| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2022/00315/И |
| Дугаар | 153/шш2022/00447 |
| Огноо | 2022-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 153/шш2022/00447
2022 07 25 153/ШШ2022/00447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ,, , “Голомт банк” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр 1,047,038.84 төгрөг, хүүгийн төлбөр 811,038.26 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 471,715.35 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 444,097.13 төгрөг, нийт 2,773,934.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 153/2022/00315/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/,
Хариуцагч Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Голомт банк” нь Ж.*******тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч Ж.******* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 3,032,480 төгрөг олгосноос 1,985,411.16 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,047,038.84 төгрөг, 1,014,094.86 төгрөгийн хүү бодогдсоноос 203,011.60 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 811,083.26 төгрөг, 480,234.64 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хүү бодогдсоноос 8,519.28 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 471,715.35 төгрөг, 455,925.09 төгрөгийн эрх хэтрүүлсэн хүү бодогдсоноос 11,827.96 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 444,097.13 төгрөг, шимтгэл 70,200 төгрөг бодогдсоноос 70,200 төгрөгийг төлсөн. Нийт үлдэгдэл 2,773,934.58 төгрөг байгааг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж.******* нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Кредит картын зээл нь бусад зээлээс өөр нөхцөлтэй бөгөөд 500,000 төгрөг аваад 500,000 төгрөгөө буцаагаад төлчихвөл 1,000,000 төгрөг хүртэл дахин ашиглах боломжтой. Хариуцагч Улаанбаатар хотын Голомт банкнаас 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит карт зээлээр аваад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13900 төгрөгийн анхны зарцуулалтыг хийсэн. Банкны тухай хуулиар зээлийн хадгаламжийн үйлчилгээний эргэн төлөлтийг 1 сарын хугацааны өмнө зарлах ёстой. Кредит картын хувьд 5 хувь хүртэл нэмэгдүүлж зарлага гаргах боломжтой. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 3,032,480 төгрөг олгосноос 1,985,411.16 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,047,038.84 төгрөг, 1,014,094.86 төгрөгийн хүү бодогдсоноос 203,011.60 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 811,083.26 төгрөг, 480,234.64 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хүү бодогдсоноос 8,519.28 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 471,715.35 төгрөг, 455,925.09 төгрөгийн эрх хэтрүүлсэн хүү бодогдсоноос 11,827.96 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 444,097.13 төгрөг, шимтгэл 70,200 төгрөг бодогдсоноос 70,200 төгрөгийг төлсөн. Нийт үлдэгдэл 2,773,934.58 төгрөг байгаа. Гэрээний 2.1-д тодорхой тусгасан. Нэг удаа 1,000,000 төгрөг авбал та бүрэн зарцуулсан байна гэсэн үг. Сар болгон зарцуулсан мөнгөнийхөө 10 хувийг төлөх ёстой. Голомт банк нь Ж.*******тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэв
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Голомт банк нь Ж.*******тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зг/220733988 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч Ж.******* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 3,032,480 төгрөг олгосноос 1,985,411.16 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,047,038.84 төгрөг, 1,014,094.86 төгрөгийн хүү бодогдсоноос 203,011.60 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 811,083.26 төгрөг, 480,234.64 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хүү бодогдсоноос 8,519.28 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 471,715.35 төгрөг, 455,925.09 төгрөгийн эрх хэтрүүлсэн хүү бодогдсоноос 11,827.96 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 444,097.13 төгрөг, шимтгэл 70,200 төгрөг бодогдсоноос 70,200 төгрөгийг төлсөн. Нийт үлдэгдэл 2,773,934.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
5. Хариуцагч Ж.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Надаас 2,773,934.58 төгрөг нэхэмжилсэн байна. Гэрээн дээрээ бэлэн хэрэглэвэл хүү тооцогдоно гэсэн. Хэдэн төрлийн хүү тооцсон юм мэдэхгүй. Би анх 1,000,000 төгрөг авсан. Гэтэл 5,052,000 төгрөг авсан болж харагдаад байна. Төлсөн нь 2,179,000 төгрөг харагдаж байна. 2017 онд гэрээ хийсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Би 2017 онд зээл аваад 5 жил өнгөрсөн явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн хугацаандаа байгаа юм уу? Шүүх яагаад ийм нэхэмжлэлийг хүлээж авсан юм. Би шүүх хуралдааныг хойшлуулаад тал талын ажлыг давхцуулаад яах вэ гээд хүсэлт хэлсэнгүй. Хавтаст хэрэгт миний картны зээлийн түүх бэлэн авсан гэж харагдахгүй байна. Би картыг дандаа уншуулж явсан байгаа. Бензин авах, дэлгүүрээс юм авсан нөхцөлд хүү бодогдохгүй гэж гэрээндээ заасан. 1,000,000 төгрөг авсан нь үнэн 1,000,000 төгрөгөө төлөхөд татгалзах зүйлгүй. Ямар үндэслэлээр 2,773,934.58 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Энэ байдлаас харахад би урьд нь 2,279,000 төгрөгийг төлсөн байгаа юм. Ямар аргачлалаар яаж бодоод байгааг ойлгохгүй байна. Би үндсэн зээлээ төлнө гэв.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******, ******* нарт олгосон итгэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, кредит картны тооцооллын хүснэгтийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Ж.******* нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд сарын 3,5 хүүтэй, жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үлдэгдэл төлбөр болох үндсэн төлбөр 1,047,038.84, хүүгийн төлбөр 811,038.26, хугацаа хэтрүүлсний хүү 471,715.35, эрх хэтрүүлсний хүү 444,097.13, нийт 2,773,934.58 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “Голомт банк” ХХК-иас кредит картаар авсан 1,000,000 төгрөг, эрх хэтрүүлсний 47,038 төгрөг, нийт 1,047,038.84 төгрөгийг төлөхөд маргахгүй. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас 2017 онд зээлийн гэрээ байгуулан кредит карт авсан бөгөөд 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Мөн үндсэн зээлд 1,047,000 төгрөг ашигласан байхад үндсэн зээлээс илүү төгрөгөөр хүү нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй гэж маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. “Голомт банк” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ээр /цаашид гэрээ гэх/ хариуцагч Ж.*******т 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй олгожээ. Кредит карт олгосон зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит карт зээлээр авсан, зээлийн эрхийг 5 хувиар хэтрүүлсэн, нийт 1,047,038.84 төгрөгийг ашигласан гэдэгт хариуцагч маргахгүй байна.
Харин Банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, үндэслэлгүй илүү хүү нэхэмжилсэн гэж хариуцагч маргана.
4.2. Кредит картын төлбөрийг гэрээний 2.1-т зааснаар сар бүрийн 15-с өмнө төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хариуцагч төлбөрөө төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ. Кредит карт зээлээр эзэмших гэрээ нь сар бүр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр байгуулагдсан, зээлдэгч төлсөн төлбөр болон зээлийн эрхийн хэмжээнд кредит картыг дахин ашиглах эрхтэй ба зээлийн эрхийг 5 хувь хүртэл хэтрүүлж ашиглахыг банкнаас зөвшөөрсөн байна.
5. “Голомт банк” ХХК нь 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг зээлдэгч Ж.*******т тодорхой хугацаатайгаар шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.
5.1. Гэрээний 3.2-т Бэлэн мөнгө авсны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн эргэн төлбөр төлөх өдөр хүртэлх хугацаанд тооцогдоно, 3.3-т Бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн тооцогдох ба тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл бодогдоно, 3.5-т Зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь үндсэн төлбөр 1,047,038.84, хүүгийн төлбөр 811,083.26, хугацаа хэтрүүлсний хүү 471,715.35, эрх хэтрүүлсний хүү 444,097.13, нийт 2,773,934.58 төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулахаар нэхэмжилжээ.
5.2. Кредит карт нь төлөгдсөн зээлийн төлбөрийг дахин ашиглах боломжтой бөгөөд зээлдэгч Ж.******* нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үндсэн болон эрх хэтрүүлсэн, хүүгийн төлбөр /картын шимтгэл/-т 2,279,000 төгрөг төлсөн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлсөн төлбөр буюу 1,047,303 төгрөгийг дахин ашигласан байх ба түүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, кредит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдов. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
5.3. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зээлдэгч Ж.*******аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн төлбөр, түүний хүүг шаардах эрхтэй байна. Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангажээ.
5.4. Гэрээний Гуравт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг үндэслэн “Голомт банк” ХХК нь зээлдэгчээс 2,773,934.58 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд,
5.4.1. Зээлдэгч нь 1,000,000 төгрөгийн эрхтэй кредит карт, эрх хэтрүүлэн хэрэглэсэн 47,038 төгрөгийг ашигласан гэдэгт маргахгүй байна.
5.4.2. Гэрээний 3.5-т зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувь, 2.1-д зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар зээлдэгч, зээлдүүлэгч нар тохиролцсон ч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчмыг зөрчсөн,
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.3-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар “Голомт банк” ХХК нь үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхийг, нэмэгдүүлсэн хүүгээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байхаар тооцох үүргийг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 222.5.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч Ж.******* нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, “Голомт банк” ХХК нь үндсэн төлбөр, түүний хүү, хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй бөгөөд эрх хэтрүүлсний хүүг шаардах эрхгүй, хугацаа хэтрүүлсний хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй.
Талууд гэрээгээр эрх хэтрүүлсний хүүг тооцохоор тохиролцсон боловч гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн эрх хэтрүүлсний хүү 444,097.13 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцоход 162,216.65 төгрөг бөгөөд илүү нэхэмжилсэн 309,499 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тогтоосон, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хэтрүүлээгүй байх ба энэ талаар маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс үүрэг гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсныг шүүх хуралдаанд тайлбарласан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй болно.
Иймд, зээлдэгч Ж.*******аас кредит картын үндсэн төлбөр 1,047,038.84 төгрөг, хүүгийн төлбөр 811,083.26 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү /нэмэгдүүлсэн хүү/ 162,216.65 төгрөг, нийт 2,020,338.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас 753,595.83 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 59,333 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамж 47,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.*******аас үндсэн төлбөр 1,047,038.84 төгрөг, хүүгийн төлбөр 811,083.26 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 162,216.65 төгрөг, нийт 2,020,338.75 (хоёр сая хорин мянга гурван зуун гучин найман төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулан “Голомт банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 753,595.83 (долоон зуун тавин гурван мянга таван зуун ерөн таван төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,333 /Тавин есөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 47,275 /дөчин долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулан “Голомт банк” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН