Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2022/00177

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2022/00177

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган суманд 1993 оны 12 дугаар сарын 11-нд төрсөн,29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, мэргэжилгүй, ам бүл 3 /эхнэр хүүхдийн хамт амьдрах/, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багт оршин суух, РД:ПБ93121190, Хонгороочин овогт Дамдинсүрэнгийн Түвдэнжавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган суманд 1995 оны 07 дугаар сарын 06-нд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 /нөхөр хүүхдийн хамт амьдрах/, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:ПБ95070625, Сайнбилэг овогт Даваасүрэнгийн Мөнгөнцэцэгт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******үвдэнжав, хариуцагч*******өнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******үвдэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнгөнцэцэг бид хоёр үерхэж байгаад өөрсдийн санаачилгаар гэр бүл болохоор 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч амьдралын явцад цаашид үргэлжлэн амьдрах нөхцөлгүй болж одоо тус тусдаа амьдарч байгаа билээ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн нэр дээр хадгаламж нээлгэсэн байгаа. Шүүх хуралдаанд хүсэлт болгоход миний өөрийн аав, ээжид хүүг минь уулзуулж шаардлагатай үед гэртээ авч очих, агаар салхинд гаргах, гэртээ байлгах боломжийг олгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч*******өнгөнцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: *******үвдэнжаваас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахад маргах зүйл байхгүй. Хүүхдийн нэр дээрх хадгаламжийг хүүгийн нэр дээр нээлгэсэн хугацаагүй хадгаламжид нэгтгэх боломжтой бол нэг л хадгаламжийн данстай байх шаардлагатай байна.

Харин хүүхдийг *******үвдэнжавын аав, ээжтэй уулзуулж зарим тохиолдолд өөрийн болон Т.Хишигбулганы өвөө эмээ нартай нь хүссэн үед нь уулзуулж гэрт нь түр хугацаагаар байлгахад татгалзахгүй.Өөр надад ярих зүйл байхгүй. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******үвдэнжав хариуцагч*******өнгөнцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******үвдэнжав, хариуцагч*******өнгөнцэцэг нар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсон, тэдний дундаас 2016 оны 06 сарын 18-ны өдөр хүү Т.Хишигбулган төрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, №0000267507 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.

Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа гэх ба цаашид амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, хэн аль нь хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байх ба шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******үвдэнжав нь эхнэр хүүхдээсээ тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, хүүхэд эхийнхээ асрамжид байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн дассан орчин, ээжтэйгээ хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан хүү Т.Хишигбулганыг эх*******өнгөнцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Зохигч хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******үвдэнжавд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хонгороочин овогт Дамдинсүрэнгийн Түвдэнжав /РД:ПБ93121190/, Сайнбилэг овогт Даваасүрэнгийн Мөнгөнцэцэг /РД:ПБ93121190/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 06 сарын 18-нд төрсөн хүү Т.Хишигбулганыг эх*******өнгөнцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүү Т.Хишигбулганыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******үвдэнжаваас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх*******өнгөнцэцэгт даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дэхь хэсэгт зааснаар хариуцагч*******өнгөнцэцэг нь *******үвдэнжавыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******үвдэнжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өнгөнцэцэгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ