| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00142/И |
| Дугаар | 154/ШШ2022/00162 |
| Огноо | 2022-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 154/ШШ2022/00162
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, Зугдаа овогтой Шагдарсүрэн, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Баньд овогтой Цэндсүрэн нарт холбогдох 15,859,733.69 /Арван таван сая найман зуун тавин есөн мянга долоон зуун гучин гурван төгрөг жаран еёөн мөнгө/ төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 237,249 төгрөг гаргуулахыг хүссэн Төрийн банкны нэхэмжлэлийг 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Зугдаагийн Шагдарсүрэн, Баньдын Цэндсүрэн нар нь 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200315292/15-1485 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулан, 504 толгой мал, 6 ханатай гэр, 4 ханатай гэр болон цахилгаан үүсгүүр барьцаалан банкнаас 11,000.000 /Арван нэгэн сая/ төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. 2020 оны 04-р сарын 06-ны өдөр 110200315292/15-1638 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулж малчны зээлийн үлдэгдэл 9.500.000 /Есөн сая таван зуун мянга/ төгрөг дээр нэмж 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөг нийт 13.500.000 /Арван гурван сая таван зуун мянга/ төгрөгнйн зээлийг 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. 2020 оны 12-р сарын 24-ний өдөр 110200315292/15-1638 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулж, зээлийн үлдэгдэл 13.500.000 /Арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг ковид-19 цар тахалтай холбоотойгоор 526 толгой мал, 6 ханатай гэр, 4 ханатай гэр болон цахилгаан үүсгүүр барьцаалан "Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/-д өөрчлөлт оруулан 6 сараар хойшлуулсан.
Зээлдэгч 3.Шагдарсүрэн нь зээл авах үедээ Ховд аймаг, Булган сум, Баянгол багийн малчин бөгөөд зээлийн барьцаанд 526 толгой мал, 6 ханатай гэр, 4 ханатай гэр болон цахилгаан үүсгүүр зэргийг барьцаалсан.
Хариуцагч*******агдарсүрэн нь одоо зээл авах үедээ Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчин,*******эндсүрэн нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт ажиллаж амьдарч байгаа тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. З.Шагдарсүрэн.*******эндсүрэн нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 5,303,616.43 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Хариуцагч З.Шагдарсүрэн,*******эндсүрэн нарын зээлийн гэрээнд заасан хугацаа нь дууссан. Зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс*******агдарсүрэн.*******эндсүрэн нартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/-ний 4 дүгээр зуйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасныг үндэслэн 2022 опы 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
- Үндсэн зээлийн үлдэгдэл 13,500,000.00
- Зээлийн хүүгийн төлбөр 2,319,229.58
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 40,504.11
- Нийт зээл хүүний төлбөр 15,859,733.69 төгрөг төлөгдөөгүй байна.
1. Иймд хариуцагч*******агдарсүрэн,*******эндсүрэн нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 15,859,733.69 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 237,249 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.
2. Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах.
3. ИХШХШ тухай хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч*******агдарсүрэн,*******эндсүрэн нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:*******агдарсүрэн,*******эндсүрэн бид нар Төрийн банкнаас малчны зээл авсан үнэн. Энэ мөнгийг өөрийн боломжоор төлж дуусгана. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 10,859,733.69 төгрөгийг өөрийн хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь 15,859,733.69 /Арван таван сая найман зуун тавин есөн мянга долоон зуун гучин гурван төгрөг жаран еёөн мөнгө/ төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6.500 төгрөг, улсын тэмдэлийн хураамж 237,249 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч*******агдарсүрэн,*******эндсүрэн нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага 1,139,218.51 /Нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун арван найман төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч*******агдарсүрэн,*******эндсүрэн нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,249 төгрөгийн 118,624.5 төгрөгийг улсын орлогоос, 118,624.5 төгрөгийг хариуцагч*******агдарсүрэн,*******эндсүрэн нарсаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ