм, би Орост сурч байгаа гэж хэлээд үзээд байсан. Тэгээд би танайхаас өөр газар мэдэхгүй болохоор танайхаас авна гээд байснаа дээр бас миний нэг танил байгаа гээд орж гараад яваад байсан. Тэгж байгаад надад бас зургийн аппарат бас хэрэгтэй байгаа юм, та эмээд сайн хэлээд өгөөрэй гээд “Canon 7 D” гэсэн аппаратыг авч үзээд буцааж байранд нь тавиад дахин аваад энд тэнд барьж яваад зураг дараад үзээд үнийг нь хүртэл асуугаад яваад байсан. Тэгээд эмээгээ хүлээж байна гээд 14 цаг өнгөртөл байж байгаад би орж гарч байтал гадуур хувцас болон өөрийн барьж явсан гар утсаа цэнэглэж байгаад орхиод нөгөө зургийн аппаратаа аваад яваад өгсөн байхаар нь би эмээ нь хөгшин хүн байдгийг нь мэдэх болохоор үзүүлэх гээд явсан юм болов уу гээд нэлээд хүлээтэл ирэхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар байрны 4 тоотод амьдардаг байхад манай хөрш айл буюу 3 тоотод эмээ, өвөө, ээж аавынхаа хамт амьдарч байсан бөгөөд аавыг нь Батбаатар гэдэг. Сүүлд буюу 2002, 2003 оны үед нүүсэн санагдаж байна. Сүүлд манай лангуун дээр 2011, 2012 оны үед эмээ Дархижавынхаа хамт Батнаран ирж манайхаас СӨХ-ийн компьютер гээд 4-5 ширхэг компьютер худалдаж авч байсан юм. Одоо бол хаана юу хийдгийг нь мэдэхгүй. Сүүлд нь сураг сонсоход цагдаагаас хайгаад яваад байдаг гэсэн. Батнаранг би бол төрөхөөс нь авахуулаад мэднэ. Эгч нь Батцэцэг гэж байдаг юм. Аав нь Батбаатар гэдэг. Олон жил хөрш амьдарсан.  Гомдолтой байна. /2хх-ийн 129/ гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ 2000.000 төгрөг /2хх-ийн 126/

сэжигтнээр Б.Батнарангийн”...2016 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер ланд худалдааны төв дээр очсон чинь зүс таних Бат-Явуу сууж байсан. Тухайн үед Бат-явуутай мэндлээд өнгөрсөн Бат-Явуу цай уух гээд ажил дээрээсээ гарсан. Тэгэхээр нь би лангуун дээр нь байсан 7D маркийн Canon зургийн аппаратыг нь авч сонирхож үзэж зогсож байгаад шууд аваад гараад явчихсан юм. Би компьютер ланд худалдааны төв рүү Бат-Явуутай уулзах санаа зорилготой ороогүй, миний танил Халиунаа гэдэг эмэгтэй тухайн худалдааны төвд ажилладаг тэрэнтэй уулзах санаа зорилготой орсон юм. Би дээрх 7D маркийн зэргийг аппаратыг авч гараад баруун дөрвөн замд байрлах Голомт банкны хажууд явж байсан танихгүй хүнд 950,000 төгрөгөөр зарчихсан. Мөнгийг нь ойр зуур мөн өөртөө хэрэглээд дууссан. /2хх-ийн 180/ гэх мэдүүлэг,

хохирогч Б.Энхмаа”... Би 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа Улаанбаатар их сургуулийн тэнд байдаг Нам-Янжу нэртэй саунд амарч байгаад Батнаран гэдэг залуутай танилцсан юм. Тэр залуу бас ганцаараа явж байсан болохоор надтай танилцаад миний утасны дугаарыг авсан юм. Тэр өдрөөс 2 хоногийн дараа буюу 2016 оны 02 сарын 01-ний өдөр 18 цаг өнгөрч байхад над руу залгаад “уулзаж кино үзье” гээд бид хоёр Баянбүрдийн тэнд уулзаад Тэнгис кинотеатрт кино үзчихээд хорооллын эцсийн Говь саун руу 22 цагийн үед орсон. Тэндээ байж байгаад шөнө 02 цагийн үед саунаас гарч ирээд хорооллын эцэст байдаг Эль хаус нэртэй зочид буудалд өрөө аваад хамт хонохоор орсон. Буудал руу орохдоо Батнарангийн мөнгө нь саунд хүрэхгүй дутаж байсан болохоор би буудлын мөнгийг ресепшн дээр нь картаа уншуулаад төлсөн юм. Буудлын мөнгө өрөөний мөнгөнөөс гадна ундаа усны мөнгө ороод 38.500 төгрөг би уншуулахдаа ресепшнд нь өөрийн картны нууц дугаараа хэлж өгсөн. Тэгэхэд Батнаран миний хажууд зогсож байсан. Тэгээд буудалд ороод бид хоёр хамт хоночихоод өглөө 11 цагийн үед намайг сэрэхэд Батнаран хажууд байж байсан. Би усанд орох гээд 00-ын өрөө рүү орсон чинь зэвтэй ус гоожоод байхаар нь би 00-ын өрөөнөөс гараад ирсэн чинь тэр залуу хувцсаа өмсчихсөн зогсож байсан. Би “чи хаачих гэж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд шампунь авч ирье” гэхээр нь надад шампунь хэрэггүй, 00-ын ус зэвтэй гойжоод байна гэсэн чинь тэр залуу орж ирээд крантны усыг гойжуулж үзсэнээ “ингээд л гараа угаачихгүй юу даа” гээд би гараа угаачихаад ойролцоогоор ванны өрөөнд 5 орчим минут болчихоод гараад ирсэн чинь тэр залуу гараад явчихсан байсан. Тэгэхээр нь гайхаад юмаа үзсэн чинь ширээн дээр байсан миний утас болон цүнхэн дотор байсан карт алга байсан. Би тэр доороо ресепшн дээр очсон чинь тэр залуу чинь гараад гүйж байсан ш дээ гэж хэлсэн. Би орж хувцсаа өмсчихөөд цагдаа дуудчихаад Өргөөгийн урд талын Хаан банк руу очоод картаа хаалгуулах гэсэн чинь аль хэдийн дансанд байсан мөнгийг татаад авчихсан байсан. Тэр дансанд байсан мөнгө нь би цагаан сарын бэлтгэл аав ээждээ юм авч өгөх гэж байсан мөнгө байсан юм. LJ-3 маркийн гар утас байсан. Тэр утсыг аваад сар л болж байсан. Картанд 1.560.000 төгрөг байсны 1.500.000 төгрөгийг 1 удаа 800.000-аар, 1 удаа 700.000- аар уншуулж авсан байгаа юм. /2хх-ийн 76/ гэх мэдүүлэг,

LJ-3 маркийн гар утас  үнэлгээгээр 300.000 төгрөг, бэлэн 1500.000 төгрөг  /2хх-ийн 72/

сэжигтнээр Б.Батнарангийн”...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эль Хаус” зочид буудлын 304 тоот өрөөнд хамт байсан Б.Энхмаагийн LG G3 маркийн гар утас, виза карт зэргийг хулгайлан авч виза картнаас 1.500.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед юу болсныг одоо сайн санахгүй байна...Энхмаагаас авсан LG G3 маркийн гар утсыг тухайн үедээ зарчихсан. Яаж, хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна. Виза картнаас 1.500.000 төгрөгийг авахдаа зочид буудалд орох тооцоо хийхэд нь кодыг хараад 2 удаагийн үйлдлээр 800.000 төгрөг, 700.000 төгрөгийг АТМ-ээс авсан. Харин аль хаанахын АТМ-ээс авснаа санахгүй байна. Уг авсан 1.500.000 төгрөгөөр ууж идээд дуусгачихсан. /2хх-ийн 80/ гэх мэдүүлэг,

           хохирогч М.Азбилэгийн”... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагт манай ахын найз Б.Батнаран нь манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ ахыг маань хайж явна, энд ирээгүй юу гэж асууж орж ирсэн юмаа. Тэгээд ахыг маань хүлээх зуураа миний Самсунг Т- 800 маркийн таблетыг үзэж сонирхон хэдэн төгрөг байдаг талаар судпаад сууж байсан юмаа. Би гал тогооны өрөөнд хүүхдийн хоол хийж байхад Б.Батнаран гадаа эгч ирсэн байна. Би гарчихаад ирье гэж хэлээд 30 гаруй минут болсон ч орж ирээгүй. Би тухайн үед өөрийн таблетаа хайгаад олоогүй юмаа. Б.Батнаран нь манай ах М.Бат-Эрдэнийн найз гэдгээр нь мэднэ...манай гэрт 2-3 удаа ахтай хамт ирж байсан юмаа. Түүний эмээ нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23-19 тоотод оршин суудаг талаар мэднэ, түүний нэрийг санахгүй байна, ямартай ч Б.Батнаранг өмнө нь шоронд сууж байсан, өршөөлийн хуулиар суллагдсан талаар хэлэхийг нь сонсож байсан ер нь бүтэхгүй хүн байсан юмаа. Тухайн өдөр манай гэрт ирсэн шалтгаан нь ахыг маань хайж ирсэн гэх боловч манай ахыг гэрт байхгүйг мэдсээр байж ирсэн, тэгээд хүлээж байя гэхээр нь би оруулахгүй байж чадаагүй бөгөөд миний таблетыг үзээд сонирхоод үнийг нь асуугаад, fasebook ороод үзэж сонирхоод 00-ын өрөө орохдоо хүртэл хэд хэдэн удаа авч ороод байсан авч гарсан нь гарцаагүй. Анхнаасаа манайхаас мөнгө болох зүйл авах гэж л ирсэн байх. Тухайн авч гарсан таблетыг буцаагаад аваад ирэх юм байх гээд нэлээд удаан харсан боловч ирэхгүй байхаар нь би цагдаад өргөдлөөр хандсан юм.  Тухайн таблетыг 2016 оны 9 дүгээр сард Австрали улсаас хүнээр дамжуулан 650,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо зах зээлийн ханш нь 1,000,000 төгрөг байгаа, би авсан үнээр буюу 650,000 төгрөгөөр үнэлэх болно. /1хх-ийн 242/

...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй угаасаа надад хохирол мөнгө барагдуулж чадахгүйгээс хойш би ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл гаргахгүй. /1хх-ийн 244/ гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /1хх-ийн 235/

         сэжигтнээр Б.Батнарангийн”... 2016 оны 12 дугаар сард урьд хамт хоригдож байсан М.Бат- Эрдэнэтэй таарсан бөгөөд түүний Яармагт байрлах гэрт нь хамт 5-7 хоног байсан. Тэнд байх хугацаанд түүний дүү Азбилэгийн гэр болох Вивасити хороололд байрлах гэрт нь 3 удаа ирж байсан. Ихэвчлэн хүүхдийг нь харах гэж ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би М.Бат-Эрдэнэ байхгүй байхаар нь түүнийг хайж очиход байхгүй байсан тэгэхээр нь ирэхийг нь хүлээгээд сууж байхдаа М.Бат-Эрдэнийн дүү М.Азбилэгийн табаар нь интернэт орж байгаад түүнд явлаа гэж хэлээд гарахдаа тухайн алтлаг шаргал өнгөтэй табыг аваад гарсан юмаа. Тухайн табыг ломбарданд зарах гэж яваад унагааж дэлгэцийг нь хагалаад ашиглах ямар ч боломжгүй болгоод хаясан юм. /1хх-ийн 248- 249/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

          Хоёр. Шүүгдэгч Б.Батнаран урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт болон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа

2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галериа нэртэй пабад О.Цэцэнгийн iphone 6 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж залилан мэхэлж авч 800.000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Атимусын 48 дугаар байранд байх Тяньши ХХК-ын ажлын байрнаас Э.Ган-Очирын Dell маркийн notebook болон LJ загварын гар утсыг залилан  мэхэлж авч 1.920.000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 4 дүгээр давхарт Э.Билгүүний iphone 6 маркийн маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж залилан мэхэлж авч 1.100.000 төгрөгийн хохирол

2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Piano Lounge нэртэй ресторанд Э.Наранмэгзэрийн galaхy S-5 загварын гар утсыг ярьчихаад өгье гэж залилан мэхэлж авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Шөмбөк нэртэй пабад Б.Энхжингийн iphone 6 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж залилан мэхэлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Атласын 19-74 тоотод оршин суудаг Э.Янжинлхамын galaхy note 5 загварын гар утсыг зураг дараад өгье гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 1000.000 төгрөгийн хохирол учруулж нийт 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бусдад 5.540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Цэцэнгийн”... миний бие 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Теди” төвийн 1 дүгээр давхарт байх ажлын байрандаа ажлаа хийж байх үед 15 цагийн орчим 2002-2007 оны хооронд хамт 50 дугаар дунд сургуульд суралцаж байсан манай ангийн Б.Батнаран нь надтай ирж уулзаад сим сэргээлгээд явж байна гээд уулзсан юм. Тэгээд намайг ажил чинь хэзээ тарах вэ гадуур гарч нэг газар сууж юм ярья гэхээр нь би ажил тараад болъё гэхэд. Батнаран би явж байгаад ирье гэсэн юм. Батнаран 17 цаг өнгөрөөгөөд ажил тарах үед хүрч ирээд, намайг хүлээж байгаад бид хоёр хамтдаа гараад урагшаа явж Улсын Их дэлгүүрийн хойд талд байх “Галериа” гэдэг пабад ороод хоол идээд, ганц хоёр пиво уугаад юм ярилцаад сууж байтал утсаа өгч бай гээд миний утсаар хүнтэй яриад байх шиг байсан. Тэр үед нь би 00 орчихоод эргээд гараад ирэхэд Батнаран хувцсаа өмсөөд миний утсыг аваад гараад явчихсан байсан. Би жаахан хүлээхэд эргэж орж ирээгүй. Тэгэхээр нь миний утсыг аваад явсныг мэдээд цагдаад хандаж өргөдөл гаргасан юм. Батнаран надад ярихдаа одоогоор ажилгүй байгаа, ер нь Орост сурч байгаад саяхан Монголд ирсэн гэж ярьж байсан. Гэр орныг нь бол мэдэхгүй. Батнаран нь утасныхаа симийг /99919358/ сэргээлгээд явж байсан бөгөөд уг утасны дугаар дээрээ бол БГД-ийн 15-р хороо 23Б-19 тоот гэж бичсэн байсан. Мөн тэр дугаар дээрээ холбоо барих нь гээд 99631890 гэсэн дугаар өгсөн байсан. Надтай хамт сурч байхдаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар байрны 1 давхарт амьдардаг байсан бөгөөд гэр нь нүүгээд манай сургуулиас шилжсэн юм.

Миний утас ipone-6 маркийн хар өнгийн корпустай 2014.12.18-ны өдөр 1.595.000 төгрөгөөр Мобикомоос худалдан авч байсан гар утас байгаа юм.  Утасны имей код нь 355901062111356. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. /2хх-ийн 115/ гэх мэдүүлэг

Эд зүйлийн үнэлгээ 800.000 төгрөг /2хх-ийн 102/

          сэжигтнээр Б.Батнарангийн”...2016 оны 01 дүгээр сард О.Цэцэнтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвийн гадаа тааралдсан юм. Ингээд бид 2 хальт тааралдчихаад уг өдрийнхөө орой нь уулзахаар болоод салсан юм. Дээрх өдрийн орой нь буюу 18 цагийн үед Теди худалдааны төв дээр Цэцэн бид хоёр уулзаад Улсын их дэлгүүрийн хажуу талд байрлах нэрийг нь мэдэхгүй байна. Нэг пабад орж пиво ууж суусан. Ингэж уулзахдаа би Цэцэнд өөрийгөө хэрэгт ороолцолдсон талаараа хэлэхэд намайг ойлгохгүй байр байдалтай суугаад байхаар нь ширээн дээр байсан Цэцэнгийн ipone-6 маркийн гар утсыг нь аваад шууд гараад явчихсан юм. Намайг түүний гар утсыг аваад гарах үед Цэцэн бие засах өрөө рүү орчихсон байсан юм. Дээрх утсыг нь би аваад Монтел гар утас худалдааны төв дээр очиж явуулын танихгүй хүнд 400,000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг өөртөө ойр зуур хэрэглээд дууссан юм. Үүнээс хойш Цэцэнтэй уулзаагүй юм. /2хх-ийн 180/ гэх мэдүүлэг,

хохирогч Э.Ган-Очирын”... 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр барилгын коллежид хамт сурч байсан Батбаатарын Батнаран залгаад юу байна уулзах уу, хаана байна гэхээр нь ажил дээрээ байна гээд ажлын газраа зааж өгсөн. Тэгтэл манай ажил дээр 19 цагийн үед ирээд хэсэг юм ярьж байгаад гэрлүүгээ харилаа гээд явсан. Тэгтэл Батнаран найз нь юм цуглуулах ёстой гээд Бөмбөгөр худалдааны төв дээр үлдсэн. Тэгтэл орой 21 цагийн залгаад чи хаана байна гэхээр нь найз нь гэртээ байна гэтэл манайд хүрээд ирсэн. Манайд ирэхдээ сая Бөмбөгөр дээр юм авах гээд явж байхдаа бүх юмаа суйлуулчихлаа, хонох газар байхгүй гэхээр нь манайд хоночих гээд гэртээ хонуулсан. Тэгээд маргааш өдөр нь Тяньши ХХК-ны төв оффис дээр Батнаранг дагуулж ирээд мэдээлэлд суулгахад энэ ажилд чинь оръё гээд хамтдаа бизнес төлөвлөгөө гаргахаар болж дахиад манай гэрт ажил төрөл ярьж хоносон. Тэгээд маргааш өдөр  нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Батнаран ажил дээр ирээд юм ярьж байгаад би гадуур гарч ажил хөөцөлдөхөөр болоод хамт гарсан.  Тэгтэл Батнаран замдаа найз нь өлсөөд байна өглөө танайхаас гарахдаа олигтой юм идэж чадаагүй гэхээр нь бид хоёр Тэнгис кино театрын ар талын цайны газар ороод хоол захиалаад сууж байтал Батнаран хоол гарч ирэх үед надаа утсаа өгч бай ярьчихаад өгье гэж хэлээд миний утсыг авч утсаар ярьж байгаад мөнгө авах юм болоод байсан. Тэгээд ярьж дууссаныхаа дараа хүнээс мөнгө авах болчихлоо надад мөнгө өгөх хүн арын зам дээр явж байна гэнэ би гараад мөнгө аваад ирье гээд явсан. Ингээд би цайны газар Батнаранг нэг цаг шахам хүлээгээд ирэхгүй болохоор нь өөрийнхөө болон Батнарангийн дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь цайны газрын зөөгчийн гар утасыг гуйж аваад хамт ажилладаг Аянга руу залгахад чи хаана байгаа юм бэ гэхээр нь хоолны газар Батнарантай хамт хоолонд орсон чинь алга болчихлоо мөнгө байвал мобайлаар шилжүүлчих гэхэд өөдөөс чи чинь намайг бас хоолонд оръё гэж хэлсэн юм биш үү гээд notebook авсан юм бол хэлэхгүй яасан юм гэхээр нь юу яриад байгаа юм бэ тийм зүйл огт болоогүй гээд Аянгыг надруу мөнгө шилжүүлчих гэж хэлээд мөнгө аваад цайны газрын тооцоог хийчихээд оффис явж очиход Батнаран намайг хоолны газар үлдээчихээд манай ажил дээр очиж Аянгатай уулзаж Ган-Очир чамайг хоолны газар хүлээж байна гэж хэлээд Аянгыг дагуулж гараад бас нэг газар оруулж хүлээлгэчихээд буцаж манай оффис дээр очиж оффис менежер Буянцэцэгт Ган- Очир орж ирээгүй юу Аянга доор хүлээгээд байна гэж хэлээд Буянцэцэгийн сандал дээр байсан notebook-г Аянга notebook аваад ир гэж байна гэж хэлээд аваад гарсан байдаг. /2хх-ийн 173/ гэх мэдүүлэг

дахин байцаалтараа”...би notebookээ буцааж авсан одоо ямар нэгэн санал хүсэлтгүй /2хх-ийн 175/ гэх мэдүүлэг

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 164/

эд зүйлийн үнэлгээ 1.720.000 төгрөг /2хх-ийн 169-170/

иргэний нэхэмжлэгч Г.Энхээ:..” Би 2015 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн Мөнх Зэндмэнэ Ундарга ломбарданд ажиллаж байгаа. 2016 оны 01 сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад үл таних /РД: УШ92022674/ Батбаатарын Батнаран  нь Делл маркийн Ай7 үзүүлэлттэй, notebook-г 450.000 төгрөгний барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан байсныг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагаас цагдаа нар ирж notebook хурааж авч явсан. 450.000 төгрөгөө нэхэмжилж байна /2хх-ийн 176/ гэх мэдүүлэг

   гэрч Э.Аянга”... 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хамт ажилладаг Ган-Очир нь найз Батнарантай хамт ажил дээр байж байгаад 14 цагийн үед гадагшаа гарахдаа Ган-Очир  notebook-ээ өгчих юм хэвлүүлчихээд аваад ирье гэхээр нь ажлын notebook болохоор болохгүй та хоёрт өөр notebook өгч явуулъя гээд гэрээсээ notebook аваад Ган-Очирт өгч явуулсан. Тэгээд ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал 15 цагийн үед Ган-Очирын найз Батнаран орж ирээд хойд талын Цэ пабад Ган-Очир хоол захиалчихаад сууж байна, чамайг ирээд хоод идчих гэж байна гэхээр нь Батнарантай хамт гараад Залуучууд зочид буудлын хажуу талын Цэ паб руу орсон. Цэ пабад ороход Ган-Очир байхгүй болохоор нь Батнарангаас Ган-Очир хаана байгаа юм бэ гэхэд цаадах чинь ойрхон гарсан байх тамхинд явсан юм боловуу гэж хэлсэн. Тэгтэл Батнаран үйлчлэгчид хандаж гурван хоол захиалж байх хооронд Ган-Очирын дугаар руу өөрийнхөө дугаараас залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд Батнарантай хамт хоол захиалчихаад байж байтал Батнаран би цаадхыг чинь олоод ирье гэж хэлээд гарсан. Батнаранг гараад удаагүй байтал Ган-Очирын дугаараас Батнаран залгаад Ган-Очир бид хоёр гадаа байна одоо орлоо гэхээр нь одоо ороод ирэх юм байхдаа гэж бодоод хүлээгээд сууж байсан. тэгтэл хоол гарч ирээд нөгөө хоёрыг орж ирэхгүй болохоор нь гайхаад гадаа гартал Батнаран, Ган-Очир байхгүй байсан. Тэгэхээр нь Ган-Очирын гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариуг өгөхөөр нь гайхаад пабаас гарах гэтэл хоолны тооцоогоо хий гэж хэлсэн. Мөнгө байхгүй байсан учраас гар утсаа барьцаанд үлдээгээд ажил дээрээ очиход оффис менежер Буянцэцэгийн сандал дээр үлдээсэн notebook байхгүй болохоор нь эхэндээ тоогоогүй. Тэгээд ажил дээрээс мөнгө авчихаад Цэ паб дээр очиж хоолны тооцоог хийгээд ажил дээрээ ирээд Буянцэцэг эгчээс энд байсан notebook яасан бэ гэхэд та хоёртой хамт явж байсан залуу Э.Аянга аваад ир гэж хэлсэн. Аянга бид доор цайны газар Ган- Очирыг хүлээж байгаа юм Аянга notebook аваад ир гэсэн юм гэж хэлээд аваад гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Ган-Очирлуу залгахад гар утас нь холбогдох боломжгүй болохоор нь гайхаад хүлээгээд сууж байтал Ган-Очир танихгүй дугаараас залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь би “чи өөрөө хаана байгаа юм Батнаран ажил дээр ирээд чамайг хоолонд оръё гэж дуудсан гээд намайг Цэ паб руу дагуулж явсан тэгээд та хоёр алга болчихсон шүү дээ, дээрээс нь нөтебүүк авч явсан бол хэлэхгүй яасан юм бэ” гэхэд Ган-Очир “чи юу яриад байгаа юм бэ би Тэнгис кинотеатрын ард талд цайны газар Батнаранг хүлээгээд сууж байна” гэхээр нь тэгвэл Батнаран notebook аваад явчихсан байна гэтэл одоо удахгүй очлоо гээд Ган-Очир ажил дээр ирсэн. ингээд бид хоёр болсон үйл явдлыг яриад Батнаранд notebook залилан мэхлүүлсэн болохоо мэдсэн. /2хх-ийн 177/ гэх мэдүүлэг,

сэжигтнээр Б.Батнарангийн:..” 2016 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр найз Ган-Очирын хороололын Модны 2-т байрлах гэрт нь очиж уулзаад гэрт нь хамт хоносон юм. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Ган-Очиртой хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ажил дээр нь очсон. Энэ өдөр өдрийн хоол идэхээр Ялалтын хажуу талын цайны газарт Ган-Очир бид 2 орсон. Энэ үедээ би Ган-Очирт би гараад хүнтэй уулзаад ирье удахгүй байж байгаарай гэж худлаа хэлээд түүний ажил дээр ганцаараа буцаж очоод ажпынх нь хүнд Ган-Очир notebook аваад ир гэж байна гэж хэлээд notebook-г нь аваад Сансарт байрлах ломбарданд 400,000 төгрөгөөр барьцаанд тавиад мөн өөртөө ойр зуур хэрэглээд дууссан юм. /2хх-ийн 180/ гэсэн

хохирогч Э.Билгүүний”...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай  төрийн бус байгууллагад өөрийгөө Батнаран гэж танипцуулах хүн орж ирээд  би сая өршөөлөөр суллагдсан юмаа, хотод надаа очих газар байхгүй. Би итгэгч болж байгаа байгаа. Сүмд явж байгаа гэж юм ярьж байсан. Тэгээд надтай танилцаж байгаадаа баяртай байна. Тусалж дэмжиж байгаад баярлалаа гэж ярьсан. Тэр өдөр оффис дээрээ бид цуг хоносон. Маргааш нь их дэлгүүрт цуг явж байгаад хувцасны өрөөнд орохдоо хувцсаа өлгүүрт өгөх гээд Батнаранд өгсөн, тэгээд гарч ирээд хувцасаа өмсөөд, зүүн талын дотор талын энгэрийн кармаанд хийсэн байсан гар утсаа үзтэл байхгүй байсан./2хх-ийн 141-143/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ 1.100.000 төгрөг /2хх-ийн 140/

сэжигтнээр Б.Батнарангийн”...2016 оны 01 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Од кино театрын Амьд үг гэдэг нэртэй есүсийн сүм дотор Билгүүн гэдэг залуутай танилцсан юм. Би яах гэж дээрх сүмр үү очсон юм гэхээр аавын найз Уртаялагч гэдэг ахтай уулзах гэж очсон юм. Энэ үед Уртаялагч байхгүй байсан тэгээд Билгүүнтэй танилцсан юм. Энэ өдрөө Билгүүний гэр болох Баянбүрдэд байрлах гэрт нь очиж хоносон юм. Үүний маргааш нь Билгүүн Улсын их дэлгүүр орж хувцас авч өмсье гэж хэлэхээр нь хамт явсан. Улсын их дэлгүүр дотор Билгүүн хувцас өмсөж үзээд хажуудаа өөрийнхөө ipkne-6 маркийн гар утсаа тавьчихаар нь би гар утсыг нь шууд аваад гарчихсан юм. Ингээд тэр утсыг нь Монтел гар утас худалдааны төв дээр аваачиж танихгүй хүнд зарсан. Хэдэн төгөрөөр зарснаа санахгүй байна. Мөн өөртөө ойр зуур хэрэглээд дууссан юм. /2хх-ийн 180/

хохирогч Э.Наранмэгзэрийн:..”2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед эгч Насантогтохыг багын найз Ариунзаяагийн 50 дугаар сургуулийн хажуу талд байдаг байранд оруулж өгөх гээд явж байтал Ариунзаяа эгчийн гэрийн үүдэнд 10 жилийн нэг ангид сурч байсан Батнарантай таарсан...Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цаг 30 минутын үед найз Зоригдаваа над руу залгаад нэг ангиад хамт хамт сурч байсан Б.Батнаран манай ажил дээр ирчихсэн байна чи миний ажлыг зааж өгсөн юм уу гэхээр нь үгүй, чамайг Метро молл их дэлгүүрийн хажуу талд байдаг гэж хэлж өгсөн гэхэд Б.Батнаран манай ажил дээр ирчихсэн уулзмаар байна гээд байна шүү дээ гэж ярьсан. Зоригтбаатар Батнаранг ирчихсэн байна гэж ярьснаас хойш дахиж хэд хэдэн удаа над руу залгаад энэ чинь ямар нойтон хамуу шиг хүн бэ ажил хийлгэхгүй байна. Өөрийгөө ОХУ-д сурч байгаад ирсэн удахгүй явна, намайг тоохгүй байна гээд байна шүү дээ хоёулаа яаж ийж байгаад Батнарангаас аятайхан салъя гээд намайг дуудсан. Би Зоригдаваагийн ажил дээр орой 17 цаг 30 минутын үед очиход Батнаран хэдүүлээ аятайхан газар орж суугаад юм яръя, ангийнхаа хүүхдүүдийг дуудъя гэхээр нь хүүхдийн 100 дугаар дэлгүүрт байрлалтай Piano Lounge  гэдэг нэртэй ресторанд ороод сууж байтал Батнаран найз нь Орос улсад сурч байгаа удахгүй явлаа хэдэн найзуудыгаа дуудъя гээд миний утсаар Дөлгөөн гэх хамт сурч байсан охин руу залгаад байсан. Би тухайн үед нь нээх юм тоолгүй гар утсаа өгч яриулж байсан. Батнаранг ярьж дууссаны дараа гар утсаа аваад далд хийтэл найздаа дахиад утсаа өгч бай яриад өгье гэж хэлээд авсан. Тэгээд Батнаран миний утсыг аваад найз нь ариун цэврийн өрөө ороод ирье гээд утсаар ярьж байгаа бололтой яваад өгсөн. Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхгүй удаад байхаар нь утсаар ярьж байсан хүнээ тосох гэж гарсан юм байлгүй дээ хувцас нь байгаа юм чинь гэж бодоод хүлээж байтал нэг цаг шахам хүлээгээд ирэхгүй болохоор нь Зоригдаваад миний утас руу залга даа гэхэд гар утас чинь холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгэхээр залгаад байсан Дөлгөөн гэх хүүхдийн гар утасны дугаар луу залгахад манай ангид сурч байсан Дөлгөөн байсан бөгөөд Батнаранг асуухад Батнарантай уулзаагүй Батнаран бага ангийн багш Нарангаравын гэрт очиж хоноод бүх зүйлийг нь аваад явчихсан байна лээ. Сая дуудаад байхаар нь айгаад очоогүй юм гэж хэлсэн. Дөлгөөнийг ингэж хэлэх үед нь гар утсаа залилан мэхлүүлсэн болохыг мэдсэн. Бага ангийн багш Нарангаравын гэрт цагаан сараар очиж золгоход Батнаран ирээд хонох газаргүй байна гээд гэрт хоноод явахдаа манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, гурван хөөрөг зэрэг эд зүйл аваад явсан байна лээ гэж хэлсэн...миний гар утас Samsung Galaxy S5 загварын гар утас байсан. 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан. /2хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээгээр 320.000 төгрөг /2хх-ийн 22/

гэрч Г.Зоригдаваагийн”... 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед Б.Батнаран гэх дунд ангид хамт сурч байсан залуу залгаад найз нь ажлын чинь үүдэнд байна ажил дээрээ хэзээ ирэх вэ гэхээр нь завгүй байна, ажлын цаг дуусчихсан ажил дээрээ очихгүй гэж хэлээд салгасан. Тэгтэл маргааш өдөр нь 12 цагийн үед залгаад манай ажил дээр ирчихсэн байна танайх хэдэн давхарт байдаг юм бэ гээд байхаар нь наанаа байж бай гээд ажил руу ортол цахилгаан шатны үүдэн дээр Б.Батнарантай таарсан. Тэгтэл Б.Батнаран найз нь ОХУ-д сурч байгаад ирлээ Монголд таних хүн алга чамайг багын найз учраас сураг чинь гарахаар хүрээ ирлээ хамт хоолонд оръё гээд байсан. Тэгэхээр нь би ажилтай байна гээд ажил руугаа ортол хамт оръё гээд дагаж ороод ажил дээр ажил хийлгэхгүй хажууд харж зогсоод байсан. Тэгж байгаад хамт хоолонд оръё гээд 14 цагийн үед хамт хоолонд ороод Наранмэгзэрийг дуудчих гээд яриад байсан. тэгж байгаад орой 17 цагийн үед Наранмэгзэртэй уулзаад бид гурав хамтдаа нэг орохоор болж Цэ паб орохуу гэхэд аятайхан газар орно гэж хэлээд бид хоёрыг дагуулж яваад хүүхдийн 100 дугаар дэлгүүрт байрлалтай Piano Lounge  гэдэг ресторанд орсон. Ресторанд ороод хоол унд захиалаад хүнтэй утсаар яриад байсан. Утсаар ярихдаа Э.Наранмэгзэрийн утсыг авч яриад Дөлгөөн гэх охин руу залгаад байсан. Тэгж байснаа Э.Наранмэгзэрийг утсаа өгч бай ангийнхаа хүүхдүүдийг дуудъя гэж аваад гараад явчихсан. Тэгэхээр нь бид хоёр гадуур хувцас нь байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод хүлээгээд сууж байтал орж ирэхгүй байсан. Тэгээд бид хоёр цаг шахам хүлээгээд ирэхгүй болохоор нь авч явсан Наранмэгзэрийн дугаар руу залгахад  холбогдох боломжгүй байсан. Тэгээд Батнаранг ресторан дотор хайж байгаад яриад байсан Дөлгөөн рүү залгаж Батнарантай уулзсан уу гэж асуухад Батнаран гэдэг залуу чинь өдөржингөө над руу ярьсан, манай эмээ очсон байна лээ. Нарангарав багшийн гэрээс эд зүйлийг нь аваад явчихсан байна лээ дээрээс нь хэд хэдэн хүүхдийн утсыг залилж авсан гэхээр нь түрүүн хэлэхгүй яасан юм гэхэд та нарыг хамсаатан нь юм боловуу гэж бодсон. Б.Батнаран чинь сая өршөөлийн хуулиар суллагдсан гэж хэлэхээр нь гар утсаа залилан мэхлүүлснийг мэдсэн. /2хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

сэжигтнээр Б.Батнарангийн”... 2016 оны 01 дүгээр сарын үед манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаад сууж байгаад миний утасны цэнэг дууссан юм. Тэгэхээр нь би өөрийн найз Наранмэгзэрийн утасыг аваад найз Баяржаргал руу залгатал яаралтай хүрээд ир гэхээр нь би тэндээсээ шууд такси бариад явсан юм. Тэгээд Наранмэгзэрийн утасыг нь аваад явчихсан юм. Тэгээд би буцаж ирээд утасыг нь өгөх гэтэл байхгүй бид нарын сууж байсан газар нь хаасан байсан. Тэгээд утсаар ярих байлгүй гэтэл яриагүй. Тэгээд би удалгүй БНХАУ руу яваад тэнд хүмүүстэй муудалцаж маргалдаад 9 сар хоригдоод 2016 оны 11 дүгээр сард Монголд ирсэн. /2хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

хохирогч Б.Энхжин”...Би хувиараа Хан-Ууп дүүргийн 19 дүгээр хороололд байдаг Шөмбөк нэртэй пабад зөөгч хийдэг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед намайг ажил дээр байж байтал зүс таних Батнаран гэдэг залуу ганцаараа орж ирээд зүгээр сууж байгаад удалгүй гараад явсан. Тэгсэн орой 16 цаг 30 минутын үед гаднаас ганцаараа орж ирээд нэг хоол идэж нэг шил пиво захиалж уучихаад над дээр ирээд чи утсаараа нэг яриулаач манай найз ирж байгаа гэсэн хаана явж байгааг нь асуух гэсэн юм миний гар утас харин болохгүй байна гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгтөл ярьж байгаа юм шиг болж байснаа гадагшаа гарч яваад эргэж орж ирээгүй. Ингээд тэрнийг уг нь ирэх болов уу гэж 1 цаг гаран хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн Тэр залуу өмсөж явсан куртикээ тэр чигт нь үлдээгээд дан цамцтай гараад явсан байна лээ. Өмнө нь бас манайд ганц нэг удаа орж ирж үйлчлүүлж байсан болохоор нь би түүнд итгээд гар .утсаа өгсөн. Иймд тэр этгээдийг олж өгч тусална уу түүнийг Батбаатар овогтой Батнаран гэдэг юм байна лээ. Зургыг  нь үзэхэд мөн байсан. iphone маркийн гар утас байсан. 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Дэлгэцэн дээрээ бага зэрэг цуурсан, том чихтэй гэртэй байсан. /1хх-ийн 212/ гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээгээр 400.000 төгрөг. /1хх-ийн 207/

сэжигтнээр Б.Батнарангийн”...Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10-11 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын Шөмбөк нэртэй пабад орж нэг аяга цай уучихаад гарсан. Тэгээд орой нь 16 цагийн орчим буцаж ороод 2 шил пиво авч уучихаад тооцоогоо хийчихээд зүс таних зөөгч охиноос гар утсаа өгч байгаач би найз руугаа яриадхая манай найз гадаа ирчихсэн юм шиг байна гэж худлаа хэлээд тэр охины iphonе-6 gold маркийн гар утсыг нь аваад худлаа ярьж байгаа юм шиг болоод тэр паабаас гарч яваад тэр чигтээ 19-р хорооллоос таксинд суугаад Монтел худалдааны төв орж гадаа нь зогсож эрэгтэй ченжид 280,000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөө би үрээд дууссан. Ер нь би анх зүгээр л орж пиво ууя гэж бодож байсан боловч сүүлдээ гар утас залилж авъя гэж бодсон. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би гар утас зарсан ченжээ одоо харвал танихгүй. /1хх-ийн 218/ гэх мэдүүлэг,

        хохирогч Э.Янжинлхамын:..” Би 2016 оны 12 сарын 21-ний өдөр хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрт ээж, 2 дүү нар бас нэг танихгүй залуу кабель янзлах гэж орж ирсэн гэж ярьж байсан. Тэгээд байж байсан чинь ээж ажилдаа явлаа гээд гараад явахад нөгөө залуу бас ээжтэй хамт ээжийг дагаад гарсан. Тэгээд 30 гаруй минутын дараа нөгөө залуу хаалга тогшиж орж ирээд одоо ажлын хүмүүс 5 давхарт явж байна удахгүй танайд орж ирнэ гээд юм ярьж үүдэнд зогсож байгаад намайг гар утсаа өгч байгаач зураг дарж дарга руугаа явуулах гэсэн юм гэж хэлж аваад надаар утасны код гаргуулж аваад коридор руу нилээн хэдэн удаа орж гараад яваад байсан. Тэгэхээр нь би хоол хийж байсан болохоор нэг их анзаараагүй байж байсан чинь алга болчихсон байсан. Тэгээд утас руугаа залгасан чинь утас холбогдох боломжгүй болсон байхаар нь цагдаад хандсан. Самсунг Галакси Нөте 5 маркийн алтан шаргал өнгөтэй 4 сарын өмнө 1.300.000 төгрөгөөр авсан байсан одоо тэр үнээрээ үнэлнэ. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. /1хх-ийн 172/ гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээгээр 1000.000 төгрөг. /1хх-ийн 169/

         сэжигтнээр Б.Батнарангийн”... Би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагт Атлас байрны 7 давхарт зүүн талын айлын хаалгыг тогшоод ортол 20-25 орчим насны 2 бага насны хүүхдийн хамт байсан юм. Тэгэхээр нь “ Сай медиа” ХХК-наас явж байна гэж ороод кабелийн утсыг нь янзалж байгаа дүр үзүүлээд гэр доторх эд зүйлийг нь ажиглаж хараад гарсан юм. Тэгээд буцаж ороод утасаа өгөөч зураг дараад өгье гэж хэлээд Ноте-5 маркын утсыг нь аваад зураг дарж байгаад гарсан. Тэгээд дээрх утсыг залилж авахаар шийдээд 18 цагийн үед ороод мөн утсаа өгч байгаад ажлынхаа газар руу зураг явуулах гэсэн юм гэж хэлээд аваад тэр чигтээ гараад явсан юм. ...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тэдигээс Улсын их дэлгүүр явах замд ОК гэх ломбардны эсрэг талын ломбарданд 400,000 төгрөгөөр тавьсан юм. Тэр ломбарданд би өөрийнхөө бичиг баримтаар тавьсан юм. Тэгээд ломбардныхаа бичгийг хаячихсан юм. /1хх-ийн 190/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Гурав. Шүүгдэгч Б.Батнаран 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны өргөтгөлд байрлах Г.Лхагвасүрэнгийн Борнуур нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрмаа руу газ  цацаж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 92.500 төгрөгийг дээрэмдсэн,

давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 70 дугаар байрны 134 тоотод нэвтрэн орж насанд хүрээгүй 10 настай Д.Тогмаагийн толгой руу модоор цохиж утасны цэнэглэгч уяагаар гарыг нь хүлж амьд биед  нь аюултайгаар хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн  бие махбодид нь хүнд гэмтэл учруулж эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         хохирогч Г.Дэлгэрмаагийн”...2015 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үел Лхагвасүрэн эгч гадуур ажилтай гээд 12 цагийн үед гараад явсан. Намайг ганцаараа дэлгүүр дээрээ худалдагч хийгээд байж байхад гаднаас 13 цагийн үед хар малгайтай, синтфонон куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хүрэн өнгийн өвлийн гуталтай, 170 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг биетэй, 25-30 орчим насны, бордуу царайтай, өтгөн хөмсөгтэй, нүд нь давхраагүй. халимаг үстэй, дугуйдуу нүүртэй, зөөлөн дуу хоолойтой, удаандуу яриатай эрэгтэй хүн орж ирээд 8 кг төмс авъя гээд уутанд хийлгээд лангуун дээр тавиулаад мах авна гээд 2 кг мах уутлуулаад, мандарин авна гээд уутлуулаад бас чихэр авна гээд уутанд хийлгээд мөнгөө өгөөгүй байхдаа утсаар нэг хүн рүү залгаад жимс ногооны дэлгүүрт хүрээд ирээ, өөр юу юу авахын, би энд мах төмс ууталж тавьчихаад хүлээж байна, 40-р сургуулийн энд явж байгаа юм уу, за хурдал хурдал” гэж утсаа таслаад тэгээд хүлээж байхад нь би тооцоогоо бодчихоод байж байсан чинь нөгөө залуу дэлгүүрийн хаалгаар гараад хараад байх шиг байсан. Тэгээд утсаар яриад манай дэлгүүрийг цаад хүндээ зааж өгөөд байх шиг байсан. Тэгээд дэлгүүрт буцаж орж ирээд одоо ирж байх шиг байнаа гэж надад хэлээд бас нэг чихэрнээс уутанд хийгээд өг гэж хэлэхээр нь би тонгойгоод уутаа авах гэж байхад миний нүүр рүү хажуугаас газ нүд рүү цацахаар нь би шууд өндийсөн чинь ахиад нүд рүү чиглүүлээд газ цацахаар нь би нүдээ арчаад арагшаа ухарсан чинь тэр хооронд нөгөө залуу лангууны ард ил байсан хайрцагнаас бэлэн мөнгө бүгдийг нь атгаж аваад шууд хаалга руу гүйхээр нь би араас нь гүйгээд куртикнээс нь татаад би түрүүлээд гарах гэж оролдсон чинь намайг араас татаад газар унагаад тэр залуу ахиад газдуулмаар байна уу гэхээр нь би юм хэлээгүй хашгирсан чинь миний хөл рүү 1 удаа өшиглөчихөөд гүйгээд зугатаасан. Тэгээд би араас нь гараад үүдээр өнгөрч байсан хүмүүсээс саяны хүн хаашаа гүйсэн бэ гэж асуусан чинь урагшаа явсан гэж хэлсэн. ... Тэр залуу дэлгүүрээс 92.500 төгрөг аваад явсан байсан. /1хх-ийн 127-128/ гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгийн”...2015 оны 12 сарын 27-ны өдөр 10 цагийн үед Дэлгэрмаа бид 2 хамт дэлгүүр дээр ирээд худалдаагаа хийж байсан чинь 12 цагийн үед би гадуур ажил хөөцөлдөх гээд гараад явсан. Гадуур явж байсан чинь хажуугийн дэлгүүрийн худалдагч Энхжаргал утсаар над руу яриад хурдан ир охиныг чинь газдаад дэлгүүрийг чинь дээрэмдчихлээ гэж хэлэхээр нь би буцаад дэлгүүр дээрээ ирсэн чинь Дэлгэрмаагийн нүд нь улайсан байдалтай цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэгээд Дэлгэрмаагаас юу болсон талаар асуусан чинь нэг эрэгтэй хүн гаднаас орж ирээд их удаан эргэлдэж утсаар ярьж байгаад баахан юм уутанд хийлгээд гэнэт газ цацаж хайрцганд байсан бэлэн 92.500 төгрөгийг аваад явсан гэж хэлсэн...92.500 төгрөгийг нэхэмжилнэ. /1хх-ийн 132/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Чинзоригийн”...Батнаран нь Хонконг зочид буудлын манай хамгаалалтын албаны хамгаалагчаас худлаа хэлээд цацдаг газ, цахилгаан бороохой аваад явсан гэсэн. /1хх-ийн 134/ мэдүүлэг,

сэжигтнээр Б.Батнарангийн”...2015 оны 12 сарын 27-ны өглөө би Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 18 дугаар байрны өргөтгөлд байсан “Борнуур” хүнсний дэлгүүрээс жимс авах гээд орсон бөгөөд тухайн үед эмэгтэй худалдагч байсан тэгэхээр нь би халааснаасаа нулимс асгаруулагч газ гаргаад худалдагчийн нүүр рүү цацчихаад орлогын мөнгийг нь аваад явсан. Дэлгүүр орж жимс авах гэхэд тавиур дээр мөнгө ил харагдсан тэгэхээр нь би шууд л мөнгийг авъя гэж бодоод худалдагч руу нь газ цацаж мөнгийг авсан. Урьдаас төлөвлөөгүй. Би тухайн үед Мөнх тэнгэр ноёд ХХК-д ажиллаж байсан ба компанийхаа хамгаалалтын албаны газыг нь авчихсан байсан юм. /1хх-ийн 150/ гэх мэдүүлэг,

         насанд хүрээгүй 10 настай хохирогч Д.Тогмаагийн:.. Би 2016 оны 12 сарын 28-ны өдөр 11 цаг 20 минутанд хичээлээсээ тараад 11 цаг 30 минут гээд ганцаараа гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийн даалгавараа хийж байсан чинь 13-14 цагийн орчим хүн хаалга тогшсон. Тэгэхээр нь би хаалган дээр очоод дурангаар хараад хэн бэ гэсэн чинь зурагт янзлах гэж байгаа хүн байна гэсэн тэгэхээр нь би дурангаар харахад танихгүй хүн байхаар нь хаалгаа онгойлгоогүй. Тэгсэн чинь дахиад 2-3 минут орчим хаалга тогшоод л байсан тэгэхээр нь ахиад хэн бэ гэсэн чинь зурагтыг чинь янзлах гэсэн юм гээд байхаар нь би өөрөө хаалгаа онгойлгоод өгсөн чинь 1 танихгүй ах орж ирээд том өрөөнд ороод зурагтны удирдлага бариад зурагт оролдож байгаад гарсан. Тэгээд ахиад удалгүй хаалга тогшсон тэгэхээр нь хэн бэ гэсэн чинь саяны зурагт янзалдаг хүн байна юмаа мартчихаж гэсэн тэгэхээр нь хаалгаа онгойлгоод дотогшоо оруулсан чинь жижиг өрөөрүү ороод юм хайгаад байсан тэгэхээр нь би араас нь жижиг өрөөнд орсон чинь араас миний хоолойг боосон. Тэр үед нь би ухаан балартаад ухаан алдаад унаад жоохон сэргээд боссон чинь гал тогоонд хөргөгчин дээр байсан гамбанцны модоор шууд толгой руу цохисон. Тэгэхээр нь би унаад ахиад боссон чинь ямар овоо юм бэ гээд ахиад цохисон толгой руу модоороо цохисон тэгэхээр нь би шкафны хажууд очсон чинь намайг барьж аваад жижиг өрөөнд байсан ногоон өнгийн хөнжлөөр ороосон тэгэхдээ миний гар хөлийг гар утасны цэнэглэгч бас нэг уяагаар холбож уясан тэгээд тэр ах нөгөө өрөөнүүдээр яваад байх шиг байсан тэгж байгаад би ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь нөгөө ах гараад явчихсан байсан тэгэхээр нь би тэр уяатайгаа 2-3 цаг ноцолдож байгаад уяагаа тайлаад босоод нөгөө өрөөндөө орсон чинь том өрөөнд байсан зурагт, ширээн дээр байсан гар утас, гэрийн түлхүүр байхгүй байсан тэгэхээр нь би гарах гэсэн чинь хаалга гаднаас нь цоожилсон байсан. Би тэгээд гадагшаагаа ямар нэгэн холбоо барих боломжгүй гэртээ байж байсан чинь ах Гэндэнсүрэн орой ажлаа тараад ирж цагдаад мэдэгдсэн.

...Ахыг орой ирэхээр нь ГССҮТ-д очиж толгойны зураг авахуулсан чинь тархи хавандсан, гавал ясны баруун хөмсөгний дээд талд цуурсан, хамарны баруун хэсгийн яс хугаралтай зэрэг гэмтлүүдтэй тул яаралтай хэвт гээд тус өдрөө хэвтэж эмчлүүлсэн....Би манай гэрт орж ирж намайг зодож, эд зүйлс дээрэмдсэн залууг харвал царайных нь төрх болон эрүүн дээрээ сахалтай байдлаар нь танина.

... Манай гэрээс зурагт, гар утас, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлсийг авч явсан. Үнэлгээг нь ах Гэндэнсүрэн мэднэ. ...Толгой хааяадаа эргэж өвдөх зовиуртай байгаа. ... Тус хэрэг болсноос хойш миний сэтгэл санаа маш их цочрон давчидсан, гэртээ ганцаараа байхаас болон тус гэрт байхаас айдастай байдаг болсон. Тэгээд ганцаараа сургуульдаа болон гэртээ явж чадахгүй болсон байнга ахынхаа ажил дээр өдрийг өнгөрөөдөг болсон. Би тус асуудлын талаар дахин дахин ярьж өөрийнхөө сэтгэл санааг дордуулмааргүй байна. /1хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Д.Гэндэнсүрэнгийн”...миний төрсөн дүү 10 настай эмэгтэй Д.Тогмаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн манай гэрт хамт амьдарч сургууль нь ойрхон болохоор хичээлдээ явж эхэлсэн дүү маань одоо 5 дугаар анги хичээлдээ өөрөө бие даан явж өөрөө гэртээ ганцаараа ирж өөрөө түлхүүрээрээ  гэрээ онгойлгож орж ирээд гэртээ хүн иртэл ганцаараа байдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өглөө гэрээсээ 9 цаг гэж гарахад гэрт хэн нэгэн үлдээгүй Тогмаа 07 цаг 30 минутын үед хичээлдээ явсан эхнэр тухайн үед гадаад явсан байсан би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Би ажил дээрээ байж байхад 11 цаг 30 минутын үед Тогмаа над руу утсаар залгаад хичээл тарчихлаа одоо гэртээ харьж байна гэж утсаар ярьсан тэгэхээр нь би 11 цаг 50 минутын үед утас руу нь залгаад гэртээ харьсан эсэх талаар асуухад  гэртээ ирчихсэн гэртээ ганцаараа байна гэж ярьж байсан. Миний охины цэцэрлэг 117 цагт тардаг. Тогмаа дүүгээ зарим үед цэцэрлэгээс нь авчихдаг болохоор тус өдөр би ажил амжихгүй байсан болохоор Тогмаагийн 98375020 дугаар утас руу нь 17 цагийн үед залгасан чинь утас нь холбогдохгүй байсан тэгэхээр нь би утасных нь цэнэг дууссан юм болов уу гэж бодсон тэгсэн чинь 17 цаг 50 минутын үед охины цэцэрлэгийн багш надруу хүүхдээ ав гэж мессеж бичсэн тэгэхээр нь би ажлаасаа гарч яваад 20 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь авчихаад гэртээ орохдоо хаалгаа өөрийнхөө түлхүүрээр онгойлгох гэсэн чинь дотроосоо цоожилсон байхаар нь хаалгаа тогшсон чинь Тогмаа доторхи цоожоо онгойлгоод би дотогшоо орсон чинь Тогмаа уйлаад танихгүй хүн орж ирээд намайг зодож зурагт, гар утас зэрэг зүйлс дээрэмдээд явахдаа гаднаас цоожлоод явсан гэж ярьсан.

...намайг гэрт орж иэрэхэд баруун нүд нь хавдаж хөхөрсөн баруун шанаа, дух хэсэг  нь зулгарагдсан зүүн гуяны дотор талд зулгарч урагдсан хүзүү нь улайсан ил харагдах гэмтэл харагдаж байсан...Манай гэрээс 2016 оны 03 сард 899.000 төгрөгөөр авч байсан хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй Самсунг маркийн 40 инчийн Фулл Эйч Ди Лед зурагт одоо авч байсан үнээрээ үнэлнэ. би дүүдээ 2016 оны 9 сард.60.000 төгрөгөөр авч өгч байсан саарал хүрээтэй хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн Самсунг маркийн 2 симтэй гар утас одоо авч байсан үнээрээ үнэлнэ, цэнхэр өнгийн зуйвандуй хэлбэртэй арьсан оосортой 1 ширхэг бүргэд хаалганы түлхүүр хоёуланг нь хамтад нь 5.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Дээрхи эд зүйлсийг би өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдан авч байсан...алдагдсан эд зүйл болох дүү Тогмаагийн эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна /1хх-ийн 49/ гэх мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээгээр 905.000 төгрөг /1хх-ийн 20/

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 55/

          иргэний нэхэмжлэгч Н.Даваадагвын:..” Би 2016 оны 12 сарын 28-ны өдөр өөрийн ажилуулдаг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 20 дугаар байрны өргөтгөлд байрлах Ууган Ананд нэртэй ломбардандаа ажиллаж байсан чинь цагийг нь сайн санахгүй байна. Батбаатарын Батнаран нь /РД:УШ92032674/  машинаа мөргөлдүүлчихлээ яаралтай мөнгө хэрэгтэй боллоо зурагт барьцаалж мөнгө авах гэсэн юм гэхээр нь барьцаанд тавих гэж байгаа зурагтыг нь үзэхэд Самсунг маркийн 40 инчийн зурагт ажиллагаа хэвийн, удирлага, хайрцагтайгаа байхаар нь 250.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан. ...би Батнарангийн барьцаанд зурагт тавьж авсан 250.000 төгрөг болон хүүний мөнгө болох 25.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. /1хх-ийн 52/

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 53/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 54/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 921 дугаартай :Д.Тогмаагийн биед дух ясны баруун тал, баруун нүдний ухархайн дээд, гадна ханын хугарал, дух зулай, нүд чамархайн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1хх-ийн 64/ гэсэн дүгнэлт,

сэжигтнээр Б.Батнарангийн“...Би 2016 оны 12 сарын 28-ны өдөр найзуудтайгаа уулзахаар хорооллын байран дундуур явж байгаад нэг шинэ баригдсан байрны хойд тал буюу орцгүй талд дэлгүүрийн хаалга байхаар нь тус хаалгаар орж дэлгүүр дундуур дамжиж орц руу ороод лифтээр хамгийн дээд давхарт нь гараад айлуудын хаалгыг тогшоод явж байсан чинь нэг жоохон охин гэртээ ганцаараа байна том хүн байхгүй гэж хэлэхээр нь би хаалга тогшихдоо өөрийгөө кабелийн засварчин байна гэж худал хэлж хаалгыг нь онгойлгуулж гэртээ ганцаараа байсан жоохон охины гэрт орсон. Тухайн үед би урьд өдөр нь жоохон виски уучихсан дотор  нилээн муу явахад зүгээр мөртлөө дотор нэг л сонин байсан. Юу ч гэсэн миний санаж байгаагаар тэр жоохон охиныг жижиг өрөөнд нь гэрт нь байсан хавтгай гамбанц аваад  толгой хэсэг рүү нь цохиж байсан тэгээд би тэр охиныг гэрт нь байсан нэг хөнжлөөр ороож орхиод том өрөөнд нь байсан суурьтай Самсунг маркийн зурагт, гал тогооны ширээн дээр байсан Самсунг  маркийн гар утас зэргийг аваад гарахдаа дэлгүүрийн хаалгаар орж дэлгүүр дундуур дамжиж гадаа гараад замаас такси барьж зурагтыг нь Бөмбөгөр захын тэнд нэрийг нь санахгүй байна нэг ломбардад барьцаанд 250.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Харин гар утас нь би кармайлж явсан алга болсон байсан. Би зурагт барьцаанд тавьж олсон мөнгөөрөө ууж, идээд дуусгасан.

Би шинжээч эмч Т. Амартүвшингийн 2017 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан 921 дугаар дүгнэлттэй уншиж танилцсан. Тус дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэнд тусгагдсан Д.Тогмаагийн биед учирсан гэмтлүүдийг би гар болон хавтгай модоор цохиж зодож учруулсан. Би тус үйлдэлдээ маш их гэмшиж байна. /1хх-ийн 85/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Батнаран ялтай байхдаа 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

урьд нь бусдын  эд хөрөнгийг залилан мэхлэж авах болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бусдад бага бус хэмжээний  хохирол учруулсан,

давтан үйлдлээр, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, 10 настай Д.Тогмаагийн бие махбодид хүнд гэмтэл учруулж дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, СД бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ин 10-12, 1хх-ийн 106-107, 165-166, 203-204, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 6-9, 1хх-ийн 163, 1хх-ийн 202/, насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 35-41/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батнаран үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон болно.

          Иймд шүүгдэгч Б.Батнаранг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж  бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

давтан үйлдлээр, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж,  зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, насанд хүрээгүй хохирогч 10 настай Д.Тогмаагийн  бие махбодид хүнд гэмтэл учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Б.Батнаран урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан байх ба  хамгийн сүүлд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн 62 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 6 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн суллагджээ.

 

Өөрөөр хэлбэл Б.Батнаран 2014 онд хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт ял шийтгүүлж  уг ялаас хугацааны өмнө өршөөн суллагдсаны дараа Эрүүгийн хуулийн  78 дугаар зүйлд заасан  ялгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” онц хүнд гэмт хэргийг дахин нь үйлдсэн нь түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.        

Шүүхээс Б.Батнаранд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх,  ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдснийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

        Шүүх бүрэлдэхүүн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон шүүгдэгчийн ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

      Хохирол төлбөрийн тухайд:

       Шүүгдэгч Б.Батнарангийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 5.080.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээд Б.Батнарангаас хохирогч Д.Нарантуяад 780.000 төгрөг, хохирогч Х.Бат-Явууд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Энхмаад 1800.000 төгрөг, хохирогч М.Азбилэгт 500.000 төгрөг гаргуулж тус тус олгох үндэслэлтэй.

    Хохирогч М.Азбилэг хохирол нэхэмжлэхгүй гэснийг Б.Батнарангийн хохиролоос 500.000 төгрөгийг хасч тооцов.

         /5.080.000-500.000=4.580.000/

           Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохиролд нийт  5.790.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

        Тухайлбал: хохирогч О.Цэцэнд 800.000 төгрөг, хохирогч Э.Билгүүнд 1.100.000 төгрөг, хохирогч Э.Ган-Очирт нийт 1.720.000 төгрөгийн хохирол учирснаас /1.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий нөтбүк буцаан олгогдсон, хохирогч Э.Наранмэгзэрт 320.000 төгрөг, хохирогч Б.Энхжинд 400.000 төгрөг, хохирогч Э.Янжинлхамд 1000.000 төгрөгийн шууд хохирол учирсныг гэм буруутай Б.Батнарангаас гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй.

         Хохирогч Э.Ган-Очирын 1.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн нөтбүкийг 450.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг иргэний нэхэмжлэгч Г.Энхээгээс мөрдөн байцаалтын явцад хураан авч биет байдлаар хохирогчид буцаан олгосон байх тул Б.Батнарангаас гаргуулах нийт хохиролоос 1.700.000 төгрөг болон цүнхийн үнэ 20000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус  хасч, харин иргэний нэхэмжлэгч Г.Энхээгийн шууд бус хохиролын 450.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

        /5.790.000-1.720.000=4.070.000/

          Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх  гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохиролд нийт 1.579.180 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс хохирогч Г.Дэлгэрмаагийн эцэг иргэний нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгийн  нэхэмжилсэн 92.500 төгрөг,

         иргэний нэхэмжлэгч Д.Гэндэнсүрэнгийн нэхэмжилсэн эд зүйлс нийт 905.000 төгрөгөөр үнэлэгдсэнээс 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагт биет байдлаар иргэний нэхэмжлэгч Н.Даваадагваас хураагдаж буцаан олгогдсон байгааг төлөгдсөнд тооцож, иргэний нэхэмжлэгч Д.Гэндэнсүрэнгийн 50000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн гар утас, 5000 төгрөгийн үнэлгээтэй арьсан оосортой түлхүүрийн үнэ нийт 55000 төгрөгийг Б.Батнарангаас гаргуулж түүнд олгох нь зүйтэй.   

         Харин иргэний нэхэмжлэгч Н.Даваадагвын шууд бус хохиролын 275.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батнарангаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.  

         Мөн дээрмийн гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бөгөөд түүний эмчилгээтэй холбогдох  /1хх-ийн 29-33, 62/ дугаар талуудад авагдсан нийт 306.680 төгрөгийн хохиролыг Б.Батнарангаас гаргуулж түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гэндэнсүрэнд олгох нь зүйтэй.  

       /1.579.180-850.000=729.180 төгрөг/

Б.Батнарангийн үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас бусдад шууд болон шууд бус хохиролд нийт 12.449.180 төгрөгийн хохирол учирснаас биет байдлаар буцаан олгогдсон эд зүйлс болон зарим хохирогч нарын нэхэмжлэхгүй гэсэн хохиролуудын үнийн дүн болох 3.070.000 төгрөгийн хохиролыг хасч тооцон, үлдэх  9.379.180 төгрөгийн хохиролыг шүүгдэгчээс нэр бүхий хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

              Түүнчлэн энэ хэрэгт насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон түүний төрсөн ах Д.Гэндэнсүрэн насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн цаашид гарах эмчилгээний болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Хантайшир овогт Батбаатарын Батнаранг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж,  давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж  бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

давтан үйлдлээр, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж , бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.Батнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 /арван хоёр/  жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт  заасныг журамлан Б.Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жил хорих ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр   3 жил хорих ялаас заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу  100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн  нийт 200000  төгрөгийн эд хөрөнгө хурааж түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих  ялаар тогтоосугай.

 

4. Б.Батнаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

         5. Б.Батнаранд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнжил, фудволка тус бүр 1 ширхэг, хугархай мод 11 ширхэгийг тус тус устгаж, 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар дэвтэр 1 ширхэг болон СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Б.Батнарангийн цагдан хоригдсон 145 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шууд болон шууд бус хохиролд нийт 12.449.180 төгрөгийн хохирол учирснаас  3.070.000 төгрөгийн хохиролыг хасч, үлдэх 9.379.180 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Батнарангаас гаргуулж хохирогч Д.Нарантуяад 780.000 төгрөг, хохирогч Х.Бат-Явууд 2000.000 төгрөг, хохирогч Б.Энхмаад 1800.000 төгрөг, хохирогч О.Цэцэнд 800.000 төгрөг, хохирогч Э.Билгүүнд 1.100.000 төгрөг, хохирогч Э.Наранмэгзэрт 320.000 төгрөг, хохирогч Б.Энхжинд 400.000 төгрөг, хохирогч Э.Янжинлхамд 1000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Энхээд 450.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнд   92.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гэндэнсүрэнд 55000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Даваадагвад  275.000 төгрөг,  

насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн эмчилгээтэй холбогдох  306.680 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гэндэнсүрэнд тус тус олгосугай.

         9. Насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн цаашид гарах эмчилгээний болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гэндэнсүрэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батнаранд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ

                          

                                           ШҮҮГЧИД                                        Л.ОЮУН

 

                                                                                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ