Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

 

 

                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

2021         03             17                                         2021/ДШМ/13

 

                                          Б.Б, Б.Г, Б.Гнарт

                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.Батзаяа,

Шүүгдэгч  Б.Гын өмгөөлөгч: Д.Буяндалай,

Шүүгдэгч  Б.Б,  Б.Гнарын өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Б.Г, Б.Гнарт холбогдох 2038005340403 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Тайчууд овогт  Б.Б, 1967 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дугаар хэсэгт зааснаар эрх хязгаарлах арга хэмжээ авч байсан /регистрийн дугаар .............../.

2. Монгол Улсын иргэн, Тайчууд овогт  Б.Г, 1993 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

3. Монгол Улсын иргэн, Мэргэд овогт  Б.Г, 1977 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........................../.

Шүүгдэгч  Б.Б,  Б.Гнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн  Б.Гыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч  Б.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн  Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баасай овогтой Болдхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Тайчууд овогт  Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Б.Бт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  Б.Бийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч  Б.Гын нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч  Б.Г нь цаашид гаргах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч  Б.Г,  Б.Гнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч  Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Болдхуяг миний толгойн тус газарт 2 удаа цохиод салсан. Би та нар яагаад байгаа юм бэ гэж асуухад Ганбаатар хажуугаас ирж намайг барьж аваад миний зүүн талын шанаа тус газарт 2-оос 3 удаа цохиход Болдхуяг хүүдээ толгой руу нь битгий цохь элэг рүү нь цохь гээд миний баруун талын хөл рүү 2-оос 3 удаа өшиглөсөн. Тэгтэл Болдхуяг газраас банз аваад миний толгойн тус газарт цохиход би газар унасан, миний толгойноос цус гарч би хэсэг ухаан алдсан, нэг мэдсэн манай эхнэр миний хажууд ирсэн байсан. Болдхуяг, Ганбаатар хоёр мотоциклоо асаагаад явж байсан” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 41, 43 дугаар хуудсанд авагдсан  Б.Б,  Б.Гнарын “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн “...  Б.Гын биед баруун, зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. ...  Б.Гын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч  Б.Б,  Б.Гнар нь хохирогч  Б.Гыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна. Мөн шүүгдэгч  Б.Б,  Б.Гнар нь хэн нэгнийхээ  Б.Гыг зодож байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгогүй, хохирогчийн эрүүл мэндэд ээлжлэн халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинжийг хангаж байна. Шүүгдэгч  Б.Гын үйлдлийн хувьд мөн хохирогч  Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь тогтоогдож байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч  Б.Б,  Б.Г нар нь хувийн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж, санаатай бие биедээ гэмтэл учруулсан байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч  Б.Г,  Б.Гнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн чухам аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Мөн шийтгэх тогтоолд “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь” гэсэн нь ойлгомжгүй, Шүүхийн тухай хуулийн дээрх заалтуудыг шүүхийн шийдвэр гаргахад удирдлага болгосон нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч  Б.Гын өмгөөлөгч Д.Буяндалай дээд шатны прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч Б Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хуулийн заалттай нийцэж байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байна.  Б.Г нь өөрийнх нь эрүүл мэндэд бүлэглэн хүч хэрэглэж халдсан  Б.Б,  Б.Гнарын довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалж хийсэн үйлдлийн улмаас  Б.Бийн биед хөнгөн хохирол учирсан.  Б.Г нь уг үйлдлээ  Б.Бийн өөрт нь хүч хэрэглэж довтолсон үйлдэл эхэлсэн хойно, түүнчлэн  Б.Б,  Б.Гнарын довтолгоон төгсөхөөс өмнө хийсэн байдаг ба гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө  Б.Б нарын эсрэг ямар нэг санаатай өдөөн хатгалт хийгээгүй, хэрүүл маргаан үүсгэх зэргээр гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  Б.Г,  Б.Б,  Б.Гнарын мэдүүлгээр нотлогдож байгаа болно. Мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай дүгнэлтээр  Б.Бийн биед нэг газарт, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл илэрсэн ба энэ нь  Б.Гыг  Б.Б нартай харилцан зодолдсон гэх байдлыг үгүйсгэж байгаа ба өөрийгөө хамгаалах үүднээс  Б.Бийн биед нэг удаагийн үйлдлээр халдсан болохыг нь нотолж байна. Харин дээд шатны прокуророос бичсэн эсэргүүцлийн Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай хэсгийг дэмжиж байна.  Б.Гөөрийн аав  Б.Бийн үйлдэлд дэмжлэг үзүүлж, нэгдмэл санаа зорилгоор  Б.Гын биед халдаж довтолсон үйлдэл хийсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч  Б.Г,  Б.Б, гэрч  Б.Г, гэрч Д.Пүрэвсүрэн нарын мэдүүлгээр нотлогддог төдийгүй Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлтээр  Б.Гын биед хэд хэдэн хүний довтолгооноос үүссэн байх боломжтой олон тооны гэмтлүүд илэрсэн байгааг шүүх үнэлж үзээгүй нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор  Б.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Б.Бийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж ял оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн тайлбар гаргаж байна гэжээ.                                    

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх  саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч  Б.Б,  Б.Гнар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн  Б.Гыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч  Б.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн  Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэл,

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь:” хэсэгтээ шүүгдэгч  Б.Год холбогдох хэргийг “аргагүй хамгаалалтын үйлдэл” гэж,  Б.Гт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж тус тус дүгнэсэн атал  Б.Гт  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл /Аргагүй хамгаалалт/  журамлан хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгч нарт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дахь заалтын аль тохирохыг хэрэглээгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч  Б.Гт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүйгээс гадна шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

Тухайлбал, анхан шатны шүүх нь хохирогч  Б.Гын “... Б пизда минь гээд миний толгой тус газар намайг хоёр цохисон тэгээд салсан. Тэгээд та нар яагаад байгаа юм бэ гэж асуухад Ганбаатар хажуунаас ирж намайг барьж аваад миний зүүн талын шанаан тус газар 2-3 цохисон  Б хүүгээ толгой руу нь битгий цохь элэг рүү нь цохь гээд миний баруун талын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл  Б газраас банз аваад миний толгойн тус газар нэг цохисон тэгэхэд миний толгойноос цус гойжиж би газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

 гэрч Д.Пүрэвсүрэнгийн “...очих хооронд  Бын хүүхэд Г манай нөхөр Г-г барьж авсан толгой руу цохиж байж харагдсан. Гэтэл  Б газраас банз аваад манай нөхрийн толгойн тус газар нь нэг цохисон манай газар унасан. Гэтэл Ганбаатар гэдэг залуу Ганболдын нүүрэн тус газар нэг өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/-ийг  үндэслэл бүхий няцааж чадаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Б.Гт холбогдох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн   Б.Гт холбогдох хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч  Б.Гын гэм буруугийн талаар дүгнэлт хийхгүй орхив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Б.СОСОРБАРАМ